Meteor garden-16
Үргэлжлэх хугацаа: 42мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ф: эм, Дао Минсигийн ээж, Дао Мин Фен
Т: эр, Дао Минфений туслах
Гарчиг: Солирын орд. 16-р анги
Санцай: Чи даарчихсан уу? Хүрмээ өмсчих.
Дао: Хэрэггүй ээ.
Санцай: Хэрэггүй гэнэ шүү. Ханиад хүрчихээд намайг буруутгах гэж байгаа юм. Яасан? Цаашаа хар.
Дао: Зүгээр л харж байна, яав л гэж.
Санцай: Дэмий юм бодохоо боль. Надад хүрээд үзээрэй. Гол руу шидчихнэ шүү.
Дао: Чи хачин хүн шүү. Нэг нэгэндээ сайн бол хосууд хүссэн зүйлээ хийж болно шд. Тэгээд ч би... Хэм... мэдрэмжтэй хүн шүү. Яагаад ингээд байдаг юм?
Санцай: Дао Минси, би энийг чамаас асууя гэж бодож байсан юм. Яагаад намайг чамд сайн гэж боддог юм?
Дао: Миний совин.
Санцай: Совин? Чиний совинд итгэж болох юм уу?
Дао: Тэгвэл үгүй гэж үү? Энэ асуудлыг одоо шийдчихье. Чи юу гэж боддог вэ?
Санцай: Би өөрөө ч, сайн мэдэхгүй л байна.
Дао: Дандаа ингэж байх юм.
Санцай: Би үнэхээр мэдэхгүй байна. Би чамаар тоглоогүй. Надад бас нэг асуух юм байна.
Дао: Хэл.
Санцай: Яагаад би юм? Манайх ядуу, бас алдар хүнд байхгүй. Манай сургуульд баян айлын, хөөрхөн охид зөндөө байдаг шд. Яагаад намайг сонгосон юм? Чи галзуурчихсан юм биш үү?
Дао: Магадгүй.
Санцай: Аан?
Дао: Би ч гэсэн яагаад чамд хайртай болсон юм бол гэж бодож үзсэн. Гэхдээ би хариултыг нь олоогүй. Тэртэй тэргүй надад мөнгө, зэрэг дэв, нэр хүнд, царай байгаа юм чинь... чи байгаагаараа байхад болно.
Санцай: Царайлаг гэнэ шүү. Тэнэг. Тийм төгс хүн байдаг бол би ч гэсэн хармаар л байна. Чи үнэхээр...
Дао: Юундаа инээсэн юм. Хүн өлсөөд байхад. Би чам шиг хүмүүсээсө өр. Миний биед өөх байхгүй болохоор амархан өлсдөг юм.
Санцай: Нээрэн надад жигнэмэг байгаа.
Дао: Яасан?
Санцай: Яагаа ч үгүй. Юу ч биш.
Дао: Юу нуугаад байгаа юм?
Санцай: Юу ч биш ээ.
Дао: Харъя л даа.
Санцай: Үгүй ээ.
Дао: Өг л дөө.
Санцай: Үгүй ээ.
Дао: Өгөөч дээ. Энэ юу вэ?
Санцай: Чиний төрсөн өдрийн бэлэг.
Дао: Төрсөн өдрийн бэлэг үү? Мартчихсан гэсэн биз дээ?
Санцай: Хүмүүс чамд спорт машин гээд үнэтэй бэлэг өгөөд байсан. Тэгээд би ичээд өгөөгүй юм. Хамаагүй битгий татаад бай л даа. Зөөлөн. Би бялууны дэлгүүрт хийсэн юм. Жаахан түлэгдчихсэн. Ширтэхээ боль л доо. Хүн ичээгээд байх юм. Уучлаарай, надад өөр өгөх юм байсангүй. Мөнгөгүй болохоор... Чамтай адилхан жигнэмэг хийх амархан байх гэж бодсон юм. Тэгсэн чинь хэцүү юм байна лээ. Би хэд хоног өдөр болгон хийж үзсэн. Энэ чамтай хамгийн адилхан болсон нь. Харахаа боль оо. Дургүй байгаа бол буцаагаад өгөөдөх.
Дао: Би баяртай байна. Жигнэмэг өгсөнд баярлалаа.
Санцай: Хүүхэд шиг инээхийг нь анх удаа л харж байна. Энийг хараад уур ч гарчихлаа. Миний хийсэн түлэнхий жигнэмэгийг хараад Дао Минси ингэж баярлаж байна гэхээр...Би ч гэсэн өлсөөд байна. Наадахыг чинь идье.
Дао: Болохгүй ээ. Чи надад зориулж хийсэн шд. Өлссөнч гэсэн жаахан тэсчих. Надад өгсөн жинэмэгээ идэж болохгүй.
******************
Дао: Хөөе, Лей. Бос л доо. Хэр удаан унтах гэсэн юм бэ? Өрөөнд чинь одоо болтол буйдан байхгүй юм уу? Би хаана суух юм?
Лей: Буйдан зочны өрөөнд байгаа. Тэнд очиж суу.
Дао: За за март. Хурдан босоод ир. Чамтай ярих юм байна.
Лей: Юу хийгээд байгаа юм бэ? Гэртээ харь л даа.
Дао: Яаж гэртээ харих юм? Ээжтэй муудалцчихсан байж яаж харих юм? Америк руу буцсаных нь дараа л гэртээ харина.
Лей: Дөнгөж зургаа хагас болж байна. Юу хийгээд байгаа юм бэ?
Дао: Хөөе. Чамд нэг юм харуулъя. Энийг хар л даа. Энэ юу вэ? Санцайгийн өгсөн төрсөн өдрийн бэлэг. Надтай адилхан жигнэмэг. Надад дургүй гээд байдаг мөртлөө, надад сайн байгаа биз. Хар л даа, надтай адилхан байна уу? Өөр хүн хийсэн бол би тоохгүй байсан юм. Гэхдээ Санцай өгсөн болохоор... Надтай адилхан байна уу? Хөөрхөн байна уу? Чи... Чи яаж байна аа? Хэн чамайг ид гэсэн юм? Наадах чинь миний төрсөн өдрийн бэлэг. Хурдан гаргаад ир. Хурдан нулимаач. Гаргаад ир... Хурдан нулим гэж байна. Хэн чамайг ид гэсэн юм.
******************
Ээж: Хэн бэ? Манайд хүн ирдэггүй дээ. Хөөе. Манай сонин захиалах мөнгө байхгүй ээ. Цагаа үрэх хэрэггүй. Хэн бэ? Өө, царайлаг залуу, хөөрхөн эмэгтэй юу хийж яваа билээ? Та нар хаяг андуурсан байх. Би та нарыг танихгүй юм байна.
Ф: Энэ мөн үү?
Т: Тийм ээ, эзэгтэй. Тэр авхай энд амьдардаг юм.
Ээж: Юун авхай билээ?
Т: Та Санцай авхайн ээж нь мөн үү?
Ээж: Та нар яаж мэдсэн юм?
Т: Энэ бол Даомин эзэгтэй.
Ээж: Дао Минсигийн ээж юм уу? Ямар хэргээр ирээ вэ? Алив, наашаа ор ор. Хурдан ор. Хурдан орж суу. Хөөе, гутлаа... Энэ ногоо... Санцай. Хурдан босоорой. Дао Минсигийн ээж ирчихлээ. Санцай. Санцай хурдан бос л доо. Дао Минсигийн ээж ирсэн. Хурдан бос... Ус уу. Танилцахад таатай байна.
Ф: Би Дао Минсигийн ээж. Өглөө эрт ирж төвөг удсанд уучилна биз.
Ээж:Зүгээр ээ. Дао Минси залуу ноён манай Санцайг сайн халамжилж байгаа.
Ф: Ютиан, гаргаад ир.
Т: За.
Ф: Цаг хугацаа хайран болохоор шууд илэн далангүй ярилцъя.
Ээж: Зүгээр ээ, зүгээр. Цаг хугацаа хайран биш. Юу л байна зав байна.
Ф: Би яах гэж ирсэнээ юмаа илэн далангүй хэлчихье. Санцай авхай, манай А Сийгаас сал. Мэдээж, би чамайг гар хоосон үлдээхгүй. Энд арван сая доллар байгаа.
Санцай Ээж: Арван сая?
Ф: Ингэж хэлэх нь бүдүүлэг хэрэг боловч, гэхдээ танай санхүүгийн байдал сайнгүй байгаа бололтой. Тийм болохоор тойруулж ярих хэрэггүй байх. А Си манай гэр бүлийн бизнесийг өвлөж авах хүн гэдгийг та нар мэдэж байгаа. Тийм болохоор ээжийнх нь хувьд би тэрнийг буруу юм хийхээс сэргийлэх ёстой. Ялангуяа зам дээр нь гарч ирсэн саад тотгор зэрлэг ургамлыг аль болох хурдан зайлуулж байхгүй бол болохгүй.
Санцай: Намайг саад тотгор, зэрлэг ургамал гэж байх шив. Намайг арван саяар худалдаж авах гэсэн юм биз дээ. Тэнэг хөгшин шулам. Өөрийгөө юу гэж бодсон юм болоо?
Ф: Яасан? Та нар А Сийг үнэхээр охинд чинь сайн гэж бодоогүй биз дээ? Зүгээр л тоглож, зугаацж байгаа юм. Яаж ч хэтрүүлсэн гэсэн, танай охин эцэст нь танай охин л хохироод үлдэнэ. Тийм болохоор ингэсэн нь дээр гэж бодож байна.
Ээж: Түр хүлээгээрэй.
Санцай: Ээж ээ, та яаж байна аа?
Т: Хөөе хөөе. Яаж байна аа?
Санцай: Ээж ээ.
Ээж: Наад мөнгөө өөртөө үлдээ. Эндээс хурдан гар.
Санцай: Ээж ээ.
Т: Эзэгтэй.
Ээж: Хүүхдийг нь доромжлоход эх хүнд ямар байдгийг мэдэх үү? Ядуу хүн болохоор эх хүн биш гэж бодоо юу?
Ф: Таны хэлж байгааг сайн ойлгож байна. Үнэхээр авахгүй юм биз дээ?
Ээж: Авахгүй.
Ф: Ойлголоо. Явцагаая.
Т: Мэдлээ. Баяртай.
Санцай: Итгэмээргүй юм. Ээж арван сая доллараар татгалзчихлаа. Тийм их мөнгөнөөс... Ээж ээ, би танаар бахархаж байна. Сайн байна. Надад ч гэсэн зориг мэдрэгдэж байна. Бид ядуу ч гэсэн,бардам зангаа гээж болохгүй. Тэр хөгшин шулам бид нарыг мөнгөөр доромжилж болно гэж бодсон юм байх даа. чадахгүй юм чинь.
Ээж: Чи чинь юу яриад байна аа?
Санцай: Аан?
Ээж: Тэр эмэгтэй хүүгээсээ түрүүлж үхэх нь ойлгомжтой. Би юу гэж аравхан сая доллар авч байдаг юм? Холын хараатай байх хэрэгтэй. Би Дао Минсигийн бүх хөрөнгийг авах болно. Надад төлөвлөсөн юм байгаа.
Санцай: Ээж ээ, яаж тэгж болдог юм бэ?
Ээж: Сайн төлөвлөгөө. Санцай, тийм болохоор чи ямар ч хамаагүй аргаар, заавал Дао Минситэй гэрлэх хэрэгтэй. Тэр хөгшин эмийг үхтэл нь уурлуул. Тэгээд бүх хөрөнгийг нь өвлөж ав. Аав бид хоёр чинь залуу, хүчтэй байна. Тэгээд хөгширсөн хойноо баян болж жаргана гэсэн үг.
Санцай: Та чинь юу яриад байна аа? Дөнгөж саяхан л өөр юм яриад байсан чинь. Тэгвэл мөнгийг нь авахгүй яасан юм? Өөрөөсөө ичихгүй байна уу? Уур хүрчихлээ.
*************
Дао: Энийг хар даа. Миний ууртай царайгаар бас жигнэмэг хийчихсэн байгаа биз. Надтай адилхан байна уу? Та нарт байхгүй юм чинь.
Ши: Тэгээд юу гэж? Тийм л сайхан жигнэмэг юм бол патент авчихаач.
Дао: Хөөе. Ши Мен, чиний хэлдэг зөв шүү.
Мей: Тэр гайхуулж байгааг нь.
Лей: Өглөө хар үүрээр яг ийм байдалтай манайд ирсэн.
Мей: Албаар танайд очиж уурыг чинь хүргэж байгаа юм. Чамайг үргэлж өрсөлдөгчөө гэж боддог.
Дао: Мей Зуо. Ямар олон юм ярьдаг юм. Хэн чамаас асуусан юм? Ы
Ши: Ээж нь тэр хоёрыг салгахын тулд юу ч хийхээс буцахгүй гэдгийг мартчихаж. Нэг юм асууя. Жаргалтай байхыг бодоход Санцай та хоёр өнгөрсөн шөнө цагийг сайхан өнгөрүүлсэн байх.
Дао: Аан?
Мей: Та хоёр тэгээд хийсэн юм уу?
Дао: юу хийсэн юм уу гэж? Бид хоёр зөндөө өлссөн.
Ши: Сэдэв битгий өөрчлөөд бай.
Дао: Юу?
Мей: Тэгээд тэрэнтэй унтсан юм уу?
Дао: Дэмий юм ярихаа боль.
Ши: Бүтэлгүйтчихэж. Төрсөн өдөр дээрээ хайраа илчилж, бүтэн шөнийг хамт өнгөрөөчихөөд, тэр чамд өөрийнхөө хийсэн жигнэмэг хүртэл өгч байхад чи яагаад дотно байж чаддаггүй юм бэ? Чи эр хүн мөн үү?
Мей: Өдий насалчихаад зандан хэвээрээ. Ийм сайхан боломжийг алдаж байдаг. Хэрэггүй амьтан. Манай Ф4-ийг гутааж байна шүү.
Дао: Би хүнийг хүчлэх дургүй. Би ямар та нар биш.
Мей: Хөөе. Тэгж ярихгүй шүү. Манай найз охидууд бүгд насанд хүрсэн, бас харилцан зөвшөөрдөг юм шүү.
Ши: Бодоод үз л дээ. Санцай шиг охин тийм юм сонирхох хүртэл чи тавин нас хүрэх байлгүй.
Мей: Санцайг хараад ээжийн чинь царай ямар болсныг харсан уу? Хор харж байгаа юм шиг л байсан.
Дао: би өөрөө шийднэ. Ээж ч бай өөр хэн ч бай миний хэрэгт оролцож чадахгүй.
Ши: Тийм болохоор л Санцай та хоёрыг яаравчлах хэрэгтэй гээд байна шд. Санаачлагатай бай л даа.
Мей: Ийм гэнэн байж, Яаж ээжийгээ дийлэх юм?
Дао: Лей. Чи юу гэж бодож байна?
Лей: Санцайг сайн хамгаалаарай.
********************
Ю: Арван сая доллар уу? Дао Минсигийн ээж хүүгээс нь холдвол арван сая доллар өгнө гэсэн юм уу?
Санцай: Тийм.
Ю: Итгэмээргүй юм. Баян хүмүүс аргагүй өөр юм аа. Өгөөмөр юм аа. Тэгээд чи авсан уу?
Санцай: Юу гэж авах юм? Би тийм хүн үү?
Ю: Нээрэн. Арван сая долларыг нь аваагүй юм чинь Дао Минситэй үерхэнэ гэсэн үг биз дээ? Ээж нь их уурласан байх даа.
Санцай: Ээж нь их ууртай байсан. Гэхдээ мөнгийг нь авахгүй байлаа гээд би Дао Минситэй үерхэнэ гэсэн үг биш. Тэгээд ч, тийм хадам ээжтэй болчихвол хэзээ ч жаргахгүй байх.
Ю: Хадам ээж ээ? Би чамайг Дао Минситэй хуримлана гэж яриагүй шд.
Санцай: Тийм ээ, тийм. Би тэгж хэлэх гээгүй. Бид хоёр хоёр өөр хүн. Би хэзээ ч тэрэн шиг болж чадахгүй. Юу л яриад байна даа? Толгой эргэчихлээ. Тавтай морил.
Ю: Тавтай морил.
Т: Санцай авхай. Ерөнхий захирал намайг явууллаа. Энэ захиаг уншаад үзээч... Одоо надтай явж болох уу?
*********************
Эр: Уучлаарай. Залуу ноёнтон бидэнтэй явна уу.
Дао: Юу хийгээд байгаа юм? Та нар тэр хөгшний бие хамгаалагчид байх аа?
Эр: Энэ ерөнхий захирлын тушаал. Та бидэнтэй хамт явна уу.
Дао: Намайг яв гэхээр явчих юм шиг харагдаад байна уу?
Эр: Залуу ноёнтон, уучлаарай.
Дао: Хөөе. Та нар яаж байна аа?
*******************
Т: Ийшээ...
Дао: Санцай.
Ф: Зочид ирээгүй байна уу?
Т: Сая утсаар ярьсан. Гадаа ирж байна гэсэн.
Дао: юу хийгээд байгаа юм? Санцайг яах гэж авчирсан юм?
Зы: Юугаа хийгээд байгаа юм бэ? Яагаад ийм хувцас өмсүүлээд байгаа юм? Намайг тавь. Гутлынхаа өсгийгөөр цохичихно шүү. Та нар хэн юм?
Ф: Энэ бол Хө Юанзи авхай. А Си, энэ чиний сүйт бүсгүй.
Хө: Уучаарай. Уучлаарай. Оройтчихлоо.
Ф: Уулзалгүй удсан байна шүү. Хө ноёнтон, Хө эзэгтэй.
Хө: Тийм ээ. Уулзалгүй удсан байна. Энэ А Си залуу ноёнтон байх.
Х-ээж: Үнэхээр царайлаг залуу болжээ. Сайн уу. бид хоёр Шиао Зыгийн ээж, аав нь.
Зы: Аав аа, ээж ээ юу яриад байна аа? Хэн гэрлэнэ гэсэн юм?
Хө: Шиао Зы. Дуугүй бай. Энэ хүүхдийг дээ. Бид хоёр эрхлүүлснээс л болж байаа юм. Биднийг харж хандаж байгаарай.
Дао: Та нар битгий мөрөөд. Юун наргиа вэ? Миний өмнөөс хэн шийдвэр гарга гэсэн юм?
Зы: Миний өмнөөс шийдвэр гаргах хэрэггүй.
Х-ээж: Та хоёр адилхан юм аа.
Ф: Сургуулиа төгссөний чинь дараа хуримын товоо гаргая. Тэгэхээр энэ хоёр жилийн дотор нэг нэгнээ сайн мэдээд ав.
Х-ээж: хоёр жил залуу хүмүүсийн хувьд урт байж магадгүй. Өөрсдөө эрт гэрлэхийг хүсвэл бид татгалзахгүй.
Ф: Юу болохыг харж л байя.
Дао: Юу яриад байгаа юм бэ?
Зы: Би яасан ч зөвшөөрөхгүй.
Х-ээж: Энэ чинь...
Санцай: Би... би...
Ф: Санцай авхай, энд ирсэнд баярлалаа. Одоо нөхцөл байдлыг ойлгосон биз дээ?
Санцай: Ойлголоо.
Ф: Сайн байна. Аргагүй л ухаантай охин юм. Чамайг нэг л өдөр өөртөө тохирох сайн хүн олно гэдэгт итгэлтэй байна. Хө ноёнтон, Хө эзэгтэй алив сууцагаая. Ийшээ суу. Та нар сайн сууж байсан уу? Алив наашаа. Наашаа суучих... наашаа.
Хө: Уулзах сайхан байна шүү.
Санцай: Буцаад явах хэрэгтэй. Шиао Юу бялууны дэлгүүрт намайг хүлээж байгаа. Нээрэн, өнөөдөр цалин буудаг өдөр. Цалингаа аваад ээжид өгнө өө. Гэхдээ миний хөл яагаад зоогдчихсон юм шиг хөдлөхгүй байна аа?
Ф: Өнөөдөр онцгой өдөр болохоор...
Хө: Тийм ээ.
Ф: Хөөе. Хурдан бариад ав.
Дао: Зайл. Хурдан явъя... Бид хоёр удаан гүйсэн болохоор одоо барьж чадахгүй
Зы: Гэхдээ...
Дао. Одоо хоёулаа тэр хөгшнийг Америк явах хүртэл нуугдсан нь дээр байх. Энэ миний хийсэн юм биш шүү. За юу? Яагаад чи байгаа юм? Юу хийж байгаа юм?
Зы: Би л чамаас асуумаар байна. Ягаад хүн чирээд байгаа юм?
******************
Санцай: Дан Минси, тэнэг амьтан.
Зы: тэнэг амьтан минь, хаашаа ингэж яараад байгаа юм? Хүлээ л дээ. Хөөе.
Дао: Юу хүсээд байгаа юм?
Зы: Мөнгө өг.
Дао: Мөнгөтэй байсан бол би такси авдаг юм байгаа биз дээ. Тэнэг.
Зы: байз л даа. Тархиа ажиллуулаач. Надад гутал байхгүй. Гүйсээр байгаад хөл өвдчихлөө. Энэ хүртэл хүн чирч гүйчихээд хаяж явах гээд байгаа юм уу? Арай дэндүү юм биш үү?
Дао: Надад хамаагүй.
Зы: Намайг үүрээд яв.
Дао: Хөөш. Чи ямар сармагчин ууы? Хурдан буу.
Зы: Намайг үүрээд хүргэж өг.
Дао: Буугаач. Буу... Яах гээд байгаа юм?
Зы: Чих чинь эмзэг байх нь ээ? Жаахан хазсан чинь улайчихлаа.
Дао: чи ямар сармагчин уу? Хохь чинь шүү.
*****************
Санцай: Юу хийгээд байга юм болоо? Тэрнийг дагуулаад зугтчихсан. Тэгэхээр тэр хоёр нэг нэгнээ мэддэг гэсэн үг. Тийм байж, мэдэхгүй царайлж яадаг байна аа? Би тэнэг юм шиг тэнд ганцаараа үлдчихсэн.
Ю: Тийм юм болоо юу?
Санцай: Тийм ээ. Би өөрийнхөө нүдээр харсан. Хайр дурлалын кинонд гардаг шиг хөтлөлцөөд гараад гүйчихсэн.
Ю: Санцай. Чамд их хэцүү байсан байх даа.
Санцай:Аан?
Ю: Дао Минси сүйт бүсгүйтэй болохоор.
Санцай:Юу гэж дээ. Би яасан гэж уурлах юм? Би угаасаа нэгмөсөн дуусгая гэж бодож байсан юм. Харин ч сайн юм боллоо.
Ю: Гэхдээ чи их ууртай харагдаж байна.
Санцай: Тийм үү? Тийм биш ээ. Харин ч баяртай байна. Сайн юм боллоо. Гэхдээ чамайг дэлгүүр дээр ганцааранг чинь үлдээсэнд уучлаарай. Одоо бүх асуудал шийдэгдсэн болохоор би дахиад тэгэхгүй ээ. Одоо би чөлөөтэй болсон.
Ю: Дао Минси залгаж байгаа байх. Утсаа ав. Утсаа авахгүй юм уу? Санцай, яасан бэ? Утсаа авахгүй юм уу?
Санцай: Утсаа авч яах юм? Авсан ч надад хэлэх үг алга. Үгүй ээ, баяр хүргэх хэрэгтэй юм байна. Маргааш сургууль дээр очихоороо баяр хүргэнэ ээ. Эд хөрөнгөтэй, хөөрхөн сүйт бүсгүйтэй болсонд нь өөрийн биеэр баяр хүргэнэ.
******************
Чин: Санцай.
Санцай: Дао Минси залуу ноёнтон, сүй тавьсанд баяр хүргэе.
Ши: Сүй тавьсан? Хэнтэй?
Санцай: Өчигдөр би та нараас болж эвгүй байдалд орсон.
Дао: Юу яриад байгаа юм? Чи өчигдөр өөрөө хараа биз дээ, би өөрөө чмэдээгүй байсан.
Мей: Юу болоод байна аа?
Дао: Бүгд тэр хөгшин шулмын гаргасан шийдвэр.
Санцай: Тийм үү? Тэгвэл чи яагаад тэрэнтэй хамт зугтсан юм?
Дао: Миний хэлэхийг сонс. Би андуурчихсан байна лээ.
Мей: Хөөе. Юу болоод байна аа?
Санцай:Яахаараа андуурдаг юм? Үс нь өөр, хувцас нь өөр, хоёр шал өөр хүнийг. Яаж андуурах юм? Чи сохор уу?
Дао: Яахаараа хүний хэлж байгааг ойлгодоггүй юм бэ? Би чам руу зөндөө залгасан, чи утсаа авахгүй байсан шд.
Санцай: Би яахаараа утсаа авч чиний худал шалтагийг сонсдог юмы? Чи энэ хоёртой яг адилхан. Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Гэрлэхээсээ өмнө зугаацаж байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу?
Дао: Хөөе.
Санцай: Сайн сонс. Чи андуурсан байна. Чамтай дахиад ярихгүй за юу.
Дао: Байз.
Санцай: Холдооч. Намайг тавь.
Дао: Са... Санцай.
Эм: Дао Минси сүй тавьчихсан гэж байна шд.
Эм: Харин тийм.
Эм: Санцайг хаячихаж байгаа юм уу?
Эм: Харин?
Дао: Амаа тат. үхмээр байна уу?
Мей: Юу болоод байна аа?
Чин: Мэдэхгүй ээ. Энэ Санцайд хаягдчихсан юм шиг байна.
Дао: Тэнэг амьтан. Хэн чамайг хүний хоол ид гэсэн юм?
*****************
Ши: Хө овогтын охин? Амеркийн газрын тосны магнаттай сайн харилцаатай байдаг, бас Хятад Тайваний засгийн газартай холбоотой байдаг Хө овогтыг хэлж байна уу? Муугүй шүү. Муугүй.
Мей: Тийм ээ. Даомин овогтынх ирээдүйн бэрээ сайн сонгож.
Дао: Манай Даомин компанид ганцхан газрын тосны салбар л дутаад байгаа. Хөгшин шулам ийм санаа гаргасанд гайхах юм алга.
Мей: Ээж чинь ухаантай юм аа. Та хоёрын хурим манай улсыг доргиосон том хурим болох байх а.
Дао: Амаа тат. Би юу гэж тэрэнтэй гэрлэдэг юм?
Ши: Яагаад болохгүй гэж? Хөөе. Царай нь ямар юм? Хөөрхөн юм уу?
Дао: Хөөрхөн? Муу сармагчин.
Мей: Юун сармагчин бэ? Царай нь тийм юм уу?
Дао: Миний нуруун дээр үсэрч гарч ирээд чихийг маань хаз...
Ши: Чих ээ? Чинийг чинь яасан гэж?
Мей: Яагаад улайгаад байгаа юм?
Дао: Та нарт хамаагүй. Холд.
Мей: Юу болоод байна аа?
Ши: Мэдэхгүй ээ. Гэхдээ сонирхолтой санагдаж байна.
***************
Санцай: Тэгж байхдаа таарсан амьтан. Өөрийнх нь буруу байж миний өөдөөс сөргөөлдөнө гэнэ ээ? Яахаараа андуурдаг юм? Шал хоёр өөр хүн байхад. Худалч амьтан. Гадил, амтат гуа хоёрыг яаж андуурах юм? Муу худалч... Зэрэг зиндаа нь тохирох сүйт бүсгүйтэй болсон бол сайн л биз. Тэртэй тэргүй салах гэж байсан юм чинь. Хөөрхөн охин байна. Өчигдрийн охинтой адилхан байна. Тэр мөн байна шд.
Зы: Хөөе. Чи мөн үү? хоёулаа өчигдөр таарсан байх аа? Чи ч гэсэн энд сурдаг юм уу?
Санцай: Сайн уу.
Зы: Хажууд чинь сууж болох уу?
Санцай:Суу суу.
Зы: Баярлалаа. Энэ сургууль ч том юм аа.
Санцай: Дао Минситэй уулзахаар ирсэн юм уу?
Зы: Тийм.
Санцай: Тийшээ явахаад оюутнуудын хоолны газарт байгаа.
Зы: За. баярлалаа. Тэр хачин амьтны сургууль нь ямар бол гэж бодож байгаад ороод ирлээ.
Санцай: Хачин залуу?
Зы: Тийм ээ. Өчигдөр надад мөнгө ч байхгүй. Би бас гутал ч өмсөөгүй байсан. Тийм байхад ганц ч үг хэлэхгүй яваад өгч байгаа юм даа. өөр хүн байсан бол тэгэх үү?
Санцай: Тэгээд орхиод явчихсан юм уу?
Зы: Тийм ээ. Миний хөл өвдөөд би бүтэн цаг алхаж байж гэртээ харьсан. Дахиад таарах юм бол яасан ч зүгээр орхихгүй дээ.
Санцай: Гэхдээ, та хоёр үерхдэг юм биш үү?
Зы: Өчигдөр л анх удаа уулзсан.
Санцай:Анх удаа уулзсан? Гэхдээ та хоёр хамт зугтчихсан биз дээ?
Зы: Яагаад тэгснийг нь би ч мэдэхгүй байна. Надад анхны харцаар дурлачихсан юм бол уу.
Дао: Хөөе. Сармагчин, энд юу хийж байгаа юм?
Зы: Сармагчин? Намайг сармагчин гэсэн үү? Өчигдөр чамаас болсон шүү. Чамаас болж хамаг бие, хөлын ул маань өвдөж байна.
Дао: Хэнд хамаатай юм? Сайн сонс. Сүйгээ цуцаллаа за юу? Би яасан ч зөвшөөрөхгүй.
Зы: Гэнэн залуу том том ярьж байх шив.
Дао: Юу?
Зы: Чих... чихийг нь хазчихсан чинь царай нь ув улаан болчихсон.
Санцай: Чихийг нь хазсан?
Мей: Чихийг чинь хазчихаа юу?
Ши: Тийм юм болсон байх нь ээ?
Дао: Юугаа яриад байгаа юм?
Зы: Хойшид сүйт бүсгүйн хувиар би чамд сайн зааж өгнө өө. Таалагдаж байна.
Дао: Юу?
Зы: Тэртэй тэргүй бид хоёр гэрлэхээс хойш. Тийм болохоор эхлээд болзоод үзье.
Дао: Хурим аа? Болзоо? Битгий мөрөөд...
Ши: Хөөе хөөе хөөе. А Си. Эмэгтэй хүн цохиж болохгүй.
Мей:Яг үнэн. Эмэгтэй хүн байхад.
Дао: Хэн тэрийг цохих гэсэн юм? Намайг тавь.
Ши: Чамд итгэхгүй байна. Чи яаж ч магадгүй.
Мей: Чи өмнө нь цохиж байсан шд.
Дао: Зэвүүн амьтан.
Зы: Зэвүүн амьтан? Надад нэр байдаг юм шүү. Хө Юанзы.
Дао: Чиний нэр хэнд хэрэгтэй юм? Хөдөөс өгзөг хүртэл надад чамтай үерхэх ямар ч бодол байхгүй. Бас яасан ч чамтай гэрлэхгүй.
Зы: Хөлөөс толгой хүртэл гээч.
Дао: Чамд хамаагүй. Чи...
Ши: Санцай, тэрнийг аваад яв л даа. Барьж тэсэхгүй нь.
Дао: Намайг тавь л даа. Хөөе.
Ши: Хурдан хурдан.
Дао: Наанаа хөдлөлгүй байж бай. Хөөе. Намайг тавиач дээ.
Зы: Нээрэн мартчихаж, намайг Шиао Зы гэдэг.
Санцай: За. Хамайг Санцай гэдэг.
Зы: Хөөе. Хоёулаа дэлгүүр хэсэх үү?
Санцай: дэлгүүр үү? Үгүй ээ, хэрэггүй. Би ядраад байна. Тэгээд ч бид хоёр нэг нэгнээ сайн мэдэхгүй.
Зы: Зүгээр ээ. Дэлгүүр хэсэнгээ сайн танилцаж болно шд. Тэгээд ч надад чиний зөвлөгөө хэрэгтэй байна.
Санцай: Ямар зөвлөгөө юм?
Зы: Чи тусалж чадна аа. За зөвшөөрсөн шүү. Хурдан явъя.
****************
Эм: Зах нь ийм.
Зы: Давгүй л юм. Гэхдээ надад жаахан том байна. Санцай, энэ ямар байна?
Санцай: Чамд бүгдээрээ л сайхан зохиж байна. Гэхдээ чи зөндөө юм авчихсан биз дээ?
Зы: А Сигийн анхаарлыг татахын тулд сайхан харагдах хэрэгтэй. Энийг хасаад өгчих. Чи тэрнийг сайн мэддэг болохоор надад чиний тусламж хэрэгтэй байна. Санцай, А Сийд эрэгтэйлэг охид, дур булаам охид, эмэгтэйлэг охидын аль нь таалагддаг вэ?
Санцай: Мэдэхгүй ээ. Тэр өөртөө л хамгийн их хайртай байх. Охидууд ямар хувцас өмссөнийг анзаардаг ч үгүй байх.
Зы: Нээрэн үү? Сонирхолтой л юм. Тэгвэл анхаарлыг нь татах хэрэгтэй юм байна. Одоо үед тийм залуус ховор болсон. Би тэрнийг заавал өөрийн болгоно оо. Аав, ээж хоёрыг надад тэнэг баян айлын хүүхэд танилцуулж байгаа юм байх гэж бодсон чинь. А Си өөр юм аа. Надад таалагдаж байна. Зүгээр ингээд буугаад өгчихнө гэхээр хайран байна. Би тэрнийг заавал өөртөө дурлуулна аа.
Санцай: Наадах чинь надад хамаагүй.
Зы: Аан, чиний зөв. Санцай, уучлаарай. Айлын ганц хүүхэд болохоор ч тэр үү... би заримдаа сайрхаад байдаг юм. Магадгүй тэгээд л надад найз гэж байдаггүй байх.
Санцай: Зүгээр ээ. Надад ч гэсэн сургууль дээр найз байдаггүй.
Зы: Чамд төвөг удчихлаа.
Санцай: Зүгээр ээ. Надад төвөг удаагүй.
Зы: Тэгвэл чи надад тусална биз дээ?
Санцай: Тэгнэ ээ.
Зы: Ашгүй дээ.
Санцай: Ингэхэд юунд туслах юм?
Зы: Чи киноноос хараагүй юм уу? Сайн найзууд нэг нэгэндээ хайрынхаа нууцыг ярьдаг шд. Би чамд нууцаа ярьж байх болохоор чи надад зөвлөгөө өгч байгаарай. Тэгвэл би ч баяртай байх болно. А Си бид хоёрын дунд ямар нэг болбол би чамд хэлж байна аа.
Санцай: Гэхдээ...
Зы: Гэхдээ юу гэж?
Санцай: Ингэж хэлмээргүй байгаа ч, Дао Минси надад сайн гэж хэлж байсан.
Зы: Нээрээ юу?
Санцай: Гэхдээ би тэрэнд сайн биш ээ.
Зы: Тэгвэл хамаагүй ээ. Тэрэнд миний тухай ганц хоёр сайн үг цухуйлгаж байгаарай. Тэгвэл тэр чамайг мартана. Нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг.
Эм: Даашинз бэлэн болчихлоо.
Зы: За, баярлалаа. Хүлээж байгаарай.
Санцай: Яагаад ийм юм болчихов оо? Би юу л хийгээд байна даа? Хөөрхөн даашинз байна. Би шинэ хувцас аваагүй жил болчихож. Хөөх. Хорин хэдэн мянга гэж байна.
Зы: Энэ ч гэсэн гоё юм байна. Энийг бас авъя.
********************
Зы: Өнөөдөр сайхан байна. Дэлгүүр хэсэхээр сэтгэл санаа сайхан болчихдог юм.
Санцай: Чамд л тийм байгаа байх. Та нар шиг баян айлын хүүхдэд санаа зовох юмгүй юмгүй сайхан байдаг байх.
Зы: Яагаад санаа зовох юм байхгүй гэж? Би гэрээрээ олон хичээл заалгадаг. Бас сургуульд явах уйтгартай. Гэхдээ мөрөөдлийнхөө залуутай учирсан болохоор харамсахгүй байна. Би дурлачихсан.
Санцай: Тийм үү?
Зы: Эмэгтэй хүн тийм бардам залууг өөрийн болгож чадвал амжилтанд хүрсэн гэсэн үг.
Санцай: Аан.
Зы: Нээрээ, Санцай, чамд сайн хүн байгаа юу? Дао Минси биш биз дээ?
Санцай: Үгүй ээ. Би яасан ч тийм хүнд сайн болохгүй.
Зы: Ашгүй дээ. Тэгвэл чамд сайн хүн байгаа юу?
Санцай: Одоохондоо байхгүй.
Зы: Одоохондоо байхгүй ээ. Тэгвэл сайн хүн байсан гэсэн үг үү? Ямар хүн юм?
Санцай: Тэр... их чимээгүй... бас жаахан тэнэг.
Зы: Тэнэг ээ? Чиний сонирхол хачин юм аа.
Санцай: Чи өөрөө хачин сонирхолтой гээч. Үнэнийг хэлэхэд тэнэг биш л дээ. Тэрэнтэй хамт байхаар би ярих юм олдохгүй тэнэг юм шиг болчихдог юм.
Зы: Тэгвэл чи тэрэнтэй байхаараа тайван, сайхан байдаг гэсэн үг. Энэ их чухал.
Санцай: Тийм үү?
Зы: Санцай, бууж өгөх хэрэггүй. Удахгүй тэрнээс хамаагүй дээр хүнтэй учирна аа. Би эрэгтэй байсан бол чамд сайн болох байсан.
Санцай: Баярлалаа.
Зы: Чи эрэгтэй байсан бол надад сайн болох уу? Намайг яаж байгаа юм бэ?
Санцай: Тоглож байна аа. Гомдох хэрэггүй.
Зы: Тоглосон юм. Энийг чамд. Өнөөдөр надтай байсанд баярлалаа. баяртай.
Санцай: Түрүүний даашинз байна шд. би ийм үнэтэй юм авч чадахгүй ээ.
Зы: Зүгээр ээ. Наадах чинь чамд гоё зохих байх. Тэгээд ч би чиний найз болмоор байна. За, би явлаа. Баяртай.
*******************
Дао: Надад зав гаргаач... Тэгэхээр бид хоёрын дунд юу ч болоогүй. Би тэрэнтэй дахиад уулзахгүй. Би өөрөө шийдвэр гаргана гэж хэлсэн байх аа? Би яасан ч ээжийн хэлсэнээр амьдрахгүй. Сонсож байна уу?
Санцай: Тийм ээ.
Дао: Яагаад уруу царайлаад байгаа юм бэ? Би юу болсныг тайлбарлаад байхад. Жаахан баярласан царай гаргаж болохгүй юу? Чамайг яамаар ч юм бэ дээ. Улирал солигдож байхад. Орой дулаан хувцас өмсөж байгаач. Май...
Санцай: Би зүгээр ээ. Чи өөрөө өмс.
Дао: Галзуураа юу? Хурдан өмс.
Санцай: Өмсөхгүй гэж байна. Намайг зүгээр орхи.
Дао: Яасан бэ? Бие чинь өвдсөн юм уу? Хөөе.
Санцай: Би өдөржин Шиао Зытай хамт байсан. Бас бид хоёр сайн найзууд болсон.
Дао: Яагаад тэрэнтэй байсан юм?
Санцай: Би тэрнийг юмны учир мэддэггүй хүн гэж бодсон. Гэхдээ тэрнийг бусдад санаа тавьдаг, сайхан сэтгэлтэй гэдгийг мэдсэн. Бас тэр өндөр, сайхан ааштай. Сэтгэл татам сайхан бүсгүй.
Дао: Энэ юу юм?
Санцай: Шиао Зыгийн өгсөн бэлэг.
Дао: Юу болоод байгаа юм? Хувцас авч өгөөд л урвачихаж байгаа юм уу? Би ч гэсэн чамд хувцас авч өгч чадна. Яагаад бэлгийг нь авчихаад тэрнийг магтаад байгаа юм?
Санцай: Битгий шалтаг гаргаад байна. Энэнд тэр хувцас ямар ч хамаагүй. Хамгийн чухал нь Шиао Зы жинхнээсээ чамтай байхыг хүсч байгаа. Бас тэр сүй тавьсандаа баяртай байгаа. Тэгээд ч...
Дао: Тэгээд юу гэж?
Санцай: Танай хоёр гэр бүл яг тохирно. Бас тэр ээжид чинь таалагддаг. Би ч гэсэн та хоёрыг сайхан тохирно гэж бодож байна. Чи тэрэнтэй үерх. Дуугүй бай. Чамайг надад сайн гэхээр надад ямар хэцүү байдгийг мэдэх үү? Тэгээд ч чи бид хоёр яасан ч бүтэхгүй. Шиао Зы сайн эмэгтэй. Чамайг тэрэнтэй үерх гэж байна. Дахиад над дээр ирэх хэрэггүй... Би хүч хэрэглэдэг эрчүүдэд дургүй. Гэхдээ би үргэлж бүтэлгүйтэж, уурыг нь хүргэснээс болоод тэрэнд цохиулдаг. Үргэлж... ахин дахин... Тэнгэр бурхан хүртэл бид хоёрыг боль гэж байна.
**************
Ши: Тэр хоёр туслах ямар нэг юм хийх үү?
Мей: Надад тийм охид таалагддаггүй ч гэсэн, өөр арга алга.
Лей: Та нар юу яриад байна аа? Юу юм?
Ши: Бид хоёр Хө Юанзыг А Сигаас холдуулахын тулд тэрнийг эргүүлнэ.
Мей: Чи яачихаа вэ? Өнөөдөр энд байгаагүй ч гэсэн, бид хоёр юу болсныг хэлж өгөөд байхад. А Сигийн ээж бэр болох хүнээ сонгоод тэр хоёрыг гэрлүүлнэ гэж ярьж байна.
Ши: А Си, Санцай хоёрын дунд тэрнээс болоод үл ойлголцол үүсчихээд байна. Бид нар А Сийд асуудлыг нь шийдэхэд туслах хэрэгтэй.
Лей: Энийг хэлээд байсан юм уу?
Ши: чи туслах уу? Бид гурвын нэг нь тэрний анхаарлыг татаж л таараа.
Лей: Үгүй ээ. Энэ А Сигийн асуудал. Бид нар оролцох юм бол энэ хэрэг улам төвөгтэй болж магадгүй.
Мей: Наадах чинь бидний гол зорилно. А Си, юу болсон бэ? Яагаад норчихсон юм?
Ши: Юу болоод вэ? Царай чинь цонхийчихож. А Си... А Си. А Си?
Мей: А Си.
Ши: А Си.
Дао: Би тэрнийг дахиад алгадчихсан. Магадгүй энэ бид хоёрын төгсгөл байх.
Санцай: Шиао Зы сайн эмэгтэй. Чамайг тэрэнтэй үерх гэж байна. Дахиад над дээр ирэх хэрэггүй...
16-р анги төгсөв.
Back to episodes Go home