Fairy teens 23

Шидэт дагинууд 23

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

+Эр хоолой: 

+Эм хоолой:  

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 23 – Р АНГИ

ГЯЛАЛЗАХ ДАГИНЫ ЛАБИРИНТ

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Ашгүй би нэг тав дахь элементийн нууцыг тайлна. Ганцхан алхам үлдлээ.  Үүнийг хийх ёстой хүн нь би! Тэгээд ч надад огтхон ч аймаар биш байна. Тийм ээ, айх зүйл байхгүй.    

Фенти:   Цэцгэн чихэр! Чи ямар том ургасан юм.

Терци:   Фенти! Гуйя, намайг ингэж битгий айлга.

Дрим:    Хөөх! Шидэт дагина минь. Энэ юун хүлэмж вэ?

Летти:    Объектыг таниулах шаардлагтай.

Терци:   Үгүй ээ, үгүй, энэ ердийн нэг лабиринт. Жирийн нэг лабиринт. Түүнийг март.

Дрим:    Энэ танд ямар нэг ердийн зүйл үү? Та үүгээр юу хийх юм?

Терци:   Чи зүгээр л...Чи зүгээр л ийшээ орно... дараа нь гарна.

Эр:      Хорон санаат шидэт дагиныг илрүүлэх Гялалзах шидэт дагины лабиринт.

Эсти:   Хорон санаат шидэт дагина хаана байна?

Фенти:   Терци! Та хорон санаат шидэт дагина биш биз дээ?

Терци:   Мэдээж үгүй, огтхон ч үгүй, Фенти. Энэ ердөө л зан үйл. Сорилт. Шидэт дагина бүр насанд хүрсэн хойноо өөрийн жинхэнэ “би”-г ойлгохын тулд... ... лабиринтаар орох ёстой.

Фенти:   Би өөрийнхөө мэднэ. Чихэр. Би тантай явж болох уу?

Терци:   Одоо болно, охид оо. Би удахгүй буцаж ирнэ. Харин та нар одоохондоо... сорилтонд бэлдэцгээ.

Фенти:   Явцгаая. Чихэрийн хойноос!

Эсти:   Фентик! Чи хаачиж байна?

Дрим:    Баларсан юм!

---------------------------------------------------------------------------------------

Дрим:    Бид хаана байна аа?

Фенти:   Ура-а-а! Чихэр!

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Намайг дагах тохиромжгүй цагаа оллоо.

Дрим:    Бид тун онцгүй газардлаа. Ингэхэд бид хаана орчихов оо?

Летти:    Тиймээ, асуулт үүнд л байна.

Эр:      Гялалзах шидэт дагины лабиринтад тавтай морилцгоо.

Фенти:   Ура-ура-ура! Харин бид хэзээ чихрээ авах вэ?

Эр:      Та нарт 60 минут байна.

Летти:    Ойлголоо, найдвар сонсогдохгүй л байна даа.

Эр:      Цаг явж эхэллээ.

Терци:   Санаа зоволтгүй, охид оо. Бүх юм миний хяналтанд байгаа. Гэхдээ энэ цаг... энэ миний дургүйг хүргэж байна. Би түүнийг зогсоох хэрэгтэй.  

Летти:    Бид хамт байж, хурдан хөдөлж, хамгийн сайн... логик шийдэл олох ёстой.

Дрим:    Хөөх!

Эсти:   Гайхалтай!

Терци:   Эцсийн эцэст би Агшин зуурын дагина! Одоохон боль! Бүх цаг надад захирагдах байх ёстой!

Фенти:   О! Энэ чихэр байна!

Терци:   Үүнийг хүрт! Тийм ээ, хүрт! Бас дахиал нэг хүрт! Чи ойлгосон байх! Цагийн хугарсан зүү! Ямар учиртай юм?

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Хөөх! Байж боломгүй юм! Энэ дэлхийн олон талт томъёо байна. Эрдэмтэд түүнийг тайлах гэж их удаан оролдсон.

Терци:   Энэ зогсохгүй нь. Энэ зүгээр. Зүгээр л цаг. Түүнд анхаарал хандуулах хэрэггүй, зүгээр л гарц хай, охид оо. Тэд хаачсан бэ? Охид оо, та нар хаана байна? Фентик? Өө, ямар хээнцэр юм! Би үргэлж улаан өнгөнд дуртай байсан. Энэ намайг татаад байна... Баярлалаа! Баярлалаа! Баярлалаа, баярлалаа! Би үүнийг үнэлж байна. Баярлалаа!

Летти:    Өө, тийм ээ... Тийм ээ, мэдээж! Энэ их энгийн! А нь В-тэй тэнцүү. В нь С-тэй тэнцүү, В... Томъёо бүрэн бус байна. Гэхдээ! Би үүнийг яаж дуусгахаа мэднэ! Юугаар бичих вэ?

Эр:      Инфузоринуудыг хооллох цаг болсон! Инфузоринуудыг хооллох цаг болсон! Инфузоринуудыг хооллох цаг болсон! Инфузоринуудыг хооллох цаг болсон!

Летти:    Хүлээж чадахгүй байна уу? Энэ бол зууны нээлт!

Инфуз:   Бид өлсөж байна! Бид өлсөж байна! Бид өлсөж байна! Бид өлсөж байна! Бид өлсөж байна! Бид өлсөж байна! Бид өлсөж байна! Бид өлсөж байна! Бид өлсөж байна!

Летти:    Яв, чи миний анхаарлыг сарниулж байна! Дараа нь, дараа нь!

Дрим:    Эсти, надад зомби хувцас хийж өгөөч. Ягаан өнгөтэйг!

Фенти:   Эсти, би чамайг бяцхан бялуу идэхийг урьж байна!    

Летти:    Эсти, надад чиний тусламж хэрэгтэй байна, гуйя! Бид эгч дүүс ш дээ!

Терци:   Эсти! Фейрисачаас сая залгасан! Түүнд чиний даашинз их таалагдсан!

Фенти:   Наймаалж ойд явж байна. Нэг хоёр, нэг хоёр. Нис, нис! Лалала!

Эм:      Фенти! Охин минь! Нааш ир, бидэнтэй тогло!

Фенти:   Аа? Нис, нис! Лалала!

Эр:      Жаран минутын дотор лабиринтыг туулж чадаагүй тэдгээр шидэт дагинуул тэндээ амьдралынхаа сүүлч хүртэл үлдсэн. Цаг арван таван минутын дараа дуусна. Хүлээгээрэй! Ердөө арван таван минут?! Чи ойлгохгүй байна уу, Бут? Тэд тэнд үүрд үлдэх болно! Энэ бол төгсгөл! Аюулын тохиолдсон үед чи дуугарахгүй юм! Аа, чамд дуу хоолой байхгүй! Ингэсэн нь дээр. Энэ бол төгсгөл! Энэ бол төгсгөл! Энэ бол төгсгөл!

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   Өө, нохой хуцаж байна. Тэр өлссөн байх.    

Эм:      Фенти! Энэ ердөө л Бути. Тэр амьтай биш гэдгийг чи мэднэ. Чи түүнийг хооллох шаардлаггүй.

Фенти:   Тэр зүгээр ч нэг амьд биш! Би түүнийг халамжлана гэж амласан. Энэ нь тоглоомоос хамаагүй чухал. Бүр чихэр ч гэсэн!

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Тиймээ. Тиймээ, тийм, тийм, зөв, тийм. Та нар юу хийж байгаа юм бэ! Алив, байрандаа буцаад очицгоо! Юу? Та нар юу хийж байна аа?

Фенти:   Летти? О, Летти! Ашгүй нэг би чамайг олсон нь ямар сайн юм бэ!

Летти:    Явцгаа! Үгүй ээ! Үгүй! Яв! Яв! Үгүй ээ, үгүй! Явцгаа!

Фенти:   Летти, Летти! Юу болсон бэ? Юу болсон? Энэ би, Фенти байна!

Летти:    А? Фенти? Юу болсон бэ? Би дөнгөж сая гайхалтай нээлт хийсэн гэж бодсон юм. Би бүх юмыг мартсан байсан. Та нарыг, инфузоруудыг.

Фенти:   Энд бүх юм жинхэнэ биш. Энэ ердөө лабиринтын төөрөгдөл.

Летти:    Чи намайг яаж олсон бэ? эсти, Дрим хоёр хаана байна?

Фенти:   Лабиринт намайг авчирсан. Тэр бидний харахыг хүссэн тэр зүйлийг л харуулсан. Харин хорвоод миний хамгийн том хүсэл бол чамайг олох байсан. Бас Эстиг, Дримыг.

Летти:    Бидэнд 12 минут үлдэж! Бид бусад охидоо бушуухан олох хэрэгтэй! Дримми! Дримми, Дримми!

Фенти:   Дримми, Дримми, Дримми!

Летти:    Дримми! Дриммт! Дримми!

Дрим:    Хашхирахаа больчих! Би дүлий биш. Энэ лабиринт үнэхээр тасархай юм! Ямар сайхныг нь хараач! Та нар яагаад сандарсан юм, охид оо?

Летти:    Цаг бараг дуусаж байна, Дримми!

Дрим:    Үсэр!

Летти:    Бид Эстиг олж эндээс гарах хэрэгтэй!

Дрим:    Оо!  Тиймээ, би улайрчихаж. Явцгаая!

Летти:    Эсти!  Сэрээч! Эсти!

Дрим:    Эсти! Эсти! Сэрээч ээ!

Фенти:   Эсти! Сэрээрэй! Эсти! Тэр сонсохгүй байх шиг байна.

Дрим:    Дарь эх минь гэж! Би үүнийг хийхээс. Тэр одоо намайг сайхан сонсоно.

Эсти:   Аа? Энэ юу вэ? Охид оо, юу болсон бэ?

Летти:    Тайлбарлах цаг алга. 5 минут үлдлээ!

Дрим:    Бид яаж гарах вэ?

Фенти:   Энэ амархан! Бид ердөө л.. манай байшинг төсөөлөх хэрэгтэй. Алив үүнийг хийцгээе.

Фенти:   Ура-ура!

Летти:    Тиймээ!

Дрим:    Бид үүнийг чадлаа!

Летти:    Фенти! Чиний тусламжгүйгээр бид тэндээс гарахгүй байсан байх!

Фенти:   О, Бути, Бути! Энэ бүхэн чиний ачаар! Чи одоо хуцаж чадах уу?

Дрим:    Зүгээр л ердийн лабиринт. Тийм үү, Терция? Мартсанаас тэр хаана байна?

Летти:    Чиний зөв, тэр лабиринтаас гарсан уу?

Эсти:   О!

Фенти:   Тэр төөрчихсөн үү? Бид түүнийг аврах хэрэгтэй!

Эсти:   Дахиад тийшээ орох гэж үү? Яасан ч үгүй!

Фенти:   За яахав, би ганцаараа явна!

Дрим:    Яасан ч үгүй, Фенти, би чамайг ганцааранг нь явуулахгүй. Явцгаая, Терцияг аварцгаая!

Эсти:   Тэгвэл би та нартай явна!

Терци:   Би үүнийг хийж чадна. Би энийг хийж чадна. Ердөө хоёрхон алхам үлдсэн. Тиймээ.

Фенти:   Терция, Терция! Сэрээрэй! Бид явах хэрэгтэй!

Эсти:   Терция, Терция! Сэрээрэй! Бид явах хэрэгтэй!

Дрим:    Терция, Терция!

Летти:    Терция, Терция! Сэрээрэй! Бид явах хэрэгтэй!

Терци:   Үгүй ээ, үгүй, би...

Дрим:    Шидэт шүүр гэж. Бид түүнийг яаж сэрээх вэ?

Эсти:   Охид оо. Цаг!

Летти:    Яг үнэн! Цаг! Терция цаг хугацааны шидэт дагина. Энэ бүтэх л ёстой.

Терци:   Юу вэ? Яасан бэ? Хичээлийн цаг уу?

Фенти:   Гэртээ харих цаг. Ура!

Дрим:    Гайхалтай!

Эсти:   1, 2, 3, 4!

Дрим:    Фенти шилдэг нь.

Летти:    Ура!

Фенти:   Ура!

Дрим:    Ура! Бид үүнийг чадлаа! Бид үүнийг чадлаа! Үнэхээр догь! Бид Терцияг аварлаа!

Летти:    Ура! Фенти шилдэг нь!

Фенти:   Ура!

Эсти:   Ура!

Фенти:   Ура! Ура, ура, ура!

Дрим:    Ямар лабиринт байв аа! Чи төсөөлж чадах уу? Би өөр гараг эрхэс харсан.

Эм:      Хааны харуул ид шидийн идэвхжилийг олж илрүүлсэн. Болгоомжтой байгаарай, Терция. Зүгээр л өөрийгөө хэн гэдгийг санахыг хичээ, тэгвэл чи гарцаагүй шийдлийг олох болно. Өө!

Терци:   Бути! Яв! Үгүй ээ!

Эм:      Энэ амьтныг зайлуул. Холбоо тасарлаа. Манай техникийн дэмжлэг үзүүлэх багтай холбогдоно уу.

Терци:   Бути, боль!  Бути, хэрэггүй!

Төгсөв

 

Back to episodes Go home