Meteor garden-15

Meteor garden-15

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ф: эм, Дао Минсигийн ээж, Дао Мин Фен

Т: эр, Дао Минфений туслах

 

Гарчиг: Солирын орд. 15-р анги 

Ши: Бичгийг нь харуул даа.

Мей: Х        эн нь хаана хэдэн удаа цохисныг бүгдийг нь биччихэж.

Ши: Тэрнийг ухаан суусан гэж бодсон чинь.

Мей: Ухаан суугаагүй байна өө. Өс санадаг хэвээрээ байна.

Лей: Энийг  хар даа. Шиао Шуныг надад үлдээ гэж байна.

Ши: За явцагаах уу?

Дао:  Хөөе. Хөөе. Яагаад дуугаа хураачихав аа? Яагаад дуугаа хураачихав? Ингэж болдог юм уу? Хүн амийг нь аврахын төлөө ингэтлээ зодуулчихаад байхад. Ийм талархаж мэддэггүй онгон охин байх гэж?

Санцай: Чи өөрөө зандан биз дээ?

Дао:  Үглэхээ боль л доо. Дандаа л уурлаж байх юм. Өвчтэй хүнд аятайхан юм хэлж болдоггүй юм уу?

Санцай: Чи...

Дао:  Яасан бэ?

Санцай: Би хар дарж зүүдэлсэн. Чамайг үхчихлээ гэж зүүдэлсэн. Би зөндөө айсан. Чамайг жинхнээсээ үхчихлээ гэж бодсон. Сургууль дээр тийм гомдмоор үг хэлсний дараа намайг аврахгүй гэж бодсон. Чамайг ийм тэнэг амьтан гэж мэдсэнгүй. Тийм тэнэг амьтдад зодуулж л байдаг. бас намайг хуураад. Чамайг үнэнээсээ үхчихлээ гэж бодсон.

Дао:  Уучлаарай.Уйлахаа боль л доо. Угаасаа царай муутай юм байж. Чамайг хичнээн зугтсан ч би олоод очино гэж хэлсэн биз дээ. Тийм болохоор хэрэггүй эсэргүүцэх хэрэггүй.

Санцай: Тэнэг. Хэрэггүй эсэргүүцэх хэрэггүй гэнэ шүү. Чи Хятад хүн мөн үү? Эсэргүүцээд нэмэргүй гээч.

Дао:  Яагаад хүн шоолоод байгаа юм?

Санцай: Чамайг хан боргоцой шиг үстэй болохоор тархины эсүүд чинь үсэндээ орчихсон болохоор... тэнэг болчихож гэж бодож байсан чинь... Яасан бэ? Шиао Шун. Одоо хангалттай юм биш үү? Өөр юу хүссэн юм?

Дао:  Санцай, холдож бай. Чи яах гээ вэ?

Х: Санаа битгий зов. Би муу юм хийхээр ирээгүй.

Дао: Уучлалт гуйхаар ирээгүй л байлтай.

Х:Уучлалт аа? Би буруу юм хийсэн гэж бодохгүй байна. Чамаас болж Индэд сурдаг байсан ах маань дэлүү нь бяцарсан. Тэрний дэргэд чиний гэмтэл юу ч биш.

Дао: Тэр хүн... ямар байгаа вэ?

Х: Өмнө зүгт сургуульд сурч байгаа.

Дао: Амьд л юм байна. Сэтгэл чинь ханасан уу?

Х: Ханасан. Чамаас хариугаа авах гэж Санцайг ашигласан нь өөдгүй хэрэг  байсан ч... намайг юу ч гэж хэлсэн, чамд дээрэлхүүлсэн хүмүүсийн төлөө хийсэн болохоор би харамсахгүй байна.

Санцай: Хэлэхүгээ хэлсэн бол эндээс хурдан яв. Өөрийгөө боддог бол дахиад ийм юм хийх хэрэггүй.

Х: Санцай. Үнэнийг хэлэхэд би чамаас уучлалт гуйх ирсэн. Намайг уучлаарай. Миний буруу.

Санцай: Уучлалт гуйхад аль хэдийн оройтсон юм биш үү? Одоо хурдан яв.

Х: Санцай. Дао Минси чамд сайн байгаагүй бол... би чиний сайн байхыг хүссэн юм. Нэг нэгнээ сайн ойлгодог найзууд. Гэхдээ одоо надад тийм боломж үлдээгүй байх... Санцай, үнэхээр уучлаарай.

Санцай: Шиао Шун, чиний хийсэн зүйл хамгийн харсан хамгийн өөдгүй арга байсан ч, Дао Минси ч гэсэн буруу юм хийсэн болохоор... би чамайг ойлгож байна. Гэхдээ яг одоо би чамайг уучилж чадахгүй нь.

Дао:  Тэр яав ч энгийн хүн биш. Тэрнээс хариугаа авна гэж бодож байсан чинь, уур гарчихлаа.

Санцай: Цаг хугацаа өнгөрч, шарх маань эдгэхээр бид дахиад найзууд болох ч юм билүү.

********************

Ши: Яасан? Сонирхолтой байна уу?

Санцай: Би харъя. Инээдтэй юм аа. Яаж ингэсэн юм?

Ши: Өөдгүй амьтад. Аравхан минут болоод л уйлаад, авраарай гээд хашгираад  эхэлсэн.

Мей: Азгүй амьтад. Юу ч чадахгүй. А Си, тийм амьтдад зодуулж болж байгаа юм уу?

Санцай: Тийм ээ, тийм. Хэвтэрт ортолоо зодуулчихсан.

Дао: Санцай.

Мей: Ганц ч ялагдаж үзээгүй А Си зодуулчих гэж.

Ши: Тэрнийг түргэн ууртай болохоор нь нэг л өдөр хэрэгт орох вий гэж боддог байсан юм. Чиний төлөө ингэнэ гэж бодсонгүй. Итгэмээргүй ч гэсэн, хайрын хүч гэж энийг л хэлдэг байх.

Санцай: Би... би сая эмчид үзүүлсэн. Эмч намайг зүгээр байна гэсэн. Өнөөдөр эмнэлгээс гарна. Баяртай.

Ши: Чухал юм ярьж байхад зугтахаа боль л доо. Хөөе. А Си сайн залуу шүү. Бас олон тэрбумын хөрөнгөтэй. Чиний хувьд энэ ганц олдох боломж. Сайн бодоод үз л дээ, тэгэх үү?

Санцай: Би мөнгөний шуналтай хүн биш.

Мей: Хөөе. Баян байх юу нь буруу гэж? Гэр бүлээ бодоод үз л дээ. Тэр чамд хичнээн сайн байдаг билээ? Чамайг хэзээ ч хуурахгүй.

Ши: Тэр бид дөрвөөс хамгийн сайн зодолддог нь.

Дао: Наадах чинь давуу тал биш.

Ши: Та хоёр зүгээр л үерхчихээч дээ.

Мей: Бид нарт ч гэсэн хэцүү байна шд.

Лей: Тэгээд ч, чамайг аюулд орсон байхад, аюултай гэдгийг мэдэж байсан ч, тэр чамайг аварсан.

Санцай: Би намайг авраач гэж хэлээгүй. Тэгээд ч... Тэгээд ч...

Дао: Тэгээд юу гэж?

Санцай: Дао Минсийг харахаар гөлөг санаанд ороод байдаг юм.

Дао: Гөлөг өө? Би нохой шиг харагдаад байна уу?

Санцай: Ийм тэнэг юм хэлж байдаг би ч тэнэг юм даа.

Дао: Юундаа инээсэн  юм?

Ши: Гөлөг шүү.

****************

Санцай: Больж үз. Тэр зүгээр л нэг эр бэлгийн даавар нь багтаж ядсан эр хүн. Тэр даавраа барьж чадахгүй бол надад л аюултай... Хөөе хөөе хөөе. Тийм юм болохгүй байлгүй дээ. Тэрэнд олон давуу тал байгаа шд. Юуны өмнө тэр их баян. Тэгээд ч, чамайг аварсан болохоор сэтгэл чинь хөдөлж байгаа биз дээ? Чамд хайргүй байсан бол  Дао Минси чиний төлөө тийм юм хийх үү? Миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Дао Минси хичнээн бардам хүн билээ дээ. Гэтэл миний төлөө тэгж бусдад доромжлуулж байдаг... Гэхдээ энэ хэрэг, тэр хэрэгтэй хамаагүй. Тэгээд ч хайргүйгээ мэдсээр байж хүний сэтгэлээр тоглож болохгүй. Тэгээд ч чи намайг Дао Минсийд сайн  гэж бодож байна уу? Дао Минсийг харахаар Хуа Зилей шиг миний зүрх дэлсдэг үү? ... Хөөе. Тэнэг гэдэг нь. Тэрэнд сайн болохгүй бол салчихгүй юу... Болохгүй ээ. Би өөрийгөө тэгж хуурч чадахгүй... Сайхан сэтгэлийнх нь хариуг барьж байна гээд бодчих... Өөр аргаар хариуг нь барьж болно шд. Заавал гэрлэх ёстой юм уу? Тийм юм гэж юу байсан юм? Би яавал дээр вэ? Толгой өвдчихлөө.

***************

Мей: А Си, эмнэлгээс гарчихаа юу?

Дао: Ирчихсэн үү?

Мей: Хөөе. Хавирга чинь эдгэчихсэн юм уу? Нохой шиг хурдан эдгэрч байна шүү.

Дао: Нохой?

Ши: Уурлах хэрэггүй. Санцай чамайг гөлөг шиг эгдүүтэй гэж хэлэх гэсэн байх.

Мей: Яг зөв. Тэгж л таараа.

Дао: Одоо наадахаа ярихаа больж үз. Би зүгээр өнгөрөөхгүй шүү.

Ши: Чамд том сургамж болсон байх.

Дао:  Та нар ойлгохгүй л дээ. Амиараа хамгаалж байж аварсан эмэгтэй чинь чамайг нохой гэх ямар байдгийн Намайг нохой шиг харагддаг гэсэн. Өөдгүй эмэгтэй. Явж унтлаа.

Ши: Сайхан амраарай.

Мей: Гэхдээ Санцай зөрүүдлөөд байна.

Ши: Тэрэн шиг онгон охидын учрыг олох ч хэцүү л дээ. Тэд нарт хайрын тухай олон төсөөлөл байдаг.

Мей: Наадахыг чинь л хэлээд байна. Тийм байгаагүй бол манай Лейд сайн болохгүй л байсан. Хайр гэж гэнэтийн сэтгэл хөдлөлийг хэлдэг.

Лей: Гэнэтийн сэтгэл хөдлөл өө? Тийм гэж үү? А Си, Санцай хоёрын тухай ярьж байхад яагаад намайг оролцуулаад байгаа юм?

Ши: Сэтгүүл дээр Жинд Франц залуу гэрлэх санал тавьсан гээд гарчихсан байсан биз дээ? Жинийг яах гэж байна?

Лей: Яав л гэж. Хүлээгээд харж л байя. Тэгж байгаад учир нь олдоно биз.

Ши: Хачин хүн шүү.

Мей:  Хятад хэлний хайр гэдэг үг өөрчлөлт гэдэг үгтэй адилхан бичигддэг.

Ши: Тийм ээ. Дао Минси хайр, өөрчлөлт гэдэг хоёр үгийг байнга андуурч бичдэг байсан.

Мей: Хэдүүлээ бага багаар Санцайг ятгахаас өөр арга алга.

*****************

Л: Чи сонссон уу?  Тэр улаан картыг  Ф4 өгөөгүй гэсэн.

Ч: Тэгээд хэн юм? Манай сургуульд тийм зоригтой хүн байна гээд бодохоор.

Л: Хэн нэг нь Ф4-ийн нэрийг барьж Санцайг хашгаахыг хүссэн биз.

Ч: Харин ч больж. Царайг нь харахаар уур хүрээд байдаг юм. Дургүй хүрмээр гэдэг нь.

Л: Тэгэхээр тэрэнд дургүй хүмүүс олон байгаа гэсэн  үг.

Чин: Та нар юу яриад байгаа юм?

Л: Бид нар зүгээр л ярилцаж байна. Чи оролцох хэрэггүй.

Ч: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Санцайг хамгаалж чадна гэж бодоо юу?

Чин:Та нар больчихож болдоггүй юм уу? Хов яригчид.

Л: Чамд хамаагүй хэрэг. Царай муутай мэлхий.

Чин: Мэлхий гэнэ ээ? Царай муутай шуламнууд.

Ч: Царай муутай? Эхлээд өөрийгөө толинд хар.   Өдөржин Санцайг тойрч эргэлдээд л. Өөрөө хунгийн араас гүйдэг мэлхий юм байж. Биш ээ биш. Хунгийн хатсан мах.

Чин:  Эмэгтэй болохоор чинь та нарыг харж үзлээ шүү. Та нар Санцайг дээрэлхэхээ болиорой. Үгүй бол би зүгээр өнгөрөөхгүй шүү. Би муухай ааштай хүн шүү.

Л: Чиний юу хийж чадахыг харж л байя. Явъя.

Ч: Чамд бүр атаархчихлаа. Дахиад Санцай, бас саяны тэнэг амьтны царайг харахгүй гэхээр...

Л: Тийм ээ. Би үнэт эдлэлийн хичээлд суух гэж байгаа.

Ч: Гайхалтай. Тэгвэл  чи Америкт дэлгүүр хэсэх нь ээ?

Л: Тэгэлгүй дээ.

Ч: Надад Прадагийн цүнх аваад ирээрэй.

Л:Чамаас л шалтгаална.

Ч: Алив л дээ...

************* 

Лей: Санцай.  

Санцай: Хуа Зилей.

Лей: Яасан? Бие чинь эдгэчихсэн үү? Зүгээр үү?

Санцай: Тийм ээ. Эдгэчихсэн.

Лей: Хэцүү байсан биз дээ.

Санцай: Дао Минси яаж байна?

Лей: Тэр... Өчигдөр эмнэлгээс гарчихсан, гэртээ амарч байгаа. Гэхдээ зарим шарх нь гүйцэд эдгээгүй байгаа болохоор сургуульд өвчтэй гээд хэлчихсэн.

Санцай: Гарчихсан? Тэгвэл сайн л байна.

Лей: Санцай. Бид нар тэрний багын найзууд. Анх удаа л тэрний ингэж аашлахыг харж байна. Тэр чамд үнэхээр сайн. Чи ч гэсэн ойлгож байгаа байх. Миний хэлж байгааг ойлгож байна уу?

Дао: Лей. Та хоёрт сайхан байна уу? Надаас нууцаар уулзаад л.

Санцай: Дэмий юм ярихаа боль.

 Лей: Өнөөдөр гэртээ амарна гэсэн биз дээ?

Дао: Унтсаар байгаад нойр ч хүрэхгүй байна. Тэгээд гараад ирлээ.

Лей: Шарх чинь гүйцэд эдгээгүй байхад гадуур гарч болж байгаа юм уу?

Дао: Нэг хүн намайг нохой шиг хурдан эдгэдэг гэсэн.

Санцай: Тэр чинь зүгээр л зүйрлэл байсан шд.

Лей: Яг тохирсон зүйрлэл.

Дао: Чамаас хэн асуусан юм? Лей.

Лей: За за. Би явлаа. Нээрэн, би тэрэнд хэлж амжаагүй. Чи өөрөө хэлээрэй. Би явлаа.

Санцай: баяртай.

Лей: Баяртай.

Санцай: Юу юм?

Дао: Энэ сарын 31 ямар өдөр болохыг мэдэх үү?

Санцай: Мэдэхгүй.

Дао: Мэдэхгүй ээ. Миний төрсөн өдөр.

Санцай: Аан. Тэгвэл төрсөн  өдрийн мэнд.

Дао: Би төрсөн өдрөө жил болгон тэмдэглэдэг. Тийм болохоор заавал бэлэгтэй ирээрэй.

Санцай: Бэлэг ээ? Чи бэлэг нэхээд байгаа юм уу? Тэгээд ч надад мөнгө байхгүй.

Дао: Байнга мөнгө ярихаа болихгүй юм уу?

Санцай: Үнэн м чинь яах юм?

Дао: Тэгвэл бэлэг авчрах хэрэггүй. Өөрөө очиход болно. Тэгээд ч, би чамаас болж ийм болсон. Надад хариуг нь барьж байгаа гээд бодчих. Бас манай ээж ирэх болохоор би чамайг тэрэнтэй танилцуулна.

Санцай: Ээж чинь үү?

Дао: Аав завгүй болохоор ирж чадахгүй. Ээж ганцаараа ирнэ гэсэн.

Санцай: Намайг ээждээ танилцуулах юм уу?

********************

Ю: Хөөх. Дао Минси чамайг  аврахын тулд амиа алдах дөхсөн байна шд. Олон ангит кино л тийм байдаг байх.

Санцай: Би ч гэсэн хүн болохоор сэтгэл хөдөлсөн. Гэхдээ би Дао Минсийд сайн үгүйгээ өөрөө ч сайн мэдэхгүй байна. Тэр юу ч хийсэн өөрийн дураар, хүссэнээрээ хийдэг. Би яахаа мэддэггүй. Бас намайг төрсөн өдрөөрөө ээжтэйгээ танилцуулна гэсэн.

Ю: Нээрэн үү? Хөөх. Тэгвэл албан ёсоор танилцуулах гэж байгаа байх. Тэд нар шиг баян хүмүүс найз охиноо ээжтэйгээ танилцуулна гэдэг их чухал үйл явдал. Заавал очих хэрэгтэй. Сүй тавих ч юм билүү.

Санцай: Аан?

Ю: Ээж ээ, Санцай бол миний амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр шийдсэн эмэгтэй.

Санцай: Шиао Юу, юу яриад байгаа юм бэ? Бид хоёр үерхэж ч эхлээгүй байгаа. Дэмий юм яриад л.

Ю: Санцай, баяр хүргэе. Чи дээд зиндааныхы нэг болох нь.

Санцай: Дэмий юм ярихаа боль л доо. Чиний бодож байгаа шиг юм биш ээ. Би төрсөн өдрөөр нь юу өгөхөө мэдэхгүй байна.

Ю: Нээрэн тийм. Бэлдсэн юм байгаа юу? Би чамд мөнгө зээлүүлмээр л байна. Гэхдээ сарын эцэс болж байгаа болохоор би мөнгөгүй болж байгаа.

Санцай: Би ч гэсэн. Надад хоёр зуун доллар л байгаа. Гэхдээ л бэлэггүй очиж болохгүй биз дээ.

Ю: Хөөе. Бэлэгээ өөрөө хийж болно шд. Бэлэгнээс илүү сэтгэл чухал. Ажил тарахаар жигнэмэг хийвэл ямар вэ?

Санцай: Жигнэмэг үү? Дахиалд түлэгдчихэж. Энийг хэн идэх вэ дээ?

Ю: Зүгээр ээ. Хэд хоног хийгээд байвал хийгээд сурчихна. Зүгээр дээ. Дахиад хийгээд үз. Амжилт. Болж байна уу?

Санцай: Бараг болчихлоо. Шиао Юу, энэ адилхан болж байна уу?

Ю: Болж  байна.

Санцай: Хэд болсон бэ? Нэг хоёр гурав дөрөв... дээр нь энэ хэд. Тэгэхээр...

Ю: Хүрч байна уу?

Санцай: Сайн мэдэхгүй л байна.

Ю: Би дахиад хэдийг хийгээд өгье.

Санцай: Баярлалаа.

*******************

Санцай: Та нар энду хийж байгаа юм?

Ши: Чамайг авахаар ирлээ.

Санцай: Яагаад ийм хувцас өмсчихсөн юм?

Ши: Даомин компаний залгамжлагчийн төрсөн өдөр болж байна.

Мей: Чи цамцан дотроо юу өмсчихсөн юм?

Санцай: Манай ээжийн залуудаа өмсдөг байсан даашинз.

Ши: Тэрнийг авахаар ирсэн нь болж. Тэгээгүй бол балрах байж.

Мей: Тийм ээ. Нэг арга бодож олъё.

Лей: Яаж? Эхлэх цаг нь болчихоод байхад.

Ши: А Сигийнд очъё.

 Мей: Яах гэж?

Ши: Эгчийн даашинзнуудаас зээлж болох байх.

Санцай: Та нар яаж байна аа? Яасан бэ? Хөөе хөөе хөөе. Хаашаа явж байгаа юм бэ?

***************

Мей: Эгчийн даашинзны цуглуулгыг санасан чинь сайн хэрэг. Гэхдээ асуух хэрэгтэй байх.

Лей: Зүгээр ээ, санаа зоволтгүй. Эгч Санцайд сайн байдаг. Тэгээд ч тэр ээжийгээ биднээс илүү сайн мэднэ. Тэгэхээр биднийг буруутгахгүй.

Ши: Санцай. Энэ ямар байна? Ээж нь энэ брэндэд дуртай юм шиг байна лээ.

Лей: Тэрэнд зохихгүй. Наснаас нь хөгшин харагдуулна.

Ши: Нүүрээ хурдан будаарай.

Мей: Энэ ямар байна?

Лей: Аль? Тохирохгүй. Хэтэрхий задгай юм байна. Санцайг буруугаар ойлгочихно.

Санцай: Яагаад ингээд байгаа юм болоо? Санаа нь зовсон харагдаад байна. Дао Минсигийн ээжийг яриад байгаа юм бол уу? Хөөе. Би өөрийнхөө даашинзтай явчихъя аа. Төвөг удах хэрэггүй.

Лей: Энэ хар даашинз зохих байх.

Мей: Эгч энийг ахлах сургуульд байхдаа хийлгэсэн байх аа? Санцайд таарах байх.

Ши: Санцай эгчээс арай жижигхэн биетэй биз дээ? Эгч ахлах сургуульд өмсөж байсан юм бол Санцайд таарах байх.

Санцай: Уучлаарай. түр хүлээгээрэй. Хөөе. Надад хэлээд өгөөч. Өнөөдөр заавал ингэж гоёх хэрэг байгаа юм уу?

Ши: Хөөе.

Мей: Чамд хэлж байгаагүй ч гэсэн... А Сигийн ээж нь аймаар хүн.

Санцай: Аан?

Ши: Тийм ээ. Тэрэнтэй ойлголцоход хэцүү, бас эмэгтэй хүмүүст их хатуу ханддаг. Чамайг А Сигийн найз охин гэж мэдвэл яана гэж бодож байна? А Си Даомин овогтын өв залгамжлагч. Тэгэхээр чиний ирээдүй...

Санцай: Ирээдүй?

Лей: Ирээдүй гэж хуримыг хэлж байгаа юм. Чи А Сигийн анх удаа гэртээ авчирч байгаа эмэгтэй болохоор ээж нь чамайг сүйт бүсгүйн байр сууринаас харах болно.

Санцай: Сүйт бүсгүй? Уучлаарай, би явлаа.

Ши: Хүлээ. Ингэхээ боль л доо.

Санцай: Би  зүгээр л төрсөн өдрийн үдэшлэгт очих гэж байгаа. Та нар андуураад байна. Би очихгүй ээ.

Ши: Том компаний захирал, удирдах албан тушаалтнуудын хүүхдүүд бүгд ийм байдаг. Эцэг эх маань биднийг Бид нарыг Индэ-д сургаж байга шалтгаан нь өв залгамжлагчаа жирийн айлын охидуудаас хол байлгахын тулд. Манай аав, ээж ч ялгаагүй. Намайг охидтой уулздагийг мэдэх юм бол манайд бөөн юм болно. Бид нарын гэрлэлт бүгд бизнес, улс төрийн тохиролцоо. Тэгээд ч А Си Даомин вант улсын ганц өв залгамжлагч. Тэрний ирээдүй ямар байхыг бодоод үз.

Санцай: Улс төрийн гэрлэлт ээ?

Лей: Тийм ээ. Бид нар бүгдээрээ адилхан.

Мей: Бид нарыг яагаад охидтой уулзах дуртай гэж бодож байна? Бид нар нэг л өдөр хайргүй хүнтэйгээ гэрлэж магадгүй. Тийм болохоор боломж байгаа дээр хөгжилдөж байгаа юм. Тийм болохоор А Сигийн төлөө өнөөдөр байн айлын авхай шиг хувцаслах хэрэгтэй.

Ши: Чи А Сигийн хувьд ямар чухал хүн гэдэгээ мэднэ.Та хоёрт ирээдүй байхгүй байж магадгүй ч... өнөөдөр хичээгээд үз.

******************

Ши: Яагаад энд зогсчихоо вэ?

Мей: Ор л доо.

Дао: Яагаад оройтоо вэ? Одоо л ирж байгаа юм уу?

Санцай: Үгүй ээ, түрүүн ирсэн.

Дао: Хөөх. Өнөөдөр сайхан харагдаж байна.

Санцай: Ши Мен энэ гурав тусалсан юм.

Дао: Ши Мен зөв юм хийж.

Ши: Таалагдсан бол боллоо. Баян айлын авхай шиг харагдаж байна.

Санцай: Хуурамч баян айлын авхай.

Дао: Хуурамч аа?

Ши: Төрсөн өдрийн мэнд.

Дао: Баярлалаа.

Лей: Сайхан баярлаарай.

Мей: Энэ миний бэлэг.

Дао: Хүнд байна. Энэ юу юм?

Мей: Өөрөө нээгээд үзээрэй.

Дао: Нууц юм уу?

Эр: Дао Минси залуу ноёнтон оройн мэнд. Би Мазда компаний төлөөлөгч байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Таны төрсөн өдрийн тохиолдуулан манай компаний зүгээс хамгийн сүүлийн үеийн спорт загварын машиныг бэлэг болгон барьж байна. Машин гадаа байгаа. Та хүссэн үедээ харж болно.

Дао: За.

Эр: Төрсөнө өдрийн мэнд.

Мей: багаар бодоход сая долларын үнэтэй машин.

Дао: Чинийх?

Санцай: Би... төрсөн өдрийн мэнд.

Дао: Төрсөн өдрийн мэндээр чинь яах юм? Бэлэг хаана байна?

Санцай: Мартчихаж.

Дао: Мартсан? Бэлэг авчрахаа мартчихсан юм уу?

Санцай: Уучлаарай. мартчихаж гээд байхад чинь.

Дао: Уучлалт гуйгаад болчихдог бол цагдаагаар яах юм? Тэнэг. Март. Явж чамайг ээжтэй танилцуулъя.

Санцай: Хэрэггүй ээ. Олон хүн байгаа болохоор намайг угаасаа анзаарахгүй.

Дао: Айх хэрэггүй ээ. Би чамайг сүйт бүсгүй гэж хэлэхгүй. Явъя аа.

Санцай: Тэнэг, юу яриад байгаа юм бэ? Би явахгүй.

Дао: Зүгээр л дагаад яв аа.

Санцай: Үгүй ээ.

Ши Мей: Хөөе хөөе.

Санцай: Намайг тавь. Ээж чинь намайг мэдэхгүй. Намайг тавь.

Дао: Галзуураа юу? Би юу гэж тавьдаг юм? Хурдан явъя.

Санцай: Хуа Зилей.

Дао:Явъя аа.

Санцай: Би айгаад байна.

Дао: Хурдлаач.  

Ши: Зүгээр үү?

Ф: Юун шуугиан бэ?  Юу болоод байгаа юм? Та нар юу хийгээд байгаа юм?

Ши: Хурдан босоорой.

Мей: Эгч ээ. Та сайн уу. Энэ бол...

Ф: Мей Зуо. Чиний ярих ээлж биш. Авхай, чи хэн билээ?

Санцай:  Дао Минсигийн ээж. Аймаар юм аа. Үнэхээр аймаар юм аа. Уучлаарай. би... Намайг...

Ф: А Си. Чиний найз уу?

Дао: Тийм.

Ф: Тэрнийг гэртээ харь гэж хэл. А Си, миний хэлэхийг сонсов уу?

Дао: Ээж ээ. Тэр миний хувьд чухал зочин.

Санцай: Дао Минси, юу яриад байга юм бэ? Ийм үед тэгж хэлж болдог юм уу? Галзуурсан байх аа. Намайг бодож болсонгүй юу? Бурхан минь.

Ф: А Си. Чи тэрнийг чухал хүн гэж хэллээ. Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна  уу?

Дао: Мэднэ ээ.

Ши: Өршөөгөөрэй. Эгч ээ, энэ манай Индэ сургуульд сурдаг найз байгаа юм. Бид нарын найз байгаа юм.

Мей: Тийм ээ. Таны бодож байгаа шиг тийм хүн биш.

Ф: Та хоёр дуугүй бай. Та нараас асуугаагүй байна. Манай Даомин овогт тохирох үгүйг нь мэдэх гэж удам судрыг нь асууж байна.

Ши Мей: Уучлаарай.

Ф: Авхай, нэр чинь хэн билээ?

Санцай: Намайг... Санцай гэдэг.

Ф: Санцай авхай. Аав чинь юу хийдэг вэ?

Санцай: Манай аав... нөгөө... нөгөө...

Лей: Му Еэ интертайментын захирал. Аав нь захирал.

Ши: Тийм ээ, тийм. Гольфийн талбай, спа, бас гоо сайхны газрууд ажиллуулдаг. Бүгд байгальд ээлтэй, том үйлчилгээний газрууд.

Мей: Тийм ээ. Олон салбартай. Та сонссон уу?

Санцай: Яаж ч бодсон баригдах юм байж, яах гэж худлаа хэлдэг байна аа?

Ф: Тийм үү? Тийм айлын охин хөгжим тоглож чаддаг л байлгүй.

Мей: Тоглож чаддаг хөгжим байгаа юу? Төгөлдөр хуур чадах уу?

Ф: Авхай, энэ онцгой өдөрт зориулаад нэг ая тогловол ямар вэ?

Ши: Эгч ээ, гэрт нь ажил гарсан болохоор...

Ф: Наашаа хүрээд ир. Нэг ая тоглоод үзүүлчих...

Лей: Эгч ээ, битгий ингэ л дээ. Санцай авхай ямар ч бэлтгэлгүй ирсэн болохоор олон хүний өмнө элэг доог болж мэднэ.

Ф: Даомин овогтын хүн болохыг хүсч байгаа бол үргэлж бэлтгэлтэй байх ёстой. Ганц ая ч тоглон зүрх зориггүй бол дараа яах болж байна? Эхэл. Санцай авхай.

Санцай: Танай гэрийн болох уу? Гайгүй байлгүй. Яасан ч үгүй. Тан шиг хадам ээжтэй болохыг хэн ч хүсэхгүй...

Ф:  Яаж байгаа чинь энэ вэ?

Санцай: Өрнөдийн нэгэн гүн ухаантан хэлсэн байдаг. Эмэгтэй хүн, нүд гялбам аль эрдэнэс зүүснээр танд хатан хаан болсон мэт төөрөгдлийг төрүүлж чадна. Гэвч эргэн тойронд чинь юу байгааг мэдэх үү? Бодит сэтгэлгээг хорлодог сэтгэл татам боловч бол биеэ тоосон их зан хорлодог. Эмэгтэй хүн эд баялагтай болж, эд баялаг, алдар нэр, эрх мэдэлтэй болсон ч дууч даяанчаас түүхийг нь битгий асуу. Учир нь дуулсаар хоолой нь хатсан байгаа. Тэрний үнэн, бардам зан, цэвэр ариун сэтгэлийг сүйтгэж мэднэ. Хүнийг төгөлдөр хуур тоглож чаддаг үгүйгээр нь үнэлж болох уу? Эсвэл гэр бүл, гарал үүслээр нь үнэлэх үү? Үнэтэй хувцас өмсдөг байлаа гээд юу гэж? төгөлдөр хуур тоглодог байлаа гээд яах юм? Танд гэж хэлэхэд энэ миний тоглож чаддаг ганц ая. Тэгээд юу гэж? Төрсөн өдрийн мэнд. Би явлаа.

Дао: Байз.

Ф: А Си. Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Чи өөрийнхөө хэн болохыг ойлгохгүй байх шиг байна. Тэрнийг захирлын охин гэж худал хэлж зүрхлэнэ гэнэ ээ? Утгагүй юм.

Дао: Захирлын охин байна уу, үгүй юу надад хамаагүй.

Ф: Амаа тат. Дэмий юм ярихаа боль. Чи манай гэр бүлийн ганц өв залгамжлагч. Ийм хэн нь мэдэгдэхгүй эмэгтэйг ухаанаа алдаж байдаг. Аавынхаа нүүрийн яаж харах гээ вэ?

Дао: Би анхны харцаар дурласан. Надад өөр хэн ч хэрэггүй. Би тэрэнд хайртай.

Ф: Тоглоом чинь хэтэрч байна.

Санцай: Эгч ээ, ингэх хэрэггүй. Бид хоёр...

Ф: Манай гэр бүлийн хэрэгт чам шиг гадны хүн оролцох хэрэггүй. Яв. Эндээс зайл. Миний үгнээс зөрөх гээ юу? Тэднийг зогсоо. Та нар...

Лей: Эгч ээ.

Ф: Замаас холд.

Ши: Санцай. Чинийх.

Ф: Та нар зогс. Би ингэхийг чинь зөвшөөрөхгүй. Энэ бол тушаал.

***************

Санцай: Баярлалаа.

Дао: Төгөлдөр хуур сайн тоглосон шүү.

Санцай: Тийм ээ. Ээж чинь намайг элэг доог болгох гэж төгөлдөр хуур тоглуулсан. Чи яагаад юу ч хэлээгүй юм? Надад туслахгүй хараад зогсоод байсан.

Дао: Чамайг төгөлдөр хуур хамаагүй балбаж байхад сэтгэл онгойх шиг л болсон. Ээж чамайг элэг доог болгохыг хүсч байгааг би мэдэж байсан. Гэхдээ би чамайг хариуг нь барина гэж мэдэж байсан.

Санцай: Яагаад намайг хараад байгаа юм? Харахаа боль.

Дао: Одоо ойлгосон уу? Би чамд үнэхээр хайртай. Төгөлдөр хуур тоглож чаддаг ч бай, үгүй ч бай хамаагүй. Захирлын охин байна уу,үгүй юу хамаагүй. Би чамд хайртай.

Санцай: Гэртээ харимаар байна. Намайг хүргээд өг.

Дао: Үгүй ээ.

Санцай: Үгүй ээ?

Дао: Хүн сэтгэлээ “нүцгэлж” байхад.

Санцай: Сэтгэлээ “нүцгэлсэн”? Тэр чинь юу гэсэн үг  юм?

Дао: Ингэхээ боль л доо. Би зүгээр л чамтай чин сэтгэлээсээ ярилцмаар байна.

********************

Мей: Сайхан өдөр болж байна. А Си, Санцай хоёр юу хийж байгаа бол? Санцайг төгөлдөр хуур тоглож байхад эгчийн царай ямар болсныг харсан уу?

Ши: Лей эгчийн урд хөндөлдөж зогсож байгаад А Си, Санцай хоёрыг зугтаалгачихсан. Нүүрнийх нь судаснууд харагдаад аймаар ууртай байсан.

Лей: Би л лав ойрын үед А Сигийнд очихгүй ээ.

Ши: Ярих ч юм биш. Эгч бид нарыг хөөгөөд гаргах байх.

Мей: Хөөе. Би А Сигийн ээжтэй гурван удаа л уулзаж байна. Тэрний тухай миний бодол огтхон ч өөрчлөгдөөгүй. Дунд сургуульд байхад А Сигийн гэрт очоод, анх уулзсанаа санаж байна уу? Тэгэхэд юу гэж хэллээ?

Ши: Тэрний хатан эх шиг их занг хэн ч мартахгүй. А Си, ийм хүүхдүүдтэй нийлээд байвал тархи чинь дүпүнээс өөрцгүй болно.

Мей: А Сигийн ээж үнэхээр итгэмээргүй хүн шүү. Ямар ч өршөөлгүй. Биеэ тоосон, Гэхдээ л өнөөдөр сургамж авсан байх.

Ши: Энэ улсын шилдэг арван компаний өв залгамжлагч болох бид нарыг хүртэл дургүй юм чинь Санцайг аргагүй байх. Тэрний хувьд Санцай юу ч биш. Санцайг зүйл дуусгахын тулд алуурчин хөлсөлж ч магадгүй.

Лей: Би А Сийг Санцайг хамгаалахын тулд ээжийнхээ үгнээс зөрнө гэж бодоогүй. Хатан эх тэр хоёрыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Мей: Тэр яах бол? Санцайгийн учрыг нэгмөсөн олох бол уу?

Ши: тэр хоёрыг салгах арга бодож олох байх.

Лей: А Си эсэргүүцвэл тэр хоёрт улам хэцүү байх байх.

*****************

Дао: Мапл хотел корпораци гэж мэдэх үү?

Санцай: Мэдэлгүй яах вэ. Би хичнээн ядуу байсан ч, сонсож байсан. Олон улсад байдаг дээд зэрэглэлийн сүлжээ зочид буудлууд. Мапл гэж Хятадаар агч мод гэсэн утгатай.

Дао: Чиний хэлдэг зөв. Тэр компанийг манай ээжийн нэрээр нэрлэсэн юм. Аавын овгийг авснаас хойш нэр нь Даомин Фен болсон.

Санцай: Дао Минфен. Тэгвэл Мапл зочид буудлын эзэн юм байна.

Дао: Тийм. Манай аав ээж хоёр их завгүй байдаг болохоор  бид нар бараг хамт амьдарч үзээгүй. Миний хувьд тэд нар гэр бүл  гэхээсээ илүү бас танихгүй хүмүүс шиг санагддаг.  

Санцай: Тийм байж. Тийм  гэр бүлтэй болохоор л чи муухай ааштай болсон байх.

Дао: Хөөе. Намайг загнахаа боль л доо. Юу ч мэдэхгүй юм байж. Энийг ярьж байгаа шалтгаан нь... манай ээжийн хэлсэн үгнүүдийг тоох хэрэггүй. Би өөрийнхөө амьдралыг өөрөө шийднэ.

****************

Т: Эзэгтэй. Энэ бидний богино хугацаанд цуглуулсан мэдээлэл. Санцай авхай, захирлын хүүхэд биш. Өөрөөр хэлбэл бол жирийн нэг айлын охин. Аав нь ажлаа байнга сольдог. Ээж нь цагийн ажил хийдэг. Тэд 10м2 хүрэхгүй байранд амьдардаг. Гэхдээ залуу ноёнтон тэрэнд их сайн.

Ф: Хангалттай. Ийм хорт ургамлыг яаралтай устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай Даомин овогт том хохирол учруулна. Би А Сийг миний төлөвлөгөөнд оролцуулахад одоохондоо залуу байна гэж бодож байсан юм. Гэхдээ нөхцөл байдлыг харахад... хойшлуулах хэрэг алга.

Т: Төлөвлөгөө гэхээр? Эзэгтэй та залуу ноёнтныг сургуулиа төгстөл нь хүлээнэ гээгүй билүү?

Ф: Битний хэлсэн үг давтуулаад бай.

Т: Мэдлээ, эзэгтэй. Тэгвэл маршааш Нью Йорк явах нислэгээ...

Ф: хойшлуул.

Т: Мэдлээ.

Ф: надтай тэрсэлдэнэ гэнэ ээ. Гайгүй байлгүй.

15-р анги төгсөв.

 

Back to episodes Go home