Шидэт дагинууд 3
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
*************
+Грэнни
+Эрэгтэй хоолой /компьютер/
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 3 – Р АНГИ
ЭСТИГИЙН ШИНЭ ДААШИНЗ
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Сарны хэл, фабеллини, хэзээ ч угаагддаггүй сав, тэд ямар балай юмаа бичдэг байна аа? Хайртай учирсан шидэт дагины далавч улам их гэрэлтэж, авъяас нь хурцаар илэрч, зүрх нь цохилж эхэлдэг. Хэрэв бид өдрийн турш гэртээ байдаг бол би хайраа яаж олох вэ? Шидэт дагины шинэ Спэйс цуглуулга! Алтан даашинз, би авмаар байна.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Би дурласан бололтой. Нэг л өдөр бид хамт байх болно. Зүгээр л намайг хүлээж байгаарай.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Зөгнөл, тав дахь элемент. Хайх.
Эр: Хайсан зүйл олдсонгүй. Магадгүй та буйдангийн тухлаг дэр хайсан уу?
Терци: Хайх. Зөгнөл, тав дахь элемент.
Эр: Хайсан зүйл олдсонгүй. Би гар урлалын хивс санал болгож болно.
Терци: Хайх. Зөгнөл.
Эр: Зөгнөл. Таарах 257 үр дүн олдлоо.
Терци: 257 үр дүн гэнэ ээ? Гэхдээ үүнд би нэг сар зарцуулна. За яахав, бүгдийг нь хэвлэчих.
Эр: Шидэт дагины амралт дууссан.
Терци: Бидэнд дахиад нэг сар хэрэгтэй.
Грэнн: Би чамтай холбогдсондоо ямар их баярласан гээч.
Терци: Сайн уу, шидэт дагина Грэнни. Зочид буудлын өрөөтэй холбоотой ямар нэг асуудал байна уу?
Грэнн: Үгүй ээ, бүх зүйл сайхан байна. Далай, коктейль гээд л, би зүгээр л санаа зовоод, чи хэдхэн өдөр гэж хэлсэн санагдах юм.
Терци: Нэг сар. Та намайг буруугаар ойлгосон байх. Би хаант улсын зардлаар нэг сар гэж хэлсэн.
Грэнн: Сар аа?
Терци: Яг тийм, шидэт дагина Грэнни.
Эсти: Шидэт дагина Грэнни. Манай өмнөх багш шидэт дагина Грэнни байна. Би түүнтэй ярьж болох уу, гуйж байна.
Терци: Эсти, чи энд юу хийж явдаг билээ?
Эсти: Би нэг даашинз хэвлэх гэсэн юм. Энэ маш хурдан байх болно. Өө, та юу хэвлэж байгаа юм бэ? Би харж болох уу?
Терци: Яг одооноос эхлэн хэн ч бай, принтер ашиглахыг хориглоно гэж би өмнө нь хэлээгүй юу?
Эсти: Принтер ашиглаж болохгүй ээ? Яагаад?
Терци: Чи энд даашинз захиалах биш сурах гэж ирсэн. Хэрэв чи даашинзтай болмоор байвал оёж өмс.
Эсти: Гараар оёно гэхээр... надад хэцүү ш дээ.
Терци: Жинхэнэ шидэт дагина бэрхшээлийг зоригтой угтдаг юм.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Тэр жинхэнэ шидэт дагина бэрхшээлийг зоригтой угтдаг юм. Даашинзаа оё гэж хэлсэн.
Фенти: Тэгвэл оёж дээ.
Эсти: Харин би оёж чадахгүй.
Фенти: Санаа зоволтгүй, би чамд туслана.
Эсти: Эсгүүрийн дагуу хайчлаарай, эвлүүлж сайхан оёорой.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Эсгүүрийн дагуу хайчлаарай, эвлүүлж сайхан оёорой... Үгүй ээ! Миний эсгүүр! Би одоо яаж даашинзаа оёх юм бэ?
Летти: Би чиний чимхүүрийг хэрэглэж болох уу? Өө, та нар юу болоо вэ?
Фенти: Бид Эстид шинэ даашинз оёх гэж оролдсон юм.
Летти: Эсти, чи бараг сая даашинзтай, чамд шинэ даашинз ямар хэрэгтэй юм?
Эсти: Надад сая биш ердөө 117 даашинз байна, гэвч өмсөх юу ч байдаггүй.
---------------------------------------------------------------------------------------
Летти: Бэлэн боллоо.
Эсти: Энэ юу юм?
Летти: Комбинезон.
Эсти: Яах гэж?
Летти: Одоо чи өмсөх юмтай боллоо.
Эсти: Дэгжин алтлаг даашинзны оронд нэг муухай комбинезон шүү.
Фенти: Ёстой догь. Та хоёр чинь ихэр эгч дүү хоёр. Та хоёр нэг юм шиг ижилхэн хувцастай явах болно.
Летти: Тэгэхээр чи миний комбинезоныг муухай гэсэн үү? Чамд энэ алтлаг өнгө зохих ч үгүй.
Фенти: Чимхүүрээ авахгүй юм уу?
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Тийм ээ. Нууц үг нь - Зөгнөл.
Терци: Хятадын өөрчлөлтийн номын тусламжтайгаар зөгнөлийг тайлбарлах. Зөгнөлийн янз бүрийн орчуулыг сарны хэлнээс орчуулах. Би энэ бүгдийг уншина гэдэгт итгэхгүй байна. Зөгнөл болон шар шувууны эртний хэлний хоорондын уялдаа. Энэ арай хэтрэнэ. Хар нүх рүү.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: 1, 2, 3, сайхан цэвэрхэн болоорой. Амттай байлаа, маш их баярлалаа.
Терци: Чи болчихсон юм уу, Эсти? Хүлээгээч, чи хаачих гээв? Харин та нар яасан удаан иддэг юм? Жинхэнэ шидэт дагинууд юм идэж байхдаа анхаарлаа төвлөрүүлдэг.
Дрим: Хэрэв би тоглоомон байвал яахав?
---------------------------------------------------------------------------------------
Эсти: За, хурдан, хурдан, нууц үг. Алив, тайван байгаарай, Эсти. Дахиад нэг удаа. Шившлэг.
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Танд баярлалаа.
Терц: Зүгээр. Аяга тавагнуудаа өөрсдийгөө угаагаарай. Гал тогооны шүүгээнд буцаж ороорой. Энэ юун утгагүй юм бэ?
---------------------------------------------------------------------------------------
Эсти: За, 36 размерын даашинзыг хуулах.
Терци: Энд юу болоод байна? Яг одоо цэвэрлэж эхэл. Чи гуйж болно, мөргөж болно, гэвч чи яг одоо миний хэлснээр хийнэ. Энэ байж боломгүй юм. Миний шившлэг юу нь буруу байна? Энэ намайг...
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Ямар их юм бэ! Үгүй ээ! Би эднийг яаж зогсоох вэ?
Летти: Эсти, чи энд юу хийгээд байгаа юм бэ? Чи бүгдэд нь энэ ижилхэн даашинзуудыг өмсүүлэх гэсэн юм уу?
Эсти: Летти, намайг авраарай. Бид эгч дүүс гэдгийг бүү март.
Летти: Өө, одоо би чамд хэрэгтэй юу? За яахав, би чамд туслая.
---------------------------------------------------------------------------------------
Терци: Би даажигнахаа одоохон боль гэж байна. Хүлээ. Даажигнал. Тийм байх нь! Энэ заль байж. Хуучны алдартай заль. Хэзээ ч угаагддаггүй аяга тавагнууд. Энэ шидэт дагинууд уу. Би нүд ирмэхийн зуур бусдын шившлэгийг ялж, миний ид шид бүхнээс хүчтэй байх болно.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Летти, түргэлээч, багш удахгүй буцаад ирнэ.
Летти: Намайг битгий яаруул, би шившлэгийн хүчийг шалгах хэрэгтэй байна.
Эсти: Ингэж байх цаг алга! Энэ бүх хуулбарууд алга болж, энэ өрөө цэвэрхэн болог.
Терци: Энд юу болоод байна? Принтерийг хэн нь ашигласан бэ?
Эсти: Би тэр даашинзыг маш их хүсэж байна.
Терци: Даашинз аа? Ямар даашинз?
Эсти: Алтлаг даашинз. Энэ юу вэ?
Терци: Энэ бол... Энэ... хичээлийнх.
Летти: Агаар шинэчлэлт 80%.
Терци: Юу гээч, Эсти, чи гайхалтай зүйл хийжээ. Чи өөрийнхөө оюун ухаан, ид шидийн чадвараа нотлож, даашинзыг алга болгож, аяга тавагнуудыг илбэджээ. Тиймээс, хэрэв чиний хэлснээр, чи тэр даашинзыг тэтгтлээ хүсэж байвал энэ принтерийг ашиглаж болно.
Эсти: Үгүй ээ, би өөрөө оёно.
Терци: Зөгнөл нь египет, индонез болон Номхон далайн утопийн домогуудтай харьцуулбал зохиомол зүйл. Өө, үгүй ээ! Энэ надад хангалттай. Зогсоорой, бяцхан тогоо минь. Би огт олж уншихгүй нь.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Би өөрөө загвар гаргаж оёж, бас зарим хэв маягийг нэмлээ.
Фенти: Чи шидэт дагинуудын өмнө алтлаг даашинзтай болохыг хүссэн ш дээ.
Эсти: Тиймээ. Гэхдээ тэр аятайхан биш, бас алтлаг миний өнгө биш.
Дрим: Яахав, муугүй шүү.
Эсти: Дримми, би чамд юу ч юм оёж өгч чадна шүү.
Дрим: Ойлголоо, хэрэв чи хүсвэл, тиймээ, гэхдээ үүнийгээ зөвхөн миний зүүдэнд л хий, гол нь хувцасны дизайнерын дүрээр.
Эсти: Өө, тэгвэл мөн ч сайхан даа. Чи ямар төрлийн зүүдэн дээр байдаг вэ?
Дрим: Мангасуудын тухай. Надад зомбигийн хувцас хэрэгтэй.
Эсти: Жаахан ягаан өнгө чамд зохино доо.
Төгсөв
Back to episodes Go home