Fairy teens 9

Шидэт дагинууд 9

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

Эр хоолой: тоглоомон загас

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 9 – Р АНГИ

ФЕНТИ АВРАХААР АЙСУЙ      

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Магадгүй, сарны номонд зөгнөлийг тайлахад туслах ямар нэг юм байдаг болов уу? Оо! Энэ адилхан тэмдэг байна! Дримми үүнийг яаж хийсэн юм бол? Тэгэхээр, Дримми сарны хэлийг тайлсан бол би ч гэсэн чадна. За, энэ. Тэгээд одоо юу болох бол? Энэ одоо толгойгоороо учир зүггүй хана мөргөсөн илжиг үү? Би чиний хувьд ийм үү? Чи намайг илжиг гэж байна уу? Их даварч байх шив. Үнэн хэрэгтээ, би номтой харьцаж байгаа. Энэ ердөө л ном. Тэгээд би ердөө л... сарны хэлийг буруу тайлсан, тэгээд л гүйцээ.  Бид дахиад нэг оролдох хэрэгтэй. Дахиад л уу? Мөөн, энэ арай хэтэрлээ. За яахав, бид дараа нь дахиад нэг оролдоод үзнэ.   

---------------------------------------------------------------------------------------

Дрим:    Сонирхолтой нь, миний сарны ном одоо хаана байгаа бол? Айдасын залгидаг эд зүйлс хаашаа алга болдог вэ? 

Эсти:   Би ойлгохгүй юм, энэ тос яасан юм бол? Энд “Сувдан гэрэл” гэж бичээстэй, би түрхээд л, түрхээд ч нэмэр алга! Энэ гэрэлтэхгүй байна.

Дрим:    Шидэт дагина минь! Хонгор минь! Энэ тос биш, энэ шүдний оо!

Эсти:   Гэхдээ энд яг л тэгж бичсэн байна.  

Дрим:    Мөн дөө, манай хөргөгч дээр “Африк” гэж бичсэн байдаг, гэхдээ дотроо хүйтэн байдаг.

Фенти:   Эсти, магадгүй... би хайрцгуудыг андуурсан байх. Жаахан.

Эсти:   Жаахан? Харин би...би юугаар шүдээ цэвэрлэдэг юм?

Терци:   Бүгдээрээ сайхан хооллоорой.

Дрим:    Та ч гэсэн.

Эсти:   Та ч гэсэн.

Летти:    Та ч гэсэн.

Фенти:   Та ч гэсэн.

Летти:    Терци, бид Гялалзах шидэт дагины өдрийг яаж тэмдэглэх вэ?

Фенти:   Яг үнэн. Гялалзах шидэт дагины өдөр.

Терци:   Э-э.. Юу? Аа...

Ном:   Гялалзах шидэт дагины өдөр. Баяр тэмдэглэх уламжлал.

Эсти:   Үнэмшмээргүй юм.

Фенти:   Өө, тиймээ! Сайхан баяр зохиоцгооё!

Эсти:   Би бялуу хийнэ!

Летти:    Би ёслолын буудлага!

Дрим:    Би гэрлэн чимэглэл!

Фенти:   Харин би... би тэгвэл талстууд хийнэ! Энэ!

Терци:   Болж байна! Бүгд завгүй байна!

Летти:    Үгүй ээ, Фенти. Гэрт байгаа ахмад шидэт дагина талстуудыг ургуулдаг.

Терци:   О! Чи намайг хэлж байна уу?

Фенти:   Тэгвэл би Гялалзах хатагтайн өдрөөр юу хийх вэ? Надад өөр хийх м алга.

Эсти:   Чи жаахан ш дээ.

Фенти:   Би жаахан биш, Эсти! Би том болсон! Би ч гэсэн нэг юм хиймээр байна!

Терци:   Харин чи... Чи Фенти, бүгдэд нь туслана. Яг үнэн. Чи туслана.

Фенти:   Ура! Ура! Би туслана! Би туслана! Би бүгдэд нь туслана!

Летти:    Терция! Та ямар нэг юм мартсан уу? Сайн байна, Фенти! Чи яваад миний ээ-ээ-э... тэмдэглэлийг аваад ирэхгүй юу.

Фенти:   Тиймээ! Тийм! За! Яг одоохон!

Летти:    Бид Гялалзах шидэт дагины нэрийн өмнөөс Фентид өгөх бэлгийг бодож олох хэрэгтэй

Терци:   Гялалзах шидэт дагина бэлэг өгдөг гэдэгт тэр итгэсээр л байдаг юм уу?

Эсти:   Тиймээ.

Летти:    Фенти буцаад ирлээ.

Фенти:   Өө, тиймээ! Энэ!

Дрим:    Фенти, чи юу хийж байна аа? Летти чамайг тэмдэглэл авчир гэсэн.

Фенти:   Өө, би жаахан будилсан бололтой.

Летти:    Санаа зоволтгүй, Фенти. Харандаа хэрэг болно.

Фенти:   Тийм шүү. Чи үүгээр юу ч юм зурж болно.

Летти:    Бэлгийг дараа нь ярилцъя. Таван цагт оронд дор уулзъя.

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Яагаад би? Яагаад би үүнийг хийх ёстой юм? Хм... Сонирхолтой л юм.

Фенти:   Би бүгдэд нь туслахаар нисэж ирлээ. Би танд туслахаар ямар нэг юм байна уу?

Терци:   Бүх юм ёсоор болж байна.      Фентик!

Фент: Би юу хийх вэ? Би ч гэсэн оролцмоор байна!

Терци:   Сайн байна, би чамд нэг даалгавар өгье. Гал тогооны өрөөнөөс талст хэрчигч авч, талстыг хэрчинэ. Энд, бас энд.

Фенти:   Ойлголоо. Гал тогооноос талст хэрчигчийг авна.

Терци:   Сайн байна! Нисээрэй! Таван цагт орон дор уулзана.

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Би үүнийг яаж хийх вэ?

Фенти:   О, Летти! Би Терцияд тусалж байгаа! Би чамд ч гэсэн туслахыг зөвшөөрөөч.

Летти:    Тэгвэл үүнийг хийцгээе. Май. Энэ савыг хөргөгчинд хий. Энэ хүйтэн гал.

Фенти:   Өө, мөн догь оо! Би одоохон түүнийг аваачъя.

Эсти:   О, Фенти-Куки! Бялуунд зориулж самар, шидэт жимс жижиглэж чадах уу? Надад хангалттай цаг алга... өө...

Фенти:   Чамд юунд цаг алга гэж?

Эсти:   Өө, юунд ч биш. Үсээ янзлахад.

Фенти:   Чи өөрийнхөө үстэй тоглох гэж байгаа юм уу? Өө, бяцхан талст.

Дрим:    Дахиад жаахан.

Фенти:   Ямар гоё гэрлэн чимэглэл вэ, Дримми!

Дрим:    Энэ талстуудыг чимэглэнэ. Асааж үзмээр байна уу?

Фенти:   Мэдээж, үзмээр байна. Надад ямар их даалгавар байна аа! Гол нь бүгдийг хольж хутгаж болохгүй!

Дрим:    Харин чи санахын тулд шүлэг зохио.

Фенти:   Шүлэг ээ? Би амархан зохионо!

Дрим:    Янзтай!

Фенти:   Шүлэг намайг мартахгүй байх, урам зориг өгөхөд тусална, талстыг зүсэж, галыг хөргөж, хөргөсөн галыг салют руу асгаж, талстуудыг утсаар гоёмсогоор боож өгнө. Бас самар болгоныг хагалах нь маш их ажил. Бути, би одоо тоглож чадахгүй. Надад хийх юм зөндөө байна. Талстууд, бялуу, гэрлэн чимэглэл гээд бүх юм над дээр. За, за, гомдох хэрэггүй. Хоёулаа тоглоё. Гэхдээ маш, бүр маш богино хугацаанд.

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Тэгээд бид Фентид юу бэлэглэх вэ?

Дрим:    Эсвэл магадгүй... Үгүй, биш ээ.

Эсти:   Хэрэв тэгвэл... Үгүй ээ, энэ биш.

Терци:   Хэрэв... Үгүй энэ дэндүү төвөгтэй.

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   О! За тэр! Одоо боллоо! Би явах ёстой! Би чамтай дэндүү удаан тоглоллоо! Надад хийх зөндөө ажил байна! Би шүлгийг цээжилсэн нь аз боллоо. Шүлэг мартах биш урам зориг өгөхөд туслана. Гэрэлнүүдийг хайчилж, галыг унтрааж, талстуудыг жижиглэж, гэрлэн чимэглэлийг яаж ийгээд утсаар тогтооно.

Эсти:   За яахав, хүлээгээрэй. Үсний ид шид түүнд туслана гэж бодож байна.

Летти:    Үгүй чи үсний лакыг үсний ид шидтэй хослуулах гэсэн юм?

Дрим:    Түүнийг жаахан инээлгэх юм уу?

Эсти:   Фентид хэдийн хөгжилтэй байгаа.

Терци:   Чшш! Энэ юу вэ?

Дрим:    О! Фенти!

Летти:    Фенти!

Эсти:   Фенти!

Фенти:   Эгч нарт санаа зовох ёстой зүйлс байдаг. Би тэдэнд туслахаар ирсэнд бүгд баярладаг.

Бүгд:  О! О! Фенти, чи юу хийж байна аа?!

Фенти:   Би талстуудыг жижиглэж байна. Одоо бялууг хүйтэн галаар үлээх үлдсэн. Гялс хийхэд бэлэн болно.

Бүгд:  Үгүй ээ.

Фенти:   Бодсон чинь... би жаахан хэтрүүлчихэж... бүр маш жаахан.

Эсти:   А-а-а, энэ юу байсан бэ?

Летти:    Хүйтэн гал. Хэрэв түүнийг зуурмагтай холивол дэлбэрнэ. Энэ жилийн баяр болсонгүй дээ.

Дрим:    Тиймээ, сарны ном ч гэсэн алга болсон.

Фенти:   Хэрэв талстууд байхгүй бол Гялалзах шидэт дагина бэлгээ хаана үлдээдэг юм?

Летти:    Грэннитэй ийм байгаагүй.

Эсти:   Өнгөрсөн жил бид ямар сайхан тэмдэглэснийг санаж байна уу?

Терци:   Ингээд гүйцээ! Хэн ч сэтгэлээр унахгүй. Өдөр дуусаагүй байна. Бид одоо бүгдийг хурдан залруулна.

Дрим:    Нээрэн үү? Бид амжих уу? 

Эсти:   Нээрэн үү? Бид амжих уу?

Летти:    Нээрэн үү? Бид амжих уу?

Терци:   Надад итгэ. Бид амжина! Бүх юм цагтаа бэлэн болно!

Фенти:   Ура!

Эсти:   Яг хааны ордон шиг тансаг боллоо.

Дрим:    Бид ганцхан Фентид бэлэг мартсан байна.

Фенти:   О! Би юу олсныг хар даа!

Дрим:    Энэ хэн байж болох вэ?

Фенти:   Энэ надад! Гялалзах шидэт дагинаас! Тэр өөрийнхөө баяраар багачуулд бэлэг өгдөг юм!

Эсти:   Чи жаахан гэж үү?

Дрим:    Тийм шүү. Чи том болсон.

Летти:    Чи өөрөө тэгж хэлсэн.

Фенти:   Би жаахан. Энэ яг надад зориулагдсан.

Летти:    Энэ дурсамжийн ид шидтэй адилхан юм.

Фенти:   Хөөх! Би юуг ч мартахгүй гэж үү? Янзтай!

Загас: Бэлгээ авах цаг боллоо.

Летти:    Бэлэг!

Эсти:   Бэлэг!

Дрим:    Бэлэг!

Эсти:   Үсний ид шид. Ямар гоё юм бэ?

Летти:    Томъёоны цуглуулга. Цоо шинэ.

Дрим:    Аймшигт хашхираан. Ёстой янзтай.

Терци:   Харин Дримми, надад дахиад өөр юм бий. Энэ байна. Би өнөөдөр өдөр олсон юм. Орны цаагуур унасан байсан.

Дрим:    Сарны ном.

Фенти:   Хөөх! Энэ сарны үсгүүд маш хачирхалтай юм! Дримми, чи үнэхээр сарны хэлийг уншиж чаддаг юм уу? Уншаад үз. Энд юу гэж бичсэн байна?

Дрим:    Энд бичсэнээр: “Зөгнөлийн цоож нээгдсэний дараа энэ шившлэгийг хэлэх ёстой”.

Фенти:   Ого!

Летти:    За боль доо, Дримми! Чи зохиож байна! Зөгнөлийн цоож гэж юу юм?

Загас: Бялуу идэх цаг боллоо.

Летти:    Юун бялуу? Харин галын наадам?

Загас: Уучлаарай, би будилсан бололтой. Ээ..ээ

Летти:    Будилсан? Үнэхээр будилжээ.

Летти:    Ура!

Төгсөв

 

 

 

Back to episodes Go home