Фандорин Азаззель 6

                                                                                                 Метраж : 49 минут

Дүрүүдэд :

Фан -  Фандорин эр, 26 настай

Кса -   Ксаверий эр, 45 настай

Ели -  Езлизавета эм, 25 настай

Ахт -  Ахтырцев эр, 26 настай

Зур -  Зуров эр, 45 настай

Кок -  Кокорин эр, 25 настай

Ама - Амалия эм, 40 настай

Ан -    Анна, эм, 40 настай

Ник - Николай эр, 45 настай

Харилцааны зарчим :

Фан – Кса

Фан – Ама

Фан – Ели

Фан – Ахт

Ан – Ник

Ник – Зур  

                                                     ххх

Эр -    Бид энд эзэн хааны гарч ирэхийг хүлээж байна. Тэрээр Өвлийн ордны тагтан дээрээс ард иргэддээ хандан үг хэлэх ёстой. Энд болох үйл явдлын цар хүрээ 3-р Николай хаан хана ширээнд заларсаныхаа дараа талбай дээр иргэдэд хандан үг хлж байсантай адилхан болж байна. Эзэн хааны хэвлэлийн албанаас ямар сэдвээр ярихыг мэдээлээгүй. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар эзэн хаан бид бүхний мэдэх харамсалтай үйл явдлыг тайлбарлаад зогсохгүй мөн гадаад бодлогын талаар чухал мэдэгдэл хийнэ.

Бичиг Фандорин Азазель. 6-р анги, “Сонголт”.

Эр -    Хөөе чи, хөөе Ульянов. Хөөе. Новш гэж.   

                                                     ххх

Эр2 -  Өлсгөлөн хэд хоног үргэлжилсэн бэ?

Эр -    10-14 хоног болсон.

Эр2 -  14 хоног усгүй гэж үү?

Эр -    Тийм ээ, тэгсэн.

Эр2 -  Хайч бас пинцет аваад өгөөч.

                                                     ххх

Эр -    Үүнийг хэрэгт хавсаргаарай.                                                   

Эр2 -  Шалгаж дуусаагүй байна.

Зур -  Тайвшир, тайвшир, тайвшир Эразм чи яав аа? Чи яасан бэ? Тайвшир, тайвшир. Май уучих, уу, уух хэрэгтэй. Алив... Явцгаая... За буугаарай.

Эм -    Алив хурдал.  

Бичиг Нулимас.

Эр -    Сайн уу найзаа.

Эр2 -  Сайн уу дүү минь.

Зур -  За одоо ийшээ... Эразм, алив ээ, уух хэрэгтэй... За одоо болно, даруулга ид.

Эм -    Уучлаарай.

Фан -  Ипполит...

Зур -  Алив найзаа.

Фан -  Миний дотны хүмүүс.. үхдэг, би.. яаж ч чадахгүй байна.

Зур -  Би амжихыг хичээсэн Эразм.

Фан -  Миний аав...

Зур -  Тэр яасан гэж?  

Фан -  Яг ингэж үхсэн, зурвас нь хүртэл...

Зур -  Байзаарай, тэр амиа хорлосон юмуу?

Фан -  Үгүй ээ. Би одоо үгүй гэдэгт итгэлтэй байна.

Зур -  Чи Амалияд хайртай байсан уу? Үгүй юу? Та хоёр ямар учиртай байсан юм бэ?

Фан -  Би эхэндээ өөрийгөө түүнд татагддаг гэж бодсон.

Зур -  Тэгээд?

Фан -  Миний бодлоор Ипполит тэр надад таалагдахыг хичээсэн. Яахав, тэр зөвхөн ингэж хүний анхаарлыг татаж чаддаг. Тийм л азгүй хүн. Би дараа нь зүгээр өрөвдөж байгаагаа ойлгосон. Ндад өөр бүсгүй таалагддаг.

Зур -  Тийм үү?

Фан -  Ипполит...

Зур -  Эразм.

Фан -  Чи миний хуриман дээр гэрч болох уу?

Зур -  Үүний чинь төлөө хоёулаа ууцгаая.

Фан -  Заавал шүү.

Зур -  За алив. Заавал даруулга идээрэй. Алив.

Фан -  Заавал.

Зур -  Найз аа, найз аа, би дүүтэйгээ нэг дуу сонсмоор байна, тавьчих. Тэр тэнд сууж байна, харав уу? Нэг дуу сонсохыг хүсээд байгаа юм. 

Эр3 -  Ямар дуу билээ?

Зур -  Амалиягийн дуу, хамгийн чанга дээр нь тавьчих.

Эр3 -  Найз аа...

Зур -  Яасан?

Эр3 -  Би тавиад өгье.

Зур -  Тийм үү?

Эр3 -  Тийм ээ.

Зур -  Сайн байна. Эразм... Ноёд оо, анхаарлаа түр наашаа хандуулна уу. Би Эразм найзынхаа хамтаар, тэр тэнд сууж байна, тэр бол хамгийн зоригтой, цэвэр ариун хүн. Унтчихаж, өнөөдөр бид хоёр сүүлийн замд нь ер бусын хүнийг үдэж өгч байна. Түүний дууг та бүхэн дөнгөж сая сонсож таашаал авлаа. Тэр энэ ертөнцөөс яваад өгсөн. Та бүхнээс гуйж байна, үгүй ээ шаардаж байна, та нар бүгдээрээ босоод агуу дуучин бүсгүйн төлөө ууцгаая, Амалия Бежецкаягийн төлөө. За тэр, харав уу. За тэр, харав уу. Амалиягийн төлөө.

Эр -    Амалиягийн төлөө.

Эр2 -  Амалиягийн төлөө.

                                                     ххх    

Эр -    Болгоомжтой, шат байна шүү. Болгоомтой.

Зур -  Ингэхэд чи хэн юм бэ?

Фан -  Ипполит...

Зур -  Чи намайг хөөх хэн юм бэ?

Эр -    Ноё доо, та нарыг хэн ч хөөгөөгүй. Баар хаагаад 2 цаг болж байна.

Фан -  Хэрэггүй ээ...

Эр -    Ойлгож байна уу? Титйм ээ, тийм хашхирах хэрэггүй. Та гэртээ харих хэрэгтэй. Та одоо гэртээ харь, манайд ирсэнд баярлалаа. Баярлалаа.  

Зур -  Юу болоод байна?   

Эр -    Сайхан амраарай, манайд ирсэнд баярлалаа.

Зур -  Зүгээр.. Эразм.

Фан -  Би.

Зур -  Өглөөний цайгаа уу.

Фан -  Лиза, сайн уу. Өглөөний мэнд. Үгүй ээ, би унтаагүй л байна. Би дараа нь чамд ярьж өгье. Би зүгээр л, би чамд нэг юм хэлэх гээд.. би нэг юм хэлэх гээд, юу гэхээр би чамд анхны харцаар шууд дурласан. Бүр өмнө нь ч байж магадгүй. Би Кокоринтэй Зуны цэцэрлэгийн бичлэгийг үзэж байхдаа чамгай харсан. Тэр үед би дурлачихсан байсан. Би, би хоёулаа гэрлэх гэж байгаад ямар баяртай байна гээч. Би ийм зүйл болно гэдэгт итгэж байгаагүй, ийм эхнэртэй болно гэж итгээгүй. Ингэхэд би гэрч олсон шүү. Юу, согтуу гэнээ? Тийм ээ, Лиз. Би маш согтуу байна, тийм учраас л би, тэгээд л чамд хамаг үнэнээ хэлж байна. Юу? Чи хаана байна гэнээ?

Эм -    Хоблоо тасарлаа, таны дуудлага...

Эм -    Манай хичээл яг сургуулийнх шиг. Орос хэл, уран зохиол, тоо бодлого. Энэ бүх хугацаанд тэр нэг ч үг дугараагүй. Ярихгүй, бичихгүй. Өөрийнхөө хачин зурагнуудыг л зураад суудаг.

Эм2 - Зиак, Николаша чи юу зурсан?

Ели -  За, чи надад өөрийнхөө хэлийг зааж өгнө гэсэн санаж байна уу? Чи зохиочихсон уу? Ярьж өгөөч.

Эр -    Мэдээгээ чангалаад өгөөч.

Эр2 -  Би чамд хэлье, алан хядах ажилагаа явагдсан, Ойрхи Дорнодод өнөөдөр шөнө.

Эм -    33 хүн шархдаад байна. 73 хүн хөнгөн ба хүнд шарх авсан. Восток-2 нефть олборлох станц ба Шинэ зам нефть олборлох станц дээр хорлон сүйтгэх ажиллагаа явагджээ. Эзэн хааны мэдээллийн албаныхан ямарч тайлбар хийгээгүй байна. гэвчбидний олж мэдсэнээр эзэн хаан яаралтай хурал хийжээ.

Фан -  Восток-2...

Эм -    Төрийн өндөрлөгүүдтэй хуралджээ.

Фан -  Шинэ зам гэдэг чинь яг тэд мөн. Нөгөө Кокорин ба Ахтырцевын нефть боловсруулах, дамжуулах үйлдвэрүүд. Энэ тохиолдол байх учиргүй. 1-рт ийм байна, үйлдвэрүүд эстернатуудад очсон, гэвч эстернатууд байхгүй болсон. Одоо хэнд шилжсэн юм бол? Төрд очсон байх ёстой, 2-рт ийм байна. юу ч ойлгохгүй байна.

Зур -  Чи юу яриад байна аа? Яагаад сандарчихав?

Фан -  Энэ өдөөн хатгалт байх боломжтой. 3-рт ийм байна, үүнийг үгүйсгэх аргагүй. Яаралтай эрхэм дээдэст мэдэгдэх хэрэгтэй. Яаралтай.. би 1-р зэргийн зөвлөх Фандорин байна. Намайг яаралтай генерал-адьютант Бережановтой маш яаралтай бас маш чухал хэргээр ярьмаар байна. Тэр хаана байгаа юм? Үгүй ээ, үгүй, би өөрөө очье. Бережанов, эрхэм дээдсийн хурал дээр байна.

Эм -    Эзэн хааны хэвлэлийн албаныхан өнөөдөр...

Фан -  Би тийшээ явлаа.

Эм -    Петроградын 16 цагт, эрхэм дээдэс Ордны өмнөх талбай дээр ард иргэдийнхээ өмнө үг хэлнэ гэлээ.

Зур -  Эмх замбараагүй юм болох нь.

                                                     ххх     

Дми - Намайг уучлаарай... Өрөөг сулла.. Эрхэм дээдсээ, таны шийдэмгий байгааг би ойлгож байна. Гэвч таныг зөвшөөрвөл би, ноёд оо, Алим Ахмади одоо болтол болсон үйл явдлын хариуцлагыг өөр дэрээ аваагүй гайхаж байна. Түүний засгийн газар албан ёсоор оролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Ник - Ноён ерөнхий сайд аа, би үргэлж таны саналыг хүлээж авдаг байсан. Тэгээд болгоомжтой байсан гэвч бид алдаа гаргасан бололтой. Оролцохгүй байх болгоомжилсон байр суурьтай байсан. Одоо эзэнт улсын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа явагдаж байна.

Эр -    Эрхэм дээдсээ бид эзэн хааны хэлэх үгийг бэлддэг албанд таны өнөөдрийн ард иргэдэд хандан хэлэх үгийг бэлд гэж үүрэг өгсөн.

Дми - Би тэр хэлэх үгний гол санаа ямар байхыг мэдмээр байна.

Эр -    Гол санаа нь.. үүсээд байгаа нөхцөл байдалд хөндлөнгөөс ажиглаад байх боломжгүй.

Дми - Эрхэм дээдсээ, тэгэхээр энэ чинь.. дайн зарласан хэрэг.

                                                     ххх     

Эр -    Төмөр эд зүйлсээ ширээн дээр тавиарай.  

Фан -  Одоохон.  

Эр -    Залуу минь баримт бичгээ шалгуулна уу.

Эр2 -  Та орж болно.

Эр3 -  Гараа энд тавиарай. Бас нүдний торлог бүрхүүлээ баталгаажуулаарай. Та орж болно.

Эр4 -  Ийшээ орж болохгүй.

Фан -  Би яаралтай Лаврентий Аркадьевичтэй уулзмаар байна. Генер-адьютант Бережанов, төрийн чухал хэргээр явж байна.

Эр5 -  Тэнд эзэн хааны хурал болж байгаа. Тийшээ хэн ч орж болохгүй.

                                                     ххх

Эр -    Эрхэм дээдсээ уучлаарай, танд үүнийг дамжуулж байна.

Ник - Баярлалаа.

Бичиг Николай уучлаарай. Амалия.

Ник - Ноёд оо, шийдвэр гарчихсан. Хэлэх үг бэлдээрэй. Би.. чухал хэргээр явах хэрэгтэй боллоо.

Лав -  Фандорин та галзуурав уу? Одоо ямар чухал асуудлууд шийдэгдэж байгааг мэдэх үү?

Фан -  Ойлгож байна, Лаврентий Аркадьевич. Би яг тэр асуудлаар явж байна.

Лав -  Юу гэнээ, та согтуу байна уу?

Фан -  Миний буруу гэвч би танаас гуйя, миний хэлэхийг сонсооч.

Лав -  За бас юу болоод байна?

                                                     ххх

Лав -  Дмитрий Андреевич, танд саад болсонд намайг уучлаарай. Энэ бол 1-р зэргийн зөвлөх Фандорин.

Дми - Тийм ээ, би Азазелийн хэргийн 1-р зэргийн зөвлөхийг санаж байна.

Лав -  Тэр дахиад энэ хэргээр ирлээ. Эрхэм дээдэс яваад өгсөн, бид нүүр тулж ярилцаж болохсон болов уу?

Дми - Би үүнийг яаралтай эрхэм дээдэстэй зөвлөх хэрэгтэй. тэр яг одоо яваад өгсөн нь таагүй хэрэг. Лаврентий Аркадьевич намагй яаралтай эзэн ханатай холбоод өгөөч. Баярлалаа Иван Фандорин.

Фан -  Би эзэн хааны хаана байгааг мэднэ. Моргод.

Лав -  Юу гэнээ?

Фан -  Тэр морг руу явсан.   

                                                     ххх

Фан -  Зурвас, би хааны гар байхыг нь харсан. Тэр моргод байгаа нь баталгаатай.

Дми - Юун эмэгтэй, юун зурвас та юу яриад байна Фандорин?

Фан -  Өчигдөр Амалия Бежецкая үхсэн, би эрхэм дээдэс салах ёс хийхээр явсанд итгэлтэй байна.. Энэ хүн хулгайлсан хэрэг. Хааныг моргоос хулгайлна. Тэд бэлтгэл хийж байсан. Хүйтэнд тэсвэртэй байх бэлтгэл хийсэн.   

Лав -  Хамгаалалтын албаны даргыг яаралтай дууд.

Дми - таны таамаглал буруу байгаасай гэж үнэхэрэ хүсч байна.

Лав -  Юу хариулахгүй байна гэж. Та нар чинь тэнэг юмуу, яахаараа ганцааранг нь орхидог юм? Новш гэж, эрхэм дээдэс моргод түгжчихсэн гэнэ, хэнийг ч оруулахгүй байна.                 

Дми - Явцгаая, явцгаая.

                                                     ххх

Эр -    Ирчихлээ.

Эр2 -  Ноёд оо, юу болоод байна? Юун хэрэг гарав?

Ник - Дмитрий Андреевич та энд юу хийж байна?

Дми - Эрхэм дээдсээ миний буруу. Гэнэт ирсэнд уучлаарай, аюул тулгарч магадгүй гэсэн мэдээлэл ирсэн юм л даа.

Ник - Аюул гэнээ? Та юу яриад байна? Би зүгээр л эхнэртэйгээ ярилцах хэрэгтэй байсан юм. Манай нэр хүндтэй хамгаалалтын албаны байнгын хяналтнаас зайлсхийхийн тулд энэ сонирхолтой газрыг сонгож авсан юм. Та аюул тулгарахыг хаанаас олж мэдэв Дмитрий Андреевич?

Дми - 1-р зэргийн зөвлөх Фандорины өгсөн мэдээлэл. 3-р хэлтсийн ажилтан.

Лав -  Эрхэм дээдсээ миний буруу, би анхаарсангүй. Фандорин бол туршлагтай мөрдөгч боловч ургуулан бодох дуртай. Миний буруу. 

Ник - Серёжа, тэнгэр минь чи бас иржээ. Чи миний өрөөний өмнө зогсож байх ёстой ш дээ. Намайг уучлаарай ноёд оо, би үг хэлэх ёстой. Матфей хэдэн минут үлдээд байна?

Эр -    Эрэх дээдсээ цаг нь болчихсон, 1 цаг 10 минут иргэд Ордоны талбай дээр цугларч байна. Харин та хувцасаа сольж үгээ бэлдэх хэрэгтэй.

Лав -  Чи чинь галзуурав уу Фандорин? Ямар аймшигтай зүйл хийсэнээ мэдэж байна уу? Би дөнгөж сая хааныг эвгүй байлад орууллаа. Танаас болж шүү...

Дми - За боль доо, Лаврентий Аркадьевич ноён Фандорин жаахан ядарсан бололтой. Эсвэл та одоо болтол итгэсээр байна уу? Ноён Фандорин...

Фан -  Би...

Дми - Явцгаая. Харуулаарай... За.. аз болоход таны таамаг биеллээ олсонгүй. Юмыг яаж мэдэхэв бүгдийг нь шалга. Лаврентий Аркадьевич явцгаая. Бид мэлэгдэлд бэлдэх хэрэгтэй. харин ноён Фандоринд итгэх итгэл буурлаа. Түүний алан хядах ажиллагаанд итгэж хааны төлөвлөгөөг өөрчилж чадахгүй. Тэгэхээр хааныг үгээ хэлж байхад нь аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Эр -    Та эндээс гарна уу.

Эр2 -  Одоо бүх хүмүүс эзэн хааныг хүлээж байна. Тэрээр Өвлийн ордны тагтан дээрээс иргэдэд хандаж үгээ хэлнэ. Энэ үйл явдлын цаг хүрээг өмнө нь Өвлийн ордны өмнө...

Эр3 -  Эрхэм дээдсээ, цаг нь болсон.

Эр2 -  Хаан ширээнд заларсаныхаа дараа үг хэлж байсан. Хаан хэвлэл мэдээллийн алба ямар сэдвээр ярихыг мэдэгдээгүй. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эзэн хаан...

Дми - Түүхэн мөч эзэн хаантан.

Ник - Бурханы ивээлд багтсан хаан би 3-р Николай, бүх оросын эзэн хаан, Москвагийн, Киевийн, Владимирийн, Новгородын, Казанийн, Астраханийн, Польшийн хаан, Сибирийн хаан, Херсона Таврическийн хаан...

Эм -    Эрэхм дээдсээ тань дээр эзэн хааны шадар туслах ирлээ.

Эр -    Эрэхм дээдсээ эзэн хаан тантай ярилдцахыг хүсч байна, яг одоо.

Ан -    Баярлалаа.

                                                     ххх      

Ник - Псковский хаан, Смоленский, Литовский, Волынскийн агуу ван. Подольский, Финляндский... Эстляндский, Лифляндский, Курляндский, Семигальксий, Самогитский, Белостокский, карельский агуу ван...

Ан -    Хамгаалагч...

Ник - Тверский, Югорский, Пермский, Вятский, Болгарский ба бусад... Эзэн хаан болон агуу ван, Новагород, Низовскийн газар нутаг, Черниговский, Рязанский, Полоцкий, Ростовский, Ярославский, Белозерский...

Эр -    1464 өдөр би дууугүй байсан.

Ник - Удорский, обдорский, Кондийский, Витебский, Мстиславский болон хойд газрыг бүхэлд нь захирагч.

Эр -    Энэ бол хүчтэй тэсрэх бодситой бугуйвч. Алсаас идэвхжүүлэх боломжтой. Тэсэрч таны эхнэрийг хөнөөнө.

Ник - Оросын үнэнч иргэний хувьд би сэтгэл санаагаар гутарч шийдвэр гаргасан.

Эр -    Бугуйвчийг тайлах гэвэл өөрөө дэлбэрнэ. Бидний яриаг хэн нэгэнд хэлсэн тохиолдолд алсаас идэвхжүүлнэ.

Ник - Энэ хүнд цаг үед манай улс оронд хэрэгтэй шийдвэр гэж үзэж байна.

Эр -    Та нууц амрагаа алсан, эхнэрээ ч алж чадна. Таны сонголт маш энгийн. Өнөөдөр таны ард иргэдэд хэлэх үг чинь.

Ник - Та бүхэн надаас өнөөдөр арай өөр зүйл сонсохыг хүсч байсан. Гэвч би цаашид улс орны төлөө ийм шийдвэрүүд гаргах эрхгүй гэж үзэж байна.

Эр -    Та зөвхөн эхнэрээ бус улс орныг аварч чадна гэдгээ ойлгох хэрэгтэй. Та мэдэж байсан, цаашид ч юу хийхэ эмэдэх ёстой. Бүгдийг эхнээс нь эхлүүл.

Эик -  Би өөрийн аав Павел Юрьевичээс хаан ширээг өв залгамжилж авсанаас хойш 16 жил өнгөрчээ. Би бүх хүч чадлаараа эзэн гүрнийг удирдахыг хичээсэн. Гэвч өнөөдөр би.. мэдэгдэл хийхийг хүсч байна... хаан ширээнээсээ татгалзаж байна. Мөн дээд эрх мэдлийг шилжүүлэн өгч байна. Өөрийнхөө сүүлчийн тушаалаар зөвлөлийг хуралдуулж бидний эзэмшил нутгийг захирах тогтолцоог бүрдүүлэх болно. Бид хаант засаглал цаашид аюулгүй байдал, эд баялгийн баталгаа болж чадахгүйг ойлгосон. Тийм учраас ард түмэн өөрөө ямар засаглалтай байхыг сонгоосой гэж хүсч байна. Бүх нийтийн санал асуулгаар иргэдийн хүслийг тодорхойлно. Ингэснээр оросын эзэнт гүрэн цоо шинэ тогтолцоотой болох болно. Би өөрийнхөө шийдвэрийг зөв, гэж үзэж манай газар нутагт оршин суугаа ард иргэдийн өмнө ба бурханы мөнө зөв гэж үзсэн. Би манай улс орны ирээдүй өнгөрсөн түүх шигээ агуу, нэр хүндтэй байгаасай гэж хүсч байна. Өөрийнхөө эх оронд чинь үнэнчээр зүтгэсэн.. 3-р Николай Павлович Романов. Энэ мөчөөс эхлэн.. таны бүхний эзэн хаан байхаа больсон.

                                                     ххх           

Бичиг 2 сарын дараа.

Эр -    Ерөнхий сайд Дмитрий Орлов...

Дми - Елизавета надад та жинхэнэ суут бүтээл бүтээсэн юм шиг санагдаад байна. баруун талаас нь сайн тогтоогоорой. Яг ингээд болж байна.

Эр -    Бүх санал хураах хэсгүүд сая сая иргэдийг хүлээж авахад бэлэн болжээ. ИРгэд улс орныхоо ирээдүйг тодорхойлно. Манай сурвалжлагч Троицкое тосгон руу явлаа. Хамгийн ер бусын хосуудын даруухан байшинд зочилжээ.

Ели -  За ямар байна?

Эр -    Николай Павлович Романовыхан.

Фан -  Маш үзэсгэлэнтэй. Үнэхээр гоё харагдаж байна. Даашинз чинь супер байна.

Ели -  Эраст чи яагаа вэ?

Фан -  Бүх зүйл хэвийн.

Эр -    Эрүүл мэнд нь сайн байгаасай гэж ерөөе.

Фан -  Уучлаарай.

Эр -    Хатан хаан асан 3 сартай жирэмсэн байгаа. Биеийн байдал хэвийн боловч заримдаа хорлого өгч байгаа. Николай Павлович хүүхэдтэй болсондоо баяртай байна.

Ели -  Алив хэлээрэй, тэгэхгүй бол чамагй надтай гэрлэхийг хүсэхгүй байна гэж бодно.

Фан -  Лиз...

Ели -  Түүнээс болоогүй биз дээ?

Фан -  Мэдээж үгүй.     

Ели -  Тэгээд яасан юм?

Фан -  2 сар өнгөрчихлөө Лиза. Намайг, хэн ч сонсохыг хүсэхгүй байна. Гэхдээ би бүх зүйл бодож байгаа шиг хялбар биш гэдэгт итгэдэг. Би одоо ч гэсэн Ульяновчууд моргод байсанд итгэж байгаа. Бережанов энэ хэргийн тухай сонсохыг ч хүсэхгүй байна. Тэгэхэд миний алдаа гаргасныг үргэлж ярьдаг. Би алдаа гаргаагүй Лиза. Бүгд том өөрчлөлтөнд бэлдэж байна, гэвч хэн ч бүх өөрчлөлтүүд юунаас болсоныг мэдэхийг хүсэхгүй байна. Бүгдийг төлөвлөсөн байвал яах уу? Ульяновчууд Ойрхи Дорнодын уулзалтыг урьдчилан мэдэж байсан ба цуст усан оргилуур зохион байгуулсан. Моргын тухай ч мэдэж байсан. Түүнийг ирнэ гэдэгт бэлдсэн. Хэрвээ тэд моргод байсан бол эзэн хаан хаан ширээнээсээ татгалзсан нь үүнтэй зайлшгүй холбоотой. Тэгвэл энэ бүхэн нэг том төлөвлөгөөний хэсэг. Гэвч хэний төлөвлөгөө вэ? Энэ хэнд хэрэгтэй юм, хэн энэ бүхнийг Ульяновчуудад хэлсэн бэ? Тэднээс олж мэдэхгүй, тэд алга болсон. Бид бүх зүйлд гүнгийн авхай Эсьерыг буруутгасан нь алдаа байсан. Гэвч тэр яагаад биднийг явуулсан юм бэ Лиза? Би ямра нэг юм мэдэж байгаа цорын ганц хүн байсан ч яагаад өршөөсөн юм? Тийм байх ёсгүй. Ялангуяа бид түүнийг ямар аймаар хүн гэж төсөөлж байлаа. Нэг л буруу байгаад байна. Бүгд хэвийн амьдарч эхэлсэн, харин би энэ бүхнийг төлөвлөсөн хүн эрх чөлөөтэй байгаад итгэж байна. Гэтэл би хуримаа хийж байдаг.

Ели -  Эраст ганцхан чи хурим хийгээгүй, бид хийж байна.

Фан -  Уучлаарай, би тэгж хэлэхийг...

Ели -  Би чамд нэг чухал зүйл хэлэхийг хүсч байна. Миний хэлэхийг сонсооч. Энэ чиний ажил гэж хэлмээр байна. Чи байнга ажил дээрээ байдаг, энэ ажлын чинь нэг хэсэг. Гэвч чиний амьдрал тэр чигээрээ ажил бишээ Эраст. Надад хэлээч чи надад хайртай юу?

Фан -  Хайртай.

Ели -  Хэрвээ хайртай л юм бол зөвхөн ажил дээрээ мөрдлөгө хий, харин ажилгүй үедээ энгийн хүн шиг байгаарай. Би чиний өмнө даашинзтай гарч ирээд тэнэг юм шиг эргэлдээд байсан. Харин чи өөрийнхөө Азазелийн тухай бодож байсан. Нэг бол бүгдийг цуцалъя тэгвэл чи мөрдөгч хэвээрээ үлдэнэ. Хүн байхаа болино. Хэрвээ чи тийм шийдвэр гаргавал надад маш харамсалтай байх болно.

Фан -  Лиз, би тийм шийдвэр гархагүй. Нээрэн шүү. Уучлаарай.  

Ели -  Хэрэггүй ээ Эраст, даашинз үрчийчихнэ.

Фан -  За одоо явцгаая.

Ели -  Надад нэг зүйл амлаач. Ядаж хуриман дээр ажлынхаа тухай бодохгүй гэж амлаач.

Фан -  Амлаж байна.

Ели -  Энэ бүхэн муугаар төгсөнө шүү.

Фан -  Амлаж байна. Амлаж байна аа.

Ели -  Бас нэг юм. Маргааш нэг хүн дээр очье.

                                                     ххх    

Хүү -  Рефлексион.

Охин -  Рефлекс.

Хүү -  Бараг л оросоор юм шиг. Тогтооход их хялбар юм. Давтах уу?

Ели -  Коля, сайн уу. Чи хэн нэгэнтэй найзууд болсон уу?

Хүү -  Үүнийг найзууд болсон гэж хэлж чадахгүй нь. Гэвч Маша франц хэл сонирхдог болсон. Би зааж өгөх юм бол хэрэгтэй гэж бодлоо.

Хүү2 -   1, 2, 3.

Хүү -  Ер нь би эндхийн сургалтын түвшинд гайхаж байна. Энд хүүхдүүдэд юу ч тайлбарладаггүй. Зөвхөн мэдээлэл өгдөг. Гүнгийн авхай Эстерийнд бүх зүйл өөр байсан. Бидэнтэй ярилцах дуртай байсан. Гүнгийн авхай тэгдэг байсан болов уу. Тэр үргэлж бидэнтэй ярилцахад бэлэн байсан.

Фан -  Чи гүйнгийн авхайн талаар зөвхөн сайн дурсамжтай үлдсэн үү?

Ели -  Одоо л биш шүү.

Хүү -  Тийм ээ. Та намайг эндээс авна биз дээ, тийм үү? Маша та бодлоо өөрчилнө гэж хэлсэн. Яагаад гэвэл хэтэрхий залуу. Залуу хүмүүс ийм том хүүхэд хэрэггүй.

Ели -  Коля, бид хоёр гэрлэмэгц чи манайд ирнэ. Би амлаж байна.

Фан -  Бид амлаж байна.

Эм -    Та галзуурав уу, алга болчих юм.

Зур -  Уучлаарай. Уучлаарай, би түгжрэлд орчихсон. Тэнд ямар нэг жагсаал болоод байна... Би болох уу?... Урааа. Ураа, ураа... Уччларай, одоо ингээд. Май аваарай.

Эм -    Үнэхээр сайхан юмаа.

Зур -  Үүнийг танд.

Ели -  Эргэлзэхгүй байна. Бурхан минь энэ юу вэ? Ээж ээ энэ юу вэ?

Эм -    Ерөнхий сайд өөрөө илгээсэн юм. Удахгүй өөрийн биеэр баяр хүргэхээр ирнэ. Залуус аа, ба хоёрын хурим бүх хэвлэлд тавигдана.

Фан -  төсөөлж байна уу?

Эр -    Дмитрий Андреевич тавтай морил.

Дми - Бялуу авч ирсэн үү, цэцэг өгсөн үү?

Эр -    Тийм ээ бүгдийг авч ирсэн, Лиза маш баяртай байгаа. Та бидэн дээр ирж чадсан нь ямра сайхан завшаан бэ.

Дми - Зүгээр дээ. Би ирэхгүй байж чадахгүй.

Эр -    Бидэн дээр Дмитрий Андреевич ирлээ.

Дми - Төрт улсын том хүний охины хурим ш дээ. Бас улсын хамгийн шилдэг мөрдөгч нарын нэг. Танд баяр хүргэе. Найзуудаа би эрт ирж чадаагүгй

Фан -  Ипполит...

Дми - ...минь уучлаарай. Харамсалтай нь бас удахгүй явах хэрэгтэй. Сонгогч нарын өмнө үг хэлэх ёстой. Найзууд аа хурим хийхэд тийм ч тохиромжтой бус өдрийг сонгожээ.

Ели -  Бялуу бэлэглэсэнд баярлалаа.

Дми - Зүгээр ээ.

Эр -    Дмитрий Андреевич, зураг даруулъя.

Дми - За, одоохон.

Эр2 -  За зураг авахуулахаар зогсоорой. Илүү ойртоцгоогоорой. Болж байна. Камер уу хараарай. Инээгээрэй, баярлала, маш их баярлалаа. Баярлалаа.

Эр -    Бүгдээрээ нэг зэрэг шүү, гуйя. Бүгдээрээ дайрахгүй шүү.

Эм -    Сайн уу. Лиза баяр хүргэе.

Ели -  Баярлалаа.

Фан -  Сайн байна уу.

Эм -    Чи ямар үзэсгэлэнтэй юм бэ, баяр хүргэе.

Эр -    За боллоо.

Дми - Найзууд аа уучлаарай, харамсалтай нь би явах хэрэгтэй.

Ели -  Үгүй байлгүй дээ, ямар гоё вэ.

Дми - Хурдан бүл нэмээрэй. Миний хөгшин ава үргэлж надад үглэдэг юм. Би аавдаа ач бэлэглэж чадаагүй. Би ерөнхий сайд эсвэл ерөнхийлөгч байсан ч гэлээ түүний хувьд гэр бүл хамгийн чухал. За дахин баяр хүргэе.

Эр -    Зочилж ирсэнд маш их баярлалаа.

Дми - За амжилт.

Эр -    Найзууд аа, Эрастын гэр орцгоое.

Фан -  Дмитрий Андреевич...

Эр -    Хуримын бялуу, ороорой. Коля явж бялуу идэцгээе.

Фан -  Дмитрий Андреевич...

Дми - За?

Фан -  Та байна ш дээ. Би бүгдийг ойлгосон. Та дөнгөж сая аавынхаа тухай ярьсан. Тэгээд би бүгдийг ойлгосон, би санасан. Таны царай надад их танил санагдаад байна.

Эр3 -  Би таныг анх удаа харж байна.

Эр -    Седой чи мөн үү? Найзаа намайг танихгүй байна уу?

Фан -  Тэр хүн, ерөнхий сайд Андрей Орловын аав гэдгээрээ танил нэгэн таны аав биш. Тэр бол Саня Седов. Хөзөр тоглож луйвар хийдэг нэгэн. Та түүнээр яах гэсэн юм? Та өнчин учраас өөрийнхөө намтарыг худлаа зохиоход хэрэглэсэн. Танд ямарч аав, ээж гэж байхгүй. Харитн ерөнхийлөгч болохоор төлөвлөсөн улс төрчийн хувьд та бүгдийг төлөвлөсөн гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхэд та төлөвлөчихсөн байсан. Энэ чинь муу. Нэр хүндтэй гэр бүлээс гаралтай байх нь дээр, Саня Седов тэгэхэд залуу, ирээдүйтэй улс төрчийн аавын дүрд тоглож эхэлсэн. Тийм учраас миний аавыг алсан. Тэр мэдэх ёсгүй зүйлийг мэдэж байсан. Би үргэлж амиа хорлоогүй гэдгийг мэдэж байсан. Бүгдийг төлөвлөсөн байсан, хөзөр тоглоод хожигдсон, үхэхээсээ өмнө бичсэн зурвас. Аав солгой байсан. Би.. аав буруу гарагаараа зүссэн хэрэг үү? Та арга барилаа өөрчлөхгүй байна. Та Амалия Бежецкаяг ч гэсэн тэгж алсан. Тэр өөрийг нь алахыг хичээж байгага мэдэрсэн учраас зугтахыг хүссэн ч амжаагүй. Түүнийг анхнаасаа алахаар төлөвлөсөн байсан. Та түүнийг эзэн хааны өвөрт оруулж эзэн хааныг ард иргэдийн нүдэнд унагахыг хүссэн. Дараа нь амиа хорлосон болгож харагдуулсан. Хааныг сэтгэл санаагаар унагасан. Хамгийн гол нь түүнийг морг руу оруулсан. Ульяновчууд ямарч байсан моргод байсан. Байшинг бүсэлсэн байсан учраас тэд хаашаа ч зугтаж чадаагүй. Тэгээл буцаад хайрцганд орж нуугдсан. Биднийг очиход тэд тэнд байсаар байсан. Тэдний тэнд байгааг би мэдмэгц хамаг төлөвлөгөө нурах шахсан. Гэвч та огт сандраагүй, та нөхцөл байдлыг өөрөө гартаа авч хэрэгтэй хаалтуудыг нээж намагй төөрөгдүүлсэн. Та маш үнэмшилтэй ярьж байсан учраас би өөр хайрцагнуудыг шалгаж зүрхлээгүй. Үнэндээ тэнд Ульяновчууд байсан. Дараа нь таны хамгаалагч нар намайг хөөж гаргасан. Тэгээд тэднийг явуулсан. Эсвэл явуулаагүй юмуу?... Та бол гол Азазель. Та нар бүгдээрээ эстернатуудын төгсөгчид, үүнийгээ маш сайн нууцалсан. Гэхдээ гүнгийн авхай Эстер ямарч хамаагүй. Тэр таныг халхлах гэж өөр дээрээ гэм бурууг авсан. Яагаад гэвэл тэр ямар араатныг хүмүүжүүлсэнээ тэвчиж чадаагүй. Та түүнийг ч өрөвдөөгүй, таныг хүүхэд шигээ өсгөсөн эмэгтэйг. Би итгэлтэй байна, түүнд өөр сонголт байгаагүй. Харин та авъяас билгтэй хүмүүсийг эргэн тойрондоо цуглуулсан. Бриллинг, Амалия, Лавданский, Воробьёв гээд бусдыг. Орхи Дорнодын нөхцөл байдал, Алим Ахмади гэж хэн юм? Тэр бол хаанаас ч юм гараад ирсэн залуу суут ухаантан. Бас л Азазель үү? Ойрхи Дорнодын эстернатын салбар байгаа ш дээ. Аоим Ахмадигийн тусламжтайгаар төрийн эргэлт хийж та улс орны нөхцөл байдлыг улам хурцадмал болгосон. Тэгээд бас төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөх Михаил Романовыг энэ бүхэнд буруутгасан. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн.

Ник - Та зүгээр л өөрийнхөө зөв гэснийг хийсэн.

Мих - Тэр бол өдөөн хатгалгаа байсан.

Фан -  Нефть боловсруулах станц дээрх хорлон сүйтгэх ажиллагаа ч гэсэн таны ажил. Үүний тулд танд Кокорин ба Ахтырцев хэрэгтэй байсан. Гэвч энэ бүхнийг яах гэж хийсэн юм? Яах гэж ийм олон хүнийг алсан юм? Юуны төлөө гэдэг нь ойлгомжтой. Эрх мэдэл. Та бол, та бол эрх мэдэлд шунасан хүн. Та яахаас ч буцахгүй, зүгээр л замаа цэвэрлэж айсан. Танд саад болж байсан Енжейчикийг алсан шигээ замаа цэвэрлэсэн. Та зүгээр л ганцаараа эрх мэдэлтэй болохыг хүссэн. Юуны ч өмнө зогсохгүй... Та яах гэж наашаа ирсэн юм бэ? Та надаар яах гэсэн юм?

Дми - Танд байгаа бүхнээ алдана гэж сануулж байсан уу?.. Азазель.

                                                     ххх

Дми - Төрд шийдэмгий шийдвэр гаргаж чадахгүй хүмүүсийн байх цаг дуссан. Төрсөн цагаасаа эрх мэдэлтэй хүмүүсийг одоо тэвчих хэрэггүй. Ойрхи Дорнодын нөхцөл байдал олон сарын турш хурцадмал хэвээр байлаа. Манай улс орон юу ч хийгээгүй. Одоо дахиж ийм байж болохгүй. Эмх замбараатай болох цаг нь болсон. Би манай арми өнөөдрийн дотор Орхи Дорнодод байлдааны үйл ажиллагаа явуулж эхлэх болсоныг зарлаж байна. Энэ түмрийг унтраахын тулд, манай аюулгүй байдалд заналхийлж байгаа бүхнийг устгахын тулд шүү. Би улсё оронд онцгой байдал зарлаж байна. Би өөрийгөө эзэнт гүрний ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр мөн ерөнхий командлагчаар зарлан тунхаглаж байна. Үүнийг улс орон шаардаж байна.

 

                                                      Төгсөв.   

 

 

   

    

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

          

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

  

   

 

 

 

 

 

 

 

 

 

     

     

 

   

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

 

    

 

 

 

  

 

 

Back to episodes Go home