Фандорин Азаззель 4

                                                                                                 Метраж : 39 минут

Дүрүүдэд :

Фан -  Фандорин эр, 26 настай

Кса -   Ксаверий эр, 45 настай

Ели -  Езлизавета эм, 25 настай

Ахт -  Ахтырцев эр, 26 настай

Зур -  Зуров эр, 45 настай

Кок -  Кокорин эр, 25 настай

Ама - Амалия эм, 40 настай

Ан -    Анна, эм, 40 настай

Ник - Николай эр, 45 настай

Харилцааны зарчим :

Фан – Кса

Фан – Ама

Фан – Ели

Фан – Ахт

Ан – Ник

Ник – Зур  

                                                     ххх

Фан -  Аав, миний аав.. солгой байсан. Яагаад.. зүүн гарныхаа судсыг ханасан юм бэ? Тэр.. ашигладаггүй гараараа зүссэн хэрэг үү?

Кса -   Чи үүнд итгэхгүй байгааг чинь ойлгож байна. энэ хэвийн зүйл гэвч.. чиний аав амиа хорлосон нь илт байна. Уучлаарай.   

Бичиг Фандорин Азазель, 4-р анги, “Дурсамж”.

Эр -    Өнөөдөр эзэн хаан 3-р Николай ойрхи дорнодын үйл явдалтай холбоотой мэдэгдэл дахин хийлээ. Эзэн хааны хэлж байгаагаар түүний байр суурь өөрчлөгдөөгүй байна. Хаан өөрийнхөө байр сууринд үнэнч бөгөөд өөрчлөхгүй гэжээ.

Бичиг Бутырский шорон.

Ник - Оросын эзэнт гүрэн болж өнгөрсөн төрийн эргэлтийг тусгаар улсын дотор явагдсан улс төрийн өөрчлөлт гэж харж байна. Бид оролцох төлөвлөгөөгүй байгаа бөгөөд хохирогчдын тухай сонсоод эмгэнэл илэрхийлж чадах байна.

Арк -  Эмгэнэл илэрхийлнэ гэнэ шүү. Чиний эмгэнэл хэнд хэрэгтэй юм бэ? Үйлдэл хийх хэрэгтэй, хөөе жаал аа. Миний зөв үү?

Фан -  Мэдэхгүй ээ, Аркадий Иванович.

Арк -  Гэвч би мэдэж байна, одоо тэд энд хүмүүсийг зодож байна. Харин дараа нь орхи дорнодын холбоо гэгчийг байгуулна. Тэгээд наашаа ирнэ. Би харж байлаа...

Эр2 -  Фандорин гараарай.

Эр3 -  Эраст Петрович сайн байна уу, намайг Бриллинг явуулсан. Тийшээ явцгаая.

Фан -  Ашгүй нэг намайг оллоо.

Эр3 -  Алив хурдхан шиг сулласан тушаал бэлд.

Эр2 -  Намагй зөвөөр ойлгоорой, бид сайн шалагсан боловч тэр мэдээллийн санд байгаагүй.

Эр3 -  Би бүгдийг ойлгосон, хурдхан шиг баримт бүрдүүл. Баруну тийшээ Эраст Петрович. Та ойлгож байгаа биз дээ, оорсын эзэнт гүрэн. Дарга над руу 25 минутын өмнө ярьсан, өөрөө дөнгөж мэдсэн гэсэн. Би Москва даяар эрэл хайгуул хийсэн. Та яаж яваад ийшээ орчихов оо?

Фан -  Намагй 7 хоногийн өмнө гэр оронгүйчүүдтэй хамт баривчилсан. Би бас жаахан өвдсөн байссан.

Эр3 -  Одоо таны бие яаж байна?

Фан -  Одоо хамаагүй дээрдсэн гэвч би яаралтай Петроград руу явмаар байна.

Эр3 -  Онгоц яг цагийн дараа ниснэ. Хоцорчихвол хүлээж байгаарай.

Фан -  Баярлалаа.

                                                     ххх     

Оля -  Надад байнгын ажиллагаа шаардсан маш олон шинэ бүтээлүүд байгаа.

Хүү -     /японоор/         

Ол -    Миний хахмгийн гол дутагдал бол цаг хугацаа бага байх гэдгийг ойлгосон.. Бидний цаг хугцааны ихэнхийг юу эзэлдэг билээ?.. Тийм ээ, нойр. Тэгэхээр унтах цагаа хэмнэхийн тулд би энэ төхөөрөмжийг бүтээсэн. Тахинд ирдэг онцгой дохионуудын ачаар энэ төхөөрөмжтэй унтсан хором бүр жирийн нэг цаг унтсан шиг үр дүн үзүүлнэ.

Ели -  Сайн уу, чи зүгээр үү, чи яаж байна?

Фан -  Сайн уу, тайлбарлавал их удна. Өнөөдөр шоронгоос гарлаа.

Ели -  Шоронгоос гэнээ? Уучлаарай, би чанга ярьж чадахгүй. Чамагй над руу ярьсанд маш баяртай байна. Чи ажлаар ярьж айна уу?

Фан -  Тийм ээ, би ажлаар ярьж байна.

Ели -  За сонсож бай, Коля бид хоёр нөгөө файлын талгы нь тайлж уншсан. Одоохон.. энэ байна. Энд албан тушаалтнуудын жагсаалт бас он, сар бичээстэй байна. гадада хэргийн сайд, 5 сарын 25, 2023 он, Польш. Төв сувгийн дарга, энд он сар алга. Петроградын эрэн сурвалжлах хэлтсийн дарга, 2023 оны 5 сарын 26 өдөр.

Эр -    Лиза уучлаарай,та яригаа түр хойшлуулж болохгүй юу?

Ели -  Би чам руу явуулъя% одоо ярьж чадахгүй байна, уучлаарай. За баяртай.

Оля -  Ингээд та өөрийнхөө буудал дээр сайхан амраад авчсан бууна... Танд ямра мэдрэмж төрж байна?

Эр -    Маш сайхан.

                                                     ххх  

Бичиг Зүүн европ дахь ТТГ-ын дарга.

Фан -  Дарга аа, тань руу илгээсэн нууцлалтай бичвэр. Би ойлгосон тэр бол алах ёстой хүмүүсийн жагсаалт. Польшийн гадада хэргийн сайдыг хөнөөчихсөн. Азазель маягаар, халуун усны газар золгүй явдал болсон. Яарадтай Ксаверий Феофилактович Грушинд хамгаалалт гаргаж өгөх хэрэгтэй. Учир нь тэр ч гэсэн жагсаалтанд байгаа. Бусдад нь ч гэсэн яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Эр -    Та тийшээ орно уу.     

Фан -  Онгоцонд оруулж байга аюу?

Эр -    Тийм ээ, яг таныг хүлээж байлаа.

Фан -  Баярлалаа.

                                                     ххх

Эр -    Халик Рахмат ба түүний армийн үлдэгдэл бидний авсан мэдээллээр өмнөд хэсгүүдэд хяналтаа тогтоосон хэвээр байна. Одоо мөргөлдөөн намжсан боловч эв нэгдэл бүрдээгүй байгаа. Алим Ахмади шинэ засгийн газрын хоёр дахь багц хуулиа гаргасан.

Ник - Сайн л биз, сайн байна.. Мөргөөлдөөн намжсан нь сайн. Харин нөгөө Орхи Дорнодын...

Дми - Холбоо...

Ник - Холбоо юу болж байна? Тэдний шинэ засгийн газар ямар нэг үйлдэл хийсэн үү?    

Эр -    Бидэнд албан ёсны мэдээлэл одоохондоо алга. Алим Ахмади ээлжит мэдэгдэлээ хийсэн, үүндээ ирээдүйд хүчтэй болох тухай их ярьсан бас улс орноо тусгаар улс болгоно гэсэн. Мөн шашин шүтлэгт нэгтэй ахан дүүстэйгээ хамтрах тухай ярьсан.

Дми - Шинэ засгийн газар яг хуучин засгийн газартай адилхан Оросын эзэнт гүрэнтэй хамтрахыг хүсч байгаа. Ойрхи дорнодын холбоо байгуулагдсан ч гэлээ бидний эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр тусмаа манай хил хязгаарт ямарч аюул учрахгүй.

Ник - Сайн байна, сайн байна. өөр яаралтай асуудал юу байна?

Мих - Би ярьж болох уу?

Дми - Уучлаарай, эрхэм дэдэсээ, зарим хэвлэлэ болон телевизийн сувгууд үүсээд байгаа нөхцөл байдалд улам бүр санаа зовж байна. тэд олон нийтийн саналаар дэмжлэг авч байгаа. Жагсаал хийхийг зөвшөөрчихсөн.

Ник - Жагсаал гэнээ? Хэн толгойлж байгаа юм?

Эр2 -  Монархийн нам зөвшөөрөл хүссэн. Тэдний ихэнхи нь Михаил Романовыг армийн удирдлагаас чөлөөлсөнд дургүй байгаа.

Дми - Дургүй хүмүүс байсан, байх ч болно. Энэ хэвийн үзэгдэл. Нөхцөл байдал амаргүй байна, бидний гол хийх ёстой зүйл бол эрүүл ухаанаар хандах явдал. Эзэнт гүрэн шинэ засгийн газартай дипломат харилцаа тогтоомогц таны байр суурь зөв байсныг бүгд ойлгоно.

Ник - Сайн байна, жагсаал энх тайван болж өнгөрхөд анхаараарай. Бас Алима Ахмадигийн засгийн газартай дипломат харилцаа тогтооход бүгдийг бэлдээрэй. Өөр онц юм байхгүй бол би явлаа. Би чухал уулзалттай.   

Эм -    Хэнтэй уулзах гэсэнюм бол, бүгд энд байна.

Дми - Бүх зүйл хэвийн, ноёд оо сууцгаа, үргэлжлүүлцгээе.

                                                     ххх

Эр -    За сайн уу.

Фан -  Сайн байна уу.

Ив -    Бүх юмыг утсаар ярьж болохгүй Фандорин.

Фан -  Дарга аа, та миний мэсэжийг уншсан уу?

Ив -    Мэдээж, би үүнийг хэлээд байна, бүгдийг утсаараа дамжуулж болохгүй. За Фандорин таныг манай нийгмийн дээдсийн хүрээнийхэнтэй харилцаж байх хойгуур бид Азазель бүлэглэлийнхэнийг олж илрүүлсэн. Өнөөдөр орой явж тэднийг баривчилна. Та цагтаа ирсэнд би баяртай байна. учир нь таны энэ хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй. Миний хувьд та эцсийн шатанд байх чухал.

Фан -  Байзаарай, эцсийн шатанд гэнээ. Яаж, тэд хэн юм бэ?

Ив -    Тэд монархистууд байж таарсан. Үнэнийг хэлэхэд би бүр гутраад байна. Үүнээ гадна тэд Михаил Романовтой холбоотой бололтой. Хэрвээ тийм бол манай эзэн хааны ах балрах нь тэр. Тэгэхээр тэд нэг байгууллага байгуулсан тэр нь эзэн хааныг хэмжээлшгүй эрх мэдэлтэй болгох Азаззель нэртэй бүлэглэл. Библийн загварчлал нь тэдний хэв маяг.

Фан -  Дарга аа, миний танд явуулсан жагсаалт...

Ив -    Хохирогчдын жгасаалт уу?

Фан -  Үгүй ээ, тэд хоригочид биш. Тэд бол байгууллагын гишүүд.

Ив -    Та яагаад тэгж бодов?

Фан -  Би эхэндээ хохирогчид гэдэгт итгэлтэй байсан. Би Польшийн гадада харилцааны сайдыг их гайхаж байсан.

Ив -    Түүнийг халуун усны газар алсан, бүх зүйл тохирч байна.

Фан -  Жагсаалтанд гадада харилцааны сайд В.И. гэсэн байсан. Өөрөөр хэлбэл түр орлон гүйцэтгэж байгаа хүн. Харин Енжейчик томилогдсон сайд байсан, бас он сар 5 сарын 25. Хэрвьээ энэ Енжейчикийг алах тов бол алдаа гарч, түүнийг 24-нд алсан. Харин 25-нд тер орлон гүйцэтгэгч Анджей Рыбусийг тавьсан байсан. Би бусад он сарыг ч шалгасан, тэр бол үхэх биш томилох он сар байсан. Өөрөөр хэлбэл байгууллагын гишүүдийн жагсаалт, тэдний албан тушаал дэвших товыг бичсэн байсан. Тэр Рыбус ба бусад нь бас Азазелийн хүмүүс, би итгэлтэй байна. Тэгэхээр Грушин ч гэсэн байгууллагын гишүүн, гэтэл би түүнд жагсаалт явуулчихсан. Хаачих нь вэ?

Ив -    Грушиныг баривчилна.

Фан -  Бид тэгээд.. хоёулханаа баривчлах гэж үү?

Ив -    Битгий утгагүй юм ярь Фандорин. Тэд түүнийг хамгаалж байсан хүмүүс бий.

Фан -  Би, би ойлгохгүй байна. би итгэж чадахгүй нь...

Ив -    Бүх зүйл яг таарч байна Фандорин.

Фан -  Юу таарсан гэж? Энэ алдаа байх, Грушин тэгж чадахгүй...

Ив -    1-рт битгий дуугаа өндөрсгөөд бай.

Фан -  Уучлаарай.

Ив -    2-рт, би танд хэнд ч битгий итгэ гэж хэлсэн. Надад хэлээч Грушин монархист уу?

Фан -  Тийм ээ.

Ив -    Тэр монархист, 1-рт ийм байна. Анхнаасаа тэр яаж байсныг санаарай, тэр анхнаасаа Ахтырцев, Кокорин нарын хэргийг дарахыг хичээсэн. Тэр байнга танд саад болж байсан, 2-рт ийм байна. Гүүр мөргө үхсэн нөгөө хэнийг снаж байна уу?

Фан -  Полушкин.

Ив -    Полушкиныг, тэр 5 минутын дотор хэргийг хааж золгүй явдал болгосон. 3-рт ийм байна. Энэ бүх хугацаанд тэр яаж биднийг хуурч байв аа. Мэдээж хэрэг ийм албан тушаалд тэр хяалбархан Азазелийн ул марыг далдалж чадна.

Фан -  Гэхдээ л би итгэж чадахгүй байна. Би түүнийг олон жилийн өмнөөс мэднэ.

                                                     ххх   

Эр -    Өдрийн мэнд, та хаашаа орох гэж байна?

Эм -    Өдрийн мэнд, танилцуулгатай.

Эр -    Танилцуулга гэнээ?

Эр2 -  Хаалттай танилцуулга. Миний билет энэ байна.

Эм -    Билет байгаа.

Эм2 - Орно уу.

Эр3 -  Сильва, чи Элвиныг хараагүй биз?

Эм2 - Үгүй. Харахыг ч хүсэхгүй байна.

Эр3 -  Элвин, энэ чи юу?

Эл -    Тийм ээ, би байна.

Эр3 -  Яагаад ийм цонхигор болчихов? Бурхан минь, яагаад гар чинь салгалаад байгаа юм? Элвин, би чамд нэг нууц хэлмээр байна. Чи Сильвагүй амьдарч чадахгүй гэсэн. Гуйя, битгий тэнэг зүйл хийгээрэй. Юу? Юу?

Ама - Надад нэг санаа байна.

Эр3 -  Наад буугаа тавь. Буугаа тавь гэж байна.

Эм2 - Надад өгчих, би түүнтэй ярилцъя. Миний амь насаар дэнчин тавьж байна.

                                                     ххх

Ник - Тийм ээ... Надад мөнгө алга.

Ама - Зүгээр ээ.

Эм -    Сайн байна уу... Эрхэм дээдсээ уулаарай, тантай хамт зургаа авахуулж болох уу?

 

Ник - Болно, яагаад үгүй гэж.

Эр -    Дараа нь бид болох уу?

Ник - Тийм ээ, болно.

Эр3 -  Эзэн хаанаас энгийн иргэдийг холдуул. Хөлөг онгоцыг бүслээрэй. Энгийн иргэдийг 3 алхам холдуул. Хөлгийг зогсоо, эзэн хааныг өөрийн хөлөг шилжүүлэн суулга. Хурдал.

                                                     ххх 

Ив -    Ирчихлээ. Май, буу ав, юмыг яаж мэдэхэв.

Фан -  Дарга аа, Грушин яагаад гэртээ байгаа юм? Энэ цагт тэр үргэлж удирдах гаразт байдаг.

Ив -    Өвдсөн гэж хэлсэн, хачин байгаа биз. Өнөөдөр ажиллагаа хийх өдөр ш дээ.

Фан -  Танай хүмүүс хаана байна? Би хэнийг ч харахгүй байна.

Ив -    Тэд мэргэжлийн хүмүүс учраас харахгүй байгаа юм. Явцгаая.

Дун -  Ксаверий хоолоо ид.

Фан -  Дарга аа, уучлаарай надад нэг л муу совин татаад байна.

Ив -    Одоо чиний совин хамаагүй. Ажлаа хийх хэрэгтэй.

Дун -  Эраст байна. Эраст ирж байна. Эрастушка, чи ирсэн чинь ямар сайн хэрэг вэ. Сайн уу.

Ив -    Сайн байна уу, бид Ксаверий Ксеофилактович дээр ирлээ. Тэр байгаа юу?

Дун -  Тийм ээ, байлгүй яахав, орцгоо.

Кса -   Хэн бэ Дуня? Эрастушка бас Иван Францевич та ирэв үү. Би маш баяртай байна, хөгшин намайг мартаагүй байна. Дуня, явж зочдод оройн хоол бэлдээрэй. Та хоёр оройн хоол иднэ биз дээ.

Ив -    Үгүй ээ, маш их баярлалаа. би өлсөөгүй байна.

Фан -  Яагаад вэ? Яах гэж?

Ив -    Аргагүй хамгаалалт байлаа.

Фан -  Хамгаалалт гэнээ? Гэхдээ тэр, даргаа, яах гэж? Ямар юмнух нь хамгаалалт байх вэ.

Ив -    Юу ямар гэж, би Грушины гарт буу бариулчихна. Харин эхнэр нь буудалцааны золиос болсон. Энэ бол аргагүй хамгаалалт. Камер алга... Пөөх, болгоомжтой. Тайван. Фандорин, хэнд ч итгэж болохгүй гэж ярьж байсныг санаж байна уу?  Буу чинь сумгүй. Чи шалгах хэрэгтэй байж л дээ. Алив буудаач.. харин минийх бол сумтай байгаа.

Фан -  Би, би юу ч ойлгохгүй байна.

Ив -    Яагаад ойлгодоггүй юм бэ. Бидний нэг нь маш сайн мөрдөгч. Тэд байгууллагын хохирогчид байсан гэдгийг чи мэдмэгц би шинэ төлөвлөгөө зохиох хэрэгтэй болсон, төсөөлж байна уу? Муу төлөвлөгөө, нэмэлт хохирогчид гарч ирсэн. Харин чи Грушинд жагсаалтыг явуулаад намагй ингэхэд хүргэсэн.

Фан -  Жагсаалтанл ноцтой юу ч...

Ив -    Би хэнд ч итгэж болохгүй гэсэн ш дээ, Фандорин. Чи өөрөө тэнд томилгоо байсныг мэдсэн ш дээ. Грушиныг 500 жилийн өмнө энэ албан тушаалд томилсон. Тэр энд огт хамагаүй, тархиа ажиллуулаач Фандорин. Грушин өвдсөн учраас ажилдаа очоогүй юм биш, харин тэтгэвэрт гарсан учраас очоогүй. Тушаал гарчихсан, гарын үсэг зурагдсан. Грушин одоо эрэн сурвалжлах хэлтсийн дарга биш. Би эрэн сурвалжлах хэлтсийн дарга. Ойрын хугацаанд чи мэдэх байсан. Би чамгай алахыг хүсээгүй. Чамгай тэр Москва голоос амьд гарсанд би үнэхээр баяртай байсан. Хоёулаа энэ хэргийг хаана, хамтдаа ажиллана гэж бодсон. Чамагй надтай хамтрана гэж найдсан. Бид адилхан хүмүүс. Гомдмоор юм. Чи надад өөр сонголт үлдээсэнгүй.

Фан -  Яах гэж? Тэгвэл та яах гэж намайг авархаар хүн илгээсэн юм?

Ив -    Фандорин, ядаж үхэхээсээ өмнө тархиа ажиллуулаач. Чи үнэхээр чам руу тэтгэврийн хөгшин явулсан гэж бодоо юу? Чамд бага ч гэсэн хачин санагдаагүй гэж үү? Шалгах ёстой байсан юм бишүү, яагаад гэвэл бүгдийг шалгаж байх хэрэгтэй. Тэр чинь Грушин байсан юм. Тэр Мёбиусд итгэсэн, миний хувьд гэнэтийн зүйл байсан. Мёбиусыг ажиллагаагүй болгох хэрэгтэй болсон, гэхдээ энэ одоо хамаагүй. Фандорин тогтоож ав, энэ байранд болсон бүх зүйл, энэ бүхэнд ганцхан чи буруутай. Азазель... Муу юм, Азаза..зель...

Фан -  Миний буруу, би байгаагүй бол тэр... ийм зүйл болохгүй... Уучлаарай, уучлаарай.

                                                     ххх

Дми - Надад ердөө 15 минут хангалттай, хүлээх боломжгүй.

Ник - Ноён ерөнхий сайд аа, ямар сонин хүн бэ. Би яг гарч гүйх гэж байлаа. Сайн байна уу.

Дми - Эрхэм дээдсээ, тантай хамт явж болох уу, ярилцах хэрэгтэй байна. Би товчхон яръя, би дөнгөж сая манай намын хурлаас ирлээ. Таны өнөөдрийн мэдэгдэл, бас уулзалт, уучлаарай би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Ник - Зүгээр байгаа чигээр нь ярь. Бүү сана азов.

Дми - Манай нам таны эсрэг хуралдахаар зэхэж байна. Би хүртэл үүнийг яаж ч чадахгүй нь, хэвлэлийнхэн, олон нийтийн сүлжээнүүд та болон Бзженскаятай метронд авахуулсан зургаар дүүрэн байна. Энэ чинь...

Ник - За яахав дээ, зүгээ сахилгагүйтсэн юм. Хэн ч муу юм хийгээгүй. Харин ч эсрэгээрээ ард олонтойгоо хамт байлаа.

Дми - Эрхэм дээдсээ, танаас гуйя, монархи нам аль хэдийн таны эсрэг байр суурьтай болчихсон. Хари н одоо манай иргэний нам ч тэгэх гэж байна. манайд өөр нам харин огт байхгүй. Эрэх дээдсээ, энэ ямар учиртайг та ойлгож байна уу?

Ник - Аан гээч, та тэр намын дарга ш дээ. Би таны зөвлөснөөр л байсан.

Дми - Үгүй ээ, би хэзээч, хэзээч танд нууц амрагтай бол гэж зөвлөж байгаагүй. Би танд хүүхэд шиг аашилж хамгаалалтын албанаасаа зугт гэж зөвлөөгүй. Би танд дипломат ёсон дээр тулгуурласан сайн харилцааг хөгжүүлэхийг санал болгосон. Би одоо болтол үүнийг танд зөвлөж байна. харин таны хийж байга азүйл чинь таны нэр хүндэд муугаар нөлөөлнө.

Ник - Та яагаад миний нэр хүндэд санаа тавиад байгаа юм? Эцсийн эцэст миний нэр хүнд миний хувийн асуудал.

Дми - Яагаад гэвэл одоо эзэнт гүрэн та бид хоёрын дундах нарийн тэнцвэр дээр оршиж байна. Гэтэл та бүгдийг миний тал руу чихээд байна. би үүнийг хүсэхгүй байна, учир нь тэгсэн тохиолдолд хувьсгал дэгдэнэ. Харин хувьсгал хэнийг ч өршөөхгүй. Таныг ч намайг ч. Тэр тусмаа ямарч гэм буруугүй мянга мянган хүмүүс байна.

Ник - Хувьсгал гэнээ. Таны бодлоор тийм ноцтой гэж үү?

Дми - Тийм ээ. Хөрш улс хувьсгал хийсэн. Түүхэнд үргэлж тэгдэг юм, нэг хувьсгал араасаа өөр хувьсгал дагуулдаг.

Ник - Гэхдээ би, би дөнгөж...

Дми - Эрхэм дээдсээ, Николай Павлович би үргэлж таныг хүндэлдэг байсан. Одоо ч гэсэн хүндэлдэг, та шударга, нээлттэй хүн. Таны хатагтай Бежецкаятай харилцах харилцаа сая ярьсан нээлтэй байдлын илэрхийлэл гэдгийг ойлгож байна. Та дурлачихсан. Та сэтгэл хөдлөлд авсан, харин худлаа ярьж чаддаггүй хүн бол та. Би таныг үүний төлөө ойлгож бас хүндэлж байна, надад итгээрэй. Танаас гуйя, танаас хичээнгүйлэн гуйя улс орноо битгий сүйрүүлээч. Өөрийгөө сүйрүүлэх нь хүний өөрийх нь сонголт. Гэвч та болохгүй, та бол хаан. Танд өөр сонголт гэж байхгүй. Та оросын эзэнт гүрнийг захирах хариуцлагтай хүн.

Ник - Тэгээд юу гэж? Би яах ёстой юм?

Дми - Та мээдж байгаа, өөр сонголт байхгүй. Уучлаарай.

                                                     ххх

Фан -  Лиза.

Эр -    Иван линзтэй байсан. Би буу сумгүй гэдгийг мэднэ. Буугаа ширээн дээр тавь, ширээн дээр тавь гэсэн шүү. Сандалд суу... Ухана оов уу ноён мөрдөгч өө. Удахгүй бидэнтэй манай хайртай багш Оля нэгдэнэ. Би өглөө Лизаг тань руу баримт бичгүүд явуулж байгааг анзаарсан. Түүнд байх ёсгүй зүйлс. Иван таныг устгана гэж найдаж байлаа. Би таныг мэсэжний тусламжтай дудусан юм. Ноён Фандорин та огт үхэж өгөхгүй байлаа. Тэгээд таныг зүгээр алахын оронд миний толгойд илүү сонирхолтой санаа орж ирсэн. Оля ч ирлээ, Оленька, эдгээр хүмүүс маш муу хүмүүс. Энэ муу хүн бол хүүхдүүдийг хулгайлж дараа нь зардаг. Тэр манайд өөрийнхөө хамтрагчийг оруулаад хамтдаа хүүхэд хулгайлахара төлөвлөж байсан. Бурханы авралаар бид амжиж үүнийг олж мэдлээ. Чи ой санамж сайжруулахын тулд хүн өгөөч гэж гуйж байсан. Би чамд хоёр хүн оллоо. Оля гайхалтай төхөөрөмж бүтээсэн, тэр бол архинд нөлөөлж чадах туяа гаргадаг зүйл. Тусгай туяаны тусламжтайгаар төхөөрөмж ой санамжийг арчиж чадна. Оля, чи туршилтанд бэлэн үү?

Оля -  Тийм ээ, туршаад үзэж болох юм. Би тэр юу ч сахахгүй болгож чадна. Явж чадахгүй, ярьж чадахгүй, дөнгөж төрсөн хүүхэд шиг болчихно.

Эр -    Гайхалтай Оля, тэгвэл эхэлцгээе.

Оля -  Бүх зүйл бэлэн, би хамгийн хүчтэй туяа дээр тавьсан.

Эр -    Сайн байна Оля.

Оля -  Болчихлоо.

Эр -    Оля чи мундаг охин. Чи хамгийн шилдэг нь.

                                                     ххх        

Ник - Хоёулаа ярилцах хэрэгтэй байна.

Ама - Чи наанаа зогсоод байх уу эсвэл ойртож ирэх үү?

Ник - Товчхондоо би бүгдийг бодож, харьцуулж үзлээ. Нөхцөл байдлаас болж би.. би дахиж чамтай хамт байж чадахгүй.

Ама - Танай ордныхон чамайг дарамталжээ.

Ник - Тимй ээ, үгүй ээ, зүгэрэ л чадахгүй нь.

Ама - Чадахгүй гэнэ, яагаад? Чи хаан учраас чадахгүй болсон. Чамд сонголт байсан. Хаан байх уу эсвэл хүн байх уу. Юуны түрүүнд хэн байх ёстой вэ? Тэгээд яах уу, улс төрд орох уу? Хайргүй эхнэртэйгээ сайхан хосууд болж жүжиглэх үү? Чи үнэхээр бид хоёрыг мартахаар шийдлээ...

Ник - Үгй ээ, би зүгээр л...

Ама - Юу, чи яасан гэж? Миний нүд рүү хараач. Надад хайргүй гэж хэлээч.

Ник - Би чамд хайргүй.

Ама - Худлаа. Чи худлаа ярьж чаддаггүй, хайртай ш дээ. Яв.

                                                     ххх

Оля -  Ой санамжийг арчсан, одоо тэр яг дөнгөж төрсөн хүүхэд шиг болсон.

Эр -    Гайхалтай. Гайхалтай, одоо тэрний ээлж.  

Оля -  За ойлголоо. Төхөөрөмжийг цэнэглэх хэрэгтэй.

Эр -    Тимй ээ, тэгэлгүй яахав.

Фан -  Би түүнийг алчихсан.

Ели -  Энэ чиний буруу бишээ. Чи биднигй хамгаалсан. Энэ, энэ яагаад ажилласангүй юв?

Эс -     Үхсэн хүн рүү харах хэрэггүй. Өрөөндөө очоод хэнд ч юу ч битгий ярь. Чи маш сайн охин, бүгдийг маш зөв хийсэн. Одоо яв Оля, яв. Тэр төхөөрөмжийг асаагаагүй. Оля танд маш хайртай болсон. Тэр таныг хүүхэд хулгайлдаг гэдэгт хэзээ ч итгэхгүй байсан. Энэ миний буруу. Би сүүлийн үед түүнийг сэжиглэж байсан ч юу ч хийгээгүй. Түүнийг аймшигтай хүмүүстэй орооцолдсоныг мэдэж байсан. Явцгаая, би цагдаа дудусан миний өрөөнд хүлээж байя.

Ели -  Явцгаая.

Эс       Хөөрхий та хоёр юу бодосныг мэдэхгүй. Григорий маш авъяаслаг хүн байсан. Гэвч хүүхэд байхаасаа гэмт хэрэгт татагдах хандлагтай байсан. Би түүнийг хүүхдүүдтэй өажиллуулах ёсгүй байсан, гэвч түүнийг дэргэдээ байлгахыг хүссэн. Би түүнийг олигтой хянаж чадсангүй.

Ели -  Та буруугүй ээ, ыи ч гэсэн ийм гэж бодоогүй...

Эс -     Жаал минь юу болов?

Фан -  Энэ та байжээ. Энэ бүхнийг та хийсэн.

Эс -     Юу би гэж, би яасан юм?

Фан -  Тэгэлгүй яахав, энэ бүхнийг эстернатууд хийсэн. Иван Бриллинг, Амалия Бежецкая, Григорий Лавданский тэд бүргдээрээ таны хүмүүжигчид. Бриллинг өөрөө надад өнчин гэдгээ хэлсэн, Амалиягийн хувьд Польшийн хүүхдийн асрамжинд байсан гэсэн. Одоо би яг хаана байсныг нь ойлголоо. Лавданский асрамжийн газарт байсан гэдгээ нуугаагүй. Бусад нь ч гэсэн Анджей Рыбус, Дэниэл Жэймс гээж жагсаалтын хүмүүс бүгд өнчин бас таны шавь нар. Азазезл чинь энэ юм байна. Энэ бол эстернатын төгсөгчдийн нийгэмлэг. Харин толгойлогч нь та.

Эс -     Миний хүү суучих, таныг зогсоод байхаар би ярьж чадахгүй юм. Та маш, маш ухаалаг юм залуухан цагдаа минь. Таны зөв өө, энэ бүх хүмүүс миний хайртай хүүхдүүд.  Тэдний хувьд би ээж нь.

Фан -  Та бүр үгүсгэхгүй юм гэж үү?

Эс -     Би үгүйсгэж яах юм хонгор минь. Хэрвээ та шалгасан бол хялбархан олж тогтоох байсан. Би зүгээр л таныг тэгэх хэрэггүй гэж ятгаж чадсан.

Фан -  Яах гэж, эрх мэдэл үү? Энэ бүхэн ямар хэрэгтэй юм? Дэлхийн аваргууд, зураачид гээд бүгд халхавч байсан. Та зүгээр л эрх мэдлийг хүсчээ.

Эс -     Үгүй ээ, үгүй тамирчид, шинэлэх ухаан ба урлагийн мэргэжилтнүүд огт халхавч бишээ. Тэд бол миний хайртай хүүхдүүд. Бидний зорилго, миний өмнө нь хэлж байсанчлан энэ хорвоог.. өөрийнхөө хүүхдүүдийн тусламжтайгаар бага ч гэсэн гэгээлэг болгох. Хүүхдүүд бүх салбруудад хорвоод тохиргоо хийдэг. Харамсалтай нь зарим хүүхдүүд, магадгүй аз болж илүү сонирхолтой авъяастай байдаг. Григорий өөрөө танд энэ тухай ярьсан байх.

Ели -  Танд таалагдаггүй ажил уу? Гэвч тэр хэлэхдээ таныг зөв чиглэлд нь оруулдаг гэсэн.   

Эс -     Бид тийм ажил хийдэг.

Фан -  Та чинь, та чинь мангас юм байна. Та эрх мэдэлд шунасан хүн, дэлхийг илүү болгоно гэнээ, яаж? Хүн амины хэргээр үү, бас чөтгөрүүдийг хутгалдуулчихсан. Энэ чинь маш муухай. Ингэхэд таны хайртай Бриллинг үхэхээсээ өмнө яг ингэж хэлсэн. Бас Азазель гэсэн, тэд энэ үгийг хэлж үхдэг байна. Та бүгдийг нь зомби болгочихож.

Эс -     Яасан? Та намайг буудахыг хүслээ гэж үү?

Фан -  Би таныг баривчилж шүүхийх хүсч байна.

Эс -     Тэр бүхэтгүй л болов уу.

Фан -  Яагаад тэр билээ? Ойлгомжтой, та мэдээж цагдаа дуудаагүй.              

Эс -     Тийшээ ярих боломжгүй.

Фан -  Гадаа гараад цагдаа дуудчих.

Эс -     Нэмэргүй ээ хонгор минь, хаалга түгжээтэй хэн ч онгойлгож чадахгүй. Би гадна талд нь орхичихсон түлхүүрээр онгойдог юм.

Фан -  Энэ юу вэ?

Эс -     Энэ бол... тэсрэх бөмбөг жаал аа. Васягийн хийсэн ажил. Элсний тоглоомыг дэлбэлсэн Васяг снаөаж байна уу? Бид түүнээс энэ бөмбөгийг хурааж авсан юм. Тэр жинхэнэ суут ухаантан. Харамсалтай ингэж л хэрэг боллоо.   

Фан -  Та бүх хүүхдүүдийг дэлбэлэхэд бэлэн байна гэж үү?

Эс -     Яалаа гэж, энэ хүчтэй дэлбэрэх төхөөрөмж зөвхөн энэ байшинд байгаа хүмүүсийг л утсгана. Зөвхөн бид гураь л үхнэ. \

Ели -  Гуйж байна, биднийг явуулаач. Гуйж байна.

Фан -  Хатагтай Эстер бид хоёр бие бимедээ хайртай. Лиза би чамд хайртай. Та сонсооч, бид хоёр гэрлдэх гэж байгаа. Үргэлж, үргэлж хамтдаа байна, сонсов уу?

                                                     Төгсөв.

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                          

 

 

 

    

 

 

  

 

 

 

  

  

   

 

 

      

      

 

 

  

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

  

   

 

   

 

 

 

 

 

 

                                                    

  

 

 

 

 

  

 

   

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

 

    

 

 

 

  

 

 

Back to episodes Go home