Шидэт дагинууд 1
Үргэлжлэл: 00:11:25
АГАМА ФИЛЬМ СТУДИО ҮЗҮҮЛЖ БАЙНА
Дүрүүд
Терция – багш, сурган хүмүүжүүлэгч
Шидэт дагинууд:
Дримми
Эсти
Фенти
Летти
Кейт хүний охин
Кейтийн ээж
---------------------------------------------------------------------------------------
Эм: Урд нь шидэт дагинууд том биетэй байж. Одоо тэд жижгэрч, бидний дунд амьдарсаар байна.
---------------------------------------------------------------------------------------
ШИДЭТ ДАГИНУУД – 1 – Р АНГИ
ГЭРТ ШУУРГА БОЛСОН НЬ
---------------------------------------------------------------------------------------
Фэнти: Зогс, зогсооч. Чи хаачих гэсэн юм? Зогсооч! Чи шударга тоглохгүй байна.
Дрим: Наалдамхай минь салаач!
Летти: Эсти, Фенти, нааш ирцгээ. Түргэл! Би Дриммийг аврах хэрэгтэй.
Фенти: Чи хаачих гэсэн юм? Буцаад ир!
Летти: Фенти, туслаарай, энийг надаас салгахад туслаарай. Хүчтэйхэн!
Эсти: Оу!
Фанти: Ямар замбараагүй газар вэ.
Терц: Аа... Энд яг... юу болоод байгаа юм бэ?
Фанти: Бид Кейтэд зориулж жаахан илбэ хийсэн юм.
Терц: Энэ Кейт үү?
Фанти: Өө, биш ээ, хүний охин Кейтэд.
Терц: Аан, энэ өрөөнд амьдардаг Кейт охин уу?
Фанти: Тэр шинэ сургуульдаа явахаас айдаг, харин бид түүнд туслах гэсэн юм.
Терц: Надад энэ тусламж шиг харагдахгүй байна.
Фанти: Энэ Дримми өөрийнхөө зүүдийг буруу зүгт чиглүүлчихсэн юм.
Дрим: Ёстой үгүй шүү. Хэн нэгэн надаар үүнийг хийлгэсэн юм.
Терц: Энэ ямар учиртай юм?
Дрим: Ийм учиртай юм. Би Катягийн хичээлд нь зориулж 9 сарын 1-нд сайхан зүүд өгөхөөр шийдсэн юм. Хэрэв зүүд сайхан бол сэтгэл санаа сайхан байна. Би түүний дуртай үлгэрийн баатруудыг цуглуулж, огт санамсаргүй юмнууд холиод, инээд нэмсэн юм. Би энэ зүүдээ түүний дэрэн дор тавих гэтэл эдгээр ягаан бөмбөлөгүүд гараад ирсэн. Баларсан юмаа. Чи энэ бүхнийг хийсэн, Эсти.
Эсти: Яагаад би гэж? Би тэгэхийг хүсээгүй, чи мэднэ.
Дрим: Үгүй ээ, тэд өөрсдөө хийсэн.
Эсти: Тэр зүүднүүд хэнд хэрэгтэй юм? Охинд зөвхөн сайхан даашинз л хэрэгтэй. Хэрэв даашинз нь гял цал байвал шинэ сургуульдаа явахаас айхгүй болно. Даашинз нь хараа салгамгүй маш гоёмсог болсон. Тэгтэл нунтагтай савны толинд нарны гэрэл тусаж орхисон. Хөөрхий миний нунтаг. Үүнд Летти буруутай.
Терц: Летти, чи хэл дээ.
Летти: Ашгүй нэг одоо би танд юу болсныг хэлж өгье. Бид Кейтэд туслахаар шийдсэн юм. Юу илүү чухал гэдэг дээр бид санал нийлээгүй. Дримми болохоор зүүд гэсэн. Эсти хувцас гэсэн. Харин би хамгийн чухал нь мэдлэг гэдэгт итгэдэг. Тиймээс би Кейтэд зориулж амин дэмийн коктейль бэлдэхээр шийдсэн. Хичээлээ сайн сурахад нь туслах сэтгэн бодох чадвар, ой санамж, анхаарлыг нь сайжруулах шинжлэх ухааны жорыг би олсон. Ингээд би бүх найрлагуудыг цуглуулж, нарны гэрлээс жаахныг савандаа хийх л үлдсэн, энэ сүүлчийн шат байсан юм. Гэтэл...
---------------------------------------------------------------------------------------
Летти: Өө, юу болчихов оо. Фентийн зэрлэг амьтадын тухай ном бүгдийг балласан. Тэр чамд ямар ч хэрэггүй зүйл.
Фенти: Хэрэггүй юм биш. Гунигтай байсан юм.
Терц: Гунигтай? Хэнд вэ?
Фенти: Номонд. Би Кейтийн юмнуудыг бэлдмээр санагдаад. Тэднийг бүгдийг нь эелдэг болгох гэж. Одоо сургуульдаа яваарай, сайн хичээгээрэй. За юу? Өө, өрөвдмөөр гэдэг нь. Чи ийм ганцаардмал. Санаа зоволтгүй, бид одоо чамайг хөгжөөх болно. Ленни? Эсти? Дримми? Үлэг гүрвэлтэй тоглоцгооё.
Летти: Уучлаарай, чадахгүй.
Дрим: Би завгүй байна.
Фенти: За яахав, хоёулаа тэдэнгүйгээр хөгжилдөх болно. Сүртэй юм биш. Хөөе, яасан бэ?
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Тэр ном бүгдийг сүйтгэхийг хүсээгүй юм. Зүгээр л зориуд ийм юм болчихлоо.
Летти: Чамд үргэлж ийм юм тохиолддог. Миний коктейль яах болж байна?
Эсти: Миний хувцас яах юм бэ?
Дрим: Харин миний зүүд?
Летти: Чи дахиад д дэмий юмаа яриад эхэллээ. Мэдлэг.
Дрим: Чиний мэдлэг хэнд ч хэрэггүй.
Летти: Тэгвэл тэдэнд юу хэрэгтэй юм? Чиний зурагнууд уу?
Терц: Энэ асар том хуй байна. Тэгэхээр, би одоо үүнийг яах ёстой вэ?
Фенти: Бид эмо хэмжигчийг шалгах хэрэгтэй юм шиг байна.
Терц: Сонирхолтой юм, энэ таагүй цаг агаараас болов уу?
Эсти: Миний далавч алга болчихсон юм шиг байна.
Терц: Чи юу гэж бодсон юм? Ид шид зөв байхын тулд сэтгэл хөдлөл сайн байх ёстой.
---------------------------------------------------------------------------------------
Терц: Үүнээс болж юу болсныг та нар харав уу? Мөхөл бас мөнхийн харанхуй. Тиймээ, бид үүнийг ингээд орхих ёсгүй. Хүмүүс буцаж ирэх үед юу тохиолдох бол?
Фенти: Энэ бидний буруу биш. Өнөө өглөө барометр цаг агаар муудна гэж зааж байсан.
Терц: Мэдээж тэгсэн. Хүний охин шинэ сургуульдаа явахаас айсан. Тийм болоод л та нараас бусад нь баргар болсон.
Фенти: Гэхдээ бид бүр дордуулчихлаа.
Эсти: Энэ бүхэн Леттигийн буруу. Тэр бидэнд үргэлж эгчирхэдэг юм.
Летти: Тэгж яривал... Дримми эгч шүү.
Дрим: Өө, би ойлголоо, чи хариуцах хүнийг нь олчихлоо.
Фенти: Үгүй ээ, энэ бүгд үнэхээр миний буруу байсан.
Терц: Тэгвэл, бүгд Фентигийн буруу байжээ, тийм үү?
Эсти: Үгүй ээ, энэ худлаа. Фенти биднээс тусламж хүссэн, харин бид...
Дрим: Бид яасан гэж? Энд зөвхөн амиа бодсон хэдэн өрөвдөлтэй троллууд байдаг уу?
Эсти: Троллууд биш. Бид шидэт дагинууд.
Дрим: Бид шидэт дагинууд биш, бид троллууд.
Летти: Дримми, одоо хангалттай. Боль.
Терц: За, цаг нь боллоо. Тэгэхээр, та нар бүгдийн буцааж байранд нь тавихад бэлэн үү?
Дрим: Аа...
Летти: Ээ...
Фенти: Бид бэлэн!
Терц: Үүнийг сонсох сайхан байна.
---------------------------------------------------------------------------------------
Дуу
---------------------------------------------------------------------------------------
Фенти: Бүх юм байр байрандаа. Цагтай хатагтай их баярлана даа.
Дрим: Ингэхэд тэр хэн юм?
Терц: Та нар бүр анхнаасаа ингэж асуух ёстой байсан юм, охидоо. Та нар тэгж бодохгүй байна уу? Та нар яаж цагтай хатагтайн үгэнд орсон байхав? Та нар бүр намайг хэн гэдгийг ч мэдэхгүй. Намайг Терция Хьюрэй Ив Ролл Кардиния Сьерсила гэдэг. Тиймээ, энэ би.
Дрим: Үгүй ээ, баярлалаа. Надад энэ хэрэггүй.
Эсти: Хөөх, ямар гоё вэ.
Летти: Хөөх.
Эсти: Те-рци-а?
Дрим: Терция. Надад нэр хамаагүй. Та бидний юу юм?
Терц: Би та нарын шинэ хүмүүжүүлэгч болно. Би өнөөдрөөс та нарын боловсролыг өөрчилнө.
Фенти: Идэхийг үү?
Терц: Тиймээ, идэхийг ч гэсэн. Амттанг зөвхөн хоолны дараа.
Фенти: Ойлголоо. Ингэхэд Грэнни хаачсан юм бэ?
Эсти: Тэр урд нь бидний багш байсан.
Терц: Грэнни? Өө, үгүй ээ. Хүмүүс ирж байна. Гэртээ орцгоо. Түргэн явцгаа. Маргаашнаас эхэлцгээнэ. Бид хичээлээ яг 9 цагт эхлүүлнэ. Одооноос эхлэн бид бүгдийг цагийн дагуу хийнэ. Тэгэхээр, энэ гэнэтийн зүйл байсан боловч өөрийгөө багш гэж хэлэх нь сайхан санаа байлаа.
Фенти: Терция, Терция, үлгэр ярьж өгөх үү?
Терц: Чамд ярих үлгэр би мэддэг билүү? Тэгнэ ээ, Фенти, би очлоо.
---------------------------------------------------------------------------------------
Ээж: Өө, Кети, чиний эхний өдөр ямар байв даа?
Кети: Багш намайг сайн хариулсан гэж магтсан, бас миний шинэ дүрэмт хувцас маш гоё, эвтэйхэн байлаа. Надад таалагдсан. Үлэг гүрвэлийн тухай ном бас хэрэг болсон. Бүх зүйл гайхалтай байсан. Би сайхан зүүд зүүдэлсэн нь их тус боллоо. Нэг нь морины гүвдрүүний тухай зүүдэлсэн.
Дрим: Аа?
Терц: Одоо бүх юм байрандаа. Зөгнөл биелэж эхэллээ. Асгарсан мөрөөдөл, хэтэрхий дүүрэн, нарны гэрэл. Яагаан бөмбөлөгүүд, амилсан ном. Гэхдээ энэ тэмдэг яг юу гэсэн үг вэ?
Төгсөв
Back to episodes Go home