Meteor garden-20

Meteor garden-20

Үргэлжлэх хугацаа: 44мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Эмээ: эм, хөгшин үйлчлэгч Ю Сао

 

Гарчиг: Солирын орд. 20-р анги 

Ши: Гайхалтай. Та хоёрын анхны болзоо.

Дао: Больж үз. Тэртэй тэргүй надад хийх юм байхгүй юм чинь...

Мей: Дүр эсгэхээ боль оо. Баярлаж үхэх гэж байж, юундаа дүр эсгэсэн юм?

Санцай:  Манай найз Шиао Юуг санаж байна уу?

Дао: Шиао Юу? Санаж байна.

Ши: Нөгөө туранхай, том нүдтэй охин, эгдүүтэй охин уу?

Санцай: Тийм ээ, мөн. Шиао Юу найз шинэ залуутай болсон, тэгээд давхар болзоонд явъя гэсэн.

Ши: Аан? Давхар болзоо?

Санцай: Тийм. Тэр хоёртой бүтэн сайнд, арван цагт цэцэрлэгт хүрээлэнд уулзана.

Мей: Хуучинсаг юм аа.

Санцай:Жирийн иргэд тэгж л болзодог шд. Чи ч гэсэн  заримдаа миний нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй биз дээ.

Ши: Санцай, чи дээд сургуулийн оюутан, ахлах сургуулийн сурагч биш шд.

Мей: Ши Мен. Муу юм байхгүй шд. Давхар болзоо ч гэсэн, Санцай анх удаа санаачлага гаргаж байхад. Зөвшөөрчих өө.

Дао: Би яагаад танихгүй  хүмүүстэй болзоонд явах ёстой юм? Би яагаад чиний нөхцөл байдалд дасах ёстой юм? Шал хэрэггүй баярлуулан гомдоогоод. Мартаж үз.

Санцай: Юундаа уурласан юм? Оролдож ч үзээгүй байж.

Дао: Хүсэхгүй байна. Хүсэхгүй байна гэж байна.

Ши: Энэ янзаараа, тэр очоогүй нь бараг дээр байх.

Санцай: Миний төлөө буулт хийж болдоггүй юм уу?

Ши: А Си жирийн хүн биш гэдгийг чи ойлгох хэрэгтэй.

Мей: Тэр буулт хийх, золиос гэж мэдэхгүй.

Санцай: Дахиад болзоонд урихгүй дээ. Буулт хийлээ гээд үхэх гээд байна уу? Ингэх юм үерхэх ямар хэрэг байгаа юм? Болилоо за.

***************

Ю: Санцай.

Санцай: Шиао Юу.

Ю: Сая ирээ юу?

Санцай: Тийм ээ. Сая л ирлээ.

Ю: Энэ миний найз залуу, Жон Зэ.

Санцай: Сайн уу. Санцай гэдэг.

Ж: Мэднэ ээ. Шиао Юу чиний тухай зөндөө ярьсан.

Санцай: Гайхалтай. Царайлаг залуу байна. Шиао Юу даруухан,  шударга гэж хэлэхээр залууст сайн биш  билүү?

Ю: Санцай, найз залуу чинь яасан бэ?

Санцай: Өнөөдөр завгүй болчихсон.

Ю: Аан, Дао Минси ирэхгүй юм уу?

Санцай: Би хэлсэн л дээ. Даанч ирж чадахгүй гэсэн.

Ж: Зүгээр ээ. Тэгвэл гурвуулаа орж тоглоё.

Санцай: Хэрэггүй ээ. Та хоёр яв. Би зүгээр  л та хоёрт хэлэх гэж ирсэн юм. Би явлаа. Баяртай.

Ю: Зүгээр ээ  Санцай, хамт тоглоё л доо.

Санцай: Зүгээр ээ, баяртай.

Ю: Санцай.

Санцай: Дао Минси.

Дао: Уучлаарай. зам бөглөрөөд оройтчихлоо.

Ю: Дао Минси, уулзалгүй удсан байна.

Дао: Санцай,танилцуулахгүй юм уу?

Санцай: Энэ Шиао Юу. Та хоёр уулзаж байсан. Энэ Шиао Юугийн найз залуу.

Ж: Сайн уу: Жон Зэ гэдэг. Тусалж дэмжиж байгаарай.

Дао: Тусалж дэмжээрэй.

Санцай: Энэ, Дао Минси.

Ж: Найз залуу чинь уу?

Санцай: Тэгж хэлж болно.

Ж: Бүгдээрээ цугларсан болохоор орцогооё.

Ю: Тэгвэл эхлээд юм олж идье. Би өлсөөд байна.

Санцай: Тэгье ээ. Тэгье.  Ирэхгүй гэсэн чинь яалаа? Ингэж гайхах гэж.

Дао: Үглэхээ боль. Ганцхан удаа шүү. Дахиад ийм юм болохгүй.

Санцай:   Ийм юм болохгүй ээ? Сонирхолтой л юм. Бас тусалж дэмжээрэй гэж хэлээд л...

Дао: Хүн шоолохоо боль л доо.

Санцай: За за за.

*******************

Ю: Энийг идэх үү?

Санцай: Тэгье. Тэгье. Дао Минси, зайдас идэх үү?

Дао: За. идэж үзээгүй юм байна.

Ж: Аан? Нээрэн үү? Үгүй байлгүй дээ. Хаа сайгүй зардаг шдээ. Тэр баян айлын хүүхэд байх аа? Танайх гэртээ юу иддэг юм? Алт уу? Эсвэл сувд уу?

Дао: Нунтаг сувд идэж үзсэн. Алттай хоол ч идэж үзсэн. Яасан?

Санцай: Тоглож байгаа юм. Хурдан зайдасаа авъя.

Ж: Аан. Эзэн дөрвөн зайдас авъя.

Эм: За.

Ж: Дээр нь дөрвөн ширхэг эрдэнэ шиш авчих уу? Нийлээд хэд болж байна?

Эм: 320доллар.

Ж: За. Хөөе. Би төлчихье. Чамайг анхны чинь зайдсаар дайлж байгаа болохоор нэр төрийн хэрэг гээд бодчихьъё. Би төлчихье.

****************  

Ж : Чиний өндөр хэд вэ?

Дао: 183.

Ж :183? Тэгвэл сагс тоглодог л биз дээ? 

Дао: Үгүй.

Ж: Мэдэхгүй ээ? Зүгээр ээ. Одоо үед өндөр мөртлөө сагс тоглож чаддаггүй хүн олон байдаг  болсон.

Ю: Хөөе. Тэгж ярихаа боль л доо.

Ж: Тоглосон  юм аа.

Санцай:   Уг нь сайн тоглодог юм. Гэхдээ хөлрөх дургүй.

Ж: Хөлрөх дургүй ээ? Анх удаа л хөлрөхөөс айдаг эрэгтэй хүн байдаг гэж сонсож байна. Тэгвэл өнөөдөр халуун болохоор хэцүү байна уу? Агааржуулагч авчирдаг байж, тэгвэл халуунаас айхгүй байхгүй юу.

Санцай:   Юмаа идье.

Ж: Тэгье. За за. бүгдээрээ идээрэй. Бүгдээрээ... энэ зайдсыг идээд үзье. Амттай харагдаж байна. Шао Линзи. Зайдас таалагдаж байна уу?

Ю: Дао Минси.

Ж: Дао Минси? Уучлаарай. Нэр чинь цээжлэхэд хэцүү юм аа. Тэгээд зайдас идэх ямар байна?

Дао: Гахайн махаар хийсэн юм уу?

Ж: бичгийг нь уншаагүй юм уу?  Загасны махаар хийсэн  гээд биччихсэн байсан шд. Загасны мах идэж үзээгүй юм биш биздээ?

Дао: Загасны мах идэж үзээгүй юм шиг харагдаад байна уу?

Ж: Ан?

Санцай: Явж тоглоцгооё.

Ю: Тэгье. Явж тоглоё. Тоглоё.

Ж: Би идэж дуусаагүй байна шд.

Ю: Зүгээр ээ. Алхангаа идчихье.

Санцай: тэгье.

Ж: За. Тэгвэл...

Санцай: Хуваагдаад явъя.

Ж: Хамт тоглоё л доо.

Санцай: Зүгээр ээ. Бид хоёр юмаа идчихээд явъя

Ж: За за. тэгвэл хоёр цагийн дараа эндээ уулзъя.

Санцай: За за за.

Ж: Тэгвэл бид хоёр явлаа шүү.

Ю: Баяртай.

 Санцай: Баяртай. Шиао Юу найз залуутайгаа дотно байгаа биз?

Дао: Чиний яриад байсан жирийн иргэдийн болзоо чинь энэ үү?

Санцай:  Яагаад уурлаад байгаа юм?

Дао: Шиао Юугийн найз залуу гэсэн үү? Юу хийгээд байгаа юм? Бүр зодоод хаячихмаар санагдчихлаа.

Санцай: Уучлаарай. Шиао Юугийн найз залуу нь сайн хүн байх гэж бодсон юм. Ийм юм болно гэж бодсонгүй. Хоёулаа ч гэсэн явъя.

Дао: Би угаасаа хэ... “мэдрэмжтэй” хүн болохоор чамтай маргамааргүй байна. Хоёулаа явъя. Зүгээр л март. Бид нар ямар өөрчилж чадах биш.

Санцай: Гэхдээ...

Дао: Битгий ай. Би зодохгүй. Яаж ч уурласан би тэрнийг зодохгүй. Санаа чинь амрав уу?

Санцай: Тэгвэл явъя.

*****************

Санцай: Хөөе. Инээ л дээ. Яагаад уруу царайлаад байгаа юм? Хурдал аа, инээ л дээ.  Бид хоёрын анхны болзоо шдээ. Алив ээ, инээ л дээ. Хөөрхөн байна...

Ж: Хөгжилтэй байлаа. Хөгжилтэй байлаа.

Ю: Та хоёр яасан эрт ирээ вэ? Тоглоод дуусчихсан юм уу?

Санцай: Тийм ээ. Бид хоёр далайн дээрэмчдийн хөлөг онгоц, галзуу хулгана дээр суусан.

Ж: Далайн дээрэмчдийн завинд суусан юм уу?

Санцай: тийм ээ.

Ж: Тэр завь хөгжилтэй байгаа биз?

Дао: Давгүй.

Ж: Давгүй.

Ю: Цангаж байна уу? Юм авч уух уу?

Ж: Тэгье.

Дао: Би яваад аваад ирье.

Ж: Би явъя аа, би явъя. Та нар шиг баян хүмүүст бүхэл мөнгө, карт л байдаг байлгүй. Автомат зөвхөн зоосон мөнгө авдаг юм. Би явчихаад ирье. Та нар эндээ хүлээж бай.

Дао: Угаалгын өрөө явлаа.

Ю: Санцай, уучлаарай. Өнөөдөр уур амьсгал эвгүй байна. Жон Зэ сургууль дээр ийм байдаггүй л дээ. Жон Зэ өнөөдөр нэг л өөр байна. Гэхдээ муу юм бодоогүй байх. Дао Минси шиг баян айлын хүүхэдтэй яаж харьцахаа мэдэхгүй байгаа байх.

Санцай: Аан. Тийм байх. Харьцах аа? Харин ч өдөж байна гэвэл таарна. Жон Зэ Шиао Юуд тохирох хүн биш байна. Шиао Юу, хоёулаа ч гэсэн угаалгын өрөө орох уу?

Ю: Тэгье.

Эм: Хөөе. Уулзаагүй удсан байна шүү.

Ж: Хөөе. Жаахан зөөлөн бай л даа.

Эм: Яасан бэ?

Эм2: хөөе. Яагаад танихгүй хүн шиг аашлаад байгаа юм? Хэнтэй ирсэн юм?

Ж: Найзуудтайгаа.

Эм2: Ямар найз.

Эм: Наадах чинь юу юм?

Эм2: Бид хоёр энэнээс чинь авчихъя.

Эм: баярлалаа, баярлалаа.

Ж: Боль доо.

Эм2: Яасан бэ?

Ж: Буцаагаад өгчих л дөө. Дао Минси.

Эм2: Найз чинь юм уу?

Эм: Хөөх. Царайлаг юм аа.

Эм2: Давгүй юм аа.

Ж: Байнга ийм царай гаргадаг юм. Би явлаа. Орой залгая, за юу?

Эм: За.

Эм2: Тэг тэг. Баяртай. Залгахаа мартав аа.

Ж: За за.

Эм2 эм: Баяртай.

Ж: Хөөе. Саяны хоёр давгүй байгаа биз? Таньдаг дүү нар байгаа юм. Энд таарна гэж бодсонгүй. Би орой тэр хоёртой уулзана. Орой уулзаж жаахан зугаацах уу? Чи царайлаг болохоор нэгийг нь хурдан уургалчих байлгүй.

Дао: Чи сая юу гэсэн бэ?

Ж: Эр хүн байж зугаацаж байх хэрэгтэй. Би л лав Шиао Юугийн төлөө олдсон боломжоос татгалзахгүй. Тийм биз дээ? Санцай найз охин чинь ч гэсэн заримдаа уйтгартай санагдаж байгаа биз дээ? Тийм үү?

Дао: Чи юу яриад байгаа юм? Ойлгохгүй байна.

Ж: Жүжиглэх хэрэггүй. Би чамайг тийм үнэнч залуу гэж бодохгүй байна. Чамд тэрнээс өөр охид байгаа биз дээ?

Дао: Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?

Ж: Хэн? Гэнэн хонгор Дао Минси биш гэж үү?

Юу: Чи зүгээр үү?

Санцай: Дао Минси, яагаад хүн цохиод байгаа юм?

Дао: Тэвчих арга алга. Чиний хэлээд байсан энгийн иргэдийн болзоо ийм юм бол дахиад ирэх хэрэг алга. Шиао Юу, дараа  уулзах хүнээ зөв сонгож бай.

Санцай:  Дао Минси.

Ж: Яачихад байгаа юм бэ? Зүгээр л мөрөн дээр нь гараа тавьсан чинь... хүн цохичихлоо. Зэрлэг амьтан. Сайхан сэтгэл гаргаад хамт болзоонд явъя гэсэн биш зодуулчихлаа байна. Юу вэ? Яачихсан юм? Солиотой амьтан.

Санцай: Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Дао Минси уг нь...

Ж: Хангалттай. Чи найз охин нь юм чинь тэрний талд орох нь ойлгомжтой.  

Ю: Жон Зэ. Хаачих гэж байгаа юм бэ?

Ж: Дуудахаа боль. Би гэртээ харилаа.

Санцай: Шио Юу, уучлаарай. Уучлалт гуйгаад нэмэргүй гэдгийг ойлгож байна л даа. гэхдээ л уучлаарай.

Ю: Зүгээр ээ. Энэ санааг анхнаасаа би гаргасан болохоор.

Санцай:  Гэхдээ...

Ю: Жон Зэ Дао Минсигийн дургүйг хүргэсэн ч байж магадгүй. Тэгээгүй бол Дао Минси зүгээр байгаа хүнийг цохихгүй шд.

Санцай: Тэгж ярих хэрэггүй. Намайг уучлаарай.

****************

Эм: Шаио Юу, ирчихсэн үү? Би бялуугаа, бас нөөцөнд байгаа орцуудаа тоолчихлоо. Чи давхар шалгачихаарай.

Ю:  За.

Эм: Би явлаа. Баяртай.

Ю:  Баяртай.

Эм: Таны дуудлага дуут шууданд холбогдлоо. Дохио дуугарсны дараа хэлэх зүйлээ үлдээнэ үү.

Ж: Сайн уу, Жонзэ байна. Утсаа авах боломжгүй байгаа болохоор хэлэх юмаа үлдээгээрэй. Баярлалаа, баяртай.

Ю: Байна уу. Жонзэ, би байна. Уур чинь гарагүй л байна уу? Намайг уучлаарай. Утсаа авчих л даа. Над руу залгаарай. Баяртай.

******************

Санцай: Дао Минси.

Дао: Яасан бэ?

Санцай: Хурдан уучлалт гуй.

Дао: Хэнээс?

Санцай: Жонзэ, Шиао Юугийн  найз залуугаас.

Дао: Би яасан гэж тэрнээс уучлалт гуйх юм?

Санцай: Юу яриад байгаа юм бэ? Хүн зодоод, зугтааж явчихаад уучлалт гуйх ёстой юм биш үү?

Дао: Жоомноос дор тийм амьтнаас яасан гэж уучлалт гуйх юм? Одоо болтол уур гараагүй байхад. Яасан ч үгүй.

Санцай: Яахаараа юмны учир мэддэггүй юм бэ? Чи тэрэнтэй зодолдохгүй гэж надад амалсан биз дээ?

Дао: Би... Тайлбарлах хүсэл алга.

Санцай: Яагаад? Тэр Жон Зэ надад ч гэсэн таалагдаагүй. Тэрнийг цохиход чинь надад ч гэсэн сайхан байсан. Гэхдээ энэ хоёр чинь өөр хэрэг. Тэрнийг цохисон нь чиний буруу. Шиао Юуд ямар байгааг чи бодож үзсэн үү?

Дао: Салчихсан юм уу? Сайн юм болж.

Санцай: Ийм хэрэг тарьчихаад яаж юу ч болоогүй юм шиг ярьж чаддаг байна аа? Чи өөрөө жоомноос ч дор амьтан. Баасанд байдаг өөт. Дураараа бол.

Дао: Дураараа болохгүй юу. Галзуу амьтан.

********************

Ю: Жонзэ өнөөдөр хичээлдээ ирээгүй.

Санцай: Чи залгасан уу?  

Ю: Утсаа унтраачихсан байна лээ. Тэгж харах  хэрэггүй ээ. Би зүгээр. Би энэ талаар удаан бодож үзсэн. Жонзэ Дао Минси чиний найз залуу болохоор чамайг тэрний талд орж байгаа гэсэн. Би л тэгээд байх шиг байна. Би л хайраас болоод ухаанаа алдчихсан юм шиг байна. Тийм үү, Санцай?

Санцай: Шиао Юу. Дао Минсигээс болж байгаа юм. Уучлаарай.

Ю: Иймхэн юмнаас болж бидний харилцаанд сэв сууж байгаа бол бид хоёр салах нь цаг хугацааны л асуудал. Тийм болохоор Дао Минсийг буруутгах хэрэггүй.

Санцай: Үнэнийг хэлэхэд...

Ю: Хэрэггүй. Дахиад ярих хэрэггүй. Дао Минси сайн залуу. Давхар болзоонд ирэхгүй гэчихээд ирсэн шд.

Санцай: Ирээгүй байсан бол дээр байхгүй юу. Чамд төвөг удчихлаа.

Ю: Үгүй ээ. Тэгж ярих хэрэггүй. Цаг орой болчихож. Жил руугаа явъя. Явах уу?

Санцай: явж үйлчлэгчийнхээ ажлыг хийхээс.

Ю: Тэгвэл хамт явъя.

Санцай: Явмааргүй л байна.

Ж: Хурдан хэл л дээ. Танайд очих уу? Манайд очих уу?

Эм: Дургүй хүрчихлээ.

Ж: Манайд олон сонирхолтой юм байгаа шүү.

Эм: Хөөе. Ичмээр юм аа. Тэгээд ч чи найз охинтой биздээ? Би найз охинтой хүнтэй орооцолдохгүй.

Ж: Хэнд хамаатай юм? Би тэрнээс салчихсан.

Эм: Салчихсан?

Ж: Тийм.  Ёстой уйтгатай охин. Өдөр болгон намайг номын сан руу явъя гээд л. Дугуй уная, тэшүүрээр гулгая гэхээс өөр юм мэдэхгүй. Эхэндээ сонирхолтой санагдсан. Даанч удахгүй уйдчихсан. Гэмгүй, гэнэн царай гаргачихаад...  

Эм: Таньдаг юм уу?

Ж: Танихгүй. Сургууль дээр л таарч байсан байх. Сайн санахгүй байна.

Санцай: Шиао Юу. Шиао Юу, хүлээ л дээ. Зогс.

Эм: Юу болсон бэ?

Ж: Зүгээр ээ. Тэнд очоод хүлээж бай. Би удахгүй.  Юу хүсээд байгаа юм?

Санцай: Юу хүсээд байгаа юм гэнэ ээ? Би Шиао Юуг юу гэж бодоо вэ?

Ж: Тэр чамд ямар хамаатай юм? Чи сонсоогүй юм уу? Шиао Юу гэдэг тэр охин ёстой уйтгартай. Тэрэнтэй байх ямар ч шаардлага байхгүй. Хэрээнүүд бүгд хар байдаг юм. За юу? Өө. Нээрэн, найз залуу чинь Дао Минси гэсэн байх аа? Хачин залуу байна лээ. Охин танилцуулж өгье гэсэн чинь намайг цохичихсон. Юундаа тэгтлээ уурладаг байна аа? Галзуу юм уу хаашаа юу? Тэрнээс хол байсан чинь дээр байх. Би тэрнээс хамаагүй дээр. Тэрнээс уйдаад салах юм бол над дээр ирээрэй.

Санцай: Хөгийн новш.

Ж: Эмэгтэй болохоор чинь цохихгүй гэж бодоо юу?

Санцай: Арчаагүй новш. Шиао Юуд ойртоод үзээрэй...

********************

Ши: Шиао Юу. Юу болоо вэ?  

Санцай: Шиао Юу. Шиао Юу...

Ши: Яасан? Юу болсныг хэлэхгүй юм уу?

Ю: Уучлаарай. Гомдоод, уур хүрээд юу бодохоо ч мэдэхгүй байна.

Ши: Найз залуугаас чинь болоо юу? Та дөрвийн давхар болзоо сайнаар дуусаагүй гэж сонссон.

Ю: Би өөр охинтой явж байхыг нь харсан. Надтай байхаар уйтгартай байдаг гэсэн. Бас намайг харчихаад танихгүй гэсэн.

Ши: Үнэхээр тэгж хэлээ юу? Чам шиг ийм хөөрхөн охиныг тэгж хэлж байдаг өөдгүй амьтан юм даа.

Ю: Би хүнд хайртай болж үзээгүй. Тэр миний анхны найз залуу. Би хайр татам хүн биш гэдэгээ мэднэ. Шинэ найз охин нь хөөрхөн юм байна лээ. Би яасан ч тэрнийг гүйцэхгүй.

Ши: “тэрнийг гүйцэхгүй” гэж хэлэх хэрэггүй. Тийм өөдгүй амьтнаас болж өөрийгөө дорд үзэх хэрэггүй. Тэрний оронд ингэж хэл. “Би... би... би тэрнээс дутахгүй” гэж хэл. Би тэрнээс хөөрхөн. Миний араас илүү олон залуус гүйдэг. Өөртөө итгэлтэй охид илүү дур булаам байдаг  юм. Хэлээд үз. Чи чадна аа. Хэлээд үз. Амжилт.

Ю: Би илүү хөөрхөн болно. Би илүү өөртөө итгэлтэй болно.

Ши: Тийм ээ, яг болж байна. Сайн байна. Кофе уух уу?  Энэ.

Ю: Баярлалаа.

Ши: Амтлаад үз.

Ю: Кофендоо элсэн чихэр хийдэггүй юм уу?

Ши: Кофены жинхэнэ амт. Хар кофе гоё шүү.

Ю: Гашуун байна.

Ши: Анх хар кофе ууж байгаа хүмүүс ингэдэг юм. Уух боломжгүй юм шиг санагддаг.

Ю: Гэхдээ дахиад амтлаад үзсэн чинь  сүүлд нь чихэрлэг амт амтагдаж байна. Бас үнэр нь хурц байна.

Ши: Тийм ээ. Ийм гашуун амтыг ойлгох хэрэгтэй. Хайр дурлалтай адилхан гашуун амтыг мэдрүүлдэг. Гэхдээ ухаан сууж, илүү зоригтой болоход чинь тусалдаг. Ойлгож байна уу? Явъя.

Ю: Намайг хүргэж өгөх хэрэггүй. Би өөрөө явчихна.

Ши: Гэрт чинь хүргэж өгөх гээгүй ээ. Тэр хүн дээр очъё.

Ю: Хэн? Хэн дээр очих гэж? 

Ши:  А Си, Санцай, та гурвыг муудалцуулсан тэр хүн дээр.

Ю: Хэрэггүй ээ. Харахыг хүсэхгүй байна. Тэрэн дээр очиж яах юм?

Ши: Би эмэгтэй хүн дээрэлхдэг хүнийг тэвчиж чаддаггүй. Тийм шалиг юм бол тархиа ашиглаад, тэрнийг сургаад өгье. Явъя. Эр хүн ямар байх ёстойг заагаад өгье.

Ю: Хэрэггүй ээ.

Ши: Явъя аа.

Ю: Хэрэггүй ээ, Ши Мен.

Ши: Явъя.

********************

Санцай: Шиао Юу хааччихав аа? Бялууны дэлгүүрт байхгүй байсан. Гэр рүү нь залгасан чинь гэртээ ирээгүй гэсэн. Бүр санаа зовчихлоо.

Ж: Нээрэн, найз залуу чинь Дао Минси гэсэн байх аа? Хачин залуу байна лээ. Охин танилцуулж өгье гэсэн чинь намайг цохичихсон. Юундаа тэгтлээ уурладаг байна аа? Галзуу юм уу хаашаа юу?

Санцай: Байна уу. Дао Минси, би байна.

Дао: Хаана байна?

Санцай: Би... Шиао юу алга болчихлоо.

Дао: Наанаа байж бай. Хөдлөлгүй байж бай. Би очилоо. 

*************

Ю: Явахгүй байж болохгүй юм уу?

Ши: Тэр залуу хаагуур явдаг вэ?

Ю: Ви Эс.

Ши: Ви Эс? Хн...

Ю: Мэддэг юм уу?

Ши: Зургаан сарын өмнө очдог байсан юм. Сүүлийн үед очихоо больчихсон. Ви Эс рүү явъя.

Эр: Мэдлээ, залуу ноёнтон.

Ю: Очих хэрэг байгаа юм уу?

Санцай: Дао Минси.

Дао: Тэнэг.  Тэнэг юм шиг байж байгааг нь. Машин тэнд байгаа явъя.

Санцай: Хөөе. Шиао Юу...

Дао: Ши Мен Шиао хоёр цуг байна гэсэн. Санаа зовох хэрэггүй.

Санцай: Ши Мен яагаад Шиао Юутай цуг бай...

Дао: Хамт байгаа гэвэл болоо юм биш шүү. Ямар олон юм ярьдаг юм?

Санцай: Дао Минси. Чи Жонзэг өөдгүй амьтан гэж мэдэж байсан биз дээ?

Дао: Тэгээд л тэрнийг цохисон юм.

Санцай: Би ч гэсэн хоёр удаа цохисон. Хохь чинь. Муу өөдгүй амьтан.

Дао: Хэн надад хүн зодох буруу гээд байлаа?

Санцай: Уучлаарай. Гэхдээ тэр үед...

Дао: Тэр үед гэнэ шүү. Тэнэг.

Санцай: Чи өөрөө надад үнэнийг хэлээгүй биз дээ.

Дао: өөрийнхөө бурууг битгий хүн рүү чихээд бай. Тэнэг эмэгтэй.

Санцай: Хөөе, Дао Минси. Шиао Юу яагаад Ши Ментэй хамт байгаа юм? Ши Мен хүүхэмсэг амьтан. Шиао Шиний сул талыг далимдуулбал яах юм?  

Дао:  Тэр Ши Мений сонирхдог охин биш.

Санцай: Чи яаж мэдэж байгаа юм?

Дао: Тэр загвар өмсөг, жүжигчин охидтой л нийлдэг. Шиао Юуг  сонирхох хүн биш.

Санцай: Ши Мен толгойгоороо боддог хүн биш.

Дао: Хөөе. Миний найзыг муу хэлэхээ боль. Хүний хэрэгт оролцож байхаар өөрсдийнхөө тухай бодож болдоггүй юм уу?

Санцай: Бид нар яасан гэж?

Дао: бид хоёр хоёр сар болзож байгаа.

Санцай: Аан.

Дао: Аан гэнэ шүү. Сар сар богино хугацаа гэдгийг мэдэж байна уу?

Санцай: Мэднэ ээ. Аюулгүйн гогцоог нь сугалаад авчихсан гар бөмбөг шиг хэзээ ч пүн гээд дэлбэрчихэж магадгүй.

Дао: Ийм юмаар яаж тоглож чадаж байна аа?

Санцай: хөөе. Дао Минси. Чамд инээдтэй санагдахгүй байна уу?

Дао: Би ямар их сандарч байгааг мэдэх үү? Өдөр хоног өнгөрөх тусам, хугацаа ойртсоор байна. Яаж ч хичээсэн бүх зүйл буруудаад. Сургууль дээр ч, давхар болзоо ч тэр. Чи буулт хийсэн ч, би буулт хийсэн ч... бүтэж байгаа юм алга. Бидний үерхэл ингээд дуусчихвал яах вэ гэж бодож байхад...

Санцай: Дао Минси.

Дао: Март. Ичмээр юм.

Санцай: Дао Минси. Аль эрт хэлэхийг хүсч байсан юм. Баярлалаа.

******************

Ю: Ши Мен.  

Ши: Аан?

Ю: Зүгээр л мартъя. Зүгээр л гэртээ харья. Би айгаад байна. Тэрнийг хармааргүй байна.

Ши: Ингээд л буугаад өгчих юм уу? Чиний анхны хайр шд. Чи өөрөө салснаа ч мэдээгүй байсан. Тэр чамайг араар чинь тавьж, доромжилсон. Бас чамайг мэдэхгүй болж жүжиглэсэн гэсэн шд. Чи мартаж чадах уу?

Ю: Мартаж чадахгүй байх. Тийм хүнд сэтгэлээ өгсөндөө харамсаж байна.

Ши: Яг зөв. Явъя. Үгүй бол чи бүх насаараа энийг дурсах болно. Тэр өөдгүй амьтанд сургамж өгөөд, хурдан март. Тэгээд шинэ хайр дурлалтай учирч болно шд. За юу?

Ж: Тийм ээ.

Ши: Энд байна уу?

Ю: Тэнд байна.

Эм: Ши Мен сайн уу.

Эм: Сайн уу.

Эм: Уулзалгүй удсан байна.

Ши: Сайн уу.

Эм: Чи сайн биз дээ?

Ши: Сайн сайн.

Эм: Бид нар сүүлийн үед энд байнга ирж байгаа. Чамтай таарч магадгүй гээд.

Ши: Би сүүлийн үед жаахан завгүй байгаа. Тэгээд ирэхгүй байгаа.

Эр: Линдаг санаж байна уу?

Ши: санаж байна аа. Санаж байна.

Эм: Охидууд тэнд байгаа. Тийшээ очиж мэндлэх үү?

Ши: Тэнд үү... Тэгье. Гэхдээ, өнөөдөртөө амжихгүй юм шиг байна.

Эм: За. Удахгүй уулзъя.

Ши: Би залгана аа.

Эм: За.

Ж: Дарс уух уу?  

Эм: Хөөх. Ши Мен биш үү?

Ж: Хэн юм? Мэддэг юм уу?

Эм: Чи мэддэггүй юм уу? Эндхийн хамгийн алдартай хүн. Царайлаг бас баян. Ямар ч охин тэрэнд татгалзаж чадахгүй.

Ж: Уйтгартай юм.

Эм: Тэр Индэ их сургуулийн Ф4-ийн нэг. Ши Менээс гадна Дао Минси, бас Хуа...

Ж: Хүлээгээрэй. Дао Минси Ф4-ийн нэг гэсэн үү?

Эм: Тийм. Гэхдээ би тэрэнтэй уулзаж байгаагүй. Манай баранд ирдэггүй.

Ши: Сайн уу.

Эм: Сайн уу.

Ши: Чи хөөрхөн юм аа.

Эм: Баярлалаа.

Ши: Энэ найз залуу чинь уу?

Эм: Тэр... биш ээ.

Ж: Мейжиа.

Ши: Тэгж ч бодсон юм аа. Чамд тохирохгүй юм байна.

Ж: Чи юу хэлэх гээ вэ?

Ши: Мейжиа гэсэн  байх аа?

Эм: Тийм.

Ши: Чамд сонголт хийх боломж олдвол найз залуугаараа тэрнийг сонгох уу? намайг сонгох уу?

Эм: Мэдээж чамайг.

Ж: Тоглохоо боль. Мейжиа, явъя.

Эм: Яагаад байгаа юм бэ. Тавиач. Галзуу юм уу, хаашаа юм? Зүгээр л чамтай ирсэн болохоос чамтай  явна гэж хэн хэлсэн юм? Явж тэр хуучин найз охин дээрээ оч.

Ши: Найз охинтой юм уу? Үгүй байлгүй дээ.

Ж: Чи юу хүсээд байгаа юм?

Ши: Зодолдмоор байна уу? Чамд анхааруулаагүй л гэж битгий хэлээрэй.

Ж: Мартаж үз. Энэ эм надад хэрэггүй. Тэгж их хүсээд байвал авч л байхгүй юу. Би хуучин найз охин дээрээ оччих юм чинь. Чиний дэргэд гэнэн, хамаагүй хөөрхөн.

Эм: Тийм ээ. Гэнэн найз охин дэрээ оч. Ши Мен. Би энэ хүнтэй ямар ч хамаагүй. Тийм болохоор би чиний найз охин болж болох уу?

Ши: Юун найз охин бэ?

Эм: Чи түрүүн хэлэхдээ...

Ши: Би зүгээр л сонгох хэрэг гарвал найз залуугаараа тэрнийг сонгох уу, намайг сонгох уу гэж асуусан шд. Чамайг найз охиноо болгон гэж хэлээгүй. Тэгээд ч, би найз охиндоо хайртай.

Ж: Шиао Юу?

Ши: Би тэрэнд их сайн. Даанч надтай байхыг зөвшөөрөхгүй байгаа юм.

Ю: Ши Мен.

Ж: Чи яагаад энэнтэй байгаа юм?

Ши: Шиао Юу, тэрнийг таньдаг юм уу?

Ю: Танихгүй. Манай сургуулийн хүүхэд байх аа, хэдэн удаа харж байсан юм байна. Гэхдээ танихгүй юм байна. Мэдэхгүй.

Ж: Одоо л ойлголоо. Надаас хариугаа авахаар ирсэн юм биз дээ?

Ши: Юу гэж дээ. Бид хоёр жинхнээсээ. Сайн сонс. Миний хайртай эмэгтэйг дахиад уйлуулбал гэдсийг чинь хүүлчихнэ шүү. Ай Кю муутай болохоор миний анхааруулгыг санахгүй байж магадгүй... Сайн санаж яваарай. Явъя. Явъя аа. Яасан? Дээрдэж байна уу?

Ю: Дээрдсэн. Тийм хүнд яаж сайн болсоноо ч ойлгохгүй байна. Баярлалаа.

Ши: Гараа өргөөд.. цохиорой. Энэ бид хоёрын нууц шүү. За юу?

****************

Ю: Тавтай морил. Ши Мен. Энд юу хийж байгаа юм?

Ши: Энүүгээр явж байгаад ороод ирлээ. Яасан? Өчигдөр сайн амарч чадсан уу?

Ю: Сайхан амарсан. Баярлалаа. Нээрэн, бялуу идэх үү? Би дайлъя.

Ши: Нээрэн үү?

Ю: Тийм. Дуртайгаа сонгоод ав. Төвөг удсанд уучлаарай. Тийм өөдгүй амьтнаас болоод бүгдийнх нь санааг зовоогоод. Үнэнийг хэлэхэд би Дао Минсийд ч гэсэн баярлалаа гэж хэлэх ёстой. Үнэнийг мэдээгүй байсан бол тэр Жонзэг цохихгүй байсан. Санцай тэр хоёрыг муудалцсан гэж бодохоор харамсаад байна. Тэр хоёр буцаад сайдчихсан уу?

Ши: тэр хоёр байнга л муудалцаж байдаг шд. Тоох хэрэггүй. Энийг авч болох уу.

Ю: Болно оо.

Ши: Хөөе. Тэр хоёр хоёр сар үерхэж байгааг мэдэх үү?

Ю: Мэднэ ээ. Хоёр сар үерхээд бүтэхгүй бол сална гэсэн байх аа. Тэгээд л би давхар болзоонд явъя гэсэн юм. Даанч нэмэр болохоосоо илүү нэрмээс болчихлоо.

Ши: Тийм ээ. Бид нар хоёр сар өнгөрөхөөр яах бол гээд санаа зовоод байна. Даанч тэр хоёр тэнэг хосууд яаж болздогийг ч мэдэхгүй. Яадаг юм билээ? Шиао Юу. Чи надад туслахгүй биз?

Ю: Тэгье ээ, тэгье.

Ши: Болзоонд явъя. Маргааш арван цагаас.

****************

Санцай: Ши Мен хаана байна? Та нар тэрнийг харсан уу?

Мей: Мэдэхгүй ээ. Өнөөдөр завгүй гээд ирээгүй. Гэхдээ шинэ байтай болсон юм шиг байна лээ.

Санцай: Шинэ бай? Болохгүй ээ. Дао Минси, чи надад тусал.

Мей: Хөөе. Та хоёр хэзээ сайдчихсан юм? Бид нар мэдээгүй байхад. Лей. Бид нар сонирхолтой юмнаас хоцорчихож.

Дао: би яаж туслах вэ?

Санцай: Тийм. Ши Мен, тэр шалиг залуу Шиао Юутай уулзаад байна. Шиао юу дөнгөж сая найз залуудаа хаягдчихсан. Дахиад  Ши Менд хаягдчихвал тэр тэвчихгүй байх. Надад тусал л даа.

Мей: Хөөх. Ши Мений сонирхол өөрчлөгдөө юу? Санцай, энэ талаас нь бодоод үз. Шиао Юу хэзээ нэгэн цагт том болж л таараа. Ши Мен тэрэнд цэцэг шиг дэлгэрэхэд нь тусалж байна гээд бодчих.

Санцай: Аааа. Яасан ч болохгүй. Диао Минси, хурдан Ши Менийг болиулахад тусал л даа.

Лей: Санцай. Мей Зуод итгэх хэрэггүй. Ши Мен юу хийж байгаагаа мэдэж байгаа.

Санцай: болохгүй ээ. Шиао Юу өлсгөлөн чоно шиг Ши Ментэй явж байгааг би зүгээр хараад сууж чадахгүй. Тэрнийг хамгаалахгүй бол болохгүй. Дао Минси, тэрнийг болиулаад өг л дөө.

Дао: Юу...

Мей: Тэгж болохгүй ээ. Санцай, бид нар Ф4 ч гэсэн бүгд эрх чөлөөтэй хүмүүс. А Си, чи тэр хоёрт саад болохгүй юм байгаа биз дээ?

Дао: Би... би тусалж чадахгүй нь. Гэхдээ ингэе. Би араас нь хүн явуулаад, Шиао Юуг хамгаалуулъя. Болно биз дээ?

Мей: Яахаараа Шиао Юу аюулд орно гэж? Чи чинь яачихаад байгаа юм? Ши Менийг араатан гэж бодоо юу, хорт могой гэж бодоо юу?

Дао: Зүгээр л хүнээр дагуулна гэж байна. Саад болно гээгүй. Лей,  чи юу гэж бодож байна?

*****************

Ши: Яасан? Амархан олоод ирсэн үү? энэ онцгой гэр бүлийн кафены эзэн нь миний нэг Итали найз байдаг юм. Гэхдээ эндхийн кофе нь их амттай. Уух уу?

Ю: Тэгье.

Ши: Юу уух вэ?

Ю: Юу ч хамаагүй. Би юу захиалахаа мэдэхгүй байна.

Ши: Тэгвэл би захиалчихъя.

Ю: За.

Ши: Си... эспрессо.

Ю: Дао Минси, Санцай хоёр бид хоёрын болзоонд явсныг мэдээгүй байх. Тус болох бол уу?

Ши: Би сэжиг төрүүлэхээр юм хэлчихсэн. Санцайгийн зангаар бол... бид хоёрын хаана уулзаж байгааг мэдчих байх. Гэхдээ жаахан сандаргахын тулд тэрэн рүү залгачих.

Ю: За. Гэхдээ би сайн жүжиглэж чадахгүй байх. Намайг худлаа ярьж байгааг мэдчихэж магадгүй.

Ши: Миний хэлснээр хийхэд л болно. Санцай нэг юм сонсчих юм бол сандарсандаа, өөр юу ч бодохгүй.

Ю: Сайн уу, Санцай.

Санцай: Шиао Юу.

Ю: Мэднэ ээ. Ши Мений тухай юу гэж боддогийг чинь мэднэ. Гэхдээ надад ганц боломж өгчих л дөө. Би тэрэнтэй болзоонд явмаар байна. Миний үерхэл бүтэлгүйтсэнийг чи мэдэж байгаа шд. Тэглээ гээд би сайн хүнтэй учрахгүй гэсэн үг биш шүү дээ. Тийм болохоор Ши Мений талаар буруугаар  бодох хэрэггүй. Нүүрэн дээрээ шалиг юм шиг харагддаг ч гэсэн, би тэрнийг өөр хүн байгаа гэж итгэж байна. Аан? Хэрэггүй ээ. Хэрэггүй.  Бид хоёрт саад болох хэрэггүй. Санаа зовох хэрэггүй ээ. Би зүгээр... ямар нэг юм болсон ч гэсэн... юу ч болсон бай би хариуцлагыг нь өөрөө хүлээнэ. Өөр хэлэх юм алга. Саад болох хэрэггүй. Баяртай.

Ши: Санаа зовох хэрэггүй гэж хэлэх тусам санаа нь улам зовно.

Ю: Тэгвэл одоо яах вэ?

Ши: Юу хийх вэ дээ? Сайхан тайвшраад кофегоо ууя. Өөр юу ч бодох хэрэггүй. Бид хоёр заавал амжилтанд хүрнэ. Тэр хоёрт яах ёстойг зааж өгнө.

***************

Санцай: Дао Минси. Явуулсан хүн чинь Ши Менийг олсон юм уу?

Дао: Тийм ээ. Үглэхээ боль л доо. Би сая ярьчихсан шд.

Санцай: Баттай юм уу?

Дао: Баттай гээд байна.

Санцай: Гэхдээ, Шиао Юу юу гэж хэлснийг чи мэдэх үү? Ямар нэг юм болох юм хариуцлагыг нь бүгдийг нь өөрөө хүлээнэ гэсэн. Чи юу болно гэж бодож байна? Тэр нэг л сэжигтэй хачин яриад байсан. Юу гэсэн үг юм болоо?

Дао: Харин ч сайн юм биш үү? Шиао Юу юу болохыг мэдэж л байгаа юм байна. Тэгээд ч Ши Мен туршлагатай болохоор тэрний урмыг хугалахгүй.

Санцай: Тэгэхээр Шиао Юу, Ши Мен хоёр... тэр хоёр... тэр хоёр... Тэгнэ гэсэн үг үү?

Дао: Ойлгомжтой биз дээ. Би ч гэсэн тэгэх л байсан. Би ичимхий бас хайртай хүнтэйгээ л хийхийг хүсдэг болохоос.

Санцай: дуугүй бол. Дахиад яриад үзээрэй. Дуугүй бай.

*******************

Ю: Хөөх. Гоё юм аа.

Ши: Чи ийм юманд дуртай юм уу?

Ю: Гайхсан уу?

Ши: Үгүй ээ. Гоё харагдаж байна.

Ю: Энэ их гоё болж.

Ши: Аанхан. Чамд таалагдаж байна уу?

Ю: Аанхан.

Ши: Тэгвэл би аваад өгье.

Ю: Хэрэггүй ээ...

20-р анги төгсөв.

Back to episodes Go home