Fairy teens 24

Шидэт дагинууд 24

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

+Эр хоолой:  Харуул

+Эм хоолой:  

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 24– Р АНГИ

ШИДЭТ САНДАЛ

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Надад хэлээч. Яагаад тэр улаан бэ? Яахав, ногоон биш болохоор. Би юу буруу хийсэн бэ? Бүгд! Жишээлбэл, чи боломжийн ажлыг балласан. Цоож нээгдэхгүй байна! Зөгнөл хараахан биелээгүй! Тэгээд би хорон санаат шидэт дагина болж хувирсан уу?! Бид сайн байж болохгүй, чи мэднэ. Гэхдээ л би бүтэн жилийн турш тэр охидыг сургасан, хүмүүжүүлсэн, хоолыг нь бэлдсэн. Өө тийм, үүнээс гадна, чи тэр хүүхдүүдийг үхлийн лабиринтад алах шахсан. Энэ миний буруу биш! Тэд өөрсдөө л намайг дагасан.       

Фенти:   Би ойлголоо! Энэ бол миний зүүдний гоёмсог хээ байна. Энэ бол жинхэнэ түлхүүр. Летти гарцаагүй суут ухаантан юмаа. Охид оо! Та нар төсөөлж чадах уу? Миний бяцхан хээ...

Дрим:    Энэ нь юу гэсэн үг вэ? Бид муу шидэт дагинууд уу?

Эсти:   Муу шидэт дагина гэж хэн бэ?

Летти:    Бид бүгдээрээ тийм. Фентигээс бусад нь. Ганцхан Фенти хэний ч тусламжгүйгээр лабиринтыг туулж гарсан.

Эсти:   Би лав муу биш!

Фенти:   Уучлаарай. Би жаахан хоцорчихлоо. Жаахан л. Хүлээгээрэй! Терция хаачсан бэ?

Летти:    Яг үнэн, тэр хаачив? Тэр урьд нь хэзээ ч хоцорч байгаагүй.

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Миний хийсэн бүхэн бүгдийнх нь сайн сайхны төлөө байсан! Өө... Бүх хорон санаатнууд ингэж хэлдэг.

Эсти:   Терция! Та хаана байна? Терция!

Летти:    Хичээл орохгүй юу? Бид явж болох уу?

Фенти:   Хөөе, Терция, та хаачсан бэ?

Дрим:    Та хаана байна? Тэгээд, бид явж болох уу?

Терцит: Чи сонсов уу? Чи хичээлдээ явах хэрэгтэй. Сайн шидэт дагина тэдэнд заана биз. Охид чамайг аварсныг чи мартсан уу? Би бүгдийг санаж байна. Би очлоо!

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Өдрийн мэнд. Өнөөдөр бидний  судлах ...

Эсти:   Терция! Летти, Дримми хоёр биднийг муу шидэт дагинууд гэсэн!

Терци:   Эсти, одоо хичээл орж байна!

Дрим:    Та яаж хичээл бодож чаддаг байна аа? Бид лабиринтад хайсан, тэгээд ... Та мэдэж байгаа ...

Терци:   Дримми!

Летти:    Гэхдээ энэ чухал!

Эсти:   Бид муу биш гэж тэдэнд хэлээч!

Фенти:   Бүгдээрээ сайн, сайхан сэтгэлтэй.

Терци:   Чимээгүй! Уучлаарай. Энэ юу вэ?

Летти:    Савладаг сандал. Тайвшруулах хуучны эд. Манай багш Грэнни суух дуртай байсан...

Эсти:   Бухимдсан үедээ.

Терци:   Тэгэхээр чи намайг бухимдаж байна гэж хэлэх гээд байна уу? Би өөдгүй, ууртай байна уу?! Ангиас гар! Би... зүгээр л бидний хичээлийг... маргааш болтол хойшлуулж байна гэж хэлэх гээд. Би үнэхээр залхалаа. Бүх зүйлээс... үүнээс... бас юунаас... Би юуг буруу хийсэн юм бэ? Би юу буруу хийсэн бэ? Би юу буруу хийсэн бэ? Бүгдийг, бүгдийг! Бүгдийг...

Эсти:   Би яагаад муу гэж? Муу шидэт дагинууд ийм байдаггүй. Энэ, охид оо, өөрсдөө хар.

Дрим:    Аймаар! Тэнд... жинхэнэ гунигласан шидэт дагина байна.

Летти:    Алив, больцгоо, та хоёр! Энэ магадлалын онолтой зөрчилддөг, боломжгүй зүйл. Харин бид муу шидэт дагинуудын симбиозыг авч үзвэл...

Фенти:   А-а-а! Муу дагинууд хаана байна?

Дрим:    Тэр хоёр! Бас Терция үнэн хэрэгтээ чөтгөр.

Фенти:   Үгүй ээ, авдар та нарыг муу биш, зүгээр л тэнэг гэж хэллээ. Өө... Та нар лабиринтаас гарах гарцыг  олж, Терцияг аврахаар буцаж ирсэн. Дэлхий дээрх ямар ч муу дагина ийм зүйл хийхгүй байсан.

Эсти:   Бид муу биш! Би хэлсэн ш дээ!

Дрим:    Би мэдэж байсан!

Летти:    Тиймээс бид энэ сорилтыг давлаа!

Эсти:   Бид муу биш! Өө! Би мэдэж байсан юм!

Фенти:   Ура! Ура! Ура!

Дрим:    Ашгүй дээ. Тэд нэг юм ойлголоо. Та нар энэ чимээг сонсов уу?

Летти:    Шидэт цүнх сая уначихаж. Терция!

Дрим:    Файрум скарум, юу болсон юм бэ?

Летти:    Сандал түүнд үнэхээр нөлөөлжээ.

Эр:      Гаж нөлөө гарч болзошгүй тул өдөрт таван минутаас илүү хугацаагаар хэрэглэхийг хатуу зөвлөж байна. Зарим тохиолдолд сэрж чадахааргүй зүүд зүүдэлдэг.

Эсти:   Сэрж чадахааргүй зүүд ээ?

Терци:   Явцгаая. Одоохон сэр!

Летти:    Мэдээлэл!

Эм:      Шалгалтанд бэлтгээрэй. Хамгаалагч 2 цагийн дараа ирнэ.

Летти:    Ердөө 5 минут үлдэж!

Терци:   Чи сонссон уу? Хамгаалагч ирж байна!  

Терци1: Намайг барилаа гээд юу гэж, тэгвэл бүгдэд нь сайн.

Эсти:   Бид түүнийг сэрээх үү?

Фенти:   Тиймээ, мэдээж. Терция! Терция! Тик-так, тик-так, зинь! Хичээлийн цаг боллоо!

Летти:    Фенти, түр хүлээ. Магадгүй чи түүнийг сэрээх ёсгүй юм болов уу? Хамгаалагч удахгүй ирнэ, түүнийг энд унтаж байхад нь амархан олно гэдэгт эргэлзэхгүй байна.

Фенти:   Бид Терцияг нуух хэрэгтэй.

Эсти:   Фенти! Чи тоглоогүй биз?

Фенти:   Тэг л дээ, гуйя, охид оо! Энэ маш чухал!

Дрим:    Надад тэр хамгаалагчид таалагддаггүй. Нэг бол бид өөрсдөө бүх учрыг олбол яасан юм?

Летти:    За яахав, тэгье. Дримми, чи өндөр өсгийтийг өмсөж, хамгаалагчийг хуурах хэрэгтэй. Хамгийн сүүлд тэр ирэхэд Терция гутлын тусламжтайгаар чиний дүрд хувирсан юм. Бид Терцияг хаа нэгтээ нуухад санаа тавина.

Фенти:   Ура!

Терци:   Энэ гайхамшигтай төлөвлөгөө! Энэ гайхамшигтай төлөвлөгөө! 

Эр:      Хааны мөрдөн шалгах алба! Гурав нэг долоон дугаартай хамгаалагч. Сайн байна уу, шидэт дагина Дримми.

Дрим:    Сайн уу! Би танд яаж туслах вэ?

Эр:      Бүхнийг чадагчийн ид шид илэрсэн. Би шалгалт хийх эрхтэй. Би шалгалт хийх эрхтэй.

Дрим:    Хүлээ, хүлээгээрэй, би чамд үзүүлнэ ...

Эр:      Би шалгалт хийх эрхтэй. Би шалгалт хийх.. Би шалгалт хийх эрхтэй. Би шалгалт хийх эрхтэй. Би шалгалт хийх... Ид шидийн хамгаалалтын талбай илэрлээ. Энэ маш сэжигтэй. Багш Грэннийг дууд!

4:         Грэнни?

Терци:   За тэр! Чи ойлгов уу? Одоо тэд чамайг барьж өгнө!

Терци1: Тэд тийм зүйл хийх нь зөв.

Дрим:    Грэнни? Тиймээ, Грэнни! Гэхдээ тэр...

Летти:    Амрахаар явсан ш дээ!

Дрим:    Тиймээ, цэвэр агаарт. Өндөр өсгийтийн хамгаалалтыг унтраа. Тийм ээ, хүчилтөрөгч эрүүл мэндэд тустай. Энэ навчаар үүсгэгддэг юм.. Мөн чи мэднэ, озон ...

Летти:    О! Би түүнийг оллоо. Ийш нь үлээ.

Дрим:    Уучлаарай, чи явах хэрэгтэй.

Эр:      Би явах ёстой, гэхдээ би Үд дундын шившлэгийг хайж байна. Түүнийг цайзаас хулгайлсан. Маш нууц зураг. Би үүнийг хэнд ч үзүүлэх ёсгүй.

Дрим:    Чи түүнийг надад үзүүлж болно.

Летти:    Бид энийг урд нь харсан! Терциягийн гэрт!

Эсти:   Тэгэхээр, түүнд байгаа...

Дрим:    Тэр энд байхгүй, бид шалгалтанд тэнцлээ. Харин одоо яв, тэгэх үү?

Эр:      Таны хүсэл бол надад тушаал. Тэр энд байхгүй. Намайг яв гэж тушаасан. Шалгалт дууслаа. Намайг яв гэж тушаасан.

3:         Фүү!

Терци:   Фүү!

Терци1: Фүү!

Терци:   Тэд чиний тухай ярьж байна. Чи сонсмооргүй байна уу?

Летти:    Терция Ид шидийг хулгайлж биднийг лабиринт руу илгээсэн байна.

Дрим:    Бас Грэнниг хаа нэгтэй нуусан.

Летти:    Бид түүнийг хорон санаат дагина гэдгийг Хатан хааны мөрдөн шалгах албанд хэлэх хэрэгтэй.

Терци:   Энэ төгсгөл.

Терци:   Энэ төгсгөл.

Фенти:   Тэр хорон санаат биш. Тэр сайхан сэтгэлт...

Терци1: Тэр юу гэсэн бэ?

Терци:   Чи сайхан сэтгэлтэй.

Дрим:    Фенти, чи бүгдийг нь сайхан сэтгэлтэй гэж боддог.     

Летти:    Тэр бүр лабиринтаар гар чадаагүй!

Фенти:   Бид түүнийг үгийг сонсох хэрэгтэй!

Летти:    Ойлголоо, Фенти, гэхдээ... тэр унтаж байна.

Терци1: Тэгвэл би муу шидэт дагина биш үү?

Терци:   Фенти үгүй гэж бодож байна.

Фенти:   Терция, сэрээч! Би танаас гуйя...

Терци1: Би... би сэрэх ёстой юу?

Терци:   Даруйхан!

Терци:   Уучлаарай. Би та нарт эртхэн хэлэх ёстой байсан юм. Би бол... Шидэт дагинуудын орны үе залгамжилсан гүнж. Би жирийн шидэт дагинууд яаж амьдардагийг мэдэхийг хүссэн. Тийм учраас би ордноос зугтсан юм. Би Грэнниг далай руу явахыг урьж... оронд нь энд амьдрах болсон.

Летти:    Тэгвэл Үд дундын шившлэг?

Терци:   Гүнжийг арван найман нас хүрэхэд нь түүнд өгдөг юм. Зөвхөн тэр л үүнийг ашиглаж чадна. Энэ буруу гарт орвол аюултай болдог. Тийм учраас би түүнийг өөртөө авч явсан юм.

Эсти:   Гайхалтай!

Дрим:    Тиймээ, үнэхээр янзтай!

Фенти:   Ура! Харав уу, Харж байна уу, би та нарт Терцияг муу биш сайн гэж хэлсэн.

Терци:   Фенти! Фенти, чи намайг дахиад л аварлаа! Маш их баярлалаа!

Летти:    Нэг л биш байна даа.

Эсти:   Летти, чиний аппарат болж байна лээ! Энэ миний зүүдний хээ. Энэ бол түлхүүр!

Летти:    Хм... Миний санахын, Терция нэг түлхүүр хайгаад байсан. Та түлхүүрийг гараар тааруулдаг юм уу? Та гараар тохируулдаг юм уу? Та үүнийг ганцхан дараад оруулж болно. Та зүгээр л ганцхан товчлуур дараад оруулж болно.

Терци:   Үгүй ээ.

Летти:    Битгий ай.

Эсти:   Нээрэн үү? Би түүнд үзүүлье. Энэ тэр түлхүүр байж мэднэ.

Летти:    Түр хүлээ. Бид Терцияд итгэж болох билүү? Чи ойлгов уу? Терция ямар нэг юм нууж байгаад би бүрэн итгэлтэй байна.

Төгсөв

 

 

 

 

Back to episodes Go home