Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************************************
+Эр хоолой: Эклейр, Дижит
+Эм хоолой:
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 22 – Р АНГИ
ХАЙРЫН ШИВШЛЭГ
---------------------------------------------------------------------------------------
Летти: Дримми! Би эцэст нь үүнийг хийж чадлаа!
Дрим: Хөөе, болгоомжтой! Үхлийн аюултай, Летти! Юу гээч, би сая эртний нэг шившлэгийг тайлсан. Хайрын шившлэг.
Летти: Чи тэгэх хэрэггүй байсан юм. Хайрын ид шид их аюултай. Хар даа, би унтуулдаг нүд халхалагч хийсэн. Бид түүнийг хамгаалалтын цаг дээр тавьж болно. Юу гэмээр байна?
Дрим: Дохиолол ажиллахаас хамгаалагдсан. Энэ чинь янзтай. Гэхдээ бид Терцияг яаж гэрээс нь гаргах вэ?
Эсти: Хөөе, охид оо! Наана чинь ямар сонирхолтой юм байна?
Летти: Сайн уу, Эсти. Би нүд халхлагч хийж байхдаа чамд нэг юм бодож олсон. Арга нь адилхан. Энэ. Амрах байдалд далд ухамсар дахь дүрснүүдийг засах зориулалттай нүдний шил. Энгийнээр хэлэхэд, энэ чиний мөрөөддөн дүрсүүдийг хадгалахад тусална.
Эсти: Баярлалаа, Летти. Гэхдээ одоо надад... Надад зөвхөн эртний грекүүд зүүдлэгддэг. Тэд өөрсдийн хөлөг онгоцоор хаашаа гэдгийг нь би мэдэхгүй, нэг тийшээ сэлээд байдаг. Энэ “Илиада”-аас болсон.
Летти: Хөөх! Чи загварын сэтгүүлийн оронд “Гомер”-ийн уншиж байгаа юм уу?
Эсти: Би тэгэхээс араггүй. Би үзэсгэлэнтэй байхыг хүсдэг учраас л ингэж байна. Харин Гомергүйгээр би барахгүй. Шидэт толь ингэж хэлсэн.
Терци: Өглөөний мэнд. Өнөөдөр би ажлаар явна. Тиймээс би та нарыг "Ид шидийн онол" номын аравдугаар бүлгийг өөрсдөө судалж үзэх даалгавар өглөө. Би та нарыг өнөө орой шалгана.
Дрим: Мөн дөө! Бид тэр аравдугаар бүлгийг судлах юм гэнэ ээ. Бидэнд илүү сонирхолтой зүйл байгаа. Тийм үү, Лети?
Летти: Тиймээ! Терция яг цагтаа олж ажлаар явлаа!
---------------------------------------------------------------------------------------
Летти: ... түгжээг онгойлгож, би Цагийг унтраана... За. Дахиад нэг удаа. Дижити түгжээг нээнэ. Би Цагийг унтраана. Харин Эклейр гадаа харуулд гарна. Хэрэв Терция буцаж ирвэл...
Эк: Би өөрийнхөө шинэ дууг чангаар дуулна.
Диж: Хэрэв Терция сүүлд нэвтэрсний дараа нэмэлт дохиололын систем суулгасан бол яахав?
Дрим: Тэгвэл бид тэрийг нь унтраана. Ха! Би үнэхээр хэрэгтэй шившлэг олсон. Дуу чимээ аяар, дээс олс чимээгүй. Дуу чимээ даруйхан алга бол!
Летти: Энэ маш сайхан санаа! Одоо нарийн ярилцъя.
Диж: Тэгэхээр, Терция гаднаа замагтай цоожтой, хамгаалалт нь техник хангамжийн цогцолбортой холбогдсон.
Летти: Энэ интродайал биш экспорил гэдэгт чи итгэлтэй байна уу?
Дрим: Чшш!
Эсти: Ийм гулзайлттай бол түлхүүрийн хэлбэр гажих эрсдэлтэй. Миний бодлоор ... бид график зохиох ёстой, үндэслэл нь...
Эк: Чи юу уншиж байгаа юм?
Эсти: Энэ Илиада. Моодонд орсон ном. Би хэдийн үзэсгэлэнтэй болчихсон уу? Би шалгана аа.
Дижит: 100-аас 85 тохиолдолд нь ганцхан хазайлт хангалттай.
Эсти: Өө, үнэндээ би маш их уншдаг. Сэтгэл зүйн номнууд, ШУ-ны янз бүрийн бүтээлүүд.
Эк: ШУ ч дээ. Харин би хөгжимд дуртай.
Дрим: Энэ юу вэ? “Одтой хамт бүжиглэе” юм уу, эсвэл хаашаа юм?
Эк: Эсти миний шүтэн бишрэгч. Тэр миний бүх дуунуудыг мэддэг.
Эсти: Дриммити! Гуйя, чи бүгдийг буруугаар ойлгосон байна.
Дрим: Чиний шүтэн бишрэгч ээ? Аан, тийм л дээ! Би чамайг шидэт дагины орны супер од гэдгийг мартаж!
Эк: Дримми, хэрэггүй. Битгий ингэ л дээ.
Дрим: Одоо ширээ, сандал, тоос сорогч бүжиглэж эхлэнэ.
Эк: Зүгээр л чи мэдээд ав, бүгд энэ дуунд дуртай. Миний шүтэн бишрэгчдэд...
Дрим: Тэгээд тэр шүтэн бишрэгчид рүүгээ яваач! Тэд чамайг шүтнэ биз!
Эк: Тэгье, би явлаа!
Дрим: Тэгээд яваач! Хүлээ! Чи ингээд зүгээр л явж болохгүй!
Эк: Чи намайг болиулмаар байна уу? Чи бүр өрөөнөөс ч гарч чадахгүй!
Дрим: Би... би... би гарч чадна! Чи бүр төсөөлөх ч үгүй! Дали-ог-ну, эг-наг-ле-ли, ан-ди-аг-лу ге-ле-нге-ли! Энийг ав!
Эк: Дримми!
Эк: Юу гээч, надад шүтэн бишрэгчид хэрэггүй. Миний сэтгэл чамтай хамт байхад л дуулдаг. Чи намайг уучилж чадах уу?
Дрим: Хөөх, муугүй шүү. За яахав, үүнийг мартацгаая. Чи дуулах гэж байсан. Тэгээд яахав? Хорвоо ертөнц ухаанаа алдах уу, эсвэл нэг тиймэрхүү...
Эк: Үгүй ээ! Энэ мөчөөс эхлэн би зөвхөн чамд өгсөн хайраа дуулна. Миний зүрх сэтгэлийн.... дууг сонсооч!
Летти: Би ойлгохгүй байна. Эклейр ид шидийн чадвартай гэж үү? Миний мэдэхээр, элфүүдийн ердөө хоёр хувь нь ид шидийн чадвартай байдаг.
Дижит: Би өмнө нь түүнийг ийм зүйл хийж байхыг хараагүй. Хайр сэтгэл дотор нь нэг юмыг нь сольчихсон юм шиг. Яахав... энэ ид шидийн гажиг байх.
Летти: Дримми! Эклейр! Та хоёр явах уу?
Дрим: Тиймээ, би явна. Дахиад ганцхан хором.
Дижит: Хэр удах вэ? Дримми! Чи...
Эк: Чи яагаад миний найз охиныг дуудаад байна? Чи сээтгэнээд байна уу?
Диж: Юу?
Эк: Би чамайг... бүжгийн халз тулаанд дуудаж байна.
Летти: Дримми! Гуйя, наад тэнэг шившлэгээ одоо боль
Эк: Би чамайг үргэлж энгэртээ тэврэх болно! Хэн ч чиний зүг харж зүрхлэхгүй!
Летти: Гэхдээ миний ном унчихсан.
Эк: Бидэнд ямар ч ном хэрэггүй! Бидний амьдрал зөвхөн бүжиг.. хөгжим хоёр дээр л тогтох болно!
Летти: Терция буцаж ирэхээс өмнө бид явах ёстой!
Дрим: Өө, яг тийм! Эклейр, намайг тавиач!
Эк: Бидэнд хэн ч хэрэггүй! Одоо... зөвхөн чи бид хоёр!
Летти: Энэ араггүй тохиолдол. Тэгвэл бид эхлээд нислээ. Биднийг гүйцээрэй!
Дрим: Үгүй ээ, хүлээ! Хэн нэгэн ямар нэг зүйл хийгээч! Эсти!
Эсти: А? Яасан?
Дрим: Сарны номыг ав! Чи тэндээс хавчуурга олно. Зүүн талд нь гол шившлэг, баруун талд нь эсрэгээр байгаа.
Эк: Чиний нүд... ёроолгүй нуур шиг! Би дотор нь хармаар байна! Тийшээ шумбамаар байна! Дотор нь живмээр байна! Чи хаачих гэсэн юм? Намайг гэсэн сэтгэл чинь хөрсөн үү?
Дрим: Эсти, чи яагаад ийм удаан байдаг юм?
Эк: Өө, би азгүй юм!
Эсти: Би чиний бичгийг гаргаж чадахгүй байна.
Эк: Би юу хийх ёстой вэ.... чиний хайрыг эргүүлэхийн тулд?
Дрим: Зүгээр л намайг газарт буулга!
Эк: Өө, үгүй ээ! Би чамайг нэг ч хором тавихгүй.
Дрим: Зүгээр л наадахаа унш, Эсти!
Эсти: Да-ли-о-г-на, эг-на-г-ле-ли...
Дрим: Энэ биш ээ! Баруун талыг нь унш!
Эк: Би чамаас хэзээ ч салахгүй!
Эсти: Андиагла геленгели!
Эк: Миний хонгорхон үнэт эрдэнэ, Эсти!
Эсти: Ой! Чи... чи өөрийнхөө баруун талд гэсэн үү, миний баруун талд гэсэн үг үү?
Дрим: Мэдээж чиний баруун талд, Эсти!
Эк: Чиний нүд... ёроолгүй нуур шиг! Би дотор нь хармаар байна! Тийшээ шумбамаар байна! Дотор нь живмээр байна!
---------------------------------------------------------------------------------------
Дижи: Бид тэднийг хүлээж болох байсан!
Летти: Хүлээж байх цаг алга. Тиймээ! Бид үүнийг чадлаа! За тэгээд, эхлэх үү?
---------------------------------------------------------------------------------------
Дижи: Эсти-кин! Миний бяцхан цэцэг! Миний бяцхан нууц! Бид бүжиглэж, хөгжмөөс таашаал авах болно!
Эсти: Үгүй ээ! Эклейр, үгүй ээ! Би чиний бяцхан нууц биш! Би ер нь нууц биш! Бас би чамтай бүжиглэмээргүй байна..-у-у-у!
Дрим: Шидэт дагина гэж! Чөтгөр гэж, сарны ном хаачив аа?
Эсти: Би мэдэхгүй ээ, Дримми! Гэхдээ түүнийг хурдхан олооч! Гуйя, гуйя, гуйя!
---------------------------------------------------------------------------------------
Дижи: Дримми нөгөө дуу чимээ намдаадаг шившлэгтэйгээ хаачив аа?
Летти: Боломжгүй.
---------------------------------------------------------------------------------------
Эк: Бид бүх насаараа бүжиглэх болно!
Эсти: Дриммити, намайг авраач ээ-ээ-ээ!
Дрим: Түүнийг зүгээр орхи!
Эк: Үгүй ээ, би зүгээр орхихгүй!
---------------------------------------------------------------------------------------
Терци: Энэ доромжлол! Миний гэрт нэвтэрлээ. Хориотой шившлэг ашигллаа!
Эк: Би юу ч санахгүй байна. Надад юу тохиолдсон бэ?
Дрим: Би... чи ойлго... Юу гэж хэлэх вэ? Би чам дээр шившлэг туршсан юм. Хайрын шившлэг.
Терци: Би ажлаар явах хэрэгтэй байсан, гэтэл та нар?
Эк: Дараа нь яасан?
Дрим: Яахав, , чи дуулж, бүжиглэж, надад хайртай гэж хэлсэн.
Эсти: Би ч гэсэн! Чи ч бас надад хайртай гэж хэлсэн! Энэ маш романтик байсан! Үнэхээр гайхалтай байсан!
Дрим: Намайг тавь! Юу? Эклейр, хүлээгээч! Намайг уучлаарай, би тэгж бодсонгүй. Би чамайг явуулмааргүй байна!
Эк: Тэгвэл чи яагаад надад дахиад.. шившлэг хийж болохгүй гэж?
Терци: За... Одоо гэртээ харьцгаа. Би маргааш хүртэл та нарыг хармааргүй байна!
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Эклейр, чамаас гуйя, надад хариулаач дээ!
Терци: За ингээд, надад бүх найрлагууд байна. Спираль лабиринт бүтээх цаг нь болж.
Фенти: Бути. Санаа бүү зов. Бүх юм сайхан болно. Зүгээр л өнөөдөр ийм өдөр байлаа. Муухай өдөр.
Төсгөв
Back to episodes Go home