Фандорин Азаззель 2

                                                                                                 Метраж : 52 минут

Дүрүүдэд :

Фан -  Фандорин эр, 26 настай

Кса -   Ксаверий эр, 45 настай

Ели -  Езлизавета эм, 25 настай

Ахт -  Ахтырцев эр, 26 настай

Зур -  Зуров эр, 45 настай

Кок -  Кокорин эр, 25 настай

Ама - Амалия эм, 40 настай

Ан -    Анна, эм, 40 настай

Ник - Николай эр, 45 настай

Харилцааны зарчим :

Фан – Кса

Фан – Ама

Фан – Ели

Фан – Ахт

Ан – Ник

Ник – Зур  

                                                     ххх

Эм -    3-р Николай эзэн хаан ёслол төгөлдөр үйл ажиллагаан дээр ирээд байна. Бид энэ арга хэмжээнд Анна хатан хаан заавал ирдэгийг мэднэ. Гэвч энэ жил хааны гэргий бие нь бага зэрэг чилээрхсэний улмаас ирж чадаагүй ажээ.

Ник - Миний хувьд усан оргилуурын улиралын нэлэтэнд хүрэлцэн ирэх нь нэр төрийн хэрэг. Энд Петергофд ирлээ, Петергофын үзэсгэлэнтэй усан оргилуурууд бидний бахархал, бидний түүх. Энд урсах ус нь оросын эзэнт гүрний бэлэгдэл, үл тасрах уламжлал. За одоо, Петергофын усан оргилуурын улирал нээснийг мэдэгдье. Усан оргилуурыг нээгээрэй.

Эр -    Яваарай, яваарай.

Эр2 -  Эзэн хааныг хамгаалаарай.

Бичиг Фандорин Азазель. 2 анги, Мебиус.

Бичиг 3 хоногийн өмнө.

Эхн -  За яасан бэ?

Кса -   Хүсэхгүй байна.

Эхн -  Хэрэгтэй, заавал хоол идэх хэрэгтэй.

Кса -   Одоо бас чи надад тушаах уу? За за уучлаарай. Уучлаарай, цаг яваад байна, би бас өөр газраар орох ёстой.

Эхн -  Би чамд хачиртай талх боогоод өгье.

Ъса -  Чи яагаад хачиртай талх, хачиртай талх гээд байгаа юм бэ. Би талх манатай  байна. Чи ойлгож байна уу, үгүй юу? Намайг одоо хог мэт гаргаж хаяхаар энд гэртээ хагартлаа иднэ. Үхэн үхтэлээ шүү.

Эм -    Ксаверий алив ээ...    

                                                     ххх 

Фан -  Энэ бол нэг зэрэг хөшиг бас шүүгээ болдог.

Ели -  Гоё юмаа.

Фан -  Ширээ маань ингэж гарч ирдэг.

Ели -  Зиак, чиний хажуу тал өвдөөд байгааг сая харлаа.    

Фан -  Үгүй ээ, ерөөсөө өвдөхгүй байна.

Ели -  Чи ажилдаа явж болно гэдэгт итгэлтэй байна уу? Саяхан оёдолоо авахуулсан ш дээ.

Фан -  Би зүгээр ээ. Энд миний угаалгын машин байна. Бас миний комьютер. Нэг иймэрхүү л.

Ели -  Аан гээч, миний бодлоор тохитой юмаа.

Фан -  Тийм ээ, жижиг орон зайнаас айдаггүй хүнд болно.

Ели -  Тийм ээ, Глеб лифтээр явахаас ч айдаг хүн. Түүнд тун тохиромжгүй байх байж. Наад байранд чинь.

Фан -  Аан гээч, хүн ирж байна.

Ели -  Тийм үү, за баяртай, битгий дахиж алга болоорой. Би санаа зовсон бас чи найзын хувьд утсаар яриад амьд байгаагаа хэлчихэж болох байсан ш дээ.

Фан -  Хэрвээ намайг алах оролдлого хийвэл заавал ярьнаа.

Ели -  Тохирлоо. За баяртай.

Фан -  За баяртай.

Ели -  Би ямар тэнэг юм бэ.

                                                     ххх

Кса -   Чиний нөгөө Азазель чинь дуулиан тарьлаа.

Фан -  Ксаверий Феофилактович хүлээгээрэй, энд суух хэрэггүй. Энэ бол миний компьютер. Энд суугаарай.

Кса -   Бурхан минь.

Фан -  Цай уу.

Кса -   Тэгэхээр удирдах газарт энэ хэргийг мөрдүүлэхээр өөрийн хүнээ ирүүлж. Тэр 30-35 настай. Удирдах газрын зөвлөх.

Фан -  30 настай гэнээ.

Кса -   Иван Бриллинг гэдэг хүн. Зөвхөн нууц бас онц чухал хэргүүд мөрддөг. Удирдах газрын бүх хүмүүсийг хөөж гаргасан. Өөрийнхөө янз бүрийн шинжээч нарыг авч ирсэн. Намайг арай хөөгөөгүй л байна. Юугаа зогсоо вэ, алив суугаач. 42 жил ямарч алдаагүй ажилласан. Гэтэл би 30 настны өмнө номхон зогсоод. Тийм ээ, бид сумны шинжилгээ хийгээгүй, үнэн.

Фан -  Ксаверий Феофилактович, та надад тэр хэргийг даалгасан ш дээ. тэгэхээр би өөрөө шинжилгээ хийлгэх ёстой байсан. Амаличгийн үдэшлэг рүү би өөрөө явсан. Би түүнд тэгж хэлнэ.

Кса -   Намайг хөөгөөсэй гэж хүсэхгүй байна. харин чи түүнд битгий хэлээрэй, за юу. Намайг энд ирсэн гэж.

Фан -  За.

                                                     ххх

Эр -    Холдооч, яагаад гацчихав саад болоод байна.

Авер -   Фандорин, чамагй дуудаж байна. Чамайг ирмэгц шууд оруулаарай гэсэн.

Эр -    Энд гарын үсэг зурахаа мартчихаж.

Ив -    Шинэчлэл хийнэ, бас маргаашнаас эхлээд бүгд инээмсэглэх ёстой шүү. Урагшаа, аз жаргалын төлөө. Фандорин ороорой. Фандорин, Фандорин, Фандорин. Фандорин, Фандорин суугаач. За алив. Ингээд. Гарын үсэг зураарай, яагаад зогсчихов?

Бичиг Халагдах өргөдөл.

Эр2 -  Хэд хэдэн төрийн байгууллагуудыг эзлэн аваад байна. Мянга мянган иргэд Алима Ахмадигийн бүлэглэлийн барьцаанд байна. Манай ард иргэд тусламж хүсч байна эрхэм дээдсээ.

Ник - Би амлаж байна танай ард иргэдийг хаяхгүй ээ.

Эр2 -  Баярлалаа эрхэм дээдсээ.

Мих - Яаралтай хөдлөх хэрэгтэй. би аль эртнээс Ойрхи Дорнодын нөхцөл байдал муудсаар байна гэж анхааруулсан. Одоо байгаа засгийн газар газар нугийн ихэнх хэсгийг хянаж байгаа. Бид тэрс үзэлтнүүдийн бослогыг хялбархан дарж чадна. Цаашлах тусам улам хүндэрнэ.

Дми - Эрхэм дээдсээ, та дарна гэж та яг юу хэлээд байна? Миний ойлгосноор та ерөнхий командлагчийн хувьд цэрэг хөдөлгөх тухай ярьж байна уу?

Мих - Та маш зөв ойлгож байна ноён ерөнхий сайд аа. Би даруйхан энхийг сахиулах цэргүүдийг оруулах тухай ярьж байна.

Дми - Эрхэм дээдсээ, Николай Павлович би танд нэг зүйл сануулъя, олон улсын гэрээ хэлэлцээр гэж байдаг.

Мих - Биднээс ил тодоор тусламж гуйж байна. Бид туслахгүй бол ямар юмных нь эзэн гүрэн байх билээ. Эзэнт гүрэн хүчирхэг байж хөршүүддээ туслах ёстой. Тэр тохиролцоо хэнд хамаатай юм.

Ник - Сайн мэдэхгүй байна, цэрэг оруулна гэдэг чинь ноцтой хэрэг ах аа. Гэхдээ таны зөв, би ямар нэг хариу үйлдэл хийх ёстой.

Дми - Би санал нэг байна. Хариу өгөхгүй байх нь буруу. Гэхдээ тусгаар улсын дотоод хэрэгт цэргийн хүчээр оролцоно гэдэг байж боломжгүй зүйл. Тэгж болохгүй. Тийм учраас ийм саналтай байна. Тийшээ, хүмүүнлэгийн анги илгээе. Зөвхөн хүмүүнлэгийн. Ингэснээр бид зүгээр суухгүй үүний зэрэгцээ Ойрхи Дорнодын хямралаас болж зовж байгаа хүмүүсд тусламжийн гараа сунгана.

Мих - Шал утгагүй юм, хүмүүнлэгийн тусламжаар юу ч шийдэхгүй. Бослогыг газар авахаас нь өмнө яаралтай дарах хэрэгтэй.

Дми - Дарах хэрэгтэй гэнээ, хичнээн хүний амь нас хохирох бол? Гэхдээ би ойлгож байна Михаил Юрьевич, танд хохирогчид хамаагүй учраас танд хандаж байна. Эрхэм дээдсээ хүмүүсийн амийг бид хариуцна.

Ник - Шийдлээ, би амласан ёсоороо хүмүүсд туслана. Өнөөдөр тийшээ хүмүүнлэгийн ангийг илгээе. Зөвхөн хүмүүнлэгийн анги.

Мих - Николай, миний бодлоор энэ бол алдаа.

                                                     ххх

Ив -    Сайн байна. Хүний нөөцөд аваачаад өгчих, яаралтай халах тушаал гаргана биз.

Аве -  Мэдлээ.

Ив -    Сууж бай, сууж бай. Сууж бай. За яасан, өвдөж байна уу?

Фан -  Өршөөгөөрэй, юу гэнээ?

Ив -    Таны хажуу тал, өвдөж байна уу?

Фан -  Үгүй ээ. Бага зэрэг.    

Ив -    За ойлгомжтой. За одоо Грушин танд миний тухай юу гэж ярьсаныг яриад байгаарай. Танай тавилгыг эвдчихээгүй гэж найдъя.

Фан -  Та яаж...

Ив -    Ядах юмгүй, Грушин хэзээч ажилдаа хоцорч ирж байгаагүй, харин өнөөдөр хоцорсон. 1-рт ийм, та орж ирээд над руу маш айдастай нүдээр харсан. Хэн нэгэн танд миний тухай ярьсан нь тодорхой. Би таныг битгий оролдоорой гэж тушаасан, харин миний тушаалыг зөрчсөн цорын ганц хүн бол Грушин байх боломжтой. Тэр тань руу захиа бичиж эсвэл ярих боломжтой байсан. Гэвч тэр хуучинсаг хүн учраас ийм асуудлыг нүүр тулж шийддэг. Тийм учраас тань дээр очсон, энэ бол 2-рт. Таны тавилга эвхэгддэг, учир нь та цалингаараа тарчигхан амьдардаг. Нэг иймэрхүү жижиг байр болов уу. Адилхан байна уу? Энэ бол дүн шинжилгээ Фандорин, та ч гэсэн суралцах хэрэгтэй. Би танд их найдаж байгаа.

Фан -  Найдсан гэнээ, юу, гэхдээ би...

Ив -    Тийм ээ, таныг эрэн сурвалжлах цагдаагаас халчихсан. Ингэхдээ 3-р хэлтсийн нууц мөрдөгчөөр шууд томилсон. Энэ хэлдтэс Азазелийн хэргийг шалгаж байгаа. Ер нь Фандорин би танаар бахархаж байгаа шүү. Хагас өдрийн дотор та аюултай алан хядагчдын байгууллагын мөрөөр орсон. Белоглазый чинь мэргэжлийн хүн. Тэр Кокориныг, Ахтырцевыг бх гэрч нарыг төвөггүй хөнөөсөн. Хари н та түүнтэй уулзаад зогсохгүй бас амьд гарсан. Та ер бусын идэвхтэй ажилласан. Та санаачлагтай, бас зоримог хөдөлсөн. Мэдрэмжтэй гэдгээ харуулсан. Та өөрийнхрөө мэдрэмжинд итгэх хэрэгтэй Фандорин. Яагаад гэвэл энэ таны хамгийн сайн чанар. Надад хэлээч, та яаж хамгаалалтын корсет өмсөхийг гэж мэдсэн юм бэ? Үдэшлэг аюултай байж болохыг яаж мэдсэн юм? Энэ мэдээж сум нэвтэрдэггүй хантааз биш гэхдээ хүйтэн зэвсгээс бол сайн хамгаалчихна. Хэлтсийхэнд бүгдэдэ нь даашинз бас корсет өмсүүлж болдогсон бол.. за тэг ч яахав, ажилдаа орцгоое. Үдэшлэг дээр байсан хүмүүсийг авч үзье. Тэндээс таныг Нулимас баар хүртэл дагасан байна. Таныг татгалзахгүй бол сэжигтнүүдийн жагсаалтаас эрхэм дээдсийг хасъя. Тэр үдэшлэг дээр эзэн хаан байсан учраас ингэж газар аваад байгааг та ойлгосон байх.

Фан -  Тийм ээ.

Ив -    Тэгэхээр тэр хам хэрэгтэн болно. Амалия Беженская, Зуров, Ульянов. Бүгд сэжигтэй, гэвч би таны саналыг сонсох нь чухал байна.

Фан -  Энэ бүх хувилбарууд нь уу?

Ив -    Ямар нэг юм орхигдуулсан бол хэлээрэй.

Фан -  Тийм ээ, би бодож үзсэн. Иван Францевич...

Ив -    Дарга, намайг зүгээр л дарга гэж байгаарай.             

Фан -  За ойлголоо, даргаа би бодож үзсэн. Гүнгийн авхай Эстер, ямарч байсан гэсэн гэрээслэл ёсоор түүнд Кокорин болон Ахтырцевын хөрөнгө очсон.     

Ив -    Тийм ээ, сайн байна, би ч гэсэн энэ тухай бодож үзсэн. Гэхдээ энэ асуудлыг дараа нь авч хэлэлцэе, харин одоо таны гол зорилго бол Ульянов. Виктор Ульянов бол зураач, хөрөнгө оруулагч, Хоолойд тээглэсэн яс нэртэй нийгэмлэгийн удирдагч. Тэнд коммунистууд цугладаг. Тэр тэрс үзэлтэн гэхдээ мэдээж урлагийн тэрс үзэлтэн. Тэр захиалгат аллага хийж чадах уу?

Фан -  Тийм ээ, би бас Азазелийг үзсэн тэнгэр элч үү эсвэл чөтгөр үү ойлгоогүй, шүтлэгтэй холбоотой юм байсан. Тэд коммунистуудтай огт адилгүй, тэд чинь шүтлэггүй хүмүүс.

Ив -    Азазель бол босогч тэнгэр элч. Тэр эрчүүдэд зэвсэг хийхийг зааж өгсөн, харин эмэгтэйчүүдэд таашаал авахын тулд секс хийхийг сургасан бас үр хөндөлтийг заасан. Түүний хийсэн хамгийн муухай зүйл бол эмэгтэйчүүдэд нүүрээ будахыг заасан. Харамсалтай нь бид Ульянов, Бжевский хоёрыг олж чадахгүй байна. Гэхдээ Ульянов тэрс үзэлтэн болохоосоо өмнө эзэн хааны торгон цэргийн хороонд алба хааж байсан. Харин түүний дарга нь...

Фан -  Ипполит Зубров.

Ив -    Ипполит Зуров байсан. Үүнээс гадна Ипполит Зуров Бжевскитэй ч танил. Хэрвээ тэдний хэн нэгэнтэй холбогдож чадвал үр дүнтэй байх болно. Тэр өөрөө бол нуугдаахгүй байгаа. Өнөөдөр уламжлал ёсоор пүрэв гаригт нууцаар покер тоглоцгоон. Та тийшээ очих болно. Та тоглож чадна гэж найдъя.

Фан -  Тийм ээ. Үгүй ээ.

Ив -    Тэгж бодсон юмаа, гэхдээ зүгээр ээ, сурчихна.. Харин одоо очиж Гуляевын Камышины хэрэг юу болж байгага харъя.

Фан -  Тэр хэн юм?

Ив -    Тэр бол зөнч. Мёбиус гэдэг нэртэй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төхөөрөмж. Туршилтын загвар ч гэлээ оросд байгаа цорын ганц нь. Имй төхөөрөмжүүд АНУ-ын зарим нэг мужуудад байгаа. Лондонгийн цагдаад ч бий. Бид юугаараа дутахав.

Фан -  Зөнч гэнээ, өөрөөр хэлбэл...

Ив -    Энэ бол асар хүчтэй хиймэл оюун ухаан. Маш олон мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг. Дүрс бичлэгийн камеруудаас эхлээд олон нийтийн сүлжээнд сэжиг бүхий идэвхтэй хүнийг шалгадаг. Олон нийтийн сүлжээ, бүгдийг хянах зуун болоод байна. Би хоёр үгээр тайлбарлаж чадахгүй нь, алив явцгаая. Гуляев, асаагаарай.

Бичиг Хүн амины хэргийн таамаг. Байршил, нөд Купчино, аллага болох магадлал – 87%. Хугацаа : 14,00-15,30 Гэмт хэрэгтэн Воробьёв, Хохирогч, Попов.

Ив -    За яасан эрхэм цагдаа нараа. Попов С.И гэгч нөхрийг аврах уу? Тэр газар руу явцгаа, энэ төхөөрөмж зөв ажилласан эсэхийг харцгаая. 

Фан -  Гэхдээ дарга аа гүнгийн авхай Эстер...

Ив -    Би танд өөртөө итгэ гэсэн байхаа. Тэгээд итгээд яв. Шалгаад үз, тэр газарт оч. Гэхдээ та тийшээ ямар халхавчаар орох вэ?

Фан -  Дадлагжигчийн дүрээр орох уу? Жишээ нь, яг багш болохоор суралцаж байгаа юм шиг.

Ив -    Таны найз Елизавета Эверт-Колокольцева шиг үү?

Фан -  Та түүний талаар яаж...

Ив -    Фандорин, бид таны хоёр хоногт харилцсан бүх хүмүүсийг шалгасан. Би өөрийнхөө танилуудаар дамжуулаад таныг гүнгийн авхайтай уулзуулъя. Та хань болох эмгэтэйгээ сонгоод яаралтай тийшээ явцгаа. Ажлаа хийхэдл танд 3 цагийн хугацаа өглөө.

Фан -  За ойлголоо.

                                                     ххх

Эр -    Эрхэм дээдсээ дараарай. Дахиад 70 алхам эрхэм дээдсээ. Маш сайн байна эрхэм дээдсээ.

Бичиг Таатай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Анна.

Ник - Энэ юу... Энд юу болоод байна? Юу болоо вэ? Алив больцгоо. Бүгд зогс.

Ан -    Үргэлжлүүл, үргэлжлүүлцгээ түүнийг тоох хэрэггүй.

Ник - Чи тайлбарлаад өгөөч.

Ан -    Яагаад зогсчихов оо, үргэлжлүүлээрэй. Би юу тайлбарлах ёстой гэж? Чи надад юу ч тайлбарладаггүй биз дээ. Энэ миний хувийн эд зүйлс, би намайг Швед рүү явахаасаа өмнө цуглуул гэсэн юм.

Ник - Швед рүү гэнээ.  

Ан -    Тийм ээ. Хэд хоног хамаатнууд дээрээ очье. Үгүй ч байж магадгүй, харин чи одоо тэр үдэшлэг, концертондоо очиж тааваараа зугаацаж болно.

Ник - 7 хоногийн өмнө болсон явдал, би дараа нь 7 хоног гэртээ байсан. Миний цорын ганц зугаа Төрийн зөвлөлийн хурал байлаа.

Ан -    Чи өнөөдөр тэр концертонд очих ёстойг мэднэ. Тэр чиний Амалия, чи сонголтоо хийсэн, би ч сонголтоо хийсэн.

                                                     ххх

Ели -  Юу гэнээ, намагй нууц туршуул болгох юмуу?

Фан -  Тэр ч юу л бол.

Ели -  Яагаад, би мөрдөх ажиллагаанд оролцож байгаа.

Фан -  Талархалын бичиг өгөөд л болоо.  

Ели -  За яахав. Чи яагаад мөрдөгч болохоор шийдэв?

Фан -  Би 15-тайдаа цагдаагийн коллежид орсон.

Ели -  Тэр үед мөрдөгч болно гэдгээ мэдэж байсан юмуу?

Фан -  Тэгэхэд нөхцөл байдал тэгж бүрдсэн юм. Харин одоо би үнэхээр хүсч байна.

Ели -  Гоё юмаа, чи юу хүсч бахйгаагаа мэддэг, үүнийхээ төлөө явж байгаа чинь сайн хэрэг. Бас хэнээс ч хамаарахгүй. Гэтэл би, намагй төрөхөөс өмнө бүгдийг миний өмнөөс шийдчихсан байхаа. Язгууртнуудын сургууль, төлбөртэй их сургууль, мэдээж багшийн анги. Тэгвэл би хүүхэд төрүүлэхэд бэлэн болно.

Фаг -   Чи өөрөө шийдэж болохгүй гэж үү? Өөрөөр хэлбэл аав, ээж чинь чамайг албаддаг юмуу?

Ели -  Үгүй ээ, үгүй хэн ч, хэзээч намайг албадаж байгаагүй. Аав маань маш сайхан ааштай. Зүгээр л... зүгээр л би юу ч шийддэггүй байсан. Яагаад гэвэл миний бүх зүйл маш цэвэр бас тохилог. Магадгүй би айгаад бас энэ амар тайван байдлаа алдахаас айж язгууртны энэ амар тайвны цаана би хэн ч биш гэдгээ мэдчихнэ.

Фан -  Тийм бишээ. Би.. чамайг чухал хүн гэдэгт итгэлтэй байна. Чи мундаг бүсгүй.

Ели -  Баярлалаа.

                                                     ххх

Охин -  Уначихлаа. Эвдэрчихэж.

Хүү -  Сайн нисдэг байсан.

Охин -  Юу болдов оо, сайн нисч байсан ш дээ.

Эр -    Зүгээр ээ, зүгээр би заавал засчихна. Гол нь анхны нислэг амжилттай боллоо. Оля надад хэлээч тэр яагаад шил мөргөсөнгүй вэ?

Оля -  Тэр родио дохиогоо алдсан учраас тэгсэн байх. Би нейрос сүлжээнд шил таних үзүүлэлтүүд нэмж амжаагүй.

Эр -    Тийм бололтой, учрыг нь олноо. Хүүхдүүд ээ, түүнийг буцаагаад анги руугаа аваад явъя тэгээд бүгдийг нарийн шалгая. Явцгаая.

Фан -  Тэд энэ зүйлийг өөрсдөө хийсэн гэж би зөв ойлгосон уу?        

Ели -  Тийм бололтой.

Эс -     Бид дахиад уулзана гэж найдаж байна. Баярлалаа, сайн байна уу. Ямар гоё залуухан хосууд вэ, хамтдаа үнэхээр сайхан харагдаж байна.

Фан -  Бид хоёр, бид хамт бишээ.

Ели -  Би хосууд биш гэж байгаам.

Фан -  Бид хоёр нэг ангийхан.

Эс -     Намайг үнэхээр уучлаарай, Тэгэхээр би андуурсан байж. Надад хоёр оюутан ирнэ гэж хэлсэн. Тэгээд хоёр гэдгийг нь хосууд гээд ойлгочихож.

Фан -  Зүгээр ээ.    

Эс -     Тийм үү, танилцаарай энэ бол Коля. Хөөрхий жаал бүтэн цаг япон багш нарт манай боловсролын системийн яриаг маань орчуулсан.

Ели -  Та ямар ер бусын орчуулагчтай юм бэ. Намайг Лиза гэдэг, энэ бол Эраст.

Эс -     Тийм ээ, Коля ер бусын хүүхэд. Коля япон хэлийг 2 сарын дотор сурсан. Чи нийт хэдэн хэл мэдэх билээ 10 уу?

Хүү -  11 болсон, гэхдээ бүгдийг нь сайн мэдэхгүй.

Эс -     За явж амар.

Ели -  Гайхалтай.

Фан -  Ямар гайхалтай авъяаслаг жаал вэ.

Эс -     Тийм ээ үнэн, тэд бүгд авъяастай.

Фан -  Бүгд гэж хэн? Таны бүх шавь нар уу?

Эс -     Ерөнхийдөө бол бүх хүмүүс... Энэ манай Серёжа. Шинэ Моцарт гэдэгт итгэж болно. Одоо тэр эстернатын сүлд дуулал дээр ажиллаж байгаа. Түүний хүсэлтээр бид зориуд эзэн хааны симфони найрал хөгжмийн хөгжимчдийг урьсан.

Фан -  Гайхалтай.

Эс -     Энэ бол Григорий Лобданский, миний баруун гар. Манай анхны асрамжийн газруудын нэгд хүмүүжсэн.

Лоб -  Танилцахад таатай байна. явцгаая.   

Ели -  Таатай байна.

Эс -     Ихэнхи жирийн хүмүүс өөрийнхөө авъяасыг таньж мэдэж хөгжүүлж чаддаггүй. Энэ бол миний асрамжийн газруудын гол онцлог. Бид энд хүүхдүүдийн байгали йн авкяасыг хөгжүүлэхээр хичээж байгаа.

Эм -    Өдрийн мэнд.

Охин -  Сайн уу. Сайн байна уу.

Фан -  Та хүн болгон ямар нэг гоц авъяастай гэж хэлээд байна уу?

Эс -     Яг тийм.

Охин -  Сайн байна уу.

Охин2 - Сайн байна уу.

Эс -     Ихэнхи нь энэ тухай мэдэх ч үгүй.

Ели -  Танай алдартай төгсөгч нар олон уу?

Эс -     Миний асрамжийн газрууд 40 жил болоход төрөл бүрийн улс, хотуудаас ирсэн хүүхдүүд өөрсдийн салбартаа том амжилтанд хүрсэн. Тэдний ачаар бид юугаар ч дутдаггүй. Явцгаая, би та хоёрт бүгдийг харуулъя. Та хоёр залуу сурган хүмүүжүүлэгчид. Энэ бол хамгийн чухал мэргэжил... Энд технологийн чиглэлээр илүү авъяастай хүүхдүүд энд хичээллэдэг. 

Ели -  Чамд баярлалаа, үнэхээр гоё байлаа, надад маш их таалагдсан. Би үнэхээр энд ирж дадлага хийе гэж бодож байна.

Фан -  Тийм ээ, сэтгэгдэл төрүүлж байна шүү. Та Кокорин ба Ахтырцев гэгч хүмүүсийг шуналаас болж алаагүй биз гэж асуухад ч эвгүй юм байна.  

Ели -  Тийм ээ.

                                                     ххх

Фан -  Нээх үү?

Ив -    За тэгье.

Фан -  Минийх.. флэш. Бололтой.

Ив -    Фандорин, та засаршгүй юмаа.

Фан -  Флэш биш гэж үү?

Ив -    Танд 10, боол, хатан, ноён, бундангийн тамга байна. Энэ юу билээ?

Фан -  Энэ чинь стрийт.

Ив -    Үгүй ээ, энэ бол стрийт, флэш хоёр. Том хөзрөрө нэг зэрэг, өөрөр хэлбэл роял флэш гэдэг. Покерын хамгийн том том, тогтоож ав. Гэхдээ.. тогтоохгүй ч байж болно, ийм хувилбар 5 жилд нэг удаа таардаг юм. Тэгэхээр юу л бол.

Эм -    Иван Францевич энэ байна. Ийм хувилбарууд. Моодны бас үнэтэй.

Ив -    Зиак, ийм байсан ч зүгээр ээ. Суугаач, би танд итгэж байна Фандорин. Өөртөө итгэлтэй байж сэтгэл санааны шарх таны итгэлтэй байдалд нөлөөлөлхийг битгий зөвшөөр. Таны аав амиа хорлосон уу, тоглоомны хамаарлаас болж.. Та хэдтэй байсан, 14 үү, 15 уу?  

Фан -  15-тай. Та үүнийг миний хувийн хэргээс уншсан уу?

Ив -    Үгүй ээ, таны хувийн хэрэг их нимгэн. Та уламжлал ёсоор нэр хүндтэй гимназид сурч байсан. Гимназиас шууд мөрдөх хэлтэсд авдаггүй. Гэвч 20 настайдаа та их сругууль төгсөж амжаагүй. Тэгэхээр цагдаагийн коллеж болж таарч байна. би 14-15 нас гэж тооцоолж байна. Ингээд 2, гэвч хэн их сургуулиа цагдаагийн гимназиар солих билээ. Зөвхөн үнэтэй сургалтын төлбөрөө хийж чадахгүй хүн. Тэгэхээр танай аав, ээж нэг бол дампуурсан, нэг бол нас барсан. Та өнчирсөн, ганцаараа амьдрах болсон. Энэ бүхнээс би энэ насан дээрээ аавыгаа алдсан гэж дүгнэж байна. Тоглоомонд донтоно гэдэг энгийн зүйл. Тэр эхнэр нь нас барсан учраас тоглохоо больсон. Өөрийгөө бүхлээр нь хүүхдээ хүмүүжүүлэхэд зориулсан. Дараа нь тоглож бүгдийг алдаад амиа хорлосон. Та юу ч үгүй хоцорсон. Энэ бол 3. Би ганцхан зүйлийг ойлгохгүй байна. Та яагаад цагдаагийн коллежид орсон юм?

Фан -  Миний.. миний аав.. луйварчин тоглоомчдыг барихад цагдаагийнханд тусладаг байсан.

Ив -    Би яагаад шууд таасангүй вэ? Үүнээс болоод та Грушинтэй онцгой харилцаатай юм байна. тэр таныг өрөвдөөд цагдаагийн коллежид оруулсан. Дараат нь удирдах газар авсан. Таарч байна уу?.. Фандорин, дүн шинжилгээ хийх нь бас бусдын сэтгэлийн шархыг олж харах явдал. Бидний ажил харгис бас таатай бус. Би ч гэсэн өнчин, дотны хүмүүсээ алдах ямар байдгийг сайн мэднэ. За.

Эр -    Даргаа, тэнд Воробьёва, Попова хоёрыг аваад ирлээ. Зөнчийн хэлсэнээр.

Ив -    Очлоо.  

Поп - За яагаад суугаад байна, хэнийг хүлээгээв? Биднийг энд хэр удаан тарчлаах гэж байна? Одоо явуулчихаж болохгүй юмуу?

Ив -    За яахав тэгье, гэгээн эцэг Иван, та яагаад энэ хүнийг алах гэсэн юм бэ?

Иван -   Юу гэсэн үг вэ, бурхан өршөөг. Ямар нэг алдаа гарсан бололтой.

Поп - Би энэ хүнийг танихгүй дөнгөж сая танилцлаа.

Иван -   Би Сергейг сүмийн үйл ажиллагаанд урсьан юм.

Поп - Би түүнийг анх удаа харж байна. Сайхан сэтгэлтэй, гэмгүй санвартан байна ш дээ. Танай энд шал утгагүй зүйл болоод байна. Эрхэм ноёд оо, чирч авч ирээд бидний цагийг дэмий үрж байна. Ингэхэд би ажилтай хүн шүү. Би халуун усны газартай, зочдоо хүлээж авах хэрэгтэй. Гэтэл танай энд сууж байна.

Ив -    За алив Гуляев. Энэ хүмүүсийг явуул. Харин Мёбиусыг дахин боловсруул, арай эрт ашиглалтанд оруулчихаж. Биднийг уучлаарай.

Эр -    Бурхан ивээг.

Ив -    Одоо үхсэн гээд 200 рубль өгнө.

Фан -  Тийм их үү?

Ив -    Фандорин, бурхан таныг ядаж хэдэн цаг тэсвэрлээсэй гэж хүсч байгаа.

                                                     ххх

Хүү -  Ах аа мөнгө өгөөч.

Фан -  Надад байхгүй ээ, надад байхгүй.

Хүү -  Мөнгө өгөөч. Мөнгө өгөөч, мөнгө өгөөч.

Фан -  Битгий надад хүрээд бай.

Хүү -  Мөнгө өгөөч. Мөнгө өгөөч, мөнгө өгөөч, мөнгө өгөөч.

Охин -  Мөнгө гөөч, мөнгө өгөөч, мөнгө өгөөч.

Фан -  Сайн байна уу. Би тоглохоор ирлээ.

Эр -    Мөнгөө харуул.

                                                     ххх

Фан -  Өршөөгөөрэй, бид хоёр. Таны царай надад танил санагдаад.

Эр -    Би таныг анх удаа харж байна. Өсгөх үү эсвэл нээх үү?

Фан -  Тэгье, нээцгээе.

Эр2 -  Браво, та дахиад хожлоо. Шинэ хүмүүс азтай байдаг.

Эм -    Нээрэн үү? Би олон удаа концертыг нь үзэж байсан. Үргэлж маш сайхан болж өнгөрдөг.

Эм2 - Манайхан.   

Эр -    Яагаад ирэхгүй гэж, яагаад тэр вэ?

Эм2 - Өөдгүй юм, хуурам юм байсан байхаа.

Эм -    Энэ бүхнийг санаатай ингэж хийж.

Эр -    Тийм юм байх ёсгүй.

Эм2 - Алуурчин.

Эр -    Тэнд юу болоод байна?

Эр2 -  Эзэн хаан байна, хар даа.

Эр3 -  Өнөөдрийн Амалиягийн концерт цуцлагдсаныг мэдэгдье. Биднээс үл шалтгаалах хүчин зүйл гарсан. Биднийг уучлаарай. Билет авсан мөнгө касс эсвэл сайт дээрээс авч болно. Баярлалаа.

Ник - Энд юу болоод байна?

                                                     ххх

Ели -  Ямар аймаар юм бэ, Нлеб би үүнийг үзэж чадахгүй нь.

Гле -   Яах гэж үзсэн юм, битгий үз.

Ели -  Одоо бид яах бол?

Гле -   Яах ч үгүй, бид хоёрт энэ бүхэн хамаагүй. Санаа зовох хэрэггүй.

Ели -  Бид хоёрт гэж юу гэсэн үг вэ?

Гле -   Бид хоёрт л байхгүй юу. Удахгүй эдийн засгийн хямрал болно, талх хэдэн рублээр нэмэгдэнэ.

Ели -  Олон хүмүүсийн хувьд энэ маш том өөрчлөлт.

Гле -   Чи бид хоёр яах ч үгүй. Тайвшир, бидний амьдрал өөрчлөгдөхгүй.

Ели -  Чи зөвхөн үүнийг сонирхож байна уу? Тэнд хүмүүс үхэж байгаа нь чамд мэдээж хамаагүй юу?

Гле -   Чи юу яриад байна?

Ели -  Ер нь чамд юу ч хамаагүй. Чи таатай нөхцөлд худлаа ажил хийсэн болдог. Амьдрал нь тааламжтай, ямарч хариуцлага хүлээхгүй харилцаа. Глеб би чамтай 9-р ангиасаа эхлэж уулзаж байна.

Гле -   Бурхан минь.

Ели -  Юу ч өөрлөгдөхгүй байгаа нь миний уурыг хүргэж байна. чи юу ч хийдэггүй, чи мэдэрч байна уу, нэг ч дорвитой зүйл хийгээгүй.

Гле -   Чамд юу таалагдахгүй байна, юу эь болохгүй болчихов? Чиний амьдрал тааруухан байна уу?

                                                     ххх 

Эр -    Ширүүн юм болж эхэлсэн, сонссон уу? Манай хороог удахгүй явуулах юм гэсэн.

Зур -  Энд уйтгартай юмаа. Харин тэнд бол жинхэнэ амьдрал байгаа. За гүйцээ, Ян, одоо болно, бид энд тоглохоор ирсэн. За хөдөөний залуу, тоглох юмуу? Ширээнд сууна уу. Эхний ээлжинд 50 рублээр тоглое.

Ян -    Бооцоогоо тавиарай ноёд оо. Блайнд өслөө. Бага блайнд 10 рубль, том блайнд 20 рубль. Бооцоо хийсэн.

Эр -    Хожлоо. Сайн байна. Тэр хожлоо, хожсон шүү. За алив ээ, алив. Энийг хар даа.

Зур -  Фандорин, Фандорин, ямар сонин овог вэ. Алив тараагаарай, чөтгөр ав. Машенька, мөнгө аваад ирэхгүй юу.

Эр -    Томоор тоглохоор боллоо ноёд оо. Бага блайнд 50 рубль. Том блайнд 100 рубль.

Зур -  За чиний тэвчээрийг чинь шалгая. Чамд хэдэн рубль байна, 600 юу? 600 тавьлаа.

Эр -    Хаялаа.

Фан -  Надад энд 580 рубль байна 20 дутаад.

Зур -  Надаас зээлсэн гээд бодчих. Ноёд оо, манай залуу зочин байгаа бүхнээ тавилаа.. За яасан? Чи алл ин хийсэн, хөзрөө дэлгэх хэрэгтэй.

Эр -    Дүрэм ёсоор та бүх мөнгө тавьсан учраас хөзрөө дэлгэх ёстой.      

Зур -  За за, манай туршлаггүй тоглоч маань стрийт эсвэл флэш орно гэж горьдож байна.

Эр -    Хоёр тамга байна.

Зур -  За хувь тавилан юу бэлдсэнийг харцгаая... Ян битгий шаналгаад байгаач, ноён хачин хувцаст ухаан алдчихна шүү.

Эр -    Хожлоо, хожлоо ш дээ. дахиад хожчихлоо, роял флэш. Роял флэш, ийм хөзөр 5 жилд нэг тохиолддог.

Зур -  Инээж болохгүй. Хожсон бол эр хүн шиг биеэ авч яв.

Эр -    Ипполрит Александрович та арай дэндэж байна.

Зур -  Чамд асуудал гараа юу?.. Танд асуудал гараа юу залуу минь?

Эр -    Хариулах хэрэггүй, битгий тоо.

Фан -  Та хожигдож сураагүй юм байна. Ааштай жаахан охин шиг аашлаад.

Зур -  Чи юу юу гэнээ?

Фан -  Би таныг насанд хүрсэн эр хүн, офицер гэсэн. Гэтэл биеэ авч явж чадахгүй. Би шаардаж байна...

Эр -    Та яаж байна аа, тэр таныг алчихна ш дээ.

Фан -  Би тааламжтай баймаар байна. Та офицер мөн биз дээ? Цэргийн хүн, одооч гэсэн халз тулаан нэр хүндийг хэрэгт тооцогддог гэсэн.

Зур -  Чи тулалдмаар байна уу?.. Энийг харин болно шүү, газраа бас цагаа хэлчих.

Фан -  Яг одоо, хойшлуулаад яах юм. Би хааша ч яараагүй. Эсвэл танд одоо тааламжгүй байна уу?

Зур -  Ямарч асуудалгүй, гадаа гарцгаая.

Фан -  Гэхдээ ийм нөхцөлтэй, одоо тоглоно, хожигдсон нь гадаа гараад өөрийгөө буудна. Кокорин Ахтырцев нар шиг тоглое. Та тэднийг мэддэг байсан, тийм үү?

Зур -  Ер нь би нөхцөлөө сонгох ёстой гэхдээ яая гэхэв. Чи хөгжилтэй болзол тавьж байна. Би зөвшөөрч байна. Ян, бидэнд шинэ хөзөр бас гар буу аваад ир... Бүх сумнуудыг нь авчихаарай. За ноёд оо, би одоо даагаа нэхэх боломжтой боллоо... Та хөзрийг задалж болох уу?

Фан -  Үгүй ээ, та өөрөө задал. Ямар ялгаатай юм.

Зур -  Машенька, баярлалаа. Хэний хөзөр том байна тэр ялна. Маш энгийн. Та хөзрөө таслаарай... Залуу хүн түрүүлж авна. За тэр, өнөөдөр чи азгүйтлээ, тийм үү? Аз чинь харьчихаж.

Эр -    Хатан байна.  

Зур -  Хатан үргэлж надад тус болж байсан. За яасан, гадаа гарах уу?

Эр -    Хаашаа ч явах хэрэггүй...

Зур -  Чимээгүй болцгоо, новш гэж. Дуугарсан хүн дараагийх нь болно шүү. За яасан Федорин, хэн билээ дээ. сүүлийн хүслээ бичиж үлдээх юмуу? Эсвэл оргилуун дарс балгаж зориг орох уу?

Фан -  1-рт, Федорин биш, харин Фандорин. Та сайн санаж байгаа.

Зур -  Зиак.

Фан -  Юм бичиж үлдээхгүй, баярлалаа. Оргилуун дарс ч уухгүй. Миний толгой өвдөөд байдаг юм. Гадагшаа ч гарахгүй. Энд шийдсэн нь дээр. Дараа нь танай Ян шал угаана биз, тийм үү.

Эр -    Болоо, нэг удаа болсон. Сайн байна. Одоо болоо, болсон, Нэг удаа, гүйцээ.

Зур -  Аан гээч, манай хойч үе мундаг болох нээ. Сайн үеийнхэн, надад таалагдаж байна. Тэр яаж буудсан гээч. Тайван, ямарч айдасгүй. За ноёд оо, юу гэхээр бидэнд архи аваад ир.

Эр -    Архи, архи өг.

Зур -  Одоо бид ноён Фандоринтой хамтдаа архи ууцгаана, тийм үү. Миний баатар эр, чи мундаг шүү. Мундаг залуу, амьсгалаа гарга, амьсгалаа гарга, гүнзгий амьсгал. Чамагй хэн гэдэг билээ?

Фан -  Эраст.

Зур -  Эраст, чи жинхэнэ эр хүн Эраст. Ротердамын Эраст.

Фан -  Эразм.

Зур -  Уучлаарай, сонссонгүй. Чи надад таалагдсан Эразм. Намагй уучлаарай, хөзрөөр илбэ үзүүлсэнд уулаарай. Би уйдаад байсан юм. Бид хоёр Амалиягийнд таарсан байхаа? Тэгэхэд чи бас хожсон. Чи азтай залуу байна шүү. Тэгэхэд чи түүнээс юу асуугаад байсан бэ?

Фан -  Зүгээр л. Тэр хаана байна?

Зур -  Амалия юу?

Фан -  Тийм ээ.

Зур -  Дурлачихсан юмуу?.. Тэрнийг бодлоосоо гаргая хая Эразм. Би чамд найзын хувьд хэлж байна. гэхдээ түүний хаана байгааг би мэдэхгүй. Өнөөдрийн концертыг цуцалсаныг сонссон уу? Тэр хэдэн сар алга болох байх. Түүний хувьд энэ энгийн үзэгдэл.

Фан -  Харин чи?

Зур -  Юу гэж?

Фан -  Чи түүнд хайртай юу?

Зур -  Дүү минь энэ бол хайр бишээ. Тэр чамд буруу бодлууд төрүүлээд байна. Бишрэл, солиорол гэх мэт, хайр лав биш. Чи метадон хэрэглэж үзсэн үү? Үгүй гэнээ, харамсалтай. Ингэх нь зөв л дөө, харин Амалия яг метадон шиг.

Фан -  Ойлгомжтой.       

Зур -  Чи юу хийдэг вэ?

Фан -  Би, зураач.

Зур -  Зураач гэнээ. Би хэзээч тэгж бодохгүй байлаа, фрак чинь маш зохимжгүй байна.

Фан -  Фракийг март, чм Виктор Ульяновыг мэддэг гэж сонссон юм байна.

Зур -  Витькаг уу, тийм ээ, яасан?

Фан -  Намагй тэдний арт бүлэглэлд оруулаад өгөөч. Маргааш гэхэд тэдэнтэй хамт баймаар байна.

Зур -  За тэгье, тэгье Эраст. Витя надад татгалзахгүй ээ.

Фан -  Баяртай.

Зур -  Баяртай.

                                                     ххх

Ник - Энэ чинь юу гэсэн үг вэ? Таныхаар хүмүүнлэгийн тусламжийг ингэж хийдэг юмуу?

Мих - Николай, би маш тодорхой тушаал өгсөн. Хүмүүнлэгийн тусламж үзүүл гэж. Манай цэргүүд тэгэх ёсгүй...

Ник - Хүмүүнлэгийн тусламж бол хүнс ба эм аваачиж өгөх явдал. Танай цэргүүдийн ажил уу? Бичлэг дээр танай техник байна уу?

Мих - Тийм ээ, ямарч хүмүүнлэгийн тусламжийг цэргийнхэн дагаж явдаг. Тэгэхгүй бол...

Ник - Дагадаг гэнэ шүү.

Мих - Хүмүүнлэгийн тусламж очих боломжгүй.

Ник - Таныхаар бол энэ дагасан байдал уу? Та зүгээр л өөрийнхөөрөө хийсэн байна. тодруулбал, мөргөөлдөөнд оролцсон.

Мих - Эрэхм дээдсээ би хэлсэн амандаа хүрдэг хүн, бас тангараг өргөсөн. Та тушаал өгсөн би тушаалыг өөрийнхөө цэргүүдэд тэр чигээр нь дамжуулсан. Би өөртөө итгэдэг шиг өөрийнхөө хүмүүсд итгэдэг. Тэд тушаал зөрчих ёсгүй. Би цорын ганц шалтгаан харж байна. Энэ өдөөн хатгалт байсан. Итгэхгүй байгаа бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Баяртай эрхэм дээдсээ.  

                                                     ххх

Эр -    Чи Эразм мөн үү?

Фан -  Би.

Эм -    Тэнэглэлийг магтсантай адил.

Фан -  Тийм ээ, зөв.

Эм -    Янзтай, маш сайн байна.

Эр -    Энэ бол Трэш, харин би Чмок.

Фан -  Янзтай, сайхан.

Эм -    Алив орооч. Бурхан чамагй аваарай гэсэн.

Фан -  Янзтай.

Эм -    Уучлаарай, ингэх ёстой... Утасгүй явдаг хүн цөөхөн шүү. Сайн байна.

Эр -    Янзтай, мундаг байна.

Эм -    Ор ор.

Эр -    Амьдралын цэцэгс, эрүүл агаар. Ингэж л амьдарч байна даа. Энэ бол Эразм, мэндлээрэй.

Эр2 -  Сайн уу.

Эр3 -  Сайн уу.

Эр -    Энд бид амардаг. Тэнд ажилладаг. Хуваарийн дагуу цэвэрлэгээ хийдэг, жижүүрт гардаг. Бурхан хаана байна?

Эм -    Бэлтгэл хийж байгаа байхаа.

Эр -    Ингэхэд ямар нэг амьдралд хийж бүтээдэг зүйл байвал хэлээрэй. Бид бодолцож үзнэ шүү.

Фан -  Үгүй ээ би...

Эр -    За яхав, энд өөрийн гэсэн орон зай байхгүй. Нийтийн өмч, энд бүх зүйл нийтийнх. Унтах газар, хоол гээд. Хүүхдүүд, нөхрүүд, эхнэрүүд. Бид бүгдээрээ бие биедээ эхнэр, нөхрүүд. Мэдээж хэрэг ямарч хүчирхийлэл байхгүй... Бурхан, энэ бол Эразм. Шинэ залуу, түүнийг аваарай гэсэн.

Эм -    Ажлаа хийх болчихлоо.

Эр -    Алив яваарай, хурдал, хурдал.

Ник - Миний хувьд Петергофын усан оргилуурын нээлтэнд оролцож байгаа нь нэр төрийн хэрэг. Усан оргилуурыг ажиллуул.

Эр -    Алив ээ, алив эргүүлээрэй, эргүүлээрэй. Нээгээрэй... Яваарай,

Эр2 -  Эзэн хааныг хамгаалаарай.

Эм -    Одоо хаачих вэ?

Эр -    Одоо Питерээс зайлцгаана. Явцгаая.

Эр3 -  Эрхэм дээдсээ уучлаарай, би...

Ник - Анна чи чинь...

Ан -    Би эргээд ирлээ.

Эр -    Сайн байна уу.

Эр2 -  Манайх хааж байна. Иван гэгээн эцэг үү?

Иван -   Азазель.

Бичиг Хүн амины хэрэг гарах магадлал : байршил – Москва гол. Аллага болох магадлал – 99%.

                                                     Төгсөв.

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

    

 

  

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

       

 

 

 

  

 

 

 

 

             

 

 

 

 

 

  

 

 

  

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

                                                    

  

 

 

 

 

  

 

   

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

 

    

 

 

 

  

 

 

Back to episodes Go home