Fairy teens 5

Шидэт дагинууд 5

Үргэлжлэл:            00:11:25

АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дүрүүд

Терция – багш, сурган хүмүүжүүлэгч

Шидэт дагинууд:

Дримми

Эсти

Фенти

Летти

**************

+ Эр хоолой: Леттигийн гаджет

+1-11 Летти /клонууд/

---------------------------------------------------------------------------------------

Эм:      Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар. 

---------------------------------------------------------------------------------------

ШИДЭТ ДАГИНУУД – 5 – Р АНГИ

ЛЕТТИГИЙН ХАМГИЙН САЙН НАЙЗ     

---------------------------------------------------------------------------------------

Эр:      Сэрээрэй. Дасгал хийх цаг. Сэрээрэй, цаг нь болж... Хатагтай? Хатагтай? Хатагтай.

Летти:    Тийм ээ, тийм, би одоохон явж унтлаа. Надад жаахан хугацаа үлдсэн.

Эр:      Хичээл эхлэхэд 20 минут үлдсэн.

Летти:    Чи юунд тэр хичээл, дасгалыг байнга яриад байгаа юм? Би бараг зууны нээлт хийсэн. За тэр, би түүнийг олчихлоо! Эсвэл үгүй юу?

Летти /уншиж явна/:        Тэгвэл би орон зайд зарим зүйлийг ашиглах хэрэгтэй, өргөтгөсөн замаар, хоёрын зэрэг чөлөөт...

Эр:      Хичээлд явах тооцоот бэлэн байдлын хазайлт 2%.

Летти:    Чи юу гэсэн бэ? Хоёр 2,2%, нээрэн үү? Энэ чинь Торкватын тогтмол хэмжигдэхүүн. Яг тийм! Ийм амархан, гэтэл хэн ч надад хэлж өгсөнгүй. Агуу эрдэмтэдэд найз нөхөд, туслахууд байсан. Склодовская, Кюри, Жоуль, Ленц гээд л. Яагаад... үгүй яагаад надад тийм найзууд байдаггүй юм, яг... ядаж л яг над шиг!

Эр:      Хичээлд явахад 2 минут. Бага илчлэгтэй өглөөний цайны цаг нь боллоо.

Летти:    Энэ юу вэ? Байж боломгүй юм. Энэ үнэхээр болчихлоо! Болчихлоо! Болчихлоо!

Эр:      Зөвхөн чамд сануулахад, өглөөний цай өөрийгөө уудаггүй.

Летти:    Би сая л ойлголоо. Би үнэхээр түүнийг хийжээ! Чи ямар агуу охин бэ, Летти.

---------------------------------------------------------------------------------------

Эсти:   Дримми, би урд орой ээмэгээ гээчихэж. Чи санаандгүй хараагүй биз?   

Терци:   За, эхэлцгээе.

Фенти:   Летти хараахан ирээгүй байна.

Терци:   Летти?

Летти:    Би энд байна! Та нар итгэхгүй дээ, би нотолж чадсан! Товчхон хэлбэл, ид шидийн өөрчлөлтөөр хуваагдсан полимер, түүнийг усны уурын тусламжтайгаар исэлдүүлбэл...

Фенти:   Метан уу?

Летти:    Юун метан? Биш ээ! Энэ жаахан төвөгтэй. Зүгээр л энийг хар даа!  

Эсти:   Энэ хөгц л байна. 

Летти:    Юу? Энэ зууны нээлт!

Терци:   Зууны нээлтийг одоохондоо хичээл дуустал хойшлуулъя. Хурдхан байраа эзлээд! Летти, чи хоцорсон шийтгэлээ хүлээнэ. Ингээд, өнөөдөр бид шидэт хүчний талбайг үзнэ. Хэн ярих вэ? Эсти?

Эсти:   Юу.. одоо... Бүх учир нь, нэг залуухан шидэт дагина хүний гэрт амьдрах ёстой болсон, яагаад гэхээр тэнд... яагаад гэхээр энд.. эээ..

Летти:    Би үүнийг ойлгосонгүй. 

Терци:   Тиймээ, сайн байна. Эсти, цааш нь үргэлжлүүл.

Летти:    Хүчний талбайн нийцдэг зарчим...

Эсти:   Хүчний талбайн нь  шидэт энергитэй тэнцэнэ, тийм учраас...

Летти:    Шидэт талбайн хүчдэлийн хэмжээ нь нийлбэртэй тэнцүү...

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Би баярлаж ч чадахгүй, гомдоллож ч чадахгүй юм. Надтай бүр шатар тоглох хэн ч алга. Энэ чиний хувьд төгсгөл, Летти. Миний нээлт хэнд ч хэрэггүй. Мартсанаас, хэрэв би ионны торыг цэнэглэж, хэрэв Торкватын тогтмол хэмжигдэхүүний туйлыг хүчний талбайн модулиар өөрчилбөл... энэ болох ёстой. Миний бодлоор.

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Энэ болсонгүй.

Летти 2: Сайн уу, Летти! Сонин юу байна?

Летти:    Сайн уу. Летти?

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Үгүй ээ, энэ боломжгүй. Одоо надад дахиад нэг би байна. Нээрэн үү? Ямар гоё юм бэ? Хөөх! Чи шатар тоглож чадах уу?

Летти /дуу/: Ура! Би чамтай хамт байхад

Бүтэн солонго улам тодроно

Бид хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна

Бид хоёр хамгийн сайн найзууд

 

Бид хамт байх үед

Бидний иддэг юм хүртэл амттай

Бид суралцаж, ухаажиж байна

Бид хоёр хамгийн сайн найзууд

Летти:    Летти миний хамгийн сайн найзуудын нэг.

Летти2:  Харин чи, Летти, минийх.        

Летти:    Яваарай. Хэн нэгэн хаалга хонхдож байна.

Эсти:   Өө, Летти, чамайг гэртээ байгаад би их баярлалаа. Би чамайг дуудах гэж байлаа.

Летти:    Юу гээч, Эсти, би одоо жаахан завгүй.

Эсти:   Юу?

Дримм: Сонс, хэрэв бид гар чийдэнгээ чиний полимерээр цэнэглэвэл чиний өөрчлөлт бидэнд үйлчлэх үү?

Фенти /зэрэгцэж ярина/:  Охид оо, та нар энд байгаад би баяртай байна. Би та нарыг надтай хамт хооллохыг уръя. Манайд пирожки байгаа. Летти, гуйя, хүрээд ирээч.

Летти:    Би зүгээр. Би тэр пирожкитой гар чийдэнг дараа нь цэнэглэж өгье. Би одоо жаахан завгүй байгаа. Баяртай. Сургуульд уулзацгаая.

Эсти:   Тэр яачихсан юм бол?

Дрим:    Мэдэх юу байна? Тэр гэрийн нөхцөлд өсөж, сэхүүн болж байна. Явцгаая. Бид түүнд саад болохгүй байя.

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Летти!

Летти1:  Өө, Летти, сайн уу. Би энд цэвэрлэгээ хийлээ, жаахан замбараагүй байсан юм. Мартсанаас, чиний нээлтийн тухайд. Чи юу гэмээр байна, хэрэв интеграл параметрүүд нимгэн хоосон зайн хязгаарт ойртвол илэрхийлэгдэх энерги нь ...

Лети:  Хүлээгээрэй! Түр хүлээчих! Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна. Чи юун хоосон тухай яриад байна?

Летти2:  Энэ маш амархан! Хар даа! Материйн сөрөг босгыг давсан энергийн урсгал... 

Летти:    Сөрөг урсгал аа? Тэр нь юу юм?

Летти2:  За яахав, цааш үргэлжлүүлье. Сая хэн ирсэн бэ?

Летти:    Чухал юм биш. Энэ тухай март. Хоёулаа шатар тоглож болох уу?

Летти2:  Мэдээж болно. Би цагаанаар тоглоно. Е2 — Е4.

---------------------------------------------------------------------------------------

Летти2:  Ингээд чи баригдлаа. Тэмээ F6 дээр. Шаг, мад.  

Летти:    Яаж? Яагаад? Дахиад нэг тоглоё! Одоо би цагаанаар тоглоно.       

Летти2:  Тэг ээ. Ха! Шаг, мад.

Летти:    Ийм байх ёсгүй.

Летти2:  Аан гээч, чи С5 руу нүүх ёстой байсан. Тэгсэн бол би яг энд G4 рүү ухрах байлаа.

Летти:    Алив дахиад нэг тоглоё.

Летти2:  Шаг, мад.

Эр:      Хичээл эхлэх хүртэл 11 минут үлдлээ.     

Летти:    Би хичээлдээ явах ёстой. Гэхдээ бид үргэлжлүүлнэ ээ, учир нь чи миний хамгийн сайн найз, тийм ээ?

Летти2:  Мэдээж, тийм. Чиний хичээлд амжили хүсье. Зарим хүмүүс ямар байдагийг би гайхдаг. Хэрэв түүний хөгжил ийм маягаар үргэлжлээд байвал удахгүй надад түүнтэй ярих юмгүй болно.  

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Элин халих шидэт дагинад хамгийн ид шид байсан. Тэр ганцхан шившлэгээр л... Гүйцээ, хичээл дууслаа.

Летти:    Тэр ганцхан шившлэгээр юу чаддаг байсан бэ?

Терци:   Та нар үүнийг сурах бичгээсээ уншаарай.

Фенти:   Үд дундын шившлэг. Энэ юу вэ?

Терци:   Бяцхан шидэт дагина минь, чи хүний хэрэгт хошуу дүрэх онцгүй гэдгийг ойлгоогүй юу?

Эсти:   Охид оо, та нар мартаагүй биз? Өнөөдөр...

Фенти:   Бялууны өдөр! Ой!

Летти:    Бялуу? Та нар түүгээр яах гэсэн юм?

Фенти:   Бид өөрсдөө бялуу хийцгээнэ. Бидэнд нууц жор байгаа. Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэтэй.

Дрим:    Гэхдээ энэ чамд таалагдахгүй, Летти. Тэд чиний дэвшилтэт хөгжлөөс дэндүү бүдүүлэг зүйл.

Летти:    Э-э... би та нартай явж болох уу?

Эсти:   Юу гээч, Летти-Бүү, оронд нь өөрийнхөө ухаалаг зүйлсийг хийсэн нь дээр.

Дрим:    Харин бид өөрсдийнхөө хийцгээе.

Эсти:   Тэнэг зүйлсийг.

---------------------------------------------------------------------------------------

Летти:    Сайн уу, Летти! Чи итгэхгүй дээ, өнөөдөр охид... Энэ юу вэ?

Летти2:  Өө, сайн уу, Летти. Танилц, Летти.

Летти3:  Сайн уу, Летти. Ухаалаг харилцааг ойлгоход дэвшил гарч байна уу?      

Летти:    Юу?

Летти2:  Энгийнээр хэлбэл,чиний судалгаанд ямар нэг ахиц гарсан уу?

Летти:    Аан, тийм, урдын адил.

Летти2:  Хөгжиж байгаа хүний ​​сэтгэл хөдлөлийн яриа заримдаа таамаглашгүй сентименталь байдаг!

Летти3:  Иррациональ хийсвэрлэл маш их хүчин чармайлт шаарддаг.

Летти2:  Бид ийм зөрчилдөөнтэй эвлэрэхээс өөр араггүй. Намайг уучлаарай. Чамайг гомдоогүй байх гэж найдъя. Летти маш ухаантай. Тэр миний хамгийн сайн найз.

Летти:    Чиний хамгийн сайн найз аа? Харин би яахав?       

Летти3:  Уучлаарай, Летти. Гэхдээ чиний эндогений ялгарал манай давхаргад тохирохгүй юм байна. Товчхондоо, бид чамтай байх уйтгартай байх болно. Найз нартайгаа зугаалсан чинь дээр.        

Летти:    Юу? Хөөе! Энэ миний гэр! Тэгэхээр та нар ингэж байгаа юм уу? та нар хамгаалалт хийжээ? Бүх цоожнууд тайлагддаг, бүх хамгаалалтууд нурдаг юм. Миний гэр надад буцаад ир!

Летти4:  Тэгвэл арваас нэг...

Летти5:  Ид шидийн үгс нь..

Летти:    Энд юу болоод байна аа? Та нар хаанаас гараад ирэв?

Летти6:  Химийн туршилтын хариу урвал...

Летти2:  Өө, бидэнтэй хамт хэн байгааг хар даа! Найзууд аа, нэг нэгэнтэйгээ танилцацгаа!

Летти7:  Сайн уу. Би Летти.

Летти4:  Би Летти.

Летти8:  Танилцах сайхан байна.

Летти9:  Сайн уу, би Летти байна.

Летти10:        Би ч гэсэн Летти.

Летти:    Харин чи? Чи хэн бэ?

Летти2:  Хоёрдогч Летти.

Летти3:  Хоёрдогч Летти.

Летти4:  Хоёрдогч Летти.

Летти5:  Хоёрдогч Летти.

Летти6:  Хоёрдогч Летти.

Летти7:  Хоёрдогч Летти.

Летти8:  Хоёрдогч Летти.

Летти9:  Хоёрдогч Летти.

Летти10:        Хоёрдогч Летти.

Летти11:        Хоёрдогч Летти.

Летти:    Би Летти! Летти! Жинхэнэ Летти! ЛЕТТИ!

---------------------------------------------------------------------------------------

Терци:   Летти! Летти! Летти! Летти, бид сая юун тухай ярьсан бэ?

Фенти:   Тэр унтчихсан юм уу, Эсти?

Эсти:   Яг хичээл дундуур.

Летти:    Явцгаая! Бид тэднийг болиулах ёстой!

Терци:   Летти, чи яачихав аа?

Летти:    Тэнд нөгөө.. Леттинүүд! Тэд 50 -лаа! Үгүй ээ, 100! Тэд тэнд хувилж байгаа.

Терци:   Тайвшир, Летти. Чи ердөө л миний хичээл дээр унтсан. Шөнөөр нээлт хийдэг хэн бүхэнд энэ тохиолддог юм. Бас бид чамайг хувилж чадахгүй. Жинхэнэ шидэт дагина үргэлж цорын ганц байдаг. За, за, өнөөдөртөө боллоо. Маргааш гэхэд та нар ид шидийн энергийг хадгалах хуулийг сурах ёстой. Цээжээр!

Эсти:   Летти, чи зүгээр үү?

Фенти:   Чамд үнэхээр 100 Летти зүүдлэгдсэн юм уу?

Дрим:    Энэ чиний зүүд!

Эсти:   Чи өөрийнхөө нээлтийн талаар бидэнд юу хэлэх гэсэн бэ?

Летти:    Өө, охид оо, та нартай байх ямар сайхан юм бэ. Нээлтийн тухайд, би зүгээр л молекулын бүтцийг хуулбарлах үед тогтворжуулах мөчийг нь тодорхойлсон юм.

Фенти:   Мөн догь оо. Одоо яах юм?

Летти:    Энэ чухал биш. Товчхондоо, ийм л байна.

Эсти:   Тиймээ, би ойлголоо. Гайхалтай юм. Тэгээд юу... Летти, ямар догь вэ, чи миний хамгийн сайн найз!

Фенти:   Бас минийх!

Дрим:    За тэгвэл бас минийх.

Төгсөв

 

 

Back to episodes Go home