Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************************************
+Эр хоолой: Спираль
+Эм хоолой:
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 15 – Р АНГИ
СПИРАЛЬ ИД ШИД
---------------------------------------------------------------------------------------
Терци: Спираль хийгдээгүй, зөгнөл биелэхгүй байна. Түгжээ асдаггүй. Өө, би юу ярина вэ? За яахав. Дахиад нэг. Түгжээ нээгдэхгүй бол зөгнөл биелэхгүй... Тэгээд спираль асахгүй бол яаж онгойх болж байна?! Чи юу хүсээд байгаа юм? Чи яагаад асахгүй байна? Надаар үнэнийг хэлүүлмээр байна уу?
Терци: Энэ сэрүүлэгтэй цаг, дахиад л хичээл. Би өөрийгөө эдгээр... өсвөрийн шидэт дагинуудын багш гэж яаж нэрлэж чадсан юм бол? Байзаарай! Тэд л тэмдэгтүүдийг идэвхжүүлсэн. Дримми – өнгөрсөн зүүд, Летти – нарны гэрэл, Эсти – ягаан бөмбөг, Фенти – амилсан ном. Энэ тэгвэл тэд тав дахь тэмдгийг идэвхжүүлнэ гэсэн үг.
Терци: Сайхан мэдээрэй, спираль аа!
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Би сарны номноос бараг бүх шившлэгүүдийг тайлсан. Одоо ганцхан, зөгнөл маягийн юм байгаа.
Терци: Өглөөний мэнд. Өнөөдөр бид ер бусын хичээлтэй. Та нар бие даан ажиллах болно. Мөн та нарын даалгавар бол спираль ид шидийг олох явдал.
Фенти: Спай юу?
Терци: Спираль, Фенти, спай биш. Спираль гэж юу байдгийг бүгд мэднэ биз дээ?
Летти: Мэдээж мэднэ. Гэхдээ ямар ид шидийг спираль гэж тооцож болох вэ?
Терци: Чи маш олон юм асуудаг. Бие даасан сэтгэлгээгээ хөгжүүлж, бүтээлч байж, анхны шившлэгийг бодож ол. Үр дүнгээр нь бид ялагчийг тодруулах болно.
Дрим: Ха, чи үүнийг сонсов уу? Нэг тэнэг даалгавар. Тэр спираль гэж юу юм?
Эклейр: А-а-а! Би харсан, төмс арилгах үед хальс нь мушгиралдаж салдаг юм.
Дрим: Эклейр, чи үнэхээр ухаантай шүү. Чиний зөв. Би ховстой спираль хийе.
Летти: Ихэнх эд юмс спираль хэлбэртэй байдаг. Өчүүхэн нянгаас эхлээд аварга том галактик хүртэл. О! Галактик! Яг үнэн!
Фенти: Чи хүртэл спиралтай адилхан байх болно, за юу?
Эсти: Летти фони, бүгдээрээ хаачсан юм?
Эр: Бүгд бие биенээсээ хамааралгүй ажиллана. Өсвөр насны шидэт дагина болгон өөрийн спираль ид шидийг бодож олох ёстой.
Эсти: Ямар ид шид? Спираль ид шид, энэ юу юм бэ? О! Магадгүй, би спираль даашинз хийдэг юм уу? Энэ шидэт дагиных шиг биш. Өө, спираль маникюр. Ёстой гоё! О, үгүй ээ! Хм! Спираль туфли нь дээр. Хөөрхий Эсти нэг тэнэг даалгаварыг өөрөө хийх хэрэгтэй болох нь. Бас түүнд хэн ч туслахгүй. Би нэг шившлэг бодож олох хэрэгтэй. Спираль аа, надад мөн чанараа харуул, жаахан ч гэсэн санаа өг. Энэ юу вэ? Намайг орхи! Тэр намайг хөөгөөд байна!
Фенти: Айн?
Летти: Наутилус хэлбэртэй спираль галактик. Тийм ээ, энэ чинь л надад хэрэгтэй. Гайхалтай санаа!
Фенти: Эстигээс нэг эргүүлэг шиг салдаггүй.
Летти: Учрыг нь олъё. Бидэнд спектр шинжилгээ хэрэгтэй. Би чамайг барьчихлаа.
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Шидэт дагина минь гэж! Энд юу болоод байгаа юм?
Фенти: Энэ нэг юм Эстигээс салдаггүй. Түүнийг хөөж явуулаач!
Дрим: Оролдоод үзье. Сайхан мэдээрэй, чи! Эсти, би ойлголоо. Энэ дугуйрсан юм чиний нэг хэсэг байх нь. Тийм болоод чи түүнээс салж чадахгүй байна.
Фенти: Нэг бол шидэт эмч түүнийг Эстигээс салгах байх.
Дрим: Яг үнэн, шидэт хутгаар чик-чик гээд л болоо. Хэлж байгаа үгээ бодож бай.
Эсти: Яасан ч үгүй. Чиний гайхалтай санаанд баярлалаа. Би өөрөө үүний учрыг олно.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Энэ асахгүй байна. Асахгүй байна. Асахгүй.... Тэд бүгдийг баллах нь. Би туслах ёстой. Үгүй ээ! Би... оролцох ёсгүй. Тэдний эрч хүчид эрх чөлөө өгье. Тэгээд тайвшир. Миний далавчнууд тайван байна, тайван байна.
Эсти: Чи надаас юу хүссэн юм? Чи надад юм хэлэх гээд байна уу? Чи бол спираль, харин ид шидэд спираль хэрэгтэй. Чи миний даалгаварт тусламаар байна уу? Энэ юу юм? Нэг юу ч юм бололтой. Гайхалтай. Одоо би жинхэнэ ид шидийг бүтээж, бүгд гайхшрах болно. Баярлалаа.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Чөтгөр гэж. Энэ нөхдүүд тэнд юу хийцгээж байгаа бол?
Летти: Миний ид ид зүгээр л ер бусын. Та нар энэ тухай мөрөөдөө ч үгүй.
Дрим: Чи миний ховсонд юу мөрөөддөгийг харъя л даа.
Фенти: Харин Бути бид хоёр маш гайхалтай бэлэг бэлдсэн.
Терци: Энэ бүх яриа дэмий хоосон байгаагүй, та нар бүгд сайн ажилласан гэж найдъя. Фенти, чамаас эхэлье.
Фенти: Чихэр дахиад хэзээ ч дуусахгүй, чиний спираль мөнхөд үргэлжилнэ.
Терци: Яагаад мөнх гэж?
Фенти: Хичнээн бол хичнээн долоож болно, энэ багасахгүй.
Летти: Толгойд нэг гайхалтай санаа орж ирсэн. Спираль галактик нүдэнд үзэгдэж эхэлнэ. Энэ бол спираль галактик Наутилус.
Теруци: Галактик аа? Энэ болохгүй гэж үү?
Эсти: Галактик гэж юу вэ?
Летти: Үүнийг юу гэж тайлбарлах вэ? А-а-а!!! Бүгдээрээ тайвширцгаа, энэ ердөө нислэгийн загвар, хараахан туршигдаагүй юм, тэгээд л гүйцээ. Би удахгүй шинэ хувилбарыг нь бүтээнэ.
Дрим: Үгүй ээ, энэ хангалттай.
Эсти: Гуйя, хэрэггүй.
Терци: Баярлалаа, Летти, дараа болъё. Харин одоо Дриммиг сонсоё.
Дрим: Алтикан Глатнака Ткал Алгидон Глак Латуаль. Одоо чи өөрийнхөө сэтгэлийн гүнд очно.
Терци: Ховс уу? Учир нь үүнд биш. Энэ улаан спиралийг идэвхжүүлэх нь юу л бол. Баярлалаа, Дримми. Энэ хангалттай.
Фенти: Өө, Эсти, спираль ашгүй нэг чамаас салжээ.
Эсти: Үгүй ээ, тэр энэ байна. Би спираль ид шидэнд их дуртай байсан юм билээ. Би түүнийг анхааралтай сайн ажигласан чинь ийм зүйл болсон. Спираль аа, өөрийнхөө мөн чанарыг харуулаарай.
Терци: Ашгүй нэг юм.
Эсти: Одоо тэднийг мушигруулж буржгар болго!
Терци: Буржгар аа? Буржгар. Юун буржгар?
Дрим: Энэ бүгд яагаад энд байгаа юм?
Эсти: Ийм учраас.
Дрим: Сайхан санаа. Гэхдээ энэ хачин юмаа больчих, тэгэх үү?
Терци: Өө, энэ ч гэсэн биш. Сайн байна. Хичээл дууссан.
Фенти: Терция!
Дрим: Та хаашаа явж байгаа юм?
Эсти: Хэнийх нь ид шид сайн бэ?
Летти: Та ялагчийг нь тодруулна гэж амласан.
Дрим: Тийм дээ, түүний ажил бидний даалгавараас ч чухал. За яахав. Миний ховс хамгийн сайн гэдгийг би хэдийн мэддэг.
Летти: За тэр, чи дахиад л өөрийнхөөрөө. Яагаад?
Дрим: Яагаад гэж юу гэсэн үг юм? Энэ бол шинийн сарны шившлэг. Сарны шившлэгийг 1000 жил зохиогоогүй юм.
Летти: Харин надад шинэ галактик байгаа. Урд нь хэн ч, хэзээ ч зохиож байгаагүй.
Фенти: Харин надад чихэр байгаа. Тэр маш амттай.
Летти: Аан гээч, бид өөрсдөө ялагчийг тодруулж чадахгүй. Нэгэнт Терция явсан болохоор бүгдээрээ шидэт дагины сүлжээг ашиглацгаая. Бүгд бидний гайхалтай бүтээлүүдийг үзэж шалгаруулаг. Санал асуулгаас харахад...
Фенти: Эсти ялагч!
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Энэ надад байнга зүүдлэгддэг хээ. Одоо би түүнийг мартахааргүй боллоо.
Терци: Энэ юу вэ? Аа, чи миний сайхан санаа. Тиймээс надад зөвлөгөө өгөөч.
Эр: Ном амилж, зүүд урсаж, яагаан бөмбөлөгүүд нисэлдэж, нарны гэрэл тусах цагт таван шидэт дагинууд хамт цугларч сонгогдсон нэг нь тодорно.
Терци: Би үүнийг мэднэ. Сонгогдсон нь би. Байзаарай. Таван шидэт дагина. Тэгэхээр би тав дахь ид шидийг бүтээх ёстой. Гэхдээ ямар ид шид вэ?
Фенти: Алив, тоглоцгооё! Бүх мэдээлэлийг авахын тулд хонхон дээр дараарай.
Эсти: Бидэнд лайк дараарай. Олон лайк байх хамгийн сайхан.
Летти: Шинжлэх ухааны үүднээс манай сувагт бүртгүүлээрэй. Ирээд бүртгүүлээрэй.
Фенти: Үнэхээр янзтай шүү.
Төгсөв
Back to episodes Go home