Шидэт дагинууд 16
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************************************
+Эр хоолой: Кейтийн аав, ТВ-ийн тайлбарлагч
+Эм хоолой: Кейтийн ээж
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 16 – Р АНГИ
ОЛОН ӨНГИЙН НҮДНИЙ ШИЛҮҮД
---------------------------------------------------------------------------------------
Эр /ТВ/: Үгүй ээ, итгэмээргүй юм! Шидэт дагина Айрис тоглолтоос гарлаа, гэвч шидэт дагина Мачаона үргэлжлүүлэн довтолсоор байна. Шидэт дагина Хермони мөн л бууж өгөхөд бэлэн бололтой! Энэ юу вэ? Байж боломгүй юм! Хуурах мэх. Мачаона шидэт дагина ялагдлаа! Харин Хермони ялж байна!
Дрим: Та нар энийг харав уу? Та нар харсан гэж хэл дээ. Айрис бүр ингээд л.... пуф-пуф! Харин Галт дагина яг ийм...
Летти: Бас Мачаонагийн хуй салхи!
Эсти: Пүү! Чи энийг үнэхээр шившлэг гэж байна уу? Хермони Хүлдэг шившлэгийг бүтээсэн.
Дрим: Шидэт дагина минь, янзтай байлаа. Би тэгж чаддаг ч болоосой.
Летти: Яах гэж? Бидэнд тийм чадвар хэрэггүй.
Дрим: Тиймээ, мэдээж. Шидэт дагины ертөнцийн тулалдаан дахиад эхэлбэл яах вэ? Харин бидэн рүү гэнэт дайрна... Тэгвэл юу болох вэ?
Летти: Энэ боломжгүй. Биднийг Үд дундын шившлэг хамгаалдаг.
Фенти: Дримми, би чиний амийг аварлаа.
Эст: Гэхдээ миний сэтгүүлд бичсэнээр... Үд дундын шившлэг алга болчихож. Түүнийг хулгайлагдсан, эсвэл нуусан...
Дрим: Мөөн, тэгвэл тэд юу ч мэдэхгүй гэж чи хэлээд байна уу? Тэгсэн ч гэсэн... тэд мэдээ нийтэлж л байдаг.
Эсти: Харин чи бүгдийг мэддэг үү, Дримми? Май ав! Чи баригдсан!
Летти: Тэгэхээр, яадаг ч байсан одоо 21-р зуун. Шидэт дагинууд тулалдахааргүй дэндүү ухаантай.
Дрим: Летти, энэ чиний нүдний шил үү?
Летти: Минийх энэ байна.
Дрим: Өө! Тэгвэл энэ авдарнаас гарчээ. Тэд шидтэй юм байна!
Летти: Бүх юм яагаан болчихлоо. Бас цэцэглэж байна. Үгүй ээ, баярлалаа.
Дрим: Шидэт дагина минь, ямар их хүснэгтүүд вэ, уйтгартай юм! Энийг зүүж үзье. Зугаатай юм!
Эсти: Гоё шил байна! Бүх юм аймаар юм бэ!
Дрим: Хаана? Надад аймарыг нь харуул. Наадахаа надад өгөөдөх, хулчгар аа. Харин энэ ягаан чамд яг тохирно.
Летти: Хүснэгтүүд хаана байна? Энэ үү? Янзтай!
Фенти: Ура! Тэгэхээр, шар нь надад! Энэ зугаатай байсан, тиймээ?
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Цахирмаа! Миний дуртай цэцэг. Гайхалтай! Өө, би нэг дуу хоолой сонслоо. Хэн бэ?
Дрим: Миний бодлоор энэ хар хүчнүүд байх. Тэд яг мөн, би тэднийг таньж байна. Хөөе, хар чөтгөрүүд ээ! Тэнгэр минь! А-а-а! А-а-а! А-а-а!
Фенти: Тэд ямар инээдтэй юм! Инээхгүй байж чадахгүй нь ээ!
Летти: Энэ шинжлэх ухаанд үл мэдэгдэх үзэгдэл байна. Магадгүй, би түүний тусламжтайгаар нээлт хийх юм уу? Эсвэл би дуулга өмсөх ёстой юу? Үгүй бол над руу солир харваж мэднэ.
Терци: Тоглож байна. Та нар гэрийн даалгавараа хийсэн гэсэн үг үү?
Фенти: Тоглоё! Тоглоё. Тоглоё л доо. Бүгдээрээ хамтдаа!
Терци: За яахав, та нарт тоглох 10 минут байна. Дараа нь би буцаж ирээд та нар анагаах шившлэгийг тогтоосон үгүйг шалгана.
Летти: Үгүй ээ. Энэ л биш шүү.
Дрим: Терция, та зүгээр биз? Тэр таныг гэмтээсэн үү?
Терци: Энэ юу байсан бэ?
Фенти: Аан, тэд ердөө л тантай тоглохыг хүссэн юм, тэгээд л болоо!
Эсти: Түүнд таны цүнх хэрэгтэй байсан.
Терци: Яг тийм! Миний цүнх! Миний шидэт тодорхойлогч хаачсан бэ?
Дрим: Намгийн мангас сая авчихлаа. Та энэ шавхайг харж байна уу? Тэр үлдээсэн юм.
Терци: Намгийн хэн?
Эсти: Дримми дахиад л дэмий ярьж байна. Түүнийг сонсох хэрэггүй. Үд дундын ертөнцийн гүнж таны цүнхийг авсан.
Терци: Энэ яагаад ч үнэн байх ёсгүй.
Эсти: Үнэн. Бүгд л гүнжийг сайн гэж боддог. Та ч гэсэн. Тэр нэг юм сэдэж байна. Тэр дөнгөж сая энд байсан юм. За тэр, хар даа. Түүний арьсан нөмрөгийн үс.
Терци: Хүлээ, энэ гүнж байх ёсгүй. Гүнж чинь...
Фенти: Мөлхөө тавилга.
Терци: Мөлхөө тавилга аа?
Фенти: Тэр сая сандалтай түлхэлцэж тоглосон юм. Тэгээд таныг түлхэж унагаасан. Санаандгүйгээр. Энэ, шалан дээрх зураас. Түүний хөлний мөр.
Летти: Та нар бүгдээрээ галзуурсан юм уу? Энэ соронзон гаж үзэгдэлээс болсон. Сансрын хар салхи сая энд болсон юм. Тэр бүх зүйлийг яаж тараасныг хар даа! Энэ дэмий юмыг сонсох хэрэггүй. Шинжлэх ухааны үүднээс юу болсныг би мэднэ.
Фенти: Мөлхөө тавилга! Мөлхөө тавилга!
Эсти: Гүнж энд байсан... тэр л үүнийг хийсэн.
Дрим: Файрум скарум! Би хэлээд байна! Энэ намгийн мангас байсан!
Терци: За, за, тоглоом наргиан арай хэтэрлээ, гэхдээ энэ ноцтой шүү. Миний цүнх алга болсон.
Летти: Хүчтэй торнадо таны цүнхийг авч явсан.
Фенти: Алив, тоглоцгооё! О, Терцитэй тогло, тэгэх үү?
Эсти: Гүнж таны шидэт тодорхойлогчийг авсан! Би харсан!
Дрим: Энэ тоглоом биш! Түүнийг мангас авсан. Би чамд хэлээд байна!
Терци: За, би ойлголоо. Гэхдээ бид нэг жижигхэн зүйлийг тодруулах хэрэгтэй. Үд дундын гүнж, Намгийн мангас хоёр миний цүнхийг хааш нь авч явсан бэ?
4: Тийшээ!
Терци: Одоо би тэр намгийн гүнжийг олоод түүнд мөлхөө тавилагтай сансарын торнадог харуулна!
Фенти: Уурсах хэрэггүй. Тэд зүгээр л хүссэн юм нь...
Летти: Гэхдээ энэ жинхэнэ торнадо байсан.
Эсти: Чи тэгж бодож байгаа, гэхдээ гүнж...
Летти: Хэдэн солирууд.... чиглэлээ өөрчилсөн байна.
Фенти: Тэд ч гэсэн тоглож, үсэрч харайхыг хүсдэг. Тэд хэдэн зураас үлдээсэн. Хэн ч анзаарахгүй. Дримми, чи зүгээр биз?
Эсти: Чи зүгээр үү?
Летти: Чи зүгээр биз?
Дрим: Тайвшир. Энэ агуйн сүнснүүд. Тэд шидэт дагинуудад гэмгүй.
3: Дримми!
Дрим: А-а! Надаас холдоцгоо! Би хамгаалах болно шүү!
Фенти: Ура! Бид тоглож байна. Тулалдаан! Мяу-мяу!
Эсти: Одоохон намайг өөрийн чинь гүнж гэдгийг хүлээн зөвшөөр.
Летти: Шидэт дагинуудад гажуудал ингэж үйлчилдэг байх нь. Тэгвэл би...
Фенти: Мяу-мяу! Ямар хөгжилтэй юм бэ!
Дрим: Бүдүүлэг шидэт дагина! Энэ тоглоом биш. Энэ бол дайн! Мангасууд ирж байна! Бас Үд дундын шившлэг алга болсон. Миний яах ёстой вэ? Би юу хийх вэ? Хамгаалалтын хана! Гэхдээ тэр тэднийг удаан тогтоохгүй. Надад илүү хүчтэй юм хэрэгтэй! Аа! Айрисынх шиг гал!
Летти: Өө, үгүй ээ, энэ шатаж байгаа ид шид! Энэ соронзон гажиг тэдний ухааныг самууруулж байна!
Эсти: Миний хаант улсыг сүйтгэхийг би чамд зөвшөөрөхгүй!
Летти: Түүнийг яаралтай устгах хэрэгтэй. Гэхдээ яаж? Би мэдлээ! Надад торнадо хэрэгтэй. Тэр соронзон талбайг өөрчилнө. Мачаона үүнийг яаж хийлээ?
Эсти: Мунхаг босогчид оо, бууж өгөцгөө! Үгүй бол би та нарыг хүлэх шившлэг хийх болно!
Фенти: Бути! Сайн байна! Бид туяаг барьж чадлаа! Дахиад нэг удаа! Хөөе, алив л дээ! Хурдхан босоод ир! Бути яагаад босохгүй байна? Бути, энэ инээдтэй биш байна!
Летти: Фенти, миний бодлоор тэр гэмтэж.
Фенти: Тэр яаж гэмтсэн гэж? Өөрөөр тэр яагаад гэмтсэн юм?
Летти: Бид яг одоо ямар нэг юм хийх хэрэгтэй! Яг одоо нэг юм хийх хэрэгтэй!
Дрим: Анагаах шившлэг! Бүгдээрээ хамт!
Эсти: Үгүй ээ, би чадахгүй. Энэ дэндүү хэцүү.
Летти: Чи 15-р түвшний Хүлэх шившлэгийг хэрэглэсэн, гэтэл 5-р түвшний Анагаах шившлэгийг чадахгүй гэж үү? Арай ч дээ!
Эсти: Дахиад хоолой өвдөхгүй, хамраас нус гарахгүй байна уу?
Дрим: Биш ээ, энэ биш.
Летти: Маалинга болон маржорамын шидэт цэцгийн тоосонцор.
Эсти: Чиний шарх хурдан эдгэрэг.
Дрим: Шарилж, галт өвс, пау вау.
4: Чи хурдан эдгэрэх болтугай!
Дрим: Тэр амьд байна.
Фенти: Бути, Бути! Чи амьд байна!
Эсти: Бид Бутиг аварлаа.
Терци: Би бүгдийг нь хайж үзлээ, цүнх алга. Энэ яагаад тулааны талбартай адилхан болчихоов? Хэн хэнтэйгээ тулалдсан юм?
Эсти: Энд шүүр байсан....
Фенти: ... харин дараа нь...
Летти: Энэ гажуудал шидэт дагинуудад маш том нөлөө үзүүлсэн.
Дрим: Манай энд бөөн хар хүчнүүд байгаа. Охидууд арай л мангасууд болж хувирсангүй, та ойлгож байна уу?
Терци: Зогс, зогс, зогс. Та нар намайг галзууруулах нь! Өдрийн турш дэмий юм ярьцгаагаад л, бас.... та нар нэг л жигтэй харагдах чинь. Та нар шил зүүчихэж. Эд хаанаас гараад ирэв?
Дрим: Авдарнаас гэж бодож байна.
Летти: Би одоо л ойлголоо. Бүхэнд энэ шил буруутай. Эднээс болж бид бүгдийг өөрөөр хараад байна.
Эсти: Байзаарай, тэгвэл энэ чинь.... Би гүнж биш үү?
Терци: Гүнж ээ? Чи юу? Чи мэдэж байгаа...
Летти: Харин дараа нь та гараад ирсэн.
Терци: Тиймээ. Гэхдээ миний шидэт заагч хаачсаныг энэ тайлбарлахгүй. Бути, чамд баярлалаа. Гэхдээ чи ийм байдалтай гүйгээд байж болохгүй.
Дрим: Ингэхэд Терция руу хэн дайрсан бэ? Хар хүч, би үүнд итгэлтэй байна.
Эсти: Гэхдээ энэ Үд дундын шившлэгтэй холбоотой гэдэгт би итгэлтэй байна, бас гүнж...
Терци: Охид оо! Дахиад л битгий эхлээрэй! Энэ хангалтгүй гэж үү?
Летти: Тиймээ. Энэ оньсгыг тайлагдаагүй хэвээр нь орхиё, ядаж л бид аюулгүй байх болно.
Аав: Үхэр зусаг хаана байна?
Ээж: Кейт торыг нь шалан дээр тавихдаа хаалгыг нь хаахаа мартсан байна. Тэгээд л тэр зугтаачихсан. Тэр ус асгаж, шал зурж, бас түүний бүх юмнуудыг тараасан. Одоо тэр хаана ч алга. Кейт түүнийг гадаа хайж байгаа.
Төгсөв
Back to episodes Go home