Fairy teens 6

Шидэт дагинууд 6

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

**************

+ Эр хоолой: Леттигийн гаджет

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 6 – Р АНГИ

ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ХУВЬСАЛ    

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Өө, Летти, миний “Шөнийн амьсгал” дуусчихлаа.     

Летти:    Мэдээж, Эсти, одоо шөнийн цаг.

Эсти:   Шөнийн цаг аа? Летти! Би “Шөнийн амьсгал” тос ярьж байна. Минийх бүр дуусчихсан. Гүйцээ би одоо өнгөрсөн.   

Летти:    Чи наанаа үглэсээр, жиргэсээр байх уу?

Эсти:   Тэг л дээ, чи өөрийнхөө эгчид татгалзаж болохгүй ш дээ.

Летти:    Ойлголоо, ойлголоо, би дутаад байгаа найрлагуудыг нь нийлүүлээд өгье. Би дараа нь хийнэ. Өнөө орой эсвэл маргааш.

Эсти:   Өө, баярлалаа, баярлалаа, Летти. Би хагас цагийн дараа буцаад ирнэ.

Дрим:    Летти, сонсооч, надад тусламж хэрэгтэй. Бурханы аврал, надад чиний яаралтай тусламж хэрэгтэй байна. Зүүдний проектор дахиад л ажилладаггүй. Түгжээ нь ажиллахгүй байна.

Летти:    Ойлголоо, наадахаа орхичих, би шалгая.

Дрим:    Надад яг одоо хэрэгтэй байна. Үгүй бол урам зориг үгүй болно.

Фенти:   Летти, миний зурсан нохойг хар даа. Гоё байгаа биз?

Летти:    Фенти!

Фенти:   Өө, ямар хөөрхөн юм! Энэ юу вэ?

Летти:    Фенти, юунд ч битгий хүр, тэгэх үү.

Фенти:   Ойлголоо, тэгвэл би яваад өгье.

Летти:    Эд нар бол инфузори. Би тэдний тусламжтайгаар хувьслын онолыг нотлох гэсэн юм.

Фенти:   Чи юу нотлоно гэнэ ээ? 

Летти:    Чамд яаж энгийнээр тайлбарлах вэ? Энэ онолоор бол энгийн организмууд байнга өөрчлөгдөж, хүрээлэн буй орчиндоо дасан зохицож, илүү нарийн төвөгтэй, төгс болдог. Аквариумыг яаралтай гэрэлд гаргах хэрэгтэй байдаг, гэтэл би термостатыг хараахан дуусаагүй. Дараа нь бас энэ тос.

Фенти:   Летти, юунд ч бүү санаа зов. Өөрийнхөө “пери статыг” хийж бай, харин би фузорыг гадагш гаргая.

Летти:    Чи юу? Ёстой үгүй! Чи гаргахгүй! Чи хариуцлага хүлээхгүй! За яахав. Тэднийг аквариумаас гаргаж болохгүй, сэгсэрч болохгүй, унагаж болохгүй, цалгиулж болохгүй. Тэгээд хагас цагийн дараа авчраарай.

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   Миний жаалууд. Бид одоо зугаална, тоглоно, гүйнэ, үсрэнэ. Айх хэрэггүй, фузорууд аа. Та нар намайг найдваргүй гэж бодсон уу? Тэгвэл би та нарт харуулъя. Тиймээ, би маш хариуцлагтай.

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   Би амьтадад их дуртай, хөөх, та нарт ямар их хайртай гээч! Би жинхэнэ амьтанг хайрлагч! Хөөх, ямар хөөрхөн юм бэ!

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Чамд итгэж болохгүй юм.

Фенти:   Фузори! Бусад нь хаашаа явчихав аа? Фузори? Та нар хаана байна, фузоринууд аа? Фузи! 

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   Бид буцаад ирлээ!

Летти:    Сайхан зугаацсан уу? 

Фенти:   Дээд зэргээр! Фузианчуудад их таалагдсан.

Летти:    Фенти! Чи юу хийчихэв ээ?

Эсти:   Миний тос юу болж байна? Тэр бэлэн үү? Шилэн сав уу? Чи миний тосыг лабораторийн ердийн шилэн саванд хийлээ гэж үү? Би чамд гоёмсог жижигхэн сав өгсөн. 

Летти:    Энэ бол тосыг аль болох удаан хадгалах боломж өгдөг тусгай сав. Тэгээд ч ...

Эсти:   Би чамайг миний “Шөнийн амьсгал” тосоор консерв хий гэж хэлээгүй. Надад тэр гоёмсог савтай байх нь чухал байсан.

Летти:    Фенти! Чиний бодлоор чи хаачих гээв?

Дрим:    За яасан, Летти, чи шинжлэх ухаанаар оролдов уу?

Летти:    Тэгсээн, тэрийгээ ав.

Дрим:    Зурагнууд нь ямар байна? Бүх юм ойлгомжтой. Миний манан хаана байна? 

Летти:    Би рендерингийн утгыг нь өөрчилсөн юм.

Дрим:    Рендерингийн холигч! Чи миний бүх зүүдийг баллачихлаа. Эвдэгч шидэт дагина!

Летти:    Дримми, би бүгдийг ШУ-ны дагуу тохируулсан.

Дрим:    Тийм дээ, урлаг чиний хувьд ШУ биш! Түүнийг тоонуудаар илэрхийлж болдоггүй юм. 

Летти:    Фенти, үнэнээ хэл, чи инфузоринуудыг гаргасан уу?

Фенти:   Тэд хэдхэн хором гарсан байж магадгүй. Гэхдээ тэд ч гэсэн тоглож, үсэрч харайхыг хүсдэг.

Летти:    Тоглох оо? Эд нар инфузории, тэдэнд бүр болзолт рефлекс ч байхгүй. Тэд тоглохыг ч хүсэхгүй. Тав дахь нь хаана байна?

Фенти:   Тэд юу хүсдэгийг чи яаж мэдэх юм, Летти? Тэд ердөө л чамд хэлэхээс айдаг, тэгээд л гүйцээ. Чи одоо ямар ууртай байгааг хар даа.

Летти:    Энэ чи л үргэлж тоглохыг хүсдэг. Чи найдвар гэж юу байдгийг ч мэдэхгүй.

Фенти:   Гэхдээ би... Би хэнээс ч илүү тэдэнд санаа тавьж чадна.

Летти:    Одоохон яв.

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Намайг зэмлэсэн харцаар харахгүй байсан нь дээр. Та нар бол инфузорууд, та нарт мэдрэмж байхгүй. Энэ шинжлэх ухаанч биш байна. За ингээд дахиад л бүгдээрээ надад гомдчих юм. Харин яагаад? Тэгж яривал би тос бэлдэж, протектор зассан.

---------------------------------------------------------------------------------------

Фенти:   Өө, бурхан минь! Би Летигийн бүх юмыг баллачихлаа. Тэр тэдгээр фузоринуудыг бүтэн жилийн турш ургуулсан. Гэтэл би тэднийг алдсан. Би найдваргүй. Тийм ээ, бүр түүнийг ууртай гэж хэлсэн. Тэр сайхан сэтгэлтэй, хүн бүрт тусалдаг. Өө! Фузори! Фузори! Фузори! Фузориа! Фузори! Фузори! Чи өөрийгөө хар даа. Чи энд юу хийж байгаа юм? Чамд гунигтай байна уу? Бүгд чамайг мартсан байхад би л чамайг оллоо. Би чамайг авч чадахгүй. Нээрэн шүү, би чадахгүй. Леттигийн зөв, би... найдваргүй. Юу? Чи намайг найдвартай байж чадна гэж хэлсэн үү? Яг үнэн, би найдвартай болно. Яг одооноос. Харин чи надад туслана, тиймээ? Бути, чи хаачих нь вэ? Бути, чи будилчихлаа. Фусорисд Бути, миний жаал! Би ашгүй та хоёрыг оллоо! Хэдийн найзалчихсан уу? Мөн догь оо!

---------------------------------------------------------------------------------------

Эр:      Үргэлжлийн сургуулилт. Бялууг 3 удаагийн зүсэлтээр яаж адилхан 8 хэсэгт хуваах вэ?

Летти:    Фенти, чи түүнийг олжээ! Туршилтын инфузори №3. Баярлалаа. Чамайг загнасанд уучлаарай.

Фенти:   Энэ фузориг Генриетта гэдэг.

Летти:    Инфузори.

Фенти:   Өө, тийм ээ. Энэ инфузориг Генриетта гэдэг. Чи тэднийг дугаараар нэрлэхээр тэдэнд таалагдаггүй юм.

Летти:    Энэ хэн бэ? Энэ гутал амьд юм уу?

Фенти:   Энэ Бути, миний хайртай амьтан. Тэр их ухаантай.

Летти:    Энэ бас туршилт уу?

Фенти:   Үгүй ээ, зүгээр л амьд.

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Өө, энэ одоо хэн бэ? Ямар хөөрхөн юм!

Летти:    Би савны тухайд хэлэх гээд...

Эсти:   За зүгээр дээ! Маш сайхан болсон.

Летти:    Бүх үлгэрийн юм шиг.

Дрим:    Файрумскарум, хөөх, энд жинхэнэ араатан байх чинь.

Летти:    Дримми, би тохиргоог нь өөрчилсөндөө үнэхээр харамсаж байна. Би буцаагаад тохируулахыг зөвшөөрөөч.

Дрим:    Үгүй, үгүй, үгүй, юу ч өөрчлөх шаардлагагүй. Тэнд бүх зүйл маш сайхан болсон. Одоо бүр нарийн ширийн зүйлс харагддаг болсон, гэрэлтүүлэг нь янзтай. Баярлалаа Летти, бүх зүйл гайхалтай.

Терци:   Зөгнөлийн шинж тэмдгүүд тодорхойгүй. хн, би чамгүйгээр үүнийг мэднэ. Хогийн саванд хий. Үлгэрийн сүлжээнд ямар их дэмий юм байдаг юм? Ингээд сүүлчийн баримт. Шидэт дагина Калимасера​​алдагдсан Сарны номонд энэ бүхнээс гадна зөгнөлийн эхний босгыг нээх шившлэг байдаг гэж таамагласан. Тавиач! Тавиач!

Фенти:   Бути, нааш ир! Кыш! Хүрч болохгүй!

Терци:   Энэ юу вэ?

Эсти:   Фенти гутал амилуулсан юм.

Терци:   Энэ огт тохирохгүй! Тэжээмэл амьтад оруулахгүй. Фенти, чи дэндүү жаахан, харин амьтныг хооллох хэрэгтэй, түүнийг салхилуулах ёстой.

Летти:    Фенти чадна, тэр жаахан ч гэсэн маш найдвартай. Бид ч түүнд туслана, тийм үү?

Терци:   Сарны ном!

Фенти:   Гуйя, гуйж байна, танаас хичээнгүйлэн гуйя!

Терци:   За яахав, чамайг чадна гэж найдъя. Эцэсийн эцэст би чамайг хариуцдаг.

Төгсөв

            

 

Back to episodes Go home