Шидэт дагинууд 20
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************************************
+Эр хоолой:
+Эм хоолой:
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 20 – Р АНГИ
ШИДЭТ ДАГИНЫГ ЯАЖ САЙЖРУУЛАХ ВЭ
---------------------------------------------------------------------------------------
Эсти: М-м-м... Хм... биш. Бас биш. Энэ ч биш. Би энэ баригдашгүй хээ гэж юу болохыг мэдмээр байна! Би тэрийг байнга зүүдэлдэг, гэтэл би түүнийг зурж чадахгүй юм! Би Летигээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Летти: Тэмдгүүд нь чанарыг илэрхийлдэг... Чи түүнийг ойлгож чадна. Хүсэл зориг, өөрийгөө хянах чадвар, эр зориг...
Эсти: Летти, надад яг одоо чиний тусламж хэрэгтэй байна!
Летти: Гярхай, эелдэг байдал, хөгжмийн сонсгол, уян хатан байдал - чи үүнийг ойлгосон, тийм үү?
Эсти: Летти, чи намайг сонсч байна уу?
Летти: Би энэ төхөөрөмжийг төгс хөдөлгөөнт гэж нэрлэсэн.
Фенти: Төгс өө? Тэр нь ямар учиртай юм?
Летти: Үүнийг энгийн үгээр юу гэж би тайлбарлах вэ. Энэ чамайг бүр төгс болгоход зориулагдсан эд. Ингээд энэ яаж ажилладагийг би та нарт харуулъя.
Эсти: Летти! Летти!
Летти: Тиймээ, тийм, Эсти, би чамд үзүүлнэ. Чанар хангасан зургийг авч ийш нь оруулна. Өгөгдлөө оруулна. Дараа нь ердийн бөмбөлөгийг төв рүү өнхөрүүлнэ. Харав уу? Тэр маш хөнгөн болсон, тэр яг агаарын бөмбөлөг шиг нисэж чадна.
Фенти: Янзтай.
Дрим: Шидэт дагина минь, та нар харав уу?
Летти: Харин одоо энэ яг ширмээр хийсэн юм шиг маш хүнд болог.
Терци: Энэ юу вэ?
Летти: Энэ миний бүтээл. Энэ яаж ажилладагийг би танд хэлж өгье.
Терци: Гуйя, хэрэггүй.
Фенти: Өвдөж байна уу?
Терци: Та нар цагаа дэмий юманд үрж байгааг би харлаа, охид оо. Бүр та нар гэрийн даалгавараа хийгээгүйд би мөрийцсөн ч чадна.
Летти: Гэхдээ энэ дэмий юм биш. Та бүр шагайж ч харсангүй.
Эсти: Терция! Надад нэг чухал асуулт байна. Хэрэв надад зүүдлэгдсэн..
Терци: Чухал асуулт хичээлтэй холбоотой болохоос зүүдтэй биш. Гэртээ хариад даалгавараа хийцгээ.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Зарим шидэт дагинууд ШУ-ыг ойлгодоггүй. За яахав, яадаг ч байсан танилцуулгаа үргэлжлүүлцгээе. Ингээд та нар энэ төхөөрөмж бөмбөгийг хэрхэн өөрчлөхийг харсан. Харин одоо энэ төгс зүйлийг шидэт дагинууд дээр туршъя. Хэн өөрийгөө сайжруулахыг хүсч байна?
Фенти: Бид бөмбөлөг шиг тийм хүнд болох уу?
Дрим: Тэгнэ, Терциягийн яг хөл дээр нь унана.
Эсти: Чи өөрөөсөө эхэл, Летти. Чи өөрийнхөө сонсголыг сайжруулж, жаахан найрсаг болж болох уу?
Летти: Чиний зөв, Эсти. ШУ-ны анхдагчид өөр дээрээ туршилт хийдэг байсан. Хар даа, би Леттигийн шинэ хувилбарт байх ёстой үзүүлэлтийн мэдээлэлүүлийг орууллаа. Эхлээд төгс сонсгол. Хоёрт, бусадтай эвтэй байж зохицох.
Фенти: Бидэнд хэлээч! Бидэнд хэлээч дээ! Төгс чамайг сайжруулсан уу?
Дрим: Чамд ямар санагдаж байна, Летти? Одоо чи өөрийнхөө сайжруулсан загвар. Их зугаатай байгаа байх.
Летти: Миний хонгор, эрдэнэ болсон шидэт дагинууд аа, та нар надад байдаг нь ямар аз вэ!
Дрим: Ойлголоо, энд би л сонсголоо жаахан залруулах хэрэгтэй байх. Чи биднийг юу гэж хэлсэн бэ?
Эсти: За, за, янзтай. Летти, сонсооч...
Летти: Тиймээ, хонгорхон дүү минь, би чамд дуртайяа туслана. Яаж гэдгийг нь хэлээч.
Эсти: Ингэхэд би үргэлж зүүдэлдэг...
Летти: Энэ юун чанга чимээ вэ?
Фенти: Летти, чи өвдчихсөн юм уу?
Дрим: Үгүй ээ, энэ хивс түүнд төгс сонсгол бэлэглэсэн юм. Түүний захиалснаар. Одоо тэр арай илүү чангаар сонсдог болсон.
Фенти: Өө, надад харамсалтай байна, Летти.
Летти: Санаа зоволтгүй, Фенти-куки, хонгор минь би зүгээр, зоволтгүй. Надад санаа зовж байгаад баярлалаа.
Дрим: Сонсооч, Летти, энэ юм чамайг зөвхөн сайжруулснаас гадна чамайг бүрэн сольсон байна.
Дрим: Чи ийм халамжтай шүү, миний хонгор Дримми. Би зүгээр л чамайг үнсэхийг зөвшөөрөөч.
Дрим: Алив, сонс, муу тэнэг хэрэггүй гудас минь, хэвийн Леттиг буцааж өг.
Летти: Тиймээ, За, өөрчлөлтийн муруй нь гиперболоид зарчимд захирагддаг гэдгийг санах хэрэгтэй.
Фенти: Манай Летти буцаад ирлээ!
Летти: За, дараа нь хэн өөрийгөө сайжруулмаар байна? Фенти?
Дрим: Тийм гэж хэлээч, Фенти. Чи чинь гангар шаазан шиг хэврэг.
Фенти: Би хэврэг биш. Бас би гангар шаазан шиг биш.
Эсти: Та нар өөрсдийн найздаа илүү анхаарал хандуулбал муугүй байхсан. Өөрөөр, надад. Би та нарт хэлэх гэж оролдсон...
Дрим: Чи тоглоод байна уу?
Летти: Би анхааралгүй юм уу? Таагүй юм дөнгөж болонгуут чи над руу гүйж ирдэг.
Дрим: Өчигдөр хэн чамд тусалсан бэ? Би биш гэж үү?
Летти: Би үргэлж чиний асуудлыг шийддэг.
Фенти: Та нар дахиад л хэрэггүй юманд цагаа үрж байна, охид оо. Бид Терцияг сайжруулах хэрэгтэй юм уу?
Эсти: Яг үнэн. Түүнийг сайхан сэтгэлтэй, анхааралтай болгож...
Дрим: Тэр юу ч нуудаггүй, бидэнд гэрийн даалгавар бага өгдөг болгохын тулд.
Фенти: Тэр бидэнтэй тоглодог байг. Бас хоол сайн хийг.
Летти: Бас шинжлэх ухааны нээлтүүдийг үнэлдэг болог. Гайхалтай санаа, Фенти! Терцияг төгс багш болгоцгооё.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Терцияг байхгүй үед та эцэст нь намайг сонсож чадах уу? Шөнө болгон би нэг л хээг зүүдэлдэг, тэр үнэхээр гоё, үзэсгэлэнтэй, үнэхээр гайхалтай! Харин би өглөө нь зурах гэж оролдсон юм, гэтэл би чаддаггүй! Тэр надаас мултраад байх юм.
Летти: Тэгээд чи яагаад бидэнд хэлээгүй юм? Өрөө рүү чинь явцгаая.
Эсти: Би та нарт хэлээгүй ээ?
Фенти: Алив, хурдхан нисэцгээе!
Дрим: Үгүй ээ, үгүй, Фенти. Бид чамайг насанд хүрсэн чухал даалгавартай үлдээнэ. Терцияг ирэх хүртэл энэ хивсийг хамгаалж бай.
Фенти: Насанд хүрсэн? Ура! Бути! Чи яг жаахан хүүхэд шиг боллоо.
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Энэ мөн үү?
Эсти: Тиймээ! Гэхдээ... Би энэ хээг санаж амжсан. Бас зурсан.
Летти: Харин би юу ч олж харахгүй байна.
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Болохгүй, Бути. Би чамтай тоглож чадахгүй. Өнөөдөр би том болсон. Чи намайг барьж чадахгүй! Барьж чадахгүй дээ! Ой. Нэг л биш болоод явчихлаа. Чи санаж байна уу? Энэ зөв үү? Зөв! Хамгийн гол нь Терция инээх ёстой.
Летти: Эсти, гуниглах хэрэггүй. Бид бүх юмны учрыг олно. Терция...
Терция: Өнөөдрийн хичээлийн сэдэв: Ёс зүй. Нийгэмд бие авч явах дүрэм. Насанд хүрсэн шидэт дагинууд бид хааяа ордны ёслол, баярт оролцдог. Ордонд эелдэг зан чанарын онцгой хэлбэрүүд, мэхийн ёслож мэндлэхээс эхлээд ид шидийн өчүүхэн дохио зангаа хүртэл үйлчилдэг. Төгс ёс зүй... эелдэг байдал, эелдэг байдал... Бид нэг бүрийн хувьд туйлын... чухал. За, би хаана зогслоо? Өө тийм. Эелдэг. Би... соёлгүй байдал гэж хэлж байна. Үгүй ээ, эелдэг! Чухал үүрэг гүйцэтгэдэг ... Тэд үүнийг юу гэж нэрлэдэг вэ ... Үндсэн ... ширээний тоглоом. Ширээний ард биеэ авч явах дүрэм. Ордонд хоёрдугаар хоолыг 1-р хоол болгож өгдөг ба түүний өмнө амттан өгдөг. Ямар хоолны хэрэгсэл ашиглахыг мартаж болохгүй... мөн яаж хээнцэр, цэмцгэр суухыг ч гэсэн.
Дрим: Хөөе, Летти! Чиний хивс жаахан галзуурсан юм шиг санагдахгүй байна уу?
Терци: Хоолны дундуур та нарт сарвуундаа пудр түрхэх хугацаа, мөн ширээний ард хүмүүстэй ярилцах хугацаа байх ёстой.
Эсти: Тэр илүү хүн шиг болсон байх ёстой, гэтэл тэр...
Дрим: Нохойтой жаахан адилхан болчихож. Ийм зүйл болдог.
Терци: Ку-ка-ре-ку!
Дрим: Бас жаахан сармагчин шиг. Бас шувуу шиг. Летти, чиний хивсэн дээр бүхэл бүтэн амьтны хүрээлэн байна!
Летти: Туршилтын төхөөрөмжийг турших үеэр алдаа гардаг.
Терци: Хамгийн гол нь ямар ч нөхцөлд өндөр байх хэрэгтэй.
Эсти: Летти, тэр одоо яачихав аа?
Фенти: Энэ зүгээр л миний буруу. Би төгсийг эвдэчихсэн юм. Бути бид хоёр жаахан тоглосон юм... маш бага.
Летти: Чи тэмдэгүүдийг хольсон байна. Санаа зоволтгүй. Би төхөөрөмжийн тохиргоог өмнөх Терция дээр программчлаад энэ гудсан дээр барьж авна.
Дрим: Бүр хуучин хувилбар нь дээр байж.
Летти: Булангаас нь бушуухан бариарай!
Терци: Яасан муухай эмх замбараагүй байх юм?
Дрим: Бид сургуулилт хийгээд.
Эсти: Мэхийн ёсолж сурсан.
Летти: Бас жаахан улайраад. Ёс зүй дээр.
Терци: Ойлгомжтой, би үүнийг мэднэ. За, цэвэрлэгээ хийхээр завсарлацгаая.
Дрим: Фиарум скарум, тэр юу ч санахгүй байна! Энэ хивс янзтай юмаа! Түүний тусламжтайгаар хэн нэгнийг сармагчин, эсвэл тролл болгон хувиргаж болно, эсвэл...
Эсти: Летти, би зүүдээ санахад туслах төхөөрөмж чи бүтээж өгч чадах уу?
Летти: За байз... Би энэ талаар бодож үзье. Дриммигийн нойрны график дээр үндэслэсэн нойрны ямар нэг зургийн камер байж болох юм.
Терци: Харин одоо... багахан ид шидийн зангаа хийж сурцгаая, энэ ордонд бараг юугаар ч орлуулашгүй зүйл.
Летти: Кря-кря-кря!
Фенти: Хрю-хрю.
Эсти: Мяу-мяу!
Фенти: Ква-ква.
Төгсөв
Back to episodes Go home