Шидэт дагинууд 18
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************************************
+Эр хоолой:
+Эм хоолой:
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 18 – Р АНГИ
ТЭД ХООРОНДОО СОЛИГДСОН НЬ
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Гайхамшиг! Бүр Фейрисачийн цуглуулгад ийм сайхан даашинз байхгүй.
Летти: Сайн уу, Эсти! Ээж аав хоёр бидэнд бэлэг ирүүлсэн байна. Бэлэгнүүд удахгүй ангид очно.
Эсти: Өө, янзтай! Би очлоо!
---------------------------------------------------------------------------------------
Терци: Эстид. Леттид. Балай юм. Би спираль сахиус захиалсан!
Эм: Хааны харуул ээлжит шалгалт хийхээр танайх руу явсан. Тэр нэг хоромын дараа очно.
Терци: Айн? Баярлалаа. Ингээд болчихлоо. Би энэ өндөр өсгийттэй байхад харуулаас амархан салж чадна.
Эр: Хааны мөрдөн шалгах алба! Эрх бүхий хамгаалагч! Тэмдэгийн дугаар гурав нэг долоо. Энэ бол дахин шалгалт. Даруйхан эхэллээ.
Дрим: Ямар нэг чухал юм хайж байна уу?
Эр: Би эрх бүхий биш. Танигдаагүй. Хэрэв бодож үзвэл... хамгаас ухаантай, бодолтой шидэт дагина Дримми, би чамаас нуух юм алга. Би Үд дундын шившлэг хайж байна.
Дрим: Тэр энд байхгүй.
Эсти: Дримми, хар даа. Бидэнд гоё, бяцхан бэлэгнүүд ирүүлсэн байна.
Летти: Дримми, энэ хэн бэ, бас тэгээд...
Дрим: Биднийг уучлаарай, бид маш чухал бие даасан судалгаатай. Пончикний ид шид, 3-р түвшнийх. Бид төвлөрөх хэрэгтэй. Тиймээс чи явсан нь дээр.
Эр: Би явах ёстой. Би чамд саад болохгүй байя. Энд Үд дундын пончик алга байна. Энд байхгүй. Энд байхгүй.
Эр: Анхаараарай, та нар шидэт Өндөр өсгийтийн үйлчлэх хүрээнд байна. Хамгаалалтын системийг асаалаа.
Летти: Эсти, тэр Дримми биш байна. Хар даа, Терция байна.
Терци: Энэ дүрд хувирах хичээл байлаа. Харин одоо та нарын ээлж, та нар бие биедээ хувирах ёстой. Энэ маш үнэмшилтэй, бүр Фенти, Дримми нэг нэгнийгээ ялгаж чадахгүй байх ёстой.
Летти: Харин бидний бэлэг?
Терци: Та нар гэрийн даалгавараа хийсний дараа бэлгээ аваарай.
Эсти: Би хайрцаг дотор юу байгааг мэдэхийг маш их хүсч байна. Санаа зоволтгүй. Бид маш хурдан нэг нэгнийгээ дүрд хувилна. Квантын физиомуззлагийн полиритмик гиперпуррс...
Летти: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй! Өөрийгөө хэн нэгэн болгоно гэдэг тоглоом биш. Бид гэр орон, хувцас, гаджет гээд бараг бүх зүйлээ солилцож болно. Нэг нэгнийхээ амьдралыг сайтар мэдрэхийн тулд. Надад энэ хэцүү биш. Би ямар нэг дэгжин ягаан даашинз өмсөөд л Эсти бэлэн. Чамд л хэцүү. Чи шүүгээнээс нэг ч ухаан, нэг ч мэдлэг олохгүй.
Эсти: Ха! Хэн нь илүү амжилтанд хүрэхийг харъя. Май.
Летти: Уучлаарай, найз минь. Би тэгэх ёстой.
Эсти: Би Летти. Би ухаантай Летти. Харин энэ миний Леттигийн даашинз. Би юу сонгох вэ? Комбинезон уу, эсвэл даашинз уу? Тиймээ, Летти. Чи жинхэнэ моодны бурхан. Дэгжин, бас гоё.
Летти: За, энд юу байна? ШУ моодонд үйлчилнэ. Харин энэ юу вэ? Агшин зуур хатаах горим уу? Сонирхолтой юм.
Эсти: Харин одоо өрөөний дотор заслыг өөрчилнө. Яг үнэн. Нээрэн тийм. Та нарыг ягаан өнгөнд дуртай болгож сургана. Ингээд өөр юу билээ? Аа. Би зарим юмыг залруулах ёстой. Жишээ нь, Леттифоныг! Тэр ч гэсэн ягаанд өнгөнд дуртай болох ёстой.
---------------------------------------------------------------------------------------
Летти: Ямар бүдүүлэг төхөөрөмж вэ? Түүнийг сайтар шинэчлэх хэрэгтэй.
Эр: Сайн уу. Та ярьдаг толгой горимыг сонголоо.
Летти: Өө, биднийн хуучны найз. За яахав. Одоохондоо суралцаж бай. Би чамд зориулж программ суулгасан. Энэ нүүрний маск уу? Тэгвэл энэ намайг Эсти болгож харагдуулаг. Багт наадамын нүүр хувирагч “Хөгжилтэй Гоблин?”. Энгэсэг арилгагч. Энэ туслах ёстой. За яахав, нүүр будалт бүтэлгүй боллоо. Одоо даашинз үзье.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Бяцхан шилэн савнууд. Би туршилт хийх хэрэгтэй. Яагаад гэхээр би чинь... Летти! За яадаг юм. Ямартай ч энэ нэг л онцгүй байсан юм. Гол нь өнгийг зөв сонгох.
---------------------------------------------------------------------------------------
Летти: Загварлаг хувцас үнэхээр тэнэг юмаа. Тэр эднийг яаж өмсдөг байна?
Фенти: Чи багт наадам зохиох нь уу? Чи... чихэр юм уу?
Летти: Үгүй би.... Би Леттид прет-а-порте гэж юу болохыг тайлбарлах гэсэн юм.
Дрим: Шидэт дагина гэж, ямар марзан алиалагч вэ! Өө уучлаарай, Летти. Ямар гоё юм!
Фенти: Эсти хаачсан бэ?
Летти: Огтхон ч болсонгүй. Терция өнөөдрийн хичээлээр Эсти бид хоёрыг нэг нэгэнтэйгээ солигд гэсэн юм. Тэгээд л би Эсти болох гэж оролдож байна.
Фенти: Харин намайг Дримми бол гэж хэлээгүй юу? Летти! Шидэт дагина минь!
Летти: Эсвэл даалгавар зөвхөн биднийх юм уу? Аав ээж хоёр бэлэг ирүүлсэн чинь Терция хураагаад авчихсан. Хэрэв бид нэг нэгэндээ хувилж, та хоёр ч ялгаж чадахаргүй бол бэлэгнүүдийг буцааж өгнө. Энэ Эсти байна! Лабораторид! Чи юу хийчихэв ээ? Инфузорууд зүгээр биз дээ?
Эсти: Тэд цатгалан, сэтгэл хангалуун. Харин чи миний хамгийн сайхан даашинзыг урсан байна!
Летти: Энэ ердөө л даашинз! Сүртэй юм биш.
Эсти: Чи яаж мэддэг юм? Мөрөвчтэй таар угласан амьтан... бусдын гоо сайхныг гутаагч!
Летти: Тэр чамайг яачихсан бэ? Чи бүгдийг сүйтгэсэн байна!
Фенти: Хөөе! Та нар ихэр эгч дүүс, хоёулаа маш адилхан болчихож!
Дрим: Терция та хоёрын энэ адилхан байдалд бэлэгнүүдийг чинь буцааж өгнө гэж бодохгүй байна.
Эсти: Хөөе, охид оо. Та хоёр биднийг даалгавараа биелүүлсэн гэж хэлж болохгүй юу? Тийм үгүйг тэр шалгахгүй байж мэднэ.
Летти: Хэн, тэр үү? Терция заавал шалгана. Тэгээд бидэнд юу ч өгөхгүй.
Эст: Одоо бид яах вэ?
Летти: Санаа зоволтгүй, Эсти. Бид нэг юм бодож олно.
Эсти: Чи бодох уу?
Летти: Мэдээж. Учир нь бид шидэт дагинууд.
Дрим: Бас нурааж сүйдлэх асар их хүчтэй.
Летти /дуу/: Би дэвтэр дээрээ протонууд зурж
Бас тостой савыг нээх үед
Ерөөсөө утсыг нисэж сургах үед
Ертөнц хүртэл үзэсгэлэнтэй санагддаг.
Ертөнц хүртэл үзэсгэлэнтэй санагддаг.
Энэ тийм ч хэцүү биш.
Эр: Квантын механикаас ч хэцүү биш.
Эсти /Дуу/: Хэрэгтэй бол би чамд даашинз сонгож өгнө
Летти: Харин би чиний төхөөрөмжийг засаж өгнө.
Эсти: Загварын ертөнцийн Претти сэтгүүл минь
Зөндөө их уншсанаас элэгдсэн нь гайхах юм биш
Летти: Зөндөө их уншсанаас болж элэгджээ.
Эсти: Үзэсгэлэнтэй байх амархан, бас таатай.
Летти: Үзэсгэлэнтэй байх амархан, бас таатай.
Үзэсгэлэнтэй байх бас зугаатай.
Бие биетэйгээ адилхан байх нь
Бидэнд үнэхээр таалагдаж байна.
Эсти: Бие биетэйгээ адилхан байх нь
Бидэнд үнэхээр таалагдаж байна.
Летти: Сайн уу, Дижит! Аан гээч, Эсти бид хоёр нэг гайхалтай юм олж мэдлээ.
Диж: Летти!
Летти: Тэгэхээр, хэрэв чи бөөрөлзгөний шүүсэнд ганц эвэртийн жижиглэсэн ноосноос нэмбэл бүх юм дэлбэрч, өтгөн ягаан утаа дэгдэнэ. Дижит, юу болсон бэ?
Диж: Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм, Летти.
Летти: Би юу? Үгүй би... Сүлжээ муу байна. Би эргээд залгая.
Эсти: Чиний найз үдэшлэгт яг чамтай адилхан даашинзтай очно гэж үү? Асуудалгүй. Эсти шүршигч. Хувцасны жагсаалтыг гаргаарай.
Эсти: Түр хүлээгээрэй, чи ч гэсэн шинэ даашинзтай болно. Йети, чи төсөөлж чадах уу? Би сая лайктай болсон. Би одоо ШУ-ны блогер. Би чиний лабораторт юу ч юм хольж үзэж болох уу?
Летти: Тэг ээ! Туршаад үз! Эсти, чи надад энэ даашинзыг өмсөхийг зөвшөөрөх үү?
Эсти: Тиймээ, мэдээж! Ой! Терция?
Терци: Ашгүй дээ.
Летти: Терция, та биднийг нэг хараадахгүй юу? Бид бэлгээ буцааж авч болох уу?
Терци: Бэлэг ээ? Өнөөдөр чиний төрсөн өдөр үү?
Эсти: Эцэг эхийн бэлэг.
Терци: Хэний эцэг эх? Аа! Тиймээ, болно. Леттид. Эстид.
2: Тэр биднийг андуурчихлаа!
Летти: Тэгэхээр бид чадсан байх нь ээ?
Терци: Юу чадсан гэж? Чи өнөөдөр хачин байх чинь.
Эсти: Бид хачин гэнэ ээ?
Летти: Бид төрхөө өөрчилсөн!
Терци: Өө, энэ сайхан санаа шүү. Жинхэнэ шидэт дагина хувирахдаа гаргуун байх ёстой.
Фенти: Летти, энэ юу вэ?
Летти: Аав ээж хоёр гараг эрхэсээр аялаж байгаа. Энэ тэдний өдрийн тэмдэглэл. Би том болоод тэдэнтэй хамт ниснэ.
Эр: Өдрөө хэлнэ үү.
Эсти: Маргааш.
Эр: Маргаашийн гоёлын хувцас.
Фенти: Гоёлын хувцас гэж юу гэсэн үг вэ? Би ямар ч гоёлын хувцас харахгүй байна.
Эсти: Энэ загварыг урьдчилан хэлэгч. Одоо би загварын бүх чиг хандлагуудыг урьдчилан мэддэг болно.
Дрим: Энэ сайхан төхөөрөмж байна. Тэр Терциягийн сэтгэл санааг урьдчилан хэлдэг бол зүгээрсэн.
Летти: Тиймээ. Терция нэг л хачин байгаад байгаа.
Эсти: Дримми, тэр өнөөдөр чамд хувирсан байсан.
Дрим: Юу, надад уу? Тэр яаж чадсан юм?
Фенти: Гэхдээ яах гэж?
Летти: Хааны харуулыг хуурах гэж оролдсон байх гэж бодож байна.
Фенти: Би явж очоод түүнээс яах тэгсэнийг нь асууя.
Летти: Хэрэггүй, Фенти. Тэр чамайг ч гэсэн хуурна. Миний бодлоор, Терция биднээс нэг юм нуугаад байна. Үүнийг мөрдөхыг би санал болгож байна.
Дрим: Яг зөв, Летти! Энэ бүхний учрыг тодруулцгаая.
Төгсөв
Back to episodes Go home