Метраж : 40 минут
Дүрүүдэд :
Фан - Фандорин эр, 26 настай
Кса - Ксаверий эр, 45 настай
Ели - Езлизавета эм, 25 настай
Ахт - Ахтырцев эр, 26 настай
Зур - Зуров эр, 45 настай
Кок - Кокорин эр, 25 настай
Ама - Амалия эм, 40 настай
Ан - Анна, эм, 40 настай
Ник - Николай эр, 45 настай
Харилцааны зарчим :
Фан – Кса
Фан – Ама
Фан – Ели
Фан – Ахт
Ан – Ник
Ник – Зур
ххх
Эр - Тулаанд амь үрэгдсэн баатруудын өмнө сүүлийн үгээ эзэн хааны эрэн сурвалжлах албаны дарга Грушин Ксаверий Феофилактович ба Грушина Евдокия Львовна нарт зориулан 3-р хэлтсийн дарга генерал-адьютант Бережанов Лаврентий Аркадьевич хэлнэ.
Лав - Ксаверий Феофилактович бидний хувьд зөвхөн мэргэжлийн хүн гэж үлдэхээс гадна петрогардын эрэн сурвалжлах албаны домог байснаараа үлдэнэ. Гэвч хамгийн гол нь сайхан сэтгэлтэй хүн байсан. Бидний хувьд талийгаач багш байсан, заримых нь хувьд түүнээс ч илүү. Түүнтэй уулзаж байсан хүн болгон үргэлж түүний шударга зан, сайхан сэтгэл, хүмүүстэй үнэхээр хүнлэг харьцдагийг мэдэрч байсан.
Бичиг Фандорин Азазель, 5-р анги. “Сахлын хутга”.
Бер - Фандорин. Сул зогс Фандорин. Гүн эмгэнэл илэрхийлье. Ксаверий Феофилактович таны аав шиг хүн байсныг би мэднэ. Таы юу мэдэрч байгааг таашгүй, тэгээд ч бүх зүйл таны нүдэн дээр болж өнгөрсөн. Таны Азазель бүлэглэлийн мөрдлөгийн талаар надад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Одоо мөрдлөгийг би өөрөө дуусгана. Иван Бриллинг таныг их өндөр үнэлсэн. Бриллинг миний ивээн тэтгэч байсан. Тэгэхээр би хорон санаатныг танисангүй болж таарлаа. Гэхдээ зүгээр ээ, одоо бим тантай хамтарч ажиллана.
ххх
Эм - Сайн байна уу. Хүүхдүүдээ буугаарай, бид ирчихлээ... Явцгаая.
Эм2 - Арын суудлаас буугаарай. Коля алив ээ, чи яагаад нуугдчихав аа? Алив явцгаая.
Ели - Аан гээч, энэ бүхэн мэдээж.. би эмгэнэл илэрхийлье.
Фан - Тийм ээ, гүнгийн авхай Эстер яагаад биднийг явуулсаныг одоо болтол ойлгохгүй байна. Би.. би түүнээс гуйж байхдаа би түүнийг гэмт бүлэглэлийн тэргүүн гэдгийг мэдэж байсан. Тэдний зам бага ч гэсэн саад болсон бүх хүмүүсийг хөнөөдөг. Би.. яагаад аү таарсаныг ойлгохгүй байна.
Ели - Аан гээч, чи маш үнэмшилтэй, итгэл төрүүлэхээр ярьсан.. Бид гэрлэнэ гэж хэлсэн.
Фан - Тэгсэн.
Ели - Ерөнхийдөө ингээд болоо.
Фан - Үүний талаар гэвэл...
Ели - За.
Фан - Би юу хэлэх гэсэн гэхээр, миний.. тэр өдөр чамд хэлсэн зүйл бол... Би чамайг өөрийн гэсэн амьдралтайг ойлгож байна. Чи тэр өдөр миний хэлсэн зүйлээс болж чи өрөийнхөө амьдралыг өөрчлөх хэрэггүй. Чи өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, бас Гдеб...
Ели - Глеб гэнээ. Ингэхэд.. тэр надад.. зун Солонгос руу хамт явъя гэсэн.
Фан - Тийм ээ, сайн байна. Солонгос гэдэг чинь.. тэнд их сонирхолтой байх даа.
Ели - Тийм ээ.
Фан - За боллоо, баяртай.
Ели - Баяртай.
Фан - Тэнэг амьтан.
ххх
Лав - Азазель серверын бүх мэдээллийг устгасан. Мөрдөгч Фандорин багахан хэсгийг хадгалж авч үлдсэн. Фандорин бидэнд Ойрхи Доронодын талаар мэдэх зүйл юу байна?
Фан - Эрхэм даргаа би Алим Ахмадигийн намтарыг судалж үзсэн. Гэвч олигтой юм юу ч олоогүй. Тэр гэнэт л гараад ирсэн, хүүхэд нас ба залуу насных нь тухай юу ч олж мэдээгүй. Миний бодлоор тэр бас эстернатуудын нэг байвал яах уу? Жишээ нь Ойрхи Дорнодын эстернатуудын салбар гэж байдаг. 1-рт ийм байна, залуу суут ухаантан маш хурдацтайгаар дээшээ дэвшсэн. Арга барил нь маш адилхан, 2-рт энэ байна...
Эр - Эрхэм дарга аа, яаралтай мэдээ ирлээ. Бид цагана нүдтэнгүүдийн нэгийг олж авсан... Фото роботоор нь танисан. Эргүүлийн камер анх илрүүлсэн. Тэр линзгүй байсан учраас нүдний торлог бүрхэвчээр нь танисан. Воробьёв Иван Владимирович, санваартан бас л нөгөө үлгэр. Аз, Бузи, Веди бүлгүүд бүслэлт хийсэн, зэргэлдээх байшингийн дээвэр дээр мэргэн буудагч байгаа. Сүүлийн загварын 34 робот цагдаа ойрын дүүргүүдэд эргүүл хийж байгаа... Одоо эхлэх үү?
Лав - Фандорин та юу гэж бодож байна? Та ганцаараа тэдний ажиллагааг харсан.
Фан - Миний бодлоор тагнах ажиллагаагаа үргэлжүүлэх хэрэгтэй. тэр биднийг хаана хүргэхийг харцгаая, гэхдээ маш бологоомжтой байх хэрэгтэй. Тэд, тэд бол мэргэжлийн хүмүүс эрхэм дарга аа.
Лав - Юугаа хүлээх юм бэ?
Эр - Тэр илчлэгдсэн гэдгээ мэдээгүй. Одоо барих хэрэгтэй Аркадий Лаврентьевич. Тэгээд сайтар байцаах хэрэгтэй.
Лав - Орхие, болгоомжтой дагах хэрэгтэй, аль болох ойртохыг хичээ.
Эр - Мэдлээ. Эргүүлийнхэний камерын бичлэг, дугаар 634-736.
Эр2 - 3 тулааны бүлэг баривчлахад бэлэн. Тэр хаашаа ч залайхгүй.
Лав - Чөтгөр ав, эхэлцгээ.
Эр - Бузи ба Веди тасгууд сэжигтнийг баривчил.
Лав - Тэр байшингууд дотор байна, бүслээрэй...
Эр - Буудаж болохгүй, амьдаар нь барих тушаалтай.
Лав - Чөтгөр ав, ямар авхаалжтай нөхөр вэ.
Эр3 - Хөөе залуу зогсоорой.
Дав - Тэр хаана байна? Хаашаа алга болчихов оо?.. Тэр надад амьдаараа хэрэгтэй.
Фан - Дээвэр, тэр дээвэр дээр байна.
Эр - Бүх хэсгүүдэд, бүх хэсгүүдэд тэр дээвэр дээр байна.
Эр2 - Амьдара нь барьж чадахгүй нь, гал нээгээд.
Эр3 - Тэр дээвэр дээр байна.
Бичиг Каменоостровскийн өргөн чөлөө.
Эр4 - Байг илрүүлсэн, Каменный арал, голын эрэг дагуу явж байна.
Эр - Олчихлоо, мэргэн буудагч түүнийг харж байна.
Лав - Юугаа хүлээсэн юм, бууд гэж хэл.
Эр - Шал нээхийг зөвшөөрлөө. Гэвч объект амьд үлдэх ёстой.
Эр4 - Гал нээж чадахгүй нь энгийн иргэд олон байна. Тэр голын метронд суулаа.
Эр - Баг тийшээ очиж трамвайг олзолж авна. Бүх хэсгүүд тэрнийг бариьчил. Голдын метроны зогсоол руу явж байна. бүх зорчигч нарыг шалга.
Фан - Тэр тэнд байхгүй. Тэр гүүрэн доор байгаа.
Эр2 - Зогс. Нааш ир, бугаад ир.
ххх
Гле - Лиза. Чиний бэлтгэл ямар явагдаж байгааа харах гэсэн юм. Чамайг дарамталмааргүй байна гэхдээ хоёулаа маргаша ниснэ.
Ели - Глеб, би юмаа бэлдэж амжина бүү санаа зов. За яхав Лиз, би өөр асуудлаар ирлээ. Чамд хэцүү байгааг би харж байна. Чи их зүйл туулж, олон юм боддог учраас би саад болохгүйг хичээдэг. Би зүгэр л чамайг дэмжиж, үргэлж дэргэд чинь байна гэдгээ хэлэх гэсэн юм. Би өмнө нь дурласан хөгжилтэй, сахилгагүй охин биш. Бас чамд хэцүү байхад хамт байхыг хүсч байна. Би тэр тэнэг бялуунд хийсэн, тэнэг үнэт эдлэлийг хоёулаа мартацгаая.
Ели - Тимй ээ Глеб, үнэхээр тэнэг үйлдэл байсан.
Гле - Гэхдээ би чиний тэр бялуунд дуртайг мэднэ. Чи бялууг идээсэй гэж хүсч байна. Тийм учраас би дахиад нөгөө ресторандаа ширээ захиалчихсан. Дахиад нөгөө бялуугаа захиалсан. Гэхдээ энэ удаад зөвхөн жимсэн үанзтай. За алив хонгор минь буйдангаасаа салж үз. Яву үсээ самна, чи маш сэгсгэр байна. тэгээд хоёулаа явж оройн хоол идье.
Бичиг Мэсэж ирлээ.. Мэсэжийг устгах. Хэрэглэгчийг блокдох.
Эр - Ингээд дуугүй суугаад байх уу?
Бичиг Таныг блоздсон байна.
Эр - Чи 3 мөрдөгчийг алсан. Яриач. Ярихгүй гэж байгаа бол чамайг хашраагаад өгье.
Лав - Таны санал болгосноор түүний араас дагах ёстой байж Фандорин.
Эр - Тэр юу ч хэлсэнгүй эрхэм дарга аа.
Лав - Би харж байна.
Эр - Онцгой протоколоор байцаахыг зөвшөөрнө үү.
Лав - Оролдоод үз. Гэхдээ нэмэргүй гэж бодож байна.
Фан - Тэрнийг хурдан зогсоо, түргэл.
Лав - Ульянов ч шоронд таг дуугүй сууж байна. Энэ хугацанад нэг ч үг дугараагүй. Кокорин, Ахтырцев, Полушкиныг алсан алуурчин. Польшийн сайдыг алсан нөхөр газрын гаваар орсон мэт алга болсон. Амалий ч ялгаагүй, Бежецкая алга болчихсон. Гэхдээ сайн л биз, тэрнийг хичээж эрж хайхгүй ээ. Бусад тал дээр бид мухардалд ороод байна. Ийм зүйл болсон учраас ноён ерөнхий сайд аа, би танд Азазель хэрэг маш амжилттай хаагдсаныг мэдэгдье. Эрэн сурвалжлах хэлтэс болон эзэн хааны 3-р тасгийнханы ачаар аюултай, нууц бүлэглэл тагнан турших ажиллагаа явуулж эзэнт гүрний үндэс суурийг ганхуулж...
Фан - Чи..
Эр - Алдах болно.
Фан - Бүгдийг. Азазель.
Лав - Фандорин. Түүний хичээл зүтгэлийн улмаас мөрдөх ажиллагаа гэмт хэрэгтнүүдийн ул мөрөөр орсон. Бөгөөд гэмт бүлэглэл Азазелийн тэргүүнийг аюулгүй болгож чадлаа. Эзэн хааны зарлигар ноён Фандаориныг хугацаанаас нь өмнө ахлах зөвлөхийн тушаал дэвшүүлж байна.
Дми - Залуу минь чамд баяр хүргэе. Чи жинхэнэ баатар. Эрхэм дээдэс харамсалтай нь ирж чадсангүй. Бие нь тааруу байгаа, гэвч танд хааны зүгээс талархалаа илэрхийлсэн. Харин би өөрийнхөө зүгээс тэртэй тэгүй тандл ирэх зөвхөн ажлын амжилт хүсээд зогсохгүй мөн аз жаргал хүсье.
Фан - Баярлалаа. Би одоо явья, танд баярлалаа.
ххх
Эр - Цохилоо, цохиураар бөмбөгийг маш оновчтой онолоо. Гүйж байна, тэр бөмбөгнөөс бултлаа, одоо.. Үгүй ээ, бөмбөг түүнийг оночихлоо. Тоглогч талбай дээр уналаа. Импери энэ тоглолтонд ялагдал хүлээж байна. Цэнгэлдэх хүрээлэн яаж уухайлж байгааг сонсов уу? Энэ бол жинхэнэ сенсаци. Тийм ээ, заримдаа ялах багийнхан...
Ник - Никита.
Эр - Өөрийнхөө хүчийг зөв тооцоолсонгүй. Ийм учраас л бид ладтанд дуртай байдаг.
Ники - За эрхэм дэдэсээ, дахиад шар айраг авах уу?
Ник - Лапта тоглое.
Эр - Лаптанд дуртай бүх хүмүүсд оройн мэнд. Бид Крестовскийн арал дээр Империа арена цэнгэлдэхэд байна. дэлхийн хамгийн үзүүштэй спортын шүтэн бишрэгчдэд мэнд хүргэе. Энэ бол лапта, Нелидов, цохилоо. Маш хүчтэй цохилоо, бөмбөг хамгийн захаар нисч байна. Цохилоо, бөмбөг лааг унтраалаа. Волнов, Богачёв. Богачёв, цохилоо. Цохиураар бөмбөгийг маш оновчтой цохилоо. Энэ бол ялалт. Империя өрлөсдөгчдөө нэг боломж олгохгүй ялалт байгууллаа.
Ник - Чи яагаад инээгээд байгаа юм бэ? Айн? Чи надад бууж өгөөд байгаа юмуу?
Ники - Огт үгүй эрхэм дээдсээ. Би зүгээр л...
Ник - За одоо чи Империягийн талд тогло.. Битгий буулт хийгээд байгаарай.
Эр - Оройн мэнд лапта тоглох дуртай хүмүүс ээ. Бид үзэсгэлэнтэй стандион Империя аренад байна.
Ан - Ярилцах хэрэгтэй байна.
Ник - Бас юу вэ? Бид тоглож байна, чи үлд.
Ан - Яаралтай бас чухал зүйл.
Эмк - Явж болно.
Ан - Үгүй ээ, чи үлд Никита.
Ник - Юу, яагаад?
Ан - Энэ бас түүнд хамаатай.
ххх
Эм - Таны залгасан дугаар холбогдох боломжгүй.
Фан - Лиз, Лиза. Сайн байна уу, би Лизатай уулзъя.
Эр - Танд юу хэрэгтэй вэ?
Фан - Би Лизатай уулзъя. Елизавета Александровнатай, яаралтай, сайн байна уу.
Эр - Елизавета Александровна гэнээ...
Фан - Тийм ээ.
Эр - Би танд туслаж чадахгүй гэж бодож байна.
Фан - Тэр танд намайг битгий оруул гэж хэлсэн үү? Намагй оруулаач, гуйя. Лиза.
Эр - Та сонс, Елизавета Александровна надад ямарч хориглдох зааварчилгаа өгөөгүй. Тэгээд ч тэр үнэхээр гэртээ байхгүй байгаа.
Фан - Та хүлээгээч, хаана, тэр хаана байгаа юм?
Эр - Елизавета Александровна ба Глеб Николаевич нар одоо нисэх онгоцны буудалд байгаа.
Фан - Нисэх буудал гэнээ?
Эр - Тэдний Солонгос руу нисэх нислэг 40 бишээ, үнэндээ 43 минутын дараа хөөрнө.
ххх
Ник - Никита, энэ үнэн юмуу? Тэгэхээр 15 жил бид юу ч хийж чадаагүй, гэтэл одоо гэнэт болчихдог байжээ. Тэгээд бас гэнэтийн тохиолдлоор чи залуухан, төгс эрүүл мэндтэй залуутай санамсаргүй унтчихлаа гэж үү? Тийм ээ, цэвэр гэнэтийн тохиолдол байсан, тийм үү? Чи яагаад суучихав? За за сууж бай.
Ан - Гэхдээ одоохондоо хэн ч...
Ник - Юу гээч, надад одоо хамаагүй ээ. Нээрэн шүү, би энэ хүүхэд минийх биш гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бас би тэр хүүхэдтэй бас чамтай ямарч холбоотой байхыг хүсэхгүй байна. Та хоёрыг үлдээе, ярилцах сэдэв байгаа гэж бодож байна.
Фан - Надад 1-р Пётрыг өгөөч, яаралтай.
Эр - Надад ямарч зааварчилгаа өгөөгүй.
Фан - Би тэр зааварчилга чинь байна.
ххх
Эм - Авна уу.
Гле - Сайн байна уу.
Эр - Болгоомжтой байгаарай, чамаас гуйя. Аль болох олон ярьж байгаарай.
Ели - Өдөрт 5 удаа.
Эр - Арай хэтэрнээ.
Гле - Лиза...
Эр - Битгий яаруулаад бай.
Эс - Сахилгагүйтэж болохгүй шүү.
Ели - Сайн байна уу.
Эм - Сайн байна уу. Солонгос улсад ямар хэргээр зорчиж байна?
Ели - Ямарч зорилгогүй аялна.
Эр2 - Зогс, хаачих нь вэ?
Фан - 3-р хэлтэс, яаралтай ажилтай.
Эм - Залуу минь зогсоорой. Хаачих нь вэ?
Фан - Лиза, Лиза.
Ели - Юу болов?
Фан - Би ярилцах гэсэн боловч, би залгасан бас мэсэж бичсэн. Гэвч чи намагй блокдчихсон байсан тэгээд би...
Ели - Блокдсон гэнээ, би чамгай блокдоогүй.
Гле - Чи яах гэж исрэн юм? Чамд юу хэрэгтэй юм? Тэр бол би, би чамайг түүний утаснаас блокдсон юм. Чи нэг мөр алга болоод өгөөч.
Ели - Чи яасан гэнээ?
Гле - Аан гээч, чамагй энэ бүх аймшгийг мартаасай гэж хүссэн юм. Явцгаая.
Ели - Надаас холд.
Фан - Лиза би чамд, би нэг зүйл хэлмээр байна. Эстер гүнгийн авхайн гэрт хэлсэн бүхэн маань үнэн шүү. Би чамд хайртай. Би чамд хайртай бас би.. Би үүнийг Зуны цэцэрлэгт давтаж хэлээгүй нь тэнэглэл байсан. Би чамагй золтой л алдчихсангүй. Би үүнийг төсөөлж ч чадахгүй. Би чамд хайртай. Би үүрд чамтай хамт байхыг л мөрөөддөг. Чамайгаа хэзээч алдмааргүй байна. Бидний хэдэн настай нь хэнд ч хамаагүй. Ямар бэрхшээл тулгарах нь ч хамаагүй, би юуг ч тоохгүй. Би юу хүсч байгаагаа сайн мэдэж байна. Лиза, чи.. миний эхнэр болох уу?
Гле - Явцгаая.
Фан - Чи надтай гэрлэх үү?.. Би бөгж олж авч амжаагүй, гэхдээ энэ чухал бишээ. Хамгийн гол нь чи зөвшөөрөх үү?
Ели - Тэгэлгүй яахав.
ххх
Ели - Яасан бэ?
Фан - Юу гэхээр би, би огт чаддаггүй. Хамтдаа байх, дотно байх гэдгийг мэдэхгүй. Миний аав нас.. барсанаас хойш, аав амиа хорлочихсон. Би хэнтэй ч хамт байгаагүй. Хэнтэй ч дотносоогүй, би дахиж тийм зүйлийг давж гарахгүй гэдгээ мэдэж байсан. Би болохгүй гэж бодож байсан, учир нь би...
Ели - Бид хамтдаа даваад гарна. Чамд амлаж байна. би чамагй хэзээч орхихгүй.
Фан - Би чамд хайртай.
Мих - Би ард иргэддээ өөрийнхөө санаачлагаар хандаж байна. Би эзэн хааны армийн ерөнхий командлагчийн үүднээс бус харин эзэн хаанд үнэнч албатын үүднээс ярьж байна. Энэ мэдэгдэл бол миний эзэн хаанд өгөх зөвөлгөө. Үнэнч анд найз, мэргэжлийн цэргийн хүн бас эх орондоо чинь...
Эр - Эрхэм дэдэсээ одоо хаашаа явах вэ? Эзэн хааны аав амьд байсан бол энэ зөвөлгөөг өгөх байсан.
Ник - Дахиад нэг тойрье.
Эр - За ойлголоо.
Эр2 - Үргэлжлүүлэн явж байна.
Мих - Бид сүүлийн 7 хоног сэтгэл түгшин Ойрхи Дорнодын үйл явдлыг ажигласаар байна. Энэ бүхэн манай эзэнт гүрний хил дээр болж байгааг анзаарахгүй орхиж болохгүй. Тийм учраас бид бүхэнтэй шууд холбоотой. Муу зүйл болж байна, Ойрхи Дорнодод цэргийн холбоо үүсч байна. Тэдний үндсэн зорилго бол манай эзэнт гүрний газкар нутаг байх болно. Тэд өөр ямар зорилготой нэгдэх билээ.
Ник - Зогсоорой.
Зэрэг - Зайлуул, зайлуул, зайлуул...
Эр - Эрхэм дээдсээ...
Ник - Би зүгээр ээ.
Зэрэг - Зайлуул, зайлуул, зайлуул...
Ник - Өдрийн мэнд найзуудаа. Та нарт асуух зүйл байгаа бололтой. Би асуултанд чинь хариулах ёстой хүн гэж бодож байна.
Эр - Жирийн иргэд ээ, хоёр алхам ухраарай. Эрхэм дээдсээ энд аюулгүй байх боломжгүй.
Ник - Игорь Степанович та андуурч байх шиг байна. Яагаад энд аюулгүй гэж? Би хэнээс айх ёстой юм? Эд бол миний ард иргэд, би ард иргэдээсээ айхгүй. Тэгэхээр надад бүү саад бол Игорь Степанович. Хаанчлалын утга учир уу, би хүүхэд байхааса энэ асуултыг өөрөөсөө асуусаар ирсэн. Яагаад би гэж, ямар эрхийн дагуу би хаан болохоор төрсөн юм бэ? Миний үүрэг бол давуу тал биш, харин хариуцлага. Тийм ээ, би эрх мэдэлтэй гэвч хаант улсад эд хөрөнгө цуглуулах гэж хана болоогүй. Надад өөрт юу ч хэрэггүй. Миний ашиг сонирхол бол улс орны ашиг сониорхол. Үүнийг салгаж ойлгох аргагүй. ЭНэ бол хаант улсын зарчим. Би улс орноо сайн хэвээр нь өвлүүлэх ёстой учир нь өв залгамжлагч миний хүү байх болно. Манай гэр бүлийн гишүүн. Та нар ч гэсэн өөрийнхөө үр хүүхдүүдийн төлөө мөнгө олохыг хичээдэг. Харин миний хариуцлагын цар хүрээ бүтэн улс орон. Надад итгээрэй, би жирийн иргэн байхыг ямар их хүсдэг гээч. Энгийн байранд амьдарч, энгийн ажилдаа яваад л. Хэрвээ хүсвэл халагдчихна, найзуудтайгаа хаашаа ч юм явна, зугаацна. Хүүгээ хүмүүжүүлнэ, энэ бүхнийг би хийж чадахгүй, та нар мэднэ. Би жирийн л хүн, олон тооны дутагдалтай бас ихэнхийг нь та нар сонссон байх. Тийм ээ, тийм. Би тэнэг хүн. Гэхдээ хүн чанартай. Дөнгөж сая эхнэртэйгээ муудалцаад.
Эр - Яагаад бүгд таны эхнэртэйгээ муудалцсан эсэхээс хамааралтай байх ёстой юм?
Ник - Маш зөв асуулт байна. гэхдээ нэг зүйлийг санацгаая, бүх эрх мэдэл ганцхан миний гарт төвлөрөөгүй. Эрх мэдлийг ард иргэдийн санал хураалтаар засгийн газрыг толгойлдог ерөнхий сайдтай хуваадаг. Би та нарт нэг нууц задлая, ноён ерөнхий сайд сэтгэл хөдлөлгүй хүн. Энэ тал дээр би түүнээс үлгэр жишээ авахыг хичээдэг. Тэр сөрөг намын тэргүүн.
Эр2 - Та ахынхаа мэдэгдлийн юу гэмээр байна?
Ник - Эрхэм дээдэс ерөнхий командлагч биш хувь хүний үүднээс ярьсан. Би түүнтэй санал нийлэхгүй байна. Огт нийлэхгүй, би бусад орны дотоод хэрэгт оролцох нь бүдүүлэг хэрэг гэж үздэг. Хэрвээ эрхэм дээдэс надтай санал нийлэхгүй бол түүнд албан тушаалаа өгөхийг санал болгоно. За ноёд оо, миний хамгаалагчид санаа зовчихлоо. Явж тэдэнд бууж өгье. Та бүхэнд баярлалаа. ийм уулзалтууд байнга хийж бахй хэрэгтэй. Баяртай найзууд аа.
Зэрэг - Баяртай. Баяртай.
ххх
Ан - Никита намайг оруулаач.
Эр - Эрхэм дээдсээ. Өөрийгөө танилцуулъя, Сергей, эрхэм дээдсийн шинэ хувийн зарц.
Ан - За ойлголоо. Би ярилцах хэрэгтэй...
Эр - Эрхэм дээдэс тантай уулзах уулзалт зөвхөн өөрийх нь санаачлагаар хийгдэнэ гэж дамжуулсан. Хэрвээ ярилцах бол би танд өрөийн биеэр мэдэгдэнэ. Мөн тантай уулзах уулзалт бараг бүтэшгүй зүйл гэдгийг дамжуулаарай гэсэн.
ххх
Эм - Тэгэхээр юу гэрлэх гэж?
Ели - Зүгээр л ээж ээ. Эраст надад санал тавьсан би зөвшөөрсөн.
Эм - Эраст уу? Бид энэ залуутай анх удаа уулзаж байна. харин чамд хамаагүй байх шив, охин анхны учирсан хүнтэйгээ гэрлэг гэж үү?
Ели - Ээж ээ...
Эр - 1-рт би Эрастыг анх удаа хараагүй. Гэхдээ бид анх удаа уулзахад тэр даашинз өмсчихсөн байсан. Тэр чинийх байсан санагдана.
Ели - Тэр даалгавартай байсан харин би тусалсан.
Эр - Ноён Фандорин манай орны хамгийн шилдэг мөрдөгч нарын нэг. Генерал Бежанов түүнд хамгийн сайн тодорхойлолт өгсөн.
Эм - Лиза би ойлгохгүй юм, та хоёрт.. үйл ойлголцол гараа юу? Үүнийг залруулах ёстойг чи мэдэж байгаа.
Ели - Үгүй ээ ээж ээ, би жирэмсэн биш.
Эм - Глеб яах болж байна? Би бодохдоо...
Ели - Глеб солонгосд байгаа, түүнийг мартах хэрэгтэй.
Эр - Катя, Катенька... Эраст бол 1-р зэргийн зөвлөх. 20 настайдаа шүү. Би ийм тохиолдлыг санахгүй байна.
Эм - Сонирхолтой юм. Та яаж ингэж чадав аа?
Ели - Гэм бүлэглэлийг илчилсэн.
Эм - Миний мэдлэггүйг уучлаарай. Та манай охины дассан санхүүгийн амьдралыг хангаж өгч чадах уу?
Фан - Саяханаас эхлээд...
Ели - Ээж ээ, би ямарч амьдрал дасаагүй шүү. Тэгээд ч Эраст одоо сайн цалинтай болсон. Бас шагнал авсан. 1000 гаруй рубль хожсон. Покер тоглоод.
Фан - Би, би даалгавартай байсан юм.
Эм - Таны даалгаврууд сонирхолтой юмаа.
Эр - За залуу хосын төлөө.
Ели - Тийм ээ.
Эр - Залуу хосуудын төлөө. Авна уу. Аваарай. Сайн байна.
Эр2 - Намайг уучлаарай, саад болчихлоо. Юу гэхээр залуу эзэн дээр хүн ирлээ. Зуров гэдэг ноёнтон.
Зур - За сайн уу Эразм, явцгаая, яаралтай ажил гараад.
Фан - Та яаж...
Зур - Та биш чи гээрэй. Одоо бид ахан дүүс болсон. Мартчихсан уу? Чи мөрдөгч болсон ч гэлээ араас чинь гүйх хэрэгтэй байлаа. Арай л гэж оллоо.
Фан - Иполит би...
Зур - Намагй Амалич явуулсан... Тэр над руу ярьсан. Нуугдаж байгаа гэж хэлсэн. Бас хаанаас салсан гэсэн. Гэхдээ асуудал зөвхөн үүнд байгаа юм биш, тийм үү? Тэр чамагй аваад ир гэсэн, маш яаралтай ажил гэж хэлсэн.
ххх
Бичиг Николай уучлаарай, Амалия.
Ама - Явцгаа.
Зур - Николай уучлаарай, Амалия.
Бичиг Эраст уулаарай, аав нь.
Төгсөв.
Back to episodes Go home