Fairy teens 25

Шидэт дагинууд 25

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

+Эр хоолой:  Харуул

+Эм хоолой: Грэнни 

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 25– Р АНГИ

ҮД ДУНДЫН ШИВШЛЭГ

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Би нэг өнгөрүүлээд байх шиг байна ... гэхдээ юу вэ? Юу? Юу байх вэ? Юу болоод байна ?!

Эр:      Шидэт дагины амралтын хугацаа дууслаа.

Терци:   Энэ яаж болдог юм? Би хугацааг нь сунгалаа!

Эр:      Мэдээлэл ирсэнийг хүлээж авлаа.

Грэнн:    Би чамайг барьсан! Энэ амралт биш, харин намайг хулгайлсан байж. Би хааны харуулд гомдол гаргах болно, би амлая. Чи зургаан сарын турш ид шидийн эрхээ хасуулна!

Терци:   Үгүй, үгүй, үгүй, үгүй, тэгж битгий хэлээрэй. Хүлээ! Би тайвшрах хэрэгтэй. Тэр зугтсан ч гэсэн... эргэж өөрчлөгдөхөд хугацаа хэрэгтэй. Би түүнийг зогсоох хэрэгтэй.  

Эсти:   Терция! Гүнж байх нь үнэхээр сайхан байх даа! Ордонд та олон даашинзтай юу? Бас гоёл чимэглэлүүд? Тэгээд гуталнууд? Бас бөмбөлөгүүд? Бас үйлчлэгч нар? А?

Терци:   Уучлаарай, Эсти, би яарч байна.

Эсти:   Би ойлгож байна.

Терци:   Фентик!

Фенти:   Авдар аа! Тэр алга болчихлоо!

Терци:   Энэ бол ид шидийн талбайн хагарал. Тэр маш том!

Дрим:    Шидэт дагина гэж!

Эсти:   Дахиад л хагарал уу?

Терци:   Дахиад гэж юу гэсэн үг вэ?

Летти:    Бид энд үзэгдэлтэй таарч байсан. Хэрэв үүн шиг хагарал олон гарвал бид энд амьдрах боломжгүй болно. Үүний шалтгаан нь бичил стресс, эсвэл хүний сэтгэл зовинолоос болдог. Бид ид шидийн энергийг нэмэгдүүлж түүнийг саармагжуулж чадсан.

Фенти:   Тиймээс бид энэ муухай юмыг идэж ханасан.

Терци:   Тийм гэж үү? За яахав, тэгвэл түүнийг дахиад нэг хооллоё. Тэгээд хурдхан.

Летти:    Гэхдээ одоо зүгээр ч нэг жижигхэн хагарал биш. Энэ жинхэнэ хагарал. Тэр нэмэгдсээр байна, харин Эмометр...

Эсти:   Өө, бурхан минь, юун үүл вэ?

Летти:    Гэрт нэг л муу юм болоод байна.

Терци:   Чухам юу?

Эсти:   Юу муу болохыг би мэднэ. Кейтийн ээж нь түүнийг найзуудтайгаа үдэшлэгт явахыг зөвшөөрөөгүй.

Дрим:    За яршиг, ямар ертөнцийн төгсгөл биш дээ.

Эсти:   Энэ чиний хувьд ертөнцийн төгсгөл биш байж болох ч Кейти маш их бухимдаж, гэрээсээ оргохоор шийдсэн. Зүгээр л хар, тэр үүргэвчиндээ юмаа хийж, зурвас үлдээсэн байна!

Терци:   Ээж ээ, та надад юу ч хийхийг зөвшөөрдөггүй, тийм учраас би явлаа.Ха! Ямар утгагүй юм. Энэ бол зүгээр л хүүхдийн илүүц зан.

Эсти:   Энэ бол огтхон ч илүүц биш! Үдэшлэг үнэхээр сайхан!

Дрим:    Бүгд ягаараад л.

Дрим:    А-а!

Эсти:   А-а-а! Бид үүнийг зогсоох хэрэгтэй!

Терци:   Гэвч үнэндээ бол энэ нь тийм ч чухал биш. Кейт бага зэрэг бухимдаж, дараа нь тайвширна биз. Бас энэ хагарал дороо алга болно. Сонсооч охидоо, бүгдээрээ гэртээ байх зуур Леттигийнд хүлээж бай. Эцэст нь... би үнэхээр явах хэрэгтэй байна.

Летти:    Чухам хаашаа?

Терци:   Нэг чухал ажлаар. Хааны ажлаар. Чи намайг гүнж гэдгийг мартсан уу? Бидэнд хийх зүйл их байдаг.

Кейт:  Ээж ээ! Гуйя! Гуйя, гуйя, гуйя!

Летти:    Ээж нь одоо зурвасыг үзэх болно.

Кейт:  Ээж ээ! Гуйя!

Ээж:    Юу болсон бэ?

Кейт:  Юу?

Ээж:    Ээж ээ, та надад юу ч хийхийг зөвшөөрдөггүй, тийм учраас би явлаа. Кейт!  Би явлаа гэж ямар учиртай юм? Чи тооны хичээлийн дүнгээ засах хүртэл ямар ч үдэшлэг ярихгүй! Ийм л байна. Гэрийн даалгавараа хий.

Эсти:   Өө! Энэ миний сэтгүүл яачихав аа?

Дрим:    Үлгэрийн сүйрэл. Бүх юм чичирч байна.

Фенти:   Эсвэл тэд зүгээр л тоглож байна уу?

Дрим:    Хүлээ! Тэнд Кейт байна!

Эсти:   Охид оо, хар даа! Үүргэвч алга болчихож! Кейт ямартай ч оргосон байна!

Диж:  Хөөе, Летти! Би дөнгөж сая л ойлголоо... Юу болоод байна аа?

Дрим:    Гэгээн шидэт дагина... бүх юм өнгөрлөө!

Эсти:   Юу... юу, бид юу хийх ёстой вэ? Бид юу хийх ёстой вэ? Бид юу хийх ёстой вэ?

Диж:  Би одоохон очлоо.

Летти:    Ид шидийн талбайн цоорхойг хэрхэн хаах вэ, хайх. Бид орон дээр нисэж гарах ёстой.

Фент: А-а-а! Бид нисэхгүй... А-а-а!

Диж:  Фенти, сайн бариарай.

Летти:    Эсти, Дримми!

Дрим:    Бид бүгдээрээ багтахгүй, намайг энд нь орхи! Эклейр! Чи...Чи намайг уучилжээ!

Эк:       Үгүй ээ, одоохондоо үгүй. Гэхдээ ямар нэг хагарал чамайг залгихыг би зөвшөөрөхгүй.

Эсти:   Охид оо, хар даа! Хагарал нэмэгдэж байна!

Эр:      Үд дундын шившлэгийг ашиглан ид шидийн талбайн ан цавыг хааж болно.

Летти:    Яг үнэн. Түүнд хангалттай ид шидийн энерги байгаа. Дижит, чи түүнийг авч чадах уу?

Диж:  Тиймээ. Хагарал дохиоллын системийг сулруулсан байх ёстой.

Эсти:   Өө, охид оо!

Диж:  Энэ байна.

Летти:    Летифон, зааварчилгаа!

Эр:      Хэрэв шившлэгийг буруу ашиглавал...

Летти:    Чи ид шидийн ертөнцийг бүхэлд нь устгаж чадахыг би мэднэ. Гол ажилдаа ор!

Эр:      Баруун гараараа цагийн зүүний дагуу эргүүлээд...      

Эсти:   Надад аймаар байна.

Летти:    Летифон, түргэлээч! Гэрэл гийгүүлж, манан арилаг. Ид шид ээ, эрч хүчээ бидэнд өгөөч ... яг одоо, яг энд!

Эр:      Өнгөрлөө!

Летти:    Ёо. Халуун байна.

Терци:   Та нар юу хийж байгаа юм?

Летти:    Буруу байсан уу?

Терци:   Та нар урвуу шившлэгийн горимыг асаасан, одоо тэд дэлхийн бүх ид шидийн энергийг залгих болно.

Фенти:   Ой-ой!

Летти:    Бид үүнийг яаж зогсоох вэ?

Эсти:   Шидэт дагинуудын орон мөхөх үү?

Дрим:    Гэхдээ та үүнийг залруулж чадна, тиймээ?

Терци:   Тайвширцгаа. Би Цаг зуурын шидэт дагина. Бид нэг цаг буцаж очоод бүгдийг өөрөөр хийнэ.

Дрим:    Гэхдээ бид юу болсныг санах болов уу?

Терци:   Зөвхөн би энэ тухай санана, харин та нар үгүй.

Дрим:    Гэхдээ би... дөнгөж сая Эклейртэй эвлэрсэн.

Терци:   Харин би бараг л Грэннийг олсон. Бүгд ямар нэг юмаараа золихоос араггүй.

Фенти:   Шидэт дагина Грэнни төөрчихсөн юм уу?

Терци:   Тэр чухал биш. За, за. Цаг хугацааны спираль.

Эсти:   Кейтийн ээж нь түүнийг найзуудтайгаа үдэшлэгт явахыг зөвшөөрөөгүй.

Дрим:    За яршиг, ямар ертөнцийн төгсгөл биш.

Эсти:   Энэ нь чиний хувьд ертөнцийн төгсгөл биш байж болох ч Кейти маш их бухимдаж...

Терци:   оргохоор шийдсэн. Гэхдээ бид бүгдийг залруулж чадна. Дримми, чи Кейтийн ээжид ой санамжийн бөмбөрцөг хийж чадах уу?

Дрим:    Гэхдээ яах гэж?

Терци:   Учир нь Кейтийн ээж ч бас хүүхэд байсан. Магадгүй тэр мөн л үдэшлэг мөрөөддөг байсан байх. Хэрэв тэр үүнийгээ санаж байвал...

Эсти:   ...тэр Кейтийг явуулна. Терция! Энэ үнэхээр хааны санаа.

Ээж:    Ээж ээ, та надад юу ч хийхийг зөвшөөрдөггүй, тийм учраас би явлаа. Кейт!  Би явлаа гэж ямар учиртай юм? Чи нээрэн үнэхээр явмаар байна уу?

Кейт:  Би үүнийг маш их хүсч байна! Миний бүх шинэ найзууд тэнд очно.

Ээж:    Ойлголоо. Бэлд. Гэхдээ заавал над руу утасдаарай.

Кейт:  Тэгнэ ээ, ээжээ. 

Эсти:   Эмээ бидэнд үргэлж: "Хэрэв гэрт хайр, амар амгалан байвал шидэт дагина аз жаргалтай байдаг" гэж хэлдэг.

Дрим:    Фарум-спурум! Энэ юу гээч вэ?

Терци:   Энэ юу ч биш. Зүгээр л голограмм. Өөрөөр хэлбэл.... гүнжид зориулсан программ.

Фенти:   Спираль, тэр чинь...

Терци:   Тэр идэвхжсэн байна. Тэгвэл энэ Цаг хугацааны спираль...

Эсти:   Цаг хугацааны спираль аа?

Фенти:   А-а-а!

Дрим:    Чөтгөр гэж, энэ ямар учиртай юм бэ?

Летти:    Миний бодлоор, Терция бидэнд дахиад юм хэлэхийг хүсч байна. Тийм үү, Терция?

Терци:   За яахав. Миний бодлоор, надад сонголт алга. Тэгэхээр сонсоцгоо. Шидэт дагинууд том биетэй цаг үе байлаа...

Төгсөв

 

 

 

 

Back to episodes Go home