Meteor garden-26
Үргэлжлэх хугацаа: 42мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Сон: эр, тосгоны залуу Сон
Гарчиг: Солирын орд. 26-р анги
Эмээ: Залуу ноёнтон, мөнгөө төл. Мей Зуо залуу ноёнтон, мөнгөө төлөөрэй.
Мей: За.
Дао: Хөөе. Босч бай. Би сууя. Босооч.
Эмээ: Юу хийгээд байгаа юм? Уучлаарай. уучлаарай. Явъя.
Мей: А Си, чи анх удаа автобусанд сууж байна уу?
Дао: Тийм.
Мей: Чи хачин байна шүү. Жолооч байсаар байхад автобусаар явдаг нь яаж байгаа юм? Таксигаар явсан ч болох байсан шд.
Эмээ: Харин ч залуу ноёнтон жирийн хүн шиг автобусаар явж байгаад би баяртай байна.
Дао: Мей Зуо. Би тэр ард байгаа хүмүүстэй адилхан харагдаж байна уу?
Мей: Юу нь адилхан байгаа юм? Чамд тохирохгүй.
Дао: би ч гэсэн тэд нартай адилхан нийтийн тээврээр явж байнашд. Ямар ялгаа байгаа юм?
Мей: А Си. Жирийн хүн шиг амьдарч яах юм? Юу Сао Санцайг үеэлтэй чинь илүү тохирно гэж хэлсэн болохоор ингэж байгаа юм уу?
Эмээ: Яг наадахыг чинь хэлсэн юм.
Мей: Юу Сао, уйтгартай юм аа. Ер нь бол эцэст нь адилхан амьдралтай хүмүүс л хамт амьдарна гэсэн үг үү?
Эмээ: Угаасаа л тийм байсаар ирсэн шүү дээ.
Дао: Яасан удаан явдаг юм бэ? Гахай юм уу хаашаа юм? Хурдан яваач.
Эмээ: Дуугүй болооч.
********************
Ч: Санцай.
Санцай: Чи яагаад энд байгаа юм? Ямар хэргээр ирээ вэ?
Ч: Чамтай уулзмаар санагдаад.
Санцай: Аан? Тоглож байгаа байлгүй дээ. Чин... Нэр чинь хэн гэлээ?
Ч: Чин Ёон гэдэг. Авхай, хичнээн тэнэг байсан ч, ядаж хүний нэрийг цээжилчихэж байгаач?
Санцай: Уучлаарай. Гэхдээ ярьж байгаа чинь Дао Минситэй адилхан байна.
Ч: Тэрнийг ярихгүй байж болохгүй юу? Дургүй хүрээд байна.
Санцай: Тийм байх. Чи сая юу хэлэх гэж байсан бэ?
Ч: Дао Минсийг хаяад, надтай үерхээч. Надтай байх юм бол тэрнээс илүү чамайг ойлгож, халамжилна гэж амалъя.
Санцай: Тоглож байгаа байлгүй дээ.
Ч: Би тоглоогүй.
*****************
Эмээ: Тэр байна. Мөн байна. Хөөе хөөе. А Си ноёнтон, урьдчилаад анхааруулчихъя. Юу болсныг мэдэхгүйгээр шууд л нударга зөрүүлээд байвал би зүгээр хараад суухгүй шүү... Залуу ноёнтон, тэгж дарахаа боль л доо.
Дао: За за. Хүн байхгүй юм байх даа?
Эмээ: Эзэнгүй байна. Залуу ноёнтон, дараа ирье. Алив, явъя.
Мей: Хөөе. Чи чинь галзуураа юу?
Эмээ: Яаж байна аа?
Ё: Юу Сао, та юу?
Эмээ: Чин Ёон залуу ноёнтон. Чин Ёон залуу ноёнтон. Та мөн байна.
Ё: Та үнэхээр мөн байна. Юу Сао, сайн сууж байсан уу? Нээрэн, та яаж ашгүй ирээ вэ?
Эмээ: Уулзалгүй удсан байна. Сайн сууж байсан уу?
Ё: Би сайн байгаа. Сайн байгаа.
Эмээ: Чон Ёон залуу ноёнтон. Та их том болсон байна.
Ё: Юу Сао, та миний таргалсныг хэлж байна уу?
Эмээ: Үгүй ээ.
Ё: Одоо ч гэсэн шударга хэвээрээ байх шив.
Мей: Энэ үеэл чинь юм уу?
Эмээ: Чинёон залуу ноёнтон, уулзалгүй олон жил болсон байна. Танд хичнээн санаа зовсон гэж санана. Гэхдээ ингээд харах нь ээ, сайн л байгаа юм байна.
Ё: Юу Сао. Залуу ноён гэж дуудах хэрэггүй ээ.
Эмээ: Залуу ноён мөн шүү дээ.
Дао: Наад багаа тайл.
Ё: Ёоёо...
Дао: Надтай адилхан гээд байсан биз дээ?
Эмээ: Хөөе.
Мей: Хөөе. Тавь л даа.
Ё: Ёоёоёо... өвдөж байна.
Мей: Тавь л даа. тавь тавь.
Эмээ: А Си, ноёнтон. Та чинь яаж байна аа?
****************
Санцай: Даоминыхонтой ямар ч хамааралгүй гэнэ ээ? Дао Минсигийн үеэл гээгүй билүү?
Ч: Худлаа хэлсэн юм. Би тэд нартай ямар ч холбоогүй.
Санцай: Ямар ч холбоогүй гэнэ ээ?
Ч: Ямар ч хамаатан биш.
Санцай: худлаа яриад л. Намайг итгэнэ гэж бодоо юу?
Ч: Авхай, миний хэлдэг үнэн.
Санцай: Тийм үү? Тэгвэл чи хэн юм?
Ч: Миний хэн гэдэг чухал биш. Намайг Даоминыхантай ямар ч холбоогүй гэвэл чи А Сийг биш намайг сонгох уу?
Санцай: Үгүй.
Ч: Авхай, дахиад бодож үзэхгүй юм уу? Тэрэнд тийм сайн юм уу?
Санцай: Дахиад Дао Минсийг гомдоомооргүй байна.
Ч: Өрөвдөх сэтгэл байж.
Санцай: Өрөвдөх өө?
Ч: Хайр, өрөвдөх сэтгэл хоёрыг андуурах хэрэггүй. Чи мэдэх үү? Энэ хоёрын хооронд маш нарийн ялгаа байдаг юм. “Тэр надад сайн юм шиг байна. Би ч гэсэн сайн байхгүй бол надад уурлах бол уу?” Толгойд чинь ийм юм байнга бодогддог уу?
Санцай: Байз. Ухаантай царайлах хэрэггүй. Чи юу ч мэдэхгүй. Юу ч мэдэхгүй байж миний бодол, сэтгэлийг шүүмжлэх эрх чамд байхгүй.
Ч: Таагаад байх шаардалага ч алга. Байгаа байдал чинь хэлээд өгч байна. Хэн нэгэнд үнэхээр хайртай бол ямар ч саад, аюул учирсан бай хамтдаа туулаад гардаг. Өөрийгөө хар л даа. Байрандаа байсаар л байна. Урагш алхахаасаа айгаад.
Санцай: Чамтай ярих хүсэл алга.
Ч: Яагаад? Яасан би яг голыг нь олоод хэлчихсэн үү?
Санцай: Үгүй.
Ч: Тэгвэл хэл л дээ. Тэрэнд хайртай гэж хэл л дээ.
Санцай: Уйтгартай юм. Би явлаа.
Ч: Яасан? Тэрэнд сайн гэдэгээ ч хэлэх зориг алга уу? Чиний тэрнийг гэсэн сэтгэл иймхэн.
Санцай: Би тэрэнд хайртай.
Ч: Хэтэрхий зөөлхөн байна. Сонсохгүй байна.
Санцай: Тэрэнд хайртай. Би тэрэнд хайртай гэж олон удаа хэлэхийг хүссэн ч хэлж чадаагүй. Би тэрэнд үнэхээр хайртай. Энэ өрөвдөх сэтгэл биш. Намайг шүүмжлэхээ боль.
Ч: За за. ойлголоо. Яах гэж сэтгэл хөдлөлөө нуух хэрэггүй.
******************
Санцай: Тэр төлөвшсөн, намайг албаар айлгах гэж оролдсон. Бас намайг зүрх сэтгэлээ анх удаа бусдад харуулахад тусалсан.
Чин: Санцай.
Санцай: Чинхө.
Чин: Нүд чинь яагаад улайчихаа вэ?
Санцай: Өнгөрсөн шөнө сайн унтаж чадаагүй.
Чин: Нээрэн үү? Надад хэлэх юм байна. Шиао Зы бид хоёр мөрдөж үзсэн.
Санцай: Шиао Зы та хоёр уу? Юу мөрдсөн гэж?
Чин: Би ч гэсэн сайн мэдэхгүй л байна. Дао Минсигийн үеэлтэй нийлэх хэрэггүй. Тэр хүн яав ч зүгээр биш. Доа Минси ч ялгаагүй.
Дао: Намайг муу хэлж байна уу? Гэнэт баяжигчийн хүүхэд.
Чин: Санцай, намайг авраарай.
Санцай: Битгий уурлаад бай л даа.
Ши: Санцай, их сонирхолтой юм болоод байна. Би гэр бүлийн уулзалтаас хоцорчихож.
Санцай: Гэр бүлийн уулзалт аа? Чи үеэлтэйгээ уулзаа юу?
Дао: Тэр чинь миний үеэл биш. Чамтай уулзсан хүн хуурамч.
Санцай: Хуурамч аа? Чиний үеэл биш гэсэн үг үү?
Ч: Би биш гэж хэлсэн биз дээ. Чинёон биш гэж хэлсэн шд. Сайн уу, Дао Минси. Хуурамч үеэл чинь байна. Ээж чинь надад таван сая доллар өгөөд Санцайтай танилцаж, дотнос гэсэн.
Ши: Тэгвэл чи А Си, Санцай хоёрыг салгах гэсэн юм биз дээ?
Ч: Тийм ээ. Ээж нь тэгж хүссэн. Надад тийм даалгавар өгсөн.
Мей: А Си, утгагүй юм. Ээж чинь чамайг ажиглаж байна.
Ши: Хаачих нь вэ?
Дао: Ээжтэй очиж уулзъя.
Ши: Ээж дээрээ очлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй.
Дао: Амаа тат. Наад гараа ав.
Мей: Хэрэггүй ээ.
Ши: Битгий.
Дао:Намайг тавь гэж байна.
Мей: Тайвшраач дээ.
Ч: Хөөе, тэнэг ээ. Тайван ярилцаж болдоггүй юм уу?
Дао: Чи... тэнэг амьтан, хол байгаач. Чи муу...
Ч : Хүч хэрэглэхээ боль.
Санцай: Дуугүй бол. Юу болоод байгаа юм? Хурдан хэлээдэх.
Ч: Нэг өдөр хослол өмссөн хоёр эрэгтэй над дээр ирсэн. Надаар хийлгэх ажил байна гэсэн. Хатагтай Даомин намайг хүүгийнхээ найз охинтой танилцаж, тэрнийг өөрийн болгохыг хүсч байгаа гэж хэлсэн. Оронд нь надад таван саяыг өгнө гэсэн.
Мей: Тэгээд чи Санцайд санаатайгаар ойртохыг зөвшөөрөө юу?
Чин: Ойлголоо. Тэр уулзалтанд танихгүй хүнтэй очсон нь аргагүй юм байна.
Ши: Чи яагаад өөрийгөө илчилж байгаа юм?
Ч: Яагаад ингээд байгаагаа би өөрөө ч мэдэхгүй байна.
Дао: Нэгэнт өөрийгөө илчилсэн болохоор одоо чиний хэрэг байхгүй. Одоо зайл.
Ч: Хүүхэд шиг аашлахаа боль. Сайн сонс. Би өнөөдөр гэрээгээ цуцлах гэж ирсэн. Өөрийгөө хуурахыг хүсэхгүй байна. Би тэрэнд сайн болчихсон. Өөр охин байсан бол би өөрийн болгочихоод дараа нь хаячихъя гэж бодсон. Тэгээд ч мөнгөтэй болчихно. Гэхдээ би энэ бодлоо орхисон. Өнөөдөр энд ирсэн нь...
Дао: Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?
Мей: Үгээ бодож байж хэлээрэй.
Ч: Санцай, чи юу гэж бодож байна? Тэрэнд тодорхой хэлэхгүй юс уу?
Ши: Тийм ээ. Санцай, чи энэ мөнгөний боолд чи итгэхгүй юм байгаа биз дээ?
Санцай: Дургүй хүрчихлээ.
Ч: Аан. Юу гэнэ ээ?
Санцай: Амаа тат. Та нар өөрсдийгөө хэн гэж бодоо вэ? Та нарыг хэн миний амьдралд оролцож болно гэсэн юм? Энд хэн хамгийн их зовж байгааг мэдэх үү? Би. Надад хэн сайн, хэн дургүй байх нь огтхон ч хамаагүй.
Чин: Санцай, тайвшир.
Санцай: Яаж тайван байх юм? Хүний нэр барьж, хүн хуурч, ийм хөгийн юм хийж л байдаг. Худалч амьтан. Дагаад яв.
Дао: Санцай. Хаачих гэж байгаа юм? Тэрэнтэй явах гэж байгаа юм уу?
Санцай: Тэнэг. Нуугдсан ч, зугтсан ч, намайг бараан сүүдэр дагасаар байх болно. Нар туссан гэрэлтэй газар руу хар хурдаараа гүйсэн ч тэр хар сүүдэр бүрхсээр байх болно. Тэр сүүдрээс зугтах тусам амьсгалах аргагүй бол миний амьдрал замбараагүй болно.
Ч: Хаашаа явж байга юм?
Санцай: Чамайг нэг цохиж болох уу?
Ч: Хүлээгээрэй. Чи арай үнэхээр...
Санцай: Хаашаа явж байна гэсэн үү? Чи намайг хүргээд өгөөдөх.
Ч: Хаана?
Санцай: Дао Минсигийн ээж дээр намайг хүргээд өг.
Ч: Уур чинь гараагүй л байна уу? Яагаад ууртай байгааг чинь ойлгож байна. Гэхдээ бодоод үз л дээ, таван сая доллар. Зүгээр л нэг охиныг өөртөө сайн болгоод авчихна. Чи байсан бол яах байсан бэ?
Санцай: Яасн ч зөвшөөрөхгүй. Би мөнгө олохын тулд яасан ч хүний сэтгэлээр тоглохгүй.
Ч: Мөнгө бол мөнгө. Ямар ялгаа байна.
Санцай: Өөрийгөө зөвтгөхийн тулд өөрөө ч итгэхгүй шалтаг тоочиж байна уу? Утгагүй санагдахгүй байна уу? Худалч.
Ч: Авхай, автобусанд явж байна. Дуугаа намсага. Чи өөрөө худалч. Тэрэнд сайн юм байж, сайн биш царайлаад л.
Санцай: Энэ худлаа ярьсан юм биш. Зүгээр л сэтгэл санааны асуудал.
Ч: Би чамайг үнэхээр ойлгохгүй юм. Том биетэй байж, тархигүй тийм залууд яагаад сайн болчихдог байна аа? Нэг ийм үг байдгийг мэдэх үү? Хүний гени дэх хайр гурвын жилийн дараа алга болдог. Гурван жил өнгөрсний дараа тэрэн шиг төлөвшөөгүй хүүхдийг бүх насаараа харна гэсэн үг.
Санцай: Чамтай ярьж байх хүсэл алга. Намайг хурдан Дао Минсигийн ээж дээр хүргээд өгөөдөх.
Ч: Автобус зогсох хүртэл хүлээх хэрэгтэй. Тэгээд ч, буусныхаа дараа нэлээд явна. Мотоциклиор явах хэрэгтэй.
**********************
Санцай: Дао Минсигийн ээжид юу гэж хэлэх вэ? Хүн явуулж намайг хуурсан гэж шүүмжлэх үү? Дараа нь яах вэ? Яах гэж намайг энд авчирсан юм?
Ч: Тэрний ээж нь Нью Йоркт байгаа. Уулзмаар байвал эндээс явах хэрэгтэй.
Санцай: Чи яаж чадаж байна аа?
Ч: Би худлаа яриагүй ээ. Ээж нь үнэхээр Нью Йоркт байгаа.
Санцай: Өөдгүй новш. Дахиад намайг хуурчихаж.
Ч: Намайг буруугаар ойлгохоо боль л доо. Уур чинь гараагүй байсан болохоор би албаар скутерээр удаан тойрч явсан юм. Уур чинь гарчих байх гэж бодсон юм. Үнэнийг хэлэхэд би ойлгохгүй байна. Би чамд сайн ч гэсэн хайр сэтгэл гэж бодохгүй байна. Би хайрыг төөрөгдөл гэж боддог. Миний хэлсэн шиг гурван жил болоод аажмаар алга болдог. Тэр үед бид нар би үнэхээр хайртай байсан гэж үү гэж бодно. Өчигдөр чиний тэгж уйлж байхыг хараад би бодсон. Чамайг надтай байвал би аз жаргалтай байж, зовохгүй бас энгийн сайхан амьдралаар амьдарна.
Санцай: Амар тайван амьдрал? Тэгж амьдарч чадах үгүйг мэдэхгүй. Чиний жинхэнэ нэр хэн юм? Чинёон?
Ч: Яамэн, 24настай. Цагийн ажил хийдэг, төгсөх ангийн оюутан. Байдаг л нэг жирийн залуу. Энэ удаа үнэнээ хэлсэн шүү.
********************
Чин: Санцай.
Санцай: Өглөөний мэнд, Чинхө.
Чин: Өчигдөр чи нөгөө хуурамч үеэлтэй... ямар нэг юм болоогүй биз?
Санцай: Үгүй ээ, би зүгээр.
Чин: Тэр хуурамч амьтан.
Санцай: Дао Минсигийн ээжээс мөнгө авч, намайг хуурсан нь мэдээж сайн юм биш. Гэхдээ тэрэнтэй танилцсанаас хойш олон юм болсон. Бодоод үзэхээр, муу хүн шиг санагдахгүй байна.
Чин: Муу хүн биш гэнэ ээ? Чи хүн тань мэддэггүй юм байна. Бүр санаа зовчихлоо.
Санцай: Бид нараас хэдэн насаар ах болохоор юмыг өөрөөр хардаг байх. Тэр хэн ч хэлээгүй зүйлийг анзаарчихсан байдаг. Тийм болохоор тэрнээс юу бодож байгаагаа шаардлагагүй. Харин ч тайван байдаг.
Чин: Тэгвэл... тэрэнтэй найзууд болох юм уу?
Дао: Санцай.
Санцай: Сайн уу, өглөөний мэнд. Чинхө, одоо ууртай багш орно. Хоцорч болохгүй, хурдан явъя. Баяртай.
Дао: Санцай. Санцай. Би шөнөжин залгасан. Утсаа яагаад авахгүй байгаа юм?
Санцай: Надад хэлэх юм байхгүй болохоор.
*******************
Санцай: Намайг яах гэж дуудаа вэ?
Ч: Би ханиад хүрчихэж. Миний бие сайнгүй байна. Надад идэх юм хийгээд өгөөч?
Санцай: Би ямар чиний үйлчлэгч юм уу? Би яахаараа идэх юм хийдэг юм?
Ч: Өөдгүй гэдэг нь. Бид нар найзууд биз дээ?
Санцай: Чамд өөр найз байдаггүй юм уу?
Ч: Байхгүй. Ийм их хоол хийсэн юм уу?
Санцай: Тийм. Ээжээсээ сурсан юм. Хурдан ид.
Ч: Гэрийн хоол идээгүй удсан байна.
Санцай: Ээж чинь хоол хийдэггүй юм уу?
Ч: Надад ээж байхгүй.
Санцай: Ээж байхгүй ээ?
Ч: Хэдэн жилийн өмнө зугтчихсан.
Санцай: Тэгвэл аав чинь?
Ч: Мэдэхгүй. Далайчин байсан гэдгийг нь мэднэ. Хэдэн жилийн өмнө ээжийг явсны дараа алга болчихсон. Хаана байгааг нь мэдэхгүй.
Санцай: Тэрнээс хойш ганцаараа амьдарч байгаа юм уу?
Ч: Авхай, намайг өрөвдөх хэрэггүй. Энэ ховор тохиолддог зүйл биш. Жишээлбэл тэр Чинёон ч гэсэн надтай адилхан. Хоол чинь амттай болж.
Санцай: Ээж, аав хоёроосоо болоод чи хайранд итгэдэггүй юм уу?
Ч: Тийм л байх.
Санцай: Аяга шаазанг чинь угаачихсан. Би явлаа. Бие чинь яаж байна?
Ч: Дээрдэж байна.
Санцай: Тэгвэл би явлаа. Баяртай.
Ч: Хүлээ.
Санцай: Аан?
Ч: Чи үнсэлцэж үзсэн үү?
Санцай: Юу?
Ч: Үзсэн биз дээ? Тэгвэл сайн байна.
Санцай: Намайг тавь. Яах гээд байгаа юм?
Ч: Хазаж болохгүй шүү.
Санцай: Намайг тавь. Тавь гэж байна. Намайг тавь... Намайг тавь...
Ч: Тэрний тухай бодсоор л байна уу? Чи өөрөө тэгэхгүй гэж хэлсэн биз дээ? Яагаад тэрнийг бодоод байгаа юм?
Санцай: Намайг яагаад ингээд байгаа юм? энэ чинь таалагдахгүй байна.
Ч: Нэг өрөөнд байгаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн видео тоглоом тоглодог гэж бодоо юу? Сандрах хэрэггүй. Тайвшир. Чи өөрөө энд үлдэхээр шийдсэн. Энэ чиний сонголт.
******************
Санцай: Миний бие, сэтгэл хоёр хоорондоо тэмцэлдэж байна. Зүрх маань тэнцвэрээ алдаж байх шиг...
Дао: Сайн уу. Гэнэтхэн дуудсанд уучлаарай.
Зы: Зүгээр ээ. Надад завнаас их юм алга. Юу болоо вэ?
Дао: Санцайгийн тухай нэг юм хэлэх гээд. Үгүй ээ. Эхлээд чамд хэлэх юм байна. Сайн хүнтэй бол. Чи бид хоёрт боломж байхгүй. Намайг хүлээх хэрэггүй. Чамайг хайрлаж, халамжилж, хамгаалдаг тийм хүнтэй бол. Би тэрэнд аль эртнээс хайртай болсон.
Зы: Ашгүй дээ. Намайг найз охиноо болооч гэж хэлбэл яанаа гэж бодож байлаа.
Дао: Түүхийг дахиад давтах гэж үү? Бид хоёр сайн найзууд гэдгийг чи мэдэж байгаа.
Зы: Мэднэ ээ, би чиний сайн найз, Санцай чиний хайртай бүсгүй. Тохиролцъё. Хойд насандаа дахиад учрах юм бол намайг сонгоорой.
Дао: Галзуу юм уу? Тэнэг гэдэг нь.
Санцай: Тэр инээж байна. Тэрний инээхийг харалгүй их удсан байна. Яагаад иймхэн юмнаас болоод нулимс гараад байна аа? Би галзуу амьтан шиг л байна. Шиао Зы тэрнийг жаргалтай байлгаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Зы: Тэгээд чи яах гэж байна? Санцайг дэргэдээс нь чимээгүй хамгаалах уу?
Дао: Дэргэдээс нь чимээгүй хамгаалах аа?
Зы:Тэр хуурамч үеэл та хоёрын дундуур орохыг хүсч байгаа. Бас... Чинхө, Шиао Юу хоёрыг бодолцох хэрэгтэй. Та хоёрын дунд олон асуудал байгаа.
Дао: Би айхгүй байна. Чиний хэлсэн юмнуудаас айхгүй байна. Миний айж байгаа ганц юм... Санцайгийн сэтгэл... Тэр хэнд ч сайн байлаа гэсэн би тэрнийг өөртөө сайн болгохын төлөө бүгдийг хийнэ.
Зы: А Си, хичээгээрэй. Би чамайг дэмжиж байгаа шүү.
Дао: Хэн ч намайг зогсоож чадахгүй. Би тэрнийг заавал өөрийн болгоно.
***************
Эр: Хөөе. Өнөөдөр менежер чамайг ирэхгүй гэж байсан шд.
Ч: Ханиад хүрчихээд гэртээ амаръя гэж бодсон юм. Гэхдээ гайгүй болчихоор нь хүрээд ирлээ.
Эр: За. хурдан эдгээрэй.
Ч: Баярлалаа.
Эм: Сайн уу.
Ч: Чи юу?
Эм: Тийм ээ.
Ч: Уулзалгүй удсан байна.
Эм: Би хоёр удаа ирээд чамтай таараагүй болохоор яадаг юм билээ гэж бодож байлаа.
Ч: Уучлаарай. Юу уух вэ?
Эм: Ажил чинь тарахыг хүлээж байя.
Ч: Хэрэггүй ээ.
Эм: Яагаад? Чи өөр хүнтэй уулздаг юм уу?
Ч: Үгүй.
Эм: Худлаа яриад л. Найз охинтой болчихоо юу?
Ч: Тийм ээ.
Эм: Чи хэзээ ч найз охинтой болохгүй гэсэн биз дээ?
Эр: Яамэн. Нэг хүн чам руу хараад байна.
Ч: Гал байна уу?
Дао: Би татдаггүй.
Ч: Миний энд ажилладгийг яаж мэдсэн юм?
Дао: Ээжийн туслахаас асуусан юм.
Ч: Тийм амархан уу. Ямар хэргээр ирээ вэ?
Дао: Чи Санцайд хайртай юу?
Ч: Уучлаарай. Чухал царай гаргаад байхаар чинь юу хэлэх бол гэж бодож байсан юм. Үнэнийг хэлэхэд, би өөрөө ч энэ мэдрэмж юу болохыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэр надад гэр бүлтэй болох хүслийг төрүүлсэн анхны эмэгтэй. Гайхаж байна уу?
Дао: Үнэндээ, чиний хариулт надад огтхон ч сонин биш.
Ч: Яах гэж ирсэн юм?
Дао: Тэр минийх. Энийг хэлэх гэж ирсэн юм. Баяртай.
Ч: Дао Минси. Чамайг хаяад явсан эмэгтэйн араас гүйж, төвөг удаж, зовоогоод байхаар чамаас залхахгүй гэж үү?
Дао: Өөрийгөө л хичээ.
*********************
Санцай: Тэр өдрөөс хойш би яахаа мэдэхээ байлаа. Ганцаараа байхаар зүгээр л уйлмаар санагддаг... Намайг шоолох гэж ирсэн бол буцаад яв.
Ч: Уучлаарай. Би бүдүүлэг үйлдэл гаргасан. Миний эргэн тойронд байдаг эмэгтэйчүүд тийм зүйл тоодоггүй болохоор... Тэгээд... уучлаарай... Энэ хорвоод юу ч болж байсан, гэр бүл, хайр дурлал гээд би тоодоггүй. Би тэднийг чухал гэж боддоггүй. Гэхдээ би өөрчлөгдсөн юм шиг байна. Би илүү жаргалтай болсон. Өдөр болгон жаргалтай байдаг... Чамайг мэддэг болсоноос хойш тийм болсон.
Санцай: Дахиад надад хүрэх хэрэггүй. би чамд сэтгэлгүй.
Ч: За. чамд амалъя. Бүгдийг чиний хэлснээр хийнэ. Өнөөдөр завтай юу?
Санцай: Би ажилтай.
Ч: Тэгвэл хүргээд өгье.
Чин: Санцай.
Санцай: Чинхө.
Чин: Энэ хэн юм?
Санцай: Яамэн. Энэ Чинхө.
Ч: Сайн уу.
Чин: Яамэн? Та нар хаашаа явж байгаа юм?
Санцай: Би ажилтай.
Ч: Би хүргэж өгөх гэж байна.
Санцай: Чинхө.
Чин: Зү-зүгээр ээ. Зүгээр.
Санцай: Тэгвэл бид нар явлаа. Баяртай.
Чин: Юу болоод байна аа? Санцай яагаад Дао Минсигийн хуурамч үеэлтэй байгаа юм бол? Дао Минси.
Дао: Яасан?
Чин: Нөгөө... нөгөө...
Дао: Юу вэ?
Чин: Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
Дао: Зүгээр л хэлээч дээ.
******************
Санцай: Гадаа сайхан байна. Юу ч хийхгүй гадуур алхмаар санагдчихлаа.
Ч: Чамайг хоосон төсөөлөхөө боль гэсэн байх аа. Өнөөдөр ажлаасаа чөлөө авчих. Тэгээд гадуур явъя.
Санцай: Тархиа ашиглах шаардлагагүй тийм газар очиж болох уу?
Ч: Парк явъя.
Санцай: Парк уу? Тэгье. Би галзуу хулгана дээр тоглоно шүү.
Ч: Тэг ээ. Гэхдээ би суухгүй шүү.
Санцай: Чи айдаг юм уу? би чамайг сайн хүн гэж боддог.
Ч: Тэгж бодох хэрэггүй. Би чамайг хуурах гэж байсан шд.
Санцай: Гэхдээ чи надад үнэнээ хэлсэн шд. Тийм болохоор эцсээ хүртэл хуурсанаас хамаагүй дээр.
Ч: Тэгвэл би чамд хүрч болох уу?
Санцай: Болохгүй ээ. Хоёр өөр юм ярьж байна.
Ч: Тайвшираач дээ. Тоглож байхад чинь.
Санцай: Парк руу явахын тулд ямар автобусанд суух вэ?
Ч: Мэдэхгүй ээ. Автобусанд суугаагүй 15жил болж байна.
Санцай: 15 жилээ? Тийм удаан уу? би... Энэ бид хоёрын анхны болзоо. Хөгжилтэй бай л даа. Инээ л дээ. Царайлаг байна.
Ч: Чи яасан гэж?
Санцай: Парк явахыг хүсч байсан юм. Цаг хугацаа сэтгэлийн шархыг эдгээдэг гэдэгт итгэхийг хүсч байна.
Ч: За. Ямар автобусанд суухыг мэдчихлээ. Явъя.
Санцай: Дао Минси.
Дао: Санцай. Битний яв. Битгий тэрэнтэй яв.
Ч: Юу яриад байгаа юм?
Дао: Би чамгүй амьдарч чадахгүй. Чамайг алдахыг хүсэхгүй байна. Чамгүйгээр, яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Чи байхгүй бол би хүн шиг амьдарч чадахгүй. Чамайг алдчихвал би юу хийхээ ч мэдэхгүй байна.
Ч: Ямар хүүхэд биш дээ. Хүүхэд шиг зан гаргахаа боль, за юу? Санцайг битгий зовоогоод бай.
Дао: Тийм ээ. Би хүүхэд. Би хүссэн болгоноо хийдэг байсан. Одоо би юу хийх ёстойгоо ч мэдэхгүй байна. Санцай, надад хэлээч дээ. Чамайг өөрийн болгохын тулд би юу хийх ёстой юм бэ?
Ч: Хангалттай. Чи Санцайгийн тухай бодож үзсэн үү? Өөрийгөө тэрний оронд тавиад, сайн бодоод үз. Тэрнийг амар амгалан, тайван амьдруулах эхрэгтэй. Тэрийг л хайр гэдэг юм.
Дао: Аз жаргал. Би ч гэсэн жаргалтай амьдармаар байна. Санцай. Намайг сонс. Юу ч болсон бай, би ямар ч хамаагүй аргаар чамайг хамгаалах болно. Надад итгэ.
Эр: Суух хүн байна уу?
Ч: Байна аа. Түр хүлээгээрэй. Хичнээн хэцүү байсан ч жаахан тэсчих. Удахгүй бүгд өнгөрчихнө. Зүрхэндээ захирагдах хэрэггүй. Та хоёрын хэн хэнд нь муу...
Дао: Санцай. Санцай. Санцай. Санцай. Санцай. Санцай. Санцай.
Санцай: Зогс.
Эр: Уучлаарай, авхай. Энд зогсож болохгүй.
Санцай: Гуйя, намайг буулгачих л даа.
Эр: Уучлаарай. Болохгүй ээ.
Санцай: Гуйж байна, би буух хэрэгтэй байна.
Эр: За за. зогсоодохъё.
Ч: Чи харамсахгүй биз?
Санцай: Хайр үнэхээр алга болдог үгүйг мэдэхгүй. Тийм болохоор би өөрөө олж мэдмээр байна.
Эр: Одоо явж болох уу?
Ч: Тийм ээ, баярлалаа.
Санцай: Надад бодох хугацаа алга. Энэ бүхэн ямар үр дүнд хүргэхийг, юу ч болсон бай, эсвэл харамсах байсан ч хамаагүй. Би зөвхөн тэрэн рүү гүйхийг хүсч байна. Миний бие, сэтгэл ганц л зүйлийг хүсч байна. Тэрэнтэй хамт байхыг. Тэнэг. Зам дээр суугаад аюултай шд... Дахиад өөртөө худлаа хэлэхийг хүсэхгүй байна. Би тэр гүүрийг давчихсан.
26-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home