Fairy teens 7

Шидэт дагинууд 7

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

****************************************

+ Эр: Эклейр

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 7 – Р АНГИ

ДРИММИГИЙН НУУЦ       

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Сайн уу, Дримми! Чи наанаа ямар сонирхолтой юм хийгээд байна?

Дрим:    Би сарны хэлийг тайлах гэж оролдож байна.

Летти:    Сарны хэл үхмэл, одоохондоо хэн ч тайлж чадаагүй байгаа. Түүнийг олон жилийн өмнө хориглож, аяандаа мартагдсан. Зөвхөн хэсэг тэмдэг, үгнүүд л мэдэгддэг.

Эсти:   Хөөх, ямар догь вэ! Энэ тэмдэг ямар утгатай вэ?

Дрим:    Чи яршигтай шаргал үст шүү... шинжлэх ухаан ч ойлгохгүй. Бүгдээрээ болгоомжил! Чи хөвгүүдийг л илүү сайн мэддэг.

Эсти:   Би ч гэсэн, янз бүрийн кодыг тайлах тал дээр шинжлэх ухааны амжилтуудыг мэднэ, мартсанаас сарны хэлийг ч гэсэн.

Летти:    Ололт, эгч минь.

Эсти:   Би тэгж л хэлсэн. Миний сэтгүүлд энэ тухай юм байдаг.

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Хар даа, охид оо, сарны хэлний тухай, хэлийг тайлах тухай нийтлэл.

Летти:    Ололт.

Эклейр: Би чамд өөрийнхөө шидэт нууцыг хэлмээр байна, Дримми.

Терци:   Бүгдэд нь өглөөний мэнд!

Бүгд:  Өглөөний мэнд!

Эсти:   За харав уу, Дримми, надад хөвгүүдээс гадна бас салах нь сонирхолтой байдаг юм.

Терци:   Энэ юу гэсэн үг вэ?

Эсти:   Терция, сарны хэл, сарны ид шидийг яагаад хориглосон юм бэ?

Терци:   Сарны ид шид хүчтэй, бас аюултай. Жишээ нь, тэр эд юмсын шинж чанарыг өөрчилж чадна.

Летти:    Бүрэн утгаар нь. Дараа нь энэ ид шид...

Терци:   За, өнөөдөр илүү яриа хангалттай. Хичээлийн сэдэв: Дахин сэргээдэг шившлэг.

Летти:    Болох уу? энэ бол гэмтсэн, эвдэрсэн эд зүйлсийг засахад тусалдаг.

Эсти:   Өө, миний бяцхан сэтгүүл хаачсан бэ? Дримми, чи авсан уу?

Дрим:    Тиймээ, би өөртөө ямар нэг алтлаг дэгжин даашинз сонгохыг үргэлж мөрөөддөг байсан.

Летти:    Үүнийг залруул! Үүнийг оё! Нийлүүл. Хэзээ ч бүү салга.

Терци:   За, сайн байна, Летти!

Летти:    Би ч гэсэн бодож олсон...

Терци:   Баярлалаа. Дараагийн удаа хэлж өгөөрэй. Хичээл дууслаа, өөрсдийнхөө юмыг хийж болно.

Дрим:    Сарны номыг яах вэ?

Терци:   Сарны ном. Тэр яасан гэж?

Дрим:    Та тэрийг авснаас хойш эргүүлж өгөөгүй.

Терци:   Би номыг авсан... Үнэн үү? Өө, тиймээ, яг зөв. Би түүнийг авсан.

Дрим:    Файрум Скарум, энэ яачихсан юм бэ? Түүнийг яг усаар шүрчихсэн юм шиг.

Летти:    Дримми хаачив аа?

Фенти:   Тэр маш хурдан нисээд явчихсан.

Дрим:    Бурхан минь. Летти юу гэж бувтнаад байлаа? Аан тийм! Үүнийг залруул! Үүнийг оё! Нийлүүл. Хэзээ ч бүү салга. Өөдгүй амьтан! Би яг ингэж хэлээгүй ш дээ. Алив л дээ! Салаад өг, тэнэг сэтгүүл минь! Би ядаж түүний нэрийг ч уншиж чадсангүй. Харин одоо харагдах нэг ч үг алга. Летти! Летти. Үүнийг тэр л залруулж чадна!

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Энэ хамгаас амархан!

Дрим:    Тиймээ, баярлалаа.  

Летти:    Байзаарай! Энэ Эстигийн сэтгүүл байна. Чамд энэ ямар хэрэгтэй юм?

Дрим:    Юу л даа... учир нь гэвэл...

Летти:    Бүгд ойлгомжтой. Чи хавтас дээрх залууг сонирхосон байх нь. Гэтэл чи өөрөө Эстигээр даажигнаад байсан, харин одоо өөрөө...

Фенти:   Дурлачихаж! Дурлачихаж! Бид чиний нууцыг мэддэг боллоо!

Эсти:   Дурлачихаж! Дурлачихаж! Бид чиний нууцыг мэддэг боллоо!

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Хөөх, чи одоо өөрийгөө хар даа!      

Дрим:    Үгүй ээ! Хэн ч миний нууцыг мэдэх ёсгүй. Одоо чамайг энэ сэтгүүлтэй адилхан туршина. Хачин юмаа. Өө, тиймээ! Болчихлоо! Үүнийг залруул! Үүнийг оё! Нийлүүл. Хэзээ ч бүү салга. Хэрэг хаагдлаа.

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Хэлтэрхийнүүдийг наа, хуудаснуудыг нийлүүл, хамгийн анхны хэлбэрт нь оруул. Ямар нэг шалтгаанаар энэ засарсангүй, би үүнд бодитой тайлбар олж чадахгүй нь. Дримми, үнэнээ хэл, чи энэ сэтгүүлийг яасан бэ?

Дрим:    Би сэтгүүлтэй ажиллахын тулд сарны шившлэг ашигласан юм, тэгээд л...

Летти:    Чи өгөгдөл ашигласны үр дүн, өөрөөр, чи нэвтрэх боломжгүй гэсэн үг.

Дрим:    Тиймээ, тийм, Летти, чи юу ч ярьсан бай, би чал-чал хийхгүй. Гэхдээ нэг юм хий л дээ, тэгэх үү.

Летти:    За бэлэн боллоо. Май. Тоон хуулбар. Хэвлэхээр манай принтер лүү илгээсэн.

Дрим:    Баярлалаа, Летти. Чи жинхэнэ найз.

---------------------------------------------------------------------------------------

Эклейр: Би спектрийн шинжилгээ хийж, материйн харилцан үйлчлэлийн спектрийг судалж, үүгээр...

Летти:    ... сэтгүүл хийсэн.

Дрим:    Юу?       

Летти:    Тиймээ. Би сэтгүүл яасан учрыг нь олсон, түүний ид шид нь алга болж.

Дрим:    Тийм байж болдог юм уу?

Летти:    Чи энэ бүх хэлтэрхийнүүдтэй ямар холбоотой юм?

Дрим:    Энэ би... Би шинжлэх ухааны туршилт хийсэн.

Летти:    Чи юу? Туршилт аа? Ядаж л надад хэлчих, би ямар нэг ашигтай юм санал болгож болох уу?

Дрим:    Үгүй! Энэ нууц мэдээлэл!        

Эсти:   Ээ, бурхан минь! Нууц мэдээлэл! Чи надад хэлэх үү?

Дрим:    Намайг зүгээр орхиоч!

Эсти:   Энэ миний сэтгүүл. Дримми, чи яах гэж авсан бэ? Тэгээд энэ яагаад ийм... ийм.. ингэтлээ хагарсан юм?

Дрим:    Пүү! За яахав, бэлдээрэй.

---------------------------------------------------------------------------------------

Дрим:    За тэгээд л... Би Леттиг бүгдийг зохицуулна гэж бодсон, гэтэл тэр чадаагүй.

Эсти:   Гайхалтай! Дримми “пиксид” дурлачихаж. Солиотой юм!

Дрим:    Мэдээж би дурлаагүй, зүгээр л надад... зүгээр л зураг нь таалагдсан юм, зургийн зохиомж, гэрэл, сүүдэр сэтгэл татсан. Ер нь надад сайхан зурагнууд таалагддаг.

Эсти:   Өө, ойлгомжтой. Хэрэв чи түүнд дурлаагүй юм бол түүнтэй уулзахыг хүсэхгүй, тийм үү?

Фенти:   Намайг юу хийснийг хар даа. Миний чихэрэн цэцэг чамд таалагдаж байна уу?

Дрим:    Үнэндээ одоо... түүнтэй танилцах уу? Амёбад гутал хэрэгтэй шиг тэр надад хэрэгтэй.

Фенти:   Миний юу хийснийг хар даа.

Летти:    Үгүй ээ! Энэ бол сүйрэл! Манай байшингийн хүчний талбайн хагарал! Энийг хар даа!

Дрим:    Гайхалтай хагарал!

Эсти:   Ер бусын!

Летти:    Хэрэв иймэрхүү хагарлууд олон байвал бид энд амьдрах огт боломжгүй болно. Энэ бий болсон шалтгаан нь бичил стресс, нэг бол хүн эсвэл шидэт дагинуудын хэт их стресс.

Дрим:    Юу? Тэгвэл энэ би биш!

Эсти:   Мэдээж чи биш! Гэхдээ хавтасны зургаас болж хэн ухаангүй болсон билээ?

Дрим:    Эсвэл магадгүй чамд нэг даашинз таараагүй байх.

Эсти:   Мэдээж таарсан! Надад бүх даашинзнууд таардаг!

Дрим:    Эсвэл Фенти. Фенти хаачсан бэ?

Фенти:   Сайн уу! Чамд миний чихэрэн цэцэг таалагдаж байна уу?

Летти:    Фенти, боль! Болиоч!

Фенти:   Энийг хар даа!

Дрим:    Фенти! Фенти, чи яачихав аа?! Сэргээч! Гялалзах шидэт дагины аврал, чи бүрэн бүтэн байна!

Фенти:   Эхлээд хэн ч над руу харахгүй, дараа нь бүгд хаашаа ч юм яарцгаана. Өө, миний чихрэн цэцэг юу болсон бэ? Тэр хатчихаж.

Летти:    Түүнээс бүх ид шидийг нь сорсон байна. Фенти тэр хагархайд унаагүй нь гайхамшиг. Үүнийг яаралтай залруулах хэрэгтэй.

Фенти:   Эсвэл тэр өлсөглөн юм уу? Бид түүнийг хоолох хэрэгтэй юу?

Дрим:    Фенти!

Летти:    Сайн байна, Фенти! Бид ид шидийн энергийг үржүүлэх хуулийг ашиглана. Өөрсөддөө байгаа ид шидтэй бүхнээ аваарай. Харин би хувилагчаа авна.

Фенти:   Ура! Бид чадлаа!

Дрим:    Энэ бүхэн миний л буруу. Би элдэв тэнэг юм хийхийн оронд сарны хэлийг тайлах ёстой байсан юм.

Летти:    Үүнийг нөгөө талаас нь хар. Хэрвээ чи тэр зурганд дурлаагүй бол бид энэ хагарлыг мэдэхгүй байх байлаа, бүх зүйл маш муугаар төгсөх байсан.

Дрим:    Тиймээ, бид энэ бүхнийг хурдхан мартах хэрэгтэй.

Эклейр: Сайн уу, сайн уу! Энд Дримми гэж хэн бэ? Чи надтай танилцмаар байна гэж бичсэн байсан. Шидтэний нетийн бүх хандагчдаа үнэлдэг юм. Би бүгдтэй нь өөрийн биеэр уулздаг, яагаад гэхээр, миний сайхныг нүдээрээ харах хэрэгтэй. Хөөе, ярилцах сайхан байлаа, даан ч би дараагийн уулзалтанд очих ёстой. Охидоо, дараагийн удаа гарын үсгээ өгнө өө! Үнсье, тэврэе, баяртай!

Летти:    Тэр үнэхээр хачин юм.

Эсти:   Үнэндээ тэр өөрийгөө их чухал гэж боддог. Гэтэл ярилцлага дээр огт өөр байсан. Уучлаарай, Дримми, би яг чи юм шиг түүнд бичсэн юм. Түүнийг ийм гэж бодсонгүй.

Дрим:    За зүгээр дээ, санаа зоволтгүй!

Терци:   Дримми сарны номноос цаг үргэлж салахгүй байхад яаж түүнийг авах вэ?

Төгсөв

 

 

 

Back to episodes Go home