Шидэт дагинууд 11
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************************************
Эр хоолой: Эклейр, баахан үг үсэгнүүд, Кейтийн аав
Эм хоолой: Кейт, түүний ээж нь
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 11 – Р АНГИ
/ХЭРЭГГҮЙ/... ХЭРЭГТЭЙ ҮГС
---------------------------------------------------------------------------------------
Кейт: Би энэ бүхнээс залхаж байна!
Ээж: Хурдхан хувцсаа өмс.
Кейт: Би бүгдийг нь үзэн ядаж байна!
Ээж: Чамаас болж бид хоцрох нь!
Дрим: Файрум Скарум! Юу болоод байна аа?
Кейт: Тэртээ тэргүй би хэнд ч хэрэггүй!
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Охид оо, энэ барометрийг хар даа! Аймаар, үнэхээр аймаар болжээ!
Летти: Бид сүйрлийн ирмэг дээр байна! Бид яаралтай нэг юм хийх хэрэгтэй!
Фенти: О! Терция туслаж чадах болов уу?
Летти: Гэхдээ тэр нөгөөдөр ирнэ. Хүлээж болохгүй!
Дрим: Баларсан юм! Юу болсон бэ?
Эсти: Өө, юу ч бишээ, бид ертөнцийн төгсгөлд ойрхон байна, гэтэл зарим шидэт дагина өдөржин хөвгүүд мөрөөдөх юм. Өө, Эклейр! Чи өөрийнхөө хайртай Дриммид яагаад бичихгүй байгаа юм бэ?
Летти: Найзууд аа! Хар даа. Кейтийн сэтгэл хөөрлийн тогтворгүй байдал өссөн байна.
Дрим: Чи юу гэсэн бэ?
Эсти: Кейт уйлж, эцэг эхтэйгээ муудалцаж байна.
Фенти: Бүр хашхирч байсан.
Дрим: Тэр яачихсан юм бол?
Фенти: Бид мэдэхгүй л байна.
Эсти: Гэхдээ үүнийг ойлгоход амархан. Энэ сэвхнүүдээс л болсон. Сэвх маш онцгүй зүйл.
Фенти: Үгүй ээ, Кейтийн гутал нь бариад байгаа. Тэр өөрөө тэгж хэлсэн.
Летти: Миний бодлоор сурлагын дүнд байгаа байх. Дүн нь улам улмаар муудаад байгаа.
Дрим: Дүн, дүн... Эсвэл Кейт золгүй дурлалтай учирсан уу?
Летти: За, за, ярилцах хангалттай. Би Кейтэд хичээлээр нь туслана, Фенти гуталд нь, Эсти сэвхэнд нь, Дримми...
Дрим: Би Кейтэд маш сайхан зүүд бодож олно. Бид утгаар нь үзүүлээд өгнө. Түүний сэтгэл санаа тэнгэрт хүртэл дээшилнэ.
Фенти: Ура! Супер баатрууд Кейтэд туслахаар яарцгааж байна!
---------------------------------------------------------------------------------------
Эсти: За энэ, Кейти минь, би энэ нунтагийг чиний дэрэн дээр цацлаа, чамд нэг ч сэвх үлдэхгүй. Чи хөөрхөн болно, маш хөөрхөн.
Дрим: Тоглоомнууд. Найзууд. Бялуунууд. Эклер. Хүлээ. Ёстой үгүй. Ямар ч эклер байхгүй. Талханцар. Яг энэ, тиймээ. Ингээд боллоо.
Фенти: Бидний хамт хийдэг дасгал. Улавч, оймсыг нь сунгаж, улам тохиромжтой болгоё. Жингээ тавхайнд төвлөрүүлж, жаахан дасгал хийцгээе.
Летти: Сурах бичигнүүд бүх хичээлийн тухай ярьж, утгыг нь тайлбарлаг. Тэнд хэн байна? Хөөе! Чи хэн бэ? Алив, гараад ир! Ялаа юу! Жоом уу? Аалз уу? Баригдав уу! Хариулаадах, чи хэн бэ? Хаанаас ирсэн? Энд юу хийж байгаа юм?
Эр: Тавиач!
Летти: Хүлээ! Хүлээгээч! Би чамтай ярьж байна.
Эр: Та нар чадлаараа өөрсдийгөө авраарай! Хэрэв чадахгүй байсан ч өөрсдийгөө аварцгаа!
Летти: Та нар ийм нөхдүүд байжээ. Фенти! Эсти! Дримми! Тэднийг бариарай! Бариад ав! Хүлээ! Би хөөцөлдөж байна!
Дрим: Бид хэнийг хөөж байгаа юм, Летти?
Летти: Тэд хэн болохыг би мэдэхгүй ээ, гэхдээ тэд маш сэжигтэй. Туслаарай!
Фенти: Би барьчихлаа! Барьчихлаа! Түүнийг барьж байна. Би түүнийг алдчихлаа!
Дрим: Энэ юмнууд шөнийн ертөнцөөс ирсэн юм шиг надад санагдлаа.
Эсти: Тэд ямар хурдан юм!
Летти: Баригдав уу! Үнэнээ хэл! Та нар энд юу хийж байгаа юм?
Дрим: Та нар муу санаатнууд уу?
Летти: Хэн явуулсан?
Эсти: Бид та нараар манай охинд хор учруулахгүй.
Эр: Өө, ямар амттай юм!
Фенти: Жаалууд аа. Та нар бидэнд хэн гэдгээ хэлээч. Та нар сайн гэдгийг би мэднэ. Огтхон ч муу биш.
Эр: Би Гобблидигок.
Дрим: Гоббл ямар юм гэнээ?
Пол: Би Полворонес.
Даг: Дагереотип
Рай: Раймент.
Эсти: Хэн хэн гэнээ?
Гобб: Бид бол үгнүүд! Огт хэрэггүй, ховор, мартагдсан. Хүмүүс биднийг ашигладаггүй. Тэд биднийг хаясан.
Дрим: Летти! Чи яах гэж биднээр тэднийг хөөлгөсөн юм? Хэрэггүй үгнүүд... хэрэггүй юмнууд чинь эд нар.
Летти: Тиймээ. Тэд болж байгаа явдалд огт хамаагүй бололтой.
Эсти: Би явж Кейтийн даашинзны товчнуудыг цэвэрллээ.
Фенти: Хөөрхий дөө, та нар хэнд хэрэггүй. Гэхдээ та нар надад хэрэгтэй. Энэ үнэн.
Дрим: Фенни! Чи Кейтийн гутлыг мартчихсан уу?
Фенти: Өө! Би одоохон явлаа! Би та нартай дараа нь тоглоно оо.
Ээж: Кейт! Чи гэртээ ирсэн үү? Өнөөдөр ямар байсан бэ?
Кейт: Бүх юм муу!
Ээж: Юу бүх юм?
Кейт: Ер нь бол бүх юм! Энэ тэнэг гутал хөлнөөс сугараад байх юм. Би тэднийг арай л алдчихаагүй! Миний сэвхнүүд алга болчихож! Гэтэл сэвх миний тэнэг нүүрэнд зохидог байсан юм.
Фенти: Хөөрхий, Кейт. Бид түүнд огт туслаагүй бололтой.
Дрим: Бас Эклейр надад хоёр долоо хоног бичсэнгүй.
Эсти: Хэн ч, хэзээ ч надад юм бичдэггүй, харин надад бичээсэй гэж би хүсдэг.
Летти: Харин би... би агуу эрдэмтэн болж чадаагүй.
Эсти: За, за. Би түлхэж зайлуулах шившлэгээ давтах хэрэгтэй байна.
Дрим: Яг үнэн. Удахгүй Терция буцаж ирнэ. Би ч бас очоод нэг юм хийхээс, тэгэхгүй бол тэр надад яг хануур шиг надад наалдана, ядаргаатай шидэг дагина! Летти, хар даа. Кейтийн утас. Түүнийг үзье, а?
Летти: Энэ надад нэг л таалагдахгүй байна.
Дрим: Тэгье л дээ, Летти. Бид туслах гэж энд байгаа. Тэг л дээ, энэ удахгүй дэлбэрэх нь. Бидэнд тусгай эффекттэй хар шуурга ирэх нь!
Летти: За яахав, оролдоод үзье. Энэ программ түүний утсыг сканердаж, бүх мэдээллүүдэд дүн шинжилгээ, хайлт хийнэ. Байнгын хамгийн их хайлтын асуултыг харъя.
Кейт: Хэн ч чамайг хайрладаггүй, харин бүгд загнадаг бол яахав?
Дрим: Хөөх.
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Сайн уу, залуус аа, би ирлээ! Та нар үнэхээр мундаг! Маш сайн. Харин та нарын нэрс маш хэцүү юмаа. Та нарын нэрийг дахиад нэг дуудъя. Би Фенти.
Гоб: Гоблеригок.
Даг: Дагереотип.
Рай: Раймент.
Эр: Сайн байлаа.
Фенти: Чи ч гэсэн сайн байсан.
БЧХ: Би чамд хайртай.
Фенти: Би ч гэсэн чамд хайртай. Өө, хүлээгээрэй, энэ үнэхээр чиний нэр үү?
Китти: Китти!
Хонгор: Хонгор!
ББ: Бидний бахархал!
БШ: Бяцхан шувуу!
Фенти: Би чамд хайртай, сайн байна гэдэг үгнүүд хэрэггүй гэж үү? Тэд хамгийн хэрэгтэй нь!
СО: Сайн охин!
Дискет: Диск.
Хайрт: Хайрт минь.
Пол: Полворонес!
Үз: Үзэсгэлэнтэй!
МЭ: Миний эрдэнэ!
М: Муужгай!
АЧ: Амтат чинжүү!
Примус: Примус!
ЕБ: Ер бусын!
Фенти: Хүлээ, хүлээ, би ганцаараа үүнийг чадахгүй юм байна. Дримми! Летти! Эсти!
Летти: Би бүгдийг харьцуулж үзээд нэг дүгнэлтэд хүрлээ. Кейтийн эцэг эх түүнд эелдэг үг хэлэхээ больж. Тийм болоод Кейт хэнд ч хэрэггүй гэж боддог.
Фент: Гэхдээ тэд Кейтэд үнэхээр хайртай. Маш хүчтэй.
Эсти: Та наргүйгээр хүмүүст их хэцүү байна. Ялангуяа Кейтэд.
Дрим: Бидний хувьд бүх юм дуусна. За, залуус аа. Та нар сайн байлаа. Та нар буцах ёстой.
Гобб: Гэхдээ бид өөрсдөө буцаж чадахгүй. Хүмүүс биднийг сонсож, унших ёстой.
Летти: Шаардлаггүй. Энэ. Хүмүүс зүгээр л та нарыг мартсан. Харин бид тэдэнд санахад нь туслана. Бид та нарыг энд, бас энд оруулна.
---------------------------------------------------------------------------------------
Летти: Яг ингэж.
Дрим: Опа. Чи ийшээ орно.
Фенти: Харин чи ийшээ орно. Бас энд.
Летти: Летти холбогдлоо. Холбоо дууслаа.
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Би маш сайн сонсож байна. Ура! Бүх юм бэлэн!
Ээж: Хөөе! Бүх юм бэлэн! Хоолоо идэцгээе! Өө, би талхаа мартсан байна. Би өөрийнхөө охин Кейтийг харлаа. Тэр ямар хөөрхөн гээч!
Аав: Чи их ухаантай. Бид чамаар бахархадаг, Кейти.
Кейт: Ээж ээ! Аав аа! Би та нартаа маш их хайртай!
Аав: Бид ч гэсэн чамдаа маш их хайртай. Гоббледигук
Фенти: Би үгээ буруу бичсэн бололтой. Бүр жаахан.
Летти: Энэ минийх биш... Юу л даа, бидний төлөвлөгөө сайн байлаа, тиймээ? Тийм үү, охид оо?
Эсти: Би сэвхийг нь яаж буцаахыг мэднэ.
Эр: Дуут мэдээллийг бичиж байна.
Дрим: Сонсооч, чи яагаад алга болчихов? Би.. юу... товчхондоо юу...
БЧСБ: Би чамайг санаж байна!
Дрим: Хөөе! Яв! О!
Эклейр: О, Дримми? Энэ чи юу? Чи залгасан нь ямар сайн хэрэг вэ! Би ч гэсэн чамайг санаж байна! Бои таван минутын дараа наана чинь очно!
Эсти: Шидэт дагина гэж! Дримми, би чиний өмнөөс маш баяртай байна! Чи маш үзэсгэлэнтэй! Ийм хөөрхөн! Чи бас маш сонирхолтой!
Дрим: Чи юу ярина вэ? Хөөрхөн, би сонирхолтой. Мэдээж. Гэхдээ энэ... би мэдэхгүй юм.
Летти: Гоббледигук... энэ олон үгтэй, ихэвчлэн ойлгомжгүй ярианы хэллэг. Ихэвчлэн ойлгоход хэцүү.
Фенти: Гоббледигук. Энэ маш амархан!
Летти: Дагеротип — энэ төмөр ялтсан дээрх хуучны гэрэл зураг. Полворон — энэ элсэн жигнэмэг.
Эсти: Мөрийцсөн ч болно, энэ маш хэрэгтэй үг.
Төгсөв
Back to episodes Go home