Fairy teens 8

Шидэт дагинууд 8

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

+ Кейтийн ээж

+Кейт

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 8 – Р АНГИ

АЙДАСТ ЗОРИУЛСАН ЗАНГА

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   1.2.3.4.5. Хувиргаж эхлэе.

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав

Хувиргаж эхлэе

Цохиурыг дэр

Хулганыг муур

Бургасыг холтсон цэцэг

Сэрээг халбага

Ширээг кофе чанагч

Байшинг хөлөг онгоц

Царсыг даливс

Бөмбөгийг нимбэг болгож хувиргалаа

Итгэхгүй байгаа нь ийшээ гарч ир

Эсти, боль л доо, энэ шударга биш. Энэ чи.

Эсти:   Ойлголоо, ойлголоо.    

Дрим:    Бид юу тоглож байгаа юм?

Фенти:   Бид гүйцээрэй, давтаарай гэдгийг тоглож байна. Нисэхгүй. Эсти, гүйцээрэй, давтаарай. Хөөе, би нисэхгүй гэж хэлсэн, санаж байна уу?

Эсти:   Боллоо! Гүйцээ! Та нарын тэнэг тогломоор тоглож би залхалаа.

Дрим:    Чи хулчийгаад эргэлт хийсэнгүй, зүгээр л үүнийгээ хүлээчих.

Эсти:   Үгүй, би айхгүй байна. Би зүгээр л...зүгээр л даашинзаа муухай болгохыг хүсээгүй.

Дрим:    Би хэлсэн, чи бол хулчгар.

Фенти:   Гэрийн ажлын тухай ном.

Дрим:    Дахиад л өнөөх гэрийн ажил, гэрийн шувууд тэжээх тухай. Надад энэ хэрэгтэй... сам хорхойд усны хувцас хэрэгтэй шиг.

Эсти:   Гэрийн ажил үнэндээ өсвөрийн шидэт дагинуудад маш чухал.

Дрим:    Тэгвэл би шал шүүрдэх агуу үйлсэд чинь амжилт хүсье.         

Эсти:   Өдөржин савангийн хөөс үлээснээс шал шүүрдэх нь хамаагүй дээр.

Летти:    Та нар маргалдахаас залхахгүй байна уу?

Дрим:    Хөөе, чи сая харсан уу? Тэнд нэг юм гүйгээд явчихлаа.

Терци:   Бүгдээрээ сайн уу. Дримми, суудалдаа суучих. Хичээл эхлэх боллоо. Дримми, чи намайг сонсож байна уу?

Дрим:    Би нэг юм харсан.

Эсти:   Яасан, дахиад л буйдангийн дэрний хий үзэгдэл үү? Би санаж байна аа, ямар эгдүүтэй байсан гээч.

Дрим:    Энэ нэг.. нэг тийм жижигхэн, хар юм байсан.

Терци:   Дримми!

Фенти:   Ялаа!

Дрим:    Би нэг юм харсан, үнэн шүү! Эсвэл шөнийн ертөнцийн хэн нэг байх.

Терци:   Дримми!

Эсти:   Дахиад л шөнийн шидэт дагинуудын хатан хаан уу? Хачин санагдах чинь.

Дрим:    За яахав, тэгвэл би эндүүрсэн байх нь.

Терци:   Дримми! Дримми!

Дрим:    Энэ маааааааш муухай хувцас байсан.

Терци:   Одоо хангалттай. Энэ арай хэтэрлээ. Та нар 25-р хуудсанд байгаа хээг оёно, хэрэв хүсвэл өөрсдийн загварыг гаргаж болно. Та нарт... мм... 30 минут байна.

Дрим:    Оёдол тамын ажил.

Фенти:   Тэгвэл би хэлье, нэхнэ бас наргина.   

Летти:    Та нар амаа хамхихгүй бол тасалгаа дүүртэл хашхирна шүү. Чи юмыг хэтэрхий мэдрэг хүлээж авах юм .

Эсти:   Тэнд нэг юм байна! Ширээн дор! Нэг тийм хар, хүйтэн юм!

Дрим:    Миний бодлоор... тэр даашинзны бөөс байх... бас хөлдүү.

Эсти:   Дримми, нархан минь, гуйя!

Дрим:    Намайг муужгай гэж дуудаагүйд баярлалаа.. үгүй бол би хайлах байлаа. За яахав, тэр энд мөрөө үлдээсэн байгаа.

Фенти:   Ура! Бид мөрдөж байна! Яг жинхэнэ сталкерууд шиг.

Дрим:    Үгүй шүү, бид илүү ухаалаг байх болно.

Фенти:   Нисэх юм уу?

Дрим:    Энэ номонд бүгд байгаа.

Эсти:   Гэхдээ тэр сарны хэл дээр.

Дрим:    Тиймээ, би Леттигийн утасны тусламжтайгаар нэг шившлэгийг тайлж чадсан, ядаж л. Энэ агуулгаараа тохирох юм шиг байна.

Летти:    Байзаарай, чи миний утсыг авсан юм уу? Чи хэзээ авсан юм?

Дрим:    Фенти, надад хоёр гортиг өг. Эсти, өөрийнхөө цүнхийг авчир. За боллоо, одоо харцгаая... тэр хаана нуугдаж байгааг. 

Летти:    Чи тайлахын тулд зөв өгөгдөл оруулсан уу?

Фенти:   Энэ юу вэ?

Дрим:    Занга. Хэрэв тэр сүнс аюултай бол бид түүнийг шууд энэ хайрцагт хийнэ. Тэгээд л гүйцээ!

Летти:    Дримми, намайг сонссон уу? Хэрэв чи өгөгдлийг буруу оруулбал тайлал нь буруу болно. Тэгвэл бүх зүйл бүтэлгүйтэнэ. Хэн ч, хэзээ ч сарны хэлийг тайлж байгаагүй, чи мэднэ.

Дрим:    Сүүтийсэн дүрс, сарны орон зай, бидний дотно зочин минь бидэнд царайгаа харуул!

Фент: Өө, ямар хөөрхөн юм.

Дрим:    Харав уу, тайлал зөв байж. Би өчигдөр шидэт утсыг чинь авсан юм. Асуулт байна уу?

Фенти:   Эгдүүтэй юмаа.

Летти:    Харъя.

Фенти:   Ийм бүдүүн.

Дрим:    Энэ бүдүүн надад нэг л таалагдахгүй байна. Летти, энд бидэнд байгаа энэ юмыг чи шалгах хэрэгтэй.       

Летти:    Энэ айдас байна. Айдсыг нэмэгдүүлэх хууль, энэ нэмэгдүүлэлтийг хангадаг хүчин зүйлсийн дүн шинжилгээнээс харвал...

Эсти:   Чи юу гэсэн бэ?

Дрим:    Чи юу гэсэн бэ?

Фенти:   Чи юу гэсэн бэ?

Летти:    Хэрэв чи айдастайгаа тэмцэхгүй бол тэр нэмэгдсээр байх болно.

Фенти:   Түүнтэй тэмцэж яах юм? Энэ чинь зүгээр.

Эсти:   Тэр жаахан өсөх шиг боллоо.

Летти:    Эсти, битгий худлаа хэл.

Эсти:   Тэр над руу ирж байна!

Летти:    Түүнээс айхаа болиоч, үгүй бол тэр улам томроно. Аа?

Дрим:    Одоо бид түүнийг занганд оруулна.

Фенти:   Би айхгүй байна. Би огт айхгүй байна. Огтхон ч айх юм алга. Ямар аймаар юм бэ!

Дрим:    Одоо дахиад жаахан!

Летти:    Дримми, түргэлээч! Тэр томорч байна!

Дрим:    Шидэт дагина гэхэд азгүй юм! Би эндээс шившлэгийг олж чадахгүй байна!

Летти:    Энэ байна!

Дрим:    Далла, зугт, хашхир, өнхөр, үсэрхэг шидэт дагина аа! Доошоо, дусал, мөлх!

Эсти:   Ээжээ! Ээжээ!

Летти:    Дусал биш ээ, харин гүнзгий! Анхааралтай унш, Дримми!

Дрим:    Ядаж байхад бүү саад бол, Летти!

Терци:   Өө! Энэ надад маш хэрэг болно.

Дрим:    Янзтай. Та бидэнд энэ тусгай эффектийг зааж өгөх үү?

Терци:   Одоо тохирох цаг гэж бодохгүй байна. Энэ хэн бэ?

Дрим:    Энэ миний ангид харсан айдас.

Эсти:   Би юунд ч буруугүй. Тэр л ширээн дороос над руу дайрсан.

Терци:   Тийм байж, учрыг нь олцгооё. Хэрэв энэ айдас бол түүнд үзүүлэлтүүд байх ёстой.

Дрим:    Хамгийн эхнийх нь бол ямар ч айдас нэмэгддэг.

Терци:   Зөв. Харин хоёрт, айдас хэнд ч харъяалагдах ёсгүй. Бүгдийнх нь айдаст өөрийн эх үүсвэр байдаг.

Летти:    Гэхдээ бид үүнийг яаж мэдэх вэ?

Терци:   Айдсыг бий болгосон хүн л түүнийг ялж чадна. Хэн ингэтлээ айсан байх вэ? Энэ айдас маш их болохоор Нэг хоромын шидэт дагина хүртэл түүнд нөлөөлж чадахгүй.

Дрим:    Болгоомжтой! Тэр таны ард байна, хараач!

Летти:    Болгоомжил! Тэр таны ард байна!

Терци:   Харин жинхэнэ шидэт дагина ямар нөхцөл байдлыг давж гардаг.

Фенти:   Терция!

Терци:   Юу болсон бэ? Би дуусгаагүй байна! Хичээл хараахан дуусаагүй шүү. Бүгд байр байрандаа үлдээрэй!

Дрим:    Юу болсон бэ?

Эсти:   Охид оо, энэ хэн гэдгийг би мэдэх юм шиг байна. Энэ миний айдас. Би нээрэн эргэлт хийхээс айсан. Би юу хийчихэв ээ?

Летти:    Чи түүнд ойртох хэрэгтэй гэж би бодож байна.

Дрим:    Одоохон айхаа болиоч, эсвэл тэр бид бүгдийг нь залгина!

Эсти:   Би чадахгүй! Би дэндүү айсан байна.

Фенти:   Надад аймаар санагдахад би дуу дуулдаг.

Эсти:   Тэр чинь ямар дуу вэ?

Фенти:   Би өөрийнхөө айдастай тэмцэнэ, би түүнийг хайрлах болно.

Эсти:   Би нэг алхам хийнэ, дараа нь дахиад нэг.

Дрим:    Алхам алхамаар...

Бүгд:  Бүх юм болоод өнгөрнө

Бүхний тухай бүгдээрээ дуулцгаая.

Бид бүгдийг хийж чадна.

Биднээс айдас зугтах болно.

Эсти:   Айдас аа, надад захирагд!

Летти:    Яадаг ч байсан бид түүнийг хорих хэрэгтэй.

Дрим:    Далла, хашхир, үсэр! Доошоо, гүнзгий, мөлх! 

Фенти:   Дээд зэрэг.

Терци:   Үгүй ээ, энэ анги биш. Чиний анги тэнд байна. Чамд оёдлоо дуусгахад дахиад хэдэн хором байгаа.

Дрим:    Бид таныг сая айдсаас аварсан, гэтэл та...

Терци:   Харин би чамайг залхуурлаас аврана.

Эсти:   Тэр эргэж ирэх болов уу... тэр буцаж ирэх үү?

Летти:    Эсти!

Эсти:   Тиймээ, би хулчгар, би бүхнээс айдаг. Гэхдээ та нарын төлөө бол ч...

Дрим:    За болно. Бүгдээрээ л айсан. Энэ бол чи хулчгар биш гэсэн үг.

Терци:   Оёорой!

Фент: Би айдас оёх уу? Аа?

Ээж:    Кейт, чи дахиад л нэг юм шалаар тараачихаж. Энэ өрөөний голд байна.

Кейт:  Энэ би биш ээ, ээж. Нээрэн шүү, би тэгээгүй.

Ээж:    Тэгвэл хэн ингэсэн байхав? Үйлчлэгч үү?

Мангас: Өө, зугт, зугт, зугт, зугт, зугт, зугт! Аврагдлаа!

Төгсөв

 

Back to episodes Go home