Meteor garden-22

Meteor garden-22

Үргэлжлэх хугацаа: 43мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Сон: эр, тосгоны залуу Сон

 

Гарчиг: Солирын орд. 22-р анги 

Санцай: Төвөг удсанд уучлаарай.

Ф: Зүгээр ээ. Ийшээ суу.

Санцай: Хэрэггүй. Би хэлэх гэсэн үгээ хэлчихээд явлаа.

Ф: Сайн байна. Би ч гэсэн цаг үрэх дургүй. Гол юмаа шууд ярилцъя. Юу болоод байгааг чинь сайн мэдэж байгаа байх.

Санцай: Мэдээж. Би мэдээгүй байсан бол энд ирэхгүй байсан. Таны хэлсэн болгоных хийх болохоор энэ ичгүүргүй үйлдлээ зогсоо.

Ф: Сайн байна. Байна уу. Лин захирал мөн үү? Доамин Фен байна. Миний түрүүн хэлсэн зүйл... Тийм ээ. Танд төвөг удчихлаа. Миний хэлсэн хүнийг шилжүүлсэн талаар. Тийм ээ. Баярлалаа... Байна уу. Чинхө компаний зээлийн хүсэлт... тийм ээ, зээлийн хүсэлтийг нь зөвшөөрчих. Тийм ээ, тийм.Төвөг удсанд уучлаарай. За. баярлалаа. За, асуудлыг шийдчихлээ. Чиний хийх ёстой зүйлийн талаар...

Санцай: Би Даомин овогтынхоос явна. Бас, Би Даомин овогтынхтой ямар ч холбоо тогтоохгүй. Хангалттай юу?

Ф: Мэдээж. Өөр хэлэх юм байна уу?

Санцай: Та бол өөдгүй хүн. Магадгүй та бизнесийн салбарт хамгийн баян, чадварлаг нэгэн байж магадгүй ч, энэ хорвоод мөнгөнөөс хамаагүй чухал зүйл гэж байдаг юм. Гэтэл та зөвхөн мөнгө, эрх мэдлээ ашиглаж хүний хайрлаж хүндэлж явдаг зүйлсийг сүйтгэж, бусдыг улан доороо гишгэлдэг. Сувагт байдаг хархнаас ч дор. Та миний харсан хамгийн бүдүүлэг хүн.

Ф: Юу үнэ  цэнэтэй гэж? Чиний хэлээд байгаа үнэ цэнэтэй юм чинь юу юм? Чиний хэлээд байгаа зүйл чинь хайр уу? Нөхөрлөл үү? Надад чамтай цагаа үрэх хүсэл алга. Хурдан яв.

Санцай: Яасан ч засрахгүй хүн. Та хүссэнээ хий л дээ. Намайг яасан ч байсан, би яасан ч таны өмнө бөхийхгүй. Дахиад миний найзуудад хүрэх юм бол би яасан ч уучлахгүй.

Дао: Санцай. Зогс. Бороонд юу хийж байгаа  юм? Хурдан машинд суу.

Санцай: Чамд хэлэх юм байна. Би чамтай хамт байж чадахгүй нь. Энэ харанхуй шөнө, хүйтэн бороо... Магадгүй энэ борооны ачаар л би чамд “салъя” гэж хэлж чадах байх.

************************

Эмээ: Найм болж байхад Санцай яачихав аа? Одооны залуус ямар ч хариуцлагагүй болж. Та нар юугаа харсан юм? Над руу харахаа боль. Найман цаг гэхэд ажлаа хурдан дуусга. Ойлгосон уу?

Эм: Юу Сао, Санцай өдөр ирээд явсан.

Эмээ: Өдөр ирсэн? Тэгээд гадагшаа гараа юу?

Эм: Их л яаруу харагдсан.

Эмээ: Юундаа яардаг юм? Өдийд ирчихсэн энд ажлаа хийж байх ёстой. Эзэгтэй хаана байна?

Эм2: Эзэгтэй Нью Йорк руу буцсан.

Эмээ: Юу гэнэ ээ?

Санцай: Юу Сао. Аав ээж хоёр маань эргэж ирэхээр шийдсэн. Тийм болохоор би тэр хоёртой амьдрахаар болсон. Тэд нартай уулзахыг маш их хүсч байгааг маань та ойлгох байх. Тантай салах ёс хийж амжсангүй. Үнэхээр уучлаарай. Надад санаа тавьж байсанд баярлалаа. Та миний хувьд эмээгээс өөрцгүй хүн болохоор би таныг мартахгүй ээ. Танд маш их баярлалаа. Санцай.

********************

Дао: Наадах чинь юу  гэсэн үг вэ?

Санцай: Өнөөдөр би танайхаас явж байна.

Дао: Хүлээгээрэй. Юу болоод байгаа юм? Өнөөдөр бид хоёр болзоонд явсан байх аа? Мартаагүй биз дээ? Чи надтай эрх тэгш байхыг хүсч байгаа болохоор нүүх хэрэггүй гэж хэлсэн. Тийм биз дээ?

Санцай: Би тэгж хэлсэн.

Дао: Чи надаас салахыг хүссэн болохоор надаар хамгаалуулахыг хүсээгүй гэж үү?

Санцай: Үгүй ээ. Би үнэнээсээ хэлсэн. Би чамтай хамт үерхэж, сайхан харилцаатай байхыг хүссэн.

Дао: Яагаад? Яагаад бодлоо өөрчилж байгаа юм? Хэл л дээ. Гэнэтхэн салъя гэхээр чинь би яах болж байна? Хэл л дээ.

Санцай: Дао Минси. Ээж чинь намайг чамаас салахгүй бол Шиао Юу, Чинхө хоёрын аав ажилгүй болсон гэж хэлсэн. Дао Минси. Би Даомин овогтой холбоотой байхыг хүсэхгүй байна. Би бүрмөсөн шийдсэн. Би чамтай хамт байж чадахгүй.

Дао: Би зөвшөөрөхгүй. Энэнээс болж намайг орхиж байгаа юм уу? Яаж тэгж чадаж байна аа? Санцай. Чи надад хайртай байсан уу? Манай гэр бүл... манай ээж... бусад бүх зүйлийг тооцохгүйгээр чи надад хайртай байсан уу?

Санцай: Үнэнийг хэлэхэд би чамд хайртай байгаагүй. Тийм биш байсан бол би ингээд явахгүй байсан. Би Дао Минсийд хайртай гэдэгээ олон удаа мэдэрсэн.

Дао: Чи тэгж хэлж байгаа бол... би чамд итгэж байна. Би чамд хайртай. Би чамд үнэхээр хайртай.

Санцай: Хүлээ. Ингэх хэрэггүй.

Дао: Намайг үхчихвэл харамсах хэрэггүй. Битгий уйлаарай.

Санцай: Дао Минси. Дао Минси. Дао Минси сэрээч дээ. Дао Минси. Дао Минси...

Дао: Санцай, чи хаана байна аа? Над руу залгаарай. Санцай... Санцай. Санцай. Санцай... Яасан. Хайртай бүсгүйдээ бэлэг өгөхөд шалтгаан хэрэгтэй гэж үү? Миний зүрх шаналж байна. Би ухаанаа алдаж байх шиг байна. Зүрхийг минь сугалаад авчихсан юм шиг өвдөлтөөс өөр юу ч мэдрэхгүй байна. Өөр юу ч мэдрэхгүй байна.

*******************

Ши: Чи олон охины сэтгэлийг шархлуулсан болохоор бурхан чамайг шийтгэж байгаа юм.

Мей: Больж үз.

Лей:  Ингэхэд А Си яагаад вэ? Өнөөдөр харагдахгүй байх чинь?

Ши: Санцай тэр хоёр өчигдөр нэг юм хийсэн биз. Тэгээд шөнөжин унтаж чадахгүй байх.

Мей: Ши Мен бид хоёрыг юу ч ойлгохгүй гээд л гайхуулаад байсан.

Ши: Тийм ээ.

Лей: Тэгвэл А Си, Санцай хоёрын харилцаа сайн байгаа гэсэн үг.

Чин: Та нар Санцайгийн хаана байгааг мэдэх үү?

Мей: Санцай хаачсан гэж?

Чин: Алга болчихоод байна. Бас сургуулиасаа гарч байгаа гэж би сонссон.

Лей: Санцай сургуулиасаа гарна аа? Тийм байх ёсгүй. Ши Мен. А Си руу залга даа.

Чин: Тэдний гэрийн үйлчлэгч Санцай өчигдөр бүх юмаа аваад явчихсан гэж байна лээ.

Ши: Авахгүй байна. А Си. ШиМен байна. Санцай сургуулиас гарч байгаа гэж байна. Ямар нэг юм болсон бололтой. Энийг сонсохоороо над руу залгаарай.

Мей: Тэрнийг хайсан нь дээр байх.

Лей: Үгүй ээ. А Сигийнд очсон нь дээр байх.

Ши: Тийм ээ. Санцайд ямар нэг юм болсон бол А Си мэдээгүй байж таарахгүй.

Чин: Намайг хүлээ л дээ. Хамт явъя.

Эмээ: Энэ хүүхдийг дээ. Залуу ноёнтонд яах гэж худлаа хэлсэн юм? Тэр уйлж байгааг нь. Залуу ноёнтонд сайн гэдэгээ үнэнээр нь хэл. Тэр чамтай хамт байж, ямар ч зовлон байсан хамт үүрэлцэх болно. Өөрийгөө хар даа. Би чамайг яая даа байз.

Санцай: Эмээ, уучлаарай. Надад өөрийн гэсэн зарчим байгаа. Би өөрийнхөөрөө амьдрах ёстой. Гэр бүл нь хамгаалаад байвал хүн улам л сул дорой болно. Хүмүүс надад зөөлөн хандах тусам би зориггүй болно. Тэгж болохгүй. Би хүлэмжинд ургадаг цэцэг биш. Би чинь зэрлэг өвс Санцай.

Эмээ: Тэгвэл энийг ав. Энэ чиний цалин.

Санцай: Үгүй ээ. Би авахгүй. Та надад хоол, байр өгсөн. Би яаж мөнгө авах юм?

Эмээ:  Санцай. Санцай. Санцай...

*********************

Ши: А Си. Чи сонсож байна уу? Санцай сургуулиас гарчихсан байна.

Мей:  Тэрнийг ингээд явуулчих юм уу? Араас нь явахгүй юм уу?

Чин: Яагаад дуугарахгүй байгаа юм?  Дахиад хэзээ ч ирэхгүй бол яах юм?

Лей: А Си. Чи үнэхээр ингээд дуусгах гэж байгаа юм уу?

Дао: Ядаргаатай юм. Бүгдээрээ явцагаа.

Чин: Ядаргаатай гэсэн үү? Оройтохоосоо өмнө араас нь яв. Тэгэхгүй бол тэр гудамжинд амьдарч чадахгүй үхчихнэ.

Дао: Зайл гэхийг сонсохгүй байна уу?

Ши: А Си, болно оо.  Хөөе.

Мей: А Си. Тэрнийг аллаа шд.

Дао: Та нар манай гэрээс явцагаа.

Чин: Дао Минси муу өөдгүй амьтан. Санцайг ч тоохгүй. Намайг алах дөхлөө.

Ши: А Си хуучин шигээ болчихож.

Мей: Тийм ээ. Сая харцыг нь харсан уу?

Ши: Дургүй нь хүрч араатан авир нь хөдлөхөөрөө тийм харцтай болчихдог.

Лей: тэрний харц... А Сигийн харцанд уурнаас гадна үзэн ядалт байсан. Тэр хүн иддэг араатнаас ч аюултай байж магадгүй. Мэдрэмтгий болохоор илүү аюултай. Шаардлага гарвал юу ч хийж мэднэ.

Эмээ: Хуа Зилей ноёны хэлдэг зөв.

Лей: Ю Сао.

Эмээ: Би энэнд л санаа зовоод байна.  А Си залуу ноёнтон ганцаараа өссөн. Тэрний дэргэд байж, хань болох хүн байгаагүй. Анх удаа болохоор... тэр илүү ихээр нандигнан, хайрлаж байгаа. Даанч хамгаалж чадсангүй. Тийм болохоор Санцай авхай явсан гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа.

Лей: А Си юунд ч бууж өгч байгаагүй. Бас хэзээ ч  ялагдаж үзээгүй. Тэр зөвхөн хүсч байна, хүсэхгүй байна гэдэгээ л мэддэг. Санцайтай хамт байхдаа олон мэдэхгүй зүйлтэй учирсан.

Мей: Тийм болохоор А Сигийн уурыг хүргэх хэрэггүй. Чи л хэцүүднэ гэж мэд.

Чин: Энэ чинь тэрний өөрийнх нь асуудал. Хайртай хүнээ хамгаалж чадахгүй байж юундаа ихэрхсэн юм? Хүч хэрэглэхээс өөр юу ч мэдэхгүй. Өөрт нь хэцүү байгааг л  мэднэ. Санцай яагаад явсныг бодох ёстой биз дээ? Шалтгаан байж л таараа.

Ши: Хөөе. Чинхө, чи бид нарын мэдэхгүй юмыг мэдэж байгаа юм уу?

Чин: Мэдэхгүй ээ. Гэхдээ би Санцай хувиа хичээсэн хүн биш гэдгийг мэднэ.

******************

Ю: Санцай, чи бид хоёрыг гэр бүлийг хамгаалахын тулд ... Дао Минсигээс салсан гэсэн үг үү? Яагаад дандаа ингэдэг юм бэ? Юу ч болсон хэнд ч хэлэхгүй өөрийгөө л зовоож байх юм? Дао Минсигийн ээж арай дэндүү юм аа. Чинхө, Дао Минси энийг мэдэж байгаа юу?

Чин: Дао Минси... тэр муу өөдгүй амьтан... тэрэнд Санцайг хайх бодол ч алга. Санцайг  тэрэнд даатгах хэрэггүй л байж. Би байсан бол ийм юм болохыг зөвшөөрөхгүй...

Ю: За за за.

Чин: Санцай хаана байгаа бол? Ганц ч үг хэлэхгүй алга болчихлоо. Санцай үнэхээр өрөвдөлтэй юм аа. Ганцаараа уйлж байгаа байх даа. Чи бид хоёр тэрэнд юугаар ч тусалж чадахгүй байдаг.

*******************

Эр: Өө. Чи Санцай юм уу? Ээж чинь чамайг баян айлын залуутай үерхдэг гэж байсан. Ингэж хэлж байгаад битгий гомдоорой. Ээж чинь чамайг гэрлэчихвэл баян тансаг сайхан амьдарна гэж ярьж байсан.  

Санцай: Ээж ээ.

Ээж: Санцай. Санцай. Чи ирээ юу? Яагаад хүрээд ирсэн юм бэ? Ээж нь чамайг зөндөө санасан.

Аав: Санцай. Аав нь чамайг зөндөө санасан.

Ээж: Санцай.

*****************

Ээж: Наашаа.

Аав: Наана чинь байгаа.

Ээж: Бид хоёр амьдрах газар олдохгүй болохоор нь өрөө түрээсэлсэн. Байрны эзэн, энэ манай охин.

Эм: Танай охин уу?

Аав: Тийм.

Ээж: Тийм ээ.

Аав: баярлалаа. Байрны эзэн, баярлалаа. За, ор ор ор.

Ээж: Санцай. Чи яагаад гэнэтхэн загасчны тосгонд хүрээд ирэв? Хичээлдээ явахгүй юм уу? Ээж, аав хоёр нь яахаа мэдэхгүй байна шүү.

Аав: Тийм ээ.

Санцай: Сургуулийн ойн баяр болж байгаа болохоор бид нар хэд хоног амарч байгаа.

Ээж: Өө, сайн юм болж.

Аав: Санцай. Ганцаараа амьдрах ямар байна, чи зүгээр биз дээ?

Ээж: Тийм ээ. Ээж нь чамайг зөндөө санасан. Ааваасаа асуусан ч болно. Чамайг ганцаараа сайн байгаа бол уу? Хичээлдээ явж  байгаа бол уу гэж боддог юм.

Санцай: Би сайн байгаа. Аав аа, ээж ээ... би нэг хэсэгтээ энд байж болох уу?

Ээж: Тэгэлгүй дээ. Болно.

Аав: болно оо.

Ээж: Хичээл чинь орох хүртэл энд байж болно оо.

Аав: Зүгээр ээ. Юунд ч санаа зовох хэрэггүй. Хэн бэ?

Эм: Саад болсонд уучлаарай. Охин чинь ирсэн гэсэн болохоор... та хоёрын төлөөгүй байгаа төлбөрийн баримт. Усны мөнгө. Цахилгааны мөнгө, хийн төлбөр. Би бүгдийг нь жагсаагаад биччихлээ. Энийг хар даа.

Ээж: Охин маань дөнгөж сая ирээд... Найм. Найман мянга аа?

Эм: Юүэ. Би нэг их хүү нэмээгүй шүү. Охин чинь баян найз залуутай гээ биз дээ? Эхлээд энийг төлчих гээд хэлчихгүй юу. Зүгээр ээ. Та нар эхлээд ярилц. Дараа нь над руу залгаарай. Би явлаа.

Ээж:  Тийм ээ. Юу ч биш. Энэ...

Аав: Тийм ээ.

Ээж:  Санцай, бүгд л бид хоёрыг бусдын хүчээр амьдардаг гэж бодож байгаа. Аав чинь загас барьж чадахгүй байгаа. Далайд гарахаараа толгой нь эргээд, бөөлжөөд байдаг юм. Хүмүүс тэрнийг халамжлахаас аргагүй болдог. Тийм болохоор аав чинь мөнгө олж чадахгүй байгаа.  

Санцай: Тэгсэн ч гэсэн та хоёр хүн болгонд баян хүргэн гээд яриад байж болохгүй биз дээ?

Аав: Юу... охион. Аав нь тэвчиж чадаагүй юм. Бид хоёрын дорд үзээд байхаар нь юу ч бодолгүй хэлчихсэн юм. Тэгээд ч үнэн юм чинь. Чамайг Дао Минситэй гэрлэхээр бид нар баян болно. Тэгвэл хэн ч бид нарыг дорд үзэхгүй. Тийм биз дээ?

Санцай: Аав аа, ээж ээ. Гуйя. Битгий хүмүүст тэгж ярь л даа.

Ээж: Алмаз уу? энэ жинхэнэ алмаз мөн үү? Энийг зараад     өрнүүдээ төлчихье.

Санцай: Болохгүй ээ. Яасан ч болохгүй. Энийг буцааж өгөх ёстой.

Ээж: Дао Минси залуу ноёнтны өгсөн бэлэг байх нь ээ.

Аав: Хөөе. Хэрвээ энэ үнэн бол... харин ч сайн юм боллоо. Ура. Тэгвэл Санцай Дао Минсигийн жинхэнэ хайр гэсэн үг. Тэрний хувьд хамгийн чухал хүн.

Ээж: Ээж нь мэдсэн юм аа. Санцай төрсөн цагаасаа л хайр татаад байдаг байсан юм. Дао Минси залуу ноён чамд их сайн байж таарна.

Аав: Тийм ээ. Тийм тийм.

Ээж: Ээж, аав хоёр нь баяртай байна.

Ээж Аав: Тийм ээ. Тийм. Тийм тийм.

***************

Ши: Яасан? Санцайг олсон уу?

Чин: Мэдэхгүй ээ. Би   хайж л байгаа. Санцай Шиао Юутай ч гэсэн холбоо бариагүй. Миний санаа зовоод байна.

Мей: Зүгээр байх аа. Санцай миний таарч байсан хамгийн хүчтэй эмэгтэй.

Чин: Хөөе. Тэр миний хувьд гүнж за юу.

Ши: Тэгвэл чи мэлхий за юу.

Чин: Юу гэнэ ээ? Тэгээд Дао Минси ханхүү юу? Тэгвэл яагаад гүнжийг хамгаалахгүй байгаа юм? Хайх ч үгүй байгаа биз дээ.

Ши: Бид  нар ч гэсэн  санаа зовоод л байна. А Си хуучин авиртаа орчихоод, байна. Дээр нь Санцайг олж, асуудлаа шийдэхийг хүсэхгүй байна. Өдөржин баргар царай гаргаад л. Хамгийн хэцүү нь... тийм болохоор бид нар ч гэсэн тэрэнд ойртож чадахгүй байна. Тэрэн дээр очих юм бол юу ч болж мэднэ.

Мей: Өнөөдөр хичээлдээ ирсэн үү?

Ши: Мэдэхгүй. Явж хайх уу?

******************

Эм: Нээрэнгээсээ болох юм уу?

Эм2: Зүгээр ээ. Дао Минси сүүлийн үед сайхан ааштай байгаа.

Эм3: Тийм ээ. Угаасаа оролдож үзэхээс нааш мэдэх боломжгүй юм чинь.

Эм2: Тийм.

Эм: Гэхдээ би айгаад байна аа. Санцай тэр хоёр үнэхээр үерхэж байсан юм бол уу?

Эм2: Санцай сургуулиас гарчихсан гээд байхад.

Эм3: Тийм ээ. Чи санцайгаас хамаагүй хөөрхөн юм чинь.

Эм2: Тийм ээ.

Эм: Тэр миний хийсэн бялууг авах бол уу?

Эм3: Мэдээж.

Эм2: Авна аа. Авна авна.

Эм3: Хөөе Дао Минси ирж байна.

Эм2: Ирж байна. Ирж байна. Хурдан өг.

Эм3: Хурдлаарай. Өг өг.

Эм: Тэгвэл өгчихөөд ирье.

Эм2: Амжилт.

Эм: Дао Минми. Энэ энэ миний хийсэн бялуу. Хэрвээ татгалзахгүй бол цайгаа уунгаа энийг идээрэй.

Эм3: Үгүй байлгүй дээ. Тэр авчихлаа.

Эм: Харахад тийм сайхан биш ч гэсэн миний сэтгэл шингэсэн юм Үнэнийг хэлэхэд би чамд аль эртнээс сайн байса. Дао Минси...

Эм2: Чи зүгээр үү?

Эм3: Битгий уйл.

Эм2эм3: Уйлах хэрэггүй. Битгий уйл.

Чин: Санцай, чи хаана байна аа? Миний бичсэн мессежийг авсан үгүйг чинь мэдэхгүй.  

***************

Санцай: Унтаж чадахгүй нь. Яаж ч хичээгээд унтаж чадахгүй байна. Нүдээ анихаар тэр газар харагдаад байна. Яг одоо бороо орсоор, Дао Минси тэнд зогссоор л  байна. Одоо яавал дээр вэ? Ээжид худлаа хэлчихсэн. Тосгоны хүмүүс ч гэсэн надад эргэлзээд байна. Хүмүүс намайг Дао Минситэй харилцаагаа тасалж, Индээд сурахаа больсон гэдгийг мэдвэл яах бол? Энэ бүхэн илчлэгдвэл би энд байх аргагүй болох байх. Мөнгө хэрэгтэй байна. Амьдрал яагаад ийм хэцүү юм бэ?

Ф: Тавин сая болох уу? Эсвэл зуун саяыг авах уу? Хэл л дээ. Хэдийг хүсээд байгаа юм?

Санцай: Мөнгийг нь авчихдаг л байж. Дэмий л их зан гаргаж. Үгүй ээ. Тэр эмэгтэйгээс ганц ч зоос авч болохгүй. Тэгж байснаас өлсөж үхсэн нь дээр.

Сон: Үнэхээр эргээд ирчихэж. Чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм, Шиан.

Санцай: Андуураад байна. Би биш гээд байна.

Сон: Хөөе. Яагаад?

Санцай: Намайг тавь.

Сон: Яагаад намайг орхиж байгаа юм?

Санцай: Намайг тавиач.

Сон: Надад боломж өг л дөө. Дахиад эхнээс нь эхэлье. Тэгэх үү?

Санцай: Намайг тавь. Ингээд бариад байхаар би ярьж чадахгүй байна.

Сон: За...

Санцай: Галзуу амьтантай таарчихлаа. Аймаар юм аа.

********************

Мей: Чамайг хаа сайгүй хайлаа. Бид гурвыг дуудахгүй яасан юм?

Лей: Мей Зуо.

Ши: Юу уух вэ? Би захиалаад өгье.

Мей:  Юу ч байсан яах вэ. Байгааг нь авъя.  

Дао: Би холиод өгье.

Мей: Юу болоод байгаа юм?

Дао: Юу ч хамаагүй гээ биз дээ?

Лей: А Си, чи их уусан байна.

Дао: Үгүй ээ. Эв эрүүл байна.

Ши: А Си. Чамд санаа зовоод л тэгж байна. Тэгээд чамтай ярилцахаар ирлээ. Ингэж болж байгаа юм уу?

Лей: Өөр юм ярих хэрэггүй, Ши Мен. Өнөөдөртөө ингээд болно. Тооцоогоо хийчих. А Си, гэрт чинь хүргээд өгье.

Дао: Надаас хол бай. Зайлаад өг... Санцай.

Эм: Андуурсан байна.

Чин:  Чи юу хийгээд байгаа юм? Галзуураа юу?

Дао: Гэнэт баяжигчийн хүүхэд энд юу хийж байгаа юм?

Чин:  Наадахыг чинь би л асуумаар байна. Сая ямар аюултай байсныг мэдэх үү?

Дао: Мэдэхгүй.

Чин:  Яагаад ганцаараа байгаа юм? Нөгөө гурав чинь яагаа вэ?

Дао: Мэдэхгүй.

Чин:  Явахаа боль.

Дао: Мэдэхгүй.

Чин:  Юу ч мэдэхгүй байх сайхан гэж бодоо юу? Тийм ээ, чи юу ч мэдэхгүй. Санцай яагаад алга болсон юм? Яагаад сургуулиасаа гарсан юм бол? Санцай яагаад яваад өгсөн юм?  Ийм үерхэл байдаг юм уу? Яагаад Санцайг хайхгүй байгаа  юм?

Дао: Надаад зуун удаа яагаад гэж асуусан ч би мэдэхгүй.

Чин:  Наанаа суух хэрэггүй. Нүд хорсоод байна.

Дао: Зайл. Би ч гэсэн яагаад гэдгийг мэдмээр байна. Хэн надад хэлж өгөх бол?

***************

Ээж: Залуухан эрэгтэй?

Санцай:   Тийм.

Ээж:Энэ жижигхэн загасны тосгонд залуухан эрэгтэй байхгүй дээ.

Санцай:   Үнэн. Би өнгөрсөн шөнө таарсан. Өндөр, бор бас биерхүү байсан.

Ээж:Санаанд орохгүй байна. Чи болгоомжтой л байгаарай. Далайн эрэг рүү танихгүй залуутай болзоонд явж болохгүй шүү. Энд үүрд үлдэх гээгүй биз дээ?

Санцай:   Ээж ээ, та юу бодоод байгаа юм бэ? Тэр хүнтэй өнгөрсөн шөнө таарсан гээд байхад.

Ээж: Чи тэгээд ажил хиймээр байгаа юм уу?

Санцай:   Тийм.

Ээж:Хэдхэн хоноод буцах юм байж уу?

Санцай:   Тийм.

Ээж: Байрны эзэн эндхийг санал болгосон. Хоолны газрын эзэнд хэлчихсэн гэсэн. Цалинг чинь дараа нь ярилцъя.

Эр: Залуу эмэгтэй ажилтантай болсон нь сайн хэрэг. Энд Тайпейгаас олон хүн амрахаар ирдэг болохоор манай хүн хүч хэрэгтэй байсан юм.

Ээж: Эзэн, тэгвэл сайн тусалж дэмжиж байгаарай. Манай охин юм хурдан сурдаг.  Баярлалаа, эзэн.

Эр: Зүгээр ээ.

Ээж: Баярлалаа. Санцай, гэртээ харих замаа олно биз дээ?

Санцай:   Олно оо, ээж ээ.

Ээж:сайн байна. Болгоомжтой байгаарай.

Санцай:   За.

Ээж:Ээж нь явлаа шүү.

Санцай:   Ээж ээ, баяртай.

Эр: болгоомжтой яваарай.

Ээж:За. баярлалаа.

Эр: За.

Ээж: Танд баярлалаа.

Эр: Би чамд эндхийг танилцуулъя.

Санцай:   За.

Эр: Энэ хавийг сайн анзаарч байгаарай.

Сон: Өглөөний мэнд.

Эр: Ашгүй ирчихэв үү? Дандаа хоцорч байх юм аа. Би шинэ хүн авсан. Ажлаа сайн хийхгүй бол чамайг халчихна шүү.

Сон: Уучлаарай, захирал аа.

Эр: Санцай. Энэ манай цагийн ажилтан Сон.

Санцай:   Сайн уу, намайг Санцай гэдэг.

Сон: Сайн уу. 

Санцай:   Захирал аа. Энэ хачин хүн биш үү? Би тэрнийг өнгөрсөн шөнө далайн эрэг дээр харсан. Тэгсэн чинь тэр...

Эр: Сон. Чи өнгөрсөн шөнө дахиад далайн эрэг дээр очоо юу? Санцай чамайг харсан гэж байна. Шөнө болгон гадуур яваад. Өглөө ажилдаа ирдэггүйг чинь гайхах юм алга.

Сон: Үгүй ээ. Өчигдөр би жаахан учихаад...  шумбамаар санагдаад далай руу явсан юм. Бид нар өчигдөр таарсан юм уу?  Би нэг л санахгүй байна.

Санцай: Санахгүй байна гэнэ ээ? Яахаараа санадаггүй юм? Согтуу далайн эрэг дээр оччихоод чи... хичнээн аюултайг мэдэх үү?

Сон: Тийм ээ. Тийм болохоор л хүмүүс намайг аврахаараа амаараа хиймэл амьсгаа хийдэг юм. Нэг удаа, их азгүй. Нэг тарган эмэгтэй таараад... бас нэг удаа сэжиг хүрмээр хөгшин эрэгтэй байсан.

Эр: Хангалттай. Хурдан ажлаа хий. Эндхийг та хоёрт даатгалаа.

Сон: За.

Эр: Ажлаа сайн хийгээрэй.

Сон: Зүгээр ээ. Надад даатгачих. Баяртай. Суанцай гэсэн байх аа? Онцгой нэр байна. Яахаараа тийм нэр өгдөг байна аа?

Санцай: Үнэнийг хэлэхэд би...

Сон: Би хоол идэхээрээ захирлаас дандаа суанцай нэмж өгөөч гэдэг юм. Тостой хоол идэхээрээ.

Санцай: Намайг Санцай гэдэг. Тавтай морил. Хоёр хүний ширээ юу?

Эм: Тийм.

Санцай: Тийшээ суучих. Уучлаарай. Баярлалаа.

Эм: Баярлалаа.

Санцай: Хөөе. Хурдан ирээд ажлаа хийгээч.

Сон: За.

Санцай: Хурдал.  

Сон: Цаг агаар сайхан байна. Амрахад хамгийн тохиромжтой үе.

Санцай: Чиний ажлаа хийх цаг биз дээ.

Сон: Тийм ээ. Ангийн дарга аа.

Санцай: Юун ангийн дарга вэ?

Сон: Далайн эрэг амардаг газар. Чи сүүлд хэзээ амралтаар явсан бэ?

Санцай: Дээр үед.

Лей: Миний хайртай хүн яагаад чи биш юм бэ?

Санцай: Уучлаарай.

Дао: Надад битгий хүр. Өнгөрснийг бүгдийг нь март. Надтай дахиад ярих ч хэрэггүй.

Санцай: Чи хэзээ хүрээд ирэв?

Сон: Чамайг харахаар Шиан санаад ороод байна.

Санцай: Шиан?

Сон: Шиан манай ангийн дарга байсан. Би тэрэнд үргэлж сайн байсан. Би байнга тэрнийг цаашлуулдаг байсан. Тэр сайхан сэтгэлтэй, бас ажлаа их сайн хйидэг байсан. Намайг буруу юм хийвэл дургүйгээ хүрэхээр цохидог байсан.  Гэхдээ тэр яваад өгсөн. Намайг тоохоо больчихсон.

Санцай: Хачин юм даа. Яагаад уйлчихав аа?

*****************

Ю: Хөөх. Чинхө. Чи Санцайд ийм олон мессеж явуулсан юм уу?

Чин:  Тийм ээ. Би интернэтээс мессеж татаж аваад явуулж байгаа. Утса авахгүй байгаа ч гэсэн, мессеж явуулбал би бодлоо илэрхийлж чадах байх гэж бодсон.  Тэгж байгаад нэг өдөр миний явуулсан мессежнүүдийг унших байх.

Ю: Санцай энийг харахаараа бид хоёртой холбоо барих байх. Чинхө, чи үнээр зөв юм бодож олсон байна.

Чин:  Дао Минси тэр тэнэг... Санцайд хайртай гээд байсан байж юу ч хийхгүй байгаа. Өчигдөр шөнө шал согтуу байна лээ. Санцай алга болчихоод байхад санаа зовсон шинж ч байхгүй. Тэрэнд сайн охид олон юм чинь аргагүй л дээ. Хэд хоногийн өмнө нэг охин доод ангийн охин тэрэнд өөрийнхөө хийсэн бялууг өгсөн.

Ю: Нээрэн үү? Тэгээд тэр авчихсан уу?

Чин:  Аваагүй ээ. Надад өгчихсөн. Би тэрний оронд байсан бол тэр охидуудаас хол байх байсан юм. Шиао Юу. Надад сайн л гэж битгий хэлээрэй. Миний хувьд чи сайн найз.

Ю: Дахиад л эхэллээ. Би чамд огтхон ч сайн байгаагүй.

Чин:  Нээрэн үү? Чи найз залуугаасаа салаад удаж байгаа биз дээ?

Ю: Тийм өөдгүй амьтнаас салчихаад юундаа гутрах юм? Би тэрний тухай бодохоо больсон.

Чин:  Тэгвэл Санцай ч гэсэн Дао Минсийг мартчихсан байх. Дао Минсийг мартчихсан болохоор надтай үерхэх байх. Тэрний дэргэд өөр хүн гараад ирвэл яах вэ? Аан? Шиао Юу? Намайг тоохгүй байж, надад сайн гээд байгаа юм шүү.

22-р анги төгсөв.

Back to episodes Go home