Meteor garden-27

Meteor garden-27 

Үргэлжлэх хугацаа: 43мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Сон: эр, тосгоны залуу Сон

 

Гарчиг: Солирын орд. 27-р анги 

Мей: Лей өчигдөр утсаар ярьсан.

Ши: Тийм үү? Юу гэж байна?  

Мей: Завгүй байгаа гэж байсан. Гэхдээ А Си, Санцай хоёрт санаа зовоод байна гэсэн.

Ши: Тэр хоёрыг ямар байгаа гэж бодож байна?

Мей: Хараажийн илт байна. Лей санаа зовох шаардлагагүй болж.

Чин: Хөөе Ф3-аа. Энд байсан юм уу.

Ши: Юун  Ф3 бэ? Үхмээр байна уу?

Чин: Үнэн л биз дээ. Дао Минси намайг оруулах гэсэн чинь та нар зөвшөөрөөгүй шд.

Мей: Яг ч тийм биш.

Чин: Мей Зуо, чи сайхан сэтгэлтэй шүү.

Мей: Ярьж дуусаагүй байхад. “Яг ч тийм биш...яасан ч үгүй.” 

Чин: Сүржигнэж байх шив. Дао Минси, хуурамч үеэлээ олсон юм уу?

Дао: Амаа хамхиж болдоггүй юм уу?

Чин: Яагаад хашгичаад байгаа юм? Санцайд дахиад хөөгдчихөө юу?

Дао: Дуугүй байхгүй бол хохь нь шүү.

Чин: Аан. Хуурамч үеэл чинь ялсан байх нь.

Ши: Зодуулмаар байна уу? Чи Санцайтай сайдсан юм уу?

Мей: Лей санаа зовоод байна гэсэн. 

Дао: Байна. За.. би... ойлголоо. Ажилтай болчихлоо. Би явлаа.

Мей: АСи, хаачих нь вэ? Хүн ярьж дуусаагүй байхад.

Чин: Хөөе.

Ши: Зүгээр орхи оо. Танай компани чинь “Чин интерпрайз” байх аа?

Чин: Тийм ээ, мөн.

Мей: А Сигийн байдлыг харвал... болгоомжтой байсан нь дээр шүү.

Чин: Юу ч ойлгосонгүй.

Ши: Үглэхээ боль. Хэрэг гарвал чамд хэлэмз.

******************

Дао: Санцай.

Санцай: Яаж байна аа? Энэ миний гэдэс биш.

Дао: Минийх ч биш.

Санцай: Өлссөн юм бол яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм?

Дао: Тэгээд яадаг юм?

Санцай: Тэгэхгүй бол би өлссөн хүн болчихно шд.

Дао: Эгдүүтэй гэдэг нь.

Санцай: Юу яриад байгаа юм? Юугаа бодоод байгаа юм?

Дао: Чиний юу бодож байгааг мэдмээр байна.

Санцай: Чиний бодож байгаа юм чинь...  миний тухай бодож байгаа биз дээ?

Дао: Тэнэг.

Санцай: Тийм ээ. Дэмий юм ярьчихлаа.

Дао: Хөөе. Паспорт чинь байгаа юу?

Санцай: Паспорт уу? Дээр аялалаар явахад надад авч өгсөн үү? 

Дао: Тийм. Хоёулаа Нью Йорк явъя.

Санцай: Аан? Чи Нью Йорк Нью Йоркийг хэлж байна уу?

Дао: Нэг төлөвлөгөө бодож олох хэрэгтэй.

Санцай: Ямар төлөвлөгөө?

Дао: Би чамайг аваад...

Санцай: Зогс. .. Яарах хэрэггүй. Наадах чинь сайхан төлөвлөгөө биш байна.

Дао: Яагаад?

Санцай: Таалагдахгүй байна.

Дао: Таалагдахүй байна аа?

Санцай: Би хичээлтэй. Тэгээд ч Нью Йорк хэтэрхий хол. Бас миний Англи хэл сайн биш.

Дао: Битгий асуултаас зугтаад бай. Хэлээдэх. Өчигдөр яагаад автобуснаас буусан юм?  Дахиад намайг буруугаар ойлгосон гэж хэлээд үзээрэй.

Санцай: Юу яриад байгаа юм?

Дао: Автобуснаас яагаад буусан юм?

Санцай: Яагаад? Яагаад гэвэл... надаар тийм үг хэлүүлэхийг хүсээд байгаа юм бол уу?

*******************

Эм: Шиао Юу. Энэ сүүлчийнх нь.

Ю: За.

Эм: Өнөөдөр Санцайгийн оронд ажиллахаас аргагүй болчихлоо. Уучлаарай.

Юу: Зүгээр ээ, захирал аа. Эдийн засаг тааруу байгаа болохоор хүн багатай, ажил ч гайгүй байгаа.

Эм: Ганц манай дэлгүүр ч биш. Олон газар ийм байгаа.

Ю:  Тавтай... Ши Мен.

Ши: Сайн уу.

Эм: Дээр бид нарт бялуу зарахад тусалсан хүмүүсийн нэг биш үү?

Ши: Саад болж байгаад уучлаарай.

Эм: Зүгээр ээ. Зүгээр.

Ю: Шиао Юутай ярилцаж болох уу?

Эм: Өнөөдөр манайд өөр ажиллах хүнгүй байгаа.

Ши: Тийм бол... Тэгвэл би өнөөдөр гарсан нарийн боов, бялууг бүгдийг нь худалдаж авъя.

Эм: Юу? Бүгдийг нь авах юм уу?

Ши: Бид нар маргааш үдэшлэг хийх гэж байгаа.

Эм: За. баярлалаа.

Ши: Одоо завтай болсон уу?

*******************

Санцай: Сэтгэлийнхээ гүнд нуусан зүйлийг хэлэх хэцүү юм аа. Гэхдээ өнөөдөр албан ёсоор эхлэх хэрэгтэй. Өнөөдөр сайн гэдэгээ тэрэнд хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Тэр... нөгөө...

Дао: Юу юм? Хурдан хэл л дээ.

Санцай: Ингээд байхаар чинь яаж хэлэх юм?

Дао: Юу гэсэн үг юм?  Хурдан хэл...

Санцай: Би өлсөөд байна. Чи өлсөж байна уу? Хоёулаа юм идэх үү? Би өөрөө хийсэн юм. Чи өдрийн хоолоо идээгүй байх. Зүгээр л энгийн хоол.

Дао: Надад зориулж хийсэн  юм уу?

Санцай: Гэхдээ, чамд таалагдах үгүйг мэдэхгүй байна.

Дао: Таалагдана аа. Энэ наймаалж шиг юм юу вэ?

Санцай: Наймаалж аа? Дотор гэдэсний зайдас

Дао: Дотор...

Санцай: Ямар байна?

Дао: Өөрийн гэсэн “онцгой” амт байна.

Санцай: “Онцгой амт”? Идэж чадахгүй бол хүчлэх хэрэггүй. Чам шиг баян айлыгн хүүхдүүд алдартай тогооч нарын хийсэн амттай хоол өдөр болгон иддэг болохоор таалагдахгүй байж магадгүй. Чамд өөр охин өдрийн хоол бэлдэж өгч байсан уу?

Дао: Өгсөн. Гэхдээ ямар ч амтгүй байсан болохоор би идээгүй.

Санцай: Тэгвэл энийг яагаад идээд байгаа юм? Би Шиао Зы та хоёрыг дахиад үрхэх байх гэж бодсон.

Дао: Шиао Зы?

Санцай: Би та хоёрын кафед сууж байгааг харсан.

Дао: Би хайргүй охинтой үерхэхгүй.  Чи намайг мэдэхгүй байна.

Санцай: Тэгвэл надтай үерхэх үү? Хөөе, зүгээр үү?

Дао: Ийм юм хэлж байж зүгээр нэг ярьж байгаа юм шиг хэлээд байхдаа яадаг юм?

Санцай: Наашаа хүрээд ир. Хурдан нуугд.

Дао: Яасан бэ?

Санцай: Хөлөө нааш нь гарга л даа.

Эр: Зүгээр ээ.

Эм: Нээрэн үү?

Эр:  Хар л даа. Энд хүн байхгүй л байгаа биз дээ? Бид хоёрыг хэн ч харахгүй.

Эм: Нээрэн үү? Хүн хүрээд ирвэл яах юм?

Эр: Ирэхгүй ээ. Чамтай ганцаараа баймаар байсан болохоор би эртээд ирээд эндхийг шалгачихсан.

Эм: Тийм үү?

Эр: Тийм.

Эм: Боль л доо. Хүн харчихвал яах юм?

Эр: Зүгээр ээ. Бид хоёрын үнсэлцэж байгааг л харна биз.

Эм: Үгүй ээ. Хүн хүрээд ирнэ шдээ.

Санцай: Миний хэлэх юм дуусаагүй. Одоохондоо хоёулаа нууна шүү.

Дао: Юу нууна гэж?

Санцай: Хоёулаа үерхэж байгаагаа.

Дао: Нууцаар үерхэе гэж байгаа юм уу?

Санцай: Үгүй ээ. Байнга нууна гэсэн үг. Гэхдээ аль болох удаан хүмүүст мэдэгдэхгүй байсан нь дээр байх.

Дао: Тоглоод байгаа юм уу? Битгий хүнд саад болоод бай. Хурдан зайл.

Эр: Уучлаарай. Энд байгааг чинь мэдсэнгүй.

Дао: Хурдан зайл.

Санцай: Уурлачихсан  юм уу?

Дао: Тэгэхгүй яадаг юм. Нууцаар үерхэнэ гэсэн үү? Надтай байхаас тэгж их ичээд байгаа юм уу? Би тийм ичмээр байна уу?

Санцай: Үгүй ээ, ингэвэл юу ч бүтэхгүй. Энэ янзаараа бүх зүйл өмнөх шигээ давтагдах нь. Бууж өгч болохгүй. Дао Минси, миний хэлэхийг сонс. Би чамтай байхыг хүсч байна. Гэхдээ ээж чинь мэдчихвэл бид хоёрыг дахиад салгачихна шд. Би дахиад тийм зүйл болохыг хүсэхгүй байна. Би чадахгүй. Тэр бороотой шөнө миний сэтгэл шархалсан. Дахиад тийм өвдөлт мэдрэхийг хүсэхгүй байна.

Дао: Би чиний төлөө юу ч хийсэн чадна. Чиний төлөө ээжтэйгээ муудалцсан ч хамаагүй.

Санцай: Тэнэг. Хэн тэг гэсэн юм. Гэхдээ би айгаад байна.   Бид хоёрыг Нью Йорк руу нисч байхад Шиао Юу, Чинхө хоёрынх дампуурчихвал яах юм? Би үнэхээр чамтай баймаар байна. Гэхдээ... тэд нарыг гаргуунд гаргаж чадахгүй.

Дао: Март даа. тэгвэл нууцаар уулзъя. Гэхдээ удаан нууж чадахгүй шүү. Нэг нэг алхмаар урагшилна.

Санцай: За. баярлалаа, Дао Минси. Байз, юу хийгээд байгаа юм? Хүн харчихвал яах юм?

Дао: Бид хоёр үерхэж байгаа биз дээ?

Санцай: Болохгүй.

Дао: Үнсэхэд яав л гэж.

Санцай: Болохгүй. Зүрх хурдан цохилоод, сандраад байна. Дараа болъё, за юу?

********************

Ши: Би хэтрүүлчихсэн үү?

Ю: Тийм ээ. Манай захирал их гайхсан. Тэгээд ч үдэшлэгний чинь юмыг алдартай мастер тогооч нар хийдэг байлгүй. Дэлгүүрээс авсан бялуунуудаа яах гэж байна?

Ши: Бүгдийг нь иднэ.

Ю: Үгүй байлгүй дээ. Тийм ихийг үү?

Ши: Шиао Юу, чи сайхан харагдаж байна.

Ю: Аан? Тийм ээ.

Ши: Чамтай ярилцах юм байна.

Ю: Надтай ярих юм уу?

Ши: Энийг яаж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ Санцай, А Си хоёртой холбоотой юм. А Си Санцайг мартаагүйг чи мэдэж байгаа. Тийм болохоор тэр хоёр эргээд нийлж магадгүй. Тэгвэл танайх дахиад асуудалд орж магадгүй.

Ю: Ши Мен, би энэ талаар бодсон. Би Санцайг жаргалтай байгаасай гэж хүсч байна. Тэр үед гэнэтийн байсан болохоор би айж, цочирдсон. Гэхдээ Санцай Дао Минсийд сайн болохоор би тэрнийг дэмжих болно. 

Ши: Танай гэр бүлд дахиад тийм юм тохиолдож магадгүй шд.

Ю: Манай гэр бүл нэгдмэл байж чадах юм бол ямар ч хямралыг давж гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Санцай хангалттай зовсон.

Ши: Чи хүчтэй болж. Надтай таарсан гудамжинд уйлж байсан охин том болчихож.

Ю: Энэ бүгд Ши Мен чиний л ч.  Тэр явдлаас  хойш би өөрчлөгдөх ёстой гэдгий ойлгосон. Өөрийгөө дорд үзэж болохгүй гэдгийг сайн ойлгосон.

Ши: Нэр төрийн хэрэг байна. Дараа сайн найз залуутай болоорой.

Эм: Ши Мен, дуусаагүй л байна уу?  

Ши: Би явлаа. Санцайг А Си өөрөө мэдээд хамгаалах байх. Бусдыг нь бид нар зохицуулахыг бодно. Ингээд боллоо. Баяртай.

Ю: Баяртай.

Эм: Чи ийм охидод дуртай юм уу?

Ши: Юу гэж дээ.

**************

Санцай: Утсаар яримаар л байна. Даанч юу ярихаа мэдэхгүй байна. Охидууд найз залуутайгаа утсаар юу ярьдаг юм болоо? За за, хамаагүй. Залгана аа. Байна уу? Би байна...

Дао: Юу болоо вэ?

Санцай: Юу ч болоогүй.

Дао: Яагаад дасгал хийгээд байгаа юм?

Санцай: Чи яаж мэдсэн юм? Чи энд хэр удаан нуугдсан  юм?

Дао: Утсаар ярихаасаа өмнө дасгал хийдэг юм уу? Тэнэг.

Санцай: Чи яах гэж нууцаар харсан юм?

Дао: Чамтай уулзах гэж ирлээ. Утсаа таслах уу?

Санцай: За.

Дао: Хэлэх юм байга юм уу?

Санцай: Олон хүнтэй газар зогсох хэрэггүй байх. Ээж чинь мэдчихвэл яах юм.

Дао: Санаа зоволтгүй. Би малгай өмсөөд,  шил зүүчихсэн.

Эр: Дао Минси байна.

Эм: Тийм байна.

Дао: Явъя.

Санцай: Хөөе. Ингэх аюултай гээд байхад.

Дао: Юугаа хараа вэ? Би Санцайтай үерхээгүй.

Санцай: Ингэхээр чинь нууцаа өөрөө хэлснээс ялгаа юу байгаа юм? Тэнэг амьтан.

Дао: Хөөе. Яасан бэ?

Санцай: Хурдан нуугд аа.

Дао: Яасан бэ?

Ши: Санцайд ирнэ гэж хэлсэн юм уу?

Ю: Би Санцайтай уулзах гэж ирээгүй.

Дао: Хөөе. Ши Мен байна. Нуугдах шаардлагагүй.

Санцай: Нуугдаач дээ. Хурдан нуугд.

Ю: Ши Мен. Би чамтай уулзахаар ирсэн. Чи надад таалагддаг.

Санцай: Шиао Юу?

Ши: Шиао Юу, чамд баярлалаа. Чи ч гэсэн надад таалагддаг.

Санцай: Тэр хоёр юу яриад байна аа?

Дао: Сайн  гэж байна. Шиао юу чамаас илүү шударга юм байна.

Ю: Ши Мен, би үнэнээсээ хэлж байна.

Ши: Ийм чухал царай гаргаад, хөөрхөн харагдаж байна. Гэхдэ энэ их чухал асуудал. Надаар яалгамаар байна?  Болзох уу? Үнсүүлэх үү? Эсвэл оронд орох уу? Хүсч байгаа юм чинь энэ бол надад татгалзах юм алга...

Ю: Чамайг алгадсанд уучлаарай. Гэхдээ бүдүүлэг зан гаргах хэрэггүй.

Ши: Би ийм л хүн. Би эмэгтэй хүнийг долоо хоногоос илүү сонирхдоггүй. Саяны хэлсэн зүйлс байнга болдог зүйлс. Шиао Юу, би чамд тохирохгүй. Би долоо хоног л сайн амраг байж чадна. Харин чамд сайн хүн хэрэгтэй.

Ю: Таалагдсан охиноо нандигнадаг хүнийг сайн эр хүн гэдэг гэж чи хэлсэн биз дээ? Бас чи сайн хүн биш, сайн эр хүн гэж хэлсэн. Яагаад ингэж амьдардаг юм? Чамд нандигнахыг хүсдэг эмэгтэй байсан уу?

Ши: Шиао Юу. Намайг мэддэг юм шиг загнах хэрэггүй. Би тийм эмэгтэйчүүдийг үзэн яддаг.

Дао: Ши Мен уурлачихлаа.

Санцай: Тэрний ийм байхыг би анх удаа л харж байна. Шиао Юу ч гэсэн анх удаа л ийм юм хийж байна.

Дао: Чи очиж найзтайгаа ярилц. Би Ши Мений араас явлаа.

Санцай: Шиао Юу. Би  энүүгээр явж байгаад чиний хэлэхийг сонссон. Нууцаар сонсох гээгүй юм шүү.

Ю: Санцай. Бурхан минь. Сонсчихсон юм уу?

Санцай: Гомдох хэрэггүй.

Ю: Үгүй ээ. Тэр надад сайн биш гэсэн. Би тэрнийг алгадчихсан. Би анх удаа л хүн алгадаж байна. Миний алга одоо ч гэсэн хорсоод байна. Би хичээнэ ээ.

Санцай:  Хичээнэ ээ? Юу гэсэн үг вэ?

Ю: Би мэдмээр байна. Би тэрнийг жаахан ч гэсэн ойлгодог болсон гэж бодож байна.

Санцай: Гэхдээ, тэр сая чамд татгалзсан биз дээ?

Ю: Санцай, өөр юм хэлэх хэрэггүй. Зүгээр л надад амжилт хүс. Тэгэх үү?

Санцай: Шиао Юу...

Ю: Гуйж байна. Хэл л дээ.

Санцай: Амжилт.

*******************

Дао: Ши Мен. Яасан?

Ши: Юу ч биш ээ.  Би хүнтэй уулзах ёстой. Чи яасан? Чи юу болчихоо вэ?

Дао: Зүгээр л жаахан өөрчлөгдмөөр санагдаад.

Ши: Санцай, Яамэн хоёрын асуудал... шийдэгдчихсэн үү?

Дао: Тийм л байх. Заримдаа би эмэгтэйчүүдийг ерөөсөө ойлгохгүй юм.

Ши: Чиний хувьд чухал болохоор л тэгж байгаа юм. Хэрвээ чи жинхнээсээ биш байсан бол илүү хялбар байх байсан.

Дао: Ши Мен. Чи сайн биш ч гэсэн олох охидтой уулздаг. Уйтгартай санагдахгүй байна уу? 

Ши: Өнгөн дээрээ хэцүү юм шиг харагддаг охид үнэндээ бүгд адилхан. Тэд нарыг санах ч шаардлагагүй. Тэгээд ч тэд нарын надтай байх хугацаа нь хурдан дуусна. Тэд нарыг ойлгож яах юм?

Дао: Ши Мен. Чамаас нэг юм асууя гэж бодож байсан юм. Эмэгтэй хүн лаазалсан бүтээгдэхүүн биш дээ. Юун хугацаа дуусна гээд байгаа юм.

Ши: А Си. Чамд атаархаж байна. Заримдаа ийм энгийн байна гэдэг аз жаргал шүү.

Дао: Чи зодуулмаар байна уу?

********************

Ю: Би мэдмээр байна. Би Ши Менийг сайн мэддэг болмоор байна. Би одоо л тэрнийг ойлгож эхэлж байна. Санцай, өөр юм хэлэх хэрэггүй. Зүгээр л надад амжилт хүс. За юу?

Санцай: Надтай ярьж байхдаа Шиао Юугийн мөр нь чичирч байсан. Ши Менийг татгалзахад би тэрнийг уйлах байх гэж айсан. Гэтэл тэр инээж байгаад надад амжилт хүс гэж хэлсэн. Тэрнийг ийм зоригтой гэж мэдсэнгүй. Харьцуулаад үзвэл би сул дорой санагдаж байна. Хулгайч. Туслаарай. Туслаарай. Хулгайч.

Дао: байна уу?

Санцай: Туслаарай. Хулгайч. Хулгайч.

Дао: Байна уу?

Санцай: Туслаарай.

Дао: Санцай?

Санцай: Туслаарай. Хулгайч. Хулгайч.

Дао: Санцай.

Санцай: Туслаарай.

Эр: Тэр хүний царайг нь харж чадсан уу?

Санцай: Үгүй ээ. Хав харанхуй байсан, бас тэр хүн их хурдан зугтчихсан.

Эр: Сүүлийн үед охидын дотуур хувцасыг хулгайлсан хэд хэдэн хэрэг гарсан. Та ганцаараа амьдардаг болохоор болгоомжтой байгаарай.

Санцай: Аан, за.

Эр: Энд гарын үсэгээ зурчих.

Санцай: Баярлалаа.

Эр: Дахиад ийм юм болбол хэрэгтэнтэй ганцаараа нүүр тулах аюултайг санаарай.

Санцай: За, ойлголоо.

Эр: Бид нар энэ хавийн эргүүлийн тоог нэмэгдүүлнэ ээ

Санцай: Баярлалаа. Та нарт баярлалаа. Төвөг удсад уучлаарай.

Эр: Болгоомжтой байгаарай.

Санцай: Баярлалаа.

Дао: Санцай. Санцай. Санцай хаалгаа нээ.

Санцай: Дао Минси.

Дао: Санцай. Санцай.

Санцай: Дао Минси.

Дао: Чи зүгээр үү? Хулгайч хаана байна?

Санцай: Би зүгээр ээ. Чи хулгайч ирснийг яаж мэдсэн юм?

Дао:  Над руу залгаснаа санахгүй байгаа юм уу?

Санцай: Мэдэхгүй байна.

Дао: Ингэж айх гэж.

Санцай: Унтлагын хувцастайгаа ирсэн юм уу? Би Шиао Юуг бодоод унтаагүй сэрүүн байсан болохоор хулгайч орж ирэхийг мэдсэн.

Дао: Баригдах юм бол хоё хэсэг болгоод өгнө өө, гайгүй.

Санцай: Явах гэж байгаа юм уу?

Дао: Аан?

Санцай: Явах гэж байгаа юм уу?

Дао: Чамайг үлд гэвэл үлдсэн ч яах вэ.

Санцай: Үгүй ээ. Чамтай Шиао Юу, Ши Мен хоёрын тухай ярих гэсэн юм.

Дао: Шиуо Юуг бууж өг гэж хэл. Тэр хоёр хэзээ ч бүтэхгүй. Тэгэхгүй бол Шиао Юу л шархална... За за. тэр тухай бодох хэрэггүй. Хурдан орж унт, за юу?

Санцай: За.

Дао:  Хөөе. Танай хөрш ямар хүн байдаг юм?

Санцай: Хоосон юм шиг байна лээ. Хүн харагддаггүй шд.

Дао: За за. Эртхэн орж амар. Намайг үлдээмээр байгаа юм уу?

Санцай: Гайгүй байлгүй. Хурдан яв. Баяртай.

**********************

Ши: Шиао Юу, яасан эрт ирээ вэ? Үйлчлэгч надад чамайг их эрт ирсэн гэж хэлсэн.

Ю: Уучлаарай. Би гадаа хүлээж байсан юм.

Ши: Зүгээр ээ. Гэхдээ миний хэзээ ирэхийг яаж мэдсэн юм?

Ю: Зүгээр л хүлээж байсан юм. Хэзээ нэгэн цагт ирж л таараа гээд. Би уучлалт гуйхаар ирсэн юм.

Ши: Уучлалт аа?

Ю: Тийм.. Өчигдрийн явдлыг уучлаарай.

Ши: Юу тэр вэ?

Ю: Би чамайг алгадсан.

Ши: Аан. Сүртэй юм биш ээ. Суу л даа. Уучлалт гуйх хэрэггүй ээ. Эмэгтэйчүүд хаягдах болгондоо намайг алгаддаг болохоор... сурчихсан болохоор хэрэггүй.

Ю: Таалагдахгүй байна. Буцаад хуучин хэвэндээ орчихлоо. Өчигдөр би хэсэг ч гэсэн чиний шалиг залуугийн багийг тайлчихлаа гэж бодсон юм.

Ши: Ингэж тайлбарлая. Би яасан ч... Индэгийн охидтой холбогдохгүй. Яагаад гэдгийг мэдэх үү?

Ю: Та нар чамтай төстэй айлын хүүхдүүд болохоор асуудал үүснэ гээд.

Ши: Ухаантай юм аа. Чи Санцайгийн сайн найз байх аа? Санцай миний найзын найз хайртай эмэгтэй. Нэг талаар чи Индэгийн охидоос ч илүү асуудалтай гэсэн үг. Ингээд шууд хэлсэнд уучлаарай. Гэхдээ бид хоёр зүгээр найзууд байсан нь дээр биш гэж үү? Миний хичээлдээ явах цаг болчихож. Чи ч гэсэн хоцрохгүй юу? Би явж усанд орлоо...  Яасан бэ, Шиао Юу?

Ю: Бүгдийг нь хүсч байна. Бүтэн үйлчилгээ авмаар байна. Ши Мен, чи надаас болзоонд явах уу, үнсэлцмээр байна уу... унтмаар байна уу гэж асуусан байх аа?

Ши: Чи... ийм юм ярих хүн биш шүү дээ. Чи их хачин байна.

Ю: Ингэж ярихгүй бол би яаж чамтай хамт байх юм? Би чамд утасныхаа дугаарыг өгье. Завтай болохоороо над руу залгаарай. Би явлаа, баяртай. Уучлаарай, цагийг чинь үрчихлээ. Баяртай... Амжилт. Амжилт.

****************

Санцай: Ээж ээ, та гэнэтхэн яагаад хүрээд ирээ вэ?

Ээж: Энэ газар давгүй юм аа.

Санцай: Чинхө, Хуа Зилей хоёрын ачаар.

Ээж: Ашгүй дээ. Аав бид хоёр чинь өнгөрсөн шөнө унтаж чаддаггүй. Яаж ч хичээгээд унтаж чаддаггүй. Тэгээд чамд ямар нэг юм болсон юм бол уу гээд шөнөжин санаа зовоод. Тэгээд ээж нь хүрээд ирлээ.

Санцай: Ээж ээ, энэ юу юм?

Ээж: Хар даа.

Санцай: Загас уу?

Ээж: Тийм ээ. Загас. Жижигхэн гэж голох хэрэггүй. Аав чинь өөрөө барьсан юм.

Санцай: Аав барьсан юм уу?

Ээж: Тийм ээ, аав чинь загас барьж сурсан. Гал тогооны өрөө чинь хаана байна? Ээж нь шөл сайхан амттай хийгээд өгье.

Санцай: Тэр хойно байгаа.

Ээж: За за. За за.

Санцай: Би оччихоод ирье.

Ээж: За.

Санцай:  Чинхө. Ийм эрт энд юу хийж байгаа юм?

Чин: Санцай. Гаж донтон нөхөр эмэгтэйчүүдийн дотуур хувцасыг хулгайлаад байгаа гэж байна.

Санцай: Чшшш... Аяархан гэм...

Ээж: Гаж донтон?

Чин: Эгч ээ, та ирээ юу? Та ч гэсэн мэдээ үзээд ирээ юу?

Ээж: Бурхан минь, чамайг яаж энд ганцааранг чинь амьдруулах юм бэ?

Чин: Эгч ээ, санаа зоволтгүй. Би Санцайг хамгаална аа. Хар даа, би өглөөний цай авчирсан.

Ээж: За, баярлалаа.

Чин: Таныг ирсэн гэж мэдээгүй болохоор... би яваад нэмээд аваад ирье. Танай хажуу хаалганд нэг айл нүүж ирж байна лээ.

Санцай: Нээрэн үү?

Чин: Тийм.

Ээж: Хөрш үү? Сайн болж. Тэгвэл нэг нэгэндээ тусалж болно. Алив, ээж нь очоод мэнд мэдээд ирье.

Санцай: Ээж ээ, хэрэггүй ээ.

Ээж: Энд аюултай юм байна. Ядаж хөршөө мэддэг байх хэрэгтэй.

Чин: Хамт явъя.

Ээж: за.

Чин: ингэж яарах хэрэг байна уу? Хөршийн хүн нь бас дотуур хувцас хулгайлдаг гаж донтой байвал яах юм?

Ээж: Дэмий юм ярихаа боль оо. Тийм азгүй юм гэж байхгүй.

Чин: Санцайг би хамгаалахад болно шд.

Ээж: Уучлаарай. Энд хүн байна уу? Хүн байна уу? Дао Минси залуу ноёнтон.

Чин: Яагаад чи юм бэ?

Санцай: Чи... энд юу хийж байгаа юм?

Дао: Би энэ байрыг түрээсэлсэн.

Ээж: Аан.

Санцай: Түрээсэлсэн гэнэ ээ? Яах гэж?

Дао: Өнгөрсөн шөнийн явдлаас болоод ойрхон байвал чамайг хамгаалахад амар гээд л.

Ээж: Тийм шүү. Тийм тийм. Дао Минси залуу ноёнтон манай Санцайг сайн хамгаалаарай.

Чин: Дао Минси, чи яагаад ингээд байгаа юм?

*******************

Санцай: Чи хэдээр түрээсэлсэн юм?

Дао: 200мянган доллар.

Санцай: 200мянга аа?

Дао: Би эзэнд нь сард 200мянгыг өгье гээд хэлчихсэн. Тэр надад бүх тавилгаа өгсөн бас баталгаа ч аваагүй.

Санцай: Тэнэг амьтан. Ийм жижигхэн газар 200мянга гэнэ шүү. Хурдан буцаад нүү.

Дао: Үглэхээ боль л доо. Мөнгөө аль хэдийн өгчихсөн.

Санцай: Би тэнэг биш. Надад санаа зовсондоо л манай хажуугийн байрыг түрээсэлсэн гэдгийг нь би мэднэ. Гэхдээ чиний хийсэн үйлдэл намайг гайхшруулж байна. 

Дао: Чинхө юу авчирсан юм?

Санцай: Гоймон байх шиг байсан.

Дао: Идэж болох юм уу?

Санцай: Дургүй бол болихгүй юу. Би бэлдээд өгье. Энэ хуучин байшин, гоймон, бас Дао Минси. Хэний ч санаанд оромгүй хослол.

Дао: Яагаад инээгээд байгаа юм?

Санцай: Яагаа ч үгүй.

******************

Мей: Үнэхээр зоригтой юм аа. Итгэмээргүй.

Ши: Тийм ээ. Санцайгийн  найз ч мөн дөө.

Мей: Тэгээд, эмэгтэй хүн санаачлага гаргаж байхад... чи уг нь татгалзах хүн биш  дээ.

Ши: Больж үз. Би тийм охидтой орооцолддоггүйг мэдсээр байж.

Мей: Тийм дээ. Зоригтой ч гэлээ, чам шиг туршлагатай хүний дэргэд тэр хэтэрхий гэнэн. Тэрэнтэй зугаацахыг чинь би ч гэсэн  эсэргүүцэж байна.

Ши: Тэгвэл Санцай намайг шанаадах байх.

Мей: Тийм ээ. Чи ямар ч охинтой долоо хоногоос хэтэрдэггүй. Шиао Юутай тэгэх юм бол тэр чамайг уучилж болох ч, Санцай чамайг яасан ч уучлахгүй. Тэрнээс хол байсан нь дээр шүү.

Ши: Чи завтай юу?

Мей: Би хүнтэй уулзана.

Ши: Тэгвэл чи яв яв.

Мей: Чи ганцаараа зүгээр үү?

Ши: Зүгээр ээ.

Мей: За за. Тэгвэл явлаа.

Ши: Баяртай.

Мей: Баяртай.

Эм: Хөөе. Ши Мен. Яагаад ганцаараа байгаа юм? Бид нартай суух уу?

Ши: Өнөөдөр чадахгүй нь. Дараа болъё.

Эм: За. би явлаа. Баяртай.

Ши: Шиао Юу. Ши Мен байна. Ажил чинь хэдээс тарах вэ?

*****************

Санцай: Дао Минсигийн өрөө гэрэлтэй байна. Унтаагүй юм бол уу?

Дао: Тааз нь намхан бас хөгц үнэртэж байна. Энд яаж хүн унтдаг байна аа? Санцай ийм газар амьдардаг байх нь ээ.

Санцай: Олон саад бэрхшээл тулгарсан ч бид хоёр хамтдаа байна. Жирийн нэг үерхэл байсан бол хичнээн сайхан. Гэхдээ тэрэнтэй байхаар шийдэхдээ л би энэ бодлоо орхисон.

Дао: Санцай унтчихсан бол уу? Энэ байшин нурах гэж байгаа, хуучирсан ч гэсэн тэрнийг хажуу хаалганд байгаа гэж бодохоор энэ өмхий үнэрийг тэсвэрлэх хэцүү санагдахгүй байна. Эндхийн агаар хүртэл өөр санагдаж байна. Тэрэнтэй хамт байж, дэргэд нь байх юмсан. Зүгээр л тэрний унтахыг харах юмсан.

Санцай: Гүүрээр гараад тэрний ертөнцөд нэвтэрч оръё гэж бодсон чинь... Дао Минси ханан дээгүүр даваад миний ертөнцөд ороод ирлээ. Үнэнийг хэлэхэд сэтгэл минь хөдөлж байна. Тэрэнд сэтгэлээ нээхийг хүсч байна. Гэхдээ ийм орой болсон хойно хаалгыг нь тогшвол Дао Минси намайг амархан эмэгтэй гэж бодох бол уу?

******************

Ши: Ирчихсэн үү? Наашаа орооч. Цай уу. Чи бэлэн үү? Тайвшир... Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Чи ийм эмэгтэй биш. Бас би бүх бие нь чичирч байгаа хүнтэй нэг оронд ормооргүй байна. Шиао Юу, би охидтой ингэж л харьцдаг, би энэнээс өөр амьдрал мэдэхгүй. Чи хэзээ ч ийм зүйлд дасахгүй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Хар л даа. Чи тайван ч зогсож чадахгүй байна.

Ю: Би энэ мэдрэмжийг авахын тулд ирсэн. Энэ чиний амьдрал юм бол би ч гэсэн энд байхаас татгалзахгүй.

Ши: Санаанд багтамгүй юм. Чамайг ийм зоригтой байхаар чинь зүгээр л айлгая гэж бодсон чинь... Чи ийм хүн биш шд.

Ю: Намайг айлгах гэсэн юм уу? Жаахан нухацтай байж болохгүй юу? Энэ миний хувьд их чухал... анх удаа болохоор...

Ши: Шиао Юу. Надад тохируулах гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Чи тэр охидуудаас өөр. Тэр охидууд, тэд нарын нэр нь ч ямар ч утгагүй.

Ю: Ши Мен, надад татгалзах юм алга. Чиний нэрийг нь ч санадаггүй охидын нэг байсан ч хамаагүй. Чиний амьдралд түр хугацаанд ч болов баймаар байна.

Ши: Яагаад?

Ю: Хугацаа бага үлдсэн. Тийм болохоор би бүх хүчээ шавхан ийм зориг гаргахаар шийдсэн. Яагаад гэвэл... өнгөрсөн удаа Санцайтай холбоотойгоор аав маань ажилгүй болох дөхсөн. Одоо бүх зүйл хэвинй болсон ч, аав маань сэтгэлээр унасан. Тэгээд манайх гэр бүлээрээ Канад руу цагаачлахаар шийдсэн. Онгоцны тасалбараа ч гэсэн захиалчихсан. Өнөөдөр миний Тайваньд өнгөрөөх сүүлчийн шөнө.

Ши: Чи явах гэж байгаа юм уу?

Ю: Тийм болохоор миний хүслийг биелүүлж байна гээд бодчих. Би чамд үнэхээр хайртай.

27-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home