Fairy teens 19

Шидэт дагинууд 19

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

+Эр хоолой: 

+Эм хоолой:  Кейт, Кейтийн ээж

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 19 – Р АНГИ

НУУЦ БОДОЛ

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Тэд юу ч сэжиглэхгүй гэж найдъя.

Дрим:    Шувуухай минь, чи яах гэж намайг ийм эрт сэрээв? Юу болсон юм?

Эсти:   Би зүүдээ гүйцээж харж чадсангүй.

Летти:    Яасан, та нар мартсан уу? Бид Терция яагаад Дримми болж хувирсаныг мэдэж, тэр хэн болохыг тодруулахыг хүссэн. Яаралтай мөрдлөгө явуулах хэрэгтэй.

Дрим:    Тэрийгээ хий. Би өнөөдөр удахгүй Эклейртэй уулзана.

Эсти:   Тэгвэл үүнийгээ фейринетээс хай.  Фейринетийн хайлтаас ямар ч үр дүн гарсангүй. Терциягийн тухай мэдээлэл алга.

Летти:    Та нар ойлгохгүй байна уу? Терция хэн ч байж болно, гэмт хэрэгтэн, хуйвалдагч, тагнуул.

Дрим:    Тэгээд бид түүнийг яаж илчлэх юм?

Летти:    Их амархан. Бидний бодол ул мөргүй алга болдоггүй. Би үүн дээр үндэслэн энэ ул мөрийг хайдаг төхөөрөмж бүтээсэн, тэр ул мөрийг интерференцийн загвараас уншиж, дууны долгион болгон хувиргадаг.

Эсти:   Чи юу гэсэн бэ?

Дрим:    Чи юу гэсэн бэ?

Летти:    Одоохон харна.

Фенти:   Энэ юу вэ?

Летти:    Өнгөрсөн өдрийн турш өрөөнд сонсогдсон бодлууд энэ байна.

Дрим:    Хэрэв би Шөнө дундын шидэт дагинуудын хатан хааныг дуудвал яах бол?

Фенти:   Бути хаана нуугдсан бол?

Эсти:   Энэ шударга биш. Дримми яагаад найз залуутай, бүр Летти хүртэл?

Терция: Бруногийн спираль. Грейвсийн спираль. Льюисийн спираль.

Фенти:   Бидэнд ямар их бодол байна аа. Бид жинхэнэ сэтгэгчид.

Летти:    Нийт Терциягийн 59 бодлууд олдсон.

Терция: Хуйн спиралийн ид шид. Фибоначчийн спираль. Гялалзах шидэт дагинын спираль өрөөнүүд. Спираль гараг эрхсүүд...

Дрим:    Энэ бүхний учрыг олох болох нь.

Эсти:   Түүний толгойд зөвхөн спиралууд байна.

Терци:   Хөдлөх цаг болсон. Маргааш Чулуун ой руу нисэж, тэнд хуйн спиралаар оролдоод үзье.

Летти:    Ингээд бид Терцияг хаана байгааг мэдлээ.

Дрим:    Тэгээд... үүний утга учир юундаа юм?

Летти:    Маш амархан. Аа... би одоохондоо мэдэхгүй.

Фенти:   Өө, энэ юу гээч вэ?

Летти:    Хэн нэгний нууц бодол. Тэр хэнийх, юу болохыг яаж мэдэх вэ?

Дрим:    Түүнийг Зүүд тайлагчийн тусламжтайгаар шалгаж болох юм.

Летти:    Тиймээ, энэ сайхан санаа. Тэгэхээр, Дримми энэ нотлох баримтыг судалж байхад үед Эсти эрэл хайгуул хийнэ, Фенти мэдүүлэг авна. Харин би одоохондоо... компьюьерээс нь шалгая.

Дрим:    Би одоо даалгавараа гүйцэтгэж болох уу, ахлах мөрдөгч өө?

Летти:    За, за, түүнд юу байгааг харцгаая. Аа! Яг тийм! Тиймээ! А? Үгүй ээ.

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Хайх аа? Пүү! Өө, энд юу байна аа? Нэг л онцгүй юм.

Фенти:   Хоёр талаараа хөрвөөж байсан? Сэрсэн юм уу? За, ойлголоо.

Дрим:    Тиймээ, энэ байна. Фейрум Скарум!   

---------------------------------------------------------------------------------------

Дрим:    Түүний нууц бодолд цэнхэр өнгө, бас спираль байна. Тэгэхээр энэ Терциягийн бодол гэдэг нь тодорхой.

Фенти:   Дэр хэлэхдээ Кейт муу унтсан, учир өрөөнд нь муухай ханхалж байсан гэнэ. Хөөрхий Кейт.

Эсти:   Би хогийн савнаас Кейтийн хайртай үсний хавчаарийг нь оллоо. Тэр хэдэн хэсэг болчихож. Та нар төсөөлж байна уу?

Дрим:    Энэ бүгд ямар учиртай юм, агуу мөрдөгч Летс ээ?

Летти:    Маш амархан. Терция өөдгүй шидэт дагина!

Фенти:   Хорон санаат шидэт дагинууд үлгэрт л байдаг.

Дрим:    Үлгэрт биш, харин түүхэнд, Фенти. Тэд урд нь ч байсан. Харин бидний үед байхгүй.

Летти:    Терция хөх өнгө, спиралийн ид шидээр Кейтийн хорлох гэсэн байна. Үр дүн нь энэ. Кейт муу унтаж байгаа, гэхдээ...

Эсти:. Гайхалтай! Харин үсний хавчаар?    

Дрим:    Хорон санаат Терция агуу мөрдөгчийг төөрөгдүүлэх гэж Кейтийн үсний хавчаарыг зориуд эвдэлсэн.

Летти:    Хавчаарын учрыг бид дараа нь олно. Одоо бид эд мөрийн баримтыг үргэлжлүүлэн цуглуулах хэрэгтэй.

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Тийм ээ, хайлтын түүх. Макраме. Хэрэв сургуульд дээрэлхэж байвал яах вэ? Хувцасны толбыг хэрхэн арилгах вэе Ухаалаг утас худалдаж авах.      

Эсти:   Өө, надад макраме маш их таалагддаг. Хүлээгээрэй, Кейтийг сургуульд нь дээрэлхэдэг юм уу? Хэн тэгсэн бэ?

Летти:    Үгүй ээ, түүнийг доромжилсон. Доромжлол гэдэг бол...  Нэг хүн, эсвэл хэд хэдэн хүн чамайг үргэлж тайван байлгадаггүй.

Эсти:   Аймаар юм!

Летти:    Кейт эндээс зөндөө юм хайсан бололтой. Терция юу ч хайгаагүй байна.

Эсти:   Летти, хар даа. Энэ Кейтийн гар утас байна.

Летти:    Тэр утсаа орхисон байх. Хм, хэн ч ашиглаагүй юм шиг хоосон.

Эсти:   Минийхээр бол шинэ харагдах юм.

Летти:    Тийм байна. Терция мөрөө сайн баллаж байна. 

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   Терциягийн тухай хэн ч, хэзээ ч яриагүй. Зөвхөн эвгүй үнэрийн тухай.

Дрим:    Би муухай үнэртэж байна гэж хэлсэн ш дээ.

Летти:    Эфирийн нэгдлийн молекулын шинжилгээг хийцгээе. Үнэрийн эх үүсвэрийг олохыг хичээе.

Дрим:    Энэ байна, цэнхэр цэцэг, спираль хоёр.

Эсти:   Энэ чинь Кейтийн даашинз байна.

Летти:    Би ойлгосонгүй. Энэ ямар учиртай юм?    

Дрим:    Чи ойлгохгүй байна уу? Энэ... Энэ бол амархан! Кейт даашинз дээрээ шүүс асгаж, толбо арилгагчийг авч цэвэрлэсэн.

Эсти:   Гэхдээ тэр усаар шингэлээгүй байна. Даашинзаа муухай болгож, түүнээс муухай үнэртэж байна.

Фенти:   Ура! Терция хорон санаат шидэт дагина биш. Тэр хэнийг ч хуурахыг хүсээгүй.

Эсти:   Харин чи, Летти, энэ мөрдлөгөөр бидний өдрийг баллачихлаа.

Фенти:   Бути бид хоёр... тоглосонгүй, таван удаа. Бүр 10 удаа.

Дрим:    Тиймээ.

Летти:    Гэхдээ... Үгүй ээ, энд нэг л юм авцалдахгүй байна.

Фенти:   А? Хар даа! Чиний нүд орой дээрээ гарчихаж.

Эсти:   Ямар их нотолгоонууд вэ? Одоо хамгийн ухаантай Летти аймшигт аймаар нууцыг илрүүлнэ.

Дрим:    Мэдээж! Тэр чинь алдартай мөрдөгч. Хорон санаатнуудаа, айцгаа!

Фенти:   Мөрдөгч, мөрдөгч! Гэхдээ ганцхан шүдтэй.

Летти:    Хангалттай! Магадгүй миний буруу байх, гэхдээ энэ та нарт намайг бухимдуулах эрхийг өгөөгүй.

Эсти:   Ойлголоо. Ойлголоо. Бид чамаар жаахан даажигнасан л биз. Чи яагаад ийм амархан гомддог юм? 

Летти:    Чи хэнээр ч даажигнаж болохгүй. Хэн нэгнээр нь тохуурах нь гэдэг... Тохуурхах аа? Эсти, чи суут ухаантан.

Эсти:   Би юу? Ура!

Летти:    Кейтийг сургуульд нь дээрлэхдэг.        

Дрим:    Өө, тиймээ, хорон санаат шидэт дагинууд.

Летти:    Үгүй ээ, би одоо итгэлтэй байна. Хар даа. Охидууд Кейтээр тохуурхадаг. Тэд үснийх нь хавчаарыг хугалсан. Тэд даашинз дээр нь шүүс асгасан. Гар утсыг нь эвдсэн. Кейт өөрийнхөө мөнгөөр шинийг авсан ч сургуульдаа авч явахаас айдаг.

Фенти.   Гэхдээ тэр яагаад ээждээ хэлдэггүй юм?

Кейт:  Тэгвэл бүгд намайг хулчгар, долигнуур гэх болно. Би өөрөө үүний учрыг олох ёстой, гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй байна.

Летти:    Үгүй ээ, ёсгүй. Хэн ч ганцаараа үүнийг зохицуулж чадахгүй.

Дрим:    Летти, Кейт чамайг сонсохгүй нь харамсалтай, гэхдээ юу хийх ёстойг мэднэ гэж би бодож байна.

Ээж:    Чи надад бүгдийг хэлдэг сайн охин.

Кейт:  Ээж ээ, надад бяцхан шидэт дагинууд зүүдлэгдсэн юм. Тэдний нэг нь маш ухаантай... Летти. Тэр намайг танд бүгдийг хэл гэж ятгасан.

Ээж:    Тэр Летти ямар ухаантай юм бэ. Түүнд маш их баярлалаа. Би тэр даруй багш руу залгана. Бид хамтдаа бүгдийг даван туулах нь гарцаагүй.

Фенти:   Сайн байна, Летти!

Летти:    Бас чи, Дримми! Зүүд бодож олж, Кейтээр бүгдийг хэлүүлэх нь маш сайхан санаа байлаа. Энэ удаад Терция ямар ч хамаагүй бололтой. Тэгээд би нууцыг илрүүлээгүй. Би муу мөрдөгч.

Фенти:   Харин ч чи үнэхээр гайхалтай супер мөрдөгч. Дээрэлхэж байсан тухай бүгдийг нь илрүүллээ.

Дрим:    Бас чи Терциягийн тухай бүгдийг мэддэг болно.

Фенти:   Бид Терциягийн талаар юу ч мэдээгүй, мэдэж чадаагүй. Гэвч Кейт тусламж авсан. Магадгүй Терцияд ямар ч нууц байхгүй байх.

Эсти:   Гялалзах шидэт дагины зөгнөл үү? Өө, би бүгд рүү нь залгана.

Фенти:   Хэнд ч битгий хэлээрэй? За яахав, энэ миний нууц бодол байг. Миний ам битүү байгааг харав уу? Би хэнд ч хэлэхгүй. Би зүрх сэтгэл, хуруугаараа тангараглаж байна. Тэр юу хайгаад байна?

Төгсөв

 

 

 

Back to episodes Go home