Шидэт дагинууд 2
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байжээ. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 2 – Р АНГИ
ШИДЭТ АВДАР
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Түргэлээрэй! Өглөө болчихож. Нар гарчээ. Та нар байна уу? Босох цаг болсон! Сэрээрэй, сэрээрэй! Хөөе, Летти, чи хэдийн босчихсон уу? Босоорой! Тоглоцгооё! Бүү саад бол. Өө, тэгвэл саад болохоо болъё. Чи бүр анхнаасаа тэгж хэлэх ёстой байсан юм. Эсти, чи унтсаар байна уу? Дримми, Дримми! Дримми! Чи нуугдсан нүхнээсээ гараад ир. Оу, чи ямар хөөрхөн юм бэ. Явж тоглоцгооё, муужгай минь.
Муур: Яг одоо би маш завгүй байна. Би Дриммигийн зүүдээр өлсөөд байна.
Фенти: Бүгдээрээ л маш завгүй.
Наймаалжин хүн явж гэнэ.
Наймаа хийгээд хөрөнгөтэй болжээ.
Нэг эвэрт түүний жишгийг дагаж...
Яана аа. Намайг уучлаарай. Өө, бурхан минь. Энийг надад юм уу? Хөөх. Маш их баярлалаа. Аа, тэгэхээр, чи надтай тогломоор байна уу? Тэгье л дээ.
Терц: Фенти, юу хийж байгаа юм? Шалбархай цуглуулж байна уу?
Фенти: Би шинэ найзтай болсон. Тиймээ. Тэнд байгаа авдар. Тэр хаанаас ч юм өөрөө хүрээд ирсэн.
Терц: Итгэмээргүй юм.
Фенти: Надад түүнтэй зугаатай байсан.
Терц: Гялалзах шидэт дагины авдар.
Фенти: Тэр бусадтай адил завгүй биш.
Терц: Тэгэхээр, энэ 5 дахь элемент байх нь.
Фенти: 5 дахь элемент ээ? Тэгвэл эхний 4 нь нуугдсан юм уу, яасан юм?
Терц: Боллоо. Чи одоо шүдээ угаах цаг болж.
Фенти: За.
---------------------------------------------------------------------------------------
Терц: Хичээл удахгүй эхлэх нь. Би чамайг энд орхино гэж байхгүй. Би чамайг өөрийнхөө байгаа газарт аваачиж тавина. Өө... Өө, тийм үү? Миний гэр лүү. Одоохон яв. Ингэхэд чи хэнтэй харьцаж байгаагаа мэдэж байна уу?
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Тэгээд би түүнд авдар өөрөө гарч ирсэн гэж хэлсэн, тэгсэн тэр энэ 5 дахь элемент байж мэднэ гэсэн. Харин би 5 дахь гэсэн.
Бүгд: Тэгээд яасан?
Фенти: Тэгээд тэр намайг явж шүдээ угаа гэсэн.
Бүгд: Харин чи?
Фенти: Би үгийг нь дагасан. Би очоод шүдээ угаасан.
Дрим: Тийм дээ. Маш сонирхолтой.
Летти: Мэдээлэл үнэхээр хангалтгүй байна. Судлах хэрэгтэй.
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Энэ байна.
Дрим: Хар даа, энд ном байна. Өө, энэ ид шидийн түүх байна.
Фенти: Сайн уу, авдар аа. Би дахиад л буцаад ирлээ. Чи намайг санасан уу?
Эсти: Фу. Гялалзах шидэт дагина. Гялалзах шидэт дагина. Энэ хэв маягт огтхон биш.
Летти: Сонирхолтой нь, энэ дотор юу байгаа бол?
Дрим: Бид яг одоо энийг шалгах хэрэгтэй.
Эр: Урдын цагт шидтэнүүд том биетэй байхдаа өөрсдийн ид шидийг ихэвчлэн муу зүйлд хэрэглэдэг байжээ. Агуу гялалзах дагина бүх чөтгөрийн шидтэнүүдийн ид шидийг хурааж, тэдний бүх ид шидийн эд зүйлсийг нууц газарт нуужээ. Алс хол ертөнцийн хаа нэгтээ газарт. Тийм учраас хэдэн шидэт авдарууд тэр алс ертөнцөд очих хаалга болжээ. Тэд хүссэн үедээ ирж, явж байдаг, заримдаа тэд эдгээр ид шидийн эд зүйлсийг авчирдаг. Үргэлжлэл бий.
Дрим: Мөн догь оо. Тэгвэл энэ авдарт ид шидийн зүйлс дүүрэн байх нь. Сарны ном ч гэсэн энэ дотор байгаа гэж би бодож байна. Бид тэр номыг өгөхийг авдраас гуйя.
Фенти: Сарны ном гэж юу вэ, Дримми?
Дрим: Тэр маш хүчирхэг шившлэгтэй ном.
Эсти: Өө, би жаахан сэтгэл татдаг ер бусын ханд, бага зэрэг гоо сайхны тостой болвол сайхан байхсан.
Дрим: Жаахан сэтгэл татах аа?
Эсти: Мэдээж.
Дрим: Гэхдээ чамд тэр олон юм ямар хэрэгтэй гэж? Чи тийм ч царай муутай биш. Үнэндээ чи харанхуйд ч сайхан харагддаг.
Эсти: Би авдраас өөрийнхөө хүссэнийг л асууна. Шаардлагатай бол би хүслийн жагсаалт гаргана.
Дрим: Тэгэхээр, сонс доо... хэрэв аз болж чамд сарны ном байгаа бол магадгүй.. чи түүнийг надад бэлэг болгож өгөх боломжтой юу? Нээрэн үү? Чамд асуудал байна уу, юу байна?
Фенти: Чи шидэт үгийг хэлэхээ мартсан байна. Хэлээч.
Дрим: Балай шидэтнүүд. Үнэндээ энэ чамд огт хэрэггүй, тиймээс больж үз, амиа бодсон чемодан минь!
Фенти: Тэр чемодан биш, тэр авдар.
Летти: Магадгүй үүнд зарим нэг тусгай нөхцөл хэрэгтэй байх.
Дрим: Тэгвэл би тэр тусгай нөхцлийг нь үзүүлээд өгье.
Фенти: Терция энэ талаар илүү ихийг мэднэ.
Дрим: Яг зөв, Фенти. Чи нисээд Терцияг хайж үз.
Фенти: Би удахгүй ирнэ.
Дрим: Хөөе, Летти, чи өөрийнхөө рентген туяаны нүдээр энэ авдрыг нэвт харж чадах уу?
Летти: Хачин юмаа, байдаг л нэг хэлбэртэй.
Дрим: Нээрэн үү?
Летти: Тиймээ. Энэ авдар бусад авдартай яг адилхан.
Дрим: Ойлголоо, бид энэ авдарыг нээх ёстой.
Летти: Үүнд нилээн нухацтай хандлага хэрэгтэй.
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Өө, Летти, Дримми. Та нар шидэт дагинууд шиг харагдахгүй байх чинь. Та нар зүгээр үү?
Летти: Бид энэ авдрыг нээх гэж оролдоод.
Эсти: Та хоёр мэдээж үүнийг зөв хийгээгүй байна.
Дрим: Мөн, мөн, тэгвэл бидэнд хичээл заагаач.
Эсти: Өө, би тэгнэ. Зүгээр л суугаад харж бай. Би нэг бяцхан хүслийн жагсаалт гаргасан юм, чи аваад үзвэл сайн байхсан. Энэ сайхан харагдахгүй байна уу? Хариуд нь би чамайг чадлынхаа хэрээр үзэсгэлэнтэй болгоно. Гайхалтай, зүгээр л чи өөрийгөө хар.
Летти: Эсти! Эси рум. Трапец минь хамгийн сайнаар дугуйр. Бүх саадыг нурааж, балай авдарыг нээ!
Эсти: Летти!
Дрим: Хөөх. Фейсти, пейсти. Бид одоо юу хийх ёстой вэ? Алив ээ, шидэт хөөс минь. Бод. Бод.
Эм: Эсти...
Дрим: Хөөе, Эсти, чиний нунтаг өнгөрсөн юм шиг байна.
Летти: Энэ авдарыг байгаагаар нь үлдээсэн нь дээр бололтой.
Эсти: Миний бяцхан нунтаг.
Дрим: Түр хүлээ. Магадгүй энэ Гялалзах шидэт дагины авдар биш, бид эндүүрсэн байх. Агуу хамгаалагч, битгий инээд хүргэ. Энэ ердөө л хуучны тэнэг хайрцаг. Ямар тэнэг юм. Өө, сарны ном. Өө, үгүй шүү! Тэгж ярихгүй! Би энийг яасан ч өгөхгүй.
Летти: Эсти, татаарай!
---------------------------------------------------------------------------------------
Эсти: Ингэхэд бид хаана байна аа?
Дрим: Бид авдар дотор байгаа бололтой.
Эсти: Өө, миний бяцхан нунтаг байна!
Дрим: Энэ өөдгүй хайрцагт ялдам зан үйлчлэхгүй! Одоо бид яавал дээр вэ?
Фенти: Летти, Дримми, Терция хаана ч алга.
Дрим: Фенти!
Эсти: Фенти!
Летти: Фенти!
Фенти: Та хоёр Эсти, хатагтай хоёрыг хаа нэгтэй харсан уу? Бүгдээрээ байхгүй байдаг нь хачирхалтай юмаа.
Бүгд: Фенти! Биднийг гаргаач!
Фенти: Энэ томчуул дэндүү завгүй байх юм. Бас хэн ч надтай тоглохыг хүсдэггүй. Чи надтай дахиад тогломоор байна уу? Тиймээ. Тийм бол намайг бариарай!
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Би энд байна. Хөөе, та нар хаана байсан бэ?
Дрим: Үгүй ээ! Би энийг өгөхгүй!
Летти: Бид Дриммийг аврах хэрэгтэй.
Эсти: Терция?
Бүгд: Терция! Терция!
Эсти: Чи тэсэж байгаарай, бид одоохон Терцияг олно.
Фенти: Хонгорхон бяцхан авдар аа, чи манай Дриммийг бидэнд буцаагаад өгч болох уу? Хичээнгүйлэн гуйя, зөвхөн надад. Бид найзууд ш дээ. Тийм биш үү? Өө, тийм үү! Би чамтай дахиад тогломооргүй байна. Надад чамаас дахиад юу ч хэрэггүй. Бидэнд Дриммийг өгөөдөх. Хөөх, баярлалаа.
Дрим: Чи яасан их томордог хайрцаг вэ? Би чамд үзүүлээд...
Фенти: Авдар хэлэхдээ чи энэ бүхнийг анх эхлүүлсэн гэсэн.
Летти: Би нууцын хажуугаар зүгээр өнгөрч чадахгүй. Би бол судлаач.
Фенти: Зарим нууцыг зүгээр л нууц байлгасан нь дээр гэж тэр хэлсэн.
Летти: Би зүгээр л оролдоод үзэх гэсэн юм.
Фенти: Түүнд сайхан харагдах таалагддаг, Эсти шиг.
Летти: Ойлголоо. Чиний зөв. Биднийг уучлаарай. Бид чиний нууцад нэвтрэх гэж оролдсонд.
Дрим: Аа... сарны номыг авахыг маш их хүссэн юм. Энэ мөрөөдөл байсан.
Эсти: Бас ер бусын ялдам сэтгэл, жаахан ханд.
Дрим: Хөөх! Номонд чинь маш их баярлалаа.
Эсти: Гайхалтай, ер бусын ялдам сэтгэлтэй ханд. Чи үнэхээр хайр татмаар юм.
Летти: Энэ одоо юун хачин эд вэ? Энэ миний бүх асуултанд хариулах байх, тийм үү? Яахав, ядаж л хагаст нь.
Фенти: Терция хаана байгааг чи мэдэх үү?
Эсти: Өө, бурхан минь. Та хаана байсан бэ? Бид таныг хаа сайгүй хайсан.
Терц: Би юу? Өө, би... надад хийх зарим ажил байлаа.
Фенти: Бид энд асуудалд орсон.
Терц: Надад хийх чухал ажил байсан юм.
Фенти: Та бидэнд үнэхээр хэрэгтэй байсан.
Терци: Энэ бүхэн их сонирхолтой байна. Нээрэн шүү. Гэвч бүгдээрээ гэртээ харих цаг болж.
Фенти: Бид үргэлж тоглох болно, битгий уйтгарлаарай, за юу?
Терци: Тав дахь тэмдэг хаалттай хэвээрээ. Тэгвэл авдар элемент биш гэсэн үг. Хараад байхад бүгд л чамаас бэлэг авдаг бололтой. Тиймээс миний асуудалд зориулж нэгийг авч болох уу? Чи надаар тоглоод байна уу? Ойлголоо, ойлголоо. Үгүй бол үгүй гэсэн үг. Өөрийнхөө хүүхэдтэй харилцах нь. Хүмүүжүүлэх тухай цуврал. Чи тоглоод байна уу?
Төгсөв.
Back to episodes Go home