Meteor garden-19
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Эмээ: эм, хөгшин үйлчлэгч Ю Сао
Гарчиг: Солирын орд. 19-р анги
Ши: Хэрвээ... А Си ийм зөрүүд байгаагүй бол Шиао Зытай гэрлэхийг зөвшөөрөөд жаргалтай амьдрах байсан бол уу?
Мей: Чиний хэлж байгааг ойлгож байна. Санцай, А Си хоёрыг хамт байхыг ятгах нь ухаалаг шийдвэр биш гэж бодож байгаа биз дээ?
Ши: Аз жаргалынхаа төлөө тэмцэх ёстой гэдэг байх аа. Гэхдээ бидний хувьд бүтэхгүй зүйл гэдгийг бид нар бүгд мэдэж байгаа.
Мей: Дэмий юм бодох хэрэггүй.
Ши: Лей. Чи А Сигаас болж Санцайг орхиогүй байсан бол одоо ямар байх байсан бол?
Мей: Бид бүгд найзууд. Лейгийн сэтгэлийг ойлгож байгаа ч... Би А Сигийн талд орж байгаа юм биш... зүгээр л... одоо ийм юм ярих хэрэггүй байх.
Лей: Явж юм ууцагаая.
*****************
Ф: Тэр эмийн амьдардаг гудамжийг бас ойр хавийнх газрыгбүгдийг ньхямд үнээр худалдаж ав.
Т: Мэдлээ, эзэгтэй. Одоохон гүйцэлдүүлье.
*******************
Дао: Нээрэн үү? Намайг сүйгээ цуцалсныг мэдээд ээжийн эсрэг тэмцэнэ гэж байна уу?
Ши: Ёоёо. Ёоёо. Нэг тиймэрхүү юм болсон. Намайг тавиач дээ. Өвдөж байна. Уг нь өчигдөр хэлэх гэсэн чинь чамайг хайгаад олоогүй.
Мей: Тийм ээ. Ээж чинь Санцайгийн хаана амьдардагийг мэдсэн болохоор... тэрнийг яасан ч зүгээр орхихгүй байх. Санцай ганцаараа амьдарч байгаа болохоор бид нар туслах хэрэгтэй байх.
Ши: Хэдүүлээ ойрхон ойрхон очиж байсан нь дээр байх.
Дао: Хэрэггүй ээ. Хэрэггүй. Та нарт хэллээ шүү. Очих хэрэггүй. Ганцаараа амьдарч байгаа эмэгтэй хүн дээр та хоёр очих юм бол манай ээжээс ч аюултай.
Ши: Хөөе.
Мей: Нүүр рүү ус цацаж байх шив.
Дао: Юун ус цацах? Юу ч гэсэн хамаагүй. Та нар тэрнээс хол бай. Хөөе. Лей, чи ч гэсэн.
Ши: За за, бид нар очихгүй. Чи өнөө орой очихгүй юм уу? цагаан морь унасан баатар шиг.
Дао: Юун унах вэ? Юун заваан юм яриад байгаа юм?
Ши: Юу заваан гэж?
Дао: Чи намайг уна гээ биз дээ...
Ши: Очиж тэрнийг хамгаал гэж байна.
Дао: Тэгээд юун баатар энэ тэр...
Ши: Зоригтой баатар болоод тэрнийг хамгаал гэж байна. Нэг эснээс бүтсэн амьтан.
Дао: Бас юун нэг эс вэ? Төвөгтэй юм ярихаа болиод зүгээр яриач дээ.
Мей: Чи л өөрөө хачин байна.
Ши: Бид нар зүгээр л ярьж байна шд.
Дао: Яахаараа ийм заваан юм бодож байдаг юм.
Ши: Өөрийгөө хэл.
Дао: Юу гэнэ ээ?
Ши: Хөөе хөөе.
Мей: Хөөе хөөе.
Дао: Чамайг дээ.
********************
Санцай: Ээжээс захиа ирчихэж.
Ээж: Хайрт охин Санцай минь. Сайн сууж байна уу? Ээж нь чамайг зөндөө санаж байна. Ээж нь эндхийн амьдралд дасах гэж хичээж л байна. Одоохондоо чамд мөнгө явуулж чадахгүй байгаад уучлаарай. Тийм болохоор цагийн ажлаа сайн хийгээд, мөнгөө аль болох хямгатай үрээрэй. Аав чинь одоохондоо загасчин болж чадахгүй юм шиг байна. Далайд гарахаараа дотор нь муухайрч бөөлжөөд завин дээр ажиллаж чадахгүй байгаа. Тийм болохоор бид нар мөнгө олж чадаагүй л байна. Гэхдээ л аав чинь их хичээж байгаа. Санцай, биеэ бодож байгаарай. Ээж нь хамт байж чадахгүй байгаа ч, хүчтэй байгаарай. Хайртай шүү. Ээж нь.
Санцай: Байрны эзэн үү?
Эр: Өө, Санцай. Ашгүй байж байна. Хурдан нүүх хэрэгтэй байна.
Санцай: Яагаад? Түрээснээс болсон юм уу? Ирэх сарын таванд цалингаа авахаараа би заавал өгнө өө.
Эр: Тийм биш ээ. Би энэ газраа зарчихсан. Тийм болохоор түрээсэлж чадахгүй. Өнөө шөнөдөө багтаагаад нүүгээрэй. Өгч чадаагүй байгаа түрээсийн мөнгийг чинь чи авахгүй ээ. Гэхдээ хурдан нүүнэ шүү. Тэгэхгүй бол би маргааш юмнуудыг чинь хүнээр гудамжинд гаргуулна гэж мэд. Би хоёр цагийн дараа ирж шалгана шүү.
Санцай: Одоо яах вэ? Хаана очиж амьдрах вэ? Өчигдөрхөн л би хөгшин шуламжтай тэмцэнэ гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр... байх газар ч үгүй болчихлоо.
Дао: Яагаад гэнэтхэн нүүдэг билээ? Яагаад?
Эр: Би яаж мэдэх юм? Эцэг эх нь нүүчихсэн. Тэгээд ч тэднийх надад түрээсийн мөнгөө өгөөгүй,өртэй байсан. Тэгээд л шөнө дунд зугтаачихсан байна.
Дао: Худлаа ярихаа боль. Чи л хөөсөн биз.
Эр: Яаж байна аа?
Дао: Наашаа хүрээд ир.
Эр: Туслаарай.
*******************
Эм: Таны залгасан хэрэглэгч утсаа авах боломжгүй байгаа тул дуудлага дуут шууданд холбогдлоо.
Санцай: Сайн уу. Санцай байна. Хэлэх зүйлээ үлдээгээрэй.
Дао: Санцай, Дао Минси байна. Чи хаана байна? Над руу залга...
Санцай: Сайн уу. Санцай байна. Хэлэх зүйлээ үлдээгээрэй.
Дао: Санцай, Миний тэвчээр барагдаж байна шүү. Хурдан над руу залга.
Санцай: Орой болчихлоо. Чинхө, Шиао Юу хоёрт төвөг удаад хэрэггүй байх. Тэглээ гээд гудамжинд унталтай нь биш. Залгаад үздэг юм билүү. Цэнэг дуусчихаж.
Эм: Танд арван дуут шуудан ирсэн байна.
Дао: Санцай, чи хаана байна? Энийг сонсоод над руу хурдан залгаарай.
Эм:Дахин сонсохыг хүсвэл 1-ийг, дараагийн шууданг сонсохыг хүсвэл 2-ыг дарна уу.
Дао: Санцай, Дао Минси байна. Тэнэг ээ, юу хийгээд байгаа юм бэ? Хурдан залгаач... Миний тэвчээр барагдаж байна шүү. Хурдан залга... галзуурах нь ээ, яг одоо залга... Санцай, чи хаана байна аа? Энийг сонсвол хичнээн оройтсон ч хамаагүй над руу залгаарай. Дао Минси... Галзуурах нь ээ. Санцай, чи хаана байна аа? Над руу залга л даа... Санцай. Санцай... Санцай. Санцай.
Санцай: Уучлаарай. Зурвасыг чинь сая л сонслоо.
Дао: Ашгүй чамайг олчихлоо.
Санцай: Миний энд байгааг яаж мэдсэн юм?
Дао: Сүүлд энд ирэхэд би чамайг алгадсан. Би одоо болтол харамсдаг.
Санцай: Танайхан яг тохирно. Ээж чинь тэрэнд сайн. Би ч гэсэн та хоёрыг сайхан тохирно гэж бодож байна. Тэрэнтэй үерх. Юу ч хэлэх хэрэггүй. Надад чамтай байх хэцүү байдаг. Тэгээд ч бид хоёр хамт байх боломжгүй. Шиао Зы чамд яг тохирно. Дахиад уулзах хэрэггүй...
Дао: Чи дандаа надаас зугтах шалтаг хайдаг. Би юу хийх ёстойгоо ч мэдэхгүй байна. Надаас битгий зугт л даа, тэгэх үү? Юу ч болсон хоёулаа хамт байя. Надад итгэхэд л болно. Бусдыг нь надад даатгачих.
Санцай: Дао Минси.
******************
Санцай: Яагаад намайг энд авчирч байгаа юм бэ? Би энд баймааргүй байна.
Дао: Хоёулаа ээжийн өмнө хамт зогсоно. Чи угаасаа ээжтэй сөргөөцөлдсөн гэсэн биз дээ? Юунаас айсан юм? Би чамайг хамгаална. Ээж хаана байна?
Эм:Залуу ноёнтон, эзэгтэй өнөө өглөө эхний нислэгээр Лондон руу ниссэн. Эзэгтэй ажил ихтэй гэсэн болохоор нэг хэсэгтээ Тайванид ирэхгүй байх.
Дао: Сайн байна. Чи энд байж болно.
Санцай: Яагаад? Нэг л хачин биш байна уу?
Дао: Энийг зочны өрөөнд аваач.
Санцай: Байз л даа. Би бодох хэрэгтэй байна. Өчигдөр ээжид чинь тэгж хэлчихээд... өнөөдөр гэрт нь хүрээд ирэхээр...
Дао: Олон юм бодох хэрэггүй. Энийг аваад яв..
Санцай: Хөөе. Битгий л дээ.
Дао: битгий булаацалдаад бай.
Санцай: Хөөе...
Сао: Яасан ч их чимээтэй юм? Гутамшигтай хэрэг. Энэ гэрт дүрэм журам байхаа больж.
Дао: Энэ хөгшин эмэгтэй амьд байжээ.
Бүгд:Эмээ хатагтай.
Санцай: Энэ хэн бэ?
Дао:Ю Сао. Та яагаад эргээд ирээ вэ? Таны яах гэж ирснийг мэдэхгүй. санцай миний найз. Тэр одооноос энд амьдарна.
Эмээ : Санцай гэж чи байх нь ээ? Залуу ноёнтон. Эзэгтэй Лондон явсан. Явахаасаа өмнө намайг эргэж ирээд, дүрэм журам сахиул гэж даалгасан. Өрийг нь эзгүйд эндхийг хариуцах хүн байхгүй гэсэн болохоор ирэхээс өөр арга байсангүй.
Санцай: Энэ хүн... хөгшин ч гэсэн шийдэмгий, хүчирхэг, ойлголцоход амаргүй хүн юм шиг байна.
Эмээ : Залуу ноёнтон Санцай авхайг энд байлгана гэж байгаа бол би татгалзаж зүрхлэхгүй. Санцай авхай, Даомин өргөөнд үлдэж, үйлчлэгчээр ажилла.
Санцай: Үйлчлэгч ээ?
Дао: Санцайг үйлчлэгч хий гэсэн үү? Ю Сао. Та зөнөчихөө юу?
Эмээ : Залуу ноёнтон, таны аав ч надтай ингэж ярьдаггүй юм шүү. Одооны залуучууд үнэгүй юманд дуртай болоо юу? Үнэгүй байр, хоол өгч л байвал хэн ч байсан дагаад явдаг болоо юу?
Дао:Хөгшин... аятайхан ярихгүй бол би зүгээр өнгөрөөхгүй шүү.
Санцай: Хатагтай. Та хэтрүүлж байна. Би энд амьдарна гэж хэлээгүй.
Эмээ :Цаг үе өөрчлөгдсөн байх. Одооны залуучууд хүнд ажлаас зугтдаг болж. Будааны цох шиг зугтаж, хүнд сорилтоос дөлдөг болж.
Санцай: Би...
Эмээ : Хэрвээ тийм биш бол, Санцай авхай яагаад энд өөрийнхөө хөдөлмөрөөр энд амьдарч болохгүй гэж? Энд түрээсийн мөнгөний оронд ажил хийгээд амьдарч болохгүй гэж үү?
Санцай: Хатагтай, хүнийг дорд үзэх хэрэггүй. Энд амьдрах юм бол би яасан ч зүгээр суухгүй.
Эмээ : Тийм үү? Тэгж чадах уу? Хэлсэн амандаа хүрч чадах уу?
Санцай: Тийм ээ. Үнэн. Намайг энд байх хугацаанд хүссэн ажлаа хийлгэж болно.
Дао:Та хоёр хоёулаа дуугүй бай. Би яаж чамаар ажил хийлгэх юм? Ю Сао, тоглохоо боль.
Санцай: Дао Минси. Ю Саогийн хэлдэг зөв. Надад амьдрах газар бас мөнгө ч байхгүй. Тэгээд ч бид хоёр хамтдаа тэмцэнэ гэж амалсан. Ялангуяа ээж чинь эргээд ирвэл би яаж царайг нь харах юм? Байрныхаа эзэнд хөөгдөөд, энд амьдарч байгаа гэж хэлж болохгүй биз дээ? Надад энд амьдрах шалтгаан хэрэгтэй. Үйлчлэгчээр ажиллах юм бол би ядаж л нүүр бардам байх болно.
Дао: Ингэж хэтрүүлэх ямар хэрэг байгаа юм? Би чамтай үйлчлэгч шиг харьцвал сайхан байх уу?
Санцай: Гэхдээ...
Дао: Гэхдээ гэхдээ гэхээ боль. Би яасан ч зөвшөөрөхгүй.
Санцай: За яах вэ. Тэгвэл би өөр арга бодож олъё.
Дао: Чи үнэхээр үйлчлэгч болмоор байгаа юм уу? Дураараа бол.
Эмээ: Тийм бол... би таныг сайн сургах болно. Энэ том байшинд хийх ажил их болохоор, уйдах зав гарахгүй. Залуу ноёнтны найз нь болохоор эелдэг хандана гэж бодох хэрэггүй. Ойлгосон уу?
Санцай: Тийм ээ.
Эмээ: Чанга хэл. Сонсохгүй байна.
Санцай: Тийм ээ.
Эмээ: сайн байна. Сайн байна. Дагаад яв. Дүрэмт хувцаса өмс.
**************
Дао: Ор.
Эмээ:Залуу ноёнтон, уулзалгүй жил гаран болж. Та их том болж.
Дао:Ю Сао, та юу хийгээд байгаа юм? Санцай миний... зочин. Гэрийн үйлчлэгч болгож байдаг...
Эмээ:Залуу ноёнтон том болж, миний үгэнд орохоо больж. Бага сургуулийн гуравдугаар ангид байхдаа орондоо шээдэг байсан А Си ноёнтон, их том болжээ. Надтай ийм өнгөөр ярьдаг болж.
Дао:Ю Сао, та жилийн өмнө нуруу чинь өвдөөд тэтгэвэртээ гарсан биз дээ. Яагаад эргээд ирээ вэ? Та ная хүрчихээд амрах цаг чинь болсон байхад.
Эмээ:Үгүй ээ. Даомин овогт хэрэгтэй байгаа цагт Ю Сао би ажилласаар байх болно гэж хэлсэн байх аа. Энэ удаа эзэгтэй намайг таны төлөө дуудсан. Бас тэр эмэгтэйгээс болоод.
Дао:Ээж үү? Тэгээд тэ тэрэнд туслахаар ирээ юу?
Эмээ:Тэр чинь юу гэсэн үг вэ? Намайг өөрийн гэсэн толгойгүй, эзэгтэйд удирдуулдаг утсан хүүхэлдэй гэж бодоо юу? Энэ удаа намайг эзэгтэй дуудсан ч гэсэн, энэ гэрийн асуудлыг яаж шийдэх нь Ю Сао миний мэдэх хэрэг. Залуу ноён та буруу зүйл хийсэн бол би таныг зүгээр өнгөрөөхгүй.
Дао:Таныг хөгшрөөд буруу, зөвийг ялгахаа байсан байх гэж бодож байна.
Эмээ:Би хөгшин зөнөг ч гэсэн, залуу ноёнтны тэр бүсгүйтэй ярьж байгааг харахад таны хувьд чухал онцгой бололтой. Гэхдээ би хөгширч зөнөсөн болохоор би буруу харсан байж магадгүй. Би андуурч. Би ч явъя даа.
Дао:Хөөе. Ю Сао.
Эмээ:Залуу ноёнтон, юу болоо вэ?
Дао:Та яая гэж бодож байна? Хөгширч зөнөсөн ч гэсэн би төмөр зүрхтэй хүн биш. За яах вэ. Тэр залуу авхайг таны хувийн үйлчлэгч болговол ямар вэ?
********************
Эмээ: өглөө таван цагт босно. 6цаг гэхэд үүдний танхим, шал бүгд цэвэрхэн байх ёстой. Өглөөний цай 7цагт бэлэн байх. Бас чи... Хичээлээ тарчихаад цаг үрээд байлгүй шууд ирж ажлаа хийнэ шүү. Сонссон уу? Үйлчлэгч болоход ямар ч нууц байхгүй, зөвхөн эзэндээ үнэнчээр үйлчлэх ёстой. Би чамайг залуу ноёнтны үйлчлэгч болгохоор шийдсэн. Миний үг бол хууль. Маргаашнаас чи залуу ноёнтны сэрээж, унтах хүртэл нь үйлчлэх болно. Намайг яв гэвэл яв. Явж залуу ноёнтныг сэрээ.
Санцай: Юу вэ? Би бол хууль гэнэ үү. Итгэмээргүй юм. Ганц шөнийн дотор Дао Минсигийн хувийн зарц болчих гэж. Бас өглөө болгон сэрээх болчихдог. Ямартай ч ажил юм чинь. Зүгээр л ажил гэж бод. Дао Минси. Залуу ноёнтон, босох цаг болчихлоо. Хичээлээсээ хоцорлоо. Яагаад хөдлөхгүй байна аа? Үхсэн хүн шиг унтаж байх шив. Унтаж байхад нь анх удаа л ийм ойроос харж байна. Хамар нь өндөр юм аа. Сормуус нь яасан ч урт юм. Яаж байна аа? Намайг тавь. Муу гаж донтон. Юу хийгээд байгаа юм?
Дао: Хөөе. Яаж байна аа? Хүнийг ингэж сэрээж болдог юм уу? Жаахан зөөлөн байж болдоггүй юм уу?
Санцай:Яах гэж намайг тэвэрч байгаа юм? Чи худлаа унтаж байсан биз дээ?
Дао: Үгүй ээ. Би зүүдэлж байсан.
Санцай: Заваан юм зүүдэлж байсан даа. Хар өглөөгүүр, заваан амьтан.
Дао: Юу зүүдлэхийг хэн мэдэх юм. Яагаад улайгаад байгаа юм?
Санцай: Улайгаагүй. Хурдан бос. Хичээлээсээ хоцорлоо.
*********************
Мей: Нээрэн үү? Итгэмээргүй юм аа. Санцай чиний хувийн үйлчлэгч болсон юм уу?
Ши: 24цаг дэргэд нь байж үйлчилнэ. А Си, чи ч азтай юм аа. Бид нар хатан эхийг яадаг юм билээ гэж бодож байлаа. Хөөе. Тэгвэл та хоёр хичээлдээ хамт ирж, хамт явах юм уу? Бас шөнө болгон нэг гэрт унтана.
Дао: Чамд ямар хамаатай юм?
Мей: Сайн юм боллоо. Өчигдөр эгч чинь утасдаад Санцай та хоёрт туслаарай гэж хэлсэн. Тэр чамайг өөр шигээ ятгалганд автахыг хүсэхгүй байна гэж байна лээ.
Ши:Гэхдээ байдлыг харахад санаа зовох хэрэггүй юм шиг байна.
Мей: Санцай чиний хувийн үйлчлэгч болсон болохоор боломжийг сайн ашиглаарай.
Ши: Хатан эхийг ирэхээс өмнө амжуулаад ав.
Мей: Яг зөв.
Дао: Юу?
Ши: Яагаа вэ, нөгөөх...
Дао: Юу юм бэ дээ?
Ши: Яагаав дээ, нөгөөх.
Мей: А Си чадахгүй ээ. Санцайгийн өмнө хулгана шиг болчихдог юм.
Дао: Та нар өнөөдөр яачихаад байгаа юм бэ?
Ши: Бид нар тийм л хүмүүс.
Мей: Тийм ээ. Санцай руу залгаад өнөө шөнө өрөөнд нь очино гээд хэлчих.
Дао: Үгүй ээ. За за, залгая. Хэн та нараас айх юм?
Ши: Би залгаад өгье.
Дао: Байна уу. Санцай, би шөнө дунд өрөөнд чинь очино. Баяртай.
Ши Мей: Тийм ээ. /дуулна/
******************
Санцай: 12цаг болох нь. Одоо яах вэ? Яах гээд байгаа юм болоо? Хаалгаа түгжчихсэн юм чинь унтчихсан юм шиг царайлъя. Үгүй ээ. Миний өрөөний түлхүүр байдаг байх. Яавал дээр вэ? Сандарсандаа уйлах нь ээ. Дандаа ингэж байх юм аа. Хүнийг ерөөсөө бодохгүй дураараа загнаж байх юм. Бурхан минь, тэрнийг унтуулаад өгөөч. Утгагүй юм аа. Би тэрний үйлчлэгч. Шөнө дунд миний өрөөнд ирэх юм бол бэлгийн дарамт гэсэн үг. Тийм ээ. Тэрнийг сайн ятгахад л болно. Үгүй ээ. Болохгүй. Тэр залуу тэнэг болохоор... юу ч хэлээд нэмэргүй байх. Тэгвэл тэрний ирэхийг хүлээгээд зүгээр суугаад байх юм уу? Зугтаах хэрэгтэй. Шиао Юугийн гэрт нуугдъя. Бусдынх нь учрыг маргааш олъё.
Дао: Яст мэлхий шиг яасан удаан юм?
Санцай: Орой болчихсон байна. Би...
Дао: Олон юм ярихаа боль. Энийг шөнө л хийж болно.
Санцай: Юу шөнөөр хийнэ гэж?
Дао: Хурдан дуугүй дагаад яв аа.
Санцай: Тэгж болохгүй ээ.
*******************
Санцай: Ийм орой надад од харуулах гэж дуудсан юм уу?
Дао: Хачин юм даа. Яагаад олдохгүй байна аа? Энэ зүүн тал нь мөн л байх ёстой доо.
Санцай: Би ч тэнэг юм даа. Шал хэрэггүй олон юм бодоод.
Дао: Тэнэг юм уу? Юундаа инээсэн юм?
Санцай: Тийм ээ.
Дао: Чимээгээ. Чимээгүй байж болохгүй нь уу?
Санцай: Юу хайж байгаа юм? Би харъя.
Дао: Байз л даа. би тохируулаагүй байна шд. Тэвчээргүй гэдэг нь.
Санцай: Би харъя л даа.
Дао: Битгий хөдөлгөөд бай л даа. Наадах чинь тохироогүй байгаа гээд байхад.
Санцай: Хүлээж бай л даа. Дараа нь тохируулчихаач дээ.
Дао: Олоогүй байна гээд байхад юугаа харах гэсэн юм бэ?
Санцай: Би харъя л даа. Би олоод өгье... Дао Минси, болж байна уу? Юу хийгээд байгаа юм бэ? Би ядраад байна. Би өглөө таван цагт босч ажлаа хийх ёстой. Чи яг юу...
Дао: Олчихлоо, олчихлоо. Хурдан хүрээд ир. Өнөөдөр солирын бороо орно гэсэн.
Санцай: Сорилын бороо?
Дао: Хурдан хүрээд ир.
Санцай: Юу ч байхгүй байна шд.
Дао: Тэвчээртэй хүлээж бай.
Санцай: Хөөх. Бурхан минь. Од харваж байна. Ямар гоё юм бэ.
Дао: Гэрлийн цагирагны голд байсан од мөн үү?
Санцай: Тийм. Яг л алмаз эрдэнэ шиг гялалзаж байна.
Дао: Гэрлийн цагирагаар хүрээлэгдсэн солих хайрын бурхны далавчаар агаарт хөөрдөг гэсэн.
Санцай: Тэр цагираг нь хайрын бурхны далавч гэж үү?
Дао: Тийм. Энэ солирыг газарт буухаас нь өмнө хайртай хосууд харах юм бол үүрд хамт байдаг гэсэн. Хайрын бурхны хоёр далавч шиг. Үргэлж хайраар бялхаж байдаг гэсэн. Энэ.
Санцай: Алмаз байна.
Дао: Би солирын од шиг зүүлт удаан хайсан ч олоогүй. Тэгээд захиалгаар хийлгэсэн. Энийг чамд өгч байгаа юм.
Санцай: Үгүй ээ. Би ийм үнэтэй бэлэг авч чадахгүй.
Дао: Татгалзаж болохгүй.
Санцай: Гэхдээ...
Дао: Алив, би зүүгээд өгье. Хайртай бүсгүйдээ бэлэг өгөхөд шалтгаан хэрэгтэй гэж үү? Санцай. Хоёулаа үерхэе...
Санцай: Миний хайр, чиний хайрын аравны нэгтэй тэнцэнэ гэсэн ч, чи надтай үерхэх үү?
Дао: Аравны нэг үү? Чи...
Санцай: Уучлаарай. Анхнаасаа тодорхой хэлсэн нь дээр гэж бодож байна. Би чамайг намайг хайрладаг шиг хайрлаж чадна гэдэгтээ итгэлгүй байна.
Дао: За яах вэ. Үлдсэн аравны есийг нь би бөглөх болно.
Санцай: Тэгж чадахгүй бол яах вэ?
Дао: Чадахгүй бол... би чамайг хүчлэхгүй. Салаад өөр өөрсдийн замаар явцагаана. Хэрвээ тийм өдөр ирвэл би чамайг явуулна. Би тодорхойгүй юманд дургүй. Хоёр сарын хугацаа тогтооё. Маргааш өглөө хариугаа хэлээрэй.
******************
Эмээ: Цаг хэд болж байгаа билээ дээ? Яагаад гарч ирэхгүй байна? Очиж сэрээхээс.
Санцай: Эмээ, өглөөний мэнд. Хаалганы гадна талыг шүүрдээд, номын тавиуруудыг арччихсан. Одоо явж залуу ноёнтныг сэрээхээр явж байна.
Эмээ: Өнөөдөр яасан сэргэлэн цовоо байх юм.
Санцай: Залуу ноёнтон, өглөөний мэнд. Хөөе. Яасан эрт босчихоо вэ?
Дао:Яаж унтах юм?
Санцай: Өнгөрсөн шөнө хэлсэн зүйлийн талаар би шийдсэн. Би оролдоод үзэхээр шийдсэн. Энэ хоёр сарын хугацаанд би хичээх болохоор... тусалж дэмжээрэй. Хөөе. Хөөе. Миний хэлснийг сонссон уу? Дао Минси.
Дао:Юундаа хашгичаад байгаа юм? Би ямар дүлий хүн байгаа биш.
Санцай: Ичээд байгаа юм уу?
Дао:Би ичээгүй ээ.
Санцай: Тэгвэл би хичээлдээ явахаас өмнө явж хувцасаа солилоо.
******************
Ю: Нээрэн үү? Хэзээнээс тэгсэн юм?
Чин:Хоёр, гурав хонож байна.
Ю: Тэгнэ ээ тэр. Гэхдээ би хугацаатай үерхэнэ гэж сонсож байгаагүй юм байна. Хоёр сарын хугацаатай гэхээр? Хачин сонсогдож байна.
Чин:Харин тийм ээ. Өчигдөр, Дао Минси намайг Санцайгаас хол бай гэж хэлсэн. Санцай миний найз охин гэж байна лээ. Үгэнд нь орохгүй бол намайг зүгээр өнгөрөөхгүй гэсэн.
Ю: Тоглосон байлгүй дээ.
Чин:Одоо манай сургуулийнхан бүгд Санцайд долигонодог болсон. Бүгдээрээ тэрэнтэй дотно байхыг хичээж байгаа ч, бүгд хуурамч. Тэрэнд сайхан биш байгаа. Хоолны газар хамт хоол идэж байгааг нь харсан чинь тохирохгүй байна лээ.
Ю: Би Санцайг хайр сэтгэлээс битгий зугт гэж хэлдэг байсан ч... Дао Минси тэр хоёр бодит амьдрал дээр их ялгаатай. Одоо л тулгарсан бэрхшээлийг давж гарч чадахгүй бол дараа улам л хэцүү болно.
Чин:Тийм ээ. Дао Минситэй байхаар шийдсэн нь том алдаа. Надтай байсан бол тийм асуудал яасан ч тулгарахгүй л байсан.
Ю: Хэн ч чамтай байхыг хүсэхгүй юм чинь.
Чин:Хоёулаа тэр хоёрыг салгавал ямар вэ? Хоёр сарын дараа тэр хоёр сална.
Ю: Чинхө, чи яагаад ийм хорон санаатай юм бэ? Санцай бид хоёрын найз. Би юу ч болж байсан тэрнийг дэмжинэ. Чамайг Санцайд сайн гэдгийг би мэднэ. Гэхдээ хайр гэдэг нөгөө хүнээ юу ч болж байсан дэмжихийг хэлнэ.
Чин:Наадах чинь үнэн гэж үү? Гэхдээ би гунигтай байна.
Ю: Байна уу? Санцай, би байна. Чамайг Дао Минситэй үерхэж байгаа гэж сонссон. Чинхө надад хэлсэн. Манай дэлгүүр дээр ирчихсэн байна. Сэтгэлээр унах хэрэггүй. Сайн хичээгээд үз. Угаасаа хэзээ нэгэн цагт ийм юм болно гэж мэдэж байсан шд. Байнга тэрний хэлснээр байх хэрэггүй. Хоёулаа адилхан буулт хийх ёстой. Тэр ч гэсэн чинийхээр байх ёстой. Яах вэ? Аан, нэг санаа байна. Би бүтэн сайнд найз залуутайгаа уулзана. Чи Дао Минсийг дуудчих. Тэгээд давхар болзоонд явъя. Энгийн иргэдийн болзоонд явъя.
Чин:Ш-Ш-Шиао Юу...
Ю: Тэрнийг тэсэх үгүйг нь харъя.
Чин:Чи надад туслахгүй юм уу?
Ю: Тэгвэл бүтэн сайн өдөр...
Чин:Надад тусална гэж бодсон чинь...
Ю: бүтэн сайнд арван цагаас.
Чин:Одоо болно оо. Тасал л даа.
Ю: За, тохирлоо. Тасаллаа шүү.
Чин: Шиао Юу. За яах вэ. Хатуу сэтгэлтэй....
****************
Дао:Санцай сандарч байгаа? Юу гэж дээ. Харин ч баяртай байгаа байлгүй. Та нар андуурч байна.
Ши: Яаж ч харсан баярласан шинж байхгүй байна лээ. Анзаараагүй юм уу, харц нь нэг л итгэлгүй байсан. Чамтай ярихдаа ч гэсэн эргэлзээд байна лээ.
Мей: Сайн хичээгээрэй дээ. Тэгэхгүй бол хоёр сарын дараа дуусна гэж мэд.
Ши: Хоёр сар хүрэхгүй ч байж магадгүй.
Дао:Аан. Ойлголоо. Та нар надад атаархаад байгаа юм байна.
Ши Мей: Юунд нь атаархдаг юм?
Ши:Хоёр сар нүд ирмэхийн зуур дуусчихна шүү. Харж л байгаарай.
Мей: Чи л хичээхгүй бол өөр хэн ч чамд тусалж чадахгүй.
Дао:Та нар... Яасан?
Санцай: Надад хэлэх юм байна.
Дао:Хэл хэл.
Санцай: Юу... хоёулаа болзоонд явъя. Бүтэн сайн өдөр явна шүү.
Дао:Тэгье. Надад төлөвлөсөн юм байхгүй болохоор болзоонд явъя.
19-р анги төгсөв.
Back to episodes Go home