Fairy teens 17

Шидэт дагинууд 17

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

+Эр хоолой:  Кейтийн аав, одой хүнтэй лаа

+Эм хоолой:  Кейтийн ээж

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 17 – Р АНГИ

ШИДЭТ ДАГИНЫ ЛАА

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Тэгэхээр, энэ ингэж харагдах ёстой. Гэхдээ энийг хаанаас хайх вэ? Аа! Эндээс! Харин дараа нь хийх ёстой зүйл... А?

Эсти:   Тиймээ, тэгээд би бүгдийг нь маш гоёмсог хийнэ. Та нарт зориулсан даашинз би хийх болно.

Дрим:    Гайхалтай санаа!

Эсти:   Бас хаа сайгүй цэцэгүүд.

Терци:   Дараа нь тэр нээгдэнэ, арай шаргуу нэг нь... Үгүй ээ, тэсвэрлэх арга алга.

Эсти:   Ёстой гоё!  Бас гэрлэн чимэглэлүүд.

Терци:   Охид оо, та нар энд юу хийгээд байна?

Эр:      Хааны зөвлөлөөс гүнж насанд хүрсэн цэнгүүнийг хойшлуулахаар шийджээ, тэд хайж олох хүртэл...

Эсти:   Өнөөдөр Фентигийн төрсөн өдөр. Бид бэлдэж байгаа юм.

Летти:    Орой бүгд кинонд явсаны дараа бид тэмдэглэх гэж байгаа.

Терци:   Төрсөн өдөр өө? Өнөөдөр үү? Тэгвэл... хичээл орохгүй. Төрсөн өдрийн мэнд, Фенти!

Фенти:   Ура!!!

Эсти:   Ура!!!

Фенти:   О, гоё юм бэ! Бэлгүүд! Надад юм уу?

Летти:    Голограмм ном. Бүх үлгэрүүдийг бүрэн цуглуулга.

Дрим:    Бас энэ зүүд. Чи хэнийг харахыг хамгийн их хүсдэгийг энэ чамд харуулна.

Эсти:   Үл үзэгдэгч нөмрөг. Хамгийн сүүлийн үеийнх.     

Фенти:   Янзтай! Чи ч гэсэн надад баяр хүргэхээр ирсэн үү? Ямар гайхалтай бэлэгнүүд вэ? Баярлалаа! Баярлалаа!

Терци:   Харин үүнийг надаас.

Эсти:   Гайхалтай!

Фенти:   Би одоо жинхэнэ гүнж. Өө, би мэдлээ! Бүгдээрээ “гүйцээрэй”-г тоглоцгооё.  

Терци:   Чи яаж тоглох юм?

Эсти:   “Тэр” тоглогчдыг гүйцэж очоод нэг юм дүрсэл гэж хэлдэг.

Фенти:   Би “тэр” чинь! Галт тэрэг.

Дрим:    У-у-у! Ту-ту! Чок-чок-чок! Чок-чок-чок! Бар.

Терци:   Гайхалтай!

Летти:    Аянга!

Терци:   Би нэг юм бодолцсонгүй. Ямар харанхуй юм! Би бүгдийг залруулахыг хичээе.

Фенти:   Би туслая. Терция! Та энд байна уу? Сайн уу, чи хэн бэ?

Эр:      Болгоомжтой! Битгий түлэгдчихээрэй! Хо-хо, та-да! Тиймээ! Би зөвхөн түлэх биш бас ярьдаг.

Фенти:   Үгүй байлгүй. Надад урд нь ийм зүйл тохиолдож байгаагүй. Миний эд юмсууд амилдаг ч ярьдаггүй байсан.

Эр:      Харин чи хэн бэ? Хаанаас вэ? Чи яаж ингэж чадав? Одоо цаг хэд болж байна? Өвс яагаад ногоон байдаг вэ? Рожер туулайг хэн чадсан бэ? Амьдралын утга учир юу вэ? Би зөндөө их асуултууд  хуримтлуулсан байна. Ашгүй нэг тэднийг асууж болох нь!

Фенти:   Хүлээ. Гэхдээ би бүгдэд нь хариулж чадахгүй. Би тийм ч ухаантай биш. Ухаантай биш. Би Фенти, шидэт дагина. Би энд амьдардаг.

Эр:      Яагаад бид үргэлж чиний тухай яриад байгаа юм бэ? Миний тухай ярья, тэгэхгүй бол хугацаа бага үлдэх нь.

Фенти:   Яагаад хугацаа бага гэж?

Эр:      Миний малгайг хар даа, чи юу харж байна?

Фенти:   Гал асаж байна.

Эр:      Тэгээд?

Фенти:   Бас тод гэрэлтэж байна.

Эр:      Үгүй ээ, тэр биш! Энэ тийм ойлгомжгүй гэж үү? Тэр хайлж, шатаж, халуунаас болж хайлж байна. Тэгвэл би ч хайлж байна гэсэн үг.

Фенти:   Тэгвэл шатахаа хурдхан больчих. Өө, одоо бид дахиад ярилцаж чадахгүй боллоо. Гэхдээ, ядаж л чи аюулгүй болсон.

Дрим:    Фенти, Терция хаачсан юм?

Эсти:   Энд ямар нэг сонирхолтой юм байна уу?

Фенти:   Юу ч алга.

Эр:      Дахиад сайн уу!  Одой орон гэрийн баясгалан. Бид сонирхолтой яриагаа үргэлжлүүлцгээе.

Фенти:   Гэхдээ би бүгдийг нь балласан.

Летти:    Энэ өөрөө асдаг лаа, харав уу, түүнийг тусгайлан хийсэн юм. Хэрэв түүнийг унтраавал дахин асдаг, шатаж дуусах хүртлээ унтардаггүй.

Фенти:   Үгүй ээ, Одой хүн амьд үлдэнэ!

Эр:      Пүү! Бүх юм зүгээр.

Дрим:    Файрум Скарум! Энэ хэн бэ?!

Эр:      Чи өөдгүй, би чамаас явлаа. Үгүй ээ, үнэндээ би явахгүй. Үгүй бол надтай ярих хэн ч үлдэхгүй.

Фенти:   Летти! Чи ухаантай, нэг юм бодож олооч.

Летти:    Яахав, бид хүчилтөрөгчийг нь хаах гээд үзэж болно.

3:         Юу?

Летти:    Утсыг нь ямар нэг юмаар таглавал шатах нь болино.

Эр:      Грипис! Далайн хавнаас сарвуугаа татацгаа! Энэ барын нүд! Энэ бол манай өрсдөлөгчийн өдөн дуудсан улайрсан дуудлага! Бид хог хаягдлуудыг ангилан ялгахыг шаардаж байна! Зохион бүтээгчид! Хөөе? Аяар! Хөөе, энд амьсгалах юм алга! Энэ дахиад л би! Та нар намайг санасан уу? Одойг аяган дотор нууж чадахгүй! Сонсооч, залуу туршигчид аа. Бүгдийг байгаагаар нь орхи, тэгэх үү?  

Эсти:   Өө, бурхан минь, охидоо, бид хэрэггүй юм биш үү?

Фенти:   Хэрэгтэй. Дримми, эхлээрэй.

Эр:      Хөөе, хөөе, та нар яагаад нулимаад байна? Чи миний бардам сэтгэлийг нугалж чадахгүй! Хүсвэл намайг хатгасан ч болно. Дуртай юмаа хий. Гэвч тэгсэн ч би шатсаар, ассаар, гэрэлтсээр байх болно!

Терци:   Удахгүй гэрэл асна. Э, чи яачихсан юм?

Эр:      Намайг авраарай! Надад туслаач, тэгэх үү! Хөөе, та нар! Алуурчид алж байна! Алуурчид! Одой нарыг олзлогсод! Одойгоор хүсэхгүй юмыг нь бүү хийлгэ, та нартай л адилхан. Одой зөвхөн өөрийнхөө цэцэрлэгт зөнч төдий. Дахиад ямар ч озоны цоорхой байхгүй. Энэ гинж... намайг тогтоож дийлэхгүй. 

Летти:    Хэргийн учир нь Фенти лаа хайлахыг хүсэхгүй байгаа.

Терци:   Эцсийн эцэст, лаа шатаж, гэрэлтэж, ашгаа өгөхөд хэрэгтэй. Түүний зориулалт хүмүүст туслах.

Фенти:   Бусад нь шатаж, гэрэлтэж, ашиг тусаа өгөг. Бид дөнгөж сая найзууд болсон. Тиймээс би хүсэхгүй байна, энэ одой... одой...

Терци:   Юу болсон бэ? Би буруу юм хэлчихсэн үү?

Эсти:   Та мэдэхгүй гэж үү, Терция?

Терци:   Би юу мэдэхгүй юм?  

Летти:    Фентигийн аав ээж нь хүмүүст тусалж байхдаа сураггүй болсон юм, сүйрлийн үеэр.

Дрим:    Тэгээд л Фенти энэ сургуульд ийм жаахнаасаа ирсэн.

Эсти:   Тэд аврагчид байсан.

Терци:   Аан, мэдээж би мэднэ, тиймээ, гэхдээ энэ... энэ огт өөр хэрэг. За яахав, нэг юм бодож олъё.   

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   Өө, ээжээ? Ааваа. Энэ та нар уу?

Ээж:    Тиймээ, нархан минь, гэхдээ арай ч биш, энэ мөрөөдөлд чинь байгаа юм. Төрсөн өдрийн мэнд, охин минь. Чи сайн охин болж өсчээ.     

Фенти:   Ээжээ, ааваа, би эд юмсыг амилуулж чаддаг. Эднийг хар даа.

Аав:    Чамд энэ авъяас хаанаас ирсэнийг чи мэдэх үү? Нэг удаа ээж бид хоёр чинь нэг гайхмаар зүйл харсан юм.

Ээж:    Театрт амьгүй хүүхэлдэйнүүд амьтай болж хувирсан. Энэ жинхэнэ гайхамшиг байсан, харин шидэт дагинууд гайхалтай үйл явдлаас төрдөг юм.

Аав:    Шидэт дагинад урам зориг өгдөг зүйл түүний хүүхдүүдэд нь бэлэг болж очдог. 

Ээж:    Чи маш сайн шидэт дагина болно, охин минь, чиний бэлэг зөндөө сайн юм авчирна. Төрсөн өдрийн мэнд.

Аав:    Төрсөн өдрийн мэнд, хонгор минь.

Фенти:   Ааваа! Ээжээ! Гуйя, битгий яваач...Нөгөө лаа яах вэ?

Терци:   Лаа юу? Хм... Лааны тухайд... Одойгоос юу хийхийг хүсэж байгааг нь асууцгаая.

Эр:      Тэгээд би тэдэнд хэллээ, бүгдийг яг байгаагаар нь орхи, асаж л байг гэж. Гэвч үгүй ээ, үгүй, хэн ч сонсохгүй байна. Тэд унтраагаад л, унтраагаад л, үлээгээд л, үлээгээд л, асгаад л, асгаад л. Тэд надад амар тайван шатах боломж өгөхгүй байна. Нөгөө гал сөнөөгчид дахиад миний сүүлэнд байна. Та нар намайг дахиад зовоох уу? Суу чөтгөрүүд. Би зүгээр л энэ тэр тухай ярихыг хүссэн. Зүгээр л ярих гэж. 

Фенти:   Бүү ай, бид чамайг дахиж унтраахгүй. Чи нээрэн шатаж дуусмаар байна уу?

Эр:      Мэдээж хүсэж байна. Энэ хөгжилтэй, хялбар, чимээтэй байхыг би хүснэ. Хөөе, хөөе!

Терци:   За ингээд боллоо. Фентигийн төрсөн өдөр. Тиймээс бидэнд шуугилдаж, хөгжилдөх л үлдлээ.

Эр:      Энэ миний гал! Би түүнийг гэрэлтүүлнэ, түүнийг гэрэлтүүлнэ.

Эсти:   Бас өнөөдөр гүнжийн төрсөн өдөр, насанд хүрсэн өдөр нь. Ордонд баярыг цуцалсан, харин бидний зохиох...

Дрим:    Цэнгүүн үү? Энэ уйтгартай. Харин диско янзтай.

Летти:    Чи юу бодож байна, Фенти?

Фенти:   Би диско хүсч байна.

Эр:      Харин одоо янзтай үдэшлэг зохиоцгооё!

Фенти:   Терция, ирж бүжиглээч!

Эр:      Энд инээдтэй юм юу байна? Чи намайг шоолоод байна уу? Үгүй байлгүй дээ! Чи бүр бүжиглэж чаддагүй юм байна!

Терци:   Ура! Жилд ганц удаа төрсөн өдөр!

Эр:      Харин одоо хөгжилдөцгөөе!

Терци:   Харин одоо гэрэл аслаа!

Төгсөв   

          

 

Back to episodes Go home