Шидэт дагинууд 14
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************************************
+Эр хоолой: Робот
+Эм хоолой: Шидэт бөмбөрцөг
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 14 – Р АНГИ
ӨНДӨР ӨСГИЙТ
---------------------------------------------------------------------------------------
Терци: Ямар гайхалтай вальс вэ.
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Летти, түргэлээч! Би дахиад тэсэж чадахгүй нь!
Эсти: Өө, бурхан минь, охид оо, та нарын мэддэг энэ тоглоом шударга биш байна. Та нарын бодлоор... бид диско зохиовол яахав?
Дрим: Наадахаа унтраа! Наад нялуун дуу чимээгээ боль, охин минь.
Эсти: Чи юу ч ойлгохгүй байна. Энэ хөгжим од болж байгаа.
Фенти: Үүний тулд тийм өндөрт нисэх хэрэгтэй юу?
Летти: Сүүлийн үеийн судалгаагаар, өндөр рейтинг чанарын үзүүлэлт байхаа больсон.
Эсти: Чи үнэхээр яршигтай. Хөгжим чамд тийм ч сайхан зүйл биш, харин топ хитүүд таалагдаггүй. Бас... бас... бас..
Фенти: Миний бодлоор Эсти гомдчихлоо.
Дрим: Яадаг ч байсан, тэр удахгүй үүнийг давж гарна.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Бид яагаад үргэлж Дримми, эсвэл Летти, бүр Фентигийн хүссэн зүйлийг хийдэг юм? Харин би... би... хэн ч намайг сонсдоггүй, зүгээр л намайг гомдоож байдаг! Хайрцаг уу? Тэр хаанаас гараад ирэв? Энэ ямар гоё юм бэ! Авдар намайг сэтгэлээр унагаахгүй гэж энийг надад бэлэглэсэн байх нь. Ийм өндөр өсгийтэй. Гайхалтай! Би хамгийн үзэсгэлэнтэй нь. Шидэт дагинуудын орны хатан хаан. Гэхдээ би бас хамгийн ухаантай, авъяастай нь. Бас миний хөгжмийн мэдрэмж эргэлзээгүй хамгийн шилдэг нь. Мөн миний гадаад төрх хамгийн сэтгэл татам.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Үдийн шившлэгийн тухай нэг ч үг алга. Гэхдээ анхааруулгын тухайд? За яахав, би Шидэт дагина чатыг шалгасан нь дээр байх.
Эсти: Бас үстэй бол сайхан үстэй. Гар нь хамгийн шаламгай. Бас ухаантай бол хамгаас ухаантай.
Терци: Эсти, чи яачихсан юм? Наадах чинь юун гутал вэ? Би хаа нэгтэй харсан юм шиг. Ямар дэгжин гутал вэ? Эсти, чи маш сайхан харагдаж байна.
Эсти: Мэдээж, би бас маш сайхан дуулдаг.
Терци: Гайхамшиг! Чамайг тийм сайхан хоолойтой гэж би мэдсэнгүй, Эсти.
Эсти: Та надад ямар их авъясууд байдагийг ч мэдэхгүй. За яахав, би охидод дуулж өгье. Тэд сонсох эрхгүй ч гэсэн. Баяртай, Терция.
Терци: Түүний дуулах нь... үнэхээр аймаар. Би яах гэж түүнийг сайхан хоолойтой гэж хэлэв ээ, тийм биш байхад? О, за, за, би чатаа шалгах гэж байсан. Хүлээ! Би өөрийнхөө нэрээр орж болохгүй байна. Би яаж ч... Аан! Үдийн.... үдийн мэнд. Үдийн шившлэг.
Эм: Өчигдөр ямар аймаар шуурга болов оо. Би ойлгоогүй, Үдийн шившлэгийг яагаад хамгаалалтанд ашиглаагүй юм бол?
Эм1: Ха, түүнийг хэн ч хараагүй хагас жил болж байна. Харин хоёр хоногийг өмнө хаан нэг нууц зөвлөгөөн хийсэн.
Эм2: Энэ муугийн дохио.
Эм3: Нэг юм болсон, та нар мэдэх болно. Шидэт дагины орон аюулд орсон уу? Нэг юм болсон, та нар мэдэх болно. Шидэт дагины орон аюулд орсон уу?
Эм: Нэг юм болсон, та нар мэдэх болно. Шидэт дагины орон аюулд орсон уу?
Эм: Нэг юм болсон, та нар мэдэх болно. Шидэт дагины орон аюулд орсон уу?
Терци: Юу хийх вэ? Яах вэ? Одоо шалгалт эхлэнэ.
Эм /бөмбөлөг/: Мэдээж эхлэнэ. Өнөөдөр яг таван цагт чамайг шалгана. Онцгой ид шид хэрэгтэй. Би чамд нэг бяцхан юм авчирсан, тэр чамд туслана.
Терци: Бяцхан юмаа? Тэр хаана байна? Аа, миний гэрт байгаа байх.
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Үстэй шидэт дагина минь! Дахиад л уу? Ямар дэгжин гутал вэ? Бас ямар сайхан хөгжим бэ, Эсти?
Летти: Юу? Дримми, чи өвдсөн юм уу? Тиймээ, үнэхээр янзтай хөгжим байна.
Фенти: Янзтай! Алив, бүжиглэцгээе.
Эсти: Энэ л байхгүй юу! Та нар ердөө л... гоёх хэрэгтэй, үгүй бол нэг тийм харагдаад...
3: Шидэт дагина шиг биш үү?
Эсти: Үгүй ээ. Энэ бол диско.
Дрим: Энэ ёстой гоё даашинз.
Эсти: Мэдээж тийм. Наадах чинь Фейрисач, сүүлийн үеийн загвар. Би жаахан амрах хэрэгтэй. Үгүй ээ, би амрана, харин та нар бүжиглэ, бүжиглэ.
Летти: Чи ямар гоё гуталтай юм бэ! Энэ өсгийн нь янзтай! Би ... би өмсөж үзэж болох уу?
Эсти: Чи энэ гутлыг өмсөх хэрэгтэй үгүйг би мэдэхгүй л байна. Энэ чиний хэв маяг биш ш дээ. Чи энэ гуталтай инээдтэй харагдах болно.
Летти: Эсти, тэг л дээ, би өмсөж үзчихээд шууд буцааж өгнө.
Эсти: Хүслээр чинь болог. Эцсийн эцэст чи миний эгч.
Дрим: Чөтгөр гэж, нэг нь энэ балай юмыг хурдан унтраагаач! Өө, би яагаад ийм тэнэг даашинз өмссөн юм бэ? Энэ юун хувцас вэ?! Бах мэлхийд дарвуул гэдэг шиг надад энэ хувцас хэрэгтэй болж гэнэ.
Летти: Энэ юун гутал вэ? Алив, харъя. Бүхнийг чадагч гутал.
Эр: Өндөр өсгийт буюу бүхнийг чадагч гутал. Үүнийг өмссөн шидэт дагина бусад шидэт дагинуудын дээр хязгааргүй эрх мэдэлтэй болдог.
Фенти: Хөөх, Летти, үнэхээр үзэсгэлэнтэй.
Летти: Би маш үзэсгэлэнтэй, яг миний дүү Эсти шиг.
Эсти: Летти, чи бүр хамаагүй илүү үзэсгэлэнтэй. Бас 150 сая дахин ухаантай.
Дрим: Тийм шүү, Летти, чи угаасаа л суут ухаантай. Ёо! Би чам шиг ийм ухаантай, үзэсгэлэнтэй байж сурдаг ч болоосой!
Летти: Надаас суралцах аа? Өө, бурхан минь, боддог л бодол. Болж байна! Би чамайг сургая!
---------------------------------------------------------------------------------------
Летти: Энэ тохиолдолд, тэнцвэрийн төлөвийг энэ хөндийд агуулагдсан цацрагийн энергийн нягтыг тогтмол температурт байдаг боломжит бүх цацрагийн давтамжийн хуваарилалтаар тодорхойлдог функцээр тодорхойлно.
Терци: Энд юу болоод байна?
Летти: Терция, чи хичээлээс хоцорлоо. Чи юу гэж хэлэх ёстой билээ?
Терци: Би орж болох уу?
Летти: Болно, гэхдээ би чамд ганцхан удаа хэлнэ. Яваад суудалдаа суу, тэгээд дэвтрээ гарга.
Терци: Өө, би... дэвтрээ мартсан байна.
Летти: Чи бас толгойгоо ч мартсан уу?
Терци: Толгой юу? Үгүй ээ, би мартаагүй. Миний толгой эндээ байна. Тэгэхээр, тэнцвэрийн төлөвийг ямар функц тодорхойлдог вэ? Өө! Бүгдийг нэг дор биш!
Фенти: Бути, одоо биш! Би хичээлтэй байна.
Летти: Фенти, чи сая юу гэсэн бэ?
Фенти: Найз минь тэгш хэмтэй өрөө рүү явжээ. Гэтэл ямар тэнэг галт тэрэг нь тэгш хэмт өрөөнд очиход нь саад болсон бэ?
Летти: За яахав. Хамгийн авъяастай нэгэнд нь дахин давтая. Тэнцэв...
Фенти: Энэ ШУ-ны хичээл хангалттай. Одоо тоглоцгооё!
Терци: Тоглох оо? Энэ сайхан санаа, Фенти. Чи бидний ямар сайн найз вэ!
Летти: Фентик, чи хамгийн ухаантай нь.
Фенти: Зүүн тийш! Баруун тийш! Брооооммм! Дээшээ! Одоо хөлөөрөө дээшээ! Урагшаа! Хурдан! Доошоо! Зогсоорой!
Дрим: За одоо биднийг захирч боллоо.
Эсти: Мэдээж, Дримми. Өө, чи ямар үзэсгэлэнтэй гээч!
Летти: Мөн маш, маш ухаалаг, ухаалаг, гайхалтай, боловсролтой.
Дрим: Юу вэ?
Фенти: Чи биднийг зомби болгомоор байна уу? Чи зомбид дуртайг бид мэднэ!
Дрим: Тиймээ, сайхан төлөвлөгөө байна. Чи яг зомби шиг харагдаж байна. Чи үнэхээр...
Терци: Дримми, бид чамд тал засахын тулд юу хийх ёстой вэ?
Дрим: Шидэт дагинуудаас залхлаа, намайг тайван орхи! Надад та нараас юу ч хэрэггүй!
Эсти: Гэхдээ бид чамд маш их, бүр маш ихээр тал засмаар байна, Дримми.
4: Дримми, гуйя, бид юу хийхийг хэлээч!
Дрим: Та нар бүгдээрээ явж.... унтацгаа!
Терци: Чи биднийг хаана унтуулмаар байна?
Дрим: Хаана ч хамаагүй! Эсвэл... энд байг.
4: Хэлснээр чинь больё, Эсти! Сонсооч, энэ чиний хүссэн зүйл үү?
Дрим: Тиймээ, яг тийм. Ёоох, ашгүй нэг тэднээс саллаа. Энэ ямар тэнэг гутал вэ. Би явж Эклейр лүү залгаж энэ тухай хэлье. Тэр шоолно доо.
Терци: Мэдээж! Энэ бүхнийг чадагч гутал. Онцгой ид шид. Тэд энийг надад явуулжээ.
Эр: Хааны мөрдөн шалгах алба! Итгэмжлэгдсэн харуул! Тэмдэгтийн дугаар 3-1-7.
Терци: Би бараг мартчихаж.
Дрим: Би Дримми байна. Өглөөний мэнд. Би танд юугаар туслах вэ?
Эр: Шидэт дагина Дримми, мөн болох нь батлагдлаа.
Дрим: Тиймээ. Би шидэт дагина Дримми, би энэ шидэт дагинуудын сургуульд сурдаг.
Эр: Би бүртгэлгүй ид шидийн эд зүйлсийг хайж байна. Өрөөг шалгах ёстой.
Дрим: Грэнни багш одоо байхгүй байгаа. Түүнийг байхгүйд бид танихгүй хүмүүсийг оруулж болохгүй.
Эр: Өрөөг шалгах ёстой. Өрөөг шалгах ёстой.
Дрим: Би болохгүй гэж хэлсэн. Та явах ёстой.
Эр: Явахыг тушаалаа. Би эхэллээ.
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Шидэт шүүр. Та одоо ингэхээ болихгүй юу? Та биднийг өдрийн турш зовоож байна.
Терци: Энэ чи бусдын шидэт эд зүйлсийг авсаны чинь төлөө. Чихээ таглацгаа.
Эм: Шалгалт явагдаагүй. Хамгаалагчийн илтгэлийг цаашид мөрдөн шалгахаар явуулна. Шинэ шалгалт хүлээж бай.
Төгсөв
Back to episodes Go home