Миний сайн найзын түүх – 1
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Сяо Чжан НаньСуны найз залуу
Ван Юн Чжэн Туслах багш
Аав НаньСуны аав
Ло Цзямин
Фей Хийлийн багш
Ноён Ма
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
ЦзянНаньСун Туслах багш
ДайСиДейзи НаньСуны эгч
Ээж Нансьуны ээж
Ээж Ло Цзямины ээж
Эмээ Нань Суны эмээ
--------------------------------------------------------------------------------------------------
Цаг хугацаа яг ус шиг. Өглөөнөөс орой болтол дурсамж бүрийг минь бага багаар арилгаж байдаг. Харин үлдсэн дурсамжуудыг цаг хугацаагүй гэж нэрлэдэг. Тэд цаг хугацаанд захирагддаггүй, яагаад гэхээр, зарим хүмүүс, зарим эд зүйлс ардаа маш сайхан дүрслэл бас сүүдэр үлдээдэг.
Ван: Энэ багш нарын өрөө. Бусдын юмыг дураар үзэх хэрэггүй. Энэ туслах багш нарт ч хамаатай. Мөн уруулын будаг, гадна төрхөө ашиглан учир мэдэхгүйтуслах багш нараар өөрийнхөө үнэлгээг өөрчлөх хэрэггүй.
Эм: Ван Юн Чжэн! Би чам руу очлоо.
Ван: Мартсанаас, хэрэв чамд асуулт байвалтуслах багш Ван Юн Чжэнийг олсон дээр.
Нан: Чи Ван Юн Чжэн биз дээ?
Ван: Тиймээ.
Нан: Сонсоогүй юм байна.
Чжан: Явцгаая. Энд дэггүйтэх хэрэггүй. Ван багш аа, бид түрүүлээд явлаа.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Чамтай сая өрөөнд таарсан хүн бол шинэ туслах багшВан Юн Чжэн. Тэр гадаадад сурч, иргэний барилга судалж, энд хятадын эртний уран барилгыг судлахаар буцаж ирсэн гэсэн.
Нан: Эрдэмтэнтэй огт адилгүй харагдсан.
Чжан: Тэр суралцахаар ирсэн гэж хэлсэн ч гэлээ эмэгтэйчүүдийг уургалахаар ирсэн байх гэж боддог. Тэр 7 хоног болгон янз бүрийн бүсгүйчүүдтэй улс орноор нисдэг. Тийм болоод л нислэгээс болж хичээлээс хоцордог юм. Түүнд хоёр ч удаа анхааруулсан.
Нан: Бидэнтэй адилгүй байх нь.
Чжан: Аан тийм. Би нэг юманд санаа зовоод. Би анх удаа ердийн байшинг гэр бүлийнх болгож өөрчлөх гэж байгаа. Дээр нь энэ байшин чиний эгчийнх. Эгч чинь гадаадад олон жил болсон, олон юм мэднэ. Зураг төсөл... Эхлээд чи үзсэн нь дээр. Хэрэв түүнд таалагдахгүй бол яахав?
Нан: Тийм бол түүнийгээ зүгээр л өөрчилчих. Чи юунд санаа зовсон юм?
Чжан: Зүгээр л өөрийнхөө чадах хирээр хийхийг хүссэн юм. Бас танай гэр бүлд таалагдах гэж. Ялангуяа аавд чинь.
Нан: Би чамд миний аавыг март гэж хэлсэн. Би чамтай гэрлэх болохоос аавтайгаа биш. Хэрэв эцэг эхийн нэг нь хуриманд ирэхгүй бол маш гунигтай. Зүгээр л жаахан харамсалтай.
Чжан: Битгий тэгж яриач.
Нан: Үнэн юм чинь.
--------------------------------------------------------------------------------------------------
Ло: Аа?
Сосо: Миний өмнөөс утас авчих. Тэгээд энэ хүнд намайг өөртэй нь харилцаагаа тасалсан, залгахаа боль гэж хэлээрэй.
Ло: Аан. Байна? Энэ дугаар нь мөн. Чжу СоСо чамтай холбоогоо тасалсан, тиймээс түүнийг дахиж битгий үймүүл, за юу? Би хэн гэж үү? Би түүний үеэл нь. Яг ч жинхэнэ үеэл нь биш. Миний ээж түүний ахтай нь суусан юм. Түүний ах нь миний аав биш. Бид багаасаа хамт амьдарч байгаа. Хүлээгээрэй. Чамд нэг юм хэлмээр байна. Олон хүмүүс Соусоуд санаа тавьдаг. Гэхдээ та нарын хэн нь ч түүнийг хайрыг эзэмдэж чадахгүй. Мэдээж, би мэднэ. Тэгэхээр... миний дугаарыг бичээд ав. Хэрэв чи яримаар байвал над руу залгаарай, харин түүн рүү дахиж залгах хэрэггүй. Ойлголоо. 133-75-73.
Сосо: Чи түүнтэй юугаа ярьдаг юм? Бизнесийн тухай юу?
Ло: Тэр чам руу залгахаа болихгүйгэж эмээсэн юм. Би чамд санаа тавих ёстой.
Сосо: Баярлалаа. Яасан бэ, өөр юу хэрэгтэй?
Ло: Аан. Өнөө орой манай хэлтэс оройн хоол иднэ. Бүгд найз хүүхнүүдтэйгээ очно.
Сосо: Би очихгүй.
Ло: Зүгээрээ, би явлаа. Хэрэв асуудал гарвал надад хэлээрэй. Хэрэв дахиад залгавал зүгээр л надад хэлчих. Чи их хөөрхөн.
Сосо: Хүлээ, хүлээ. Хаана хоол идэх юм? Хэрэв хол бол би явахгүй.
Ло: Ердөө 15 минут, тэрнээс ихгүй. Би явж бэлтгэе.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Эгч ээ. Эгч ээ, та энд байна уу? Аав?
Та юу хийж яваа юм?
Аав: Чамайг хүлээж байна.
Чжан: Ах аа.
Аав: Сяо Чжан байх аа?
Чжан: Тиймээ. Тантай энд уулзана гэж санасангүй.
Нан: Та хоёрыг танилцуулахыг зөвшөөрнө үү. Энэ миний найз залуу. Харин энэ аав.
Чжан: Сайн уу.
Аав: Ор, ор.
Нан: Эгч хаачсан юм?
Аав: Ээжид чинь нэг юм худалдаж авахаар гарсан.
Чжан: Аав чинь чиний хэлсэн шиг тийм ч аймаар хүн биш байна.
Аав: Засвар хийж байгаа. Манайд энэ уснаас өөр юу ч алга. Энэ дархлаа сайжруулдаг юм. Нансунь та хоёр өнөөдөр юунд ирсэн юм?
Чжан: Нансунь эгч нь гэрээ илүү гэр бүлийн болгохыг хүсдэг гэж хэлсэн. Би загварыг нь гаргасан юм. Өөрийнхөө үзэмжээр хийсэн.
Аав: Сайн байна. Чи өөрийн гэртэй юу?
Чжан: Байгаа.
Аав: Ийм залуу байж өөрийн гэр оронтой. Гайхалтай. Тэгвэл чи өөрийнхөө байшинг өөрөө төлөвлөсөн үү?
Чжан: Тиймээ, би өөрөө боловсруулсан.
Аав: Чи засварын ажлаа дуусгаад тэндээ ганцаараа амьдрах уу? Эсвэл түрээслүүлэх үү?
Чжан: Үгүй ээ, ганцаараа.
Аав: Хаана вэ?
Чжан: Пудунд.
Аав: Өө!
Нан: Явж зугаалцгаая. Эгчийг буцаж иртэл хүлээцгээе.
Аав: Алив, ярилцъя. Пудун сайхан газар. Чухам хаана вэ?
Чжан: Санлинд.
Аав: Захад юм уу?
Чжан: Хажууханд нь шахуу.
Аав: Чи бодвол миний юу хэлснийг ойлгоогүй байх. Энэ байшин Шанхайд ч гэлээ, миний бодлоор дэндүү хол. Энэ хотын зах. Хэрэв та нар тэнд амьдрахаар төлөвлөсөн бол өдөр бүр ажилдаа явах, ирэхэд маш их цаг, хүч зарцуулна. Чамд нэг зөвлөгөө өгье. Тэрийгээ зүгээр л зар, тэгээд хотод ойрхон юм худалдаж ав. Жижигхэн байшин олсон ч болно. Яг манай байшин шиг. Тэр хуучин ч гэлээ сайхан хэвээрээ. Сайхан байшин.
Нан: Байшин гутал биш дээ. Яаж түүнийг тийм амархан сольж болох юм?
Чжан: Ах аа. Таны юу хэлэх гэснийг би ойлголоо. Энэ бидний анхны уулзалт. Бид одоохондоо муухан танилууд. Миний бодлоор, би үеийнхэн дундаа илүү шаргуу, зорилготой.
Аав: Мэднэ ээ.
Чжан: Нансунь бүхий л талаараа надаас ч илүү. Би зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх болно. Мөн Нансуныг жаргалтай болгохын тулд бүх хүчээ дайчилна гэж танд амлая.
Аав: Олон юм ярих хэрэггүй. Энэ худлаа. Надад шударга зан хэрэгтэй. Хэрэв чи манай Нансуньтай гэрлэхийг үнэхээр хүсч байгаа бол бид охиндоо бүр багаас нь яаж санаа тавьж байсныг мэдэх ёстой. Энэ бол урт түүх. Би түүний эцгийнх нь хувьд хэлэх ёстой, би охиноо тийм хол амьдрахыг нь зөвшөөрөхгүй. Юу гээч, та нар бидний хажууд ирж чадна гэж найдъя. Тиймээ, та нар бидний хажууд байшин худалдаж ав гэж би хэлж байна.
Нан: Яаж дээ. Би Фусин роудад амьдраад өөрийгөө жаргалтай гэж нэг л боддоггүй.
Аав: Фусин роудад амьдраад аз жаргалгүй байж болно. Гэхдээ тийм хол амьдраад аз жаргалтай болж чадахгүй. Учир нь байшингийн үнэ ханшинд биш. Мөн тэнд Пэйсифик их дэлгүүр байхгүйд ч биш. Учир нь та хоёрын амьдралын асар том ялгаанд байгаа юм, ойлгож байна уу?
Нан: Таны нүдээр бол хүмүүсийн дундах ангалыг мөнгө тодорхойлдог.
Аав: Үгүй гэж үү? Үгүй гэж үү? Би чиний боловсролд маш их мөнгө зарахдаа чи ирээдүйдээ илүү сайхан амьдрана гэж найдсан.
Нан: Чи миний аавтай уулзахыг хүссэн. Одоо хар. Чи ойлгосон байх. За, за, явцгаая.
Аав: Сяо Чжан. Чи явж болно. Харин чи үлдэх ёстой. Эгч чинь биднийг оройн хоолонд урьсан. Тэр хэдэн өдрийн дараа явна.
Нан: Би эхлээд түүнийг гаргаж өгье. Дараа нь би эгчийг олоод баяртай гэж хэлье.
Аав: Хүлээ, хүлээ, үгүй.
Чжан: Ах аа.
Аав: Үгүй.
Чжан: Нансунь. Ийм байх хэрэггүй. Би түрүүлээд явъя. Чи эндээ аав, ээж, эгчтэйгээ оройн хоолонд үлд. Зургийг үзээрэй. Хэрэв асуух юм байвал над руу залгаарай. За юу? Миний үгэнд ор. Ах аа, танд мэхийн хүндэтгэе.
Аав: За. Сяо Чжан. Зүүн тийшээ эргэвэл 200 метр яваад метро байгаа.
Чжан: Мэднэ ээ, ах аа.
Аав: Тухтай биз дээ? Яв, яв. Тэр зургийг нь үзье. Алив, надад үзүүлээдэх.
Нан: Чи яагаад энд байгаа юм? Хэн чамайг оруулсан бэ?
Ван: Миний ээж чиний эгчийн найз нь. Эгч чинь гэртээ засвар хийж байгаа гэж дуулсан. Чи эгчийнхээ гэрийн дизайнд туслуулах гэж найз залуугаа урьсан. Гэхдээ түүнд тийм хуучны загвартай зургаас татгалзах хэцүү байх болно. Тиймээс л би эгчид чинь туслая гэсэн юм.
Нан: Чи бид хоёр нэг л биш, эсвэл чи Чжан Ань Жэньд атаархаад байна уу?
Ван: Харин чи л нэг л биш байгаа. Чиний аав чамаас ч алсын хараатай.
Нан: Одоо чи явж болно. Би эгчид хэлнэ. Чамд Ань Жэньийг шүүмжлэх нэг ч эрх, нэг ч ёс зүй байхгүй.
Ван: Мартсанаас, би явж чадахгүй. Эгч намайг оройн хоолонд үлдээч гэсэн.
Нан: Чи яагаад ийм бүдүүлэг байдаг юм?
Ван: Эгч ээ.
Дай: Нансунь, чи өөрийнхөө аавыг тоох хэрэггүй. Танилцуулахыг зөвшөөрнө үү, энэ Ван Юн Чжэн. Тэр саяхан гадаадаас ирээд чиний их сургуульд туслах багш болсон юм. Их сонирхолтой.
Нан: Би харж байна.
Дай: Чи найз залуутай. Та нар адилхан мэргэжилтэй. Эхлээд би бодохдоо...
Нан: Хэрэггүй. Манай ахлах их чадвартай. Бодвол өөрийгөө бусдаас илүү гэж боддог байх.
Дай: Сая аав нь түүнийг жаахан бухимдуулсан юм. Гэхдээ л тэр анхнаасаа их ааштай.
Ван: Би тэгж хэлэхгүй.
Нан: Эгч ээ, нэг газар олцгооё. Би танд Чжан Ань Жэнийг зураг төслийг үзүүлье.
Дай: Тэнд, ширээн дээр.
Нан: Би аавыг хармааргүй байна.
Дай: Тэр ээжтэй чинь ресторан руу явсан. Тахианы шөлийг өмнө нь бэлддэг ёстой юм.
--------------------------------------------------------------------------------------------------
Дай: Чи яах гэж хаалга түгжив?
Нан: Ухаантай загнахгүйн тулд гадаа байж байг. Харцгаая. Эгч ээ. Ээж та хоёр гараад юун тухай ярилцсан бэ?
Дай: Салалтын тухай.
Нан: Та салалтаа зохицуулах гэж буцаж ирсэн биз дээ?
Дай: Би ээжид чинь сал гэж хэлсэн. Чиний аав найдваргүй.
Нан: Эгч ээ, би танд хайртай.
Дай: Ээж чинь арван хэдэн жил яг дээр үе шиг амьдарлаа. Энэ зургийн тухай яриач. Миний харж байгаагаас гадна, өөр гэнэтийн зүйлсийг.
Нан: Чжан Ань Жэний хүсдэг...
Ван: Энд хаалга онгорхой байна. Минийхээр, тэр үндсэн 3 унтлагын өрөө, үүдний өрөөг 4 өрөө хагас болгож өөрчлөхийг хүссэн байна. Уригдсан 9 хүн ч багтана. Хэмнэлттэй хувилбар. Тийм үү?
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Явцгаая.
--------------------------------------------------------------------------------------------------
Ло: Сайн уу, сайн уу.
Сяо: Наашаа. Ашгүй та нар ирлээ. Суугаарай.
Хе: Сууцгаа.
Сосо: Сайн байцгаана уу.
Хе: Сайн, сайн.
Сяо: Намайг Сяо Ху гэдэг.
Сосо: Сайн уу.
Сяо: Танилцсандаа баяртай байна.
Хе: Сяо Хе.
Эр: Сайн уу.
Ло: Чжу Сосо.
Сосо: Сайн уу.
Сяо: Цзямин, чиний найз хүүхэн үнэхээр хөөрхөн юмаа. Бид бодоогүй шүү.
Сосо: Баярлалаа.
Эм: Чиний найз бүсгүй хөөрхөн биш үү?
Сяо: Мэдээж хөөрхөн.
Хе: Сосо. Чи юу хийдэг вэ?
Сосо: Би ажил хайж байгаа.
Эм: Чи ажилгүй юм уу? Одоо ажил олоход их хэцүү.
Эр: Цзямин, бид их удаан хүлээсэн, яагаад ингэж оройтов?
Ло: Бидэнд гэрт хийх ажил гараад.
Эр: Нэг гэрт юм уу? Хамт амьдардаг юм уу?
Эм: Яагаад хоолоо идэхгүй байна аа? Та нар гэнэт л өчнөөн асуух юмтай болчихож. Хагас цагаас ч их хүлээхэд нэг ч үг унагаагүй байж.
Сяо: Цзямин, энийг ав. Найз хүүхэндээ санаа тавиарай.
Эм: Өөрийнхөө найз хүүхэнд санаа тавь.
Сяо: Тэгье ээ, тэгье, май.
Эм: Боль, боль, зүгээр орхи.
Сяо: Сайн идээрэй.
Ло: Өөр юм авмаар байна уу?
Сосо: Үгүй ээ, баярлалаа.
Хе: Их амттай байна.
Сяо: Тиймээ.
Эм: Өнөөдөр сервер 502, мэдээллийн сантай процессор дүүрсэн байсан. Дэлгэц дахиад л алдаа заагаад байсан. Энэ интерфейс нь яачихсан юм бол? Үргэлж алдаа заах юм.
Эм1: Тийм байх ёсгүй. Би өнөөдөр шинэ мэдээллийн сан оруулсан. ЭсКюЭл асуудал гаргах учиргүй.
Эм: Үгүй ээ. ЭсКюЭл онлайнд тэгж ажиллах ёсгүй. Нэг бүрчлэн учрыг нь олох хэрэгтэй.
Эм1: Би урд нь тэдэнд хэлж байсан.
Сосо: Та хоёр хамт ажилладаг уу?
Эм: Тиймээ, бид сайн найзууд болоод олон жил болсон.
Хе: Тийм шүү.
Эм: Та хоёр бие биенээ хаанаас мэддэг юм?
Ло: Миний ээж, түүний ах...
Сосо: Тэд биднийг танилцуулсан юм.
Эм: Сохор болзоо юу? Сохор болзоо одоо ховордсон. Та хоёр сохор болзоонд явдаг хүмүүс шиг харагдахгүй байна.
Хе: Цзямин, чи бидэнд энэ тухай дэлгэрэнгүй яриач.
Сосо: Бүх юм аяандаа өөрөө болсон. Цзямин сайн залуу. Бид сайн зохицдог учраас л хамт байдаг.
Ло: Тиймээ, тэр үнэн. Жамаараа учирсан юм. Алив, хамтдаа ууцгаая. Бариарай. Би компанид шинэ хүн учраас өнөөдөр дайлж байна. Ууцгаая.
Эм1: Янзтай.
Сяо: Гайхалтай.
Бүгд: Алив, дахиад ууцгаая.
Ло: Төлөө.
Сяо: Хонгор минь, уугаач.
Эм: Би уудаггүй.
Ло: Ууцгаая.
--------------------------------------------------------------------------------------------------
Аав: Илүү ихийг олохын тулд мөнгө зарлагдаж байна.
Ээж: Ямар байна?
Дай: Танд бадмаараг таалагддаггүй биз дээ?
Ээж: Би одоо өөртөө үнэт чулуу авах боломж байхгүй.
Аав: Хэрэв чамд зав байвал Сяо Чжан руу залгаарай. Энэ асуудлаар ярилцъя. Бүх юм сэтгэлгээний арга, амбицаас шалтгаалдаг. Юу гээч, амбицийн тухай ярихад... Хэрэв бидэнд амбиц байхгүй бол... загвар бүтээх тооцоог бодолцохгүй бол, амбицгүйгээр ямар ч салбарт амжилтанд хүрэх маш хэцүү.
Нан: Бусдын тухай ярьж байхдаа эхлээд өөрийгөө нэг хар. Тэгээд таны хэлээд байгаа тэр амбиц, сэтгэлгээний аргаас болж манай байшингууд хэрхэн зарагдсаныг сана.
Ээж: Бага ярьж, ахиухан ид.
Аав: Яриач. Хэлэх юм алга уу? За яахав, битгий ярь. Би чамд нэг юм хэлье. Хөрөнгө оруулалт үнэн чанартаа ашигтай эсвэл ашиггүй байдаг. Хэрэв хөрөнгө оруулалт хийхгүй бол хэзээ ч хожихгүй.
Ван: Ахын зөв гэж бодож байна. Хөрөнгө оруулалт бол мөнгө хэмнэлт биш. Энэ хөрөнгө зарцуулалт. Бид байшин худалдаж авах үед түүний талбайг нь хардаггүй. Бид ямар үнэтэйг нь хардаг. Зарим хүмүүс үүнийг ердөө ч ойлгодоггүй.
Аав: Түүнийг хараач.
Ван: Аан тийм, эгч, бид өнөөдөр танай байшинг үзэхээр очсон. Мэдээж, хэд хэдэн хувилбарууд байгаа. Тэгэхээр, хэрэв 3 өрөө, үүдний өрөөг 4 хагас өрөө болгож өөрчилбөл энэ үнэ, чанарын хамгийн харьцаа болно. Учир нь тэнд 9 хүн багтана. Гэхдээ би түүнийг 2 хагас өрөө болгох саналтай байна. Тэгээд нийтийн хэрэглээний хэсгийг голд нь хийнэ. Энэ амьдралын ерөнхий чанарыг ч сайжруулна. Мөн ер бусын үнэ цэнийг бий болгоно. Үнэн үү?
Нан: Үгүй.
Ван: Чи санал нийлэхгүй юу?
Нан: Өөрийгөө мэргэжилтэн гэж битгий бод. Хэрэв чи амны алчуур ашиглан үүнийг бодож олсон бол Чжан Ань Жэнь зураг гаргах гэж яах гэж зөндөө хугацаа зарцуулсан юм?
Аав: Би ч гэсэн санал нэг. Сяо Ван, миний бодлоор, Сяо Чжан та хоёр өөр өөр ертөнцийнх.
Нан: Та энийг үнэхээр хадгалах гэж үү?
Дай: Тэр чамд туслаж байна. Тэр ухаантай.
Нан: Түүний тусламж хэнд хэрэгтэй юм?
Аав: За, чамд нэг “лайк” тавьчихъя. Нааш нь. Хоолоо идэцгээе.
--------------------------------------------------------------------------------------------------
Дай: Би дараа нь таныг буудалд чинь аваачъя.
Ээж: Тэг ээ.
Аав: Сяо Ван, санаж ав. Чи надад таалагдаж байна. Хэрэв Шанхайд байшин худалдаж авах юм уу, эсвэл хувьцаанд хөрөнгө оруулмаар санагдвал ахдаа хэлээрэй. Би чамд шилдэг үйлчилгээг олж өгнө.
Ван: Заавал тэгнэ. Баярлалаа.
Аав: Шилдэг үйлчилгээ. За юу?
Ван: Баярлалаа. Баярлалаа.
Аав: Явлаа. За, за явлаа.
Ээж: Явцгаая.
Аав: Чи яагаад явахгүй байна?
Нан: Соусоутой орой уулзана.
Аав: Сяо Ван, Нань Суныг хүргээд өг.
Ван: За, энэ асуудалгүй.
Аав: За, явлаа.
Ван: Баяртай. Ах аа, биеэ бодоорой. Баяртай.
Аав: Ахыгаа бодож байгаарай.
Ван: Хараад байхад, чи найз залуутайгаа уулзах нь. Гэхдээ өнөөдөр ах өөрт нь эвгүй хандсан гэж түүнд бүү хэлээрэй. Бодвол тэр чамд: “Бүх юм зүгээр ээ. Би шаргуу ажиллах болно” гэж хэлнэ.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Санаа зоволтгүй. Ёс суртахууны хувьд би бэлэн байсан. Шаргуу ажиллах болно. Яасан бэ?
Нан: Ван Юн Чжэн та хоёрын дунд дайсагналцал байдаг уу?
Чжан: Байхгүй. Чи намайг мэднэ дээ. Би их сургуульд бүгдтэй нь сайн харилцаатай байдаг. Би хэзээ ч хэнийг ч гомдоож байгаагүй. Эгч чинь миний зургийг юу гэсэн бэ?
Нан: Их сайн болж гэсэн.
Чжан: Ашгүй дээ. Хэрэв тийм бол ойрын өдрүүдэд эхлэнэ ээ.
Нан: Би эгчид яг тэгж хэлсэн.
Чжан: Миний загвар бүх талаараа сайн гэж бодож байна. Бүр эгч чинь зүгээр л нэг компанид хандахад түүнд дээр юм санал болгохгүй. Би өөртөө итгэлтэй байна.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Аяар. Чи яачихсан юм бэ?
Ло: Зүгээр.
Эр: Цзямин, дэндүү их уучихсан уу?
Ло: Үгүй ээ. Үгүй. Энэ миний гэр.
Сосо: Шат, шат.
Ло: Асуудалгүй ээ. Би чадна. Би чадна. Ээж!
Ээж: Аа!
Ло: Ээж.
Ээж: Ор, ор, ор.
Ло: Ээжээ.
Ээж: Чи уусан юм уу? Аа? Чи уусан юм уу? Тэр хэзээ ч ууж байгаагүй. Тэр чамтай гарахаар яагаад ийм болдог юм бэ?
Сосо: Би яаж мэдэхэв дээ. Тэр ажлынхантайгаа хоол иднэ гэсэн. Би том болсон, одоо ээжийн жаахан жаал биш гэсэн. Тэгээд ууж эхэлсэн. Би түүнийг хориглож дийлээгүй.
Ло: Би том болсон. Би өөртөө санаа тавина.
Ээж: Мэдээж, өөртөө санаа тавина. Ээждээ хэл дээ, чамд эвгүй байна уу?
Ло: Үгүй.
Ээж: Огиулмаар байна уу? Би чамайг өрөөнд чинь аваачъя. Огиулмаар байвал надад хэлээрэй.
Ло: Би их уугаагүй ээ.
Ээж: Явцгаая. Сайн хүү.
Эр /дугуйтай/: Ажил дууссан уу?
Эр1: Тэглээ.
--------------------------------------------------------------------------------------------------
Дай: Байшингийн хувьд, би Ван Юн Чжэний санааг ашиглахаар шийдсэн. Би хэдийн хэлсэн. Тэр бүрэн зураг төсөл хийнэ. Намайг явахаар миний өмнөөс харж байгаарай.
Нан: Эгч ээ! Би Чжан Ань Жэньд бид түүний зураг төслийг авна гээд хэлчихсэн. Тэр түүнийгээ хэдэн өдөр хийсэн.
Дай: Миний өмнөөс түүнд талархаарай. Тэр шаргуу хөдөлмөрлөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэр ийм зүйлд бэлэн байх хэрэгтэй. Хөдөлмөрч хэн бүхэн хүссэн үр дүнгээ хүртэж чаддаггүй юм.
Нан: Та хатуу сэтгэлтэй юмаа.
Дай: Насанд хүрсэн хүмүүсийн ойлгох ёстой зүйл энэ биш гэж үү? Та хоёр хөдөлмөрлснийхөө шагналыг авч болно. Эсвэл үгүй ч байж мэднэ. Хөгжихөд бэрхшээл хэрэгтэй байдаг.
Нан: Та ахаас салж байхдаа ингэж хэлж байсан уу?
Дай: Бид хоёр 5 жилийн өмнө канадад тайвнаар салцгаасан. Дөнгөж саяхнаас л албан ёсоор салах боломж гарлаа. Түүнд бөгжийг нь буцааж өгсөн. Харин энэ салсан гэж өгсөн бэлэг.
Нан: Харин та түүнд юу өгсөн бэ?
Дай: Юу ч байхгүй. Би түүнд ямар нэг юм өгөхийг тэр хүсээгүй.
Нан: Тэгэхээр та юу ч бэлэглээгүй юм уу?
Дай: Бэлэглэсэн, тэр татгалзсан. Тэр угаасаа эелдэг. Эелдэг байхын тус юу байна? Эелдэг зан дэмий цаг үрэхийн нэр. Бид маргалдсаны дараа тэр салмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд л би зөвшөөрсөн. Тэр дараа нь харамссан, харин би үгүй. Чи ярихаасаа өмнө бодох хэрэгтэй. Өнгөрснийг буцааж болохгүй. Шаналахгүй, дурсан санахгүй. Би өдөр явна. Үүнийг миний өмнөөс Цзинь Ян Группт илгээчих. Миний нэрийг хэлээд Е Цзинь Яны офист өгөөрэй.
Нан: Нөгөө Е Цзинь Ян мөн үү? Энэ юу юм?
Дай: Чиний ах... Чиний ах байсан хүн. Энэ түүний бичиг баримтууд. Тэр Е Цзинь Янтай хамт ажиллахыг хүссэн.
Нан: Аа! Салсан ч гэсэн түүнд санаа тавьж байна уу?
Дай: Хэдийгээр салсан ч бид ойр дотно хүмүүс.
Нан: Е Цзинь Ян мундан хүн. Та түүнийг эртнээс мэдэх үү?
Дай: Хуучны найз.
--------------------------------------------------------------------------------------------------
Аав: Сайн ажиллахын тулд бид эхлээд зэмсэгээ хурцлах хэрэгтэй. Ойлго, миний охин... тэр мэргэжлийнх биш, энэ тал дээр авъяас бараг байхгүй. Би түүнийг энэ хийлээр тоглуулдаг байсан, учир нь түүний уран бүтээлч чадварыг нь хөгжүүлэхийг хүссэн юм. Тэр эмэгтэй хүн. Дэгжин, бардам. Энэ түүний давуу тал болно, ажил эсвэл нөхөр хайх үед нь. Хүрээд ирлээ, хүрээд ирлээ. Нансунь.
Нан: Аав аа.
Аав: Танилцуулахыг зөвшөөрнө үү. Энэ хүн чамайг сургах хийлийн шинэ багш. Фей багш.
Фей: Сайн уу.
Нан: Сайн уу.
Аав: Фей багш гадаадад хөгжим сурсан хүн. Венад. Венад. Нэртэй олон хүмүүсийн охид түүнээс суралцдаг. Хэрэв Фей багштай хичээлбэл тэр чамайг янз бүрийн хүлээн авалтуудад оролцуулж, нэр төртэй хүмүүстэй танилцуулна.
Фей: Хүнийг түүний хүрээлэл нь өөрчилдөг гэж ярьдаг.
Нан: Би явмааргүй байна. Би хийл тоглож л сурна. Энд хүлээн авалт ямар хамаатай юм?
Аав: Чи хийл тоглоно гэдэг зүгээр л хийлээр тоглохын нэр гэж бодоод байна. Гэвч чи сайхан амьдралд хүрэхийн тулд тоглоно.
Нан: Уучлаарай. Хэрэв та намайг хийл тоглож сургахаар энд ирсэн бол би баяртай байна. Учир нь сайн багш олж чадахгүй удаж байгаа.
Фей: Магадгүй хатагтай Цзян жаахан сандарсан байх. Гэхдээ чи санаа зоволтгүй. Чи удахгүй дасна.
Нан: Би сандраагүй. Би хүүхэд байхаас хэзээ ч сандарч байгаагүй. Зүгээр л энэ надад сонирхолгүй байна. Энэ миний аав л нэр төртэй хүмүүсийг сонирходог юм. Та түүнийг өөртөө авах хэрэгтэй.
Аав: Зогс, зогс, зогс, зогс. Чи багштайгаа яаж ярьж байгаа юм? Багш хүн чиний амьдралыг өөрчилж, харах өнцөгийг чинь тэлэх гэж байдаг. Чи Чжан Ань Жэньийг цорын ганц эр хүн гэж бодохгүйн тулд. Тэд эргэн тойронд зөндөө.
Нан: Яахаараа танихгүй хүн миний амьдралыг өөрчлөх ёстой гэж?
Аав: Би чамд хийл тоглохыг яагаад зөвшөөрсөн бэ? Би чамайг яг гүнж шиг өсгөсөн. Хэрэв хувцас бол алдартай брэндүүд худалдаж авдаг. Үс засалт бол гоо сайхны шилдэг салонуудад. Бүр чамд хамгийн сайн хийл худалдаж авсан. Хамгийн шилдэг багшийг урилаа. Энэ бүхэн яах гэж? Чиөөртөө тохирох эр хүнийг олохын тулд шүү дээ. Гэхдээ тэр Чжан Ань Жэньийг олох биш. Тэр ердөө л ядуу. Энэ хайр биш. Чи ердөө сохроор дурласан байна. Ойлгож байна уу? Тэнэг гэдэг нь!
Нан: Хэрэв танамайг баян эртэй суулгах гэж хийл тоглохыг зөвшөөрсөнөө эртхэн хэлсэн бол би энийг хаях байсан. Би үнэхээр тэнэг. Бүх насаараа тийм л байсан!
Аав: Чи юугаа дэмийрээд байна!Аа? Чи яах гэж байна? Чи юу хийж байна аа? Энэ дэлхийд хамгийн шилдэг хийл! Чи яаж чадаж байна? Чи яаж байгаа юм? Болиоч!
Фей: Ийм сайхан юмыг...!
Аав: Болиоч!
Нан: Хийлээс өөр ямар нэг юм байна уу? Хувцас? Үс?
Аав: Чи галзуурсан юм уу?
Фей: Ноён Цзян. Уучлаарай, би ажилтай. Би явъя даа. Уучлаарай.
Аав: Хэрэггүй ээ, хэрэггүй. Надад харамсалтай байна.
Фей: Гаргаж өгөх хэрэггүй.
Аав: Чи... чи.. Чи наадуулаа яах гэж байна? Чи...
Нан: Хар, би таны брэнд хувцаснуудыг хаяж байна.
Аав: Чи... чи юу хийж байна аа? Чи чинь...
Нан: Хийл, үс, хувцас. Би танд бүгдийг нь буцааж өгнө. Одоо надад дээд зиндаа ямар ч хамаа байхгүй.
Аав: Чи өөрийн ухаантай юу? Цзян Нансунь! Чи ийм гэр бүлд төрсөн ямар азтайгаа мэдэхгүй байна! Чи мөнгөгүй болсон цагтаахарамсах болно!
Эмээ: Охиноо өсгөх гэж мөнгө зарсан, гэвч эцэст нь түүнийг өөр хүнд өгөхөөс араггүй.
--------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи хаана байна? Би аавтай муудалцаад. Үсээ тайруулмаар байна. Надтай хамт яваач.
Сосо: Аавтайгаа муудалцсан чинь үсээ тайруулахтай ямар холбоотой юм? Галзуурсан юм уу? Тэгээд чи яах гэж байна? Чи богинохон тайруулмаар байна уу? Ямар төрлийн тайралт? Шинэ загвар аа? Цзямин?
Ло: Аа?
Сосо: Надад скутерээ өгөөч. Хүлээж бай.
Ло: Би чамайг хүргэж өгье.
Сосо: Би өөрөө явчихна.
Ло: Би чамтай хамт явъя.
Сосо: Удахгүй уулзъя.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи арай хэтрүүлчихэж. Чи дээр нь сурдаг, мөнгө олдоггүй. Өөртөө зарцуулах мөнгө хаанаас олох юм?
Нан: Чжан Ань Жэнь мөнгө олдог. Би өдөр тутмын зардалд нэг их үрдэггүй.
Сосо: Зөвхөн өдөр тутмын зардалд уу? Үс засуулах, орооход ямар үнэтэйг чи мэдэх үү?
Нан: Миний картанд жаахан мөнгө байгаа. Үүний дараа тэрийгээ үрэхгүй ээ. Хайр ходоодыг дүүргэдэг юм.
Сосо: Эрчүүд хүүхнүүдийг хуурах гэж үүнийг бодож олсон юм.
Нан: Чи дэндүү муу санаатай.
Сосо: Би айлд толгой хорогддог. Цзямин надад гэрлэх санал тавилаа гэж зүүдэлсэн. Би түүнд татгалзсан. Тэр сэтгэлээр унаж, ээж нь намайг хөөснөөр би гэргүй болсон.
Нан: Тэгвэл тэр цагт манай гэрт хүрээд ирээрэй. Бид хэр удаж дуусгах вэ?
Эр: Ойролцоогоор 40-50 минут.
Нан: Соусоу. Нэг юм дамжуулж өгч туслаач. Намайг дуусахаас өмнө Цзинь Юн Группын офис хааж мэдэх нь.
Сосо: Үл хөдлөх хөрөнгийн худалдаа юу?
Нан: Харин тийм. Миний эгчийн нэр, дугаар дугтуйн дээр нь байгаа. Энийг Е Цзинь Ян захиралд өгөөрэй.
Сосо: Эгч чинь ийм том хүнийг таньдаг байх нь. Хэрэв эгч чинь энэ хүнээс байшин худалдаж авсан бол одоо баян байх байсан.
Нана: Миний эгч чам шиг бүдүүлэг биш.
--------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Сайн уу. Энийг ноён Е Цзинь Янд дамжуулж өгч чадах уу?
Эм: За, энд тавьчих.
Сосо: Үгүй ээ, би өөрөө түүнд өгнө. Би амласан юм. Түүний өрөө хаана байдгийг хэлж өгөөч?
Эм: Та хүлээнэ үү. Энэ бүртгэлийн ширээ байна. Энд ноён Е-д нэг баримт ирсэн байна. Ойлголоо. Урагшаа яваад хоёр удаа зүүн эргээрэй.
Сосо: Ойлголоо, баярлалаа.
Эм: Зүгээр.
--------------------------------------------------------------------------------------------------
Ма: Чи надад баримт өгөхөөр ирсэн үү?
Сосо: Ноён Е?
Ма: Сайн уу.
Сосо: Энэ хатагтай Дай Цяны өгсөн баримт, та үзээрэй.
Ма: За.
Сосо: Хүлээгээч. Уучлаарай. Танд цаг байгааг үгүйг мэдэхгүй юм. Би тантай ярилцмаар байна.
Ма: Ярь, ярь.
Сосо: Намайг Чжу Сосо гэдэг. Мэдэхгүй юм, надад энд ажилд орох боломж байгаа болов уу? Би юу ч хийнэ. Бас суралцмаар байна.
Ма: Би...
Сосо: Уучлаарай, энэ маш гэнэтийн юм боллоо. Би тантай дахиж ярилцах боломж гарахгүй гэхээс эмээж байна. Хэрэв та завтай бол надад жаахан цаг гаргаж болох уу? Тантай танилцахыг зөвшөөрөөч.
Ма: Би одоо төлөвлөгөөтэй байгаа. Дараа болох уу? Бид уулзалт товлож, чамайг сонсье.
Сосо: За. Ямар сайн юм.
Ма: Аан тийм, утасны дугаараа үлдээчих.
Сосо: Чжу Сосо.
Ма: Үүнд баярлалаа.
Сосо: Зүгээр ээ. Та өөрийнхөө ажлыг үргэлжлүүл. Би утасны дуудлага хүлээнэ.
Ма: Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Чи юу хийж байна аа? Энэ ердөө л маргаан. Яах гэж үсээ тайруулсан юм? Та хоёр маргалдсан гэж би сонслоо.
Нан: Энэ урт гоё засалт. Удахгүй дуусна.
Ээж: Чи эмчилгээ хийлгэсэн үү?
Нан: Үгүй. Үсээ буржийлгасны дараа хамгийн гол нь тайвшруулах массаж хэрэгтэй. Тайвшруулах массаж.
Эр: За.
Нан: Хэрэггүй, мөнгө үрж яах юм?
Ээж: Дараа нь би чиний картанд мөнгө шилжүүлнэ. Аавдаа битгий хэлээрэй. Чамайг гарсны дараа тэр над руу дор нь залгасан юм. Би ч юун мажонг тоглохтой манатай болсон. Чамайг харахаар наашаа гүйж ирлээ.
Нан: Би тань шиг сайхан сэтгэлтэй биш.
Ээж: Та нар хэрэлд, хэрэв энэ асуудлыг шийдэх юм бол. Хэрэв үгүй бол энэ дэмий цагийн гарз. Аав чинь чамд юу дээр талаар өөрийн гэсэг бодолтой. Түүнийг бүү тоо.
--------------------------------------------------------------------------------------------------
Ло: Хөөе! Хоолны цаг.
Сосо: Байна, ноён Е. Би чөлөөтэй. Би очлоо. Ойлголоо. Цзямин, би хоол идэхгүй.
Ло: Аа?
Сосо: Би найзтайгаа уулзалттай.
Ло: Ямар? Би хүргээд өгье.
Сосо: Хэрэггүй, баярлалаа.
Ло: Тэгвэл би чамд скутерээ өгье.
Сосо: Би такси барина.
Ло: Чухал найз уу?
Сосо: Маш чухал.
Ло: Хаана вэ? Би чамайг очиж авъя.
Сосо: Хэрэггүй ээ.
--------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сайн уу. Дотор орж суухгүй юу?
Сосо: Үгүй ээ, баярлалаа.
Ма: Баярлалаа. Уучлаарай, хатагтай Чжу. Чамайг хүлээлгэх болсонд.
Сосо: Зүгээрээ, би саяхан ирсэн.
Ма: Алив, ийшээ орцгооё. Идэж байхдаа ярилцаж болно.
Эр: Та энд байна. Таныг ирнэ гэж мэдсэнгүй. Уучлаарай.
Ма: Танайд тусдаа өрөө бий юу? Энэ миний найз бүсгүй, хатагтай Чжу.
Эр: Сайн уу, хатагтай Чжу.
Сосо: Сайн уу.
Эр: Зөвхөн та, хатагтай хоёр уу?
Ма: Тиймээ, бид хоёр.
Эр: Надад харамсалтай байна, 10 болон түүнээс доош тусдаа өрөөнүүдийг захиалсан байгаа. Ганцхан 12 хүний өрөө үлдсэн, манай хамгийн том нь. Магадгүй та...
Ма: Чиний хэлснээр болог.
Эр: Орно уу.
Ма: Орно уу.
Сосо: Энэ хэтэрнэ.
Ма: Санаа зоволтгүй. Ороорой.
Сосо: Дэндүү том юмаа.
Ма: Асуудал биш, ороорой.
--------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ноён Ма. Бид та нарт “Алтан хавч” хоол бэлдсэн байгаа. Би өөрөө хамгийн сайн хавчийг сонгосон.
Ма: За.
Эр: Хэрэв юм хэрэгтэй бол зохион байгуулагчид хэлж намайг дуудуулаарай.
Ма: Чи дэндүү их санаа тавих юм.
Эр: Тэгж ярих хэрэггүй ээ. Таны ачаар манай бизнес хөгжиж байгаа. Та нар амталцгаа. Саад болохоо болъё.
Ма: За. Энэ менежер бизнес эрхэлж чаддаг хүн. Ийм том өрөөг байнгын үйлчлүүлэгч бидэнд өглөө. Аягтай цайгаа уучих. Энэ хөгшин модны цай. Амттай.
Сосо: Намайг уучлаарай. Тэр таныг дөнгөж сая ноён Ма гэж хэлэхийг би сонслоо. Би бодохдоо...
Ма: Миний овог Ма. Лао Е бид хоёрыг найзууд гэж болно. Бид эртнээс хамтран ажиллаж байгаа. Намайг түүний баруун гар гэж бод.
--------------------------------------------------------------------------------------------------
Чжан: Чи яагаад үсээ тайруулсан юм?
Нан: Бидний төлөө. Энэ хэн бэ?
Төгсөв
Back to episodes Go home