Fairy teens 10

Шидэт дагинууд 10

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

+Грэнни

****************************************

Эр хоолой: компьютер, худалдагч

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 10 – Р АНГИ

ТЕХНОЛОГИЙН ГАЙХАМШИГ

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Цоож нээгдэнгүүт сарны шившлэгийг хэлэх хэрэгтэй. Хн... Гэхдэээ түүнийг яаж нээх вэ? 

Эр:      Эмээгийн амралт хоёр хоногийн дараа дуусна.

Терци:   Хоёр өдөр өө? Яагаад? Үгүй ээ, дахиад жаахан байг.  Сайн уу, Грэнни. Та дажгүй юу? Бүх юм зүгээр үү?

Грэнни:  Бүх юм сайн, охин минь. Сайн байгаа.   

Терци:   Үүнийг сонсох сайхан байна. Та амар, амар. 3,5 сар боллоо, би нэг миллиметр ч ахисангүй. За, тайвшир. Хэрэв цоож байгаа бол түлхүүр байх ёстой. Бүр дэлхийн бүх түлхүүрүүдээс сонгох байсан ч би түүнийг олох л болно. Ингээд, тоон түлхүүрүүдийг сонгох зарчим. Өглөөний цайны цаг аа? За яахав, өглөөний цайны дараа.

---------------------------------------------------------------------------------------

4:         Өглөөний мэнд.

Терци:   Өглөөний мэнд, охид оо, өглөөний цай бэлэн.

Фенти:   Зутан!   

Дрим:    Пүү, зутан... Пүү... О-о-о

4:         Баярлалаа.

Терци:   Зүгээр ээ, охид оо. Дор хаяж 15 минут. Ийм байдлаар би хэзээ ч дуусгахгүй нь. Фенти, энэ юу вэ?

Фенти:   Шоколад. Би амттанд зориулж бяцхан шоколадан луу хийсэн юм, гэтэл тэр урсчихлаа.

Терци:   Гуйя, яг одоо угаалгын өрөө рүү явж цэвэрлэгээ хий.

Фенти:   Тэр надад наалдчихсан. Тэр надад наалдчихлаа, нялцгай гэдэг нь.

Терци:   Би уг нь яг үүнийг хийх ёстой байсан. Гэтэл би хагас өдөр цэвэрлэгээ хийлээ.

Эр:      Цэвэрлэж залхасан уу? Манай цэвэрлэгч робот таны өмнөөс бүгдийг хийнэ. Цэвэрлэгч робот таны ахуйн бүх асуудлыг шийднэ. Тэр цэвэрлэж, тоос соруулж, угааж, хатааж, индүүднэ... техникийн жинхэнэ гайхамшиг.  

Терци:   Би ийм юмтай болох юмсан. Ер нь яагаад болохгүй гэж? Би энэ “Гэр цэвэрлэгч”-ийг захиалаад цэвэрлэгээнээс сална. Фенти, яасан бэ? Чи юу хийгээд байна аа?

Фенти:   Өө, уучлаарай, энэ зөвхөн ирис. “Ердөө л товчлуур дээр дараад Гэр цэвэрлэгчийг захиал”. Тиймээ, түүнийг захиалъя. Тэгээд цэвэрлэгээнд баяртай гэж хэлье.

Терци:   Гэхдээ... Эцсийн эцэст сайн шидэт дагина.. За яахав, тэгье. Энэ юмыг ч гэсэн хурдхан цэвэрлэе.

Фенти:   Оо, янзтай.

Эр:      Гэр цэвэрлэгчийн хүргэлт.

Фент: Ура! Гэр цэвэрлэгч! Дахиад ямар ч цэвэрлэгээ байхгүй!

Эр:      Та манай баримтыг бөглөнө үү.

Фенти:   Гэр цэвэрлэгч! Гэр цэвэрлэгч, миний гэрийг цэвэрлээрэй, уурлах хэрэггүй! Гэр цэвэрлэгч! Гэр цэвэрлэгч!

Терци:   Оо, за, энэ байна. Ингээд харцгаая. Ярьдаг толгойн горим. Юу юм бол?

Эр:      Сайн уу. Та ярьдаг толгой горимыг сонголоо. Та “Эхийн асаргаа” горимыг сонголоо. 

Терци:   Фенти, туслаарай!

Фенти:   Айлгадаг шидэт дагина.  О, о, о, о, о, о! О, о, о, о, о, о! Цэвэрлэгч ээ, хүлээгээч!

Терци:   Чи харсан зүйлээ огт ярьж болохгүй. Ямар уйтгартай юм. Чи үүнийг... зааварчилгаагүйгээр хийж чадахгүй байх.    Ашиглах зааварчилгаа, 10 бүлэг.

Фенти:   Зөвхөн Летти яг үүн шиг ийм зузаан номнуудыг уншиж чадна.

Летти:    Хэн зузаан ном унших гэж хэлсэн бэ? Сайхан эд, нээрэн шүү. Жинхэнэ техникийн гайхамшиг.

Терци:   Тус болж, энэ техникийн гайхамшигийг яаж ажилуулахыг надад хэлээд өгөөч. Аан тийм, бид эхийн асаргаа горимыг ажилуулж үзсэн.

Летти:    Бид учрыг нь олно. Тэгэхээр... цэвэрлэх гадаргууны талаархи мэдээлэлээ оруулах, гар хайлт. Материал, хэмжээ, элэгдлийн зэрэг...

Фент: Элэгдчихэж. Элэгдчихэж.

Летти:    Фенти, хайлтын бүсээс гар. Би бүр эхнээс нь дахиад эхлэхээс.

Терци:   Сонсооч, хэрэв энэ дэндүү их цаг авахаар бол магадгүй би одоохондоо...

Летти:    Үгүй ээ, үгүй, би үзүүлэлтийг авч дуусаад мэдээллийн санд орууллаа. Мэдээллийг боловсруулсны дараа төхөөрөмжийг туршиж үзэж болно. Дуу хоолойгоор команд өгөх горим. Алив ээ, ажиллаач! Мотор! Яваарай! Хөдлөөд өгөөч!      

Эсти:   Өө, Летти, тайван. Чи түүнтэй зөөлөн харьцах хэрэгтэй. Энэ маш ойлгомжтой интерфейс. Миний сэтгүүлд энэ тухай бичсэн байсан.

Фенти:   Интер.. ямар юмаа?

Эсти:   Маш ойлгомжтой. Өөрөөр, тэр бодох шаардлаггүй. Ийм л байна. Гэр цэвэрлэгч ээ, та цэвэрлэгээ хийж цэмцийлгэнэ үү.

Эр:      Маш ойлгомжтой горим аслаа.  

Летти:    Миний дуу хоолойн горим яах юм? Би хэдийн бүх өгөгдөлүүдийг оруулчихсан.

Эр:      Дуу хоолойн горим ассан.

Фенти:   Эхийн асаргаа горимыг асааж яагаад болохгүй гэж?

Эсти:   Зүгээр л хэмжиж, бас тооцож болохгүй. Гоо сайхан бол урам зориг.

Эр:      Интуиц ээ?

Летти:    Ийм эмх замбараагүй газарт ямар урам зориг байх юм?

Эр:      Дуу хоолой?

Эсти:   Интуиц!

Летти:    Дуу хоолой!

Эр:      Дуу хоолой? Интуиц?

Летти:    Чамаас хэн ч асуугаагүй байна!

Эсти:   Чамаас хэн ч асуугаагүй байна!

Фенти:   Өө! Тэр эвдэрчихсэн үү?

Терци:   Гэгээн шидэт дагина минь! Гал тогоо!

Летти:    Гал тогоо!

Эсти:   Гал тогоо!

Фенти:   Гал тогоо!

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   Бид цэвэрлэж байна! Дримми, Дримми!

Дрим:    Ариун шидэт дагина! Энэ одоо хөөсөн үдэшлэг үү?

Летти:    Гэр цэвэрлэгч, техникийн гайхамшиг! Терция захиалсан юм!

Терци:   Дримми, Дримми, бид энийг яаж зогсоох вэ?

Эсти:   Дриммити! Дриммити! Дриммити!

Дрим:    Нойрс, нойрс, жаал минь. Гэрэл унтарлаа, зүүдлэх цаг боллоо. Бүх юм гэрэлтэж, гялалзах хүртэл чи маш их хичээлээ. Бүүвэй, хонгор цэвэрлэгч минь. Чи хэсэг зуур нүдээ аних хэрэгтэй. Би түүнд нүд байдаг үгүйг мэдэхгүй, гэхдээ болчих шиг боллоо.

Терци:   Баярлалаа, Дримми.

Дрим:    Зүгээр, гэхдээ тэр удахгүй сэрнэ, энэ технологийн мангас.

Эсти:   Бид энийг яах вэ?

Терци:   Түүнийг буцаах хэрэгтэй байх.

Эр:      Буцааж өгөх мэдэгдэл бичнэ үү. Энд, энд, энд, бас энд.

Терци:   Ингээд боллоо. Чи амьдралыг хөнгөвчлөхийг хүсдэг ч улам хүндрүүлэх юм.

Фенти:   Амттан хаана байна? Терция, та амттан амласан ш дээ. Хоолны дараа.

Эсти:   Тэр ядарсан бололтой.

Летти:    Араггүй. Ерөнхий цэвэрлэгээний дараа энэ бүх цэвэрлэгээг хийлээ.

Фенти:   Хөөрхий дөө.

Дрим:    Фентигийн дараа.

Эсти:   Бид өөрсдөө ширээгээ цэвэрлэсэн дээр юм уу?

Фенти:   Ура! Би яваад бүгдийг бэлтгэе.

Терци:   Хаана? Юу? Хэнийг угаах вэ?

Эсти:   Хэнд ч цэвэрлэгээ хэрэггүй, бид өөрсдөө бүгдийг хийсэн.

Терци:   Та нар өөрсдөө.

Фенти:   Бид гэр цэвэрлэгчээс дутахгүй.

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Дор хаяж 15 минут. Би ийм байдлаар хэзээ ч дуусгахгүй.

Летти:    Юун цоож вэ?

Терци:   Летти, чи яагаад унтаагүй юм?

Летти:    Яахав, би танд миний бялуунаас зүсмийн амсуулах гэж ирлээ. Энэ маш хэрэгтэй.

Терци:   Өө, баярлалаа, Летти.

Летти:    Та түлхүүрийг нь гараар сонгож байгаа юм уу? Эцсийн эцэст та зөвхөн товчлуур дээр дарахад л болчихно.

Терци:   Үгүй ээ.

Летти:    Бүү ай, би гэр цэвэрлэгч биш. За, би явъя даа.

Терци:   Тэг ээ, тэг, яв, сайхан нойрсоорой.

Компьютер: Бүх түлхүүрүүдийг шалгасан. Тохирох түлхүүр олдсонгүй. Одоо байгаа ямар ч түлхүүрээр энэ цоожыг нээх боломжгүй.

Терци:   Ийм юм байдаг аа! Одоо би яах вэ? Захидал аа? Надад уу?

Компьютер: Чи өөрийнхөө мөн чанарыг ойлгох үед спираль хуй салхин болон эргэлдэнэ.

Терци:   Спираль хуй салхин болон эргэлдэнэ... чи өөрийнхөө мөн чанарыг ойлгох үед... Өөрөөр, зөгнөл биелэхийн тулд би өөрийгөө ойлгох ёстой юу? Би өөрийгөө хэн гэдгийг мэднэ. Би....      

Фенти:   Терция! Терция! Миний Пижей хаана байна? Түүнийг гэр цэвэрлэгч залгичихсан уу?

Терци:   Явцгаая, Фенти! Бид одоохон түүнийг олъё.

Төгсөв

 

 

Back to episodes Go home