Meteor garden-23

Meteor garden-23

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Сон: эр, тосгоны залуу Сон

 

Гарчиг: Солирын орд. 23-р анги 

Сон: Суанцай.

Санцай: Завгүй байна, төвөг удахаа боль. Тэгээд ч намайг Санцай гэдэг, Суанцай биш.

Сон: Зүгээр л нэр шдээ. Далайд байдаг загаснууд нэргүй л байдаг шд. Тэгсэн ч гэсэн жаргалтай байдаг биз дээ?

Санцай: Чи загас биш байж, жаргалтай байдгийг нь яаж мэдэж байгаа юм?

Сон: Хөөе. Суанцай. Надтай ийм гүн гүнзгий утгатай сэдвээр ярилцмаар байгаа юм уу?  Жуанзы ингэж хэлсэн юм. Хэрвээ хүн загас биш бол загас жаргалтай эсэхийг яаж мэдэх вэ?  Гэдээ загасыг аз жаргалтай гэж бодохоор би ч гэсэн жаргалтай байдаг.

Санцай:   Чамтай загасны аз жаргал ярилцах зав алга.

Сон: Нээрэн. Бид хоёр нэрний тухай ярьж байгаа шд. Нэр бол гар утасны дугаар шиг зүгээр л тэмдэглэгээ. Дугаар нь холбогдоод ярьж л болж байвал утга учиртай. Яг найзууд шиг. Тэд нар нэрийг чинь санахгүй, хэн гэдгийг чинь л санана.

Санцай: Хурдан явж ажлаа хий.

Сон: За за. Уурлачихаа шив. Суанцай.

Санцай: Дуугүй бай.

Сон: Асуух юм байна аа. Чи яагаад энд ажиллаж байгаа юм?

Санцай: Мөнгө хэрэгтэй болохоор.

Сон: Шударга байна шүү. Чи Тайпейд алдартай сургуульд сурдаг гэсэн  байх аа? Хичээлдээ явахгүй юм уу?

Санцай: Ядаргаатай юм аа. Чамд ямар хамаатай юм?

Сон: За. Би байрныхаа эгчээс сонссон. Чиний сүйт залууг их баян хүн байдаг гэж сонссон. Энийг хар л даа. Энэ тэр компаний ганц хүү байх аа? Догь юм аа. Хоёр компаний нэгдэл олон зүйлийг дагуулсан. Чамайг орчин үеийн үнсгэлжин гэж хэлж болно. Чиний яагаад энд байгааг мэдэхгүй. Найз залуу дээрээ эргээд оч.  Амьдралд энэнээс өөр аз жаргал гэж байхгүй.

Санцай: Чамд надад заах эрх байхгүй. Чи ч гэсэн хайртай хүнээ явуулчихсан биз дээ? Өдөржин ийм юм бодоод юу ч хийхгүй. Ингэлээ гээд аз жаргалтай болно гэж бодоо юу?  Хүний хэрэгт оролцохоосоо өмнө эхлээд өөрийгөө хичээ.

**********************  

Чин: Яах гэж намайг баранд дуудсан юм?

Лей: Би дуудаагүй. Ши Менээс асуу.

Эм: Ши Мен, энийг ганц балгаад уучихвал чи намайг үнсээрэй.

Ши: Ийм хөөрхөн бүсгүй хэлж байхад би яаж татгалзах юм.

Чин: Ийм шалин амьтдыг тэвчиж чадахгүй нь.

Зы: Хөөе. Лей. Уулзалгүй удсан байна. Сайн сууж байсан уу?

Лей: Байдгаараа л байна.

Зы: Үг цөөтэй хэвээрээ байх шив. Санцай чамтай байхаараа тэнэг болчихдог гэсэн үнэн байж. Энийг ууж болох уу?

Лей: Энэ уулзалтын санааг Ши Мен, Мей Зуо хоёр гаргасан ч гэсэн би нэмэргүй гэж бодож байна. Гэхдээ Санцайгийн талаар ярихгүй бол сайн байна.

Зы: Тийм чухал юм уу?

Чин: Чи Дао Минсигийн хуучин сүйт бүсгүй нь үү?

Зы: Юун хуучин сүйт бүсгүй вэ? Зүгээр л Шиао Зы гэж дуудахад болно.

Чин: Намайг Чинхө гэдэг.

Зы: Чинхө. Би мэдэх юм байна. Санцайгийн сайн найз нь. Гэхдээ би ч гэсэн Санцайгийн сайн найз. Бас чиний хэлснээр Дао Минсигийн хуучин сүйт бүсгүй. Тэгэхээр тэр хоёрын асуудал миний асуудал гэсэн үг. Би зүгээр хараад сууж чадахгүй.

Чин: Тэгээд яан гэж? Санцай байхгүй болохоор чи олзоо авахаар ирээ юу? Дао Минси, Санцай хоёр ямар ч холбоогүй болсон. Чи хуучин сүйт бүсгүй биш, жинхэнэ сүйт бүсгүй болж болно. Харин ч сайн хэрэг. Санцай Дао Минсигээс нуугдаж байгаа болохоор эргэж ирэхгүй.

Зы: Хэтэрхий итгэлтэй байх хэрэггүй.  

Чин: Үнэн. Итгэхгүй бол Хуа Зилейгээс асуу.

Лей: Би хүний хэрэгт оролцдоггүй.

Зы: Санаа зовох хэрэггүй. Би ийм байдлыг ашиглахгүй. Тэгээд ч би юу болоод байгааг мэдэхгүй байна. Юу болоод байгааг надад ярьж өгөх хүн байна уу? А Си.

Лей: А Си, ирчихсэн үү? Оройтож байна шүү. Юу уух вэ?

Ши: Яасан  орой ирдэг юм? Юу уух вэ?

Дао: Намайг яах гэж дуудсан  юм?

Ши: Суу л даа.

Мей: А Си ирчихсэн үү.

Зы: А Си уулзалгүй удаж. Чи царайлаг хэвээрээ байна. Би дахиад дурлах нь.

Мей: Шиао Зы, А Си хоёр захиалгаа өгөөгүй байгаа. Та хоёр юу уух вэ?    

Ши: Дахиад нэг улаан дарс авъя. Идэх юм юу авах вэ?

Мей: Ши Мен, чи өөрөө мэдээд захиалчих.

Ши: За.

Зы: А Сигийн дуртай хоолыг захиалчих. Турчихсан харагдаж байна.

Ши: Чинхө, чи өлсөж байна уу?

Чин: Мэдээж. Гэхдээ аль хоолыг авахаа мэдэхгүй банйа.

Ши: Тэгвэл би захиалчихъя. Нэг улаан дарс, далайн бүтээгдэхүүнтэй пицца.

Мей: Хөөе. Эдний загасны түрс давгүй гэж сонссон. А Сийд захиалчих.

Зы: Би загасны түрсэнд дуртай. Би ч гэсэн авч болох уу?

Ши: За. Загасны түрс хоёрыг. Шарсан тахиа нэг. Тэгээд... өөр... өөр...

Дао: Ши Мен.

Ши: Аан?

Дао: Намайг яах гэж дуудсан юм?

Ши: Тийм ээ. Цугларалт хйиж байна.

Дао: Юун цугларалт  юм?

Ши: Бид нар уулзалгүй удсан шд.

Мей: Олуулаа байвал илүү хөгжилтэй шдээ. Лей, тийм биз дээ?

Лей: А Си. Ши Менд өөр бодол...

Дао: Та нарт өөр хийх юм алга уу? Уйтгартай биш байна уу? Яагаад бүгдээрээ дотно царайлаад байгаа юм?

Ши: А Си. Чи юу яриад байгаа юм?

Мей: Ши Мен, зүгээр л март. А Си, чи хэтрүүлж байна шүү.

Дао: Хэн ийм утгагүй юм хийгээдэх гэсэн юм? Энэ өрөвдөлтэй жүжиг чинь утгагүй харагдаж байна.

Зы: Аятайхан ярилцаж болно шдээ.  

Ши: Их юм болж дээ. Хүнд хаягдаа л биз. Юун сүртэй юм?

Мей: Ши Мен. Болно оо.

Ши: Чи л өрөвдөлтэй харагдаж байна.

Зы: Яагаад цохиж байгаа юм бэ?

Ши: Ийм хөгийн зангаасаа болоод хаягдаж байга юм.

Мей: Хөөе. Боль л доо.

Лей: Чинхө та хоёр түрүүлээд явж бай. Оролцох хэрэггүй.

Мей: ОДоо болно оо. Хангалттай.

Ши: Чи битгий оролц.

****************

Аав: Нээрэн. Санцай, чамайг байгаа болохоор л ийм хоол идэж байгаа юм. Уг нь бид хоёр ийм их хоол иддэггүй юм.

Ээж:  Алив,  энэ хулсны үндэс чихэрлэг шүү. Чи идэж үзээгүй байх.

Аав: тийм ээ. Энэ загаснаас сайн ид. Дээр үед бид нар зөвхөн шинэ жилээр л загас иддэг байсан. Одоо далайн эрэг дээр амьдарч байгаа болохоор өдөр болгон загас идэж байгаа.  

Ээж: Тийм ээ. Бид нар байцай идвэл баян болдог гэж ярьдаг байсан. Худлаа юм байна лээ.

Санцай: Үнэнийг хэлэхэд ямар хоол байх нь чухал биш. Гэр бүлээрээ тухтай суугаад идэх л  сайхан.

Аав: Энэ... Охин маань ийм үг хэлсэн чинь сэтгэл халуун оргиод л явчихлаа.

Ээж: Ээж, аав хоёрыгоо тайвшруулах гэж хэлж байгааг чинь мэднэ ээ. Чи Дао Минси залуу ноёнтноос алмазан зүүлтийг нь авчихсан юм чинь... дараа алмазан бөгж авна аа.

Аав: тэр үед гэрлэх санал тавих нь гарцаагүй. Эхнэр, тэгвэл Санцайд чи бид хоёртой хамт хоол идэх боломж цөөрнөө л гэсэн үг. 

Ээж: Тийм ээ. Гэрлэснийхээ дараа бид хоёртой байх цаг зав гарахгүй.

Аав: Санцай, сайн идээд ав. Сайн ид.  Алив... Загас ид. Загас.

Санцай: Баярлалаа.

Аав: Алив. Эхнэр,  энэнээс ид.

Ээж: За.

**************

Санцай: Сургуулиасаа гараад, Дао Минсигийнхээс явсныхаа дараа утсаа унтраачихсан.

Сон: Гар утасны дугаар шиг зүгээр л тэмдэглэгээ. Дугаар нь холбогдоод ярьж л болж байвал утга учиртай.

Дао: Санцай, чи хаана байна аа? Хичнээн оройтсон ч хамаагүй энийг сонсоод шууд залгаарай. Дао Минси... Галзуурах нь ээ. Санцай. Чи хаана байна аа? Хурдан, над руу залга л даа. Санцай. Санцай. Санцай. Санцай.

Санцай: Уучлаарай, Чинхө. Дао Минси намайг мартсан бол уу? Намайг үнэхээр мартчихсан бол уу?

Сон: Чи намайг үнэхээр мартчихсан юм уу? Шиан? Чамайг маш их санаж байна. Би чамайг хүлээсээр л байна.

Чин: Санцай, хурдан эргэж ирээрэй. Бид нар бүгдээрээ чамайг хүлээж байна.

**********************

Ши: Тэвчих арга алга. Би тэрнээс найзын холбоогоо тасална.

Мей: Одоо болно оо. Тайвшир.

Ши: Тайвшрах аа? Миний нүүрийг хар л даа.

Лей: Бид нар хоорондоо нударга зөрүүлэлгүй их удсан байна. А Си та хоёр нударга зөрүүлээд... А Си дийллээ.

Ши: Тийм сайхан байна уу?

Мей: Лей. А Си Ши Менийг цохиж байхдаа ухаанаа алдсан байсан. Ши Мен ухаантай байсан болохоор цохилт нь зөөлөн байсан байх. Тэгээх А Сигаас дор байх нь аргагүй.

Ши: Энэ тухай ярихаа больё оо. Тэрнийг муухай аашаа засахгүй бол би тэрэнтэй дахиад дуугарахгүй.

Лей: А Си санаатай ингээд байх шиг байна. Эсвэл тэрнийг энэ байдлаасаа гарч чадахгүй байна гэж хэлж болох байх.

Мей: Санцай тэр хоёр хэдэн ч удаа салж нийлж, олон зүйл үзсэн. Ийм төвөгтэй үерхлийг Ши Мен тэвчиж чадахгүй байх нь аргагүй.

Ши:  Чи ч тэвчиж чадахгүй. 

Лей: Гэхдээ энэ удаа асуудал тэр хоёроос болоогүй байх.

Ши:  Чиний хэлж байгаагаар...

Мей: А Сигийн ээж үү?

Лей: Тийм ээ. Тохиолдолд гэж хэлж болохгүй байх. Хатан эхийг эргэж ирэхэд бид нар бүгд Санцайд санаа зовж байсан байх аа? Гэтэл хатан эх гэнэтхэн Нью Йорк  явчихсан. Яг тэр үеэр Санцай сургуулиасаа гараад, алга болсон.

Мей:  Ши Мен, Санцайг сургаалиас гарахын өмнөх өдөр А Си бид хэдийг дуудсаныг санаж байна уу? Тэр байдгаараа  инээгээд, бид хоёрыг хүнтэй үерх гээд байсан. Тийм хүн ганц шөнийн дотор салчихаж болохгүй биз дээ?

Ши: Тэр хоёр юу ч хийж магадгүй хүмүүс.

Лей: Ши Мен. Анд нөхрийн хооронд өс санах хэрэггүй. Хэдүүлээ шалтгааныг нь хайгаад үзье л дээ.

Мей: А Сигийн сэтгэлийг засах гэж цаг үрэх хэрэггүй. Лейгийн хэлсэнээр... хэргийн гол учрыг нь олох хэрэгтэй. Ши Мен, Шиао  Юугаас асуугаад үз. Би Чинхөгөөс асуугаад үзье.

******************

Ю: Чинхөгийн аавынх нь банкинд гаргасан зээлийг өргөдөлд банкнаас яг тэр үед татгалзсан хариу өгсөн.

Ши: Одоо л ойлголоо. Аавыг чинь тушаал бууруулж, Чинхөгийн компаний санхүүгийн асуудал Санцайгаас болсон юм байна.

Ю: Дао Минсигийн ээж тийм хүчтэй юм уу?

Ши: Эдийн засгийн салбартаа чиний төсөөлж байгаагаас ч илүү эрх мэдэлтэй хүн. Энэ ойлгоход тийм хэцүү биш. Та нарын санхүүгийн байдлыг ашиглан сүрдүүлж, Санцайг сүрдүүлсэн байна.

Ю: Бид хоёрыг ашиглаж Санцайг сүрдүүлсэн гэж үү?

Ши: Тийм ээ. Хатан хаан Даомин группийн залгамжлагчийг Санцай шиг жирийн хүнтэй байхыг зөвшөөрөхгүй. Бид нар гадарлаж байсан ч, тэрнийг ийм хурдан  хөдөлнө гэж бодсонгүй. Бид нарыг мэдэж ч амжихаас өмнө Санцай сургуулиасаа гарчихсан байна.Чинхө та хоёрыг хамгаалахын тулд Санцай хайртай хүнээсээ татгалзсан гэж хэлж болно... Уучлаарай. Би тэгж хэлэх ёсгүй байсан юм. Энэ бүгд тэр хүний далд явуулга. Хүссэндээ хүрэхийн тулд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж байгаа юм. Санцай, Чинхө, та гурав ямар ч гэмгүй. Энэ үнэхээр шударга биш гэхээс өөр хэлэх үг алга.

*****************

Санцай: Өнөөдөр хүн бага байсан нь аз. Тэгээгүй бол би захиралд шумбахаар явсныг чинь хэлэх байсан юм.

Сон:  Би чамайг сайн охин гэж хэлсэн байх аа. Гайхалтай сайн охин. Хөөрхөн, эелдэг бас сайхан сэтгэлтэй. Бас үйлчлүүлэгчидтэй сайхан харьцдаг. Найз залуу чинь чамайг хаях ёсгүй байсан юм.

Санцай: Тэгвэл чи? Чи ч гэсэн адилхан. Чи яагаад Шианаас салчихсан юм?

Сон: Тэр надтай энэ эрэг дээр салах ёс хийсэн. Бид хоёр энд амрахаар ирсэн. гэтэл тэр намайг орхиод явчихсан. Энэ газар надад таалагдсан болохоор би явахыг хүсээгүй.  Тэр намайг зөрүүдэлж байна гэж бодсон. Бид хоёрын дунд байсан үл ойлголцлууд тэр амралтын үеэр гарч ирсэн.

Эс: Сон. Чамайг сайхан мөрөөдөлтэй, романтик хүн гэдгийг мэднэ. Гэхдээ чи бидний ирээдүйн талаар бодож үзсэн үү? бид хоёр үнэхээр далайн эрэг дээр амьдарч чадна гэж одож байна уу? Чи миний тухай бодож үзсэн үү?  Би ажил хийж, гэр бүлдээ туслах ёстой. Би дуусгаагүй ирсэн ажилдаа санаа зовоод байна. Гэтэл чи бүгдийг мартаад тоглож, зугаацахаа л бодоод байх юм.

Сон: Өөрийгөө ингэж зовоохоо боль л доо. Чи үргэлж ангийн дарга байх албагүй шүү дээ. Эмэгтэй хүн хааяа ч болов тайвширч байх хэрэгтэй.

Эм: Надад түшиж тулах найдвартай эр хүн байхгүй болохоор би “ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлж” чадахгүй байна. Намайг түшиж, дэмжих хариуцлагатай эр хүн байхгүй бол би өөртөө итгэсэн нь хамаагүй дээр. Тэгвэл би өөрөө ч зовохгүй.

Сон: Тэгвэл...

Эм: Тэгж байж л би өөрөө шархлахгүй. Бас итгэл найдвар тавихгүй.

Сон: Тэгээд намайг орхиод явчихсан. Өөрийнхөө хэлсэн тэр “итгэл”-ийг олохоор явсан. Тэрнээс хойш би энд суугаад тэрний эргэж ирэхийг хүлээж байна.

Санцай: Чи тэрнийг энэ хэдэн сар хүлээсээр байгаа юм уу?

Сон: Тийм ээ. Би тэрнийг хүсч байгаа тэр  хариуг олоод эргэж ирэхийг нь хүлээж байгаа. Гэхдээ тэрнийг хүсээд байгаа “итгэл” гэж юуг хэлэх вэ? Би мэдэхгүй.

Санцай: Сон. Та хоёрыг хариултаа олно гэдэгт итгэлтэй байна.

Сон: Тэр эргэж ирэх бол уу?

Санцай: Сон, өөртөө итгэлтэй бай.

Сон: Ганцаардсан үед ярилцах хүнтэй байх сайхан байна.

Санцай: Тийм болохоор Шианыг иртэл тэвчээртэй хүлээх хэрэгтэй.

Сон: Тийм ээ, тэвчээртэй байя. Ажлаа хийцэгээе.  Нээрэн, өчигдөр телевизийнхэн ирсэн гэсэн.

Санцай: Тийм үү? Би анзаараагүй шд.

Сон: Надаас ярилцлага авах юм бол би өөрийнхөө урлагийн бүтээлийг харуулна аа.

Санцай: Юу юм?

Сон: Би урлагийн сургууль төгссөн. Зөндөө мөнгөтэй болж байгаад Итали  руу явж Микел Анжело, Леонардо Да Винчигийн бүтээлүүдийг үзэх миний мөрөөдөл.

*************

Эм: Энэ загасчны тосгонд мянга гаруйхан хүн амьдардаг.

Чин:  Энэ хорвоогийн бүх бурхад минь. Санцайг олоход минь туслаач дээ. Гуйж байна, тэрнийг олоход надад тусал л даа. Гуйж байна. Гуйж байна.

Эм: Хүмүүс энд усанд сэлж, шумбахаар ирдэгээс гадна эндхийн хоолны газраар үйлчлүүлэх дуртай байдаг.

Чин:  Санцай.

Эм: Эндхийн хоол нь шинэхэн, бас үнэ нь боломжийн байдаг. Хүссэн хүн бүр амралтаараа ирж амрах боломжтой.

*************

Мей: Санцай  итгэмээргүй юм аа. Бялууны газарт ажилладаг байсан. Дараа нь сэтгүүлд зурагаа авахуулсан. Дараа нь А Сигийн үйлчлэгч болсон. Одоо далайн эрэг дээр ажиллаж байдаг.

Лей: Тэр хаана ч байсан ажил олоод хийчихнэ. Би ч гэсэн тэрнийг биширч байна. Аргагүй л Санцай мөн дөө.

Ши: За. би Шиао Юуд хэлчихье. Та нар А Сийд хэлчихээрэй. Би явлаа.

Мей: Тэрэнтэй ярихгүй юм уу? Өс санах хэрэг байна уу? Зүгээр л хурдан учраа ол.

Ши: А Сийд зүгээр л Санцайгийн хаана байгааг мэдсэн гээд  хэлчих. Эргүүлж авчрах үгүйгээ өөрөө мэднэ биз. Би явлаа. Баяртай.

Мей: Лей, чи А Сийд хэлчих.

Лей: За.

Мей: Ши Мен.

Ши: Аан?

Мей: А Сийд уурласаар л байна уу?

Ши: Би хүнтэй уулзах ёстой. Дэмий юм бодох хэрэггүй.

Мей:  Үнэн үү? Тийм бол сайн байна.

Лей: А Си. Сайхан мэдээтэй. Санцайг олсон. Хурдан очиж авчиръя. Чинхө хаана байгааг нь санаандгүй олсон.

Дао: Надад хэлэх хэрэггүй. Хэн хэнтэй уулзах нь надад хамаагүй. Явмаар байгаа бол өөрөө яв.

Лей: Муухай аашлахаа боль л доо. Хамт явъя.

Дао: Би явж яах юм? Тэр дуртайдаа л намайг орхиод явсан шд.

*****************

Аав: Эхнэр. Сайн хатаагаарай.

Ээж:  Аанхан. За. болчихлоо. Тосгоны дарга аа. Байрны эзэн. Та нар ямар хэргээр ирээ вэ?

Аав: Яасан олуулаа ирээ вэ? Алив, наашаа суугаач. Наашаа суу.

Эм: Юүэ, бид нар цуу яриад сонсоод хүрээд ирлээ.

Аав Ээж:  ямар цуу яриа?

Эм: Мэдэхгүй царайлах хэрэггүй. Тосгонд амьдардаг болохоор бид нарыг тэнэг гэж бодоо юу? Та нар охин чинь баян айлын хүүтэй үерхдэг л гээд байсан. Бид нар итгэхгүй байна.  Бид нарыг амархан хууртана гэж бодоо юу?

Аав: Тэр...

Ээж:   бид нар худлаа хэлээгүй ээ.

Аав: Тийм  ээ.

Ээж:   Манай охин баян айлын хүүтэй үерхэж байгаа. Нэрийг нь хэлэх юм бол та нар бүгдээрээ гайхна.

Аав: Тийм ээ.

Эм: Зүгээр л бид нараас зээлсэн мөнгөө өгчих.

Эм: Танай охинд бусдаас онцгой юм юу ч алга. Тийм байхад баян найз залуу тоох уу?

Аав: Аан.

Ээж:   Тосгоны дарга аа. Бид нар итгэ. Манай охин баян сүйт залуутайгаа гэрлэхээр нь би энд гурван өдөр, гурван шөнө найр хийнэ ээ. Би та нарыг бүгдийг нь урина.

Эр: Та нарын яриад байгаа нотлох юм юу ч алга. Бид нар яаж итгэх юм? Танай охин чинь манай энд амьдардаг тэр Сон гэдэг залуутай их дотно болсон байна лээ. Энэ үнэн шүү.

Аав: Хөөе. Хотын дарга аа, ингэж болохгүй шүү. Манай охин хүмүүжилтэй хүн.

Ээж:   Тийм ээ.

Аав: Нэр хүндээ хэзээ ч мартахгүй хүүхэд. Дао Минси залуу ноёнтой үерхдэг. Чинхө нэг удаа гэрт хүргэж ирсэн. Бас Хуа Зилейтэй үерхэж байсан.

Бүгд: Юу гэнэ вэ? Энэ арай хэтэрнэ ээ. Үгүй байлгүй дээ. Тэгвэл яаж итгэх юм?

Ээж:   Тэнэг. Хамаг нууцаа ярьчихлаа шд.

Аав: Би юу?

***************

Сон: Одоо, Сон миний бие өөрийн бүтээсэн хамгийн агуу бүтээлийг танилцуулах гэж байна. Ямар байна, Санцай. Чамд энэ бүтээл мэдрэгдэж байна уу?

Санцай: Урланмйэ бүтээл үү? Энэ ингэхэд ямар нэртэй бүтээл юм?

Сон: Морь унаж байгаа язгууртан эмэгтэй. Хар л даа. Энэ мөрийг нь хар. Их хүчирхэг. Бас зоригтой байгаа биз?

Санцай: Морь унаж байгаа язгууртан эмэгтэй?

Сон: би эрэг дээрээс энэ модыг олох гэж зөндөө удаан явсан. Энэ өлгүүрнүүдийг би хуурай хими цэвэрлэгээний газраас гуйж авсан.  Бас энэ... төмөр утаснууд... Надад таалагдаж байгаа. Чамд таалагдаж байна уу? Сэтгэгдэлээ хэл л дээ. Энэ урлагийн бүтээлийг юу гэж бодож байна?

Санцай:Үнэнийг хэлэхэд... Намайг уучлаарай. би сайн ойлгохгүй л байна. Уучлаарай. гэхдээ би чамайг өндрөөр үнэлж байна. Чамд хийхийг хүссэн зүйл байна. Би урлагийн бүтээл сайн ойлгодоггүй л дээ. Гэхдээ чиний бүтээлийг үнэлэх хүн хаа нэгтээ байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сон: Би ч гэсэн тэгж бодож байна. Тийм болохоор би Итали явж их мастеруудаас суралцахыг хүсдэг. Тэгэхээр би аялалаар явах мөнгөтэй болохын тулд сайн ажиллах ёстой. 

Санцай: Энэ Шианы хэлсэн сайхан мөрөөдөл үү?

Сон: Тийм ээ. Бид хоёр хамт явна гэж тохиролцсон. Миний бүтээлийг ойлгож, үнэлдэг хүн тэрнээс өөр байхгүй. Бас надад итгэдэг. Гэхдээ жилийн өмнө би өөрийнхөө чадварт эргэлздэг болсон. Бүтээл хийх зориг хүрэхээ больсон. Шиан намайг үргэлж дэмждэг байсан. Гэхдээ тэр бүхэн бидний хооронд дарамт болж эхэлсэн. Тэгээд л би ухаанаа алдаж эхэлсэн байх. Би тэр дарамтнаас зугтахыг хүсдэг болсон. Тэгээд Шиан намайг орхиод явчихсан. Чи яасан? Чиний мөрөөдөл юу вэ?

Санцай: би юу? Надад онцгой мөрөөдөл  байхгүй. Би зүгээр л гэр бүлтэйгээ жаргалтай, юунд ч санаа зовохгүй, мөнгөнд баригдахгүй амьдрахыг хүсдэг.

Сон: Санцай. Би шударгаар хэлэх болохоор миний хэлсэн үгэнд битгий уурлаарай. Би буцаад явсан нь дээр байх. Чиний хүсч байгаа аз жаргалыг эндээс олж чадахгүй. Чи бид хоёр адилхан хүмүүс, хоёулаа бодит байдлаас зугтаж байгаа. Тийм болохоор чамд ямар байгааг би сайн ойлгож байна.

Бүгд: Түлхэхээ боль л доо. Аяар гэм дээ. Яагада түлхээд байгаа юм бэ?

Ээж: Санцай.

Аав: Битгий түлхээд бай.

Ээж: Санцай.

Аав:  чи чи чи холд.

Ээж: Энэ хүмүүст энэ хүн чамтай ямар ч хамаагүй гээд хурдан хэлээд өг. Тэд нар мөнгөө нэхээд, бид нары хөөнө гээд байна.

Аав: Харин тийм.

Бүгд: Зээлсэн мөнгөө хурдан өг өө. Мөнгөө авмаар байна.

Ээж: Санцай, Дао Минси залуу ноёнтныг дуудчих.

Бүгд: Тийм ээ.

Эм: Тэр сүйт залуугаа дуудаад ир. Харъя.

Эм: Мартаж үз. Аав, ээж хоёр чинь чамайг баян найз залуутай гэсэн. Миний харж байгаагаар Сон та хоёр зүгээргүй байна.

Сон: Уучлаарай. Та нар буруу ойлгосон байна. Бид хоёрт ямар ч тийм холбоо байхгүй.

Аав: Тийм ээ.тийм.

Ээж: Харав уу?

Эр: Худлаа хэлэхээ боль оо. Тийм биш байсан бол шөнө дунд болж байхад яагаад энд цуг байгаа  юм?

Бүгд: Тийм ээ. Тийм тийм. Яг зөв.

Санцай: Хөөе.Та нарт ямар хамаатай юм бэ? Миний хэнтэй уулзах? Миний найз залуу хэн  байх та нарт ямар хамаатай юм?

Бүгд: Юу гэнэ вэ? Та нар худлаа ярьж мөнгийг  маань луйвардах гэж байна уу?

Эр: Худлаа хэлж мөнгийг  маань өгөхөөс зайлсхийж байгаа юм.

Ээж: Хөөе хөөе хөөе. Бид нар та нарт худлаа ярьж байгаагүй. Бид нар огтхон ч худлаа яриагүй. Мөнгийг чинь заавал буцааж өгнө.

Аав: Тийм ээ.

Ээж: Маргааш. Маргааш буцааж өгнө. За юу?

Бүгд: За яах вэ. Яг өгөөрэй дээ.дахиад хүлээж чадахгүй шүү. Заавал өгөөрэй.

Ээж: За за за.

Бүгд: Маргааш ирж мөнгөө авна шүү. Маргааш ирье. Дахиад хүлээж чадахгүй.

Санцай:Ээж ээ.

Аав: Одоо яах вэ?

Ээж: Маргааш гэхэд Дао Минси залуу ноёнтон  энд ирж чадна биз дээ? Санцай.

Аав: Санцай.

Ээж: Ээж нь гуйж байна.

Аав: Тийм шүү.

Ээж: Гуйя. Яаж ч бодсон тэсч чадахгүй нь. Бид нарыг яаж буруутгаж чадаж байна аа? Би... Санцай, Дао Минси рүү утасдаад... Дао Минси залуу ноёнтноос мөнгө зээлчих.

Аав: Тийм шүү. Мөнгө зээлчих. Дараа нь гэрлэснийхээ дараа чамаас авахгүй дээ. Чамд гар утас байгаа биз дээ? Хурдан залга. Хурдан залга л даа.

Санцай:Үгүй ээ. Би залгахгүй.

Аав: Аан?

Санцай:  Бид хоёр салчихсан.

Аав Ээж:Аан?

Санцай: Сургуулийн ойн баяр болж байгаа гэж би худлаа хэлсэн юм. Би сургуулиасаа ч бас гарчихсан. Бид нарын амьдарч байсан байрын байрны эзэн нь зарчихсан. Бид нар түрээсийн мөнгөө ч төлөөгүй байсан. Би бүх юмаа алдчихсан болохоор Тайпейгаас наашаа ирсэн.

Аав: Тэр...

Аав Ээж: Маргааш... баларсан.

***************

Аав: Ээж ээ, одоо яах вэ?

Ээж:  Үнэнээ хэлээд уучлалт гуйхаас.

Аав: За.  

Санцай:Би хэлье.

Аав: Тэг тэг тэг.

Ээж:  Тэг.  

Санцай: Та нарт хэлэх юм байна. Бид нар та нарт худлаа ярихыг хүсээгүй юм шүү. Үнэхээр уучлаарай. Гэхдээ, бид нар хүнд байдалд орчихоод байна. Дахиад хэд хоног хүлээгээч. Бид нар заавал мөнгийг чинь эргүүлж төлнө.

Ээж: Тийм ээ.

Чин: Санцай. Санцай, ингэж чамайг олох гэж.

Бүгд: Үнэн байсан байна шд. Үнэхээр баян найз залуутай юм байна. Ханхүү шиг царайлаг юм аа.

Чин: Санцай. Ашгүй чамайг олчихлоо.

Санцай: Чинхө.

Чин:Ах аа, эгч ээ сайн уу.

Аав: сайн сайн.

Санцай: Чи яах гэж ирсэн юм?

Чин: Чамайг авч явахаар ирлээ.

Эм: Залуу ноёнтон. Санцайгийн найз залуу нь мөн үү? Тэд нарын надад өгөх ёстой байрны түрээсийн наян мянган долларыг төлөхөөр ирэв үү? тэрний өмнөөс төлөх юм уу?

Санцай: Уучлаарай, андуурсан байна.

Чин: Үгүй ээ, үгүй. Тэр  найз залуу нь биш. Тэр төлөхгүй ээ. Найз залуу нь биш. Найз залуу нь би байна.

Эм: За, наян мянга.

Чин: Надад хорин мянга л байна.

Лей: энд 85мянга байгаа. Сайн тоолоорой.

Эм: Хэрэггүй ээ. Баярлалаа. Баярлалаа.

Эм: Үнэхээр уучлаарай. бид нар буруу ойлгочихсон байна.

Эм: Дараа манайд ирж оройн хоол идээрэй. Худлаа хэлэхгүйг чинь мэдэж байсан юм аа.

Бүгд: Тийм ээ. Уучлаарай. буруу ойлгосон байж.

Аав: За за. Зүгээр ээ.

Бүгд: Уучлаарай. Уучлаарай.

Аав: Баярлалаа. Баярлалаа.

*****************

Лей: Санцай. Чи сайхан харагдаж байна.

Санцай:Тийм ээ. Энд агаар сайтай. Дээр нь бас жаахан борлосон. Хар л даа. миний арьс бор болчихсон.

Чин: Бид нар чамд их санаа зовсон. Би чиний зурагтаар гарч байгаа хараад бүгдэд нь хэлсэн.

Санцай: Чинхө, үнэхээр баярлалаа.

Чин: Тэгж ярих хэрэггүй ээ. Шиао Юу бид хоёр чамд их баярлаж байгаа.

Санцай: Хэрэггүй ээ. Та хоёроос болоогүй. Надад энэ газар их таалагдаж байгаа. Яг л амралтаар явж байгаа юм шиг. Тэгээд ч аав ээж хоёртойгоо хамт байх сайхан байна.

Лей: Санцай. Хамт буцъя.

Чин: Тийм ээ. Бид хоёртой хамт буц. Тэгэхгүй бол би яахаа мэдэхгүй байна. Хуа Зилейгийн мөнгийг би буцаагаад төлчихнө. Манай аавд тусалсны хариу гээд бодчих.

Санцай: Чинхө, чамд үнэхээр баярлалаа. миний төлөө  гэмших хэрэггүй. Би хийх ёстой юмаа л хийсэн. Танай аавд надаас болж  тийм юм тохиолдсон.

Лей: Санцай. Чамд энд нуугдах шалтгаан байгааг мэднэ ээ. Гэхдээ, чи хайр сэтгэлээ орхихоос өөр аргагүй болсон ч, чамд сайн найзууд байгаа шд.

Чин: Санцай, хамт буцъя л даа. Дао Минси чамайг  хараад баярлахгүй байж магадгүй л юм.

Лей: Чинхө. Дэмий юм ярихаа боль.

Чин: Би дэмий юм яриагүй. Дао Минси Санцай дээр ирэхгүй гэсэн нь үнэн биз дээ? Санцатай ямар ч хамааралгүй гэж хэлсэн биз дээ? Санцай, тэрнийг олон охид эргүүлж байгаа.

Лей: Чинхө. Олон юм ярихаа боль.

Чин: Үнэнийг л  хэлж байна.

Санцай: Тийм бол харин ч сайн хэрэг байна. Дао Минси бид хоёр аль хэдийн салчихсан.  

Чин: Тийм бол зугтах хэрэг  байхгүй юм байна. Хурдан сургуульдаа эргэж очъё.

Лей: Тийм ээ, хамт явъя.

Санцай: За яах вэ. Хамт буцъя.

****************

Эм: Таны захиалга.

Сон: Найз залуу чинь авахаар ирсэн гэж сонссон.

Санцай: Тэр хоёр миний найз залуу биш ээ. Манай найзууд байгаа юм.

Сон: Буцахаар шийдчихсэн үү? Сайн байна. Маргаашнаас дахиад л ганцаараа ажиллах нь. Би ганцаардах байх даа. Бүгд л намайг орхиод явчих юм.

Санцай: Сон.

Сон: Тоглосон юм аа. Ганцаардал юу ч биш. Чиний аз жаргал илүү чухал. Чиний аз жаргалтай төгсгөлийг хараад... миний сэтгэл ч сайхан болчихлоо.

Санцай: Аз жаргалтай төгсгөл биш ээ. Сургуульдаа эргэж очсон ч юу ч өөрчлөгдөхүй. Бүгд дууссан.

Сон: Санцай. Ингээд зөрүүдлээд байвал дараа харамсана шүү. Бодитой бай. Тэр хүнд хайртай бол асуудлаа шийд. Тэрнийг мартаж чадахгүй байвал тавьж явуулахгүй сайн барих хэрэгтэй.

Санцай: Сон, миний асуудал чинийхээс өөр. би найзуудынхаа зовлонг үл тоомсорлож чадахгүй.

Сон: Чи найзуудаа аварч байна гээд хайртай хүнээ зовоож байна шд. Өөрийгөө ч гэсэн.

Санцай: Би чамд хайртай байгаагүй. Чамд хайртай байсан бол би ингээд явахгүй байсан. Би олон удаа Дао Минсийд хайртай гэдэгээ мэдэрсэн...Сон. Шиан эргээд ирвэл, тэрнийг сайн хайрлаарай. Аз жаргалтай байна гэж надад амал.

Сон: Тэгнэ ээ. Амалъя...

Back to episodes Go home