Шидэт дагинууд 4
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
****************
+ Эр хоолой: Леттигийн шар гаджет /төхөөрөмж/
+ Эм хооллой: Кейтийн ээж
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 4 – Р АНГИ
АЗЫН САХИУС
---------------------------------------------------------------------------------------
Терци: Эзэлхүүнтэй ид шид ид шидийн дараалалд хуваагддагийг бид харсан. Харин одоо анхаарлаа хандуулаарай, би та нарт хязгааргүй ид шидийн боломжийг харуулъя.
Эсти: Хөөх. Үнэхээр гайхалтай!
Летти: 8-р түвшний ид шид. 150 кг жимс.
Терци: Боловсролтой шидэт дагинад энэ хэцүү биш.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Жимсний үзүүлбэр бэлэн боллоо.
Летти: Энэ түвшний үйл явц хэд хэдэн элементэд хуваагддагийг би мэднэ. Цэцгийн ид шид, дуудах шившлэг, алга болгох шившлэг.
Терци: Яг зөв. Баярлалаа, Летти. Та нар эдгээр ид шидээр маргааш хичээллэх болно. Эсти, мэдээж чамд цэцгийн шившлэг. Фенти, чи алга болгох шившлэг дээр ажиллана. Харин чи Дримми, чи дуудах шившлэгийг юу гэж бодож байна?
Дрим: Юу ч бодоогүй.
Терци: Тэгвэл чи түүгээр сургуулилна.
Дрим: Өө, яршигтай юм бэ.
Терци: За, хичээл дууслаа.
Летти: Харин би юу хийх вэ?
Терци: Харин чамд...
Летти: Би танд туслая.
Терци: Харин чи яваад ямар нэг хэрэггүй зүйл бүтээ.
Летти: Хэрэггүй ээ?
---------------------------------------------------------------------------------------
Терци: Иш нь урт байг, навч нь намирсан байг. Цэцэг урга... ургачихлаа. Ядаж жижигхэн цэцэг тэгэх үү. Тэг л дээ, гараад ир! Иш нь... урт байх ёстой... навч нь..
Фенти: Му-шу! Хүлээгээрэй, дараагийнх нь юу билээ? Хөөе, хүлээгээч! Ингэж биш. Ингэж алга болох ёсгүй. Энэ буруу байна.
Дрим: Би юу хийгээд байгаа юм? Намайг жинхэнэ ид шидтэй сарны ном хүлээж байдаг. Гэтэл би энд гиеүрээд л. Чики чики, чупи, чупи, чи над руу нисээд ир. Хөөе! Муу халзан зараа! Надаас зайлаад өг. Чики чики, чупи, чупи, чи над руу нисээд ир. Тиймээ! Энэ юу вэ? Өө, шидэт дагины аврал!
---------------------------------------------------------------------------------------
Летти: Терция. Энэ, би энийг хийлээ.
Эсти: Би энэ цэцгийг ургуулж чадахгүй нь бололтой!
Дрим: Хөөе, би юу олсныг хар даа.
Эсти: Гайхалтай! Ямар загварлаг юм бэ! Энэ хаанаас гараад ирэв?
Дрим: Авдарнаас байх.
Эсти: Гэхдээ хэн ч юм хүсээгүй ш дээ.
Дрим: Санаж байна уу, авдар заримдаа ид шидийн эд зүйлсийг өөрөө өгдөг. Яагаад гэдгийг нь хэн ч мэддэггүй. Энэ оньсого хэвээр.
Летти: Хүрэл, бас алт. Бараг 500 жилийн настай алт. Энэ...
Терци: Энэ азын сахиус. Энэ маш ховор, аюултай зүйл.
Летти: Энэ ямар ч шившлэгт хүч нэмж өгдөг. Үүнтэй байхад бүх юм бүтнэ.
Терци: Та нар мэддэг бүх зүйлээ хэлэх ёсгүй, Летти.
Эсти: Би цэцэг ургуулахын тулд энэ сахиусыг ашигламаар байна.
Терци: Гялалзах шидэт дагина.
Эсти: Хэр хугацаанд вэ?
Дрим: Хүлээ. Юу?
Терци: Гялалзах шидэт дагина. Гялалзах дагина энэ сахиусанд хамгаалалт хийсэн. Тэр цагаас хойш сахиус ганцхан шидэт дагинад тусалдаг. Зөвхөн ганцад нь. Харин сурах бичиг та нарын сахиус байх ёстой.
Дрим: Тиймээ. Тэгээд? Мөн ярив аа.
Терци: Та нар одоо буцаж очоод юмаа хийцгээ. Би өдрийн хоол хийх цаг болж.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Иш нь урт байг, навч нь намирсан байг. Цэцэг урга... ургаарай. Янзтай! Гэхдээ энэ дараагийн удаа туслах болов уу? Инээсэн ч, уйлсан ч шидэт дагины гавар нүдийг гэрэлтүүлж байдаг. Энэ болохгүй байна. Балай юм.
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Одоо сарны номны ид шид энэ гарт байгаа зүйлээр биелэх болно. Эцэст нь би энэ юу болохыг мэдэж авна. Глад голд, кол кок, дад дак, глад ваба аба! Өө, шидэт дагины аврал! Өө үгүй ээ, би яах гэж... би энэ өрөөг дотроос нь гадагш харуулчихсан уу? Би энэ бүгдийг яаж буцаах ёстой вэ? Летти!
---------------------------------------------------------------------------------------
Эр: Миний хоолойг буцааж өг. Миний хоолойг буцааж өг.
Дрим: Терция үнэхээр өөдгүй юмаа. Тэр зөвхөн сахиусыг нуугаад зогсохгүй, чамайг хоолойгүй болгочихлоо.
Эр: Терциягийн зөв. Тэр сахиус аюултай, надад тэр хэрэггүй.
Дрим: Боль доо, Өндөр төрөлт хатагтай. Чи тэр сахиусгүйгээр юу ч хийж чадна гэж бодож байна уу? Чи Гялалзах хатагтайн хамгаалалтыг эвдэж чадахгүй гэж мөрийцсөн ч чадна.
Летти: Тэр юу ч биш. Сахиус хэрэглэж үзээгүй ямар ч шидэт дагина зөвхөн “Хамгаалалт тайлагд” гэж хэлэх ёстой.
Дрим: Тэр юу гэж хэлэх ёстой гэнэ ээ?
Летти: Хамгаалалт тайлагд.
Дрим: Тиймээ, энэ болчихлоо. Летти, чи суут ухаантан. Чи сахиусыг хуурч чадлаа. Энэ өөрөө тайлагдчихлаа.
Летти: Хүлээ, энэ сахиус аюултай.
Дрим: Бүүм, краш, сплаш, смак!
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Аа! Өөөөө.... яанааааа...
Дрим: Чимээгүй! Энэ үнэрийг надад дахиж таалагдахгүй болго. Эргүүлээд бүх зүйлийг өмнөх шиг болго.
Эсти: Гайхалтай! Чи бүгдийг зөв болгохын тулд юу хийсэн бэ?
Дрим: Летти хамгаалалтыг нь эвдсэн юм. Одоо бид өөр юу хийж болох вэ?
Терци: Дримми, Эсти. Хоол бэлэн болсон.
Эсти: Очлоо.
Терци: Балай юм. Гэхдээ хэрэв.... Хэрэв би ганц удаа оролдвол гэмгүй байх. Энийг зас, зөв болго, буцааж хий. Дахиж хэзээ ч...
Летти: Эрэг нь хаягдсан байна. Эрэг нь хаягдсан.
Терци: Чи юу хэлсэн бэ, Летти? Энэ өөрөө засагдчихлаа. Ийм амархан байжээ.
Летти: Миний хоолойг буцааж өг.
Терци: Уучлаарай, би мартчихаж.
Летти: Тэнд дардаг бариул байгаа. Хэрэв түүнийг буруу эргүүлбэл эрэг нь унадаг юм. Одоо би илүү ойлгомжтой хэлсэн үү?
Терц: Тиймээ, энэ маш сонирхолтой, гэхдээ одоо хоолны цаг.
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Му шу... чамтай хамт алга бол.
Терци: Фенти, чи бүр хоолны цагаар сургуулилж байгаа нь сайн хэрэг, гэхдээ чи энэ нухсан төмсийг идэх хэрэгтэй.
Фенти: Би тэр алга болгох шившлэгийг хэзээ ч сурч чадахгүй нь.
Эсти: Харин би үүнийг хийж чадсан. Миний цэцэг үзэсгэлэнтэй биш гэж үү?
Терци: Сайн охин, Эсти. Одоо энийг туршаад үз. Тэр хатсан шимтгэлэйг шивш.
Эсти: Маш амархан.
Дрим: Би бүгдийг нь идчихлээ.
Эсти: Баярлалаа! Энэ амттай байлаа!
Летти: Дримми! Эсти!
Терци: Харин чи, Летти, үлдээрэй. Нухсан төмсөө бүгдийг нь ид.
Летти: Гэхдээ...
---------------------------------------------------------------------------------------
Дрим: Би сарны тарнийг дахиад нэг шившинэ.
Эсти: Ёстой үгүй, миний ээлж, Дримми. Би шимтгэлэй тарих хэрэгтэй байна!
Дрим: Тэр чиний толгой дээр ургаг!
Эсти: Тэгвэл чиний толгой дээр тэмээн өргөс!
Дрим: Чи харж л байгаарай! Би чиний далавчийг таслана даа!
Эсти: Би чамд сүүл тарнидана!
Дрим: Би чамд хоёр сүүл шившинэ!
Эсти: Буцаагаад өг!
Дрим: Үгүй ээ, би өгөхгүй!
Летти: Та хоёр наадахаа яг одоо зогсоо!
2: Чи өөрөө зогс!
Фенти: Ура! Би үүнийг хийж чадлаа. Му шу, чамтай хамт алга бол! Харав уу. Би сайн байсан уу, үгүй юу?
Дрим: Чи юу хийчихэв ээ, Фенти? Яг одоо шившлэгээ буцаа! Хурдал!
Эсти: Сахиусыг буцааж авчир!
Терци: Та нар энд юу хийгээд байна? Хөөх, мөн дөө. Хэн ч ярихгүй нь. Чиний толгой дээр юу байгаа юм бэ?
Эсти: Таны хүссэнээр шимтгэлэй.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Энэ болж байна. Энэ нууц тэмдгийг хэрхэн тайлах ёстой вэ?
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Урсгалаар ургадаг цэцэг. Азын сахиус одоо хангалттай. Хэрэв чи асуувал, тэр гай тарихаас цаашгүй эд. Ер нь тэр яагаад гарч ирэх ёстой байсан юм?
Фенти: Чамд ийм ид шидийн эд зүйлс хэзээ, яагаад ирдэгийг хэн ч мэдэхгүй. Энэ зүгээр л болдог гэж таамаглаж байна. Му шу, чамтай хамт алга бол!
Летти: Магадгүй үүнийг туршаад үзэх үү?
Дрим: Турших аа? Юу турших гэж?
Летти: Жишээ нь, бид ямар нэг ид шидийн зүйл жинхэнээсээ хийхэд бэлэн үгүйг харъя.
Эм: Ороорой, Кейт. Чи урд нь ийм цэцэг харж байсан уу? Энэ жинхэнэ гайхамшиг. Цэвэр ид шид гэж би хэлнэ.
Төгсөв
Back to episodes Go home