Meteor garden-14

Meteor garden-14

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

 

Гарчиг: Солирын орд. 14-р анги 

Чин: Санцай, аав надад усан онгоц авч өгсөн.

Санцай:Тийм үү?

Чин: Тэгээд Чинхө гэдэг нэр өгсөн. Амралт эхлэхээр хамт усан онгоцоор зугаалъя.

Санцай: Байна уу? Шиао Шун. Юу болоо вэ? За, би хаана байдгийг нь мэднэ. Одоо яваад очъё. Баяртай.

Чин: Хэн залгасан юм?

Санцай: Хамт ажилладаг найз. Цагийн ажил гарсан гээд надтай уулзъя гэж байна. Аяар хичээл дээр уулзъя. Би түрүүлээд явлаа.

Чин: Юу хийгээд байгаа юм бол  доо? Юун хамт ажилладаг найз вэ?

Дао: Хөөе. Санцай хаана байна? Юм асуугаад байгаа юм биш үү.

Чин: Аяар хичээлдээ ирнэ гэсэн.

Дао: Одоо хаана байна гэж байна.

Чин: Найз...найзтайгаа уулзаж байгаа.

Дао: Аятайхан ярьж ч чадахгүй.

**************************

Санцай: Шиао Шун. Энд юу хийж байгаа юм?

Х: Сэтгүүл харуулахаар авчирлаа.

Санцай: Сэтгүүл үү?

Х: Аанхан.

Санцай: Энэ юу вэ? Чи надад ийм юм биш гэж хэлсэн биз дээ? Юу болоод байгаа юм бэ?

Х: Гарчигнаас бусад нь тийм юм биш ээ. Тэгээд ч хүмүүст хэрэгтэй мэдээлэл. Бид хоёрын зураг ч гэсэн зүгээр л байгаа биз дээ. Битгий уурла л даа, тэгэх үү?

Санцай: Зөвшөөрдөггүй л байж. Одоо би яавал дээр вэ? Яах юм?

Х: Тэгээд л би чамд өөрөө харуулахаар ирлээ. Санаа зовох хэрэггүй ээ. Хэн ч анзаарахгүй.

Дао: Энэ энд юу хийж байгаа юм? Яахаараа байнга хамт байдаг юм?

Санцай:Чамд хамаагүй. Бид нар...

Х: Санцай бид хоёр хамтрагчид.

Дао: Хамтрагч аа?

Санцай:Шиао Шун, чи юу яриад байна аа?

Х: Тийм ээ. Санцай бид хоёр сайн хамтрагчид.

Дао: Санцай, чи ухаанаа алдчихаа юу? Сэтгүүл дээр зурагаа авахуулаад, одоо бас ийм юм яриад. Юу хийгээд байгаа юм?

Санцай:Чамд ямар хамаатай юм?

Х: Хардаад байгаа юм уу? Хардаж байгаа биз дээ? Үнэнээ хэл л дээ. Эсвэл үнэнээ хэлэх зориг алга уу?

Санцай: Шиао Шун, юу яриад байгаа юм бэ? Дэмий юм ярихаа боль.

Х: Санцай. Надад хэлэх юм байна. Тэрнийг байнга араас нь дагадаг. Харахгүй болохоор уур чинь хүрдэг. Тэр үгэнд чинь орохгүй болохоор галзуурах дөхдөг. Тэрэнд хайртай биз дээ? Тийм үү?

Дао: Чамд ямар хамаатай юм.

Санцай: Дао Минси.

Дао: Чи оролцдог хэн юм?

Х: Санцай. Санцай, тэрэнд хэлээд өгөөч. Чи тэрэнд хайртай юу? Энэ жаахан хүүхэд аашилдаг залууд хайртай юм уу?

Санцай: Би яагаад хариулах ёстой гэж?

Х: Яагаад хариулж болохгүй гэж? Тэрнээс чөлөөлөгдөхийг хүсч байвал үнэнээ хэл. Чиний амьдралыг байнга хянаад... Чамд ч гэсэн төвөгтэй байгаа биз дээ? Азгүй амьтан...

Дао: Чи юугаа мэддэг юм.

Х: Санцай, хэл.

Дао: Амаа хамхи. Амаа хамхи гэхийг сонсож байна уу?

Санцай: Боль. Дао Минси боль гэж байна. Би хэнд ч хайргүй. Дао Минси. Би чамтай байхаар бачимддаг. Сургууль дээр чи намайг хяналтандаа байлгахыг хүсдэг. Надад хэцүү байдаг. Амьсгалахад ч хэцүү байдаг. Би жирийн л нэг даруухан амьдралаар амьдрахыг хүсдэг. Би ингэж юманд баригдаж амьдармааргүй байна. Юу ч хийсэн чамаар дамжих ёстой болдог. Надад эрх чөлөө байдаггүй. Тэвчиж чадахгүй. Дахиад тэвчиж чадахгүй нь. Би чамаас бас Ф4-өөс хол байхыг хүсч байна. Гуйя, намайг явуул.

Х: Санцай. Явъя.

Дао: Би чамд хайртай. Би чамд ухаан алдталаа дурлачихаад байна. Миний нүдэнд чамаас өөр хэн ч харагддаггүй.

Х: Дао Минси, амаа тат.

Дао: Санцай. Би төвөгтэй гэдэгээ мэднэ ээ. Гэхдээ чамд хэлчихье. Чамд гэж хэлэхэд. Чамайг зугтаах тусам би араас чинь очино. Хаана ч байлаа гэсэн  хамаагүй, там байсан ч,  хорвоогийн нөгөө захад байсан ч хамаагүй. Би заавал очино. Би чамайг өөрийн болгохыг хүсч байна. Чамд энийг хэлэх гэсэн юм.

Санцай: Дао Минси надад хайртай гэдэгт итгэж чадахгүй  байна.

Х: Санцай. Тоох хэрэггүй. Явъя.

*******************

Ши: Лей. А Сийг  хараагүй юм уу?

Лей: Ойрд хараагүй. Уулзаагүй хоёр, гурав хонож байна.

Ши: Хачин юмдаа. Алга болчихлоо. Гэр рүү нь залгасан  байхгүй байна лээ. Зуслангийн байрандаа байгаа юм бол уу?

Мей: Гэнэтхэн юу болсон юм болоо? Хөөе. Санцайгийн сэтгүүлд гарсан зурагнаас болсон юм бол уу? Санцайтай хамт ажилладаг гээд байсан  залуу... Шиао Шун... Сэтгүүлд хамт зурагаа авахуулсан байсан залуу... А Си тэрнийг цохичихсон гэсэн. Тэрнийг харах юм бол тэвчиж чадах бол уу?

Мей: Би Санцайд санаа зовж байна.

Лей: А Си аюултай зэвсэг л гэсэн үг. Бид нар тэрэнтэй хамт өссөн ч гэсэн юу хийхийг нь тааварлаж чадахгүй.

Мей: Эхлээд тэрнийг хайж олъё.

Ши: Зуслангийн байранд нь очиж үзье.

Мей: За.

**********************

Санцай: Улаан карт. Дахиад улаан карт авсан гэхээр итгэж чадахгүй нь. Дао Минси надтай салах ёс хийж байх шиг байна. Дао Минси, чамайг ингэж их гомдоно гэж бодсонгүй.

Дао: Би чамд хайртай. Би чамд ухаан алдталаа дурлачихаад байна.

Санцай: Үгүй ээ. Тэрний хэлсэн үг санаанаас гарахгүй байна. Тэрний над руу харж байсан харцыг бодохоор л сэтгэл өвдөөд байх юм.

Эр: Хөөх. Санцай хоёр дахь удаагаа улаан карт авчихаж. Манай сургуулийн дээд амжилтыг эвдчихлээ.

Эр: Ф4 хэзээ ч хоёр удаа улаан карт өгч байгаагүй.

Эр: Энэ удаа үхсэн. Ойрын үед тоглоогүй, уйдаад байсан юм.

Санцай: Өөдгүй новш.

Эр: Өөдгүй новш байсан ч, чамд хамаагүй. Өөртөө л санаа зов.

Санцай: Энэ өөдгүй амьтад дахиад надаар тоглох гэж байх шив. Би яасан ч та нарт дээрэлхүүлэхгүй. Би та нарт дээрэлхүүлдэг тэнэг амьтан биш.

Чин: Санцай, яагаад гүйгээд байгаа юм бэ?

Санцай: Намайг хөөж байна.

Бүгд: тэр байна. Араас нь. Зогс. Зогс.

Эр: Тийшээ хайгаарай. Бүгдээрээ тараад хайцагаа.

Эр: Тийшээ. Хурдан хурдан.

Чин: Тэр тэнэг амьтад... хэтэрхий юм аа. Улаан карт үзээд галзуу юм ши болчих юм. Гаж донтой амьтад. Юу болсон юм бэ? Яагаад Дао Минсигийн уурыг хүргэчихсэн юм? Яагаад чамд дахиад улаан карт өгч байгаа юм?

Санцай: Үнэндээ, яаж уурлуулсанаа би өөрөө ч мэдэхгүй байна.

Чин: Сэтгүүлээс болсон юм уу?

Санцай: Чи яаж мэдсэн юм? Нууцаар соноо юу?

Чин: Чианхуй, Байхө хоёр бүгдэд нь нэг нэг сэтгүүл тараасан. Санцай, чи Шиао Шунд сайн юм уу?

Санцай: Дэмий юм ярихаа боль. Шиао Шун зүгээр л саяхан танилцсан найз.

Бүгд: Олсон уу? Олсон уу? Хаана нуугдчихав аа?

Чин:  Тэгвэл яагаад уурлачихсан юм бол?

Бүгд: Наана чинь байна уу? байхгүй ээ. Бид нар наана чинь шалгачихсан.  Нөгөө талд нь шалгаад үз. Байхгүй байна аа.

Чин: Энд удвал баригдах нь.  Би тэднийг саатуулъя. Чи нөгөө талын хаалгаар гар.

Санцай: Чинхө...

Чин: Нөгөө газраа уулзъя. Хурдан яв. Хурдал. Санцайг харлаа.

Эр: Санцай, Чинхө хоёр хамт байсан.

Эр: Араас нь хөө. Араас нь хөөгөөрэй. Тэр гүйж байна. Тийшээ.

Санцай: Та нар яах гээ вэ?

Чин: Санцай. Санцай.

*****************

Мей: Залуу ноён чинь хаана байна?

Эм: Залуу ноёнтон, энд ирэлгүй хэд хонож байна.

Мей: Тийм үү.

Лей: Эртээдийнх шиг гадаад явчихсан юм бол уу?

Ши: Бид нар хэтрүүлээд байгаа юм бол уу? Санцай сэтгүүлд зурагаа авахуулсан төдий шд. Байна уу? Чинхө? Чи миний дугаарыг яаж олсон юм? Юу гэнэ ээ? Санцай дахиад улаан карт авсан? Би мэдээгүй ээ. За за. Ойлголоо. Ойлголоо.

Лей: Санцай улаан карт авсан? 

Мей: Санцайгийн тэр залуутай авахуулсан зурагнаас болсон байх. А Си цочролд орсон байх. Тэгвэл... сургууль дээр байгаа байх.

Ши: Тэгвэл... Явж А Сийг хайя. Явъя.

****************

Ю: Тавтай морил. Чинхө.

Чин: Санцай ажилдаа ирсэн үү?

Ю:  Үгүй ээ, ирээгүй байна. Бас чөлөө ч аваагүй. Юу болоод байгааг нь мэдэхгүй.

Чин: Баларсан. Би гэрт нь очсон. Ээж, аав хоёр нь гэртээ ирээгүй гэсэн.

Ю:  Утас руу нь залгаж үзсэн үү?

Чин: Зугтааж байгаад утсаа сургууль дээр орхичихсон байна лээ. Манай сургуулийнхан бүгд тэрнийг хөөж байгаа. Би цүнхийг нь олоод гэрт нь хүргэж өгсөн.

Ю:  Танай сургуулийнхан яагаад дандаа Санцайг дээрэлхдэг юм? Ингэхэд юу болоод байгаа юм бэ?

Чин: Дахиад улаан карт авчихсан.

Ю:  Дахиад улаан карт авсан? Одоо яах вэ? Тэгвэл... дахиад тэрнийг зөндөө дээрэлхэх байх даа. Ёстой аймаар юм аа.

Чин: Шиао Юу, санаа битгий зов. Чинхө  би тэрнийг заавал аварна. Би хэнд ч дээрэлхэхийг зөвшөөрөхгүй.

Ю:  Чинхө, чи тэрэнд сайн, тийм үү?

Чин: Би... тийм ээ. Шиао Юу, би Санцайд сайн. Дао Минис, Хуа Зилей, тэр модель Шиао Шун гээд бүгд өөрсдийгөө Санцайд тохирно гэж бодоод Санцайд ойртох гэж элдэв арга хэрэглэж байгаа. Би яасан ч тэгэхгүй. Санцай миний юу бодож байгааг мэдэхгүй, би мэдэгдэхийг ч хүсэхгүй байна. Би зүгээр л холоос харах болно.

Ю:  Чинхө. Чиний хэлсэн үг... сэтгэл хөдөлгөм байлаа. Гэхдээ, тэр дахиад улаан карт авчихлаа. Тэрийг яаж хамгаалах вэ? Одоо яавал дээр вэ?

Чин: Мэдэхгүй ээ. Би ч гэсэн яахаа мэдэхгүй байна.

Ю:  Зүгээр ээ. Хоёулаа явж Санцайг хайя.

Чин: Би хаа сайгүй хайсан ч олохгүй байна.

Ю:  Ингэж ярих хэрэггүй. Тэгэхээр чинь би сандраад байна. Чинхө...

******************

Эр: Айх хэрэггүй. Бид нар чамайг алахгүй. Зургийг нь ав. Хөөе. Наад дугтуйгаа аваад ир. Наадахаа хүргээд өгчих.

Санцай: Юу болоод байна  аа? Танихгүй хүмүүс байна. Эд нар хэн юм болоо?

Эр2: Ирчихсэн үү? Яасан их уддаг юм?

Х: Би шар айраг  авчирлаа.

Эр2: Би Дао Минси рүү явах гэж байна.

******************

Ши: Хайгаад олсонгүй. А Сигийн гар утас нь унтраалттай байна. Санаа зовж эхэлж байна шүү.

Мей: А Си ухаанаа алдах юм бол Санцай аюулд орно.

Ши: Чинхө сая утсаар яриад Санцайг олохгүй байна гэж хэлсэн.

Лей: Яагаад ч юм нэг л сэжигтэй санагдаад байна. Юу гэдгийг нь мэдэхгүй байгаа ч, санцайд улаан карт өгсөн хүн А Си биш  гэж бодогдоод байна.

Ши: А Си бид нартай байгаагүй. Тэрнийг өгөөгүй гэдгийг мэдэх боломжгүй.

Мей: Хэн Ф4-ийг дуурайж зүрхлэх хүн байгаа юу?

Лей: Тийм бол тэр хүнд өөр далд санаа байгаа гэсэн үг. Тийм бол энэ жирийн нэг хэрэг биш.

Ши: явъя. Юу ч гэсэн А Сийг хайж олъё.

*********************

Санцай: Итгэмээргүй юм. Яагаад чи байдаг билээ? Яагаад?

Дао: Хөөе.  Сайн уу. Яагаад уруу царайлчихаа вэ? Ирээд юм ид л дээ.

Ши: Итгэмээргүй байна. Хаана байсан юм бэ? Чамайг хичнээн хайваа.

Мей: Энд шар айраг уугаад, шарсан мах идэж байдаг. Чи хаана байсан юм?

Дао: Хуадонд загасчлаад, халим харчихаад ирлээ.

Ши: Загасчилж, халим харсан? Баларсаан.

Дао: Юу баларсан гэж? Та нарын царай яачихсан юм? Би амарчихаад л ирсэн шд.

Лей: А Си. Нэг л биш байна.

******************

Эр: Яагаад оройтоо вэ?

Х: Энийг авч бай.

Санцай: Шиао Шун. Яагаад чи байгаа юм? Чи юу хүсээд байгаа юм?

Х: Санцай, уучлаарай. Би чамайг ашигласан юм.

Санцай: Ашигласан? Би ойлгохгүй байна. Ашигласан гэж юу гэж байгаа юм?

Х: Бидний нөхөрлөлийг ашиглаж байна. Би анхнаасаа чамтай санаатайгаар найзалсан.

Санцай: Чи юу яриад байна аа? Надтай санаатай найзалсан гэнэ ээ?

Х:  Тийм ээ.

Санцай: Тийм байх боломжгүй. Би моделийн агентлагт хууртсан. Чи намайг тэндээс аварсан шд. тэгээд бид нар найзууд болсон шд.

Х: Одоо болтол ойлгохгүй байгаа юм уу? Намайг яагаад тэнд очсон гэж бодоо вэ?

Санцай: Гэхдээ тэр моделийн агентлагт очих шийдвэрийг би гэнэтхэн гаргасан.

Х: Чамд нэрийн хуудас өгсөн хүнийг санаж байна уу?

Санцай: Бүгдийг нь чи төлөвлөсөн юм уу?

Х: Тийм ээ. Бүгд миний төлөвлөгөө байсан.

Санцай: Гэхдээ яах гэж? Юу болоод байгаа юм бэ?

Х: Чамайг тэр студиэс аврах миний төлөвлөгөө байсан. Дараа нь сэтгүүлд хамт зурагаа авахуулсан, бас чамд улаан карт өгсөн, бас чамайг барьцаалсан гээд...  Бүгд миний төлөвлөсөн зүйлс.

Санцай: Гэхдээ... шалтгаан нь юу юм?

Х: Дао Минсигээс өшөөгөө авахад чамайг ашиглах гэж.

Санцай: Дао Минси? Дао Минсийг хорлох гэж үү? Тэр уурандаа л чамай нэг цохисон. Тэрнээс хариугаа авах гээ юу?

Х: Тэр өдөр намайг цохиход, тэрнийг чамд хичнээн сайн болохыг би ойлгосон.  Тэрнээс хариугаа авахад чамайг ашиглах нь зөв гэдгийг надад ойлгуулсан.

Эр3: Чи бидний тавьсан занганд их амархан орсон. Шиао Шун, чи модель биш, жүжигчин болбол тохирох юм байна.

Эр: Ийм гэнэн охидыг хуурах амархан.

Эр3: Гэхдээ чи хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандаад байх шиг. Чамайг биднээс урвахгүй гэж найдъя.

Х: Урвах аа? Тоглохоо боль. Энэ хэний санаа байсныг битгий март. Дао Минсигээс хариугаа авахад чинь хэн тусалж байгаа мартах хэрэггүй шүү. Би зүгээр л тэрнийг ашиглаж байгаа.

Санцай: Яагаад, Шиао Шун? Чи яагаад ингэж байгаа юм? Дао Минси чамд ямар муу юм хийсэн юм?

Х: Та нар түр гарч  бай. Надад тэрэнд хэлэх юм байна.

Эр: За. Тэрнийг битгий зугтаалгачихаарай.

Х: Би хүлгийг чинь тайлж чадахгүй. Гэхдээ...

Санцай: Өөдгүй новш, савраа тат. Үхэж байхдаа таарсан амьтан. Хөгийн новош. Яах гэж ийм амьтадтай нийлдэг юм? Би асрах газарт төрсөн. Баян айлын ноёны нууц амрагаас төрсөн хүүхэд болохоор намайг хэн ч авахыг хүсээгүй. Аав намайг хаячихсан. Ээж ч гэсэн ялгаагүй. Миний энэ хорвоод төрсөн нь анхнаасаа алдаа байсан. Би үргэлж үзэн ядалтыг мэдэрдэг байсан. Хайрыг мэдэрч байгаагүй. Анхнаасаа алдаа байсан болохоор би амиа хорлох гэж оролдож үзсэн. Тэр өдөр би далай руу үсэрч амиа хорлохоор эрэг дээр очсон. Яг живж үхдэгийн даваан дээр намайг нэг ах аварсан... Тэр хүн миний аврагч. Тэр хүн миний амийг аварч, намайг хөл дээр маань босгохын төлөө бүхнийг хийсэн.

Санцай: Энэ чинь Дао Минситэй ямар хамаатай юм?

Х: Сайхан асуулт байна. Тийм сайн хүн, Индэд сурч байхдаа ганц алдаа гаргаж, Дао Минсигийн дургүйг хүргэснээс болоод бүх дэлүүгээ бяцартал зодуулсан. Би тэрний өшөөг авна гэж амалсан. Би тэрний төлөө заавал Дао Минсигээс өшөөг авна.

Санцай: Ийм юм болсон гэж үү?

Х: Чамайг барьцаалахад оролцсон хүмүүс бүгд Дао Минситэй өстэй хүмүүс. Бид нар санамсаргүй таарсан. Бүгд нэг дайсантай болохоор хамтдаа өшөөгөө авахаар шийдсэн. Чи тэр өөдгүй амьтны найз байсан нь харамсалтай.

Санцай: Одоо л ойлголоо. Намайг барьцаалж энд авчирсан нь, Дао Минсийг урхинд оруулж, энд авчрахыг хүсч байгаа юм байна.

Х: Над руу тэгж харах хэрэггүй. Би тэрнээс хариугаа авах боломж гарахыг удаан хүлээсэн. Чи энэ өшөө авах төлөвлөгөөний шатрын хүү.

Санцай: Зэвүүн амьтан. Чамайг үзэн ядаж байна.

Х: Хүссэнээрээ л бод. Дао Минси энэ удаа яасан ч зүгээр өнгөрөхгүй.

Санцай: Чи яах гээ вэ?

Х: Чи удахгүй мэднэ ээ.

*****************

Дао: Санцай дахиад улаан карт авсан?

Мей: А Си, чи өгөөгүй юм уу?

Ши: Юу вэ? Хэн юм бол? Юу болоод байна аа? Санцай аюулд орсон байж магадгүй.

Эм: Дао Минси ноёнтон, танд захиа ирсэн байна. Санцайг барьцаалчихсан байна.

Дао: Энийг авчирсан хүн хаана байна?

Ши: Хөөе. Тайван бай. Хөөе.

Дао: Байна.

Х: Зураг харсан уу?

Дао: Чи хэн юм? Юу хүсээд байгаа юм?

Х: Миний хэн байх хамаагүй. Гэхдээ чиний хүссэн хүнийг хоолойг сонсгож болох юм. Ярь. Яриач.

Санцай: Дао Минси. Ирэх хэрэггүй. Тэрэнд битгий итгэ...

Х: Сонсов уу? Сайн сонс. Цагдаа дуудах хэрэггүй. Тэгвэл Санцай үхнэ. Бас, ганцаараа ир. Хэнийг ч дагуулж болохгүй. Манай хүн чамайг энд авчирна.

Дао: За яах вэ. Би ганцаараа очино. Гэхдээ Санцайд муу юм хийхгүй гэж амал.

Х:  Амаа тат. Ямар ч тохиролцоо байхгүй. Амалсандаа хүрсэн чинь дээр шүү. Ямар нэг сэжигтэй зүйл анзаарах юм бол Санцайд юу тохиолдохыг би амалж чадахгүй.

Дао: Чи... Байна уу?

Лей: А Си. Хаачих гэж байгаа юм?

Дао: Асуух хэрэггүй. Би өөрөө зохицуулна.

Ши: Аюултай шдээ.

Дао: Оролцох хэрэггүй гэж байна. Би залгамз.

Лей: Хөөе. 

********************

Санцай: Тэгэхээр анхнаасаа бүгд худал байж. Миний найз байхыг хүсч байна гэж хэлсэн ч, албаар надаар Дао Минсийг гомдоолгох үг хэлүүлсэн байж. Бүгд худал. Би тэнэг байж. Намайг хараад инээд чинь хүрч байна уу? Тэнэг юм шиг чам шиг өөдгүй амьтанд хууртаж л байдаг. 

Х: Би чамайг шоолохгүй. Харин чамайг өрөвдөж байна. Дао Минситэй холбогдсон хүн болгон сүйрдэг.

Санцай: Чи муу хорон санаатай амьтан. Сайн сонс, би  Дао Минсигээс болж ийм болоогүй. Чамд итгэсэн минь алдаа байж. Хоёр нүүртэй зэвүүн амьтан.

Х: Чи юу мэдэх юм? Чи юу мэдэх юм? Би чамд харанхуйг арилгахгүй бол шударга ёс, эрх чөлөөг мэдэрч чадахгүй гэж анхааруулсан. Найз маань ингэж хэлдэг байсан. Шударга байж чадахгүй бол эрх чөлөөтэй байж чадахгүй. Бүх зүйл хоорондоо холбоотой байдаг. Сэтгэлдээ байгаа харанхуйг арилгаж чадахгүй бол шударга ёс, эрх чөлөөг мэдэрч чадахгүй. Би чамд анхааруулсан. Хүссэн хүсээгүй бидний харилцаа Дао Минсигээс өөрчлөгдөх л болно. Чи л ойлгохгүй байгаа болохоос.

Санцай: Тийм ээ, би ойлгохгүй байна. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Чам шиг өөдгүй амьтныг ойлгож яах юм? Чамайг харахаар бөөлжис цутгаж байна.

Эр3: Тэрэнтэй юугаа ярьдаг юм бэ?

Эр: Хурдан амыг нь тагла, хашгираад байна. Хүн сонсчихвол төвөг болно.

Х: Хэрэггүй ээ. Хүний хөлөөс хол болохоор энд хэн ч ирэхгүй.

Эр: Тэгсэн ч гэсэн амыг нь тагласан нь дээр.

Эр3: Ямар нэг юм болбол хариуцлагыг нь чи хүлээх юм уу?

Х: Санаа зоволтгүй, би хариуцлагыг нь хүлээнэ.

Эр: Тэгвэл ч яах вэ.

Санцай: Надад битгий хүр. Бохир савраа тат. Заваан новш.

Эр: Ааштай юм аа.

Эр3: Хэнийг хэлээд байгаа юм, бид нар бохир бол найз залуу чинь адгийн новш за  юу.

Эр: Манай найзуудыг пабт ухаан алдтал нь зодсон.

Эр3: Харин тийм. Бид нар бардам зангаа эргүүлж авахын тулд тэрнээс өшөөгөө авна.

Санцай: Азгүй амьтад. Чухал юм байх гэж бодсон чинь. Олуулаа байж ганц хүнд ухаан алдталаа зодуулсан юм уу? Зодуулж  таарсан хэрэггүй амьтад. Ийм хөгийн аргаар Дао Минсийг ялна гэж бодоо юу? Инээд хүрчихлээ. Өрөвдөлтэй амьтад.

Эр: Хүн доромжлохоо боль. Өөрөө л зовно гэж мэд.

Санцай: Тэртэй тэргүй Дао Минси ирэхгүй.

Эр: Юу гэнэ ээ?

Санцай: Би тэрний найз охин биш. Надад итгэхгүй байгаа бол илжирч үхтэлээ хүлээж л байхгүй юу.

Эр: Муу өлөгчин?

Х: Хөөе. Тэрнийг гэмтээж болохгүй. Тэгвэл илүү том хэрэгт орно

Эр: Юу? Намайг тавь.

Х: Хүлээг нь тайл.

Дао: Урилга явуулсанд баярлалаа. Тэгвэл.. асуудлаа шийдье. Надаар яалгамаар байна?

Х: Сүртэй юм биш ээ. Наанаа зүгээр зогсож байхад болно. Бусдыг нь бид нар өөрсдөө хийчихнэ.

Санцай:  Яах гэж ирсэн юм? Яах гэж ирсэн юм бэ? Тэнэг амтан.

Х: Хүлгийг чинь тайлчихсан болохоор чи цохиж болно. Гэхдээ, сайн л бодоорой доо. Тэрнийг гэмтээмээргүй байгаа биз дээ?

Дао: Хөөе. Над руу тэгж харах хэрэггүй. Нүдээ ань.

Х: Эхэл... Чи сайн зодолддог биз дээ? Босоод зодолдооч. Уур чинь хүрч, хариуг нь өгмөөр байгаа биз дээ? Даомин компаний залуу эзэнтэн ингэтэл зодуулна гэхээр... дургүй чинь хүрч байгаа биз дээ?

Дао: Хэрэггүй амьтад. Ингэлээ гээд юу ч болохгүй. Энэнээс дээр юм алга уу?

Х: Дахиад зод.

Санцай: Зодохоо боль. Боль гэж байна. Хэзээ ч зодуулж үзээгүй хүн, хэдэн хүнтэй ганцаараа зодолдсон ч ялагдаж үзээгүй хүн... яагаад? Яагаад миний төлөө зодолдохгүй байгаа юм бэ?

*****************

Мей: Хаана байгаа юм бэ?

Эр: Энэ галзуу юм байх даа. Ингэж зодуулчихаад босч ирээд байх юм.  

Дао: Одоо болсон уу? Уур чинь гарав уу? Ингээд л болоо юу?

Х: Энийг ахынхаа төлөө.

Эр: Энэ муу чинь, яаж байна аа?

Х: Зогс. Март. Явцагаая.

Эр: Сайн ойлгосон биз. Дахиад их зан гаргаад үзээрэй.

Эр3: Болгоомжтой л байгаарай.

Санцай: Дао Минси. Дао Минси, зүгээр үү?

Дао: Би зүгээр ээ. Миний гар... бас хавирга хугарсан юм шиг байна.

Санцай: Тэнэг. Зодолдохгүй яасан юм? Дөрөвхөн хүн байхад. Чиний чадварараар бол тэднийг амархан ялах байсан шд.

Дао: Тэнэг гэдэг нь. Эсэргүүцэх юм бол би ялагдана. Тэгвэл чамайг аварч чадахгүй шд. Тэд нарыг ялах амархан... гэхдээ эсэргүүцээгүй нь... Би ганцхан чамайг хамгаалахыг хүссэн. Намайг өнөөдөр үхчихвэл миний араас битгий уйлаарай.

Санцай: Дао Минси. Дао Минси. Дао Минси битгий үх л дээ. Дао Минси. Дао Минси үхэж болохгүй ээ. Дао Минси...

****************

Санцай: Дао Минси, юу хийгээд байгаа юм бэ? Наана чинь зогсох аюултай... Намайг татаад өгөөч, би босч чадахгүй байна.

Дао: Үгүй ээ. Өөрөө бос. Өөрийнхөө хүчээр бос. Чи намайг үзэн яддаг биз дээ? Надаас гуйх хэрэггүй.

Санцай: Чамайг үзэн яддаг аа? Би үзэн яддаг гэж үү? Дао Минси, болохгүй ээ.

Ээж: Санцаф, ашгүй чи сэрчихэв үү? Ээж нь хичнээн санаа зовов оо.

Санцай: Ээж ээ. Би хаана байна аа?

Ээж: Эмнэлэгт. Чи ирэхдээ ухаангүй байсан. Дао Минси та хоёрыг хүний хөлөөс хол байдаг агуулахад ухаангүй байхад нь олсон гэсэн.

Санцай: Нээрэн тийм. Дао Минси ухаан алдчихсан.

Ээж: Ингэхэд юу болоод байгаа юм бэ? Ээж нь хичнээн айсан гээч? Одоо бие чинь яаж байна? Өвдөж байгаа юм байна уу? Ингэхэд юу болсон... Санцай.

Санцай: Дао Минси яасан? Тэр амьд уу? Тэр хаана байна? ... Үгүй ээ...

Ши: Оройтсон. А Си, байхгүй... Тэр амьсгал хураах хүртэлээ чиний нэрийг дуудсан.  

Мей: Ингээд үхчихсэн гэхээр одоо ч итгэж чадахгүй байна.

Санцай:  Дао Минси. Дао Минси. Яагаад үхэж байгаа юм бэ? Чамайг үхчихээр би яаж уучлалт гуйх юм? Хичнээн тэнэг, муухай ааштай ч гэсэн чамайг үхүүлэхийг хүсэхгүй байна. Чамайг үхэхээр олон хүн баярлах л байх. Гэхдээ би...

Дао: Тэнэг гэдэг нь. Юу яриад байгаа юм бэ? Ингэж ярьдаг юм уу?

Мей: чамайг үхүүлмээргүй байна, Дао Минси. Ёоёо... өвдөж байна. Өвдөөд байна.

Ши: Санцай, чиний нүүрний хувирал... үнэхээр мартахын аргагүй... сонирхолтой байсан шүү.

Санцай: Муу өөдгүй амьтан...

Дао: Ёоёо...

Бүгд: Хөөе....

Дао: Миний хавирга...

Санцай: Чи муу...

Мей: Хөөе. Болно оо.

Дао: Хүний дээр суугаад байхдаа яадаг юм? Галзуураа юу?

Санцай:  Өөдгүй амьтад.  

Ши: Тайвшир л даа.

Мей: Одоо болно оо. Тайвшир.

Ши: Зүгээр ээ. Уурлах хэрэггүй.

Мей: за за, Хэдүүлээ явъя. Чи сайн амраад ав. Бусдыг нь бид нар зохицуулчихна.

Дао: Лей. Хүлээ. Тэд нарыг олохоороо...

Лей: Болно оо. Би яахаа мэдэж байна. Санаа зовох хэрэггүй.

14-р анги

Back to episodes Go home