Fairy teens 26

Шидэт дагинууд 26

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

+Эр хоолой:  Харуул, Эклейр, Дижи

+Эм хоолой: Харуул, Гялалзах дагина   

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 26– Р АНГИ

ГЭРЭЛТЭХ ДАГИНЫ ЗӨГНӨЛ

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Бүх шидэт дагинууд том биетэй, муу зүйлийн төлөө ид шид хэрэглэдэг байсан үе байсан. Агуу Гэрэлтэх дагина бүх муу шидэт дагинуудын хүч чадлыг үгүй хийж, шидэт эд зүйлсийг нь нууц газар нуусан юм. Эрт үеэс бидэнд “Ном амилж, мөрөөдөл сарниж, ягаан бөмбөлөгүүд нисч, нарны туяа эргэн тойронд тусаж, хүний ​​охины дэргэд таван залуухан шидэт дагинууд цугларах цагт Сонгогдсон нэгэн үүнийг харснаар агуу нууц түүний өмнө нээгдэнэ гэсэн зөгнөл байсан.

Фенти:   Хөөе, хар даа, бид номон дотор байна. Янзтай.

Летти:    Ийм болоод шидэт дагинуудын сургуулийг хүмүүсийн гэрт нээдэг байх нь.

Терци:   Тиймээ. Таван залуухан шидэт дагина... хүний охины дэргэд.

Фент: Бути хаачсан бэ?

Эм:      Бүх шидэт дагинууд том биетэй, ид шид хэрэглэдэг байсан үе байсан. Арван найман настайдаа угсаа залгамжлагч гүнж хатан эхээсээ шидэт цүнх болон зааварчилгааг хүлээн авдаг.

Эсти:   Янзтай.

Терци:   Энэ зааварчилгааны зорилго юу вэ? За яахав, тэгвэл ном. Ойлголоо, нойр. Гэхдээ зөгнөлийн түгжээг хэрхэн нээх вэ? Би түлхүүрийг нь хэзээ ч олоогүй.

Эсти:   Эй!

Летти:    Эсти!

Эсти:   Юу?

Дрим:    Тэгвэл би нойрны тухай ярих үеэр энэ бүх юм эхэлжээ.

Терци:   Тиймээ, энэ үнэн. Шидэт цүнх унтарч, би наашаа яарсан юм.

Летти:    Хэрэв бидэнд түлхүүр байсан бол яах вэ?

Терци:   “Хэрэв”, дахиад “хэрэв”, энэ үгний утга юу вэ?

Фенти:   Бути! Чи энд байжээ!

Терци:   За, за, охид оо, надад хийх зарим юм байгаа, харин дараа нь..

Эсти:   Ой! Юу вэ?

Летти:    Эсти! Түлхүүр!

Эсти:   Түлхүүр! Терция! Бидэнд түлхүүр байгаа! Надад байнга зүүдлэгддэг байсан тэр түлхүүр!

Терци:   Гэхдээ энэ зөвхөн дүрс.

Летти:    Жинхэнэ түлхүүр энэ.

Терци:   Гэхдээ.. энэ Сарны шившлэгт үйлчлэхгүй. Бас түүнийг тайлах боломжгүй.

Дрим:    “Боломжгүй”! Энд сарны хэлний орчуулагч байгаа! Явцгаая! Таны Зөгнөлийг эцэст нь нэг ажилуулъя!

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Энэ сэтгэл хөдөлгөж байна, хөөх!

Терци:   Түлхүүр. Сарны шившлэг. Гэхдээ... би юу хийхээ мэдэхгүй л байна.

Летти:    Үүнийг туршилт, алдааны аргаар хийцгээе!

Фенти:   Туршилт, алдааны арга аа? Үгүй ээ, бид алдаа гаргаж болохгүй. Авдар бидэнд ганцхан оролдлого байгаа гэж хэлсэн.

Терци:   Авдар? Хэлсэн?

Летти:    Фенти! Зүгээр тайлбарлаач!

Дрим:    Фенти! Одоохон гараад ир!

Терци:   Фенти,  авдар чамд чухам юу гэж хэлснийг чи бидэнд хэлэх ёстой.

Фент: Бүгдийг! Таны тухай. Зөгнөлийн тухай. Бас түүнийг яаж нээх тухай.

Летти:    Бид юу хийх ёстой вэ?

Фент: Та бидэнд бүгдийг  нь хэлж, түлхүүр олдох хүртэл би танд хэлэхгүй, хэрэв үгүй ​​бол энэ нь маш том нууц болно!

Эсти:   Гэхдээ бид түлхүүрийг олсон.

Дрим:    Тэгээд Терцич бидэнд бүгдийг хэлсэн. Алив, Фенти, бидэнд мэдэгдээгүй байгаа тэр зүйлийг бидэнд хэл.

Фенти:   Авдар биднийг программ суулгах хэрэгтэй гэж хэлсэн... Үгүй ээ... Голограмм юм уу? Өө, би мартчихсан юм шиг байна ... бага зэрэг.

Загас: Би чамд сануулъя. Чи голограммыг суулгах хэрэгтэй.

Терци:   Голограмм. Фенти, чи бүгдийг санаж байгаа, ердөө л төвлөрөх хэрэгтэй, ойлгосон уу?

Эр:      Хааны мөрдөн шалгах алба.

Терци:   Тийм байж. Энэ хааны харуул. Тэр миний хойноос ирсэн юм. Охид оо, та нар одоо өөрсдийгөө хариуцах болж.

Дрим:    Хөөе, чи! Муу зэвтэй төмрийн хэлтэрхий! Эндээс тонил! Яг одоо!

Фент: Бид чамд манай Терцияг өгөхгүй!

Эр:      Хааны мөрдөн шалгах алба. А-а-а! Итгэмжлэгдсэн хамгаалагч!

Терци:   Та нар бэлэн үү? Тэгвэл эхэлцгээе! Цаг хугацаа өөрийнхөө явалтыг багасга. Цадиг түүхийн ид шидийг үгүй хийж устга. Одод өөрийнхөө гэрлээр гийгүүл. Цагны зүүнүүд эргээрэй. Одоо биднийг гайхшруул. Цоожыг тайлах хүчээ бидэнтэй хуваалцаарай.

Фент: Янзтай! Одоо бүх зүйл зөв боллоо.

Дрим:    Длило онгей даглиан ондели. Лундла ноглондело донгди лодли

Эсти:   О!

Дрим:    Шидэт дагина гэж. Энэ хэн байж болох вэ?

Эсти:   Летти. Энэ юу вэ?

Летти:    Ээ... Гэхдээ...

Эсти:   Бүгд гэрэлтэж байна.

Терци:   Чи... Энэ худлаа байлгүй дээ. Чи Чи Гялалзах шидэт дагина уу?

Дрим:    Гэхдээ тэр 1000 жилийн турш... юу л даа, нөгөө юу...

Г/Д:    Тиймээ, залуухан шидэт дагина минь. Би Гялалзах шидэт дагина. Хоёр ертөнцийн дундаас ирсэн. Тэр хэдэн зуун жилийн өмнө миний гэр болсон юм. Би энэ ертөнцийг орхисон тэр мөчөөс.

Эр:      Дугаар гурав нэг долоо!

Г/Д:    Нэгэнт та нар зөгнөлийн цоожийг тайлж чадсан. Тийм учраас би энд байгаа юм. Терци, Дримми. Ихэр Летти. Ихэр Эсти, Фенти. Бүгдээрээ энд байна. Та нар хамт байсан нь тохиолдлын юм биш. Та нар зөвхөн хамтдаа, бие биенээ дэмжиж байж л цаашаа явж чадна.

Эр:      Муу гутал! Чи муу гутал! Намайг тавь!

Г/Д:    Чухам та нар л гэрэл, харанхуйг нэгтгэх болно ... харин дараа нь бид хамтдаа жинхэнэ гайхамшгийг бүтээх болно.

Терци:   Гэхдээ яаж? Сонгогдсон нь уу?

Г/Д:    Сонгогдсон гэж байхгүй. Энэ Зөгнөлийн агуу нууц. Та нар бүгдээрээ сонгогдсон. Гэхдээ зөвхөн хамтдаа байх үедээ. Учир нь зөвхөн хамт байж... та нар аюулыг даван туулж чадна.

Дрим:    Аюул! Мөн догь оо!

Терци:   Гэхдээ бид яаж...?

Г/Д:    Чи өөрөө бүгдийг ойлгоно. Чамд гайхалтай туслахууд байна. Ердөө л хамтдаа байцгаа. Бас хүний охиныг хамгаалаарай. Охиныг хол байлгах....

Эр:      Шидэт дагина Терпсихора Ева Ролгардина Цирцилла, би энд байна. Шидэт дагинуудын орны эрхэм дээдэст хааны тушаалаар таныг эртний ид шидийн эд зүйлс хулгайлсан хэргээр баривчиллаа.

Фенти:   Терция, бид явж гэрэл, харанхуйг нэгтгэх ёстойг та түүнд тайлбарлах хэрэгтэй.

Терци:   Одоо яах ч араггүй гэж эмээж байна. Би үнэхээр Шидэт дагинуудын орны хуулийг зөрчсөн. Би ордноос Үд дундын шившлэг хулгайлсан. Тэгээд ч би ... та нарын багш Грэннийг хуурсан. Бид үйлдлийнхээ төлөөсийг төлөх ёстой.

Эсти:   Гүнжтэй ингэж харьцаж болохгүй!

Фенти:   Энэ шударга биш!

4:         Терция! Бид юу хийх вэ?

Эм:      Шидэт дагинуудын орны хааны нэрийн өмнөөс зогс! Шидэт дагинуудын орны эрхэм дээдэст хааны тушаалаар шидэт дагина Терпсихора Ева Ролгардина Цирциллаг бид энэхүү шидэт дагины сургуульд үргэлжлүүлэн багшлах ёстой гэж шийдлээ.

Эр:      Энэ нь миний хүлээн авсан тушаалтай зөрчилдөж байна. Тушаалын дугаар...

Эм:      Урд нь хүлээн авсан бүх тушаалууд хүчингүй.

Эр:      Би хүлээж аваагүй зүйлийг хүлээж авах эрхгүй. Эрхгүй! Танилцаагүй!

Эм:      Дээр дурдсан дээр нэмж хэлэхэд, чи эртний ид шидийн эд зүйлийг өөртөө үлдээхийг зөвшөөрч байна. Үүнийг Үд дундын шившлэг гэж нэрлэдэг. Энэхүү тушаал...

Эр:      Танилцаагүй!

Эм:      А-а-а! Энэ муу жаал гомдож л дээ!

Эр:      Ха-ха! Өөдгүй амьтан!

Эм:      Хатан хааны нэрийн өмнөөс!

Эр:      Өндөр төрөлт хааны тушаалаар!

Эм:      Хатан хаан захирдаг!

Эр:      Харин хаан бүр илүү захирдаг!

Терци:   Харин Грэнни багш яахав?

Эм:      Шидэт дагина Грэнниг он удаан жил үнэнчээр зүтгэснийх нь төлөө Болор жигүүр хүндэт одон, сүлжмэлийн зүүний багцаар шагнасан. Шидэт дагина Грэнни гомдоллоогүй. Ингээд! Май чи!

Эр:      Ухраад! Ухраад!

4:         Ура!

Фенти:   Терция! Та бидэнтэй хамт үлдэнэ! Ура!

Летти:    Тиймээ! Ура

Дрим:    Файрум скарум!

Терци:   Өнөөдөр ямар өдөр вэ! Та нар сонсов уу, охид оо? Бид хамтдаа жинхэнэ гайхамшгийг бүтээнэ! Харин одоо...

Дрим:    Шидэт дагина минь! Би ямар чимээ сонсоод байна?

Экл:    Энэ сайхан болно. Түүнд таалагдана, чи хараарай!

Диж:  Эргэлзэж байна.

Эк:       Ямар уйтгартай юм!

Дрим:    Би дуусгаагүй байгаа.. Битгий үүнд хүр. Би кавер хувилбарыг ... хийсэн... чиний дуугаар.

Эк:       Сонсооч, ёстой янзтай! Тэгвэл миний дуу чамд ямартай ч таалагддаг байх нь, тийм үү?

Төгсөв

 

Back to episodes Go home