Fairy teens 21

Шидэт дагинууд 21

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

+Эр хоолой:  Эклейр, Дижит

+Эм хоолой: Грэнни, Толь         

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 21 – Р АНГИ

ЭСТИД ЗОРИУЛСАН ТОЛЬ

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Шидэт дагина, шидэт дагина, өсвөрийн шидэт дагина. Энэ сайхан даашинз их гоё юм. Үлгэрийн мэт! Эсвэл... эсвэл үгүй юу?

Летти:    Жаахан цацруулагч нэмчихье! Би ирлээ!

Дрим:    Алив, түргэлцгээе!

Эсти:   Би энд байна!

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Надад хэн ч анхаарлаа хандуулахгүй байна. Охид болгон найзуудтай байдаг. Дриммид Эклейр, Леттид Дижит. Бүр Фенти хүртэл Авдар гэдэг найзтай. Харин надад? Гайхалтай! Яг тийм! Хэнээс зөвлөгөө авбал дээр вэ?

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Хүндэт шидэт дагина Грэнни... Та надтай нуугдаж тоглоод байна уу? Юу хүссэнээ хийж л бай, би таныг олохдоо л олно.

Эсти:   Терция! Терция! Та юу бодож байгаагаа надад хэлж чадах уу? Хэрэв хэн нэгэн энэ сэтгүүлийнх шиг ийм дэгжин үсний засалт хийлгэвэл... Би өөрийгөө хэлж байна. Бас гоёмсог унжуулсан үстэй бол... Бас ийм гоё даашинз! Магадгүй, биенд сайн наалдахын тулд эндээ жаахан бариу, харин энд жаахан богино...

Терци:   Тиймээ, тийм, тийм, чамд маш сайхан зохино.

Эсти:   Гэхдээ энэ тэр хуудас биш. Тэнд байсан нь...

Терци:   Уучлаарай, Эсти, би маш завгүй байна.    

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Терция юу бодож олсон юм бол? Бид түүний бодлыг уншдаг болох юмсан.

Дрим:    Энэ удаа битгий хэтрүүлчихээрэй.

Дижит:  Яасан юм?

Летти:    Өнгөрсөн удаа би санаандгүй Терциягийнх биш Кейтийн бодлыг уншчихсан юм.

Дрим:    Аз болоход тэр Бутигийн ухаан байгаагүй. Ер нь ингэхэд бид яагаад... Ха! Бид Терциягийн гэрт нь нэвтэрч учрыг тодруулж яагаад болохгүй гэж?

Дижит:  Энэ аюултай!  Бид Шидэт дагины орны хуулийг зөрчиж, бусдын орон байрт нэвтэрч болохгүй!

Эклейр: Дижит, чи үнэхээр ядаргаатай! Энэ чинь сайхан санаа.

Дрим:    Бид нууц хаалгыг нээж... харин тэнд.. ямар нэг зүйл...

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Хөөе, залуус аа, та нар энэ тухай юу гэмээр байна? Энэ гоёмсог даашинз надад зохих болов уу? Энэ үсний засалт бас сайхан харагдаж байна уу? Эсвэл энэ биш, харин магадгүй...

Экл:    Одоо хамгийн тохиромжгүй цаг, Эсти.

Диж:  Дримми, чи дахиад үзүүлж болох уу?

Эсти:   Би ердөө л та нарын зөвлөгөөг асуусан юм. Гэдээ тийм их завгүй байгаа бол...

---------------------------------------------------------------------------------------   

Фенти:   Ура! О, түүнтэй тоглох ямар хөгжилтэй вэ! Маш их баярлалаа, авдар аа! Эсти? Чи гунигтай байна, юу болсон юм?

Эсти:   Юу ч болоогүй.

Фенти:   Авдар аа, чи Эстид ямар нэг юм бэлэглэж болох уу? Би түүнийг хөгжөөх гэсэн юм.

Эсти:   Өө, тэг л дээ, чадах уу? Намайг хамгийн үзэсгэлэнтэй болгох нэг тийм зүйл. Толь уу? Шидэт толь!

Фенти:   Хөөх! Магадгүй бид үүнийг нарны шидэт тусгал хийхэд ашиглаж болно!

Эсти:   Энэ толь шидэт дагины үлгэрээс иржээ. Фенти! Авдар аа! Баярлалаа!  

---------------------------------------------------------------------------------------   

Эсти:   Хонгорхон толь минь, надад хэлээч, би.. ээ..э хөөрхөн үү? Өө! Би бүгдийг буруу хийгээд байна! Манайхнаас хэн нь хамгийн үзэсгэлэнтэй вэ?

Толь:  Чи 15% үзэсгэлэнтэй. Чи намайг хэлж байна уу? Над шиг хөөрхөн нь 15% үзэсгэлэнтэй?

---------------------------------------------------------------------------------------   

Летти:    Бид Фентигийн үл үзэгдэгч нөмрөгийг авч болно. Бид бүгдээрээ түүнийг нөмрөхөөр Терция биднийг анзаарахгүй.

Дрим:    Хэлэхэд амархан.      

---------------------------------------------------------------------------------------   

Эсти:   Летти! Чи энийг хараад өгч болох уу? Тэр буруу ажиллаад байх шиг байна. Надад байгаа юм..

Дрим:    Үгүй байлгүй дээ! Шидэт толь! Фейрум скарум! Би үүнийг зөвхөн үлгэрт байдаг гэж бодсон. Эд нараас хэн нь хамгийн үзэсгэлэнтэй вэ?

Толь:  Чи 16% үзэсгэлэнтэй.

Эсти:   16% аа? Харин би 15% уу? Летти, энэ эвдэрсэн байна!

Летти:    Эсти, чи энийг Терцияд үзүүлэх хэрэгтэй.

Эсти:   Өө, чиний зөв! Хэрэв толь хэвийн байвал Терция 100% үзэсгэлэнтэй болно.

---------------------------------------------------------------------------------------   

Терци:   Шидэт дагина Грэнни, миний тэвчээрийг барах хэрэггүй.

Эсти:   Терция, Терция! Та энийг үзээд өгч болох уу? энэ толь намайг 15% үзэсгэлэнтэй гээд байх юм, гэтэл энэ худлаа, тиймээ?

Терци:   Эсти! Гадаад үзэмж чухал биш, журамтай шидэт дагина... Гэхдээ чи ямар толь яриад байна?

Эсти:   Шидэт толь! Үлгэрийнх! Авдар надад бэлэглэсэн юм.

Терци:   Алив би наадахыг чинь харъя. Толь оо, хананд өлгөөтэй толь оо, эд нараас хэн нь илүү үзэсгэлэнтэй вэ?

Толь:  Чи 15% үзэсгэлэнтэй.

Терци:   Би үүнтэй эвлэрэх хэрэгтэй болох нь.

Эк:       Ёо!  Чи миний хөл дээр гишигчихлээ.

Дижи:    Үгүй ээ, би гишгээгүй!

Летти:    Та хоёр чимээгүй. Энийг хар даа! Төөрөгдлийн хүрээ. Терцияд энэ яагаад хэрэгтэй юм бол?

Эсти:   Летти, чи төсөөлж чадах уу? Терция бол... Ямар тэнэг толь вэ? Чи хэрэггүй эд.

Толь:  Хамгийн сүүлийн шинэчлэлт боломжтой. Аграрын үлгэрийн орны эрин. Шинэчлэх үү?

Эсти:   Энэ нь таван зуун жилийн өмнө байсан! Тэгэхээр энэ л асуудал! Мэдээллийн сан хуучирсан байна! Мэдээж шинэчлээрэй, хайрт толь минь! Шинэчил!

Толь:  Феринетэд холбогдох ёстой.

Терци:   Хачин юм. Бүх юм байрандаа байх шиг. За яахав... Ингэвэл илүү аюулгүй.

Толь:  Шинэчлэлийг суулгасан. Хэрэв та мэдээлэл авахаар бол...

Эсти:   Надад хэлээч, би үзэсгэлэнтэй юу?

Толь:  Жинхэнэ гоо үзэсгэлэн бол хувь хүний эерэг зан чанаруудтай харилцан зохицож хосолдог. Хэрэв шидэт дагина сайхан сэтгэлтэй, зөөлөн сэтгэлтэй бол үзэсгэлэнтэй гэж тооцогддог ...

Эсти:   Шидэт толь, надад хариул! Тэднээс хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ? Би эсвэл магадгүй надад энэ сэтгүүлийн нүүрэн дээрх шидэт дагиных шиг үсээ унжуулах хэрэгтэй юу? Харилцан зохицолд хэрэгтэй ур чадвар, чадвар  мэдлэг. Хөгжим, уран зураг, сэтгэл судлал, нарийн шинжлэх ухаан, уран зохиол. Тэгээд би үзэсгэлэнтэй байхын тулд энэ бүхэн хэрэгтэй гэж үү? Өөр арга байхгүй юу? Би бүр хаанаас эхлэхээ ч мэдэхгүй юм! "Илиада". Гомер. Тэгвэо би үүнийг уншвал илүү үзэсгэлэнтэй болох уу? Магадгүй үсээ тайрах нь дээр юм уу?

---------------------------------------------------------------------------------------   

Дрим:    Шидэт дагина гэж! Ганцхан секунд болсон бол Терция биднийг барих байсан.

Эк:       Бид түүнд хаалга андуурчихаж гэж хэлэх байсан.

Летти:    Эсти, юу болсон бэ?

Эсти:   Летти. Намайг яагаад хэн ч хайрладаггүйг би одоо л ойлголоо! Би үнэхээр үзэсгэлэнтэй биш учраас тэр! Тэгээд үзэсгэлэнтэй болохын тулд ... Би энэ бүгдийг судлах ёстой! Бас “Илиада”-г бүгдийг нь уншина.

Летти:    Чи хамгийн үзэсгэлэнтэй нь. Мөн бид бүгдээрээ чамд хайртай.

Дижи:    Тиймээ, Эсти, чи үнэхээр хөөрхөн охин.

Экл:    Чи... маш хөөрхөн, энэ миний чихэнд яг хөгжим шиг сонсогддог.

Дрим:    Тийм шүү, тийм, чи үнэхээр тасархай. Чи үзэсгэлэнтэй, охин минь.

Эсти:   Үнэн үү? Гэхдээ ямар ч байсан би шийдвэр гаргасан. Би тэр тэнэг хэрэггүй толины жагсаалтад байгаа бүхнийг хийнэ. Би үнэхээр гоо үзэсгэлэнтэй болохын тулд!

Дрим:    Эсти, толь хэрэггүй зүйл биш. Эсрэгээр, энэ маш  хэрэгтэй!

Летти:    Чи Терцияг толиор саатуулж байх үеэр бид гэрт нь нууцаар орсон.

Эсти:   Терциягийн гэрт үү? Тэнд юу байгаа юм?

Летти:    Чшш. Энд биш.

Терци:   Би таныг ямар ч байсан олно гэж хэлсэн ш дээ.

Грэнн:    Хаалгануудаа нээгдээч! Хананууд зай гаргаач!

Терци:   Шидэт дагина Грэнни! Надад хэл дээ, та юу хийж байна?

Грэнн:    Би тав тухын шидэт дагина. Гэхдээ би арчаагүй амьтан биш. Би эндээс гараад чамайг худалч гэдгийг бүгдэд нь хэлнэ! Намайг одоохон явуул! Өө, хөөрхий охид минь...

Терци:   Үгүй ээ, эмээ, та өөрөө л байгальд хаа нэгтэй амрахыг зөвшөөрсөн. Далайд амармаар байна уу? Яст мэлхийнүүдтэй хамт сэлж?

Грэнн:    Би сэлж ханалаа! Далайн гахайнуудтай, халимнуудтай, бас яст мэлхийнүүдтэй. Би тэднээс залхаж байна! Тэдний нэг нь бүр намайг хазсан. Би гэртээ харимаар байна!

Терци:   Тэгвэл уулсыг юу гэхэв? Цэцэгт нугыг? Зочломтгой одой хүмүүсийг? Альпийн сүүтэй шоколад?

Грэнн:    Шоколад аа? За яахав, хоёр өдөр байж болох юм, гэхдээ дараа нь...

Терци:   Өө, энэ нэг их удахгүй, амлаж байна!

Грэнн:    Надад самартай шоколад хэрэгтэй!

Терци:   Тиймээ! Дэлхийн хамгийн сайхан самартайгаас нь! Сайхан амраарай, шидэт дагина Грэнни! Одоо бас юу болов? Тэднээс хэн нь хамгийн үзэсгэлэнтэй вэ? 

Толь:  Жинхэнэ гоо үзэсгэлэн бол хувь хүний эерэг зан чанаруудтай харилцан зохицож хосолдог.

Терци:   Тиймээ, тэр мэдээж. Бүх зүйл Гялалзах Шидэт дагины төсөөлөлийн дагуу. Жинхэнэ шидэт дагина... Намайг спираль лабиринтыг туулах ёстой гэж битгий хэлээрэй. Спираль лабиринт... Хэрэв энэ миний хайсан спираль ид шид бол яахав?

Төгсөв

 

Back to episodes Go home