Шидэт дагинууд 13
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************************************
+Эр хоолой
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 13 – Р АНГИ
ДУРААР ААШЛУУЛАХ МӨСӨН ЧИХЭРҮҮД
---------------------------------------------------------------------------------------
Терци: Ямар гайхалтай вальс вэ.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Энэ ердөө зүүд байжээ? Бүжгийн цэнгүүн! Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Миний хувьд ямар ч цэнгүүн байхгүй! Бүр зүүдэнд хүртэл.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Та нар юу хийж байгаа юм?
Эсти: Өнөө орой хааны ордонд цэнгүүн болно. Мэдээж бид тийшээ очихыг маш их хүсэж байна.
Дрим: Гэхдээ биднийг хэн явуулах юм? Тиймээс бид өөрсдийнхөө үдэшлэгийг зохиохоор шийдлээ.
Летти: Бид хэдийн үүргээ хувиарласан. Эсти өрөөг чимэглэнэ. Дримми дууны жагсаалт гаргана, Фенти амттануудад санаа тавина.
Фенти: Бас дайлна. Мөн шоколадаар ч дайлна.
Терци: Хөөх! Ау! Цэнгүүн. Ямар ч цэнгүүн байхгүй! Өнөөдөр хувиарын дагуу цэвэрлэгээтэй!
Дрим: Шидэт шүүр үү? Дахиад уу?
Терци: Яг энэ мөчөөс эхлээд та нар нисч очоод цэвэрлэгээний хэрэгсэл авахад 53 секунд л үлдлээ.
Авдар: Хөөе! Чи тэнэг үү?
Терци: Ойлголоо. Магадгүй би жаахан хэтрүүлсэн байх. Би охидод үдэшлэг зохиож өгнө, гэхдээ цэвэрлэгээний дараа! За, за. Энд юу юу байна вэ? Нарны цэлцэгнүүр, сарны мөсөн чихэр. О! Олон өнгийн диско бөмбөг! Инээдэг гэрэл. О! Нэгийн үнээр гуравыг! Гайхалтай! Хүргэх! Надад сануулж байна. Надад хийх юм зөндөө байх юм. За яахав, яаж ийгээд болгоно.
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Энэ юу гээчийн толбо вэ?
Дрим: Уурласны ул мөр. Өчигдөр Кейтийн компьютер нь гацчихсан.
Фенти: Тэгээд тэр үүнээс болж уурласан юм уу?
Летти: Фенти. Чи Кейтийн энэ хавчааруудыг сахилгатай байлгаж сургах цаг нь болж.
Фенти: Ойлголоо. Өө, хар даа, чихэр байна. Энэ хаанаас вэ?
Дрим: Тэд чамаас унасан юм уу?
Эсти: Хөөх, энэ "Дураар аашлуулдаг чихэр" байна! Би сэтгүүлээс сурталчилгааг нь харсан: “Өдрийг дураараа аашилж өнгөрүүлээрэй! Дураар аашлуулдаг чихэрийг амтлаад үзээрэй!".
Фенти: Би гэсэн идмээр байна.
Дрим: Тэгээд?
Летти: Тэгээд?
Фенти: Би дураар аашлахыг маш их хүсэж байна.
Летти: Би ч гэсэн жаахан зүггүйтмээр байна, бүр утгаар нь эмх замбараагүй болгоё.
Эсти: Би цэвэрлэгээ хиймээргүй байна, жаахан ч гэсэн.
Дрим: Яршиг цаашаа! Цэвэрлэгээ хэнд хэрэгтэй юм? Үнсгэлжингийн үе өнгөрсөн! Алчуур, шалны алчуурууд далд ор!
Летти: Шүүр далд ор!
Эсти: Бүгдээрээ цэнгүүн зохиоцгооё! Яг ордных шиг!
Фенти: Ура! Баяр!
Дрим: Яасан, удахгүй жаалуудад зориулсан үдэшлэг болох уу? Ягаан орны савтай, чихэртэй адал явдал уу, эсвэл тиймэрхүү зүйл үү? Одоо би хүүхдүүд та нарт жинхэнэ цэнгэл гэж юу байдгийг үзүүлнэ! Энийг сонс доо!
Эсти: О! Аймаар юмаа!
Летти: Үгүй ээ!
Фенти: Үгүй ээ!
Фенти: Наадахаа унтраагаач ээ!
---------------------------------------------------------------------------------------
Эр: Таны далавчнууд сульдаж байна. Судасны цохилт суларч байгааг та мэдэрч байгаа.
Терци: Судас аа? Одоохондоо арай ч үгүй.
Эр: Таны бие тайван, тааламжтай суларсан мэдрэмжээр дүүрч байна.
Терци: Чи одоо л үнэн хэллээ. Тиймээ. Бие сулрахыг мэдэрч байна.
Дрим: За... бидний цэнгүүн болсонгүй, ямар харамсмаар юм бэ.
Летти: Энэ нь ч дээр байх, охид оо. Жинхэнэ цэнгүүнд очицгооё! Хааны цэнгүүнд!
Эст: Явган алхалт шударга биш. Миний сэтгүүлд бичсэнээр, одоо нисдэг хөлгөөр аялах нь моод болсон, энэ эрэлттэй байгаа.
Летти: Муугүй бодол. Үнэндээ надад нэг санасан юм байгаа! Шипишуп! Шупишуп! Шоппишип! Шинэхэн нисдэг хөлөг онгоц бидэнд өг!
Эсти: О! Янзтай!
Фенти: Ёстой гоё! Бид ордон руу хөлөг онгоцоор ниснэ!
Дрим: Хөөе, Летти! Супер тархи! Пифагор байхаа больчих тэгэх үү? Бид дэлхийгээс доош унахгүй.
Эсти: Одоо л би жинхэнэ цэнгүүнийг үзэх нь.
Фенти: Хөөе! Намайг битгий орхиорой!
Летти: Бүгдээрээ болгоомжтой. Хийц нь тийм ч бөх биш шүү! За юу? Дугуй хураагд!
---------------------------------------------------------------------------------------
Терци: Бүүвэйн дуу ч юм шиг! Энэ нь үнэхээр уйтгартай юмаа! О! Энэ байна! Надад яг хэрэгтэй зүйл! Өө, өнгөрсөн намар би энэ аялгуунд бүжиглэж байсан! Ийм шаргал үсттэй! Эсвэл хүрэн үсттэй юу? Би санахгүй байна. Гэхдээ тэр ямар гайхалтай бүжиглэсэн гээч! Тэнд юу болоод байна? Бялуу бэлэн!
Дрим: Э..ээ.. А.. Азгүй шидэт дагина.
Эсти: Тэгвэл хааны цэнгүүн яг энд болог!
Дрим: Өө, тийм шүү! Би хэрэгтэй шившлэгийг сарны номноос харсан. Надад ном өг дөө.
Летти: Энэ сайхан санаа гэж би бодохгүй байна.
Дрим: За, бүгдээрээ тойроод зогс, түргэл!
Летти: Мэдлээ, гэхдээ үр дагвартай байж мэднэ.
Дрим: Эндлингно аундло лендо энгли! Энгли огн лодингло нундо энгли данди!
Эсти: Хааны цэнгүүн ойртож байна уу даа?
---------------------------------------------------------------------------------------
Терци: Энэ юу байсан бэ?
Дрим: Бид энэ бүх эцэс төгсгөлгүй ажлуудаас залхасан, ийм л юм болсон! Та биднийг хэн гэж боддог юм? Долоон одой юу эсвэл өөр юм үү? Бид үүнээс залхаж байна!
Терци: Тэгэхээр чи ядарч ээ!!! Чи залхасан байх нь! Чи намайг хэн гэж бодож байна?! Цасан цагаан уу?! Чамайг хүссэн үед би цэвэрлэгээ хийж, бялуу жигнэж, чамайг сураач гэж ятгана гэж бодсон уу?! Чи намайг цэнгүүнд явах дургүй гэж бодсон уу, би уг нь тэнд...
Эсти: Чихэр үйлчилжээ.
Терци: Юун чихэр? Тэнэглэхээ больж үз! Томоотой бай! Чиний үлгэрийг сонсох зав надад алга.
Эсти: Дураар аашлуулдаг чихэр. Зар сурталчилгааных. Та ч гэсэн идсэн үү?
Терци: Дураар аашлуулдаг аа? Яах гэж? Энэ ердөө л чихэр. Ердөө л чихэр.
Дрим: Ердөө чихэр ээ? Эсти! Тэгвэл өчигдөр бид яах гэж дураар аашилсан юм, бялзуухай минь?
Фенти: Би яагаад гэдгийг мэдэхгүй. Бид цэвэрлэгээний өдөр биш баярын өдрийг хүссэн.
Летти: Фентийн зөв. Бид зүгээр л дүрсгүйтэхийг хүссэн, учир нь бүгдээрээ хямарсан байсан.
Терци: Үнэндээ энэ чихэрийг баярт зориулсан юм?
Фенти: Та ямар баярын тухай яриад байна?
Терци: Цэвэрлэгээний дараа эхлэх тэр баяр.
4: Ура! Ура!
---------------------------------------------------------------------------------------
Терци: Харин одоо... ид шидийн цаг. Чухал гэснээ надад өгөөрэй. Энэ яах ёстой зүйл вэ?
Фенти: Энэ зүйл... аялалд гараг.
Терци: Аялал аа? Сайн байна. Гэхдээ хамт аяласан нь дээр. Явцгаая, охид оо.
4: Янзтай, Хөөх. Гайхалтай.
Дрим: Хөөх!
Эсти: Терция, баярлалаа!
Дрим: Баярлалаа.
Фенти: Энэ миний амьдралын хамгийн сайхан цэнгүүн.
Терци: Бас надад ч гэсэн Фенти.
Эм: Та нэрээ нууцалсан мэдээлэл авлаа.
Терци: Ингээд боллоо. Гэртээ харих цаг болсон. Та нар хатгаа авч мэднэ.
---------------------------------------------------------------------------------------
Эм: Маргааш Хаан Үд дундын сахиус алдагдсаныг зарлана. Чи зөгнөл биелэх явцыг яаравчлуулах хэрэгтэй.
Терци: Хэн мэдээлэл явуулсан бэ?
Эм: Эх сурвалжийг тогтоож чадсангүй.
Терци: Тиймээс маргааш тэд шившлэгийг хайж эхлэх нь. Надад цаг бага байна. Би яг одоо ямар юм хийх ёстой.
Төгсөв
Back to episodes Go home