Meteor garden-24

Meteor garden-24

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Сон: эр, тосгоны залуу Сон

 

Гарчиг: Солирын орд. 24-р анги 

Мей: Лей чамтай ярьсан уу? Тэр хоёр Санцайг олсон гэсэн. Удахгүй сургууль дээр ирнэ гэсэн.

Ши: Лей тэрнийг буцаад сургуульдаа ороход нь тусална гэсэн. А Си, чамайг тусалбал илүү амархан байх байх.

Дао: Та нар тусал.

Мей: А Си, ийм жижигхэн юман дээр Санцайд тусалж яагаад болохгүй гэж?

Дао: Та нарын хийж чадахгүй байгаа юм байгаа биш. Өөрсдөө туслахгүй юу. Би тэний төлөө бүх зүйлээ орхиход бэлэн байсан. Тэрний төлөө би Даомин овогтын бизнесийг орхисон ч чадна. Гэтэл... бид хувь тавилангаас зөрж чадахгүй юм байна. Хичнээн хичээсэн ч зүрх маань шаналахаас цаашгүй.  

******************

Санцай: Лей. Машинаа зогсоо доо.

Лей: Зогсоорой.

Санцай: Тэр эмэгтэй мөн байна.

Чин: Санцай, хаачих нь вэ?

Сон: Эргээд ирсэн үү?

Эм: Тийм ээ. Эргээд ирлээ.

Санцай: Ашгүй дээ. Тэр эргээд  ирлээ. Сон, далайн эрэг дээр амалсанаа битгий мартаарай. Аз жаргалтай байгаарай.

Чин: Санцай, юу харж байгаа юм?

Санцай: Юу ч биш ээ.

Чин: Явъя. Хурдлаарай.

Санцай: За. Сон зөв зам сонгосон. Гэтэл би бороотой шөнө тэр замыг орхисон. Одоо намайг өөр зам хүлээж байгаа.  Надад буцах зам байхгүй.

*******************

Санцай: Яагаад ийм том байр хөлсөлж байгаа юм бэ?

Лей: Том байна уу? Тийм том биш ээ.

Санцай: Бид нарын байрны тухай ойлголт өөр болохоор тэгж байгаа юм.

 Лей: Би байрны эзэнтэй нь ярьчихсан. Энэ байр бүрэн тавилгатай. Нөгөө өрөөнд бусад юмнууд нь байгаа. Маргааш би хүн яваалаад бүгдийг нь янзлуулаад өгнө өө.

Санцай: Хэрэггүй ээ. Би өөрөө хийчихнэ.

Чин: Манайд нүүж очихгүй юм уу? Тэгвэл түрээс төлөхгүй,  бас би чамайг хамгаална шд.

Санцай: Чинхө. Би хангалттай төвөг удсан. Та нараас байнга тусламж авсаар байгаа санаа зовж байна. Та нарт үнэхээр баярлалаа. Санаа зовох хэрэггүй. Би өөртөө санаа тавьчихна.

******************

Чин: Санцай, чи сургууль дээр ирэлгүй удсан. Эргэж ирэх ямар байна?

Санцай: Хачин байна.

Эм: Хөөе. Санцай биш үү?

Эм: Сургуулиас гарчихсан биз дээ? Яагаад эргээд ирсэн юм бол?

Эм: Харин?

Чин: Ф4 байна. Хуа Зилей. Санцай... Аан? Алга болчихож. Хачин юм даа. Санцай, яагаад нуугдаад байгаа юм?

Санцай: Тийм ээ. Би яагаад нуугдаад байгаа юм бол?

Чин: Дао Минсийд зүгээр л сайн уу гээд хэлчих. Тэгээд л болно. Зүгээр л тэрнээс зайгаа барихад болно. Би үргэлж дэргэд чинь байна.

Санцай: Зайгаа барих шаардлага байхгүй ээ. Бид хоёр аль эрт дууссан.

******************

Мей: А Си, ухаантай бай л даа. Санцай та хоёр нэг нэгнээ хараагүй царайлаад... жаахан хүүхэд шиг. Мартаж үз.

Дао: Хэнийг хэлээд байгаа юм? Нуугдаад байгаа хүн нь би биш.

Лей: Та хоёр  асуудлаа хурдан шийдээд, нэгмөсөн сал.

Мей: Лей, чи юу яриад байна аа?

Лей: Та хоёр хугацаатай үерхэж байсан биз дээ? Тэр хугацаа чинь дуусч байгаа. А Си, бодит байдлыг хар. Үнэнийг хүлээн зөвшөөр.

Ши: Дайран дээр давс нэмэхээ боль л доо.

Лей: Тэрний араас тосгон руу явсан өөр нэг шалтгаан байгаа. Чамайг тэрнээс бүрмөсөн салаасай гэж хүсч байна.

Дао: Лей. Чи юу яриад байна аа?

Лей: Хүн болгонд өөрийн гэсэн асуудал байдаг. Би бодит байдлыг хэлж байна. Бидний хэнд нь ашигтай байх нь чухал биш.

Мей: Лей, чи юу хэлэх гэсэн юм?

Ши: Мей Зуо. Лейд бодсон юм байгаа байх. Оролцох хэрэггүй.

*****************

Дао: Санцай. Надад хэлэх юм байна.

Санцай: Чи яагаад ганцаараа байгаа юм? Хуа Зилей, тэр хэд хаачаа вэ?

Дао: Түрүүн хамт байж байгаад ирсэн.

Санцай: Хэлэх юм байгаа гэсэн байх аа?

Дао: Энд байх тийм хэцүү байна уу? Надтай байх тийм хэцүү байна уу?

Санцай: Үгүй ээ. Чи л өөрөө хэлэх юм байна гэсэн шд.

Дао: Ганц ч үг хэлэхгүй алга болоод, далайн эрэг дээр нуугдаад. Чи юу бодож байсан  юм?

Санцай: Амрахыг хүссэн юм. Ямар ч дарамт шахалтгүйгээр. Чөлөөтэй бас тайван сайхан байсан.

Дао: Надад хэлэх юм алга уу?

Санцай: Сайн сууж байсан уу?

Дао: Өөр? Чамд үнэхээр урам хугарч байна. Чухал юм ярих болгонд чи өөр юм ярьж, нуугдаж, унтаж байгаа юм шиг царайлж, эсвэл зугтдаг. Чи шударга байх гэж юуг хэлдэгийг мэдэх үү? Ийм юм мэдэхгүй бол яаж хүнтэй үерхэх юм? Би ч гэсэн утсан хүүхэлдэй байхыг хүсэхгүй байна. Ахин дахин... би тэнэг амьтан шиг санагдаж байна. Залхаж байна.

Санцай: Дао Минси...

Дао: Одооноос би чиний төлөө юу ч хийхгүй. Өнөөдөр чи намайг хараад нуугдсан байх аа. Дахиад нуугдах шаардлагагүй. Одооноос өөр өөрийнхөө замаар явъя. Би хэлсэн амандаа хүрч, чамайг явуулъя. Баяртай.

Санцай: Дао Минси, хүлээ... Энэ хүзүүний зүүлтийг би байнга авч явдаг байсан. Өнөөдөр чамд эргүүлээд өгье. Би чамд хайртай. Яг тэр мөчид би хэлэх дөхсөн. Найз нөхөд, гэр бүлээ орхиод... бардам зан, нэр хүндээ орхиод... хэлэхийг хүссэн. би чамд хайртай...

*****************

Лей: Санцай, юу хийж байгаа юм?

Санцай:   Алга болгож болохгүй. Хуа Зилей надад хайхад туслаарай. Хааччихав аа? Би олохгүй байна.

Лей: Олчихлоо.

Санцай:   Хүнд сайн болно гэж энийг хэлдэг байх нь. Тэр хүнийг гэсэн сэтгэлээ зогсоох дийлэхгүй бас хайрлахгүй байж чадахгүй.

***************

Дао:  Захиалгаа өгчихсөн үү? Стейк авъя. Баярлалаа. Ямар хэргээр дуудаа вэ?

Лей: А Си. Чи Санцайг юу гэж боддог вэ?

Дао:   Юу ч биш.

Лей: Итгэлтэй байна уу? Тэрний амьдрал, сэтгэл хөдлөл, ирээдүй гээд бүгд чамтай хамааралгүй болно.

Дао:   Надад хамаагүй гэж би хэлсэн биз дээ? Итгэнэ үү байна уу өөрөө мэд. Энийг ярих гэж намайг дуудаа юу? Лей. Чи хүний хэрэгт оролцдоггүй байсан. Эсвэл Санцай болохоор ингээд байгаа юм уу?

Лей: Тийм ээ. А Си. Би  Ши Мен, Мей Зуо хоёрт Санцай та хоёрын дундуур орохгүй гэж хэлж байсан. Хэрвээ чиний хэлсэн үнэн бол, та хоёрын дунд үнэхээр юу ч байхгүй бол... сүүлчийн удаа дахиад асууя. Чи Санцайд хайргүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

Дао:    Дургүй хүрчихлээ.

Лей: Тэгвэл, А Си... сайн сонс. Би шийдсэн.

Дао:   Юу шийдсэн гэж?

Лей: Би Санцайтай үерхэнэ.

Дао:   Дураараа бол. Тэртэй тэргүй надад хамаагүй хэрэг.

Лей: Үнэнийг хэлэхэд би Санцайг аль эртнээс жирийн найз гэж бодож байгаагүй. Өнөөг хүртэл би чамайг бодоод тэрнээс зайгаа барьдаг байсан. Гэхдээ тэр үед бууж өгсөндөө одоо би харамсаж байна. Чи үнэхээр Санцайг орхихоор шийдсэн бол надад аз жаргал хүсээрэй. Би чамд аз жаргал хүсч байсан шиг.

Дао:   Ийм юм надад хэлэх шаардлагагүй.

Лей: би хамгийн түрүүнд чамд хэлэхийг хүссэн юм.

Дао:   Сайн сонс. Ямар шийдвэр гаргаснаа надад хэлэх хэрэггүй. Надаас адиислал хүсч байгаа бол дэмий хэрэг.

*****************

Чин: Хичээлээсээ зөндөө хоцорчихсон байгаа. Нөхөж амжиж байна уу?

Санцай:   Тийм ээ. Би угаасаа толгой сайтай биш болохоор. Дээр нь хичээлээсээ зөндөө хоцорчихсон болохоор нөхөж амжихгүй л байна.

Чин: Хөөе. Би аавд хэлээд цагийн багш аваад өгөх үү?

Санцай:   Цагийн багш аа? Оюутнууд өөрсдөө цагийн багш хийдэг байхад, би багш авах юм уу?

Чин: Тийм байна.

Лей: Санцай. Явъя. Би чамйаг авахаар ирлээ.

Санцай:   Аан?

Чин: Хэрэггүй ээ. Би Санцайг хүргээд өгчихнө.

Лей: Эрэгтэй хүн сайн бүсгүйгээ авах нь хэвийн үзэгдэл.

Чин: Чи хэзээнээс ийм хачин юм ярьдаг болчихоо  вэ?

Санцай:   Лей. Дуу цөөтэй хүн байж. Өнөөдөр гэнэтхэн юу болоо вэ?

Лей:  Би хоцорсон хичээлийн чинь багш нарт хэлээд лекцийг нь хуулаад авчихсан. Явъя. Чамд зааж өгөх хүн хэрэг болно.  

Санцай:   Чи надад зааж өгөх юм уу? Чинхө, би явлаа. Баяртай.

Чин: Аан?Хуа Зилей чамайг дээ.  Санцайд туслах гэхээр л гараад ирэх юм. Одоо яах вэ? Арай гэж Дао Минсигээс салж байхад. Өөр өрсөлдөгч гараад ирлээ.  

*****************

Дао:  Чи тэгэх байсан уу?

Ши: Тэр тэгж мэднэ шүү.

Дао: Тэгэх байх. Яах аргагүй тэгнэ.

Мей: Хурдан Лейг ир гээд хэлчих.

Ши: Авахгүй байна.

 Мей: Дуут шуудан үлдээчих.

Дао:  Хэрэггүй ээ. Завгүй байгаа байх. Санцай тэр хоёр хамт байгаа.

Ши: Аан?

Дао:  Та нар мэдээгүй юм уу? Лей, Санцай хоёр үерхэж байгаа.

Мей: Согтчихоо юу? Лей, Санцай хоёр...

Дао: Үгүй ээ, согтоогүй. Хичнээн уусан ч согтохгүй байна.

Мей: Юу болоод байна аа?

Дао:  Ийм л  байна.

Ши: Лей юу гэж байна?

Дао:  Лей... намайг Санцайгаас больж байгаа бол тэр хоёрт аз жаргал хүсээрэй гэсэн. Тэр надад аз жаргал хүссэн шиг.

Ши: Та хоёр юу болоод байгаа юм?

Дао:  Юу ч болоогүй. Санцай бид хоёр угаасаа ямар ч хамаагүй болсон.

Ши: Тэгээд?

Дао:  Тэрний хүссэнээр... тэр хоёрт аз жаргал хүснэ. Надтай Санцайгийн тухай ярихдаа царай нь ямар байсныг та хоёр харсан бол ч... Ёстой инээдтэй байсан. Чухал царай гаргаад л... Бас... царай нь... одоохон...

******************

Ши: Лей. Чи хайрын гурвалжинд орооцолдох хүн биш шүү дээ.  Сүүлийн үед чамайг ойлгохоо байлаа.

Мей: Чамайг бүр ойлгохоо байлаа. Чи хэзээ ч ийм байдал гаргаж байгаагүй ш.

Лей: Та нар намайг сайн мэднэ. Зүгээр л нөхцөл байдал өөрчлөгдсөн. Та хоёр А Си, Санцай хоёрт боломж байгаа гэж бодож байна уу?

Ши: Чиний хэлдэг үнэн. Гэхдээ чи тэр хоёрын дундуур ороод байдал байдал А Си, Санцай та гурвын байдал дахиад ээдрээтэй болно шд.

Лей: Магадгүй. А Си юу гэж байна?

Мей: Инээхээ боль л доо. А Си өчигдөр согттолоо уусан. Бас инээгээд байсан. Хоосон шалтаг. Зүгээр л өвдөж байгаагаа нуухыг хичээж байгаа юм.

Ши: Би А Сийг өмөөрөөгүй шүү. Гэхдээ Жинийг заавал Санцайгаар орлуулах хэрэг байна уу?

Лей: Намайг тэнэг хүн шиг ярихаа боль л доо. Жинийг хэн ч орлохгүй. Санцай тэрний орлон тоглогч биш.  Тэр хоёр хоёр өөр хүн. 

Ши: Тэгвэл яагаад улам төвөгтэй болгоод байгаа юм бэ? Нэг бол Санцай, нэг бол Жин. Санцай, А Си хоёр үерхэж байсан шд.

Лей: Яг наадах чинь. А Си, Санцай хоёр үерхдэг байсан. Гэхдээ одоо салчихсан. Намайг болиулах гэж хичээхийн оронд тэрэнд бодит байдлаас, өөрөөсөө зугтахаа боль гэж хэлсэн нь дээр байх.

Ши: Яагаад гэнэтхэн ингээд байгааг нь ойлгохгүй байна.

Мей: Гэнэтийн юм биш ээ. Аль эртнээс сэтгэлээ нууж байсан байх.

***************

Чин: Дао Минсигийн экс сүйт бүсгүй. Намайг дагахаа боль л доо.

Зы: Намайг Санцай дээр хүргээд өг. Тэрнийг эргэж ирсэнээс хойш би уулзаж чадаагүй.

Чин: Тэрэнтэй уулзаж яах гэсэн юм?

Зы: Гуйж байна. Би тэрнийг санаад байна. Хөөе. Ши Мен, Мей Зуо.

Чин: Тэд нар дээр оч.

Зы: Тэгэх гэж л байна. Санцай хаана байгааг мэдэх үү? Чинхө надад хэлэхгүй байна.

Ши: Санцай хаана байна?

Чин: Би яаж мэдэх юм? Хуа Зилейтэй байдаг болсон. Би ч гэсэн олохгүй байгаа.

Зы: Санцай, Дао Минси хоёр эргээд нийлчихсэн үү?

Чин: би яаж мэдэх юм? Сургууль дээр нэг нэгнээсээ дөлөөд, эсвэл нуугдаад байгаа. Лей Санцайд хичээлээ нөхөхөд нь тусалж байгаа. Лей Ф4- өөс гарсан байх.

Зы: Та нар юу яриад байгаа юм бэ? Санцай яагаад эргээд ирсэн мөртлөө,  Хуа Зилейтэй байдаг билээ?

Ши: Тийм л юм болоод байна. А Си Санцай тэр хоёрын хооронд бүх юм дууссан гэсэн. Лей Санцайтай шинээр эхэлж байгаа гэсэн.

Чин: Дао Минсигээс өөрөөс нь болж байгаа юм.

Мей: Амаа тат.

***************

Зы: А Си, миний хэлэхийг сонс л доо. Санцайд хэцүү юм тохиолдсон байх.

Дао:  Хэцүү юм аа? Ийм хачин шалтагнаас нь залхаж байна. Жаахан хэцүү юм тохиолдсон гэж хэлэх болгонд нь уучлаад байх уу? Би чадахгүй. Чамд хэлчихье. Энэ чамд ямар ч хамаагүй. Дагахаа боль...

Зы: Жаал аа, кофе уух уу? Кофет гадаа уух гоё шүү.

Дао:  Яах гэж ирсэн юм?

Зы:Ингэж аашлах хэрэг байгаа юм уу? Чамд кофе авч өгдөг ийм сайхан сэтгэлтэй эмэгтэй чи харсан уу? Чи үнэхээр...

Дао:  Заза. Үглэхээ боль.

Зы: Би анх удаа л ийм газар кофе ууж байна. Энэ кофе аймшигтай амттай юм байна. Юугаар хийдэг юм бол? Муухай юм аа. А Си. Чамайг ойлгох үнэхээр хэцүү юм аа. Бид хоёр анхны уулзсаныг санаж байна уу? Чи намайг гудамжинд орхиод явчихсан. Гэтэл чи одоо ч хэвээрээ байна. Чи одоо болтол өөрчлөгдөөгүй байна. Яг хэвээрээ байна. Бид нарын өссөн орчин бусдаас өөр болохоор аргагүй байх. Бид бүх зүйлийг ямар байх ёстой талаас нь боддог. Бусад хүмүүст энийг хүлээн зөвшөөрөх хэцүү байдаг байх. Тийм болохоор бид ихэнх зүйлийг ийм байх ёстой гэж боддог. Бусад хүмүүс бидний энэ зан таалагддаггүй байх. Тийм болохоор бид нар ингэж шаналж байгаа юм. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Бид нарт өөрчилж чадахгүй олон зүйл байгаа.

Дао:  Эмэгтэйчүүд яагаад дандаа янз бүрийн шалтгаан хайж, харилцаанаас зугтаах гэж оролддог юм. Энгийн байвал амар биш үү? Юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна. Юу ч яримааргүй байна. Цээж маань давчдаад дэлбэрэх гээд байна. Гэртээ харь.

Зы: А Си, сэтгэлээр битгий уна. Би байгаа шд. Тоглосон юм аа. Зүгээр л сэтгэлийг чинь засах гэсэн юм. За за, би ингээд явлаа. Чи ч гэсэн гэртээ хариарай. Хөгшин хүн шиг хөмсөгөө зангидахаа боль. Царай муутай харагдаж байна. Баяртай.

*****************

Санцай:   Ямар хэргээр ирээ вэ?

Лей: Бялуу авъя. Энэ өвс шиг ногооныг авъя.

Санцай:   Юун өвс шиг ногоон бэ? Ногоон цайны бялуу гээч. Авч явах уу?

Лей: Тийм.

Санцай: Та нарыг анх энд ирэхэд Мей Зуо чамайг чихэрлэг юманд дургүй гэж хэлж байсан. Энэ бялуу эгдүүтэй харагдаад авч байгаа юм у?

Лей: Тэрийг мартаагүй юм уу? Найз минь хаачаа вэ, Шиао Юу? Яагаад байхгүй байгаа юм?

Санцай:   Өнөөдөр ирээгүй. Намайг эзгүйд байнга ганцаараа ажилладаг байсан. Би эргээд ирсэн болохоор захирал хэд хоног амраад ир гэсэн. Тэгээд ч  удахгүй Шиао Юугийн шалгалт болно. Шалгалтандаа бэлдэж байгаа.

Лей: Ажил чинь тарахаар би ирж авна аа.

Санцай:   Хэрэггүй ээ. Хайртай хүнээ ажлаас нь авах хэвийн зүйл гэж хэлэхгүй юм байгаа биз дээ?

Лей: Чиний хэлэхийг сонссон чинь сүүлийн үед би чамайг байнга авч байгаа юм байна. Чамайг загасчны тосгоноос авсан. Сургуулиас авсан. Одоо бас ажлаас чинь.

Санцай:   Би муу зан сурчих вий дээ.

Лей: Тийм хугацаа одоо бага үлдсэн байх. Магадгүй энэ миний хувьд чухал дурсамж болж үлдэх байх. Анх удаа л А Сийг гомдоочих бол уу гэж санаа зовохгүйгээр чамайг хүссэнээрээ халамжилж байна.

Санцай:   Лей. 

Лей: Бялуу болчихсон уу?

*****************

Ши: Чинхө, Шиао Юу хоёрт тохиолдсон зүйл бодит байдал. Ийм юм болбол чиний хайр Санцайг зовоох шалтгаан болно. Чи энийг хүсч байна уу?

Мей: Ши Мен, шударга биш байна. Санцай Лейг сонгох юм бол адилхан зүйлтэй учирна. Лейгийн ээж, аав хоёр Санцайд А Сигийнх шиг дургүй байх байлгүй.

Ши: Шархан дээр нь давс үрэхээ боль.  Чи Санцай, Лей хоёрыг муудалцуулмаар байгаа юм уу?

Мей: Тэр хоёрыг муудалцах ёстой гээгүй байна. Зүгээр л бодит байдлыг хэлж байна. Тэр хэнийг ч сонсгосон бай адилхан асуудал гарч ирж магадгүй. Тийм бол зориг гаргаад асуудалтайгаа нүүр тулж болохгүй гэж үү?

Ши: Би Ф4-ийг дахиад тараасай гэж хүсэхгүй байна. Чи ямар байсны мартаа юу? А Си, мартах гээд үз. Санцай та хоёр салсан нь үнэн. Энэ бодит байдал. Битгий улам гүнзгий жив.

Дао: Дуугүй бай. Та нарын тэнэг яриаг сонсох хүсэл алга.

Мей: А Си.

Дао: Ши Мен. Чиний хэлдэг зөв байж магадгүй. Гэхдээ би чадахгүй. Би гүнзгий живээгүй, угаасаа мартаж чадаагүй. Санцайг алдвал... би амьсгалж ч чадахгүй гэдэгээ саяхнаас л ойлгож байна.

******************

Лей: Ганцаараа амьдраад дасч байна уу?

Санцай:   Тийм ээ. Олон юм бодохгүйн тулд аль болох завгүй байхыг хичээж байгаа.

Лей: Чи Жин шиг ярьж байна.

Санцай:   Жин эгч үү?

Лей: Би Францаас ирэхдээ Жинийг ганцаараа үлдэхийг мэдэж байсан ч гэсэн яваад өгсөн. Жиний хувьд би анхнаасаа очоогүй бол дээр байсан юм. Гэхдээ тэр намайг буруутгаагүй. Тэр өөрийгөө завгүй байлгадаг байсан.  

Санцай:   Харамсаж байна уу?

Лей: Харамсаж байна. Тэгж амархан бууж өгсөндөө харамсаж байна. Илүү удаан тэсээгүйдээ харамсаж байна. Санцай, чи ойлгож байна уу? жаахан тэвчээр гаргаж чадахгүй бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам их харамсах болно. Өөрийнхөө сэтгэлээс татгалзаж, А Сигаас татглзвал чи ч гэсэн над шиг харамсах болно. Гэрэл чинь...

Санцай:  Мэдэхгүй ээ. Би явахдаа унтраасан даа.

Лей: А Си юу? Чамд өгсөн солирын зүүлттэй адилхан байна.

Санцай:   Тэнэг...

Лей: үгүй ээ.  А Си тэнэг биш. Харин ч сайн боллоо. Бууж өгөхгүй байхаар шийдэж. Тэр хайраа орхихгүй. Чи мэдэх үү? А Си миний яриад байсан тэвчээрийг гаргаж байна.

Санцай: Тэгсэн ч гэсэн тэнэг.

Лей: Санцай. Сайхан амраарай.

***************

Ши:  Юу болоо вэ? 

Мей: Чамд хаягдчихлаа л гэж бодож байлаа.

Ши: Харин тийм.

Мей:  А Си шинэ шийдвэр гаргасан.

Ши: Бид хоёр А Си та хоёрын муудалцахыг хармааргүй байна.  Гэхдээ энэнээс зугтах аргагүй юм шиг байна.

Лей: Мэднэ ээ.

Ши: Үнэн үү? Тэгээд ичмээр санагдахгүй байна уу?

Лей: Хэнээс?

Мей: Ши Мен бид хоёроос.

Ши: Та хоёр хайр хайр гээд өөр юм бодохгүй. Бид хоёр яах болж байна аа?

Мей: Лей, сонс доо. Санцай А Си та хоёрын хэнийг ч сонгосон бай, бид нар Ф4 хэвээрээ байх болно.

Ши: Хайранд ч гэсэн дуусах хугацаа байдаг юм. Надад итгэ, за юу?

Мей: Нээрэн. А Си заримдаа хэтэрхий түргэн уурладаг. Тэгэхээр...

Ши: Яагаад инээгээд байгаа юм?

Лей: Үнэнийг хэлэхэд энэ...

Мей: Яагаад инээгээд байгаа юм бэ?

Лей:  Би юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна.

Мей: Юу яаж хэлнэ гэж? Хүн чухал юм ярьж байхад чинь.

Ши: Ноён Хуа Зилей, хурдан тайлбарласан чинь дээр шүү.

Мей: Яагаад инээгээд байгаа юм бэ?

Ши: Хэлэхгүй юм уу?

*****************

Санцай:   Тамгагүй байна.

Лей: Санцай. Яагаад гэдгийг мэдэхгүй, би зарим зүйлийг би царайг чинь харж байгаад хэлж чадахгүй юм. Тийм болохоор би бичихээр шийдлээ. Буруу шийдвэр гаргаснаас болоод манай аавын компани хямралд орсон. Тийм болохоор би Япон явж хөрөнгө оруулалт олоход нь туслах хэрэгтэй байна. Аавдаа туслах цаг болсон гэж бодож байна. Би бусдын хэрэг надад хамаагүй гэж хэлдэг байсан. Би одоо л надад алдахыг хүсдэггүй олон зүйл байдгийг ойлгож байна. Чи... Ф4.... Индэ сургууль... бас бидэнд тохиолдсон олон зүйлс... Би бага байхаасаа өнөөг хүртэл том компаний захирлын хүү, эргэн тойронд маань надтай төстэй хүмүүс байдаг байсан болохоор би зөвхөн Ф4-ийг нандигнаж явах болно гэж боддог байсан. Чамайг гарч ирсний дараа л... амьдрал ямар сонирхолтой болохыг ухаарсан. Би чам шиг байхыг хүсдэг. Зэрлэг өвч шиг. Бас чиний эрх чөлөө, чиний гэрэлтсэн инээмсэглэлд дуртай. Жинхэнэ аз жаргал, сайхан амьдрал өөрөө ирдэггүй, олохын тулд тэмцэх ёстой гэдгийг ухаарсан. Надад амжилт хүсээрэй. Би алс хол нутагт, хийж үзээгүй зүйлэ хийхээр явж байна. Надад чиний адислал хэрэгтэй байна. Хайрт найз минь, үргэлж аз жаргалтай байна гэж надад амлаач, тэгэх үү? Чамайг Дао Минсийд хайртайг чинь мэднэ ээ. Дао Минси ч гэсэн чамд хайртай. Яагаад ч юм царайг чинь харж байгаад энийг хэлж чадаагүй.  Би А Сийд ойлгуулахын тулд чамтай үерхэнэ гээд хэлчихсэн. А Си та хоёрыг зоригтойгоор тулгарсан бүх саад бартааг хамтдаа туулаасай гэж хүсч байна. Энэ... Миний чиний төлөө хйиж чадах сүүлчийн зүйл.... Би амжихгүй байх гэж айж байлаа.

Мей: Тийм ээ. Чамайг явахаас өмнө А Си ухаан ороогүй бол яах байсан юм?

Лей: Надад нөөц төлөвлөгөө байсан. Намайг явахаас өмнө А Си шийдээгүй бол Санайг аваад Япон явах байсан байх. Гэхдээ би А Си миний урмыг хугалахгүй гэж мэдэж байсан.

Ши: Тийм ээ. А Си хэзээ ч бидний урмыг хугалахгүй. Чи ч ялгаагүй.

Мей: Чи хэзээ явах гэж байна?

Лей: Үүрээр.

Ши: Сайн яваарай.

Мей: Амжилт хүсье/Бест ов оол-best of all./

Лей: Чамайг энэ захиаг унших үед би явчихсан байх болно. Хайрт найз минь,  сайн сууж байгаарай. Би чамайг маш их санах болно. Лей.

24-р анги төгсөв.

Back to episodes Go home