Meteor garden-17

Meteor garden-17

Үргэлжлэх хугацаа: 43мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ф: эм, Дао Минсигийн ээж, Дао Мин Фен

Т: эр, Дао Минфений туслах

 

Гарчиг: Солирын орд. 17-р анги 

Мей: Ёстой л сармагчин нэрэндээ тохирсон охин юм аа.

Ши: Эхлээд парк руу, би галзуу хулгана дээр суугаад золтой л бөөлжчихөөгүй. Дараа нь дэлгүүр хэсээд... одоо кино үзмээр байна гэсэн.

Мей: Хувцас, гоёл чимэглэл авах ч яах вэ. Бид хоёроор дотуур хувцас, ариун цэврийн хэрэглэл хүртэл авахуулаад. Ичиж үхмээр юм аа.

Ши: Тэгээд яах юм? Би чинь Ши Мен. Ийм юм бариад явж байх хүн мөн үү?

Зы: Хөөе. Юу ярьж байгаа юм? Намайг эзгүйд муулж байна уу?

Мей:  Мэдээж үгүй.

Ши: чамайг ямар кино үзэхийг ярилцаж байна.

Зы: би шийдчихсэн. “Цасан дээрх дурлал” үзье.

Мей Ши: За.

Ши: Би тасалбар аваад ирье.

Зы:  Баярлалаа.

Ши: Тасалбар авчихлаа. Кино  20минутын дараа эхэлнэ.

Зы: Энэ кино давгүй байх гэж бодсон юм. Даанч та хоёр ядарсан харагдаад байна. Романтик кино үзэхээр нойр чинь хүрэх байх. Адал явдалтай кино үзэх үү?

Мей: Ши Мен, Шиао Зы тэгж хэлж байгаа бол эртээд чиний яриад байсан адал явдалт киног үзье.

Ши: Хурд уу?

Мей: Тийм. Шиао Зы, зүгээр үү?

Зы: Зүгээр ээ.

Ши: Би яваад тасалбар аваад ирье.

Зы: За. Баяртай. Та нар кино үзэх гэж байсан юм уу? Муугүй л юм. Би кино театрт кино үзээгүй удаж байна. Миний кино үзэх дуртайг аав мэддэг болохоор намайг байнга гадуур явуулахгүй гээд кино театрын төхөөрөмжийг гэрт аваад тавьчихсан.

Мей: Гэхдээ кино театрт кино үзэх өөр шд.

Зы: Тийм ээ. Кино үзэнгээ зайрмаг идэж болно. Гоё.

Мей: Зайрмаг идмээр байгаа юм уу?

Зы: Тийм.

Мей: Би аваад ирье.

Зы: За за.

Мей: Хүлээж байгаарай.

Зы: За. Би туслах уу?

Мей: Хэрэггүй ээ.

Ши: Тасалбараа авчихлаа. Мей Зуо яасан?

Зы: Надад зайрмаг авчрахаар явсан.

Ши: Аан. Юмнуудаа яасан?

Зы: Бүгдийг нь аваад явчихсан.

Ши: Тэр юмнуудыг бүгдийг нь аваад явчихсан... Энийг барьж байгаач.

Зы: Тэгье ээ.

Мей: Май.

Зы: Шоколад юм уу? би ванилтайд нь дуртай гэдэгээ хэлэхээ мартчихаж. Би шоколадны харшилтай. Чи өөрөө идчих.

Мей: Бүсгүй, та надад таалагдсан болохоор би зайрмагаар дайлах гэсэн юм.

Эм: Нээрэн үү?

Мей: Нээрээ.

Эм: Тэгвэл баярлалаа.

Зы: Та хоёр охидтой хэл амаа ололцохдоо сайн юмаа. Та хоёртой гадуур явах сайхан байна.

Ши: Чи л дуртай байвал бид хоёр хүссэнийг чинь хийнэ.

Зы: Нээрэн үү? Гэхдээ бүх шийдвэрийг би гаргаад байхаар уйтгартай санагдахгүй байна уу?

Мей: Үгүй ээ. Эмэгтэй хүнийг баярлуулах сайхан байдаг юм. Хэцүү ч гэсэн харамсах зүйл байхгүй.

Зы: Та нар үнэхээр боловсон юм аа. Тэгэхээр кино үзмээргүй байна гэвэл та хоёр уурлахгүй биз дээ?

Ши: Үгүй ээ. Үгүй. Юу гэж уурлах вэ? Яалаа гэж. Тийм ээ?

Мей: Тэгвэл хаашаа явах вэ?

Зы: Би Санцайтай уулзмаар байна.

Ши: Санцай?

Мей: За за. тэр ажил дээрээ байх ёстой.

Ши: Тэгвэл явъя.

Зы: За.

****************

Ю: Тавтай морил.

Ши: Сайн уу.  

Мей: Сайн уу.

Санцай: Та нар  юу хийж байгаа юм? Та гурав яагаад цуг байдаг билээ?

Ши: Бид нар  болзоонд явсан.

Санцай: Болзоо? Та гурав болзоонд яваа юу? Ийм сонин юм байх гэж.

Зы: Тэр хоёр сургууль дээр таараад намайг болзоонд урьсан. Бид нар парк дээр тоглоод, дараа нь кафед цай уусан. Дараа нь СОГО их дэлгүүрээр хэсээд, тэгээд кино театрт очсон. Үзчихээр сонирхолтой кино байхгүй байсан болохоор нь чам дээр хүрээд ирлээ.

Ши: Санцай. Бид хоёр Шиао Зытай өдөржин хамт явсан.

Мей: Дэлгүүр хэсэх ч яах вэ. Бид нар галзуу хулгана дээр таван удаа суусан. Би бөөлжих шахсан. Үнэн шүү.

Санцай: Гэхдээ, яах гэж? Та хоёр яагаад ингэж байгаа юм?

Зы: Надад ч гэсэн хачин санагдсан. Дараа нь намайг А Ситай уулзуулахгүйн тулд ингэж байгааг нь мэдсэн.

Санцай: Юу? Яагаад?

Ши Мей: Мэдэж байсан юм уу?

Зы: Намайг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Та нарын юу бодож байгааг би аль хэдийн мэдсэн. Даанч та хоёр миний сонирхдог залуу биш нь харамсалтай.

 Мей: Албаар тэгсэн байх нь ээ? Киноны тасалбар бас зайрмаг авахуулсан. Бүгд санаатай байж.

Зы: Хэн та хоёрыг тэг гэсэн юм?

Ши: Авхай, бид нарт тийм бодол байсан ч гэсэн муу санаа агуулаагүй юм шүү.

Мей: Тийм ээ.

Ши: Олон зүйлээ сонголт хийвэл бүр л сайн шд.

Зы: За яах вэ. Тийм байсан ч би өөрйнхөө сүйт залуу, а Сийг сонгоно. Та хоёр хангалттай хүчтэй биш, бас байнга охидтой орооцолддог. Бас уйтгартай.

Ши: Сонирхолгүй ээ? Намайг уйтгартай  гэсэн үү?

Мей: Надад ганц ч эмэгтэй тэгж хэлж байгаагүй юм шүү.

Зы: Санцай, энэ хоёр үнэхээр уйтгартай байгаа биз дээ? Намайг юу хүсч байгаагаа мэддэггүй, хөнгөн эмэгтэй гэж бодоод А Сийг зүгээр шохоорхож байна гэж бодсон байх. Тэгээд л ийм тэнэг аргаар намайг шалгаж байгаа юм. Та хоёр намайг А Сигаас салгана гэж бодож байгаа бол мөрөөдөх ч хэрэггүй. Өнөөдөр авсан юмнуудаа уулздаг эмэгтэйчүүдээ өгөөрэй. Өнөөдөр надтай байсанд баярлалаа. Би явлаа. Баяртай.

Ю: Санцай. Энэ Дао Минсигийн сүйт бүсгүй юм уу?

Ши: Шиао Юу, чи дургүйцэхгүй бол тэр юмнуудыг авч болно шүү.

Мей: Тэр торонд төрөл бүрийн ариун цэврийн хэрэгсэл байгаа. Бүгдийг нь хэрэглээрэй.

Санцай: Хөөе. Та хоёр яагаад...

Ши: Чи юу гэж бодож байна? Явъя.

***************

Лей: Эгч ээ.

Ф: Ирчихэв үү?

Лей: Тийм ээ. Намайг ямар хэргээр дуудаа вэ?

Ф: Юу ч биш ээ. Ирсэнээсээ хойш чамтай тухтай ярилцах зав ч гарсангүй. Тэгээд чамайг дуудсан юм. Жуан эртээд ирэхдээ зөндөө улаан дарс авчирсан байна лээ. Надтай хамт уух хүн алга. Алив алив. Надтай дарс уу л даа. Суучих. Чи сайн сууж байсан уу?

Лей: Сайн байгаа.

Ф: Алив, ууцагаая. Сайн дарс байна. Лей, А Си та хоёр багаасаа хамт өссөн.

Лей: Тийм ээ. Таныг сэтгэл гаргаж, харж ханддаг байсанд  баярлаж явдаг юм.

Ф: Чамайг багаас чинь мэдэх болохоор Тантан Жинд сайн гэдгийг чинь сайн мэднэ. Би Парисаас ирэхээсээ өмнө Жинтэй уулзсан. Тэр эргэж ирэхгүй гэж байна лээ. Жин юу хүсч байгаагаа  сайн мэддэг хүүхэд. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо  сайн мэддэг. Тийм байгаагүй бол чи эргэж ирэхгүй байсан.  

Лей: Эгч ээ. Та яагаад ийм юм яриад байгаа юм?

Ф: Яагаад болохгүй гэж? Чиний сэтгэлд Жинийг орлох хүн байгаа юу?

Лей: Та юу хэлэх гээ вэ?

Ф: Би Санцай чамд сайн байсныг мэднэ.

Лей: Эгч ээ, та андуурч байна. Санцай А Сийд сайн.

Ф: Би наадахад чинь л санаа зовоод байна. Чи ухаантай хүүхэд. Санцай чамайг татгалзсан болохоор л А Сигийн араас гүйгээд байгааг мэдэж байгаа биз дээ. Яагаад ийм юм болсныг би сайн ойлгож байна. Гэхдээ Лей, чи бодож үзсэн үү? А Си бага байхын л ааштай, хүний үгэнд ордоггүй хүүхэд байсан. Бас өөрийн гэсэн юмандаа хэнийг ч хүргэдэггүй. Багадаа та нарын  тоглоомыг булаагаад авчихдаг байсныг санаж байна уу? Авна л гэсэн бол заавал авдаг байсан. Авсныхаа дараа хэдхэн хоног тоглож байгаад л хаячихдаг.

Лей: Тэр үед А Си сахилгагүй байсан.

Ф: Чиний хэлж байгаа шиг тэрний багын зан байсан гэж найдъя. Гэхдээ би Санцайг тэр тоглоом шиг болох вий гэхээс айж байна. А Си тэрнийг заавал өөрийн болгоно. Гэхдээ өөрийн болгосныхоо дараа хайрлахгүй хаячихвал яах вэ. Тэр үед Санцайд л хэцүү. А Си Санцайг өөртөө сайн болгосныхоо дараа хаячихвал яах вэ?

Лей: Би тэгж бодохгүй байна.

Ф: Мэдээж би ч гэсэн  тийм юм битгий болоосой гэж хүсч байна. Тэгэхгүй бол Санцайд л хэцүү. Тэр чамайг мартахын тулд А Сийг сонгосон. А Сийд хаягдчихвал ямар хэцүү байх бол. Нээрэн, Лей. Танай аавын эд хөрөнгийн даатгалын компани жаахан саяхан оруулсан хөрөнгө оруулалтын асуудлаас болоод асуудалтай байгаа гэж  сонссон. Том алдагдалд орсон гэж сонссон. Чи энийг мэдсэн үү?

Лей: Сайн мэдэхгүй л байна.

Ф: Аав чинь ийм үед мөнгөө алдсан нь их ноцтой хэрэг. Энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол танай Хуази компани дахиад хөл дээрээ босч чадахгүй ч байж магадгүй. Би тийм юм болохыг хүсэхгүй байна. Тийм болохоор чамайг Санцайтай дахиад үерхэнэ гэвэл эгч нь тусалж болох юм.

Лей: Эгч ээ. Энэ арга нэр төрд чинь сэвтэй санагдахгүй байна уу?

Ф: Том компани удирдахын тулд заримдаа ийм арга хэрэглэхээс аргагүй болдог. Чи аавынхаа бизнесийг хүнд байдалд ороосой гэж хүсэхгүй байгаа биз дээ?

Лей: Манай аав бизнесээ өөрөө мэдээд явуулчихна.

Ф: Хуази компани дампуурсан ч хамаагүй гэж үү?

Лей: Танд баярлалаа. Аав өөрөө учрыг нь олчихно.

Ф: Санцай нэг л өдөр А Сийд хаягдана гэж айхгүй байна уу?

Лей: Энэ тал дээр би танаас илүү хүүд чинь итгэж байгаа. Яагаад гэвэл тоглоом, хайртай бүсгүй хоёр өөр.

Ф: Тэгэхээр та нар хөдлөхгүй юм биз дээ?

Лей: Эгч ээ, би нэг зүйл хэлчихье. Би Санцайг найзын хувиар үргэлж хамгаалах болно. Нэмж хэлэхэд А Си дарамт шахал үзүүлж, хүчлэх тусам зөрүүдэлдэг хүн. Тэгэхээр тэрнийг Санцайгаас салгах гэж оролдох тусам А Сигийн таныг хайрлах сэтгэл үзэн ядалт болж магадгүй. Ингэх хэрэг байна уу? Би хэлэх зүйлээ хэлчихлээ. Эгч ээ, баяртай. Дарсаар дайлсанд баярлалаа. Эгч ээ, дахиад хэлчихье. Би Санцайг бүх насаараа хамгаалах болно. Тэрэнд муу юм болохыг яасан ч зөвшөөрөхгүй.

****************

Санцай:  Шаио Зы? Юу болоо вэ? Энд юу хийж байгаа юм? Яасан бэ? Дахиад дэлгүүр хэсэх гэсэн юм уу? Одоо дэлгүүрүүд хаачихсан байгаа. Шиао Зы...

Зы: А Си... А Си надтай үерхэхийг зөвшөөрсөн. Би баярласандаа яахаа мэдэхгүй байна. Өнөөдөр би гэр рүүгээ явж байгаад А Ситай уулзсан. Чи энд юу хийж байгаа юм?

Дао: Шиао Зы, хоёулаа үерхэе. Би чамд сайн байхыг хичээнэ ээ. Хүнтэй үерхэхэд буруу юм байхгүй гэсэн байх аа? Би чамд сайн болохыг хичээх болно.

Зы: Сонсож байна уу? Надад сайн болохыг хичээнэ гэсэн. Надад сайн болно гэсэн. Би баярласандаа яахаа мэдэхгүй байна. Би бүр тайвширч чадахгүй байна. Санцай, хүнд дурлахаар өөрийгөө мартчихдаг юм байна. Би өөрийнхөө хэн гэдгийг ч санахгүй байна.

Санцай: Баяр хүргэе.

****************

Ши: Би итгэхгүй байна. Тэрэнтэй нээрэнгээсээ үерхэх юм уу?

Мей:  Чи ээжийнхээ төлөвлөгөөг зөвшөөрчихөж байгаа юм уу? Би ойлгохгүй байна.

Дао: Хэн та хоёроос асуусан юм? Би нэгэнт шийдсэн.

Чин: Дао Минси. Дао Минси. Энэ үнэн үү?

Мей: Гэнэт баяжигчийн хүүхэд яагаад хашгичаад байна аа?

Ши: Аргагүй л гэнэт баяжигч юм даа.

Чин: Байж бай л даа. Надад асуух юм байна. Сүй тавьсан гэдэг чинь үнэн юм уу?

Дао: Үнэн бол юу гэж?

Чин: Үнэн байх нь ээ. Санцайгаас больж байгаа юм уу? Ашгүй дээ, ашгүй. Дао Минси баяр хүргэе. Яасан бэ? Хүн баяр хүргэж байхад. Чи сүй тавьчихсан юм чинь би Санцайтай үерхэж болно биз дээ?

Дао: Олон юм ярихаа боль.

Чин: Дао Минси.

Ши: Гэнэт баяжигчийн хүүхэд ээ... явахгүй бол зүгээр өнгөрөөхгүй шүү.

Дао: Чинхө надад баяр хүргэж байна. Тэрний хэлдэг зөв. Одоо Санцай надад ямар ч хамаагүй. Ингээд бүх зүйл дууссан. Бүгд  дууссан. Бүх зүйл өнгөрсөнд үлдсэн.

********************  

Зы: Дао Минси. Энд байна.

Эр: Эрхэм ээ,та ганцаараа юу?

Дао: Тэнд хүн хүлээж байна.

Эр: Ийшээ...

Дао: Би оройтчихсон уу?

Зы: Зүгээр ээ, зүгээр. Би хоцорчихож магадгүй гээд эрт ирсэн юм. Чи юу уух вэ?

Дао: Нэг капучино авъя.

Зы: Би ч гэсэн капучинонд дуртай. Би бас бяслагтай бялуу захиалчихсан. Эдний нэрийн бялуу. Чи идэж үзэх үү?

Дао: Надад сүүтэй цай өгчих. Баярлалаа.

Зы: бид хоёрын анхны болзоо болохоор би чамд бэлэг авчирсан.

Дао: Би бэлэг авчраагүй шд.

Зы: Зүгээр ээ. Бэлэг солицоно гэж яриагүй юм чинь. Чамд таалагдана гэж найдъя.

Дао: Баярлалаа.

Зы: Чи задалж үзэхгүй юм уу?

Дао: Гэртээ хариад задалж үзье.

Зы: За. Чамд өгөх бэлэг хайгаад дэлгүүрт явж байхдаа би чамайг ямар хүн бол, юунд дуртай бол гэж зөндөө бодсон.

Дао: Аан.

Зы: Яагаад дуугаа хураагаад байгаа юм? Аан. Баярлалаа. Капучино сайхан үнэртэж байна. Амталж үзэх үү?

Дао: Үгүй ээ, хэрэггүй. Чи өөрөө уу.

Зы: Зүгээр ээ, хуваагаад уучихъя. Өөр хүн байсан бол би тэгэхгүй байсан. Гэхдээ чи миний найз залуу юм чинь...

Дао: Би уумааргүй байна.

Зы: Зүгээр ээ, амсаад үз л дээ. Ёстой гоё үнэртэй байна.

Дао: Хэрэггүй гээд байна шд.

Зы: Аан. Чи миний тухай бодож үзсэн үү? Миний зурхайн орд, цусны бүлэг, бидний ааш зан тохирох бол уу гээд л.

Дао: Бүгд ямар ч хэрэггүй зүйл.

Зы: Зурхай зүгээр л сонирхолтой санагддаг юм.

Дао: Би надад хэн тохирохыг сайн мэднэ. Бусдаар хэлүүлж яах юм? Зурхай энэ тэр гээд бүгд ямар ч хэрэггүй юмнууд.  

Зы: Үнэндээ би ч гэсэн итгэдэггүй л дээ. Зүгээр л ярианы сэдэв гаргасан юм.

Дао: Кофе, цай уухаа больё. Явъя.

Зы: А Си хүлээ л дээ. Яасан хурдан явдаг юм бэ? Бид нар ямар уралдаж байгаа биш дээ? Дао Мин... Дао Минси.

Дао: Юундаа хашгичаад байгаа юм бэ? Би удаан явдаг хүнд дургүй.

Зы: Болзоо ийм байдаг юм уу? өмнө нь ч гэсэн ийм л байсан шд. Би чамтай болзоонд явна гэж баярлаад хувцасандаа анхаарч, бэлэг хүртэл авсан. Гэтэл чи уулзсанаасаа хойш над руу эгцэлж ч харсангүй. Надад юу ч хэлсэнгүй. Миний авч өгсөн бэлгийг ширээн дээр орхиод гараад явчихсан. Ингэх юм бол үерхэж яах юм?

Дао: За за, ойлголоо. Тэгээд яах ёстой юм?

Зы: Ирээд миний дэргэд зогс.

Дао: За?

Зы: Ингээд ярилцангаа хамт алхъя. Түрүүлж алхаж болохгүй.

Дао: Яагаад ийм төвөгтэй юм бэ? Гар тавь л даа.

Зы: Бид хоёр үерхэж байгаа биз дээ? Эртээд чиний хэлсэн үгэнд би одоо ч баяртай байгаа. Чи надад сайн болохыг хичээнэ гэсэн. Гэхдээ би эргэлзээд байна.

Дао: Юунд эргэлзээ вэ?

Зы: Чамайг тэр үгийг чин сэтгэлээсээ хэлсэн бол уу гэж эргэлзэж байна.

Дао: Хэтрүүлэх хэрэггүй. Би хичээнэ гэж хэлсэн биз дээ? Энэ чинь ганц хоёр хоногийн дотор болчихдог юм биш.

Зы: Хэр удах юм?

Дао: Би яаж мэдэх юм?

Зы: Хамаагүй ээ. Чи мэдэх ёстой. Би чамд сайн. Би чамд сайн гэдэгээ сайн мэдэж байна. Тийм болохоор чи надад сайн бол өөртөө итгэлтэй байх ёстой.

Дао: Яагаад хүн захиргаадаад байгаа юм?

Зы: Өөрийгөө л хэл.

Дао: За за. би хүн захиргаадах дуртай.

Зы: Би ч гэсэн дуртай.

*****************

Ф: Тэгээд? Тэр хоёр сайн ойлголцож байна уу?

Т: Тийм ээ. Шиао Зы авхай санаачлагыг гаргаж байгаа ч, тэр хоёр энэ долоо хоногт хоёр гурван ч удаа уулзсан.

Ф: А Си ухаан суусан бололтой. Санцай гэдэг тэр охин юу хийж байна?

Т: Залуу ноёнтой сургуулиас гадуур уулзахгүй байгаа. Гэхдээ Шиао Зы авхай тэрэн дээр очдог.

Ф: Шиао Зы Санцай дээр очдог гэнэ ээ? Юу болоод байна?

Т: Шиао Зы авхай гэнэн болохоор тэрэнд өөрсдийнхөө тухай ярьдаг юм байна лээ.

Ф: Тэр охин дотуур тамиртай юм аа. А Сийг тавьж явуулахгүй нь.

****************

Зы: Байна уу, Санцай. Чи хаана байна? Аан? Гэрээсээ гараагүй юм уу? Хурдан ир л дээ. Надад хэлэх юм зөндөө байна. За за. удахгүй уулзъя. Баяртай.

Санцай:  Амьдралаа өөрчлөгдөнө гэж бодож байтал яаж яваал гэдгийг мэдэхгүй ч, Шиао Зыгын хайрын зөвлөх болчихлоо. Яагаад ийм болчихдог байна аа?

Зы: Бид хоёр дараа нь... Санцай, чи сонсож байна уу?

Санцай: Тийм ээ. Тийм.

Зы: Дараа нь бид хоёр цэцэрлэгт хүрээлэнд очсон. Тийм газар очихоор эрэгтэй хүний сэтгэл хөдөлдөг биз дээ? Тэгсэн чинь намайг үнсээ ч үгүй. Дуугаа хураачихаад юм ч ярихгүй байсан. Үерхэл ийм байдаг юм бол уу?

Санцай: Өөрийгөө өрөвдчихлөө. Би энийг сонсох ёстой юм гэж үү? Надад таалагдахгүй байна.

Зы: Санцай, тэр чамайг үнсэж байсан уу?

Санцай: Аан?

Зы: Үнссэн биз дээ? Үнэнээ хэл л дээ. Чамд сайн хэвээрээ юм байна.

Санцай: Яалаа гэж дээ? Долоо хоногт чамтай гурван удаа уулзаж байгаа бол дээд амжилт тогтоосон гэсэн үг.

Зы: Нээрэн үү?

Санцай: Тийм ээ. Гудамжаар алхахдаа гараас чинь атгаж байаа бол ид шид гэсэн үг. Нөгөө гурав нь сонссон бол ухаан алдаж магадгүй.

Зы: Нээрэн үү?

Санцай: Нээрээ. Би юу гэж худлаа хэлэх юм?

Зы: За за. Санцай, би сандраад буруу юм хэлчихлээ. Намайг уучлаарай. Аав, ээж хоёр намайг эрхлүүлдэг болохоор би зовлон үзээгүй. А Си бид хоёрын харилцаа санаа зовоогоод байна. Тэрнийг надад сайн үгүйг  ч мэдэхгүй байна.

Санцай: Тэр Дао Минсийд их сайн юм шиг байна.

*******************

Лей: А Сигийн сүйт бүсгүй чам дээр байнга ирдэг юм уу?

Санцай: Тийм.

Лей: Нэг бол хийх юмгүй, эсвэл ямар нэг далд санаа байж магадгүй.

Санцай: Үгүй ээ. Санаа зовсондоо л тэр. Хуа Зилей Дао Минсийд тэрэнд сайн хандаж бай гээд хэлээд өг л дөө.

Лей: Би тэгж чадахгүй ээ. А Сийг миний үгэнд орно гэж бодож байна уу? Иймэрхүү юмнаас хол байсан нь дээр. Тэр хоёрын харилцаа сайн байх нь тэр хоёроос л шалтгаална. Бид нар хөндлөнгөөс тусалж чадахгүй.

Санцай: Чиний хэлдэг зөв л дөө. Гэхдээ...

Лей: Санцай, одоо болно. А Си өөрөө мэдээд асуудлаа зохицуулна. Тэр хоёрын асуудалд оролцоод байвал А Си, бас бусад хүмүүс юу гэж бодох бол?

Санцай: Тэр чинь юу гэсэн үг вэ? Би тэд нарын хэрэгт оролцохыг хүсээгүй шд. Шиао Зыгийн Дао Минсигийн талаар ярихыг сонсоод надад ч гэсэн хэцүү байдаг. Би ч гэсэн тэр хоёрын тухай мэдмээргүй байна.

Лей: Санцай. Чи энэ хэрэгт оролцохгүй байсан нь дээр. Тэгээд ч А Си, чи бид гурвын асуудал байгаа. Энийг мартаж болохгүй. А Сийд Шиао Зыд сайн ханд гэж хэлэх эрх надад байхгүй. Миний хэлж байгааг ойлгож байна уу? Миний тэгснийг хүмүүс сонсох юм бол намайг далд санаа агуулж байна гэж хэлнэ.

Санцай: Хуа Зилей.

Лей: Явъя,  хичээл эхэллээ.

Санцай: Тэрний хэлсэн үг намайг гайхшруулсан. Тэр надад анх удаа л Дао Минси бид гурвын харилцаа энгийн зүйл биш гэдгийг хэлж байна. Тийм ээ. Би Дао Минси, Шиао Зы хоёрын асуудалд оролцож болохгүй. Тэгэх юм бол байдал улам л төвөгтэй болно.

Зы: А Си. А Си.  А Си хүлээж бай л даа.

Дао: Яах гээд байгаа юм бэ? Ямар ч шалтгаангүй ирэхээ боль.

Санцай: Шиао Зы байна шд.  

Лей: Энэ Шиао Зы юм уу?

Дао: Битгий дага. Битгий дагаад бай.

Зы: Явахгүй. Би чамайг харах гэж ирсэн.

Дао: Ийм хэрэггүй юм хийхээ боль за юу. Хурдан буцаад яв.

Лей: Найз охин нь гэж харагдахгүй л байна даа.

Санцай: Хоёулаа хараад хэрэггүй байх. Тэр хоёрыг харахаас өмнө хурдан явъя.

Зы: Намайг үнс. Намайг яг одоо үнс гэж байна.

Дао: Юу гэнэ ээ? Чамайг үнс гэсэн үү?

Зы: Тийм. Намайг үнс. Санцайд хайргүй гэдэгээ надад батлаад өг. Чи надтай байхаараа үргэлж бодолд дарагддаг. Би чамайг юу бодож байгаа бол гэж байнга гайхдаг. Хэнийг бодож байгаа бол гэж боддог. Би найз охин чинь юм бол миний сэтгэлийг тайвшруулах ёстой биз дээ? Санцайд хайргүй юм бол яагаад намайг үнсэхгүй байгаа юм? Надад батлаад өг. Надад батлаад өг.

Дао: Нүдээ ань.

Лей: А Сийг Шиа Зыд сайн байлгахыг хүсээд байсан байх аа? Одоо санаа амар байж болно. Яагаад дуугаа хураачихав? Тийм гэнэтийн байна уу?

Санцай: Үгүй ээ. Тийм биш. Харин ч сайн хэрэг байна. Миний хүсч байсан юм. Яг одоо надад сургуулийн бүх амралтыг ар араас нь амарчихсан юм шиг сайхан санагдаж байна. Үгүй. Тэгж хэлж болохгүй юм байна. Яг л саран дээр анх удаа хүн бууж байгаа юм шиг тийм сэтгэгдэл төрж байна. Сайхан байна. Яасан бэ?

Лей: Хэн нэг нь чиний бодлыг таачихаар чи зогсохоо мэдэхгүй ярьдаг.

Санцай: Би... Тийм биш ээ. Өөрийгээ хүний бодлыг таадаг сэтгэцийн эмч гэж бодохоо боль. Наадах шигээ хичээлдээ анхаарч байгаач.

Лей: Цүнхээ мартчихлаа.

*****************

Чин: Санцай.

Санцай: Чинхө.

Чин: Яасан бэ? Сэтгэлээр унасан харагдаж байна.

Санцай: Юу ч биш ээ.

Чин: Үгүй ээ? Юу болсон юм?

Санцай: Би ч үнэхээр тэнэг юм даа. Юу ч болсон сайн бодохгүй, сэтгэл хөдлөлөө дагадаг. Ямар нэг юм болсны дараа гэнэтхэн миний бодож байснаас өөр гэдгийг нь ухаардан. Тэнэг. Лижен, Шиао Шун одоо бас...

Чин: Тэгж ярих хэрэггүй ээ. Энэ чинь чиний давуу тал. Чи хүн болгоныг сайн хүн гэж боддог. Тийм болохоор л чи хүмүүст муу санадаггүй. Тэр хүмүүс хичнээн муу санаатай байсан ч чи тэднийг уучилсан. Чи үнэхээр сайхан сэтгэлтэй хүн.

Санцай: Нээрэн үү?

Чин: Мэдээж. Би тийм болохоор би чамд сайн.

Санцай: Тийм үү?

Чин:  Тийм ээ. Би Санцайд сайн. Яана аа. Үнэнээ хэлчихлээ.

Санцай: Чиний хэлдэг зөв. Яг ийм чухал үед үнэнийг олж мэдэхэд оройтохгүй.

Чин: Хөөе. Санцай. Санцай?

Санцай: Одооноос ухаантай байж, бүгдийг эхнээс нь эхэлнэ ээ. Бодоод байсан чинь... Сүүлийн үед миний дарамт багассан юм байна. Одоо л анх байсан шигээ, юу ч үгүй,  бүгдийг эхнээс нь эхэлж болох юм байна.

Чин: Юу ч үгүй биш ээ. Чамд би байгаа.

Санцай: Энэ бүх зовлон бэрхшээлийг орхих хэрэгтэй. Чинхө.

Чин: За?

Санцай: Баярлалаа. Үргэлж дэргэд минь байсанд баярлалаа. би үргэлж сайн найз чинь байх болно. Амалж байна.  Баяртай.

Чин: Баяртай.

******************

Санцай: Байна уу? Хуа Зилей. Юу болоо вэ?

Лей: Сэтгэл нь шархалсан охинд санаа зовоод. Тэгээд хамт кофе ууя гэж урьж байна.

Санцай: Вун сэтгэл нь шархалсан охин бэ? Амаа мэдэж байгаарай. Тэгэхгүй бол энэ хөөрхөн  чамтай дахиад кофе уухгүй шүү.

Лей: Цаг агаар ийм үед би гадуур алхаж, кофе уух дуртай. Би яг энд ирж суугаад кофе уух гэж байснаа чамайг хараад.

Санцай: Ганцаараа алхаж, кофе уухаар ганцаардахгүй байна уу?

Лей: Стресст орсон хүн л ганцаарддаг юм.

Санцай: Битгий хүн дайруулаад бай. Би аль хэдийн сайн бодсон. Өмнө нь уулздаг байхдаа одооных шигээ хамаагүй ярьдаг байсан бол хичнээн сайхан байх бол. 

Лей: Яасан?

Санцай: Зүгээр ээ. Эндхийн уур амьсгал  сайхан байна. Бүр тайвширчихлаа.

Лей: Ийм өдөр халуун рашаанд ормоор санаддаг юм.

Санцай: Ийм халуун өдөр яаж халуун рашаанд орох юм бэ? Чи бас надтай бороотой өдөр цаасан шувуу хөөргөсөн  юм байна. Чи үнэхээр хачин хүн юм аа.

Зы: Санцай. Ингэж таарах гэж.

Санцай: Тийм  байна. Ингэж таарах гэж.

Зы: Та хоёр ирээд удаж байна уу?

Санцай: Тийм ээ, нэлээн түрүүн ирсэн.

Зы: Энэ хэн юм? Та хоёр болзож байгаа юм уу?

Санцай: Үгүй ээ. Энэ Хуа Зилей. Бид хоёр санамсаргүй таарсан юм.

Зы: Чи Хуа Зилей юм уу? Сайн уу, намайг Шио Зы гэдэг. А Сигийн сүйт бүсгүй. Хэдүүлээ хамт суух уу? Алив ээ, яагаад хол суучихсан юм? Ийшээ суучих. Ийшээ суу. Чи нааш ир, ийшээ суу. Суу...

Санцай: Та хоёр болзоонд явж байгаа юм уу?

Зы: Тийм ээ.

Санцай: Та хоёрын харилцаа сайн байгаа бололтой.

Зы: Тийм ээ. Бид хоёрыг хар даа. дурлалт хосууд шиг харагдаж байна уу?

Санцай:  Аан, тийм байна.

Дао: Дуугүй байгаач.  

Зы: Яагаад уурлаад байгаа юм бэ?  Уучлаарай. Ичээд тэгж байгаа юм.

Санцай: Зүгээр ээ. Бид хоёр дасчихсан.

Зы: Тэр ч гэсэн тэгж хэлсэн. Уйтгартай байгаа болохоор гэртээ харимаар байна гэсэн. Зочид буудалд оръё гэсэн чинь зугтчихсан.

Лей: Зочид буудал уу? Арай л хурдан байгаа юм биш үү?

Зы: Тийм биш ээ. Бид хоёр үнсэлцсэн. Тийм болохоор дараагийн алхам хийхэд болно гэсэн үг.

Дао: Дэмий юм ярихаа болиоч дээ.

Санцай: Яасан? Найз охин чинь ингэж хичээж байхад хичээл зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй шд. Бас сайн эрэгтэй, эмэгтэй хүний урмыг хугалдаггүй юм.

Зы: Яг зөв. Хэдүүлээ манай зуслангийн байшинд очвол ямар вэ? Маргааш амралтын өдөр юм чинь бүгдээрээ хамт явъя.

Санцай: Хэрэггүй ээ. Хуа Зилей бид хоёр та нарт саад болмооргүй байна. Тийм ээ, Хуа Зилей?

Лей: Халуун рашаан байгаа юу?

Зы: байгаа, байгаа. Рашаанд ормоор байна уу? Тэгвэл манай халуун рашаан сайн шүү.

Лей: Болж байна. Тэгвэл би очино оо.

Зы: Тэгвэл бүгдээрээ хамт явъя.

***************

Т: Эзэгтэй.

Ф: Ямар нэг өөрчлөлт   байна уу?

Т: Эзэгтэй, залуу ноёнтон Шиа Зы авхайтай цуг зуслангийн байр руу нь явсан. Би тэдний орохыг өөрийнхөө нүдээр харсан. Өнөөдөртөө тэндээ хонох байх.

Ф: Шиао Зы ухаантай охин. Жаахан сэжүүр өгөхөд л ойлгочихож.

Т: Гэхдээ Хуази залуу ноён, Санцай авхай хоёр ч гэсэн тэнд очсон.

Ф: Юу? Юу болоод байгаа юм?

Т: Тэр дөрөв кафед таарсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй бүгдээрээ Шиао Зы авхайн зуны байшин руу явсан.

Ф: Энэ Санцай гэдэг эм, нойтон хамуу шиг салахгүй юм аа. Юу төлөвлөөд байгаа юм бол? Хүлээгээрэй. Чи сая Хуа Зилей тэр хоёр цуг явж байсан гэсэн үү?  Тэгээд дөрвүүлээ тэнд очсон юм уу?

Т: Тийм ээ.

Ф: А Сийг орхиод, буцаад Хуа Зилейтэй нийлэхээр шийдсэн юм бол уу? Сайн л биз. Өнөө шөнө А Си, Шиао Зы хоёрын харилцаа шийдэгдэнэ. Тэр Санцай гэдэг охин бууж өгөхөөс аргагүй болно.

****************

Зы: Сайхан байна. Санцай, яасан бэ? Яагаад баргар царайлчихаа вэ?

Санцай: Юу ч биш ээ. Би зүгээр л танай сайхан байшинг харж байна.

Зы: Нээрэн үү? Уг нь ч давгүй л дээ. Гэхдээ жаахан хуучных, бас жижигхэн. Гэхдээ хааяа ирэх сайхан байдаг юм.

Санцай: Шиао Зы. Дао Минси та хоёрын харилцаа сайн байгаа нь сайн хэрэг.

Зы: Миний өмнөөс баярлаж байна уу? Надад ч гэсэн сайхан байгаа.

Санцай: Сайн хэрэг.

Зы: Баярлалаа.

Санцай: Үгүй ээ. Надад сайхан биш байна. Надад хэцүү байна. Тэр хоёрыг үнсэлцсэнээс хойш миний зүрх шархалсан. Дао Минсигийн хайр маш хүчтэй. Сэтгэл маань хүнд оргиж, бачимдаж байна.

Зы: Бусад хосууд ямар байдгийг мэдэхгүй ч, би өөртөө А Си бусад залуусаас өөр гэж хэлдэг. Заримдаа тэрний хэрэггүй зан миний уурыг хүргэдэг ч гэсэн. Тэр миний хэлснийг заавал хийдэг.

Дао: Чамайг зугтах юм бол би араас чинь очино. Хаана ч байлаа гэсэн, там ч бай, дэлхийн нөгөө хагас ч бай, би заавал араас чинь очино.

Санцай: Би тэрнээс зугтаж, энэ бүгдийг дуусгаж чадна гэж бодсон. Гэтэл яагаад ч юм эргүүлэг шиг буцаад татагдаад орчихсон юм шиг санагдаад байна. Энэ удаа миний шарх их гүнзгий байна.

Зы: Март даа. Зүгээр. Би өөрийгөө бусадтай харьцуулахгүй. Тэрнийг санаачлахгүй бол би өөрөө санаачлагыг гартаа авна. Өнөөдөр бид дахиад нэг алхмаар урагшилна гэж найдаж... Санцай. Хүн байна уу? Хүн байна уу? Туслаарай.

Дао: Юу болсон бэ?

Зы: Санцай усан сан дотор ухаан алдчихлаа. Би өргөж дийлэхгүй...

Лей: Халуун рашаанд удсанаас болоод ухаан алдсан байх.  Удахгүй ухаан орох байх аа.

Дао: Шиао Зы. Тэр хоёрыг өрөөнд нь хүргээд өгчих.

Зы: За. дагаад яв.

17-р анги төгсөв.

Back to episodes Go home