Meteor garden-25
Үргэлжлэх хугацаа: 42мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Сон: эр, тосгоны залуу Сон
Гарчиг: Солирын орд. 25-р анги
Мей: Би шартах дургүй.
Ши: Би салах ёс хийх бүр ч дургүй. Би чамайг ийм эрт гэр бүлийнхээ бизнест оролцоно гэж бодоогүй.
Лей: Асуудал тулгарах үед... нүүр тулахаас өөр аргагүй гэдгийг ойлгодог юм. Аймаар санагдаж магадгүй ч... үнэнэдэ айгаад байх юм биш. Нэг л өдөр та нар ч гэсэн ойлгоно.
Мей: Лей. Францаас ирсэнээсээ хойш чи өөртөө их итгэлтэй болсон.
Лей: харж байя. Тэнд очоод юу хийж чадахаа би мэдэхгүй л байна.
Ши: бид нар чамд итгэж байгаа шүү.
Лей: Цаг болчихож. Би явлаа.
Ши: А Си?
Мей: Дуут шуудан үлдээчихсэн. Утас нь унтраалттай байна лээ.
Лей: Зүгээр ээ. Мэнд дамжуулчихаарай. Баяртай.
Дао: Би сайн халамжилна аа.
********************
Санцай: Уучлаарай, Шиао Зы. Надад цайнаас өөр юм алга.
Зы: Баярлалаа. Би чамайг Индэ дээр хайж очсон. Даанч чамайг хайгаад олоогүй.
Санцай: Мэднэ ээ. Чинхө надад хэлсэн.
Зы: Гоё юм аа. Хуа Зилей хийж өгсөн юм уу? Загасчны тосгоноос ирсэнээс хойш Лей чамайг эргүүлж байгаа гэж сонссон.
Санцай: Лей уу? Тийм биш ээ. Бид хоёр боломжгүй.
Зы: Тэгвэл А Си та хоёр? Би дэмий юм асуучих шиг боллоо.
Санцай: Зүгээр ээ. Хуа Зилей, Дао Минси гээд миний хувьд зүгээр л найзууд. Тэгээд ч нөхөрлөл хайр дурлалаас удаан үргэлжилдэг гэж бодохгүй байна уу? Найзууд байвал хүмүүсээс болгоомжлох шаардлагагүй, цуу ярианд өртөхгүй, бас ямар ч дарамт шахалт байхгүй.
Зы: Тийм ээ. Бид хоёр Ф4-т бууж өгөөгүй хүчирхэг эмэгтэйчүүд. Тийм болохоор тэмдэглэх хэрэгтэй. Алив, тулгая.
Санцай: За.
Зы: Би камер авчирсан. Хоёулаа зураг авахуулъя.
Санцай: Яах гэж?
Зы: Орчин үеийн хараат бус, бие даасан хоёр эмэгтэйн төлөө.
Санцай: Хараат бус, бие даасан? Шиао Зы, чи гэнэтийн зүйлээр дүүрэн байх юм.
Зы: Түр хүлээгээрэй. Одоохон... За.
*********************
бичиг: Эзэгтэй, Хуа Зилей Япон руу явсан. А Си залуу ноёнтон Санцайтай дахин үерхэх санаатай байх шиг байна. Өөр зүйл гарвал би танд мэдэгдэнэ ээ.
Чин: Хуа Зилей явах гэж байгаагаа хэлээгүй юм уу?
Санцай: Надад хэлээгүй.
Чин: Та хоёр хамт байсан биз дээ?
Санцай: Аан.
Чин: Хачин юм аа.
Санцай: Чинхө. Чам шиг найзтайдаа би үнэхээр баяртай байна.
Чин: Би ч гэсэн. Би Санцайгийн хамгаалагч сахиусан тэнгэр.
Санцай: Шиао Зы?
Зы: Санцай, явъя.
Чин: Дахиад л хүрээд ирлээ.
Зы: Хоёулаа нэг газар руу явъя.
Санцай: Хаашаа явж байгаа юм бэ?
Чин: Хаачих нь вэ?
Зы:Баяртай гэнэт баяжигчийн хүүхэд ээ.
Санцай: Баяртай.
Чин: Хаачих гэж байгаа юм бэ?
*************************
Санцай: Шиао Зы. Энд зүгээр л кофе уух гэж ирсэн юм уу?
Зы: Юу гэж дээ. Санцай, би шийдсэн. Хоёулаа идэвхтэй байж, өөрсдийнхөө аз жаргалын төлөө тэмцэнэ.
Санцай: Юу гэсэн үг вэ?
Зы: Хар даа.
Санцай: Сохор болзоо?
Зы: Тийм ээ, сохор болзоо. Анхаарал татаж чадаж уу? Би энэ зарлалыг хэдэн дээд сургуулийн самбар дээр тавьчихсан. Бас зурагаа интернэтэд тавьчихсан. Олон хүн утасда уулзъя гэж хэлсэн.
Санцай: Шиао Зы, яаж тэгж болдог юм бэ? Хэн гэдгийг нь ч мэдэхгүй хүмүүстэй уулзах чинь аюултай шдээ. Тэгээд ч одоохондоо надад найз залуу хэрэггүй. Сонин дээр ийм мэдээлэл зөндөө гарсан байна лээ.
Зы: Хэтрүүлэхээ боль л доо. Уулзалт нээлттэй болно, тэгээд ч бид нар олон нийтийн газар уулзаж байгаа шд. Тэгээд чи би энэнд зориулж тусгай дугаар авсан. Энэнийг дууссаны дараа энэ дугаарыг дахиад ашиглахгүй. Тэгээд ч надтай дандаа коллежийн оюутнууд холбоо барьсан.
Санцай: Би уулзахгүй ээ. Би явлаа. Энэ чинь аюултай. Тэрний оронд дэлгүүр явъя, тэгэх үү?
Зы: Хөөе хөөе. Ирж байна.
Эр: Хөөрхөн охид оо. Сайн уу. бид нар И Жин коллежийнх. Намайг А Гай гэдэг.
Эр2: Шиао Жи гэдэг.
Зы: А Гай ноёнтон уучлаарай. та эмээ уух хэрэгтэй байх.
Санцай: Шиао Зы, ингэж хэлэхээр чинь гомдохгүй юу?
Зы: Юу гэж дээ. Таалагдаагүй хүнд цагаа үрж яах юм? Тэгээд ч бид нар өөрийнхөө төлөө ингэж байгаа. Тийм болохоор таалагдсан хүнээ л олох хэрэгтэй.
Санцай: Би явлаа.
Зы: Юан Фу коллежийн хүүхэд мөн үү? Шиао Зы байна. Та хоёр ирж байна.
Санцай: Март аа, Шиао Зы. Зөндөө олон хүнтэй уулзлаа. Одоо болно.
Зы: Манай ярилцлаганд хамгийн муунууд нь ирсэн байх. Ф4-ийг гүйцэх хүн алга.
Санцай: Март аа. Явж зайрмаг идье л дээ, тэгэх үү?
В: Сайн уу, Шиао Зы авхай мөн үү?
Санцай: Хэн бэ?
Зы: Уучлаарай, ярилцлага дууссан. Та нар явж болно.
Ч : Уучлалт гуйгаад болчихдол бол цагдаа байгаад яах юм? Миний нүүрэн дээр юм наалдчихаж уу?
Санцай: Үгүй ээ. Гэхдээ ярьж байгаа чинь Дао Мин... Юу ч биш ээ.
Ч : Хэл л дээ. Юу хэлэх гэж байсан юм? За за, зүгээр ээ. “мэдрэмжтэй” хүн хүний хэлэх дургүй байгаа юмыг хүчээр хэлүүлдэггүй юм.
В: Та нар Чи Ёоныг сонирхоод байх шиг байна. Надад харамсалтай л байна. Чин Ёон, боломжийг битгий алдаарай.
Ч: Үглэхээ боль л доо. Хэн асуусан юм?
Зы: Тэр А Ситай адилхан ярьдаг юм байна. Нэр чинь Чин Ёон гэсэн үү?
В: Өөрийгөө танилцуулах боломж олгооч. Сайн уу, намайг Шиао Вен гэдэг. Танилцахад таатай байна.
Зы: Намайг Шиао Зы гэдэг. Санцай.
Санцай: Аан, яасан?
Зы: А Си шиг харагдаж байгаа ч, тэр биш ээ. Анхааралтай бай л даа.
Санцай: Мэднэ ээ. Би юм бодож байсан юм.
Зы: Оюутан байж тамхи татаад байх даа яадаг юм?
Ш: Авхай, яаж байна аа? Бид нар насанд хүрсэн хүмүүс.
Санцай: Уучлаарай. Би ухаангүй байх шиг байна. Ав ав.
Зы: Хөөе. Чи яаж байна аа?
Ч: Ухаангүй байна гэхээр нь сэргээж өгч байна.
Ш: Чин Ёон. Чи хэтрүүлээд байгаа юм биш үү?
Ч: Тэгээд юу ч гэж? Энэ өөрөө л бүдүүлэг зан гаргасан шд.
Зы: Тэгсэн ч гэсэн хүний дээрээс ус асгадаг юм уу? Санцай, явъя. Санцай, саяны Чин Ёон, А Си хоёр төстэй байсан. Ийм тохиолдол гэж байх уу? Уг нь би чамд А Сийг мартахад тусалкя гэж ярилцлага зохион байгуулсан чинь... тэрэнтэй адилхан хүн гарч ирээд... Хааччихав аа?
****************
Санцай: Би яагаад байна аа? Одоо яавал дээр вэ? Сэтгэл хөдлөлөө улам л барьж чадахгүй болоод байна. Тэрнийг харангуутаа л би хайлчих шиг болсон. Гэнэтхэн маш гунигтай санагдсан... Намайг тавь. Түрүүн уулзсан залуу байна.
Ч: Асуух юм байна. Тэвчээртэй байж бай. Асуух юм байна. Та хоёр түрүүн Дао Минсигийн тухай ярьж байсан уу?
Санцай: Чи тэрнийг яаж мэддэг юм? Чи хэн юм?
Ч: Хачин байна уу? Үгүй ээ. А Си миний үеэл дүү.
Санцай: Үеэл ээ?
Ч: Чи найз охин нь мөн үү? Ийм охин таалагддаг байх нь ээ.
Санцай: Би найз охин нь биш. Тэгээд ч чамд хамаагүй.
Ч: Чи ойлгохгүй байгаа юм уу? Бид хоёр анх удаа уулзаж байгаа байх аа? Энэ нарийн гудамжинд чамайг багалзуурдаад алчихсан байсан ч, намайг алсан гэж хэн ч мэдэхгүй.
Санцай: Юу хүсээд байгаа юм?
Ч: Тэнэг юм уу? Ийм тэнэг эмэгтэйг алаад ямар хэрэгтэй юм?
Санцай: Уучлаарай. уучлаарай.
Эм: Зүгээр ээ. Зүгээр.
Санцай: Уучлаарай.
Эм: Зүгээр ээ, зүгээр.
Санцай: Чи энд юу хийж байгаа юм?
Дао: Юунд ингэтлээ айсан юм?
Санцай: Сая нэг аймаар юмтай таараад. Тэгээд... Юу ч биш ээ. Би явлаа.
Дао: Санцай. Явж цай уух уу?
Санцай: Аан?
Дао: Арван минутын зав гаргаач. Машинтай кафед очих уу?
Санцай: Хэрэггүй ээ. Заавал тэнд очих шаардлагагүй. Тэгвэл явж цай ууя. Лей явчихсан.
Дао: Амтгүй.
Санцай: Юу?
Дао: Кофе амтгүй байна.
Санцай: Аан. Чиний гэртээ уудаг дээд зэрэглэлийн кофег яаж гүйцэх вэ дээ? Бид нар шиг хүмүүсийн уудаг энгийн кофе.
Дао: Яагаад тэгж хэлж байгаа юм?
Санцай: Уучлаарай. Дэмий юм ярьчихлаа.
Дао: Миний хэлэх гэсэн юм...
Санцай: Дао Минси, ард чинь...
Дао: Ард юу гэж?
Санцай: Үеэл ах чинь. Сая яваад өнгөрчихлөө. Түрүүн намайг сүрдүүлээд байсан.
Дао: Санцай... өөр шалтаг олдохгүй байна уу?
Санцай: Шалтаг аа?
Дао: Явмаар байгаа бол үнэнээ л хэлчих.
Санцай: Би тэгээгүй. Үнэнээсээ хэлж байна.
Дао: Дандаа ингэж байх юм. Арай гэж боломж гараад чухал юм ярих гэхээр л ярианы сэдэв солиод. Одоо бүр утгагүй шалтаг хэлдэг болж байх шив. Утгагүй юм. Надад ямар ч үеэл байхгүй.
Санцай: Үнэн. Би өнөөдөр л анх удаа уулзсан.
Дао: Хаана?
Санцай: Шиао Зы бид хоёр хэдэн хүнтэй уулзахаар болсон. Тэд нарын нэг нь чамтай төстэй байсан. Бас чиний үеэл гэж хэлсэн. Гэхдээ тэр нэг л аймаар байсан. Тэр... Дао Минси. Дао Минси. Дао Минси. Дао Минси, хүлээ л дээ. Надад хэлэх юм байгаа гэсэн биз дээ? Би тасалдуулахыг хүсээгүй юм аа. Уучлаарай.
Дао: Эмэгтэйчүүд сайхан юм аа. Ийм хурдан сохор болзоонд яваад л. Чамайг буруутгах арга алга. Сохор болзоогоор танилцсан хүмүүс чинь надтай байснаас дээр байж магадгүй.
*****************
Мей: А Си. Би ирлээ.
Дао: Энд юу хийж байгаа юм?
Мей: Санцайтай ярилцаад юу болсон?
Дао: Ярих ч юм биш.
Мей: Мартаж үз. Яриад асуудлаа шийдчихдэг байсан бол чи А Си биш болно. Бас тэр Санцай биш болно.
Дао: Хөөе. Чамайг дуугүй байлаа гээд хэн ч хэлгүй гэж бодохгүй.
Мей: Хүндээр тусгаж авах хэрэггүй ээ.
Дао: Тэрний юу боддогийг мэдэх юм алга. Намайг юм ярих гэхээр л булзааруулаад байх юм. Миний үеэлтэй уулзсан гэж хэлсэн.
Мей: Үеэл гэнэ ээ? Чамд үеэл байдаг юм уу?
Дао: Чи надтай хар багаас хамт байчихаад. Би хаанаасаа үеэлтэй байх юм?
Мей: Үгүй ээ. А Си. Эгч чинь тэрний тухай ярьж байгаагүй билүү?
Дао: Санахгүй байна.
Мей: Тийм ээ. Ярьж байсан. Тийм хүний тухай ярьж байсныг нь санаж байна.
Дао: Юу Сао. Юу Сао. Танаас асуух юм байна.
Эмээ: Асуух юм гараа юу? Тийм ээ. Залуу ноён танд том асуудал байна.
Дао: Юу гэсэн үг вэ?
Эмээ: Ямар ч чадваргүй. Хайртай эмэгтэйгээ ч хамгаалж чадахгүй. Над шиг хөгшин эмгэн рүү хашгичихаас өөр юу ч мэдэхгүй. Живхийг чинь сольж, хөтөвчин дээр суухыг зааж байхдаа харсан “жижигхэн алх” чинь байдаг юм уу?
Мей: Жижигхэн алх аа?
Дао: Юун алх вэ? Хөгшин юм байж яахаараа дандаа уур хүргэж байдаг юм?
Эмээ: Тийм ээ. Дахиад арван удаа хэлэхээс.
Дао: Та...
Мей: А Си. Март аа март. Гол юмаа асуу. Гол юмаа.
Дао: Надад үеэл байдаг гэж сонссон.
Эмээ: Залуу ноёнтон. Та яаж мэдээ вэ?
Дао: Тэгвэл энэ үнэн юм уу?
Эмээ: Тйим ээ үнэн. Ээжийн чинь эгчийнх нь ганц хүүхэд. Өмнө нь манайд ирж байсан.
Дао: Би яагаад мэддэггүй билээ?
Эмээ: Тэр хүүхэд... бодохоор л өрөвдөөд байдаг юм. Ахлах сургуульд байхад нь эцэг эх нь салчихсан. Тэгээд хоёулаа өөр хүнтэй гэрлэсэн. Гэхдээ хоёулаа хүүгээ өөр дээрээ авахыг хүсээгүй. Мөнгө л өгдөг байсан болохоор тэр хүүхэд ганцаараа амьдардаг байсан байх.
Мей: Юу Сао, ахлах сургуульд байхаасаа ганцаараа амьдарсан гэсэн үг үү?
Эмээ: Тийм ээ. Тэр насаар та нартай л ойролцоо байх ёстой. Гэхдээ тэрний амьдрал та нарынхаас тэнгэр газар шиг ялгаатай. Тэр хүүхэд одоо хаана явдаг юм бол доо.
****************
Ч: Би тийм аймаар байна уу?
Санцай: Яагаад чи байдаг билээ? Яагаад хүн дагаад байгаа юм?
Ч: Харин л дээ. Сонирхол төрөөд.
Санцай: Сонирхол оо? Чамд хэлчихье. Өнөөдрийн уулзалт алдаа байсан. Бид нар нэг нэгнээ мэдэхгүй. тийм болохоор холхон байж үз.
Ч: Дао Минси та хоёроос болсон ч юм уу.. миний сонирхол төрөөд байна.
Санцай: Дао Минси бид хоёр ямар ч хамааралгүй хүмүүс. Тийм болохоор намайг сонирхоод байх шаардлагагүй.
Ч: Өнөөдөр намайг А Ситай харьцуулаад байх шиг санагдаад би муухай ааш гаргачихсан. Миний дургүй хүрээд. Тэгээд тийм зүйл хийчихлээ. Уурыг чинь хүргэсэн бол уучлаарай.
Санцай: Хэрэггүй. Чи яах гээд байгаа юм?
Ч: Хоол идэх ээ? Явах гэж байгаад гэнэтхэн өлсөөд байхаар нь... юм идье гэж бодсон юм. Тэгээд чамайг юм идээгүй байх гэж бодоод... Идэх үү?
Санцай: Идэхгүй. Чи яах гээд байгаа юм?
Ч: би угаалгын өрөөнд чинь орох гэсэн юм. Одоо бас тос хэрэг болох юм шиг байна.
Санцай: Угаалгын өрөө тэнд байна. Миний гоймон.
Ч: Баярлалаа. бэлэн гоймонг чинь асгачихсан. Бэлэн гоймон идэж өөрийгөө зовоож яах гэсэн юм? Баярлалаа. Суугаад ид л дээ.
Санцай: Угаалгын өрөөнд ороод, тос түрхээд болчихсон бол одоо явэ.
Ч: Би аймаар өлсөөд байна. Энийг идчихээд явъя, тэгэх үү? Идчихээд явна даа.А Амалъя. Суу л даа. А Си нөгөө хүйтэн хөндий байшиндаа байсаар л байна уу?
Санцай: Чи өдөр тэрэнтэй уулзахгүй яасан юм?
Ч: Би тэрэнд дургүй.
Санцай: Дургүй гэнэ ээ? Яагаад дургүй гэж?
Ч: Дургүй бол дургүй. Шалтгаан байхгүй. Би өдөр та хоёрыг харсан. Би ойрхон байсан юм. А Си одоо ч хүүхэд шиг аашлаад л. Том болоогүй байна лээ.
Санцай: Бид хоёрын хэрэг чамд хамаагүй. Тэгээд ч Дао Минси хүүхэд биш. Би ямар гэдгийг нь чамаар хэлүүлэлтгүй сайн мэднэ.
Ч: Чи ойлгохгүй байна уу? Та хоёр зүгээр л нэг нэгнийхээ цагийг үрж байна. Дао Минсийд баян айлын охин хэрэгтэй. Чам шиг ажил хийж, байрны мөнгөө төлж, өдөр өдрөөр аргацааж амьдардаг охин хэрэггүй.
Санцай: Ярьж дуусав уу? Би Дао Минсигээс өөр гэдэгээ чамаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэгээд ч би хоосон мөрөөддөг хүн биш.
Ч: Миний бодсон шиг тэнэг хүн биш бололтой. Өөрийгөө сайн мэддэг юм байна. Анхнаасаа Даомин овогтын хүн болох гэж А Ситэй үерхээгүй гэж үү? Юундаа өөрийгөө дөвийлгөсөн юм?
Санцай: Би тэгж бодож байгаагүй. Дао Минси бид хоёр хоёр өөр ертөнцийн хүмүүс гэдгийг би сайн мэднэ. Мөрөөдөл байсан ч хэтэрхий хол зөрөөтэй. Бодит байдал үргэлж хэрцгий байдаг. Ирээдүйд хичнээн хэцүү байсан ч, бид нар л жаргалтай байвал болох нь тэр.
******************
Зы: Сайн уу. Удаан хүлээсэн үү?
Мей: Орой дуудсанд уучлаарай.
Зы: Зүгээр ээ. Юу болоо вэ?
Мей: А Си, чи хэл.
Дао: Санцай та хоёр өнөөдөр хачин хүнтэй уулзсан уу?
Зы: Мэдчихсэн юм уу. Тийм ээ. Нэг сонин залуутай уулзсан. Байгаа байдал нь чамайг санагдуулаад байсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. ярьж байгаа нь чамтай төстэй болохоор тэгсэн байх. Та хоёрын харагдах байдал ч гэсэн төстэй байсан.
Мей: А Си, мөн юм шиг байна.
Зы: Чамайг санагдуулсан ч гэсэн илүү бүдүүлэг санагдсан. Миний арай гэж төлөвлөсөн уулзалтыг бусниулчихсан.
Дао: Чи зохион байгуулсан байх нь ээ?
Зы: Тэгэлгүй дээ. Санцайд урьдчилаад хэлсэн бол тэр ирэхгүй шд. Ингэхэд яагаад тэр залууг суугаад байгаа юм?
Мей: А Сигийн үеэл нь.
Зы: А Сигийн үеэл ээ? Ийм тохиолдолд байдаг аа.
Мей: Чи тэрнийг юу гэж бодож байна?
Зы: Юу бодох вэ дээ? Бүдүүлэг амьтан. Санцайгийн толгой дээрээс аягатай ус асгачихсан.
Мей: Яагаад?
Зы: Би яаж мэдэх юм? Санцай тэрэн рүү хачин харсанаас болсон юм бол уу. Дургүй нь хүрсэн юм байлгүй.
Дао: Баярлалаа, Шиао Зы. Бид хоёр явлаа.
Зы: Хөөе. Юу ч биш ээ.
Мей: Уучлаарай, Шиао Зы. Дараа хоолоор дайлна аа. Бид хоёр явлаа. Санцайтай уулзахаараа уучлалт гуйгаарай. Сохор болзоонд сайн дураараа яваагүй. Үеэлтэй чинь таарна гэж хэн мэдэх вэ дээ? Угаасаа байдал сайнгүй байхад чи муухай ааш гаргаж л байдаг. Ямар ч байсан тэрнийг сайн аргадаад үз.
Дао: Мэдэж байна аа. Битгий үглээд бай.
Мей: За...
Санцай: Байна уу? Мей Зуо. Тийм. Наад гудамжаараа алхаад байвал төгсгөлд нь манайх байгаа. Чи ирэх гэж байгаа юм уу? хаалган дээр ирчихсэн юм уу? За.
Ч: Би явлаа.
Санцай: Явах гэж байгаа юм уу? Хөөе. Хаалга тэр байна. Наадах чинь миний өрөө.
Ч:Цонх байгаа юу?
Санцай: Цонх уу?
Ч: Гутлаа дараа ирж авъя. Баяртай.
Санцай: Хөөе.
Мей: Сайн уу. Орооч дээ. Ор. Энийг чи хийсэн юм уу?
Санцай: Юу болоо вэ?
Мей: А Сийд хэлэх юм гараад ирлээ.
Санцай: Надад хэлэх юм байгаа юм уу?
Мей: А Си.
Санцай: Хүчлэх хэрэггүй. Хэлмээргүй байгаа бол хэлэх хэрэггүй.
Мей: Санцай, тийм биш ээ.
Санцай: Юу биш гэж? Өнөөдөр намайг ямар ч шалтгаангүй, үг ч хэлүүлэхгүй загнаад байсан.
Дао: Сохор болзоонд явсан чинь надад таалагдахгүй байна.
Санцай: Энийг хэлэх гэж манай гэрт ирээ юу? Чамд өөр хийх юм алга уу?
Дао: Чи яачихаад байгаа юм?
Санцай: Би яасан юм? Үеэлийн чинь талаар худлаа хэлсэн гэж бодож байгаа бол хүссэнээрээ л бод. Тэртэй тэргүй би чамд дандаа худлаа хэлдэг юм чинь. Болов уу?
Дао: Уучлаарай.
Санцай: Юу...Уучлаарай?
Дао: Шиао Зы надад хэлсэн. Бас би Ю Саогаас үеэлийнхээ тухай асуусан. Уучлаарай.
Санцай: Зальтай амьтан. Яагаад гэнэтхэн уучлалт гуйгаад байгаа юм. Намайг ч гэсэн уучлаарай. би хэлэх гэсэн үгийг чинь сонсох ёстой байсан юм.
Мей: За ашгүй дээ. Та хоёр үнэхээр итгэхийн аргагүй хос шүү. Санцай. А Сийг буруутгах хэрэггүй. Тэр үнэхээр үеэлтэй гэдэгээ мэдээгүй байсан.
Санцай: Үеэл чинь түрүүн ирээд явсан.
Мей: А Сигийн үеэл ирээд явсан юм уу?
Дао: Яах гэж танихгүй хүн гэртээ оруулдаг юм?
Санцай: Өөрөө ирсэн юм чинь. Тэгээд ч орж ирчихээд удалгүй явчихсан.
Мей: Яах гэж?
Санцай: Дао Минситэй уулзмааргүй байна гэсэн.
Дао: Надтай уулзмааргүй байна гэнэ ээ?
Мей: А Си. Чи дахиад буруу юм хийчихээгүй биз?
Дао: Юу ч хийгээгүй. Бас “дахиад” гэдэг чинь юу гэж байгаа юм? Миний мэддэг ч үгүй хамаатан яахаараа надад дургүй байдаг юм?
Мей: Март аа. Чамтай уулзахыг хүсэхгүй байгаа бол тэр л биз. Тоох хэрэггүй.
Дао: Болохгүй. Шалгах хэрэгтэй. Миний араар ямар нэг юм хийвэл яах юм? Надаас хаах юм байхгүй юм бол яагаад надаас зугтаад байгаа юм?
Санцай: Надаас нуух юм гээч.
Ч: Байна уу. Би байна. Мэднэ ээ. Дахиад жаахан хугацаа өгчих. За...
*********************
Зы: Одоо л төгс болж байна. Мэдээж нүдний шил дутаж болохгүй. За, ямар харагдаж байна?
Мей: Юу вэ? Энэ халуунд ийм зузаан юм өмсчихөөр чинь халууцна шд. халууцахгүй байна уу?
Зы: Тийм ээ. Халууцаж байна. Гэхдээ мөрдөгч нар ийм хувцастай байдаг биз дээ?
Мей: Галзуурчихаж. Ингэвэл харин ч улам олон хүний анхаарлыг татана шд.
Зы: Хөгжилтэй шд.
Ши: Нэг хүн юм хэлэхгүй байхыг бодоход тэгж бодохгүй байх шиг байна.
Дао: Миний араар “гулгадаг” хүмүүст би дургүй. Тэрнийг заавал олох хэрэгтэй.
Зы: Олоод яах юм? Санцайгаас хол бай гэж хэлэх үү?
Дао: Хэн тэгсэн юм?
Зы: Тэрнийг Дао Минсигийн үеэл гэж хэлээд Санцайтай ойртоно гэж бодохоор чамд эвгүй санагдаж байгаа биз дээ? Тийм биз дээ? Үгүйсгэх хэрэггүй.
Дао: Муу тэнэг сармагчин. Дуугүй бай.
Зы: За за. би болилоо. Гэхдээ нэг юм хэлчихье. Араар гулгадаг биш араар гэтдэг гэдэг юм.
Дао: Амаа тат.
Мей: Юу Сао А Сигийн үеэл хүнд байдалд өссөн гэсэн. А Сийд атаархдаг байж магадгүй.
Ши: Атаархдаг аа? Тэгэхээр тэр А Сигийн хамаатан мөртлөө эрс тэс амьдралтай болохоороо тэвчиж чадахгүй Санцайд санаатай ойртсон гэх гээ юу?
Мей:Чиний зөв ч байж магадгүй. Эсвэл тохиолдол ч байж магадгүй.
Ши: Тохиолдол байж чадах уу?
****************
Ч: Сайн уу.
Санцай: Чи яах гээ вэ?
Ч: Гутлаа авахаар ирлээ.
Санцай: Би аваад ирье. Хүлээж бай. Чиний гутал.
Ч: Баярлалаа.
Санцай: Дао Минси чамтай уулзмаар байна гэсэн.
Ч: Тийм үү? Би уулзмааргүй байна.
Санцай: Чи яагаад зугтаад байгаа юм? Та нар хамаатнууд биз дээ?
Ч: Над шиг ядуу хамаатныг тоохгүй байлгүй. Тэд нарт ойртох гэж байна гэсэн сэтгэгдэл төрүүлмээргүй байна.
Санцай: Яагаад тэгж хэлж байгаа юм? Хүмүүс тэж бодохгүй ч байж болно шд.
Ч: Тэгээд би юу гэж хэлэх юм? Тэр баян хүүхэдтэй би юу ярих юм?
Санцай: Тийм биш ээ. Даомин овогтынд сайн хүмүүс ч байдаг. Жуан эгч, Юу Сао гээд сайн хүмүүс.
Ч: Даомин овогтынх надад сонин биш. Тэд нартай уулзмааргүй байна. Чиний ярьсан зүйл надтай ямар ч хамааралгүй. Би явлаа. Хөөе. Чамд өгөх юм байна.
Санцай: Энэ юу юм?
Ч: Дэнлүү шиг харагдахгүй байна уу?
Санцай: Дэнлүү?
Ч: Чиний ирээдүй харанхуй гэж чи хэлсэн байх аа?
Санцай: Дэнлүү шиг намайг харанхуйгаас гаргана. Хүлээгээрэй. Чи... яагаад...
Ч: Юу?
Санцай: Энийг...
Ч: Яагаад асууж байгаа юм?
Санцай: Үнэнийг хэлэхэд чи анхнаасаа надад таалагдаагүй. Жаахан үзэн ядаж байсан. Гэхдээ, чиний үйлдэл...
Ч: Чиний ирээдүй харанхуй гэж хэлсэн болохоор л... чамд таалагдах гэсэндээ биш. Би ч гэсэн чам шиг байсан. Ирээдүйд юу болох нь тодорхойгүй. Би харанхуйгаас тэмтэрч гарахаас аргагүй болсон. Хэн нэг нь надад урам зориг өгсөн бол байдал арай өөр байх байсан биз.
Санцай: Түр хүлээж байгаарай. Битгий яв. Энийг барьж бай. Хүлээж байгаарай. Энийг чамд.
Ч: Юу юм?
Санцай: Шөнө хэрэглэж болдог гэрлийн эффект. Бэлэг солилцож байна гээд бодчих. Чиний харанхуйд бага ч болов гэрэл авчирна гэж найдъя.
Ч: Баярлалаа.
Санцай: Баярлалаа.
Ч: Гэрэл?
*************
Зы: Яасан ч их бороо ордог юм.
Чин: Дао Минсигийн хуучин сүйт бүсгүй.
Зы: Гэнэт баяжигчийн хүүхэд.
Чин:Хэн чамайг тэгж дуудаж болно гэсэн юм?
Зы: Тэгвэл чамд хэн зөвшөөрсөн юм?
Чин: Чи намайг тэгж дуудаад байхаар чинь л... яагаад ийм хачин юм өмсчихсөн юм?
Зы: Би юу шиг харагдаж байна?
Чин:Юу гэж?
Зы: Хар л даа. Юу шиг байна?
Чин: Гаж донтон уу?
Зы: Биш ээ. Мөрдөгч.
Чин: Уучлаарай. уучлаарай. Яагаад мөрдөгч шиг хувцаслачихсан юм?
Зы: Би чухал даалгавар биелүүлж байгаа.
Чин:Мөрдөгч шиг хувцас өмсөөд, чухал даалгавар биелүүлж байгаа?
Зы: Аанхан. Аанхан.
Чин: Тэр чинь юу юм?
Зы: Сүүлийн үед нэг сэжигтэй хүн Санцайг сонирхоод байгаа. Хамгийн аймаар нь тэр хүн Дао Минсигийн үеэл.
Чин: Юу? Дао Минсигийн үеэл ээ? Эхлээд Дао Минси. Дараа нь Хуа Зилей одоо бас Дао Минсигийн үеэл.
Зы: Тэгээд л би тэрнийг А Си, Санцай хоёрын дундуур орж магадгүй гээд шалгах гэж байна.
Чин: Тэгээд яаж шалгах юм? Хувийн мөрдөгч авахгүй юм уу?
Зы: Хувийн мөрдөгч өө? Тэгэх ямар хэрэг байна. Би өөрөө мөрдөхөд л болно.
Чин: Ийм хувцас өмссөнд гайхах юм алга. Би хамт явж болох уу?
Зы: Болно. Гэхдээ наад хувцас чинь болохгүй. Дүрээ хувиргах хэрэгтэй. Надад хиймэл үс байгаа. Чи өмсөөд үз. Ямар байна?
Чин: Үгүй ээ. Муухай үнэртэй, заваан байна шд.
Зы: За за за. өмсөөд үз л дээ.
Чин: Хэрэггүй ээ. Өмсөхгүй.
Зы: Өмсчих л дөө.
Чин: Намайг тавь л даа.
Зы: Өмсчих л дөө...
Чин: Намайг тавь...
Зы: Тэр хүн... Хөөе. Сайн уу. Намайг санаж байна уу? ярилцлагын үеэр уулзсан байх аа. Санаж байна уу?
Ш: Тийм ээ. Тэр өдөр чи нэг охинтой хамт байсан. Тэр охин дээр аятай ус асгачихсан. Тэгээд та хоёр яваад өгсөн байх аа.
Зы: Тийм ээ. Мөн мөн. Чамтай хамт явж байсан залуу хаана байгааг мэдэх үү?
Чин: Тэр юу яриад байна аа?
Зы:Дараа хэлье. Тэрний хаяг эсвэл утасны дугаар нь байгаа юу?
Ш: Хэлэхгүй гэсэн юм биш шүү. Би зүгээр л тэр залууг танихгүй л дээ.
Зы: Үгүй байлгүй дээ. Та хоёр цуг ирсэн биз дээ?
Ш: Зүгээр л хамтарч ажилласан юм.
Зы: Хамтарч ажилласан?
Ш: Манай сургууль дээр ирээд тэр уулзалтанд хамт явбал арван мянгыг өгнө гэсэн.
Зы: Тэгвэл чи найз нь биш юм уу?
Ш: Тийм ээ, биш. Тэрнээс хойш тэр хүнтэй дахиад уулзаагүй. Уучлаарай, тус болж чадахгүй нь. Баяртай.
Чин: Энэ сая юу яриад байсан бэ? Би юу ч ойлгосонгүй.
**************
Эмээ: Тэрнийг олж яах гээ вэ? Тэрнийг сүрдүүлэх гээ юу?
Дао: Та чинь юу яриад байна аа? Сүрдүүлнэ гэнэ шүү. Зүгээр л битгий эргэн тойронд эргэлдээд төвөг удаад бай гэж анхааруулах гэж байгаа юм.
Мей: Наадах чинь сүрдүүлэг биш гэж үү?
Дао: Үглэхээ боль. Чин Ёон хаана байгааг хэлээдэх л дээ.
Эмээ: Залуу ноёнтон, хүнээс ингэж юм гуйдаг юм уу? Хэрвээ надаас аятайхан асуусан бол би эргэлзэхгүйгээр санах л байлаа. Гэхдээ би хөгширсөн болохоор... миний ой санамж өмнөх шигээ сайн байхаа больж.
Дао: Та хаягийг нь санаж болох уу, хөгшин эмгэн?
Эмээ: Залуу ноёнтон. Хөгшин гэдэг үгээ хасчих.
Дао: Хурдан хэл л дээ.
Эмээ: Хуучин хаягандаа байгаа байх. Эндээс холгүй байх ёстой. Би жолоочид хэлчихье.
Дао: Хэрэггүй. Машинаар явмааргүй байна.
25-р анги төгсөв.
Back to episodes Go home