Meteor garden-29
Үргэлжлэх хугацаа: 42мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Гарчиг: Солирын орд. 29-р анги
Ши: Хөөе. Бага байхад хамаагүй яваад л байдаг байсан. Ийм хэцүү байлуу?
Мей: Чи метр наяын өндөртэй болчихоод. Өөрийгөө жаахан хүүхэд гэж бодоо юу?
Лей: Аяархан яриач. Баригдчихвал яах юм?
Мей: Юу Сао, та сайн уу.
Эмээ: Хуази залуу ноёнтон, гараад ир.
Ши: Юу Сао, та арай...
Эмээ: Түлхүүр та нарын мэддэг газар байхгүй. Тэнэг хогнууд.
Мей Ши: Өө?
Лей: Тэгвэл, А Си ямар байна?
Эмээ: Гэрийн хорионд байгаа. Эзэгтэй залуу ноёнтныг Шиао Зы авхайтай хуримаа хийх хүртэл хорино гэсэн.
Мей: А Си яасан ч зөвшөөрөхгүй.
Эмээ: Зөвшөөрөхгүйг нь мэдэж байна аа. Тэгээд л ирсэнээсээ хойш юу ч ууж идэхгүй байгаа. Би яахаа мэдэхгүй байна. Энэ янзаараа бие нь тэсэхгүй байх. Эзэгтэй тэрнийг өөрийгөө гэмтээчихэж магадгүй гээд унтуулдаг тариа хийчихсэн.
Мей: А Си яасан ч зөвшөөрөхгүй.
Эмээ: Тийм ээ. Тэгээд л юу ч идэхгүй байна. Миний санаа зовоод байна. Залуу ноёнтны бие нь тэсэхгүй байх гээд айгаад байна.
Ши: Юу Сао, та бид нарт туслаач.
Эмээ: Тэгэлгүй дээ. Тэгээгүй бол би юу гэж энд байх вэ дээ. Тэр урилгыг та нарт анхааруулах гэж өгсөн юм. Та нарыг зүгээр суухгүй гэж мэдэж байсан юм. Гэтэл та гурав яасан ч их уддаг юм. Энд хичнээн удаан хүлээсэн гэж санана.
Лей: Юу Сао. Танаас юм нуух арга алга.
Эмээ: Энийг ав. Би та нарт түлхүүр бэлдсэн. Бас энэ газрын зураг. Энд зурсанаар дагаад яваарай. Та нар Даомин овгийн байшинг сайн мэдэх ч, дотор их олон хүн залуу ноёнтныг ажиглаж байгаа. Өрөөнийх нь хаалган дээр хүртэл нэг хүн байгаа. Залуу ноёнтон, ухаангүй байгаа. Ойлгов уу?
Мей: Тэгвэл явцагаая.
Лей: За.
Мей: Энүүгээр явалгүй олон жил болсон байна. Хаашаа явна гэж байна?
Ши: Тэрүүгээр гараад дээшээ явна.
Мей: Дээшээ юу?
Ши: Тийм.
*****************
Эр: Эзэгтэй.
Ф: Биднийг түр орхи. Би явахдаа чамд мэдэгдэнэ.
Эр: Мэдлээ.
Мей: Юу Сао энд хамгаалагч байгаа гэсэн биз дээ?
Ши: Байхгүй бол сайн л биз. А Си. Эгч ээ, сайн уу.
Ф: Та нар энд юу хийж байгаа юм?
Мей: А Сийг өвдсөн гэж сонсоод...
Ши: Тэгээд бид хэд харахаар ирлээ.
Ф: Та нар Санцайгийн төлөө тэрнийг авч явахаар ирээ биз дээ?
Ши: Яалаа гэж дээ. Бид нар яаж тэгэх вэ дээ?
Эмээ: Юу болоод байна? Дахиад л та нар уу? Байнга хүнээр тоглож байх юм. тоглож болохгүй юм гэж байдаг юм. Эзэгтэй. Энэ хэд байнга ингэж байдаг юм. Муу юм байхгүй. Хурдан яв. Хурдан буцаад явцагаа. Хурдан яв.
Ф: Юу Сао. Тэд нар таны зөвшөөрлөөр ирсэн юм шиг байна.
Эмээ: Эзэгтэй. Таны бодож байгаа шиг ноцтой зүйл биш. Тэд нар...
Ф: Юу Сао. Даомин овогтынд олон жил үйлчилсэн болохоор чинь би таныг хүндэлдэг. Гэхдээ та хөгшрөөд юу болоод байгааг ойлгохгүй байх шиг байна. Та тэтгэвэртээ гарах болсон юм шиг байна.
Эмээ: Эзэгтэй.
Ф: Манай Даомин компаний бизнесийн хэмжээ өөрчлөгдсөн. Энэ гэрийн аюулгүй байдал ийм сул байж яасан ч болохгүй. Тан шиг хөгшин хүний санаа зовох зүйл ч биш. Таны энд байж өдөр болгон хүнд ажил хийнэ гэхээр, би ч гэсэн сэтгэл төвдөхгүй байна. Та үлдсэн хугацаагаа үр хүүхдүүдтэйгээ жаргаж өнгөрөөх хэрэгтэй.
Эмээ: Эзэгтэй, та юу хэлэх гээ вэ?
Ф: Танд энэ гэрийн бүх өрөөний түлхүүр байдгийг би мэднэ. Түлхүүрээ надад өгчих. Юу Сао. Түлхүүр хаана байна?
Эмээ: Ши Мен ноёнтон, түлхүүрийг нь өгчих.
Ф: Хүмүүсээ авчраад зочдыг үдэж гарга. Би ганцхан хүүтэй. Хэн ч тэрнийг булааж чадахгүй.
********************
Чин: Яагаад гурвуулхнаа байгаа юм? Дао Минси яагаа вэ?
Мей: Бүтэлгүйтчихлээ.
Санцай: Тэр ямар байна?
Бүгд: Хатан эх... юу ч биш...
Санцай: Анх удаа л ийм байхыг чинь харж байна. Тэр тэгээд ямар байна?
Ши: Өрөөндөө цоожлуулчихсан байна лээ. Бас унтуулдаг тариа хийчихэж. Бид нарын очсоныг ч мэдээгүй. Санцай, надад хэлээч. А Си Шиао Зытай гэрлэчихвэл чи яах вэ?
Санцай: Би яана гэж?
Мей: Ши Мен, яагаад ийм юм асуугаад байгаа юм? Тэр юу гэж хариулах юм?
Ши: Тэрнийг сэтгэл санааны бэлтгэлтэй байгаасай гэж бодсон юм. Надад ч гэсэн сайхан биш байна.
Мей: Одоо яах вэ? Хатан эхэд сэжиг авахуулчихлаа. Юу Сао ч тусалж чадахааргүй болсон. Дахиад гэрт нь оръё гэсэн ч болохгүй байх.
Чин: Нэг аймаар эгч байдаг гэсэн байх аа? Март аа, тусалж чадахгүй байх. Яасан бэ?
Ши: Гэнэт баяжигчийн хүүхэд ээ. Чиний тархи ажилладаг л юм байна.
Чин: Би юу хэлчихсэн юм? Юу хэлсэн юм бэ?
Ши: Хурдан залга.
Мей: Залгаж байна. Залгаж байна.
Ши: Гэнэт баяжигчийн хүүхэд ээ, сайхан санаа байна. Яагаад бид нарын санаанд ороогүй юм болоо?
Чин: Би юу хэлчихсэн юм?
***************
Эмээ: Залуу ноёнтон. Мацаг барьсаар л байх уу? Залуу ноёнтон, ингэхээ боль л доо. Өөрийгөө ингэж зовоох ямар хэрэг байна. Жаахан юм идчих.
Дао: Юу ч гэж хэлсэн би идэхгүй.
Эмээ: Та... Би... Энэ таягаар цохивол зөндөө өвдөнө гэж мэд. Хурдан босоод идэхгүй бол, өршөөл гуйж, уйлтал чинь зодчихно шүү.
Дао: Өршөөл гуйж уйлахгүй. Ээжид намайг төрүүлсэн болохоор миний өмнөөс бүх шийдвэрийг гаргах эрхтэй гэж бодож байгаа бол, надад энэ амь хэрэггүй гэж хэлж байна гэж хэлээрэй.
Эмээ: Залуу ноёнтон. Та... Ийм юм ярьж яаж болдог юм? Тэр таны ээж. Танд муу юм хийхгүй. Хурдан босоод хоолоо идчих л дээ. Хоол идэж, хүч орж байж л тамир тэнхээтэй болно. Тэнхээтэй байж байж л ээжийнхээ эсрэг тэмцэнэ шд. Тийм биз дээ? Залуу ноёнтон, үгэнд ор л доо. Залуу ноёнтон...
Дао: Идэхгүй.
Эмээ: Зөрүүдлэхээ болиоч дээ. Залуу ноёнтон, энэ янзаараа бие чинь дийлэхгүй шүү дээ. Би таныг ядаж толгой муутай ч гэсэн бие сайтай гэж боддог байсан. Гэтэл одоо... Залуу ноёнтон, намайг яавал хоолоо идэх юм бэ? Аан?
Дао: Надад юу ч хэрэггүй. Хоол ч хэрэггүй. Юу Сао, намайг явуул гээд хэлээд өг.
Эмээ: Залуу ноёнтон, энэ гэрт намайг сонсдог хүн ганц ч байхгүй болсон. Миний хэлэхийг сонсдог байсан бол... таны явуулж чаддаг байсан бол... би аль хэдийн тавиад явуулчихсан байгаа. Залуу ноёнтон, надад үнэхээр арга алга.
********************
Лей: Шиао Зы? Чи яах гэж ирээ вэ? Ганцаараа ирсэн юм уу?
Зы: Би хамгаалагч нараасаа зугтчихсан. Санцайтай уулзахаар ирлээ.
Лей: Шиао Зы ирсэн.
Зы: Санцай.
Санцай: Яасан?
Зы: Санцай, намайг уучлахгүйг чинь мэдэж байна. Намайг ичгүүргүй амьтан гэж бодож байгаа байх. Гуйж байна. А Сийг явуулчих л даа.
Санцай: Шиао Зы.
Зы: А Сы удаан тэсэхгүй байх. Хурим удахгүй болно. Надтай хурим хийх гэж байгааг мэдсэнээс хойш тэр юу ч идэж, уухгүй байна. Бие нь өдрөөс өдөрт сульдаад байна. Бүгд ятгах гэж оролдож байгаа ч хэний ч үгэнд орохгүй байна. Гуйж байна. Тэрнийг ятгаад өг л дөө. Тэгэх үү?
Санцай: Ээж нь намайг уулзуулахгүй.
Зы: Тэрний орхино гэж амалбал ээж нь чамайг уулзуулна.
Лей: Шиао Зы. Чи хэтэрч байгаа юм биш үү?
Санцай: Очъё.
Мей: Санцай, чи яаж байна аа? Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм?
Ши: Мей Зуогийн хэлдэг зөв. Чи очоод юу өөрчлөгдөх юм?
Санцай: Өмнө нь Дао Минси дандаа над дээр ирдэг байсан. Энэ удаа би очино. Би уулзмаар байна. Надад шалтгаан хэрэггүй. Шиао Зы, энэ бүхэн биелж, А Си чамайг хүлээн зөвшөөрнө гэвэл чи жаргалтай байж чадах уу?
Зы: Үгүй ээ. Би та хоёрт хоёуланд нь хайртай.
****************
Эгч: Энэ гэрт юу болоод байгаа юм? Саяхан ирэхэд зүгээр байсан. Юу болоод байгаа юм? Энд юугаа хийж байгаа юм?
Эр: Эзэгтэйн тушаалаар залуу ноёнтныг хянаж байна.
Эгч: Хянах аа? А Си ямар гэмт хэрэгтэн үү? Замаас холд. А Си.
Дао: Эгч ээ.
Эгч: Чамайг хэд сайн цохьё гэж бодож байсан юм.
Дао: Яагаад эргээд ирээ вэ?
Эгч: Байж байгаагаа хар даа. Гэхдээ би баяртай байна. Чи одоо л төлөвшиж, эр хүн болж. Зоригтой бай. Битгий миний урмыг хугалаарай. Чиний өмнөөс баяртай байна.
*********************
Ф: Шиао Зы. Чи миний бэр болох хүн. Чи энд хүссэн цагтаа ирж болно. Гэхдээ ийм дорд гаралтай хүмүүстэй нийлэхгүй байсан нь дээр. Чиний ааш чинь эвдэрвэл яана. Ойлгосон уу?
Санцай: Би хэзээ ч энэ хүйтэн харцанд бууж өгөхгүй. Би Дао Минситэй уулзахаар ирлээ. Тэр хаана байна? Би уулзмаар байна.
Зы: Эгч ээ, Би А Сий ятгах санаатай Санцайг авчирсан юм.
Ф: Хэрэггүй.
Зы: Эгч ээ, та зөвшөөрчих л дөө. Хэрвээ Санцай А Сийг ятгаад хоол идүүлж чадвал хэн хэндээ хэрэгтэй биш гэж үү? Тэгээд ч тэр хэний ч үгийг сонсохгүй байгаа. А Си Санцайгийн үгэнд орох юм бол, хэн хэнд нь хэрэгтэй. Тэр хоёрыг уулзуулчих.
Ф: Миний хүүд нөлөөлөхийг би яасан ч зөвшөөрөхгүй.
Зы: Үгүй ээ. Санцай тэгэхгүй. Надад А Сийг орхино гэж амалсан. Эгч ээ, уулзуулчих л даа. Гуйж байна.
Ф: Яасан ч зөвшөөрөхгүй.
Зы: За. Тэгвэл хаалганы наана цаанаас ярилцаж болно биз дээ? Эгч ээ, би ирэх 7хоногт А Ситай хуримаа хийнэ. Санцай, А Си хоёр салсан гэдэгт итгэлтэй байж чадахгүй бол би яаж тайван хуримлах юм?
Санцай: Намайг Дао Минситэй ярихыг зөвшөөрчих. Би ярилцчихаад шууд явна.
Ф: Та нар сайн харж бай. Тэрнийг А Сигийн өрөөний гадна аваачаад уулзуул. Яриад дуусахаар нь явуул.
Дао: Намайг хааш нь аваачих гээ вэ?
Санцай: Дао Минси.
Дао: Санцай.
Санцай: Дао Минси. Дао Минси. Тайвшраад миний хэлэхийг сонс. Ингэж ярихаас өөр арга алга. Чамтай эндээс л ярьж болно гэсэн. Чи зүгээр үү?
Дао: Энэнээс илүү байсангүй.
Санцай: Ши Мен, Мей Зуо, Лей гурав чамайг авахаар ирсэн. Чи мэдсэн үү? Тэд нар чамайг аврахаар ирээд, даанч бүтэлгүйтчихсэн.
Дао: Зүгээр ээ.
Санцай: Олон хоног юм идээгүй гэсэн. Өлсөж байна уу?
Дао: Зүгээр ээ.
Санцай: Дао Минси. Бид хоёр хугацаа тохирсон. Энэ хугацаанд таарч тохирохгүй бол сална гэсэн. Тэгээд чи гэрийнхнийхээ хэлсэнээр хийнэ гэсэн. Санаж байна уу?
Дао: Бид нар яагаад бууж өгөх ёстой юм? Бууж өгөх байсан бол... анх чамаас салахдаа л... бууж өгөх байсан. Тэр тухай бодохыг ч хүсэхгүй байна. Бид хоёр хамт байна.
Санцай: Ойлголоо. Хоёулаа заавал хамт байна.
Дао: Чамайг санаад байна.
Зы: Санцай, юу гэж байна? А Си юм иднэ гэж байна уу?
Санцай: Шиао Зы, уучлаарай. Би тус болж чадсангүй.
Зы: Яагаад? Яагаад чиний үгэнд орохгүй байгаа юм бэ?
Ф: Тийм бол, одоо яв.
Эгч: Санцай.
Санцай: Жуан эгч ээ. Та ирчихээ юу?
Эгч: А Ситай уулзаа юу?
Санцай: Уулзсан. Тусалж чадаагүйд уучлаарай. Яагаад ингэж байгааг нь би ойлгож байна. Та нар ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ би ойлгож байна. Тийм болохоор би тэрэнтэй хамт. Тэр мацаг баривал би ч гэсэн мацаг барина. Би гар иртэл нь хүлээнэ.
Эгч: Санцай, чи хүртэл тэгж болохгүй.
Санцай: Жуан эгч ээ, санаа битгий зов. Би юу хийж байгаагаа сайн мэдэж байна. Би гарч иртэл нь заавал хүлээнэ.
Эгч: Та намайг ч бас ингэсэн. Одоо А Сийг ингэж байна. Танд сайхан байна уу?
Ф: Дэмий юм ярихаа боль.
*******************
Эм: Эзэгтэй. Энэ залуу ноёнтны зоог. Энэ болох уу?
Эгч: Төвөг удах хэрэггүй. А Си идэхгүй.
Ф: Аваачиж өг.
Эм: Мэдлээ эзэгтэй.
Эгч: Ээж ээ, хангалттай биш үү? Та хэр удаан ингэх гэсэн юм? Хө овогттой хамтарч ажиллах ганц хүүгийн чинь аминаас илүү чухал юм уу? Та үнэхээр тэгж бодож байна уу?
Ф: Чамд энэ гэрт үг хэлэх эрх байхгүй.
Эгч: Ээж ээ, жаахан хүн чанартай байж болдоггүй юм уу? Өөрийгөө үргэлж өндөрт тавихаа боль л доо. Та А Си бид хоёрын ээж болохоос бурхан биш. Бусад айлын ээжүүд шиг байж болохгүй гэж үү? Бид нартай ярилцаж, бид хоёрыг ойлгох гээд үз л дээ.
Ф: Би эх хүний хийх ёстойг л хийж байна. Хүүгийнхээ сайн сайхны төлөө хийж байна. Миний хүүд юу хэрэгтэйг би мэдэж байна. А Сигийн ирээдүйд саад болох юу ч байсан би зөвшөөрөхгүй. Тэрэнтэй ярилцах шаардлагагүй... Энэ А Сигийн хувьд хамгийн хэрэгтэй зүйл. Нэр хүндтэй айлын, боловсролтой охин л Даомин овгийн өв залгамжлагчид тохирно. Тэгээд ч хамтын ажиллагаа бүтэлгүйтсэн ч, би А Сийг яасан ч тийм эмэгтэйтэй байхыг зөвшөөрөхгүй.
Эгч: Ямар эмэгтэй? Санцай ямар эмэгтэй гэж? Танд хэлчихье. Тэр миний харсан хамгийн гайхалтай эмэгтэй. Та мөнгө өгч хөөх гэсэн ч бүтэлгүйтсэн биз дээ? Та найзуудыг нь дарамталснаас болж тэр найзуудаа хамгаалахын тулд явахаас аргагүй болсон. Та харахгүй байна уу? Таны хийж байгаа үйлдлүүд чинь таны ямар хэрцгий хүн болохыг харуулж байна. Тэгэх тусам Санцайгийн сайхан сэтгэлийг харж болно. Сайн сонс. Санцай шиг сэтгэлтэй хүн олдохгүй. Тэр бусдын төлөө өөрийгөө золиолсолж чаддаг, Юу тохиолдсон бай нүүр тулж чаддаг. Та харахгүй байна уу?
Ф: Наадах чинь Даомин овгийн залгамжлагчид ямар ч хэрэггүй.
Эгч: Та яагаад зөрүүдлээд байдаг юм бэ? Төрсөн хүү чинь тэнд хэвтэж байна. Хар залуугаараа байна. Амьдралд олон юм тохиолдож болно. Яагаад та тэрний өмнөөс шийдвэр гаргах ёстой юм?
Ф: Тэрний алдаа гаргаж, цагаа үрэхийг хармааргүй байна.
Эгч: Хэрвээ А Си над шиг таны хэлснээр явах юм бол бүх насаараа харамсана.
Ф: Чи...
Эгч: Ээж ээ. та мэдэх үү? Олон жил өнгөрсөн ч би одоо болтол өөрийгөө уучилж чадаагүй. Хайрынхаа төлөө тэмцэлгүй... таны үгэнд орсноос болоод. Таны бизнест туслахын тулд зочид буудлын эзэнтэй гэрлэсэн. Би бүх насаараа харамсаж амьдрах болно. Би А Сийг өөр шигээ болгохыг хүсэхгүй байна.
Ф: Амьдралд олон боломж байгаа...
********************
Эм: Авхай. Авхай.
Эгч: Яасан? Яагаад ийм эрт орилоод байх юм.
Эм: Эзэгтэй. Эзэгтэй Нью Йорк руу буцаад явчихсан.
Эгч: Юу гэнэ ээ?
Эм: Эзэгтэй Нью Йорк руу буцчихсан. Бас хамгаалагч нар бүгд явчихсан. Бас... А Си залуу ноёнтны хуримыг цуцалчихсан.
Эмээ: Санцай. Санцай. Санцай. Санцай, чадсан шүү. Амжилттай. Амжилтай. Хурдан дотогшоо ор. Алив хурдан орцогооё. Явъя. Явъя аа. Явъя.
******************
Дао: Босч чадахгүй байна.
Санцай: Аваад ирлээ.
Дао: Яасан удаан юм бэ?
Санцай: Ёоёо. Яагаад хүн чимхээд байгаа юм? Урт дараалал байсан юм чинь.
Дао: Удаан гэдэг нь.
Санцай: Жаахан зөөлөн байж болдоггүй юм уу? Дандаа түрэмгий зан гаргаж байх юм. Май.
Дао: Идмээргүй байна.
Санцай: Тоглохоо боль л доо. Чи л идмээр байна гээд байсан биз дээ?
Дао: Гэнэтхэн идмээргүй санагдчихлаа.
Санцай: Юм идэхгүй бол яаж бие чинь сайжрах юм? Бие чинь сайн эдгээгүй байж. Сайн сонс, хойшид юу ч болсон гэсэн дахиад тийм юм хийж болохгүй шүү.
Дао: Үнэнийг хэлэхэд... би хоол идэхгүй үхэх нь л гэж бодсон. Үхвэл харамсах байх гэж бодсон.
Санцай: Яагаад?
Дао: Чи гахай юу? Чи надад сайн гэдэгээ хэлээгүй биз дээ.
Санцай: Тэр тийм чухал юм уу?
Дао: Чухал байлгүй яах юм. Энэ хорвоод амьдарчихаад ганц ч хүнээр хайрлуулж чадахгүй бол сайхан байх уу? За тээр. Дахиад л. Дандаа энэ тухай ярихаар зугтаж байх юм. би чамд хайртай гэж хэлсэн шд. Надад хайртай гэж хэлэх тийм хэцүү байна уу?
Санцай: Би чамд хайртай.
Дао: Чи сая юу гэсэн бэ? Дахиад хэл дээ.
Санцай: Хүн хэлээд байхад. Сонсоогүй бол яая гэх вэ.
Дао: Ингэж гэнэтхэн хэлж яаж болдог юм бэ? Би сонсож чадсангүй шд. Дахиад хэлэх тийм хэцүү байна уу? Битгий ийм өөдгүй бай л даа.
Санцай: Би хэлсэн, чи сонсоогүй. Одоо яая гэх вэ. Би л лав дахиж хэлэхгүй.
Дао: Би сонсоогүй шдээ. Дахиад хэлчих л дээ.
Санцай: Үгүй ээ.
Дао: Санцай.
Санцай: Би чамд хайртай... Ийм гунигтай үед би ганцаараа биш байгаа нь сайн хэрэг. Дао Минси өөдгүй амьтан миний ертөнцөд дайрч орж ирсэн ч гэсэн нэг л өөр мэдрэмж төрж байна...
Чин: Ёоёо толгой өвдөж байна.
Санцай: Гоё дуу байна.
Эр: Сайн уу.
Санцай: Манай найз залуу бид хоёрт дуу чинь таалагдаж байна.
Эр: Тийм үү? Баярлалаа. Баярлалаа.
Дао: Дуу захиалж болох уу?
Эр: Дуу юу? Уучлаарай, би энэнээс өөр дуу мэдэхгүй. Би энэ дууг л дуулдаг юм.
Санцай: Тэгвэл нэр нь юу юм?
Эр: “Хайрлахгүй байхын аргагүй”
Санцай: Гоё нэртэй дуу байна.
Эр: Тийм байгаа биз. Баярлалаа.
Дао: Тэгвэл яарах хэрэггүй.
Эр: Яарах хэрэггүй ээ?
************
Ши: Байна уу, Шиао Фан. Өнөө орой юу? Тэгье. Орой уулзъя.
Мей: Чамайг орой гарахаа больсон гэж бодсон шд.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home