Meteor garden-18

Meteor garden-18

Үргэлжлэх хугацаа: 43мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Зы: эм Дао Минсигийн сүйт бүсгүй Шиао Зы

Хө: Шиао Зыгийн аав

Х-ээж: Шиао Зыгийн ээж

 

Гарчиг: Солирын орд. 18-р анги 

Лей:Ус уу.

Санцай:Баярлалаа. Юу болсон бэ?

Лей:Чи рашаан дотор ухаан алдчихсан.

Санцай:Хуа Зилей, чи намайг авраа юу? Миний нүцгэн байхыг харсан юм уу?

Лей:Би чамд хувцас өмсүүлчихсэн байгаа биз дээ?

Санцай:Тэгсэн ч гэсэн чи миний биеийг харсан гэсэн үг шд.

Лей:Тэгсэн. Гэхдээ тийм  нөхцөлд би өөр яах байсан юм?

Санцай:Тэгсэн ч гэсэн эмэгтэй хүн дуудахгүй яасан юм? Шиао Зы яасан?

Лей:Одоо унтаж байгаа байх. А Си тэр хоёр нэг өрөөнд байгаа. Энэ чи бид хоёрын өрөө.

Санцай:Яагаад нэг өрөөнд байгаа юм? Зөндөө өрөөтэй байж. Би очиж хэлнэ ээ.

Лей:Хөөе. Хэрэггүй. Тэр хоёрт саад болох хэрэггүй. Тэр хоёр халуухан шөнийг өнгөрөөж байж магадгүй.

Санцай:Халуухан шөнө? Тийм гэж үү? Нээрэн тийм. Би яагаад л байна даа?

Лей:Тэр хоёрыг болиулмаар байна уу? Би хаалгыг нь өшиглөөд өгөх үү?

Санцай:Тэгж яах юм?

Лей:Энд ирсэнээс хойш нулимс чинь цийлэгнээд байна.

Санцай:Хуа Зилей. Чи яагаад ирэхийг зөвшөөрсөн юм? Чи төвөг удах хэрэггүй гэсэн биз дээ? Яах гэж энд ирсэн юм?

Лей:Бодит байдалтай нүүр тулсан нь дээр гэж бодсон юм. Кафед таарчихсан  юм чинь мэдээгүй царайлах шаардлага байгаа гэж үү? Энэ бүгдэд нь асуудлаа шийдэх, эсвэл асуудлыг улам ээдрээтэй болгох боломж байж мэдэх юм.

Санцай:Юу ч мэдээгүй байсан бол хамаагүй дээр байхгүй юу.

***************

Зы: А Си. Ээж намайг дараа сараас танайд нүүж очоод, сайн эхнэр байхад суралц гэж хэлсэн. Сургуулиа төгстөл дөрвөн жил хүлээх хэтэрхий урт гэж бодож байвал бас чи сургуулиа төгсөхөөсөө өмнө гэрлэмээр байвал гэрлэж болно гэсэн.

Дао:Чи тэгмээр байна уу? Эцэг эхийн чинь  чиний өмнөөс гаргасан шийдвэр чамд таалагдаж байна уу? Мэдээж, надад чамайг буруутгах эрх байхгүй. Чиний ирээдүй бүгд төлөвлөгөөний  дагуу болох нь.

Зы: Чи сүйт бүсгүйгээ өөрөө сонгоно гэх гээ юу? Чи намайг сонгоогүй гэж үү? Яагаад олон юм асуугаад байгаа юм? За яах вэ. Чамайг хариулахгүй бол би өөр юм асуухгүй. Гэхдээ одоо над руу хар.

*****************

Санцай: Дао Минсийг гэсэн миний сэтгэл өөрчлөгдөхгүй. Би өрөөнд нь дайрч орж болох бол уу? Мэдээж үгүй. Яасан ч болохгүй. Гэхдээ зүрх минь өвдөөд байна. Тайлбарлахын аргагүй нэг тийм өвдөлт. Хуа Зилей, чи унтчихсан уу?

Лей: Үгүй.

Санцай:Яагаад бид хоёрт нэг хөнжил өгсөн юм бол?

Лей:Тэр чухал гэж үү? Нэг хөнжилд унтвал дулаахан шд. Өрөө хүйтэн байна.

Санцай:Гараас чинь барьж болох уу?

Лей:Тэг тэг...

Санцай:Энэ шөнө би дахин шархалсан. Хуа Зилей л энэ шархыг эдгээхэд тусалж чадах байх. Тэр миний дэргэд байгаа болохоор би ганцаардахгүй байна. Хуа Зилей, баярлалаа.

Лей:Яасан гэж?

Санцай:Рашаанд орж байхад намайг аварсанд баярлалаа.

Лей:Би зүгээр л зөв газар байж таарсан. Шүршүүрт орчихоод байж байал Шиао Зы чамайг ухаан алдчихлаа гэж хашгирахыг сонссон.

Санцай:Тэр их адгуу бас их сандруу.

Лей:Би баян айлын охид олныг харсан. Гэхдээ тэрэн шиг авхай харж байгаагүй.

Санцай:Гэхдээ л тэр эгдүүтэй. Надад таалагддаг юм. Зоригтой бас хэрэг тарих дуртай ч гэсэн... тэрэн шиг зөрүүд, бас төлөвшсөн охинд дургүй хүн байхгүй байх. Тэр Дао Минситэй зарим талаараа адилхан.

Лей:Дао Минситэй тийм ч адилхан биш гэж бодож байна. Зөрүүд зангаараа А Сийг гүйцэх хүн байхгүй.

Санцай:Тийм ээ.

Лей:Одоо л инээх шив.

Санцай:Би инээж л байсан шд.

Лей:Тийм үү? Чи өдөржин уруу царайлсан.

Санцай:Би Индээд орсноосоо хойш л тийм байсан. Ганц өнөөдөр биш.

Лей:Одоо надтай маргаж байна. Миний мэддэг Санцай ч мөн дөө. Хэдхэн минутын өмнө чи сүнс шиг байсан.

Санцай:Дахиад хэлээдэх.

Лей:За яах вэ. Уураа надад гаргаж болно шүү.

Санцай:Би уурлаагүй ээ. Бас яасан гэж чамд уураа гаргах юм?

Лей:Үнэнээ хүлээхгүй юм уу?Над руу хоёр удаа дэр шидчихээд.

Санцай:За яах вэ. Тэгвэл дахиад шидчихье.

Лей:Дахиад цохичихлоо.

Санцай:Би яг одоо надад сэтгэлээр унасан үедээ сургуулийн дээвэр дээр гарахад зөөлөн салхи үлээж, Лей тэнд байж байдаг шиг тийм мэдрэмж төрж байна. Хэдийгээр Лейгээс болж сэтгэлээр унахаа больж, хайр сэтгэлээс болж тэрний төлөө шаналахгүй ч гэсэн би Хуа Зилейд үргэлж сайн байх болно.

Лей:Одоо боль оо. Би ядраад байна.

Санцай:Хөөе хөөе.

Лей:Ядраад байна аа.

********************

Дао:Хурдан хувцасаа өмс.

Зы: Яагаад?Чи яагаад ийм тайван байгаа юм? Би үргэлж тоглож наадаж байдаг ч гэсэн, ийм зүйлээр тоглодоггүй. Чамд юу ч мэдрэгдэхгүй байна  гэж үү?

Дао:Үгүй.

Зы: Тийм үү? Эрчүүд хагас нүцгэн эмэгтэйд дуртай байдаг юм бол уу? Шууд тайлдаггүй л байж. Тэгвэл... ингэвэл ямар вэ?

Дао:Шаио Зы.

Зы: Эсвэл энэ халат таалагдахгүй байна уу?  Эсвэл чи секси дотуур хувцасанд дуртай юм уу?

Дао:Миний хэлэхийг сонс.

Зы: Сонсмооргүй байна.

Дао:Миний хэлэхийг сонс л доо.

Зы: Сонсохгүй.

Дао:Миний хэлэхийг сонс гэж байна.

Зы: /Дуулна/. Сонсохгүй байна. Сонсохгүй байна.

Дао:Би чамд сайн болохыг хичээнэ гэж хэлсэн. Би чамд сайн болохыг хичээсэн.  Гэхдээ үнэхээр уучлаарай. Уучлаарай.

Зы: Яагаад уучлалт гуйгаад байгаа юм? Чи юу хэлэх гээ вэ? Чи дургүй хүргэж байна шүү. Тодорхой хэлээдэх.

Дао:Би ингэж байж чадахгүй нь.

Санцай: Юун чимээ вэ?

Лей:  А Сигийн өрөөнөөс юм шиг байна.

Дао:Надад зөвхөн Санцай бодогдож байна. Яагаад Лейтэй хамт байгаа юм бол? тэр хоёр юу хийж байгаа бол? Санцай одоо ч гэсэн...

Зы: Хангалттай. Дуугүй бай.

Санцай: Очиж харсан нь дээргүй юу?  Дао Минси арай дургүй байхад нь хүчлээгүй байгаа?

Лей: А Си юу? Харин ч эсрэгээрээ байх.

Санцай: Хамаагүй ээ. Очиж харсан нь дээр юм шиг байна.

Лей: Хөөе.  Хөөе.

Зы: Чи яаж тэгж хэлж чадаж байна аа? Чи одоо ч Санцайд хайртай. Тэр надтай халуун рашаанд орж байхдаа инээгээд, надад баяр хүргэсэн. Тэр чамд хайргүй. Тэгсэн ч зүгээр үү? Тийм юм бол чи яагаад надтай байгаа юм?

Санцай: Шиао Зы. Уучлаарай. Завгүй байгааг чинь мэдсэнгүй. Саад болсонд уучлаарай.

Дао:Хүссэнээ хий. Дотор чинь онгойно гэвэл намайг цохисон ч болно.

Лей:Юу хараа вэ?

Санцай:Аан? Шиао Зы хагас нүцгэлчихсэн Дао Минсигийн дээр сууж байна.

Зы: Өөдгүй амьтан. Би чамд хичнээн хайртай билээ. Яагаад намайг ингэж байгаа юм бэ?

Дао: Уучлаарай.

*******************

Санцай: Унтаж чадахгүй нь. Нүдний хор ч гаргаж чадсангүй. Шиао Зы хагас нүцгэн Дао Минсигийн дээр сууж байсан. Би яах гэж хаалгыг нь онгойлгов оо? Би тийм зүйл харахыг хүсээгүй. Тэдэнд саад болохыг хүсээгүй. Би... би яагаад байна аа? 

Дао:Чи...

Санцай:Яасан?

Дао:Яасан эрт босоо вэ? Унтаж чадаагүй юм уу?

Санцай:Үгүй ээ.

Дао:Тийм гэж үү?

Санцай:Дао Минсигийн өмнө улам л тэнэг болоод байх юм. Би өмнө нь ийм байгаагүй. Бидний нэг нэг рүүгээ хашгичдаг өдрүүд ч үгүй болж. Би юм ойлгодог болж байгаа юм бол уу? Дао Минси бид хоёрын харилцаа өөрчлөгдсөн. Хуа Зилейтэй байхдаа би чөлөөтэй байдаг. Гарнаас бариад унтаж чаддаг болж. Гэвч Дао Минситэй  байхдаа Хуа Зилейтэй байдаг шигээ чөлөөтэй байж чадахгүй. Би өрөөндөө орлоо.

Дао:Би гэртээ харилаа. Лейд хэлчихээрэй.

Санцай:За, ойлголоо.

*******************

Санцай:Шиао Зы. Бид нар түрүүлээд явлаа.

Зы:За. Би явах арай болоогүй байна. Би жолоочоороо хүргүүлээд өгье.

Санцай:За. Нээрэн, би түрүүн хашаанд Дао Минситэй таарсан. Гэр рүүгээ явлаа гэж байсан.

Зы: А Си юу? Тэр ичсэн байх. Бид хоёр шөнөжин хамт байсан. Тэгээд ичсэн байх.

Санцай:Тийм үү. За за, бид хоёр явлаа. Шиао Зы, баярлала.

Зы: За. Би залгана аа.

Санцай:За. Баяртай.

*******************

Санцай: Хуа Зилей. Хосуудын хамт байхыг харах бухимдмаар зүйл үү?

Лей:Үнэнийг хэлэхэд чамайг өрөвдөж байна. Их эвгүй байсан байх.

Санцай:Тийм ээ. Үнэхээр эвгүй байсан. Хүмүүс яагаад том хүний кино үзэх дуртай байдгийг ойлгохгүй юм.

Лей:Зарим зүйлийг хүндээр хүлээж авалгүй зүгээр л наргиа гэж бодоход болдог. Гэхдээ А Си байсан болохоор тэгж байгаа юм.

Санцай:Тийм биш ээ. Харсан бол харсан л биз. Тэгээд ч тэр хоёрын харилцаа сайн байгаа болохоор надад харамсах юм алга. Чи төлөгч байх аа. Надад ийм зүйл болж магадгүй, бэлтгэлтэй байгаарай гэж надад анхааруулсан шд. Яах аргагүй тийм юм болчихлоо. Миний нүд хорсоод байна.

Лей:Уйлмаар байвал уйл.

Санцай:Аан? Хэн уйлна гэсэн юм? Уйлах гэсэн хүн алга. Надад нуруугаа түр зээлчих.

**********************

Санцай: Би ирлээ.Юу хийж байгаа юм? Аав аа, дахиад мөнгө хүүлэгчдээс зугтааж байгаа юм уу?

Аав: Ү-ү-үгүй ээ. Үгүй үгүй. Юу... Санцай. Бид хоёр санаа чинь зовох байх гээд хэлээгүй байсан юм. Бид хоёр Тайпейд амьдарч чадахгүй юм шиг байна.

Санцай:Мэднэ ээ.

Аав: Эдийн засаг муу байна. Компаниуд ажилчдаа цомхотгох нь цомхотгож, дампуурч байна. Би... надад ажил олдохгүй байна.

Ээж: Зүгээр ээ. Ээжийнх нь нэг найз хөдөө загасчны завьтай. Бид хоёрыг ирж ажиллах уу гэсэн.

Санцай:Тэгвэл хэдүүлээ загасчны тосгонд амьдрах юм уу? Аав загас барьж чадах юм уу?

Ээж аав: мэдээж.

Аав: Би загасчлалын тухай олон ном уншсан. Ээжээсээ асуу л даа.

Ээж: Тийм ээ.

Аав:Аав нь загасчлалын тухай олон сэтгүүл уншсан. Тийм биз дээ?

Ээж: Тийм ээ. Зөндөөг уншсан.

Аав: Миний үзэх дуртай нэвтрүүлэг...

Ээж: Загасчлалын тухай.

Аав:  Ямар ч асуудал гарахгүй. Зүгээр. Би үлдсэн амьдралаа далайд загасчилж өнгөрөөхөөр шийдсэн.

Ээж: Би аавтай чинь энэ талаар долоо хоногийн өмнө ярилцсан. Гэхдээ бид хоёр өчигдөр, өчигдөр  л шийдвэрээ гаргасан. Чамаас нуухыг хүсээгүй юм шүү. Санцай.

Санцай:Ээж ээ. Би уурлаагүй ээ. Зүгээр л энэ ажил аавд тохирохгүй гэж бодож байна.

Ээж: Аавыгаа хар л даа. Зоригтой, шийдэмгий бас санаачлагатай. Сайн байгаа биз дээ?

Санцай:Санаачлагатай, шийдэмгий?

Ээж: Тийм.

Санцай: Хэтэрхий яараад байгаа юм биш үү?

Ээж: Яалаа гэж дээ. Тэнд очвол найз маань хоол байр нь үнэгүй гэсэн. Аав чинь ажлаа сайн хийгээд сургуулийн чинь төлбөр, бас байрны чинь түрээсийг төлчихнө. Цагийн ажил хийж олсон мөнгөө чи бусад юмандаа хэрэглэж болно. Гэр бүлдээ санаа зовох хэрэггүй. Тэгвэл хамаагүй дээр шүү дээ.

Аав: Тийм ээ. Үнэнийг хэлэхэд бид хоёр чамайг хангалттай зовоосон.

Санцай:Аав аа. Ээж ээ. Та хоёр намайг ганцааранг нь орхиж байгаа юм уу?

Ээж:Өөр арга алга. Индэ сургуулийн төлбөр хэд билээ дээ. Одоо чамайг сургуулиас чинь гаргачихвал өмнө нь оруулсан бидний хөрөнгө оруулалт талаар болно.

Санцай:Би үлдмээргүй байна.

Аав: Санцай, сайн сонс. Бид хоёр их мөнгө цуглуулаад, эсвэл өөр ажил хийх боломж гарах юм бол буцаад ирнэ. Гэхдээ одоохондоо... Санцай чи ганцаараа амьдрах болох нь.

Ээж: Санцай. Хүчтэй байгаарай.

Санцай:Хүчтэй байгаарай.

Аав: Эхнэр. Хөдлөх болчихлоо. Цэгцлэх юм их байна. Хурдан хурдан...алив ингээд...

Санцай:Аав аа. Ээж ээ. Дахиад хэд хоног бодохгүй юм уу? Би та хоёроос тусдаа амьдармааргүй байна.

Ээж: Санцай, бид хоёр захиа бичнэ ээ. Эсвэл чи утсаар ярьж болно шд.

Санцай:Ээж ээ.

Ээж: Унтахаасаа өмнө хаалга, цонхоо сайн түгжиж байгаарай. Гадагшаа гарахдаа гадуур хувцасаа авч байгаарай. Эрүүл мэнд чухал шүү. Мөнгө хэмнэх гэж битгий байнга бэлэн гоймон идээрэй. Бас...

****************

Ю: Санцай ганцаараа амьдарч байгаа юм уу? Ээж,аав хоёр нь загасчны тосгон руу нүүсэн? Ингээд болоо юу?

Эр: Тийм.

Чин: Тийм ээ. Санцайг бүр өрөвдчихлөө. Өнөөдөр ээж, аав хоёр нь явж байгаа болохоор ажилдаа ирж чадахгүй гэсэн.

Ю:  180доллар болж байна.

Эр: За.

Ю:  Аав нь тийм газар амьдарч чадах юм бол уу?

Чин: Мэдэхгүй ээ. Дургүй хүрчихлээ. Энэ янзаараа энэ улирал дуусахад Санцай сургуулиасаа ч гарч магадгүй. Тэгвэл би тэрэнтэй сургууль дээр уулзахгүй гэсэн үг. Би яах болж байна?

Ю: Дахиад ирээрэй.

Эр: Баярлалаа.

Ю: Тэрэнд хэцүү байгаа байх даа? Манай аав, ээж хоёр явчихвал би үхтэлээ уйлах байх аа.

Чин:  Тийм ээ. Санцай уйлах юм бол би тэрнийг тэврэх байсан. Тэгээд “Санцай, би чамд мөрөө зээлүүлье. Түшээд уйл” гэж хэлэхгүй юу. Өнөөдөр сургууль дээр тааралдаад тэр надад “сургуульд орсоноос хойш олон зүйл үзсэн болохоор ганцаараа амьдарч чадна” гэж хэлсэн.

Ю:Гэхдээ тэр сэтгэл хөдлөлөө дотроо  нуугаад, ил гаргахгүй байж магадгүй. Тэр өрөвдүүлэхийг хүсэхгүй байгаа байх.

Чин:Тийм ээ. Одоо яах вэ?

Ю:Чинхө. Санцайгийн аав, ээж хоёр байхгүй болохоор чи тэрнийг сайн харж хандаж байгаарай.

Чин:Тэгнэ ээ, тэгнэ. Мэдээж. Би гүнжээ хамгаалалгүй яах вэ. Санцай ганц шөнийн дотор  аав, ээж хоёрыгоо алдчихдаг. Би тэрнийг улам их хайрлана.

Ю:Чинхө.  “гал дээр тос нэмэх хэрэггүй.”

Чин:Шиао Юу. Чи юу хэлэх гээ вэ?

Ю:Аан? Юу ч биш ээ. Зүгээр л чамайг их сайн хүн юм гэж бодож байна.

Чин:Шиао Юу. Чиний сэтгэлд баярлалаа. Гэхдээ би сэтгэлийг чинь хүлээж авч чадахгүй нь. Чамайг муу гэж байгаа юм биш, зүгээр л... Миний сэтгэлд ганцхан Санцай байдаг. Намайг уучлаарай.

**********************

Х-ээж: Шиао Зы. Шиоа Зы. Шиао Зы. Ээж нь дуудаад байхад яагаад хариулахгүй байгаа юм? Гэртээ ч ирэхгүй. Сургуульдаа ч явахгүй. Аав чинь санаа нь зовоод байна. Ийм байгааг чинь хараад... ээж нь ч гэсэн санаа зовоод байна.

Зы: Ээж ээ, намайг тоох хэрэггүй. Би зүгээр.

Х-ээж: Дао Минситэй муудалцаа юу? Ээж нь утсаар яриадах уу?

Зы: Утсаар ярих хэрэггүй ээ. Намайг л гэж бодож байгаа бол хэрэггүй.

Х-ээж: За за. Ээж нь залгахгүй. Дао Минсигийн ээж чамайг Санцай гэдэг хүүхэдтэй нийлээд байгаа гэсэн. Тэрнийг зальтай, далд санаатай гэсэн үнэн үү?

Зы: Ээж ээ. Тэгж ярих хэрэггүй. Тэр миний сайн найз. Тэгээд ч та өөрөө мэдэхгүй байж, бусдын  үгэнд итгэж болохгүй биз дээ? Хачин санагдахгүй байна уу? Ээж ээ, уучлаарай.

Х-ээж: Ээж нь зүгээр ээ.

Зы: Ээж ээ. Надад танаас гуйх юм байна.

*****************

Санцай:Өнөөдрөөс би ганцаараа амьдарна. Шиао Зы?

Зы: Гадаа харанхуй байсан болохоор би юм мөргөчихлөө. Хаалгаа хурдан тайлахгүй. Намайг оруулахгүй юм уу?

Санцай:Аан. Ор ор. Суугаач.

Зы:За.

Санцай: Ийм орой энд юу хийж байгаа юм?

Зы:Чамд хэлэх юм гараад ирлээ.

Санцай:Хэлэх юм гараад аа? Дао Минситэй хамт байсан шөнийнхөө талаар ярих гэж байгаа юм биш  байгаа?

Зы:Юу...

Санцай:Уучлаарай. Би сонсмооргүй байна. Шиао Зы. Ийм орой болсон хойно намайг гэртээ ганцаараа байгаад гайхахгүй байна уу?

Зы:Жаахан л.

Санцай:Ээж, аав хоёр маань өөр газар руу нүүчихсэн. Өнөөдрөөс би ганцаараа амьдарна. Сэтгэл хөдлөөд байна.

Зы:Нээрэн үү? Тэгвэл ээж аав хоёр чинь үглэхгүй сайхан байх байх даа.

Санцай:Тийм ээ. Тэгэхээр би бүх юмаа өөрөө хийх ёстой. Тийм болохоор... надад өөр юм хийж, өөр юм бодох зав гарахгүй байх. Хойшид чамд зөвлөгөө хэрэгтэй бол би тусалж чадахгүй байх.

Зы:Санцай. Чи намайг үзэн ядаж байна уу?

Санцай:Үгүй ээ. Тийм юм байхгүй. Би тэгж хэлээгүй.

Зы:Намайг үзэн ядсан ч би чамайг ойлгоно оо. Би чамд худлаа хэлсэн. Чамд атаархсандаа хэлж чадахгүй байсан юм. Үнэндээ тэр шөнө юу ч болоогүй. А Си надтай байж чадахгүй гэж хэлсэн. Бид хоёрын дунд юу ч болоогүй. Би өөрийнхөө галбирт итгэлтэй байсан. Тэгээд тэрний өмнө нүцгэлбэл тэрнийг... чи мэднэ дээ, тэрнийг биеэ барьж чадахгүй гэж бодсон юм. Тэгээд би хувцасаа тайлчихсан. Даанч тэр огтхон ч тоогоогүй. Би ичиж үхэх шахсан... хэлэхээс ч ичиж байна... Өнөөдөр... би ээжийгээ А Сигийнд очоод бидний сүйг цуцлаад өгөөч гэж гуйсан.

Санцай:Яагаад? Би та хоёрыг сайн байгаа гэж бодсон шд.

Зы:А Си бид хоёр бүтээгүй ч гэсэн,би чиний найз хэвээрээ баймаар байна. Би энийг хэлэх гэж ирсэн юм. А Си бид хоёрын хуримын асуудлаас болоод би чамтай танилцсан. Чамтай найз болсондоо би их баярладаг... Уучлаарай, нус гоожоод байна. Харшил хөдөлчихөж.

Санцай:Сая тийм үг хэлсэндээ харамсаж байна. Заримдаа Шиао Зыг ядаргаатай гэж боддогийг маань тэр анзаарсан байх. Энийг хэлэх гэж энэ хүртэл ирсэн байна шд.

Зы:Уучлаарай, би явлаа.

Санцай:Шиао Зы. Чамайг зөвшөөрвөл би үргэлж чиний найз байх болно.

Зы:Би үргэлж чамайг дэмжих болно. Дахиад чамд төвөг удахгүй ээ.

Санцай:Шиао Зы.

Зы: Надад хэлэх юм байна. Чи намайг үнэхээр  л найзаа гэж бодож байгаа бол... намайг мартаад, өөрийгөө хуурахаа боль.

Санцай:Тэгэхгүй ээ.

Зы:Би явлаа. Баяртай. Нэг юм хэлэхээ мартчихаж. А Сигийн надаас татгалзсан шалтгаан нь... тэрний сэтгэлд ганцхан чи байдаг гэсэн.

******************

Т: Тэр дөрөв хамт очсон. Залуу ноёнтон.

Ф: Миний хүү хүрээд ирэв үү. Тогоочид хэлж А Сийд хоол бэлдүүл.

Т: Мэдлээ.

Дао:  Хэрэггүй. Би өлсөөгүй. Танд хэлэх юм байна.

Ф: Хэзээ ийм бүдүүлэг болчихсон юм? Орж ирсэнээсээ хойш хүний мэнд ч мэдсэнгүй.

Дао:  Ээж ээ.

Ф:Яасан? Том болчихсон чинь... ээждээ тэврүүлэхгүй юм уу?

Дао:  Шиао Зытай тавьсан сүйгээ цуцалмаар байна.

Ф:Юу гэнэ ээ?

Дао:  Би Шиао Зыд хайргүй бас гэрлэхгүй гэдэгээ хэлсэн.

Ф: Яг одоо Хө овогтынх руу утасдаад, Шиао Зыгаас хурдан уучлалт гуй. Би тийм зүйл болоогүй гэж бодъё.

Дао:  Үгүй ээ. Би тэрэнд үнэнээ хэлсэн болохоор уучлалт гуйхгүй.

Ф: Хө овогтынх руу залга. Би ноён Хөтэй өөрөө ярина.

Т: Мэдлээ. Хөөе.

Ф: А Си. Яаж байгаа юм?

Дао:  Ээж ээ. Намайг сонс. Миний хайртай хүн Санцай. Би тэрнээс өөр хэнтэй ч гэрлэхгүй.

Ф: Амаа тат. Чамд шийдэх эрх байхгүй. Би Шиао Зыг бэрээ болгохоор сонгосон. Сайн сонс. Тэр Санцай гэдэг ядуу охин Даомин овогтын босгоор давж чадахгүй. Энэ байтугай хойд насандаа ч давахгүй.

Дао:  Ээж ээ. Яагаад зөвхөн бизнесээ өргөжүүлэхийн хүүхдүүдийнхээ аз жаргалыг худалдаж байгаа юм бэ? Эгчийг ч гэсэн найз залуугаас нь салгаад баян айлын хүүхэдтэй суулгасан. Эгч ганц ч үг хэлдэггүй ч гэсэн... би сайн мэдэж байна. Энэ эгчийн хамгийн их харамсдаг зүйл. Би тэгж чадахгүй. Танаар заалгахгүй.

Ф: би чамаар энэ гэр бүлд харамсах зүйл яасан ч хийлгэхгүй. Шиао Зы та хоёрын хурим нэгэнт шийдэгдсэн хэрэг. Иймхэн зүйл шийдэж чадахгүй бол Даомин Фон би, бизнесийн салбарт хэн намайг хүн гэж тоох юм?

Дао:  Таны хувиа бодсон шийдвэрийг дагах юм бол... Шиао Зы бүх насараа харамсах болно. Бас би... бүх насаараа зовох болно. Ээж ээ, үнэхээр миний амьдралыг сүйтгэмээр байна уу?

Ф: Хэрвээ чи Санцайтай суух юм бол чиний ирээдүй сүйрнэ. Хө овогт, Даомин овогттой бизнесээ нэгтгэвэл...чамайг компанийг авах цагт чамтай хэн ч өрсөлдөж чадахгүй болно. Чи миний ачийг боддог юм бол харин ч надад талархах хэрэгтэй.

Дао:  Ээж ээ. Та мөнгө, бизнес хоёроос өөр юу ч боддоггүй. Яагаад үр хүүхдээ жаргалтай байгаасай гэж бодож болдоггүй юм бэ? Намайг аз жаргалтай байгаасай гэж хүсч болохгүй юу? Ээж ээ. Миний амьдралыг сүйтгэмээр байгаа юм уу?

Ф: Амаа тат.

Дао:  Миний амьдралыг заахыг би зөвшөөрөхгүй. Би танаар аз жаргалаа сүйтгүүлэхгүй. Болдог  бол таны хүү байхыг хүсэхгүй байна. Дао Минси байхаас залхаж байна.

Ф: наанаа зогс. А Си.

******************

Ши: Чи энд амьдардаг юм уу?

Мей: Хөөх, манай угаалгын өрөө шиг л юм байна.

Санцай:Та нар яах гэж ирсэн юм. Манай гэр амьтны хүрээлэн биш. Үзээд байх юм байхгүй.

Лей:Хэмжээ нь чухал биш. Гэхдээ энд байхад аюулгүй юу?

Санцай:Зүгээр л юм шиг байна.

Мей:А Си руу залгаад дуудчих.

Санцай:Болохгүй ээ. Болохгүй.

Мей: Яагаад?

Санцай:Яах вэ дээ. Манайх жижигхэн болохоор суух газар байхгүй. Тэгээд ч та нар удахгүй явах юм чинь өөр хүн дуудаж яах юм?

Мей: А Си, юу хийж байгаа бол? Өнөөдөр сургууль дээр ирээгүй.

Ши: Шиао Зы тэр хоёр сайн байгаа биз дээ?

Мей: Санцай, чамд мэдсэн юм байхгүй юу?

Санцай:Би яаж мэдэх юм.

Лей: Ууцагаая. Олон юм асуухаа боль.

Санцай:Хэн бэ? Би харчихаад ирье. Та нар ууж бай... Очилоо.

Ши: Чийрс/төлөө.

Мей: Хүйтэн биш болохоор муухай байна.

Ф: Чамтай дахиад уулзахгүй гэж бодож байсан юм. Гэхдээ асуух юм гараад ирлээ. Чи юу хийчихсэн юм? Шиао Зыгийн ээж Хө эзэгтэй,   А Си хоёр хоёулаа гэрлэлтээ цуцлахыг хүссэн. Чи хэр удаан Дао Минсийд гай болох гэсэн юм бэ?

Санцай:Би гай болоогүй шд.

Ф: Хн. Чамайг ингэж хэлнэ гэж мэдэж байсан юм аа. Ийм жигшмээр зүйл хийхийг эцэг, эх чинь чамд зааж өгсөн байх.

Лей: Эгч ээ,  таны хэлж байгаа үг таны нэр хүндэд тохирохгүй байна.

Ф:Надтай зэрэг зиндаа ярих хэрэггүй. Жаахан юм байж надад сургах гээ юу?

Мей: Эгч ээ. А Си, Шиао Зы хоёрын дунд үл ойлголцол гарсан байх.

Ф: Тийм ч бай, үгүй ч бай энд чамд үг хэлэх эрх байхгүй. Эцэг эх чинь хөдөө тосгонд амьдрахаар явсан гэж сонссон. Ийм байж... яах гэж тэгж зөрүүдэлдэг юм? Миний өгсөн арван сая долларыг авсан бол ийм юм болохгүй байхгүй юу. Ийм олон эрэгтэй хүн авчирсан чинь чиний төлөвлөгөөний нэг хэсэг үү?

Санцай:Хазахгүй байлаа гээд барыг шүдгүй гэж бодох хэрэггүй. Хөгшин шулам.

Ф: Хөгшин шулам аа?

Санцай:Яасан? Таныг  хэлж байна. Хөгшин шулам. Тийм юм бол тэр сайхан хүүгээ хүзүүвч зүүгээд гэртээ уячихаач.

Ф: Санцай авхай. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?  Надтай ингэж ярьж зүрхэлнэ гэнэ ээ?

Санцай:Би хэн ч биш. Таны нүдэнд зэрлэг өвс байх. Гэхдээ танд тодорхой хэлчихье. Би хүнийг дорд үзэж байгаагүй. Гэхдээ яг одоо  таныг үнэхээр дорд үзэж байна. Энэ хорвоод тан шиг ийм адгийн хүн байдаггүй байх. Таны нүдэнд хүүгээс чинь бусад нь хүн биш. Ийм нэр хүндтэй хатагтай байж санаанд оромжгүй бүдүүлэг зан гаргаж байдаг. Би таны уриагүй. Манайхаас хурдан яв.

Ши: Чөтгөр ав. Санцай, ёстой янзтай байлаа. Тэрний царайг нь харсан уу?

Мей: Цус харвах дөхсөн байх аа.

Лей: Санцай, чи өөрийгөө зэрлэг өвс л гээд байдаг. гэхдээ чи тийм ч амар хүн биш.

Мей: Ёстой үзүүлээд өглөө.

Санцай:Би өөрөө ч яаснаа мэдэхгүй байна. Гэнэтхэн л уур хүрээд хэлчихлээ.

Мей: Тэгэхээр А Си Шиао Зы хоёр салчихаж. Би угаасаа тэр хоёрыг удна гэж бодоогүй. Гэхдээ л ийм хурдан сална гэж бодсонгүй.

Лей: Санцай, чи яах гэж байна? А Сигийн ээж чамайг зүгээр орхихгүй дээ.

Ши: Лейгийн хэлдэг зөв. Нэг арга бодож олох хэрэгтэй.

Мей: Чамд зугтах газар үлдсэнгүй.

Санцай:Би зугтахгүй. Бас яасан ч бууж өгөхгүй. Намайг гишгэлэх тусам би илүү хүчтэй байх болно.  Зэрлэг ургамал ямар байдгийг харуулна.

Лей: Тэгээд яаж тулалдах гэж байна?

Санцай:Тулалдах аа?

Ши:Тэрнийг зочид буудлын салбарыг эзэмшдэг гэж хэлж болно. Бас Даомин компаний хатан хаан.

Санцай:Тэгээд  юу гэж? Ялгаагүй л хүн биз дээ.

Мей: Чи хэтэрхий гэнэн байна.

Ши:Тэр чамайг амархан буулгаад авчихна.

Санцай:Битгий дургүй хүргээд бай. Саяхан л намайг дэмжинэ гээд байсан чинь. Суурин дээрээ хувирч байх шив. Яаж ч байсан би бууж өгөхгүй.

Мей: Чамайг айлгах гэсэн юм биш ээ. Зүгээр л ямар төлөвлөгөөтэй байгааг чинь мэдэх гэсэн юм.

Санцай:Жишээлбэл... би... Хөөе, та нар яагаад байгаа юм бэ?

Лей: Зүгээр л А Ситай үерх. Чи юу гэж бодож байна?

Санцай:Дэмий юм ярих хэрэггүй.

Мей: Хөөе, сайхан санаа байна. Ганц хүүтэй нь үеэрхэж, ээжийнх дургүйг хүргэнэ. Хоёр эмэгтэйн дайн. А Сигийн ээжийн дургүйг хүргэх хамгийн сайхан арга.

Санцай:Та нар юу яриад байна аа?

Ши: Яг зөв. Яг зөв. А Си тэр хоёр хүүхэдтэй болчихвол. Санцай ялсан гэсэн үг.

Санцай:Хүүхэд ээ?

Мей: Тэр шулам хүүхдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх. Эсвэл хүүхдийг нь аваад, Санцайг...

Санцай:Уучлаарай. би түрүүн болохгүй юм хэлчихсэн юм уу?

Ши: Аанхан.

Лей: Тэгсэн.

Санцай:Тэр үгээ буцааж авч болох уу?

Ши:Тоглож байна уу? Бид нар бүгдээрээ чиний хэлэхийг сонссон. Бүгд чиний талд байхад.

Лей: Нэгэнт хэлчихсэн болохоор... үгээ буцаах боломжгүй. Айх хэрэггүй. А Си чамд сайн гэсэн болохоор өнөөдөр биш ч гэсэн хөгшин шулам чамтай сөргөөцөлдөх л болно. Юу ч боллоо гэсэн бид нар чамд тусална.

Мей: Тийм ээ. Амжилт. Бид нар чиний талд.

Ши: Бид нар дэмжиж байгаа шүү.

Санцай:Болдог бол А Ситай биш, Хуа Зилейтэй байх юмсан. Лей намайг үргэлж тайвшруулдаг. Дао Минси тийм орчинд өссөн бас ээж нь хэрцгий. Дао Минсигийн ертөнц аюулаар дүүрэн. Гэхдээ би яагаад тэрний гэр бүлийн эсрэг тэмцэхийг хүсээд байгаа юм бол?

18-р анги төгсөв.

Back to episodes Go home