Meteor garden-21

Meteor garden-21

Үргэлжлэх хугацаа: 44мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Эмээ: эм, хөгшин үйлчлэгч Ю Сао

 

Гарчиг: Солирын орд. 21-р анги 

Ши: Яасан? Өлсөж байна уу?

Ю: Тийм ээ өлсөж байна. Би өдөр ганц зүсэм бялуу л идсэн. Дэлгүүр хэсээд явчихсан чинь бүр өлсчихлөө.

Ши: Эндхийн паста их амттай. Гэхдээ өөр таалагдсан хоол байвал захиалж болно шүү. Нэрэлхэх хэрэггүй.

Ю: Би өнөөдөр зөндөө мөнгө үрүүлчихсэн. Тэгээд ч... анх удаа ийм том зоогийн газарт орж байна. Хоол нь их үнэтэй юм аа.

Ши: Зүгээр ээ. Би өдөржин хамт байсанд баярласнаа илэрхйилж байгаа юм. Хүссэн болгоноо захиал. Энэ их амттай дарс. Уугаад үз. Шиао Юу. Жаргалтай харагдахыг хичээгээрэй. Тэр тэнэг харсан болгоноо  тэр хоёрт хэлнэ.

Ю: Ши Мен, Санцай, Дао Минси хоёрын амьдрал хэтэрхий өр болохоор тэр хоёр нэг нэгэндээ дасан зохицохын тулд өөрчлөгдөх бол уу? Нэг нэгнийхээ төлөө олон золиос гаргах бол уу? Тийм асуудал олон гарах бол уу?

Ши: А Си муухай түргэн ууртай ч гэсэн зөөлөн хүн. Заримдаа хүч хэрэглэх гээд байдаг талтай. Өөрийгөө илэрхийлж чаддаггүй болохоор тэгдэг байх. Чи тэрнийг Санцайд хичнээн сайн байдгийг мэдэхгүй байх. Тэр хайртай хүнээ гомдоохгүй, нандигнах хүн гэдэгт би итгэдэг.

Ю: Тэгвэл... Ши Мен... чи ч гэсэн хайртай эмэгтэйгээ тэгж нандигнах уу? Уучлаарай. Би хэрэггүй юм асуучихлаа. Хоол амттай харагдаж байна. Хоолоо идье.

Ши: Би сайн эрэгтэй, гэхдээ сайн хүн биш. Миний хувьд ямар ч эмэгтэй байсан 7хоногоос илүү сонирхол татдаггүй.

*******************

Дао: Юу? Зоог барьж, дарс уугаад их дотно байна аа?

Санцай: Юу? Дарс гэнэ ээ? Ши Мен Шиао юуг согтоох гэж байгаагаас зайлахгүй. Өөдгүй амьтан. Үнэтэй зоогийн газарт аваачаад, мөнгөө ашиглаад романтик уур амьсгал бүрдүүлнэ гэнэ ээ? Өгөөдөх. Байна уу? Тэр хоёр юу ярьж байна? Ши Мен тэрнийг толгойг нь эргүүлж байгаа нь ойлгомжтой. Сайн харж байгаарай. Яасан ч алдаа гаргаж болохгүй шүү. За. Ши Мен өөдгүй амьтан. Хүүхэмсэг амьтан. Баян болохоороо Шиао Юугаар тоглож болно гэж бодсон юм байх даа. Тэвчиж чадахгүй нь.

Дао: Энийг ид.

Санцай: Ямар амттай юм бэ?

Дао: Сайн ид. Хэрэгт дуртай гэдэг нь. Биеэ бодож бай л даа. Ийм туранхай юм байж.

Санцай: би туранхай биш ээ.

Дао: Юу биш гэж? Солир харвахыг хардаг өдөр чамайг тэвэрч байхдаа би хавтгай цээжтэй юм байна гэж бодсон.

Санцай: Гаж донтон.

Дао: Ийм байж болохгүй. Надтай байгаа цагт чамайг ийм туранхай байхыг зөвшөөрөхгүй. Зовлонд унасан хүн шиг.

Санцай: Би зовлонд унаагүй. Тэгээд ч миний цээж хавтгай биш. За за, хоолоо идье. Надтай холбоотой жижиг зүйлийг ч гэсэн мэдчихсэн байна. Гэтэл би тэрний талаар нухацтай бодож байгаагүй юм байна.

******************

Эр: Тийм ээ. Залуу ноёнтон. Ши Мен ноён, Шиао Юу авхай хоёр оройн зоог барьчихаад Мапл зочид буудалд өрөө захиалсан. 601тоот өрөөнд орсон.

Санцай: бүсгүй, 602-р өрөөг авъя.

Эм: За, би шалгаад өгье... Өрөө хоосон байна. Хоногийн 50мянган доллар. Бэлэн мөнгөөр төлөх уу, картаар төлөх үү?

Санцай: Тавин мянга уу?

Эм: Тийм ээ.

Дао: Дао Минси байна. Өрөөг нь өг.

Эм: За, түр хүлээгээрэй.

Дао:Ши Мен 601тоотод орсон уу?

Эм: Тийм ээ. Өрөө авсан нь үнэн. Гэхдээ одоохондоо түр гадагшаа гарсан.

Санцай: Бүсгүй,  хурдан түлхүүрээ авъя.

Эм: За.

****************

Дао: Хөөе. Юу хийгээд байгаа юм?

Санцай: Тэр хоёр энэ хананы цаад талын өрөөнд байгаа.

Дао: Тэнэг гэдэг нь.  Энэ чинь манай зочид буудал. Энэ ямар хямдхан дэн буудал уу? Юу гэж сонсогдох юм?

Санцай: Нээрэн тийм. Танай зочид буудал болхоор л хоногийн 50мянган доллар байгаа юм. Тэгээд л Ши Мен шиг шалиг амьтад охидыг хуурч авчирч байгаа юм. Яах гэж хүмүүсийг ингэж хорлодог юм?

Дао: Чи муудалцах гээд байгаа юм уу?

Санцай: Ши Мен гадагшаа гарсан болохоор Шиао Юу одоохондоо аюулгүй гэсэн үг. Дайрч ороод Шиао Юуг аваад явах уу? Гэхдээ Шиао Юу өөрөө энд ирэхийг хүссэн. Ши Мен яах бол?

Дао: Шалгарсан аргаа л хэрэглэх байлгүй.

Санцай: Шалгарсан арга гэж юу юм? Тэр нь юу юм бэ?

Дао: Хөөрхөн охидыг урхиндаа оруулдаг арга. Ганц ч эмэгтэй хүн татгалзаж чаддаггүй гэсэн.

Санцай: Аан? Тэгээд яана гэсэн үг вэ?

Дао: Оргилуун дарс, сарнай худалдаж авдаг гэсэн. дуртай цэцгийг нь авч өгдөг гэсэн. Хэн бэ?

Эр: Сайн байна уу. Таны захиалга.

Дао: Бид нар захиалаагүй. Энэ 602-р өрөө. Шалгасан нь дээр байх.

Эр: Уучлаарай.

Санцай: Хүлээгээрэй. Хүлээ. Манайх захиалсан. Нааш нь оруулчих. Ийш нь тавьчих.

Эр: Баярлалаа.

Дао: Хөөе. Бид хоёр энийг захиалаагүй..

Санцай: Ши Мен захиалсан байж таараа. Гэхдээ буруу өрөөнд өгчихлөө. Энийг авчихвал Ши Мений төлөвлөгөө бүтэхгүй гэсэн үг. Хөөх, өөдгүй муу чоно. Шоколад хүртэл бэлдчихсэн байна.

Дао: За за. Тэгвэл идэцгээе.

Санцай: Энд бас зөндөө хоол байна. Идчихье.

Дао: Чи... Надаас цэцэг авч байгаагүй байх аа?

Санцай: Тийм. Тэгээд?

Дао: Тэгвэл энийг чамд.

Санцай: Баярлалаа. Ши Мен олон арга хэрэглэдэг гэсэн байх аа? Өөр ямар арга хэрэглэдэг вэ?

Дао: Хүлээж байгаарай. Би оччихоод ирье. Ши Мений бас нэг арга.

Санцай: Баярлалаа. Сайхан ая байна.

Эр: Та хоёр бүжиглэмээр байна уу?

********************

Ши: Кола уух уу?

Ю: Ингээд тус болох бол уу? Баярлалаа.

Ши: Тэр хоёрт зориулж бэлдсэн юм Ши Мений тусгай арга таалагдаж байгаа. Гурван минут тутамд маргаад байвал харамсалтай юм болно.

Ю: Чи романтик хүн байх нь ээ. Гэхдээ Санцайг өрөвдчихлөө. Надад санаа зовоод энэ хүртэл дагаж ирээд хажуугийн өрөөнд орчихсон. Энэ бүхэн чамд туслахын тулд зохиосон занга байсныг мэдчихвэл...

Ши: Энийг занга гэж байгаа юм уу? Арай хатуудаж байгаа юм биш үү? Тэгээд ч бид хоёр сайн зүйлийн төлөө хийж байгаа, Санцай харин ч баярлах байх.

Ю: Тийм гэж үү? Тэгвэл хоёулаа энд хэр удаан байх вэ?

****************

Дао: Миний хөл дээр гишгээд байна.

Санцай: Гишгээ л биз. Тэсээч дээ. Юундаа орилсон юм?

Дао: Хөл дээр гишгэчихээд ориллоо гэнэ шүү. Зодуулмаар байна уу?

Санцай: Зодно, зодно. Хүн зодохоос өөр юм мэдэхгүй. Юм л бол нударгаа ашиглаж байдаг тэнэг гахай.

Дао: Хэнийг гахай гээд байгаа юм?

Санцай: Чамайг хэлж байна. Гахайнууд дундаа хамгийн тэнэг нь.

Дао:  Намайг тэнэг гэсэн үү?

Санцай: Тийм.

Дао: Намайг тэнэг гэнэ ээ. Дахиад хэлээдэх, чамайг дээ.

Санцай: Тэнэг. Тэнэг тэнэг. Тэнэг тэнэг. Чи тэнэг.

Дао: Намайг уурлахгүй гэж бодоо юу?

Санцай: Юундаа уурладаг юм. Уурласан байсан ч тэнэг.

Дао: Би... Юу хийгээд зогсоод байгаа юм? Чи юугаа харсан юм? Миний доромжлуулахыг харах гээ юу? Зайл. Жорлонд очиж тогло.

Санцай: Яагаад зүгээр байгаа хүнд уурлаад байгаа юм?  Тэрнээс болсон юм уу? Танай зочид буудал муу болохоор л ингэж байгаа юм. Би баян байсан бол танай буудалд яасан ч орохгүй. Хэтэрхий үнэтэй бас романтик биш. Дээр нь хэтэрхий үнэтэй. Тэрний оронд зайрмаг  идсэн нь дээр. ы

Дао: Энэ ямар болзоо юм уу? Ши Юу, Ши Мен хоёрын араас мөрдөж байгаа биз дээ?

Санцай: Нээрэн тийм. Яагаад мартчихав аа? Та... та нар юу хийж байгаа юм?

Ши: Та нар...та нар энд юу хийж байгаа юм?

Дао: Ши Мен, чи зодуулмаар байна уу?

Ю: Санцай уучлаарай. Бид нар Дао Минси та хоёрт туслаад ромсантиз болзоонд явуулъя гэж бодсон юм. Ши Мен санааг нь гаргаад бид хоёр та нарт жишээ үзүүлэхээр шийдсэн юм.

Дао: Тэнэг юм.  Та нар ингэж оролцох хэрэг байгаа юм уу?

Санцай: Шиао Юу. Тэгээд чи тэрэнтэй хуйвалдаж, намайг хуурсан юм уу? Дургүй хүрчихлээ. Замаас холд.

Ю: Санцай.

Дао: Са...

Санцай: Өөдгүй амьтад. Намайг хуурна гэнэ ээ. Өөдгүй амьтад...

Ши: Гараад ир. Одоо тоглох хэрэггүй. Одоо явж болно. Баярлалаа. А Си, би ингэж хичээж болзоонд явуулж байхад чи бүтэлгүйтчихдэг.

Дао: Амаа тат.

Ши: Юу болсон юм? Шиао Юу Санцайг авчирч байх шиг байна. Одоо уруу царайлахаа боль. Өө. А Си, эгч ирж байна.

Дао: Ээж, та хэзээ ирээ вэ?

 Ф: Зочид буудлын асуудлыг шийдэхээр дөнгөж сая ирлээ. Чамайг өрөө авсан гэж хэлсэн болохоор би хүрээд ирлээ. Яах гэж өрөө аваа вэ?

Дао: Зүгээр л.

Ши: Эгч ээ. Миний санаа байсан юм. А Ситай ярилцах хэрэг гараад. Тэгээд оройтож магадгүй гээд өрөө захиалсан юм.

Ф: А Си, амьдрал урт ч гэсэн хүн ухаан суух хэрэгтэй гэж чамд хэлсэн  санагдах юм. Амьдрал богинохон шүү. Хэрэггүй хүмүүст цаг заваа зарцуулах хэрэггүй. Өнөөдөр эндээ хонох гэж байгаа бол дураараа бол. Би явлаа.

Ши:Ашгүй дээ. Санцай, Шиао Юу хоёр явчихсан байсан нь аз боллоо. Тэгээгүй бол хэрэгт орох байж. Үгүй ээ. Энд байж болохгүй юм байна. Санцай танай гэрт байгаа биз дээ? Ээж чинь...

**************

Ф:   Намайг эзгүйд ямар нэг юм болоогүй биз?

Эм: Үгүй ээ.

Ф: Усанд орох ус бэлд. Ядарч байна.

Эм: Мэдлээ.

Эмээ:  Эзэгтэй тавтай морил. Эзэгтэй та цай уу.

Ф:Ю Сао, намайг эзгүйд ирж ажилласанд баярлалаа.

Эмээ:  Үгүй дээ, миний үүрэг.

Ф: Ю Сао, би таныг намайг эзгүйд А Сийг ичих нүүргүй эмэгтэйчүүдээс хол байлгаарай гэж захисан. Та сайн харж байв уу?

Эмээ:  Залуу ноёнтон, ойрд эмэгтэй хүмүүстэй орооцолдоогүй ээ. Тэр талаар эзэгтэй та санаа зовох хэрэггүй.

Ф: Та тэр ядуу охиныг хөөж явуулаа юу?

Эмээ:  Эзэгтэй та Санцайг хэлж байгаа бол би тэрнийг Дао Минси залуу ноёнтны тусгай үйлчлэгч болгосон.

Ф: Юу Сао. Та чинь ухаанаа алдаа юу? Яаж тэгж болдог юм? Надад хурдан тайлбарлаадах.  

Эмээ:  Тантай зөвлөлдөлгүй өөрөө шийдвэр гаргасанд уучлаарай.  Гэхдээ Санцай маш хөдөлмөрч охин. Өглөө таван цагт ажлаа хийгээд, хичээлдээ яваад, хичээлээ тарахаар ирээд ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Залуу ноёнтонд гадуур гарсан. Тэр залуу ноёнтонд үйлчилж байгаа.

Ф: Юу гэнэ ээ? Та тэр хоёрыг хамт байхыг зөвшөөрөө юу?

Эмээ:  Миний бодлоор хайртай хосуудыг салгах нь зөв зүйл биш. Энэ яасан ч сайн юм биш.

Ф: Ийм зүйл сонсох хүсэл алга. Ю Сао. Та Даомин овогтынд ирээд 60жил болж байна. Манай Даомин овгийн хүүхдүүд жирийн нэг хүүхдүүд биш гэдгийг та мэднэ. А Сийг сайхан ирээдүй хүлээж байгаа. Яаж тийм дорд гаралтай, ядуу охинд сүйтгэхийг зөвшөөрч болох юм? Тэр охин хаана байна?

Эмээ:  Дээд давхарт, зочны өрөөнд.  

Ф: Ю Сао, яагаад энэ бохир, зэвүү хүрэм харх манайд байж байдаг билээ?

Санцай:  Би явах гэж байна. Ю Саог эмээг загнах хэрэггүй.

Ф: Зогс. Чамд хэд хэрэгтэй юм?

Санцай:  Юу?

Ф:Чи мөнгө авахын тулд л ингэж байгаа биз дээ? Үнээ хэл. Хэлсэн тоо чинь зөвшөөрч болмоор бол би өгье. Мөнгөө аваад, дахиад Дао Минсигийн өмнө үзэгдэх хэрэггүй. Манай Даомин овогтынхоос бүрмөсөн холд. Чи арван саяыг голсон. Тавин сая байвал болж байна уу? Эсвэл зуун саяыг авах гээ юу? Хэл. Хэд байвал болох юм?

Эмээ: Эзэгтэй. Одоо болно. Энэ хүүхдийг хөөхийг би яасан ч зөвшөөрөхгүй.

Ф: Юу Сао. Та юу ярьж байгаагаа мэдэж байна уу?

Эмээ: Сайн мэдэж байна. Би Даомин овогтынд 60жил ажиллаж байна. Эзэгтэй та мартсан бололтой. Өмнөх эзэнтэн нас барахынхаа өмнө Юу Сао намайг өөрийн гэр бүл гэж хэлээд, энд эцсийн амьсгалаа хураатал байж болно гэсэн.

Ф: Та энийг хэлдэг нь ямар учиртай юм?

Эмээ: Би тодорхой хэлсэн. Өнөөдөр энэ хүүхэд эндээс явах юм бол... би маргааш өглөөний нарыг харахгүй.

Ф: Ю Сао. Таны нэрийг бодоод би энэ удаа буулт хийе. Гэхдээ, энд би шийдвэр гаргадаг гэдгийг битгий мартаарай. Хэнд ч оролцох эрх байхгүй.

Эмээ: Эзэгтэй. Баярлалаа.  

Санцай:   Уучлаарай. Эмээ танд баярлалаа. Таныг намайг хамгаална гэж бодсонгүй.

Эмээ: Байж байгааг нь.  битгий тэгж  хараад бай. Нөхөр маань цэргийн хүн байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр амиа алдсан. Тэр үед би дөнгөж 19 настай байсан. Хөгшин эзэн Даомин надад амьдрах гэр өгч, тэнэмэл амьдралаас аварсан. Би бүх насаараа тэрний гэр бүлд зүтгэнэ гэж амалсан. Даомин ноён том болж эзэгтэйтэй гэрлэсэн. Дараа нь залуу авхай, А Си залуу ноён хоёр төрсөн. Тэд олон жил аз жаргалтай сайхан амьдарсан. Гэвч Даомин ноёны бизнес өргөжиж, энэ гэр хүйтэн хөндий болсон. Залуу ноён А Сийд хамгийн хэцүү байсан. Тавдугаар  ангид байхдаа цусанд будагдчихсан ирсэн. Эхлээд юу болсон юм бол гэж гайхаж байсан чинь... өөрийнх нь биш, залуу ноёны зодсон хүмүүсийнх нь цус болж таарсан. Эцэг эх нь тэрний хийсэн хэргийг мөнгөөр далдалдаг болсон. А Си ноёны зан ааш өдрөөс өдөрт  улам л дордсон. Энэ удаа ирээд би... тэрний өөрчлөгдсөнийг мэдсэн. Чи тэрнийг өөрчилсөн биз дээ?

Санцай:  Би юу? Үгүй ээ. Би юу ч хийгээгүй. Зүгээр л, би сургууль дээр их занг нь тэвчиж чадахгүй, тэрэнтэй дандаа маргадаг байсан. Нэг удаа уурандаа цохиод авсан.

Эмээ:  Тэр чинь л хэрэгтэй байсан юм. Энэ гэрт тэгж зүрхлэх хүн байхгүй. Залуу авхайг гэрлэсний дараа тэрнийг хэн ч сургаж дийлэхээ байсан.

Санцай:  Гэхдээ биднийг дайснууд байхад би тэрнээс болж зөндөө зовсон.

Эмээ:  Чи заавал энд үлдэх хэрэгтэй. Би чамайг заавал хамгаална.

Санцай: Гэхдээ...

Эмээ:  Санаа зовж байгааг чинь мэднэ ээ. Битгий ай. Надад бодсон юм байгаа.

Санцай:  Эмээ. Миний бодлоор... би явсан нь дээр.

Эмээ:  Хөөе, болохгүй. Энэ хүүхдийг дээ. Чамайг эндээс гарах л юм бол би өөрийгөө дүүжилчихнэ шүү.

Санцай:  Яаж болдог юм бэ. Энэ чинь сүрдүүлэг.

Эмээ:  Авхай, надад нууц зэвсэг байгаа. Залуу ноёнтон унтаад, хүүхэдтэй болчих.

Санцай:  Эмээ, та юу яриад байна аа?

Эмээ:  Хөөе.

Санцай:  Үгүй ээ.

Эмээ:  Энийг “Хайрын аялал”-аар яв. Романтик орчинд очвол ганц удаагийнхаар бүтэж магадгүй. Чи юу гэж бодож байна?

Санцай:  Та та хэтрүүлээд байна.

Эмээ:  Юу гэж дээ. Би бүгдийг нь бэлдчихье. Энэ их сайн төлөвлөгөө шүү.

Санцай:  Хэрэггүй ээ, баярлалаа, эмээ. Би явлаа.

Эмээ:  Хөөе хөөе. Би чамайг явуулахгүй шүү. Болохгүй ээ, болохгүй. Яасан ч явуулахгүй.

Санцай:  Эмээ, би тэгж чадахгүй ээ. Би таны хэлснийг хийж чадахгүй.

Эмээ:  Чи чи... чамайг зөвшөөрөхгүй бол би үхнэ гэж мэд.

Санцай:  Та намайг сүрдүүлээд байна шд.

Эмээ:  Тэгсэн ч хамаагүй. 

Санцай:  Туслаарай.  Намайг тавь л даа.

Эмээ: Болохгүй ээ. Явуулахгүй.

******************

Ф: Тэр дорд охиныг яах гэж энд авчирсан юм? Даомин овогтын аюулгүй байдал чамд хамаагүй юу? Аав бид хоёрын чинь нэр хүнд чамд хамаагүй юу?

Дао: Манай гэрийн нэр төртэй энэ ямар хамаатайг би ойлгохгүй байна. Санцайгийнх хүнд байдалд орсон болохоор би энд авчирсан юм. Ичих юу байгаа юм?

Ф: Даомин овогтыг чи юу гэж бодоо вэ? Зочид буудал уу, дэн буудал уу? Орон гэргүй эмэгтэйг хүртэл гэртээ авчрах ёстой юм уу? Бохир санагдахгүй байна уу?

Дао: Та юу хэлэх гээ вэ? Хэлэх гэсэн юмаа шууд хэл.

Ф: Ёс журам мэддэг эмэгтэй байсан бол яасан ч ийм амархан эрэгтэй хүний гэрт ирэхгүй.

Дао: Ээж ээ. Та хэтрүүлээд байна. Тантай ярих юм алга. Би явлаа.

Ф: Наанаа зогс. Миний харсанаар... чи шөнө дунд тэр эмэгтэйн өрөөнд орж байсан. Эрэгтэй хүнд хаалгаа чөлөөтэй онгойлгодог эмэгтэй хүн энэ гэрт байх эрхгүй.

Дао: Та Санцайг хөөчихсөн юм уу?

Ф: Сүүлчийн удаахэл чихье. Тийм зохисгүй эмэгтэй миний гэрт байх ёсгүй. Цагаа үрэх хэрэггүй. Би яасан ч бууж өгөхгүй.

Дао: Яагаад Санцайг хөөгөөгүй юм?

******************

Дао: Санцай. Санцай.

Эмээ: Чимээгүй ээ.

Дао: Эмээ. Та яагаад Санцайгийн өрөөнд байгаа юм? Санцай яасан?

Эмээ: Санцай унтчихсан. Эзэгтэй тэрнийг явуулна гэхээр нь би арай гэж авч үлдсэн.

Дао: Та юу? Та яаж тэгсэн юм?

Эмээ: Би өөрийнхөө амиар дэнчин тавьсан. Би амьд байгаа цагт эзэгтэйд тэрнийг хөөхийг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Санаа битгий зов. Би хэлсэн амандаа хүрнэ.

Дао: Эмээ. Та сайхан сэтгэлтэй хөгшин шүү. Би ороодохъё. Надад ярих юм байна.

Эмээ: Чшш... болохгүй ээ. Залуу ноёнтон. Эзэгтэйд Санцайг ёс журам мэддэггүй, зохисгүй хүн гэж ойлгуулмааргүй л байгаа бол биеэ зөв авч яв. Тэгээд ч Санцай унтчихсан гээд байна. Санаа зоволтгүй, би тэрэнтэй байна. Тийм болохоор зөрүүдлэх хэрэггүй.

Дао: Би..

Эмээ: За за. чшш... хурдан яв...

Дао: Байна уу? Ши Мен? Үгүй ээ. Ээж тэр хоёр маргалдсан ч гэсэн, Юу Сао тэрэнд тусалсан байна. За, тэгье. Одоо очилоо.

*******************

Мей: Хатан эх эргээд ирсэн бол...  Би лав нэг хэсэгтээ А Сигийнд очихгүй ээ.

Ши: Наадах чинь чухал биш ээ. Санцай А Сигийн үйлчлэгс болсныг мартаа юу?

Мей: Мэднэ ээ. Санцай өдөр болгон хатан эхийн царайг харна гэсэн үг.

Лей: Тэрнийг Америк руу явахаас өмнө Санцайгийн тэрэнд хэлсэн үгийг та нар санаж байна уу? 

Санцай: Таны нүдэнд би хэн ч биш, зэрлэг өвс шиг харагдаж байгаа байх. Гэхдээ танд тодорхой хэлчихье. Би хэзээ ч хүнийг үл хүндэтгэж, доромжилж байгаагүй. Гэхдээ яг одоо би таныг чин сэтгэлээсээ жигшиж байна.

Лей: Хэрвээ хатан эх А Си Санцайтай уулзаж байгааг... эсвэл бүр гэрт нь амьдарч байгааг мэдчих юм бол

Мей: Цус харвах байх  даа. А Си ирж байна. А Си. Энд байна. 

Лей: Ээж чинь Санцайтай уулзсан уу? Их уурласан уу?

Ши: Одоо илүү хатуу арга хэрэглэх байх даа. Яая гэж бодож байна?

Дао: Яалтай билээ.

Мей: Тэгж ярьж болохгүй шдээ. Би Санцай биш ч гэсэн сонсоод урам хугарч байна.

Дао: Санцайг ээжид ялагдахаас сэргийлэх нь миний үүрэг.

Ши: Тэгээд юу хийе гэж бодож байна?

Дао: Цаг нь болохоор мэдэгдэх биз.

Мей: Гэнэ загнах хэрэггүй. Чиний өрсөлдөгч ээж чинь.

Ши: Хөөе Лей. Хэлэх юм алга уу?

Лей: А Си, Санцайтай тусдаа гарвал ямар вэ?

Ши: Тоглохоо боль. Хатан эх хаана байгааг нь дор нь олно.

Мей: Сайхан санаа байна. Чадвал нуугд.

Лей: Зугтаж байгаа юм биш. Угаасаа зугтах боломж байхгүй. Хамгийн гол нь Санцай танайд амьдарч байгаа. Тэрний төлөө чи хатан эхтэй муудалцах нь гарцаагүй. Тэгвэл хатан эх улам уурлана, тэгвэл удаан тэсэхгүй. Тэгэхээр та хоёр тусдаа амьдарвал зарим нэг маргаанаас зайлсхийж болно. Тэгвэл Ю Сао шиг гэмгүй хүмүүсийг оролцуулах шаардлагагүй болно.

Ши: А Си. Легийн хэлдэг зөв. Сайн бодоод үз.

Мей: А Си, чи юу гэж бодож байна?

Дао: Асуудлаа л шийдэж байвал, би чадах бүхнээ хийнэ.  Ээж юу ч хийсэн бай би яасан ч Санцайгаас салахгүй.

******************

Т: Юу Сао эгч амиа хорлоно гэж сүрдүүлбэл... та Санцайг энд үлдээнэ гэж үү? Тэгвэл залуу ноёнтон тэрнээс салахгүй л болов уу. Дээр нь Шиао Зы авхай мэдчихвэл буцаад эвлэрэх боломжгүй болно гэсэн үг. Эзэгтэй, миний бодлоо тийм их мөнгө амалж байхад Санцай явахгүй байгаа нь өөр шалтгаантай байж магадгүй. Тэр таныг орлож Даомин овгийн цорын ганц эзэгтэй болохыг хүсч байж мэднэ.

Ф: Би яасан ч зөвшөөрөхгүй. Юу Тиан. Тэрний тухай мэдээлэлд багын найз нарынх нь мэдээлэл байсан байх аа?

********************

Дао:  Байна уу? Санцай. Яагаад намайг хүлээхгүй явчихсан юм бэ? Аан за. Үдээс хойш хичээлтэй юу? Би чамайг очиж авъя. Чамд харуулах юм байна. За. баяртай.

*****************

Санцай: Яасан бэ?

Дао: Эвгүй байна. Дао Минси би ийм газар сууж байна гэхээр итгэхгүй байна. Бүр иччихлээ.

Санцай: Тэгвэл яах гэж ирсэн юм?

Дао: Чи романтик газар болздог гэж хэлсэн шд. 

Санцай: Би зүгээр л санамсаргүй хэлчихсэн. Гэхдээ үнэхээр энэ газар чамд зохихгүй байна.

Эм: Таных...

Санцай:  Баярлалаа. Ямар гоё харагдаж байна аа? Амттай юм аа. Дан кофе уухаа боль л доо. Минийх шиг зайрмаг захиалчих.

Дао: Хэрэггүй ээ.

Санцай: Тэгвэл энэнээс амтлаад үз.

Дао: Хэрэггүй ээ.

Санцай: Амтлаад үз.

Дао: Эмэгтэйчүүд та нар яагаад ийм юм бэ?

Санцай: Дуугүй ид.

Дао: Нялуун юм байна шд. Хөөе. Яагаад арчаад байгаа юм? Миний шүлсийг арчаад байгаа юм уу? Бид нар үнсэлдчих...

Санцай: Дуугүй бай. Кофегоо уу.

Дао: Санцай, өчигдөр орой юу болсон юм?

Санцай: Сүртэй юм болоогүй ээ. Намайг очсоны дараа Ю Сао эмээ ирээд бид жаахан юм ярьсан. Тэгсэн чинь би юм ярьж байгаад унтчихсан байна лээ.

Дао: Би нүүхээр төлөвлөж байгаа.

Санцай: Нүүнэ гэнэ ээ?

Дао: Тийм.

Санцай: Тэр чинь юу гэсэн үг вэ? Нүүнэ гэж юу гэсэн үг болохыг мэдэх үү?

Дао: Гэрээсээ нүүчихвэл жижиг байранд, ганцаараа амьдарна гэсэн үг.

Санцай: Тэр чинь юу ч биш. Чамд туслах үйлчлэгч байхгүй. Хоолоо өөрөө хийж, хувцасаа өөрөө угаана. Бас олон төрлийн төлбөр төлөх болно. Тэгэхээр мөнгө хэрэг болно гэсэн үг. Энийг мэдэж байна уу?

Дао: Яасан олон юм ярьдаг юм?

Санцай: Тусдаа гарвал олон асуудал тулгарна. Тэгээд ч, яагаад нүүх гээд байгаа юм?

Дао: Гэрээсээ явахгүйгээр би яаж чамайг хамгаалах юм?

Санцай: Тэгэх хэрэггүй. Энэ тухай ярихаа больё. Би хичээлдээ явлаа.

****************

Ф: Юу хийхээ мэдэж байгаа биз дээ?

Т: Тийм ээ.

****************

Ю: Ээж ээ. Юу болсон бэ? Яагаад намайг хурдан ир гэсэн юм?

Эм: Шиао Юу. Аавыг чинь ажлаас нь халчихлаа.

Ю: Яагаад? Аав удахгүй тушаал дэвшээд өөр хэлтсийн дарга болох гэж байсан биз дээ?

Эм: Тийм ээ, гэхдээ аав чинь түрүүн утсаар ярьсан. Дарга нь үйлдвэр рүү шилжүүлсэн гэж байна. Энэ бараг халагдсанаас ялгаагүй гэсэн үг.

Ю: Яагаад тэгж байгаа  юм болоо?

Эм: санхүүгийн зах зээл муу байгаа. Аав чинь ажилгүй болчихвол хэдүүлээ байрныхаа зээлийг яаж төлөх болж байна аа? Би яахаа ч мэдэхгүй байна.  

Ю: Юу болсон юм болоо?

****************

Дао: Эмэгтэйчүүд та нар яагаад ийм хурдан өөрчлөгддөг юм? Чи түрүүхэн л инээгээд байсан биз дээ?  Ээжээс болсон, тийм үү? Яагаад надаас нуугаад байгаа юм? Яагаад өчигдөр ээжтэй уулзсанаа надад хэлэхгүй байгаа юм? Тэр чамайг гомдоосон уу? Яагаад надаас нуугаад байгаа юм бэ? Өчигдөр юу болсон юм? Хэл л дээ.

Санцай: Чамд хамаагүй хэрэг. Энэ зөвхөн надтай хамааралтай хэрэг.

Дао: Чиний хувьд би тийм итгэж болохгүй хүн юм уу?

Санцай: Би тэгж хэлээгүй.  Гэхдээ би...

Дао: Юу юм?

Санцай: Би нүүмээргүй байна.

Дао: Би яах гэж нүүе гэсэн юм? Чиний төлөө л тэр шд.

Санцай: Мэднэ ээ. Миний төлөө гэдгийг мэдэж байна.

Дао: Тэгээд яагаад уурлаад байгаа юм?

Санцай:  Надад хамгаалалт хэрэггүй. Тэгвэл бид хоёрын дунд тэгш байдал байхгүй болно. Би тэгж хүсэхгүй байна. Би чиний дургүйг хүргэх юм хэлж байж магадгүй. Гэхдээ бидний харилцаа тийм болохыг би хүсэхгүй байна.

Дао: Чи үнэхээр гомдоож байна шүү. Би яахаа ч мэдэхгүй байна. Ядаж хааяа ч гэсэн үгэнд ороод, дуулгавартай байж болдоггүй юм уу?  За за март. Чи надад байгаагаараа таалагддаг.

Санцай: Чиний юу бодож байгааг ойлгож байна. Бас би их баяртай байна. Тийм болохоор...

Дао: Юу гэж?

***************

Чин: Байна уу, аав аа. Яасан? Үгүй байлгүй дээ. Яагаад манай бизнес гэнэтхэн дампуурчихдаг билээ? Та чинь баян биз дээ? Бэлэн мөнгөний асуудал аа? Арай гэж баян болчихоод.

Санцай: Надад алдах юм байхгүй. Тэгээд ч гадныхан тэгж мэндэлдэг шд. Эмэгтэй хүн санаачлагыг гартаа авах муу юм биш.

Лей:  Юу ярьж байгаа юм?

Санцай: Юу ч биш ээ. Би зүгээр л...

Лей: Надад алдах юм байхгүй. Тэгээд ч гадныхан тэгж мэндэлдэг. Үнсэхийг хэлж байгаа юм уу?

Санцай: Хүний үг нууцаар сонсоод ичдэггүй гэдэг нь. Бүдүүлэг гэдэг нь.  

Лей: жирийн хүн бол өөртэйгөө чанга ярихгүй. Чи А Сийг үнсчихсэн юм уу?

Санцай: Юу ч биш ээ. Гадныхан мэнд мэдэхдээ үнсдэг шд.

Лей: Гадныхан мэндлэхдээ тэшдэг Тэгвэл  надтай мэндэл л дээ.

Санцай: Хай.

Лей: Чи ингэнэ гэж яриагүй биз дээ? Нааш ир. Хурдал...

Санцай: Хуа Зилей, яагаад байгаа юм бэ?

Лей: Тээр, намайг үнсэж чадахгүй байгаа биз дээ? Тэгэхээр А Сийг үнссэн чинь та хоёрын харилцаа бусдаас өөр гэсэн үг.

Санцай: Дэмий юм ярих  хэрэггүй.  А Сигийн ээж намайг гэрээсээ хөөхийг хүссэн. Гэхдээ Юу Сао эмээ амиа хорлоно  гэж сүрдүүлээд болиулчихсан. Тэгээд Дао Минсигийн  ээж бууж өгсөн.

Лей: Ю Сао, чиний төлөө А Сигийн ээжтэй ам зөрсөн гэж үү?

Санцай: Тэгж хэлж болох байх.

Лей: Тэгвэл өөр ямар нэг юм болсон уу?

Санцай:Юу тэр вэ? Юу ч болоогүй.

Лей: Тэгэх ёсгүй дээ. А Сигийн ээж яасан ч зүгээр суухгүй. Хариуг нь барих л ёстой. Найзуудад чинь ямар нэг юм хийсэн байж мэднэ. Жишээлбэл Шиао Юу.

Санцай: Үгүй байлгүй дээ. Тэр энэ хэрэгт ямар ч хамааралгүй шд. Тэгээд ч тэр юу хийж чадах юм?

Лей: Санцай, чамайг айлгаж байгаа юм биш шүү. Гэхдээ чи А Ситай хамт байхаар шийдсэн бол олон зүйлээс татгалзах хэрэг гарах байх.

*******************

Санцай: Байна уу. Шиао Юу, би байна. Чи сайн уу? Юу гэсэн үг вэ? Би мэдэх ёстой гэнэ ээ? Би мэдэхгүй байна. Юу болсон юм?  

Т: Эзэгтэй.

Ф: Даалгасан ажил юу болж байна?

Т: Даалгавар биелсэн. Гурав орчим цаг болох байх. Санцай авхай юу болсон цагийн дараа мэдээд, дахиад цагийн дараа эзэгтэй тантай хэлэлцээр хийхээр ирэх болно.

Ф: Тэрэнд надтай хэлэлцээр хийх эрх байхгүй.   

Т:  Өршөө. Миний хэл хальтирчихлаа.

Ф:  Зүгээр ээ. Сайн ажиллалаа. Яваад надад ус хийгээд ир. Би зочин ирэхийг хүлээж байна.

******************

Мей: Чи хэзээнээс зайрмаг иддэг  болоо  вэ?

Дао: Байнга битгий кофе ууж бай. Зайрмаг идээд үз.

Мей: Намайг ямар хэргээр дуудаа вэ? Ээж чинь Санцайд ямар нэг юм хийгээгүй биз?

Ши: Хөөе. Дуугүй суухаа боль л доо.

Дао: Асуудал гарсан.

Мей:Тэгээд?  Тусдаа гарахаар шийдчихсэн үү?

Дао: Энд нэг юм болоод байна гэж байна. Та хоёрт асуудал байна.

Ши: Бид хоёр уу? Асуудал гэхээр...

Мей: Бид хоёр яасан гэж?

Дао: Сайн сонс. Та хоёр охидтой зугаацдагаа болих хэрэгтэй.  Тогтвортой хүнтэй үерхэх цаг нь болсон.

Мей: Чи халуураагүй биз?

Ши: Бид хоёр чиний зодоон хийснээс ч олон охидтой байж үзсэн.

Дао: Та нар ойлгохгүй  л дээ.

Мей: Бид хоёрын мэдэхгүй, чиний мэддэг юм гэж байхгүй дээ.

Дао: Та нар илүү туршлагатай, мэдлэгтэй л гээд байдаг. Гэхдээ та хоёр энэ гайхалтай мэдрэмжийг мэдэрч үзээгүй.

Ши: Нэг сайхан юм болсон бололтой шүү. Тэгээд хэл л дээ.

Дао: Сайхнаас ч илүү. Өнөөдөр миний амьдралын хамгийн гайхалтай өдөр байж мэднэ.

Мей: Хурдан хэл. Яг юу болсон юм?

Ши: Тийм ээ. Тийм.

Дао: Хэлэхгүй ээ. Хэлчихвэл энэ мэдрэмж алга болчихвол яах юм?

Ши: Чи зүгээр  л бид хоёрт гайхуулах гэж дуудаа юу?

Мей: Тэнэг амьтан.  

*******************

Санцай: Би хэр хол гүйснээ мэдэхгүй. Миний толгой хов хоосон байсан. Надад миний зүрхний цохилтоос өөр юу ч сонсогдохгүй байсан. Би гурван цагийн өмнө Дао Минсийг үнссэн. Одоо, би эсрэг зүгт гүйж байна.

Т: Эзэгтэй. Санцай ирсэн.

Ф: Аан. Бодсоноос хурдан байна шүү. Надад хэрэг болох утасны дугааруудыг бэлдээд ир.

Т: Санаа зоволтгүй. Бүгд энд байгаа.

Ф: Сайн байна. Явж болно.

Т: Мэдлээ.

21-р анги төгсөв.

Back to episodes Go home