Meteor garden-28

Meteor garden-28

Үргэлжлэх хугацаа: 43мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

 

Гарчиг: Солирын орд. 28-р анги 

Санцай: Зүгээр л байдгаараа байх хэрэгтэй. Тэгэхгүй бол их юм бодчихно. Тэгээд ч би зүгээр л талархалаа илэрхийлж байгаа... Хаалга нь онгорхой байна. Дао Минси. Дао Минси. Дао Минси.

Дао: Би унтаж чадаагүй.

Мей: Чамайг Санцайгийн хажуугийн байшинг түрээсэлнэ гэж бодсонгүй. Тийм газар чамд тохирохгүй. Хайрын төлөө ингэж байгааг чинь бодохоор. Жирийн хүн шиг амьдрах ийм хэцүү байна уу?

Дао: Би унтмаар л байсан. Гэхдээ тааз нь намхан, бас харанхуй. Дээр нь тэр өрөөнөөс хөгц  үнэртээд байхад....  яаж унтах юм?

Санцай: Яагаад хэлчихэв ээ? Хэнд ч хэлэхгүй гэж тохиролцсон биз дээ? Тэнэг амьтан.

Мей: Сул амтай Чинхө байгаагүй бол бид нар мэдэхгүй байсан. Гэхдээ энэ чинь тэнэг санагдахгүй байна уу? Чи Санцайгийн амьдралд дасч чадахгүй шд. Чамайг тэнд сайхан амарсан гэвэл нар баруунаас мандах байлгүй.

Дао: Үглэхээ боль. Хэн чамаас асуусан юм? Чи ойлгохгүй.

Санцай: Ганцхан хоночихоод гомдоллож байдаг. Аргагүй л баян айлын эрх хүүхэд мөн дөө.

Дао: Тэсэхгүй нь ээ. Би гэртээ харьж унтлаа.

Мей: Дахиад хичээлээ таслах гээ юу?

Санцай: Ингэнэ гэж мэдэж байсан ч гэсэн... гэхдээ л би баяртай байна.  Хичнээн хэцүү байсан ч гэсэн... Байна уу?

Ю: Санцай. Шиао Юу байна. 

Санцай: Шиао Юу. Юу  болоо вэ?

Ю: Баяртай гэж хэлэх гэсэн юм. Манайх гэр бүлээрээ цагаачилж байгаа. Бид нар өнөөдөр явна. Намайг гаргаж өгөх хэрэггүй.

Санцай: Цагаачилж байгаа гэнэ ээ? Яагаад надад хэлээгүй юм?

Ю: Уучлаарай. Гуниглахыг хүсээгүй болохоор би хэлээгүй юм. Чиний уйлахыг хармааргүй байна. Тэгвэл би ч гэсэн нулимсаа барьж дийлэхгүй. Үгүй ээ, утсаар ярьж байж л уйлах гээд байна.

Санцай: ЧАмайг явчихвал... бид хоёр дахиад уулзахгүй гэсэн үг үү?

Ю: Үгүй ээ. Би амралтаараа цагийн ажил хийж байгаад, онгоцны тасалбар аваад чам дээр ирнэ ээ. Тийм болохоор... Санцай, надад битгий гомдоорой.

***************

Эм: Таны захиалсан кофе. Нээрэн Санцай өнөөдөр чөлөө авчихсан. Шиао Юу ажлаасаа гарчихсан.

Ши: Мэднэ ээ. Зүгээр л энд жаахан суух гэсэн юм.  

Эм: Тэгвэл би саад болохоо больё.

Ши: Шиао Юу. Юу болоо вэ? Би тэрэнд сайн. Даанч тэр надад зөвшөөрөхгүй байгаа.

Ю:    Ши Мен.

Ши: Чи хүчтэй болчихож. Надтай гудамжинд таарсан уйлж байсан охин өөрчлөгдчихсөн байна.

Ю: Намайг өөрчилсөн хүн бол чи Ши Мен... Миний хүсэлтийг биелүүлж байна гээд бодчих. Би чамд үнэхээр хайртай.

Ши: Байна уу?

Мей: Байна уу? Ши Мен, Меу Зуо байна. Чи хаана байна? Өнөө орой үдэшлэгт очино гэсэн байх аа? Хаана байгаагаа хэлчих, би чамайг очоод авъя.

Ши: Би явахгүй ээ.

Мей: Яагаад вэ? Супер моделд зориулсан үдэшлэг шдээ. Боломжийг алдаж болохгүй.

Ши: Мей Зуо, чи өөрөө явчих. Надад үнэхээр сонирхол алга. Дараа уулзъя. Баяртай.

**********************

Санцай: Шиао Юу гадаад руу яваад хэд хоночихлоо. Дао Минси ч ирэхээ больсон. Дао Минси ирэхгүй байгаад гайхах юм алга. Энд байшин хуучин бас муухай юм чинь. Энд байвал харин ч гайхалтай хэрэг болно. Яагаад ч юм сэтгэл минь таагүй байна.

Дао: Яагаад энд сүнс шиг зогсож байгаа юм?

Санцай: Юу гэнэ ээ? Хэнийг сүнс шиг гээд байгаа юм?

Дао: Ийм урт үстэй, бас дээр нь юу ч дуугарахгүй зогсоод байхаар чинь сүнс шиг харагдаж байна шд. Зүрх муутай байгаагүй нь яамай.

Санцай: Тэгвэл яах гэж ирсэн юм? Яах гэж ирж надаас айж байгаа юм?

Дао: Аан?

Санцай: Тэр ордон шиг гэртээ байхгүй яасан юм? Яах гэж ирсэн юм?

Дао: Чи яагаад уурлаад байгаа юм?

Санцай: Тэгээгүй.

Дао: Би энэ байшинг түрээсэлсэн. Хэзээ ирэх нь миний дур.

Санцай: Хөөе. Энэ  жирийн хүмүүс бидний амьдардаг газар. Чам шиг залуу ноёны дуртайгаа ирж, явдаг зугаацдаг газар биш.

Дао: Аяархан ярьж болохгүй юу? Цаг хэд болж байгааг мэдэх үү? Гэрт чинь хүргээд өгье, тэгээд ярилцъя. Яасан?

Санцай: Өөрөө ч мэдэхгүй байна. Би хайр гэдэг зүйлд гарах гарцгүй болтол улам живсээр байна. Яагаад ч юм нэг л түгшээд байх юм.

Дао: Намайг ирэхгүй болохоор санасан юм уу?

Санцай: Гайгүй байлгүй. Тэнэг амьтан.

Дао: Өнгөрсөн хэдэн шөнө би чамд мэдэгдэхгүйгээр ирсэн. Шөнө нэг цагийн үед ирээд өглөө эрт явчихдаг.

Санцай: Худалч.

Дао: Чамд худлаа хэлж яах юм? Шөнийн цагаар илүү аюултай. Тэгээд ч надад гэрээс гарах хэцүү болоод байна. Хамгаалагч нар намайг ажиглаж байгаа. Ээжийн хийж байгаа ажил гэдгийг чи мэдэх байлгүй. Нью Йоркт байгаа ч гэсэн намайг ажиглаж байгаа.

Санцай: Тэгээд энд ирэхээр чинь... хүмүүс ээжид чинь хэлчихвэл яах юм?

Дао:  Тийм болохоор л би шөнө дунд нууцаар гарч байгаа. Бас машинаа унахгүй байгаа. Би таксигаар ирж байгаа. Ядаргаатай.

Санцай: Тийм байсан байж. Уурлах хэрэггүй л байж. Надаас болж байгаа юм.

Дао: За, орой болчихсон байна. Чи ядарч байгаа байх. Эртхэн амар. Би ч гэсэн ядарч байна.

Санцай: Тэгвэл би унтлаа.

Дао:  Хурдан унт. Би унттал чинь энд байж байя.

Санцай: Би Шиао Юуг санаад байна. Чамайг ч гэсэн санасан. Сайхан амраарай... Би маш их баяртай байна. Би хамгийн том айдсынхаа нэгийг давж чадлаа. Бид хоёрын гэр бүл хэдий маш хол зөрүүтэй. Хэдийгээр би ямар ч саад учирсан даваад, чамтай байна гэж шийдсэн  ч гэсэн би айж байна.

*****************

Т: Эзэгтэй. Жон Жие үл хөдлөхийн компанид 2сая доллар өгөөд үнэнийг мэдчихлээ. Тэд нэг залуу эрэгтэй их хэмжээний мөнгө өгөөд Санцайгийн хажуу талын байшинг түрээсэлсэн гэсэн. Гэхдээ тэр хүн мэдээллээ үлдээгээгүй гэсэн. Тэр хүний хэн болохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ би А Си залуу ноён гэдэгт итгэлтэй байна.

Ф: Чи миний дэргэд удаан ажилласан болохоор намайг сайн мэдэх байлгүй. Баттай биш л бол надад юу ч хэлэх хэрэггүй.

Т: Тийм ээ, эзэгтэй. Би хүн явуулаад Санцайгийн гэрийн ойролцоо ажиглалт хийлгэж байгаа.

Ф: Тэгээд яасан бэ?

Т: А Си залуу ноён гэдэгт итгэлтэй байна. Эзэгтэй, Яамэн даалгавраа биелүүлж чадаагүй. Харамсалтай байна.

Ф: Тийм үү?  Өнгөрсөнийг дахиад ирэх хэрэггүй.  Цагаа үрэхийн нэмэр. Тэр төлөвлөгөөг цуцал.

************************

Санцай: Дахиад дүрээ хувиргаа юу?

Дао: Удаан хүлээсэн үү?

Санцай: Дагаж байсан хүмүүсээсээ салчихсан уу?

Дао: Тийм ээ. Энүүгээр тэрүүгээр явж байгаад салчихлаа. Явъя.

Санцай: Хүмүүсийн болзоо бид хоёрынх шиг адал явдалтай байдаггүй байх аа.

Дао: Малгайгаа тайлчих уу?

Санцай: Болохгүй ээ. Хүн харчихна. Энэ юу вэ? Гоё харагдаж байна.

Дао: Трюффл.

Санцай: Трюффл. Би анх удаа л идэж үзэж байна.

Дао: Чиний юм идэж байгаа царайг харахаар хязгааргүй амттай юм идэж байгаа юм шиг санагддаг.

Санцай: Амттай байна шд.

Дао: Миний мэддэг эмэгтэйчүүд дунд ингэж иддэг хүн байхгүй. Манай ээж, эгч, бас Жин.

Санцай: Та нар нэг нэгнээсээ хол суудаг болохоор нүүрний хувирлыг нь анзаардаггүй байх. Манай гэрийнхэн ширээгээ тойрч суугаад ярьж байгаад хоолоо иддэг. Тэгэхээр хоол илүү амттай санагддаг юм.

Дао: Гэрийнхэнтэйгээ идэх сайхан байдаг байх.

Санцай: Чи хүсвэл хоолны цагаар ирж байхгүй юу. Би хоол хийж өгье.

Дао: Тэгье.

Санцай: Чи юу хэлэх гээ вэ?

Эр: Ноёнтон, өршөөгөөрэй. Таны алтан карт ажиллахгүй байна.

Дао: Ажиллахгүй ээ? Өөр карт өгье.

Санцай: Дао Минси, би цалингаа авсан. Энэ удаа би дайлъя.

Дао: Хэрэггүй ээ. Би эмэгтэй хүнээр төлбөрөө төлүүлдэггүй.

Эр: Ноёнтон, энэ карт ч бас болохгүй байна.

Дао: Болохгүй байна аа? Энийг уншуулаад үз.

Эр: Эрхэм ээ, уучлаарай. Энэ картнууд бүгд болохгүй байна.

Дао: Ажиллахгүй байна гэнэ ээ? Танай машин чинь ажиллаж байгаа юм биш үү?

Санцай: Дао Минси, уурлах хэрэггүй. Би төлчихье.

Дао: Битгий оролц. Менежерээ дуудаад ир.

Санцай: Дао Мин...

Дао: Хурдлаач.

************

Санцай: Уурлах хэрэггүй ээ. Тэдний машин нь эвдэрчихсэн ч юм билүү. Тэгээд ч би хааяа нэг төлж болно шд. Чи дандаа л төлдөг шд.

Дао: Ээжийн хийж байгаа хэрэг.

Санцай: Юу гэнэ ээ?

Дао: Ээж хөдөлж эхэлсэн байна.

Санцай: Үгүй байлгүй дээ. Тэр хүмүүс алдаа гаргасан байж болно шд. Эсвэл картны чинь хугацаа нь дууссан байх. Эсвэл тэдний мөнгөний машин нь эвдэрсэн ч юм билүү. Эсвэл...

Дао: Чиний зөв. Тэр зөөгч надаас муухай царайлчихсан байсан.

Санцай: Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгчээр.

Дао: Би тэгээгүй шд. Би... тэрний хажууд хамаагүй дээр байсан шүү. Өөр тийшээ явъя. Би хүнээр мөнгө авчруулъя.

Санцай: Утсаар ярих хэрэггүй. Мөнгө үрэхгүйгээр хөгжилдөж болно. Би дандаа тэгдэг юм. Жирийн хүмүүс шиг болзъё. Бид хоёрт мөнгө хэрэг болохгүй.

Дао: Жирийн хүмүүс шиг үү? Тийм ч сонирхолтой сонсогдохгүй л байна шүү.

Санцай: Үгүй ээ. Очиж үзэх газар зөндөө байгаа. Явъя. Бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Гэхдээ энэ талаар бодохыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл зөвхөн энэ мөчид байхыг хүсч байна.

******************

Т: Эзэгтэй, бэлтгэл ажил хангагдсан. Бас шинэ мэдээ ирсэн.  Тайпейгийн цагаар 14цагт залуу ноён А Си, Санцай хоёр Андон зоогийн газарт хоол идсэн. Эзэгтэй, энэ таны онгоцны тасалбар. Машин бэлдчихсэн. Хүссэн цагтаа хөдөлж болно.

****************  

Санцай: Сайн байна уу.

Эр: Тэвэрч болно шүү.

Санцай: Баярлалаа. Хөөрхөн юм аа.

Дао: Муухай үнэртэж байна.

Санцай: Тэвэрмээр байна уу?

Дао: Хэрэггүй ээ, хэрэггүй. Цааш нь.

Санцай: Муурнаас айгаад байгаа юм уу?

Дао: Юу гэж муурнаас айдаг юм? Барьж үзээгүй болохоор л... Яагаад ингэж инээгээд байгаа юм?

Санцай: Юунаас ч байдаггүй Дао Минси муужгайнаас айж байдаг. Итгэхгүй байна. Танайх гэртээ амьтан тэжээж байгаагүй юм уу?

Дао: Ю Сао зөвшөөрдөггүй байсан.

Санцай: Тэгвэл Юу Сао бага байхад чинь юу хийхийг зөвшөөрдөг байсан юм?

Дао: Таэквондо, жудо, айкидогийн дугуйланд явуулдаг байсан.

Санцай: Яагаад?

Дао: Барьцаалагдахгүй байхын тулд. Бид нар хэд хэдэн удаа барьцаалагдах шахсан. Долоо хоног болгон бэлтгэл хийдэг байсан. Гурван биерхүү дасгалжуулагч байнга заадаг байсан.

Санцай: Хөөх. Сайн зодолддог байхаас аргагүй юм байна.

Дао: Өөрийгөө хамгаалах ёстойг мэддэг байсан. Эгч гадаадад сурдаг, ээж аав хоёр гадаадад амьдардаг байсан.

Санцай: Их ганцаарддаг байсан байх даа.

Дао: Үгүй ээ.

Санцай: Ганцаарддаг байсан бол үнэнээ л хэл. Зөрүүдлэх ямар хэрэг байгаа юм? Тэр үеэс одоо хүртэл амьдрал ганцаардмал байгаа биз дээ?

Дао: Одоо ганцаардахаа больчихсон. Чи байгаа болохоор. Надад өөр юу ч хэрэггүй. Чи байхад л болно. Итгэмээргүй байна уу? Бид хоёрын дундуур орох юм бол хэн ч байсан би зүгээр өнгөрөөхгүй.

Санцай: Тийм сүртэй юм болохгүй байлгүй дээ.

/**************************

Санцай: Цаг ямар хурдан өнгөрчихөв өө. Харанхуй болчихсон байна.

Дао: Би өлсөж үхэх нь ээ.

Санцай: Надад зуун доллар л байна.

Эр: Мантуу, мантуу. Мантуу аваарай. Мантуу, мантуу аваарай. Мантуу аваарай.

Санцай: Мантуу зарж байна. Эндээ хүлээж бай. Зуун доллараар авч хүрнэ.

Эр: Авхай, мантуу авах нь уу?

Санцай: Сайн уу. Гахайн махтайг авъя.

Эр: Гахайн махтай юу? Хэдийг авах вэ?

Санцай: Тавыг.

Эр: За, баярлалаа.

Санцай: Дао Минси.  Дао Минси.

Дао: Аан?

Санцай: Яасан бэ?

Дао: Яагаа ч үгүй.

Санцай: Гахайн махтай мантуун бууз авсан. Нэг газар сууж байгаад идье.

Дао: За.

Санцай: Май. Инээдтэй юм аа.

Дао: Юунд инээсэн юм?

Санцай: Дао Минси  замын хажууд суугаад мантуун бууз идэж байна гэхээр...

Дао: Тэнэг юм уу?

Санцай: Ямар байна? Амттай байна уу?

Дао: Муугүй.

Санцай:  Чи улам л энгийн хүмүүс шиг болж байна.

Дао: Чи намайг өөртөө дас гэсэн биз дээ.

Санцай: Мэдээж шд. Эсрэгээрээ байсан бол бид хоёр одоо хоол ч идэх мөнгөгүй байгаа. Хар даа. Од гарчихаж. Эндээс од харагддаг гэж мэдээгүй юм байна. Өнөөдөр хоёулаа гадуур зөндөө явлаа. Хамгаалагч нар чинь мэдээгүй болохоор дараа дахиад нууцаар гаръя.

Дао: Тэгье. Дараа хаашаа явах вэ?

Санцай: Тэр...

Дао: Мей Зуо.

Санцай: Мей Зуо юм бол авахгүй яасан юм?

Дао: Тэрнийх тоох хэрэггүй. Хэрэггүй юм л ярих гэж байгаа юм. Хурдан ид. Гэрт чинь хүргээд өгье.

Мей: Утсаа авахгүй байна. Хайр байгаа цагт нөхөрлөл үгүй.  Лей гадаад явчихсан. Ши Мен ирэхгүй гэсэн.  А Си болзоонд яваад завгүй.  Ф4 тарах нь дээ.

*****************

Дао: Хөл өвдчихлөө. 

Санцай:  Хэрэггүй амьтан. Өдөржин машинаар явсаар байгаад тэгж байгаа юм. Би маргааш өдрийн хоол бэлдээд ирэх үү?

Дао: Өөрөө л мэд. Би амтгүй хоол идээд дасчихсан юм чинь.

Санцай:  Амтгүй? Тэгвэл хийхээ болилоо.

Дао: Тэгвэл хийх хэрэггүй.

Санцай:  За. Хийхгүй.

Дао: Дураараа л бол. Тоглож байхад чинь. Маргааш сургууль дээр уулзъя.

Санцай:  Би орлоо.

Дао: Тэг. Санцай.

Санцай:  Аан?

Дао: Үнсэж болох уу?

Санцай:  Хүн ирвэл яах юм?

Дао: Юу  гэж дээ. Хэн ч алга байна.

Санцай:  Сайхан амраарай.

Дао: Гараад ир. Байгааг чинь мэдэж байна. Амьтны дэлгүүрээс хойш дагаад байсан. Яах гээ вэ?

Эр: Биднийг дагаад явна уу.

Дао: Та нарт анхааруулчихъя. Юу ч болсон бай Санцайг зүгээр орхи. Үгүй бол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Мей: А Си? Одоо л залгаж байх шив. Байна уу, А Си. Байна уу?

Дао: Юу хүсээ вэ?

Мей: Байна уу?

Дао: Та нарыг ээж явуулсан уу? Намайг хааш нь авч яваа юм? Хөөе. Намайг тавь.

Мей: А Си. А Си. Бай...

**************

Санцай: Юу болсон юм болоо? Хоолны цаг өнгөрчихөөд байхад ирэхгүй.

Ши: Санцай.

Санцай: Та хоёр хаашаа яараа вэ?

Ши: А Си. Та хоёр өчигдөр шөнө цуг байсан уу?

Санцай: Найман цаг хүртэл хамт байсан.

Ши: Наймаас хойш яасан?

Санцай:  Мэдэхгүй. Гэртээ харьсан байх. Өнөөдөр өдрийн хоол хамт иднэ гэж тохирсон мөртлөө хүлээгээд ирэхгүй байна. Яасан бэ?

Мей: А Си асуудалд орсон байж магадгүй. Гар утас нь салчихсан байна. Бас хайгаад олохгүй байна. Өчигдөр орой надад нэг хачин дуудлага ирсэн.

Санцай: Хачин дуудлага аа?

Мей: Над руу залгасан мөртлөө ярихгүй байсан. Тэгээд хачин юм  яриад байсан. Тэрнийг аваад явчихсан юм шиг байна.

Ши: Өчигдөр та хоёрыг цуг байхад ямар нэг сэжигтэй юм болоогүй юу?

Санцай: Үгүй ээ.

Чин: Санцай. Та нар энд байсан юм уу? Баларсан. Дао Минсийг сургуулиас хөөчихсөн.

Мей: Дао Минсийг хөөсөн?

Чин: Манай сургуулийнхан тэгж яриад байхаар нь би захиргаан дээр очиж асуусан. Захирлын тушаал гэсэн. Өнөөдрөөс шууд хэрэгжиж байгаа гэж байна.

Санцай: Тийм юм байх ёсгүй. Энэ сургуулийг Ф4-ийн гэр бүл байгуулсан биз дээ? Дао Минсийг яагаад хөөдөг юм?

Мей: Ши Мен, А Сигийнд очъё.

Ши: За. Чинхө, Санцайг гэрт нь хүргээд өгчих.

Чин: За.

Санцай: Дао Минсигийн ээж дахиад Чинхөд муу юм хийхгүй байгаа?

Мей: Нэг ашигласан аргаа дахиад ашиглахгүй байх. А Сигийн ээж нэг хийсэн юмаа дахиад хийх хүн биш.

Ши: Санцай, санаа битгий зов. Бид нар дөрвөн том овгийн өв залгамжлгч нар. Бид нар энэ асуудлыг шийднэ. Явъя.

Чин: Санцай, чи зүгээр үү?

****************

Дао: Хаалгаа нээ. Хаалгаа нээ. Онгойлгооч. Намайг гарга. Хурдан хаалгаа нээ.

Ши: Бид хоёр орж болохгүй юм уу?

Эм: Ши Мен ноёнтон, уучлаарай.

Мей: Наадах чинь юу гэж байгаа юм? Лиу даамлыг дуудад ир.

Эм: Мей Зуо ноёнтон, энэ эзэгтэйн тушаал. Урьдчилж цаг аваагүй бол уулзуулахгүй. Дараа уулзахаар бол цаг авч ирээрэй гэсэн. Хэн ч байсан ялгаагүй.

Ши: За яах вэ. Ойлголоо.

Эм: Уучлаарай.

Эмээ: Ши Мен ноёнтон.

Ши: Юу Сао. Бид хоёрыг хүртэл оруулахгүй байна. Та зүгээр хараад суух гэж үү?

Эмээ: Би хөгширч. Миний үгийг сонсох хүн алга. Энэ гэрийн эзэнд бодсон юм байгаа бололтой. Өмнө нь миний нүүрийг бодоод ядаж сонссон царай гаргадаг байсан. Одоо над шиг хэрэггүй амьтан үгүй болж.

Мей: Тийм бол бид нар ингээд явъя даа.

Эмээ: Хүлээ. Энийг ав.

Ши: Энэ...

Эмээ: Залуу ноёнтон та хоёрт заавал өгөөрэй гэсэн.

****************

Чин: Дао Минси, Шиао Зы хоёрын хурим аа? Утгагүй юм.

Мей: Чинхө, чиний оролцох хэрэг биш. Тайван байз үз.

Чин: Яаж тайван байх юм бэ? Яаж тайван байх юм?

Мей: Тэгээд яах гээ вэ?

Чин: Шиао Зытай очиж уулзана. Тэр Дао Минсийг угаасаа мартаагүй. Санцайг албаар тэр сохор болзоонд дагуулж яваад Дао Минсигийн хуурамч үеэлтэй танилцуулсан байж таараа. Бүгд тэрний заль. Шиао Зы яасан ч сайн хүн биш.

Ши: Чинхө, чи хэтрүүлээд байгаа юм биш үү?

Чин: За яах вэ. Тэгвэл энэ хуримын зураг хуурамч уу? Шиао Зы зальтай амьтан. Дао Минси тэрнээс ч дор. Санцайг яаж ингэж чадаж байна аа? Үнэхээр сайн жүжигчин юм. Санцайд сайн гэчихээд, хажуу хаалганд хүртэл нүүж ирээд байсан чинь... Юу хүсээд байгаа юм? Хүнээр тоглож байгаа юм уу? Ингээд гэрлэчихэж байгаа юм уу? Хуурамч амьтан.

Санцай: Чинхө, одоо болно.

Чин: Санцай, зөндөө гомдсон биз дээ? Гомдсон бол гомдсоноо хэл. Сэтгэлдээ хадгалах хэрэггүй. уйлмаар байвал уйл. Дао Минсийг хараамаар байвал хараа.

Ши: Чинхө, дуугүй бол. Яасан үглээ юм. Санцай, санаа битгий зов. Энэ хурим үнэн ч бай, хуурамч ч бай... жинхэнэ байсан ч А Си хүчинд автсан гэдэгт итгэлтэй байна.

Мей: Яг үнэн. Бид нар багадаа тохиролцсон. Хэн ч түрүүлж гэрлэсэн бай үлдсэн гурав нь заавал сүйт залуу болно гэж тохирсон. А Си бид нарт зүгээр л урилга явуулах хүн биш. Яасан ч боломжгүй.

Ши: Тийм ээ. Бас А Сигийн гэр сонин байна лээ. Юу Сао ямар ч эрх мэдэлгүй болсон байсан. Гэрт нь олох бие хамгаалагч байсан. Хатан эх эргэж ирсэн байх. Бас миний бодож байгаагаар...

Мей: Санцай, ийм орой ирэх хүн байгаа юм уу?

Санцай: Ирэх хүн байхгүй...  Хуа Зилей?

Ши: Чи яагаад хүрээд ирээ вэ?

Лей:  Мей Зуо өглөө залгаад А Сийд асуудал гарсан гэсэн. Тэгээд хүрээд ирлээ.

Мей: Өглөө залгаж байхад ирчихдэг.

Ши: Хурдан ороод ир.

Лей: А Си ямар байна?

Мей: Аймшигтай. Бид нар яахаа мэдэхгүй л байна.

Чин: Хуа Зилей эргээд ирээ юу.

******************

Зы: Намайг байнга ажиглаж байгаа. Гэрээсээ гарах ч хэцүү болсон. Энэ хурим А Сигийн нээж, манай аав ээжийн гаргасан шийдвэр. Энэ удаа тоглоом биш. Заавал хурим хийнэ гэсэн.

Мей: Чи гэрлэхээс татгалзсан биз дээ?

Зы: Тийм ээ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөн. А Сигийн ээж, манай аавын компанитай газрын тос олборлох төсөлд хамтарч хөрөнгө оруулахаар болсон. Одоо гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа. Маш их хэмжээний мөнгө яригдаж байгаа болохоор хэн хэндээ бүрэн итгэхгүй байгаа. Тэгээд бид хоёрыг хуримаа хийчихвэл нэг ёсны баталгаа болно гэж бодож байгаа.

Лей: Ойлголоо. Хэвээрээ байх шив. Шиао Зыгийн эцэг  эх, А Сигийн ээжийн хувьд компаний ашиг сонирхол, компаний ашиг хамгийн чухал.

Зы: Тийм болохоор би яаж ч эсэргүүцээд нэмэр алга. Хуримын зургийг компьютер ашиглаж хийсэн. А Си бид хоёр тийм зураг авахуулаагүй. Хуурамч зураг.

**************

Дао: Юм идэхгүй гэж байна. Намайг гаргахаас нааш юу ч идэхгүй. Хурдан зайл.

Эр: Энийг хүн дуудаад цэвэрлүүл.

Эр: /амандаа үглэнэ./

Т: Эзэгтэй. Залуу ноёнтон хэд хоног юу ч ууж, идсэнгүй. Сэтгэл санаа нь тогтворгүй,  уурлаж, хашгичаад байна. Энэ янзаараа бие нь дийлэхгүй байж магадгүй.

Ф:  Эмч дуудаж үзүүлээгүй юм уу?

Т: Эмч дуудсан. Залуу ноёнтонд дусал залгах гэсэн боловч А Си ноёнтон хэнийг ч өөртөө ойртуулахгүй байна.  Ноцолдож байгаад дуслаа унагаад хагалчихсан. Ухаантай байгаа цагт хэн ч ойртож чадахгүй байна.

Ф:  Энийг надад хэлж яах гээ вэ? Хурдан арга бодож олооч.

Т: Мэдлээ.  

***************

Дао:  Юугаа хийгээд байгаа юм? Намайг тавь. Намайг тавь гэж байна. Тавиач. Тавь... Тавь гэхийг сонсохгүй байна уу? Хөөе. Юу хийгээд байгаа юм? Хөөе. Намайг тавь гэж байна. Тавиач... Бүгдээрээ зайл.

****************

Мей: Яавал дээр вэ? А Си яаж байгаа бол? Холбоо барьж болохгүй байна. Энд зүгээр суугаад хүлээгээд байж болохгүй.

Санцай: Эхлээд Дао Минсийг аварч болохгүй юу?

Ши: Дараа нь яах вэ?

Санцай: Мэдэхгүй ээ. Зүгээр л аваръя гэхээс өөр юм бодогдохгүй байна.

Мей: Өөр арга байхгүй юм шиг байна.

Ши: За. Эхлээд тэрнийг аварчихаад бусдыг нь дараа бодъё.

Лей: Гэрт нь зөндөө бие хамгаалагч байна гэсэн биз дээ. А Сийг хорьж байгаагаас зайлахгүй.

Мей: Мартчихаа юу? А Сигийн гэрийн арын хашаанд нүх байдаг шд. Бид нар бага байхдаа тэрүүгээр орж гарч тоглодог байсан. Бас Юу Сао түлхүүрнүүдээ хашаанд байдаг хүлэмжинд нуудаг. Тэнд бүх өрөөний түлхүүр байгаа.

Ши: А Сигийнд амархан ордог байсан.

Мей:  Өнөөдөр ч ялгаагүй.

Санцай: За. Тэгвэл хөдөлцөгөөе.

Ши:  Бид нар явлаа. Чи эндээ хүлээж бай.

Санцай: Хөөе. Та нар...

Ши: Санаа зоволтгүй. Бид нарт даатгачих.

28-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

Back to episodes Go home