Шидэт дагинууд 12
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************************************
Эр хоолой: Эклейр, Дижит
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 12 – Р АНГИ
ДРИММИ ОРГОСОН НЬ
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Өнөөдөр намайг юу хүлээж байгаа вэ? Энэ... энэ дөрөв байг. Аа? Энэ үзэсгэлэн гоо нь юу юм бол?
Эклейр: Хүлээгээрэй! Дримми, сайн уу! Бид кинонд явж байна. Чи бидэнтэй хамт явах уу?
Дижит: Тэр бидэнтэй хамт явж таарахгүй! Тэр дэндүү залуухан!
Эк: 14 нас, залуу гэж үү? Ха! Чи юу яриад байна аа?
Диж: 16 наснаас бага шидэт дагинууд хүчний талбайгүйгээр нисэж чадахгүй. Чи яаж ч хүссэн тэр.
Эк: Бла-бла-бла-бла! О, энэ Дижит, миний найз. Тэр ядаргаатай байгаа биз? Ямар ч байсан бид цагийн дараа танайд очно, тэгээд нэг юм бодож олцгооё.
Дрим: Би юу өмсөх вэ? Би юу өмсөх вэ? О! Би яаж нисэх вэ?! Терция! Терция! Терция! Терция!
Терци: Тэгээд, би чамайг яаж нээх болж байна?
Дрим: Шидэт дагины аврал! Тэр хаана байна аа? Терция!
Терци: Тэнд бас дахиад юу болов?
Дрим: Терция! Терция! Та хаана байна?!
Терци: Юу болсон юм?
Дрим: Терция, Эклейр намайг кинонд урьсан. Харин Дижит намайг нисэхэд дэндүү балчирдана гэсэн. Та намайг хүчний талбайгүйгээр нисгэж өгч чадах уу?
Терци: Хэрэв би хариулахгүй бол завгүй гэсэн үг. Бас тиймээ, чи дэндүү балчир. Чи 16 хүрээд хүчний талбайгүйгээр нисдэг болно.
Дрим: Гэхдээ...
Терци: Бас хэрэв чи сурлагдаа сайн анхаарах юм бол.
Дрим: За яахав, яршигтай багш минь! Бид бүгдээрээ энэ хорвоогийн хувьд дэндүү залуухан! Тэгсэн ч гэсэн би ниснэ!
Летти: Дримми, чи хаачих гээв?
Фенти: Би чамтай хамт явж болох уу?
Дрим: Үгүй. Би Эклейртэй хамт кинонд явна.
Летти: Гэхдээ бид одоохондоо хүчний талыбайгүйгээр нисэж чадахгүй, чи мэднэ.
Дрим: Тэр чинь дэмий! Зүгээр л маш ихээр хүсэх хэрэгтэй! Эльфүүд 12 наснаас нисэж чаддаг. Би хэдийн 14-тэй! Яадаг ч байсан, өнөөдрөөс эхлэн би эльф! Бүр хамаагүй илүү!
Фенти: Дримми, чи эльф биш. Чи бол шидэт дагина.
Дрим: Надад ердөө л нисдэг аппарат хэрэгтэй.
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Энэ халуун байна! Саяхан принтеэрээс гарсан юм. Цоо шинээрээ!
Фенти: Энэ юу вэ? Энэ яаж ажилладаг юм?
Летти: Одоо бид олж мэднэ.
Дрим: Бид юуг мэдэж байх ёстой вэ? Фейринетэд тодорхой бичсэн байгаа, шидэт дагинад зориулсан нисдэг модуль.
Фенти: Тийм ч нисдэг биш бололтой.
---------------------------------------------------------------------------------------
Летти: Дримми, гэхдээ энэ бүх төхөөрөмж биш. Чи түүний зөвхөн нэг хэсгийг хэвлэсэн байна. Чамд бас далавч байх ёстой, мөн...
Диж: Мэдээлэл дамжуулахаа болиоч. Зүгээр л нисэцгээе.
Эк: Энэ ямар ядаргаатай залуу вэ, нээрэн! Бид явлаа. 20 минутын дараа бэлэн байгаарай!
Дрим: Новш гэж! 20 минут! Летти, нэг юм бодож олооч! Гуйя, бод л доо. Надад энэ маш хэрэгтэй!
Летти: Ойлголоо, ойлголоо. Санаа зоволтгүй. Бидэнд хангалтай хугацаа байна. Энд нислэгийн удирдлагын модуль байна. Тэр далавчаа удирддаг. Бүх удирдлагын системүүд дээд самбарын доор байрладаг.
Фенти: Модуль? "Загварын модуль" гэж юу вэ?
Дрим: Янзтай. Энэ хаазын гишгүүр үү?
Фенти: Ого! Тэр нислээ!
Дрим: Тоормоз нь хаана байна аа?
Летти: Наана чинь тусгай хавтгай бэхэлгээ байгаа. Зөвхөн таталцалын хүчээ тооцоолох хэрэгтэй.
Дрим: Би... тоормозыг олчихлоо.
Эк: Дримми, Дижитэд битгий уурлаарай. Үнэндээ тэр маш сайн залуу. Бид 10 минутын дараа очно.
Дрим: Чөтгөр гэж! 10 минутын дараа!
Летти: Дримми, сандрах хэрэггүй! Бид шинэ модуль хийнэ!
Дрим: Баярлалаа, гэхдээ хэрэггүй! Энэ хүүхдийн загвар хангалттай! Насанд хүрэгсэдийн... ид шид хэрэглэх цаг болж.
Фенти: Гэхдээ бид насанд хүрээгүй. Бид хүүхдүүд.
Летти: Дримми, чи шидэт бөмбөлөг яаж хийхийг мэддэг юм уу?
Дрим: Тэгээд үүний тулд бидэнд юу хэрэгтэй гэж? Терция үүнийг хийж байхыг би бараг 100 удаа харсан.
Эсти: Өө, сайн уу, охид оо. Энэ юу вэ? Хуй дэгдэх нь үү?
Фенти: Дримми нисдэг бөмбөлөг бүтээж байна...
Эсти: Гайхалтай!
Летти: Ого! Хар даа! Болж байна!
Дрим: Би нисэж байна! Би үнэхээр нисэж байна! Би нисэж байна! О!
Фенти: Дримми!
Летти: Дримми!
Эсти: Дримми! Дримми! Чи хаачив аа?!
Фенти: Бөмбөг түүнийг залгичихсан уу?!
Летти: Үгүй ээ, үгүй, Фенти! Гэхдээ бөмбөрцөг... түүнийг шилжүүлчихлээ. Тэр Дриммийг хааш нь ч аваачиж болно. Тэгвэл бид хаана гэдгийг нь мэдэж чадахгүй.
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Хайрум Скарум! Би хаана байна аа?! Би яаж энд ирэв ээ? Летти, Фенти, Эсти? Эклейр?
---------------------------------------------------------------------------------------
Эк: Йоу! Сайн уу! Эй!
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Миний сарнай! Эклейр надад бэлэглэсэн ш дээ, яагаад вэ? Надад туслаач дээ! Хэн нэг нь надад туслаач! Эклейр!
Эк: Тэр мөн байна! Би түүний дууг сонслоо. Дримми, би чиний хойноос нислээ!
Летти: Тэр агааржуулагч дотор байна. Бид хоёр давхар луу гарах хэрэгтэй. Олс ав!
Эк: Тиймээ. О!
Летти: Тэнд шид үйлчлэхгүй байна.
Фенти: Энэ ид шидийн биш жинхэнэ.
Дрим: Надад туслаач! Хэн нэг нь надад туслаач дээ!
Эк: Аа?
Летти: Тэр Дриммийг олчихлоо. Тэр түүнийг олчихлоо!
Диж: Тэднийг одоохон татаж гаргая.
Эк: О!
Фенти: Олс нь тасарчихлаа.
Летт: О! Тэд шууд сэнс рүү унаж байна!
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Чи бол жинхэнэ аврагч.
Диж: Бас бид гайхалтай баг. Чи энэ бүхнийг бодож олдог мөн догь оо.
Летти: Мэдээжийн хэрэг, энэ бол цорын ганц логик төлөвлөгөө байсан юм. Би чамгүйгээр нисч чадахгүй, надгүйгээр чи тэднийг олохгүй байсан.
Эсти: Гайхалтай. Та нар жинхэнэ баатрууд! Ялангуяа чи!
Диж: Баярлалаа! Летти! Надад функционалийн талаар сонирхолтой таамаг байна ...
Эсти: Ямар уйтгартай юм! Бас нэг ухаантан! Өө, энэ миний өнөөдөр зүүдэндээ харсан хээ байна!
Дрим: Бид кинонд амжсангүй.
Эк: Өө, энэ асуудал биш. Би чамд нэгд нэгэнгүй ярьж өгнө.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Эвдэрсэн цаг! Энэ ажиллахгүй байна! Би энд юу хийж байгаа юм бэ?! Оньсого тайлагдаагүй байна! Хүүхдүүд сонсохгүй байна! Номлогч-өөдгүй-багш - би ийм л хүн! Тэр үед би яагаад Дриммийг явуулаагүй вэ? Магадгүй хорлох гэсэн үү?
Терци: Би түүнд шидэт бөмбөрцөг хийж өгье. Ядаж хэн нэгэн нь сайхан байг. Дримми, би... сэтгэл гаргаж, чамайг өнөөдөр кино руу нисч болно гэж бод...
Дрим: Үгүй ээ, баярлалаа. Үнэндээ би өнөөдөр Эклейртэй хамт хангалттай нислээ.
Диж: Уучлаарай. Уучлаарай.
Терци: Санаа зоволтгүй ээ. Би тэртээ тэргүй явах болчихож. Аан тийм, би... түлхүүрийг олох цаг нь болж.
Төгсөв
Back to episodes Go home