Метраж : 57 минут
Дүрүүдэд :
Фан - Фандорин эр, 26 настай
Кса - Ксаверий эр, 45 настай
Ели - Езлизавета эм, 25 настай
Ахт - Ахтырцев эр, 26 настай
Зур - Зуров эр, 45 настай
Кок - Кокорин эр, 25 настай
Ама - Амалия эм, 40 настай
Ан - Анна, эм, 40 настай
Ник - Николай эр, 45 настай
Харилцааны зарчим :
Фан – Кса
Фан – Ама
Фан – Ели
Фан – Ахт
Ан – Ник
Ник – Зур
ххх
Бичиг Петроград. Оросын эзэнт гүрэн. 2023 он. 1917 онд большевикүүд төрийн эрх мэдлийг авч чадаагүй. Оросын хаант засаглал хэвээр үлдсэн. Төрийн эрх мэдлийг Романовын гэр бүл барьсан хэвээр.
Эр - Бүх оросын эзэн хаан 3-р Николай ба хатан хаан Анна. Бид Оросын эзэнт гүрний шилдэг тэргүүний хүмүүсийг шагнах ёслолыг эхлүүлж байна. Энд эзэн хааны ёслолын их танхимд өнөөдөр хаан болон эх орны өмнө гавъяа байгуулсан хүмүүсийг шагнана. Ёслол төгөлдөр үйл ажиллагааг хааны гэр бүл болон Оросын эзэнт гүрний ерөнхий сайд Дмитрий Андреевич Орлов удирдана.
Хүү - Эзэнт гүрний шинэ мэдээ. Эзэнт гүрний шинэ мэдээ. Эзэнт гүрний шинэ мэдээ.
Эр - Май.
Хүү - Эзэнт гүрний шинэ мэдээ. Эзэнт гүрний шинэ мэдээ, эзэнт гүрний шинэ мэдээ. Эзэнт гүрний шинэ мэдээ, эзэнт гүрний шинэ мэдээ, эзэнт гүрний шинэ мэдээ.
Кок - Намайг үнсэхгүй юмуу? Нээрэн үү, дараа нь харамсахгүй биз?
Эм - Үгүй ээ, үгүй баярлалаа.
Хүү - Ус байгаа юу?
Эм - Сайн уу.
Гле - Сайн уу.
Эм - Яагаад ингэж удав?
Гле - Уучлаарай, ажил гараад.
Кок - Чи супер царайлаг гадгаа мэдэх үү?.. Чи хөөрхөн юмаа, би чамайг үнсмээр байна. Гуйж байна, ганцхан үнсэлт. Үгүй бол би амиа хорлоно шүү.
Гле - Хөөе одоо болно, би цагдаа дуудлаа шүү.
Кок - Би маш сайн үнсэлддэг, бүү санаа зов.
Эм - Глеб явцгаая.
Кок - Ингэх байжээ, намайг голж байна уу?
Гле - Хөөе одоо болно, хэрэггүй.
Кок - Пөөх ямар хөөрхөн юм бэ.
Бичиг Олон нийтийн газар зэвсэг гаргаж ирсэн. Тодорхойлолт, Пётр Кокорин, 22 настай.
Гле - Хэрэггүй, болохгүй.
Бичиг Фандорин Азазель. 1-р анги, “Далавч”.
Кса - Фандорин...
Фан - Уучлаарай. Намайг уучлаарай Ксаверий Феофилактович...
Кса - Та гэрч нараас мэдүүлэг авах боломжтой байна уу?
Фан - Яг тийм.
Кса - Тийм ээ, тийм юунд ч битгий гар хүрээрэй.
Эм - Эхлээрэй, би уламжлал ёсоор “Русь” павильоны дэргэд байна. Дөнгөж явах гэж байтал нэг эр...
Эр - Хүлээгээрэй, би хамт явъя.
Эм - Гараараа савчаад хүлээгээрэй гэж хашхирч байсан. Хүлээсэн нь дээр байж. Дараа нь хөлөг хөдөлсөн би аяллаа эхлүүлсэн. Муу зүйл тохиолдоно гэж хэн ч таагаагүй. Явж байгаад нэг харсан чинь тэр хэвтэж байсан.
Кса - За алив Фандорин, чиний дүгнэлт, энд юу болсон байна?
Фан - Бичлэгийг хөлөг дээрээс хийсэн. Энэ хөлөг онгоц. Хохирогч бичлэг хийж аяллаа дурсгал болгож хадгалахыг хүссэн.
Кса - Би чамайг мэдээд байсан юмаа. Нааш ир. Яах гэж намайг удирдах газраас дуудсан юм бэ? Мэдээжийн золгүй явдал байна. Юу болсонгы сонс, тэгэхээр Москвагаас жуулчин ирсэн, хэн билээ дээ, Полушкин. Нисйлэл хотыг үзэхэрэ ирсэн, тэгээд Питерээр зугаалж нөгөө тэнэг утсан дээрээ баахан зураг дарсан. Тэгээд хөлөг онгоц явах гэж байгааг харсан. Мэдээж тэр аялалд хамрагдахыг хүссэн. Бид одоо аялалд явахдаа үргэлж үүнийг авч явдаг. Тэгээд хөлөг дээрээс зураг авахаар шийдэж тэгээд босч зогсоон. Ойлгов уу, алив өөрөө хар даа...
Фан - Тэгээд?
Кса - Юу тэгээд гэж. Энэ бичлэгийг хаана хийсэн байна? Өөрийнхөө хотыг мэддэг байх хэрэгтэй. Бичлэгийг хөлөг онгоц цэнхэр гүүрэнд дөхөж очиход хийсэн байна. бид энэ гүүрний талаар юу мэдэх билээ? Намхан гүүр, тэгэхээр энэ Полушкин өөрийнхөө утсанд сатаараад гүүрний доод хэсгнийг мөргөсөн байх нь. Түүний нүүрнээс юу үлдсэнийг хар даа. Бидэнд өөр юу байна? Тэр гүүр бас их өргөн. Гүүрэн доор их харанхуй, хөдөлгүүрийн дуу цуурайтдаг учраас хэн ч түүний үхэж байгааг сонсоогүй. Чи одоо энэ хэргийг цагдаагийн газарт нь эргүүлж өгсөн нь дээр. Харин чи өөрөө хэлтэс дээр эргээд оч. Фандорин явцгаая. Бидэнд энд хийгээд байх юм алга.
ххх
Арк - Эзэн хаан болон төрт улсад онцгой гавъяа байгуулсаны учир Эзэн хааны 3-р торгон цэргийн салааг мөн 3-р торгон цэргийн салаан дарга, эзэн хааны армийн ерөнхий командлагч эрхэм дээдэс Михаил Юрьевич Романовыг шагнаж байна. Түүнийг Гэгээн Агуу Ольгагийн одонгоор шагнав.
Зур - Бүгд босоод.
Зэрэг - Ура, ура, ураааа.
Ник - Баяр хүргэе ах аа, манай арми итгэлтэй хүний гарт байна.
Мих - Арми хэзээч хөдлөхөд бэлэн эрхэм дээдсээ.
Ан - Баяр хүргэе.
Мих - Зуров, бичгийг аваарай.
Арк - Шагнал гардуулах ёслолын ажиллагаа хаасныг мэдэгдье. Одоо бид бүгдээрээ...
Ник - Аркадий Иванович намайг уучлаарай. Би дахиад нэг шагналын тухай зарламаар байна.
Арк - Эрхэм дээдсээ гэхдээ...
Ник - Зүгээр ээ, зүгээр би би зориуд энэ шагналыг таны жагсаалтанд битгий оруул гэсэн юм. Би өөрөө зарлахыг хүссэн юм. Ноёд оо, 3-р Александрын 1-р зэргийн одонгоор манай улсын ерөнхий сайд Дмитрий Андреевич Орловыг шагнаж байна. 3-р Александрын үед нэг ч удаа том зэвсэгт мөргөлдөөн гараагүй. Бид энэ одонг түүнд энхийн төлөөх үйлсийх нь хариуд гардуулж байна.
Эр2 - Сайн байна шүү, тэнцвэрийг хадгалж байна.
Ник - Өнөөдөр энэ танхимд Дмитрий Андреевичийн аав, ээж ирсэнийг дуулгахад таатай байна. Андрей Павлович ба Елена Константиновна нар.
Арк - Хаантан минь, эрхэм дээдэс Михаил Юрьевич өнөөдөр уулзахыг хүсч байна.
Ник - Юу болоов?
Арк - Ойрхи дорнодын нөхцөл байдалд маш хүндэрсэн гэж ярьж байна.
Ник - Би амжихгүй ээ, өнөөдөр уулзалттай.
ххх
Аве - Зиак Фандорин, чамд зориулсан амиа хорлосон 3 тохиолдол байна. Бусад тал дээр өнөөдрийн хувьд гүйцээ.
Фан - Авлаа. Баярлалаа.
Аве - Яв яв.
Эм - 22 настай Пётр Кокорин өөрийгөө бууджээ. Тэр Шинэ зам нэртэй нефть дамжуулах компанийн эзэн байсан. Зуны цэцэрлэгт олон тооны гэрч нарын нүдэн дээр буудсан. Капитал сэтгүүлийн мэдээлж байгаагаар Пётр Кокорин оросын эзэнт гүрний шилдэг 100 баячуудын жагсаалтанд багтаж байж. Цагдаагийнханы мэдээлж байгаагаар түүний бууны дамарт ердөө ганцхан сум байжээ.
Эм2 - Тэгээд түүний гарт.. нөгөө юу билээ.. гар буу байсан. Тэгээд яг ингэж өөр рүүгээ чиглүүлээд, ингээд тэгээд хачин дуу гарсан, чад хийх чимээ.
Эр - Тэр өөрийгөө буудсан бол яах уу? Би хотын тэр хэсэгт цагдаа зогсоохыг шаардаж байна.
Фан - Нэг өдөр 3 ийм тохиолдол. Миний бодлоор энэ амиа хорлогчдын клуб шиг зүйл байж магадгүй.
Кса - Алив энэ дээр нөгөө газрын зураг гаргаад ирээч. Төв хэсгийг томруул. Тэр авгай чад хийх чэмээ хаана сонссон гэнээ?
Фан - Ажилгүй Стриевская, Эзэн хаан Хирохитогийн гудамж, 45-р байр, 13.15 цагт харсан байсан.
Кса - Харин нөгөө дэлгүүрт байсан хүн?
Фан - Лангууны эзэн Кукин, Петроградкад байдаг. 12,40-д...
Кса - Ингэе.. хүндрүүлэх хэрэггүй. Амиа хорлогчдын клуб гэнэ шүү. 3 хүн амиа хорлох гэсэн юм биш, нэг хүн. Тэр зуны цэцэрлэгийн Кокорин. Яагаад гэвэл тэрний буунд ердөө ганцхан сум байсан. Тийм учраас зуны цэцэрлэгт болон бусад газруудад амжилттай амиа хорлох гэж оролдсон байх нь.
Фан - Ксаверий Феофилактович...
Кса - Хуучин бууны хугархайнаас сурах юм байгаа шүү. Чи надад одоо Кокорины сая сая хөрөнгө хэнд очихыг хэлээч. Олж мэдсэн үү?
Фан - Аанхаан, тэр гэрээслэл үлдээсэн.
Кса - Тийм үү, хэнд гэрээсэлсэн?
Фан - За тэгэхээр, өөрийнхөө бүх эд хөрөнгийг...
Кса - За.
Фан - Гүнгийн авхай Людмила Эстерд гэрээслэн үлдээж байна. асрамжийн газарт нь зориулав.
Кса - Мөн дөө.
Фан - Тэр мөнгийг төрийн хүмүүнлэгийн газруудаас илүү шударгаар, зөв зохистой зарцуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэрээслэл биелүүлэгчээр Петроградын их сургуулийн оюутан Н.А. Ахтырцеваг томилж байна. 2023 оны 5 сарын 12 өдөр.
Кса - Гүнгийн авхай ч азтай байна шүү. Болгож өгчээ. Тийм үү Фандорин? Фандорин. Юун бодолд автчихав?
Фан - Би бодохдоо.. яагаад Кукин.. Кокориныг оюутан гэсэн юм бол? Тэр дүрэмт хувцасгүй байсан.
Кса - Яагаад гэвэл чиний Кукин чинь тэнэг амьтан. За яахав, тэнэг биш харин туршлагтай худалдаачин. Тэр Кокориныг оюутан гэдгийг танисан, тэгээд ч тэр оюутан байсан.
Фан - Тэр өөр хүн байсан бол яах уу? Шалгах хэрэгтэй Ксаверий Феофилактович, би ажлаа тараад шалгаж болно.
Кса - Тохирлоо, нгэ мөр гэрч нартай ярилцахад суралц. Хүмүүстэй уулз.
Фан - Баярлалаа.
Кса - Зугаалмаар байна уу?
Фан - Юу, би ойлгосонгүй.. Александр Петрович...
Алек - За.
Фан - Сайн байна уу. Би Фандорин байна. тээврийн хэрэгсэл авахаар ирлээ.
Алек - За май, аваарай.
Фан - Тэр болохгүй юу?
Алек - Ксаверий Феофилактович хэлэхдээ намайг найдвартай, хамгийн гол нь таныг алчихааргүй юм сонгоорой гэсэн.
ххх
Бичиг Бүгд Амалиягийн концерт руу.
Ама - Цагдаа байна. Ямар залуухан цагдаа вэ.
Фан - Эраст Фандорин, эрэн сурвалжлах хэлтэс. Таны гэрч нь болсон залуу амиа хорлосон хэргээр хүрэлцэн ирлээ.
Ама - Түүнийг олчихсон уу?
Фан - Магадгүй ээ.
Мар - Хэн бэ? Чи өгзөгөө ядаж халхалаач.
Ама - Тэр миний өгзөг рүү хараагүй Марк. Тэр миний нүд рүү харж байна.
Фан - Та түүнийг дүрслээд өгч болох уу? Түүний гадаад төрх ямар байсан?
Ама - Би түүнийг дээрээс нь харсан. Явцгаая. Би түрүүн хэлсэнчлэн би түүнийг дээрээс харсан. Яг эндээс, би энд зогсож байсан, тэр тэндп зогсож байсан. Тэр хөөрхөн мопед зогсож байгааг харав уу?
Фан - Түүний гадаад төрх ямар байсан?
Ама - Үс нь тийм хүрэн өнгөтэй. Самарны мод шиг, гранж маягийн үс засалттай, яг таных шиг гэхдээ илүү моодных.
Фан - Та энийг хар даа, тэр мөн үү?
Ама - Тэр мөн биз дээ Марк, мөн үү?
Мар - Би яаж мэдэх юм? Би ямар харсан биш.
Ама - Тэгээд тэр яасан гэж? Бишээ тэр яасан юм? Энд бас буутай харагдаж байна.
Фан - Тийм ээ, харамслатай нь тэр...
Ама - Ямарч байсан үхчихсэн үү?
Фан - За алив тэгэхээр та тэр мөн гэдэгт итгэлтэй байна уу?
Ама - Би итгэлтэй байна, мэдээж тогтоож авсан. Кокорин Пётр байхаа?
Фан - Тийм ээ.
Ама - Би түүний төлөө залбирнаа. Амиа хорлосон хүний төлөө болохгүй гэдэг ч би хэрэгтэй гэж боддог. Заавал залбирна. Марк яг одоо түүний төлөө залбирцгаая. Бид хоёртой хамт залбирах уу?
Фан - Уучлаарай, би ажилтай явна.
Кок - Хөөе ямар хөөрхөн юм бэ.
Фан - Тэр мөн үү?
Эр - Үгүй ээ, арай өөр...
Фан - Яагаад үгүй гэж, өөр хэн байвал гэж. За тэгвэл ингэе, ингэвэл таньж байна уу?
Эр - Үгүй ээ, тэр оюутан байсан. Нэг тийм бөгтөр, шар үстэй.
Фан - Байзаарай, та оюутан гэдгийг нь яаж мэдэж байгаа юм? Би ч гэсэн танд оюутан харуулж байна.
Эр - Тэр оюутны дүрэмт хувцастай байсан. Энгэрт өнгөө юу бас байсан...
Эм - Залуу та болж байна уу?
Эр - Одоо очлоо. Алив дахиад харуул даа. Тэр энэ байна.
Фан - Байзаарай, би дөнгөж сая танд энэ бичлэгийг үзүүлсэн. Та надад энэ тэр биш гэдэгт итгэлтэй байна гэсэн.
Эр - Бишээ энэ биш, харин энэ, шаргал үстэй, энэ байна.
Фан - Та итгэлтэй байна уу, тэр яг мөн үү?
Эр - Энд дандаа дөрвөлжин дотор байна.
Фан - За ойлголоо.
Эм - Ямар уддаг юм бэ.
Фан - Маш их баярлалаа.
Эр - Очлоо, очлоо.
Бичиг Таних боломжгүй, өгөгдөл бага байна.
Фан - Зиак, хэн тэрнийг харсан байж болох вэ?
ххх
Фан - Сайн байна уу.
Эр - Өдрийн мэнд.
Фан - Эрэн сурвалжлах хэлтэс. Фандорин. Елизавета Александровнатай уулзъя.
Эр - Оруулахгүй, санасны чинь гарз. Эрхэм дээдэс хүнтэй уулзаагүй...
Фан - Хөөе, энэ бол төрийн чухал хэрэг шүү. Та мөрдөх ажиллагаанд саад болох эрхгүй. Энэ байна.. Мөрдөх хэлтэсд тэнд талийгаачтай холбоотой хүн байсан гэж сэжиг төрж байгаа. Тийм учраас би асууж байна, та хэн нэгнийг тогтоож авсан уу, үгүй юу? Тогтоож авсан уу?
Гле - Таныхаар бид тэнд зогсоод хүмүүсийг тогтоож авч байсан гэж үү?
Ели - Глеб больж үз, чухал юм ярьж байна.
Гле - Аан гээч, бид танайханд бүгдийг ярьж өгсөн. Тэгэх гэж хагас өдрийг барсан.
Ели - Эсвэл та яг хэнийг хэлээд байгаагаа тодруулаач.
Фан - Тийм ээ тэгэлгүй яахав, уучлаарай. Энэ байна. Одоохон, энэ хүнийг анхааралтай хараарай.
Эм - Энд юу болоод байна. тэрнийг зогсоох хэрэгтэй залуус аа.
Эр - Энэ жинхэнэ буу юмуу?
Эм - Ингэж тоглож болохгүй, юу гэсэн үг вэ.
Эр - Хөөе, хөөе залуу.
Эм - Тэрнийг зогсоогооч.
Фан - Уучлаарай, би амжсангүй. Уучлаарай.
Гле - Өршөөгөөрэй, би юу ч ойлгосонгүй.
Ели - Миний бодлоор би ойлгох шиг боллоо. Би тэрнийг санаж байна. Тийм ээ, би харсан гэж бодож байна.
Фан - Тийм үү.
Ели - Тийм ээ.
Фан - Сайн байна, та түүнийг дүрсэлж чадах уу?
Ели - Тийм ээ, яг зөв. Нэг тийм шар үстэй оюутан залуу. Тэр нэг тийм, хачин хараад байсан. Ширүүн гэж хэлж болохоор, миний бодлоор тэр Кокорин буу гаргаж ирэхээс өмнө зогссон.
Гле - Би та хоёрт онцын хэрэггүй бололтой. Тэгэхээр эндээс явъя гэж бодлоо. Би гэртээ харилаа аавд ажилд нь туслах хэрэгтэй. Баяртай, баярлалаа.
Ели - Хэрвээ та тэднийг холбоотой гэж бодож байгаа бол магадгүй хамт сурч байсан ч юм билүү.
Фан - Энэ үнэхээр сайхан санаа байна.
Ели - Зургийг нь хайж болох юм.
Фан - Тийм ээ, тэгье.
Ели - Тэгье.
Фан - Энэ байна.
Ели - За.. Энэ байна, тэр мөн байна, энэ залуу.
Фан - Та итгэлтэй байна уу?
Ели - Тийм ээ, тийм яг тэр мөн.
Фан - Түр хүлээгээрэй... Ахтырцев. Кокорины гэрээслэлд түүнийг бичсэн байсан.
Ели - Тийм үү.
Фан - Намайг уучлаарай, би яаралтай явахгүй бол болохгүй нь. Ахтырцев... Елизавета Александровна та...
Ели - Ёсорхох хэрэггйү ээ, Лиза гэсэн ч болно.
Фан - Лиза та...
Ели - Чи гэсэн ч болно.
Фан - За яахав. Чи надад маш их тус боллоо. Та яаж, чи яаж мэдэв ээ? Уг нь би өрөө мэдэх ёстой байсан юм. Энэ маш энгийн зүйл. Гэхдээ бас хэцүү шүү. Чи үнэхээр их тус боллоо. Баярлалаа.
Ели - Аан гээч, чи мөрдөх ажиллагааныхаа тухай надад хэлж байж болох уу?
Фан - Болно, бололгүй яахав.
Ели - Тийм үү, янзтай. Миний дугаарыг бичээд авчих.
Фан - Зиак...
ххх
Эр - Хөөе залуу минь...
Фан - Ксаверий Феофилактович...
Кса - За.
Фан - Би бүгдийг олж мэдсэн. Оюутан Ахтырцев гэрээслэлд багтсан миний зөв байж...
Кса - Байз, гэрээслэл Ахтырцев... Учрыг нь олоход төвөгтэй юм байна. Би 15 минутын өмнө гараад явсан, ямарч Кокориныг би мэдэхгүй шүү.
Фан - Ксаверий Феофилактович яаралтай Ахтырцевыг хяналтанд авах хэрэгтэй, яагаад гэвэл...
Кса - Чи намайг явуулахгүй гэдгийг би ойлгосон.
Фан - Явуулахгүй. Уучлаарай... тэгэхээр яасан бэ гэхээр Кокорин Ахтырцевтай хоёулаа амиа хорлохыг завдаж байсан. Хоёулаа шүү. Гэвч эцэст нь Кокорин азгүйтсэн байна.
Кса - Сайн байна, сайн ажиллажээ.
Фан - Баярлалаа.
Кса - Харин маргааш тэр Ахтырцевыг өглөө 9 цагаас байцаалтанд дууд.
Фан - Гэхдээ л энэ амиа хорлогчдын клуб бол яах уу?
Кса - Түй чёрт.
Фан - Та сонс л доо, бодоод үз л дээ, нийгмийн гарал үүсэл адил түвшний хоёр залуу, хоёулаа залуу бас баян, Ахтырцев ч гэсэн асар их хөрөнгөний эзэн.
Кса - Би мэднээ, мэднэ. Чи надад ярьсан ш дээ. За яахав, тэднийг дуудаад ярилцъя. Бүх зүйл ном ёсоороо, энийг ямар чадахгүй биш.
Фан - Ксаверий Феофилактович тэр хүн өчигдөр золтой л амиа хорлочихоогүй. Одоо тэрнээс юу ч олж мэдэхгүй. Тэр бидэнд юу я ярьж өгөхгүй.
Кса - Чамд ямар санал байна?
Фан - Миний бодлоор хяналт тогтоох хэрэгтэй. Гэр, их сургуулийх нь дэргэд хүмүүс байрлуулж алха тус бүрийг нь ажиглах хэрэгтэй. Тэр өөрөө биднийг нөгөө клуб рүүгээ авч очно.
Кса - Ноён Фандорин тэгэхээр ийм байна, манай хүмүүсд хийх ажил их байгаа. Таны Ахтырцевыг харж байх хүн байхгүй. Харин ноён Фандорин та өөрөө энэ бүхэнд хяналт тавиарай. Ямар нэг юм олж мэднэ гэж найдъя, баяртай.
Фан - Баярлалаа, Ксаверий Феофилактович. Би таны итгэлийг алдахгүй ээ.
Кса - Фандорин...
Фан - За.
Кса - Тэгэхээр ийм байна Эраст Петрович, та яагаад Кокорины хэргийг сонирхоод байгага чинь мэдэхгүй. Тэр амиа хорлосон хэрэг, чамд гэж зөвлөхөд хувийн асуудлаа хутгалдуулах хэрэггүй. Үүнээс хэзээч олигтой үр дүн гарч байгаагүй. Миний туршлагад итгээрэй.
ххх
Эм - Белогрвардейская станц. Дараагийн станц Агуу Ольгагийн өргөн чөлөө.
Эр - ...сайн үнсэлддэг бүү санаа зов.
Эм - Глеб явцгаая.
Кок - Ийм байжээ, намайг голж байна уу.
Бичиг Мөрдөх ажиллагаа яаж байна, юу олж мэдэв? Мөрдөх ажиллагаа явж л байна. Чамд тусалсаны төлөө баярлалаа. Зүгээр ээ, надад мэдэгдэж байгаарай. За тэгье. За тэгвэл баяртай, сайхан амраарай. Гэрэл зургууд, Лиза Колокольцева.
Эм - Ээж ээ...
Эр - Эмч дуудаарай.
Фан - Тэр хаашаа хараад байна?
ххх
Эр - Алив ээ.
Эм - Хүндэт петроградчууд болон нийслэлийн зочид оо, зуны цэцэрлэг зочдын өмнө хаалгаа нээлээ. Тавтай морил.
Эр - Төсөөл дөө, өчигдөр нэг ажлын хувцас байдаггүй, одоо болтол олоогүй.
Эм - Би энэ уран зохиолын номнуудыг яахаа мэдэхгүй байна.
/харь хэлээр/
Ахт - Ер нь бол тохиролцсон ш дээ.
Бичиг Ахтырцев.
Ахт - Чамд тэгэх эрх байхгүй. Би одоо зүгээр л очлоо, тэгээд гүйцээ. Би очлоо надад хамаагүй, баяртай.
Бичиг Амалия Бежецкая, дуучин, жүжигчин...
Ама - Би одоо ярилцаж чадахгүй.
Ахт - Чи амласан ш дээ.
Ама - Үдэшлэг дээр ир, тэнд бүгдийг шийдъе.
Ахт - Тэнд 300 орчим хүн ирнэ.
Ама - Коля, би ир гэж хэлсэн шүү. Хослолоо мартав аа. Орой болтол баяртай.
Ахт - Орой болтол баяртай.
Фан - Уучлаарай, гарын үсэг авч болох уу?
Ама - Пөөх, шүтэн бишрэгч. За тэгээд хаана зурах уу?
Фан - Уучлаарай, би бас болох уу?
Ама - Юу, надтай хамт машинд суух уу?
Фан - Үгүй ээ, би санамсаргүй үдэшлэгний тухай сонссон. Би ч гэсэн тийшээ очих боломж гарах болов уу?
Ама - Ямар тууштай залуу вэ. За амжилт.
ххх
Бичиг Амалия Бежецкая намтар : Амалия Бежецкая 1993 оны 7 сарын 25-нд төрсөн. Гэр бүл : нөхөр : Войцех Поповский, салсан... Шинэ мэдээ, Амалия Бежецкая 3-р Николайд зориулан тусгай тоглолт хийжээ.
Ник - Яасан бэ?
Ан - Яагаа ч үгүй, зүгээр.
Ник - Чи яагаад гэнэт ингээд...
Ан - Зүгээр л. Би бодохдоо миний нөхөр өөрийгөө миний нөхөр гэдгээ санаж байгаа болов уу гээд...
Ник - Бурхан минь, чи яг одоо тэгж бодсон уу? Яг одоо намайг явах гэж байхад тийм бодол төрсөн үү?
Ан - Юмыг яаж мэдэхэв, чамд үлдмээр санагдах ч юм билүү гэж бодоод. Би ч гэсэн чамагй сонирхсон хэвээр...
Ник - Бурхан минь одоо больж үз, гуйя. Би явна гэдгээ аль эрт чамд хэлсэн. Энэ чинь би явна гэсэн үг.
Ан - Тэгэлгүй яахав. Эзэн хааны үг хууль. Гэхдээ чи улс төр огт сонирхдоггүй.
Ник - Чи юу хэлэх гээд байна? Би үнэхээр ойлгохгүй байна, энэ ямар хамаатай юм?
Ан - Яв яв, за алив тэр чамайг хүлээж байгаа. Ойрхи дорнодод эмх замбараагүй байгаа нь хэнд хамаатай юм. Эхнэр чинь юу хүсч байгаа нь хэнд хамаатай юм.
Ник - Бүгдийг хамруулчихлаа, өөрийгөө ч бас орхи дорнодыг ч. Өөр ямар нэг шалтаг байна уу?
Ан - Өөрийнхөө маскыг мартав аа. Тэгэхгүй бол ёс суртахууны үндэс суурь эзэн хаан завхай эмсд дуртайг мэдчихнэ.. Өрөвдөлтэй амьтан.
Ник - Миний өмнөөс хаалга саваарай.
ххх
Фан - Баярлалаа.
Ели - Сайн уу.
Фан - Сайн уу. Миний бодлоор тэд гурвуулаа Кокорин, Ахтырский ба Амалия нар ямар нэг холбоотой байх. Би дахиад амиа хорлох тохиодлууд гарна гэж бодож байна.
Ели - Үнэхээр сонирхолтой санагдаж байна. Ингэхэд би чамагй яаж Амаличгийн үдэшлэгт оруулахаа бодож олсон. Хэцүү байгаагүй.
Фан - Тийм үү. Гайхалтай, баярлалаа. чи яаж тэгж чадав аа?
Ели - Аавын найз Орос дахь концертуудын талыг нь зохион байгуулдаг. Амаличгийнхийг ч бас. Товчхондоо асуудал гараагүй. Орохдоо далавч гэж хэлэх хэрэгтэй. Нууц үг маягийн зүйл. Гэхдээ тэр бол хувцасны онцлогтой үдэшлэг, чи юу өмсөхөө шийдэх хэрэгтэй.
Фан - Би бодсон, надад ааваас үлдсэн фрак бий, жаахан том гэхдээ...
Ели - Фрак гэнээ. Тэр чинь хослол мөн гэж үү?
Фан - Яахав... Чи тохуурхаад байна.
Ели - Үгүй ээ, үгүй тэгээгүй. Хэрэгүй ээ, битгий чи зүгээр л ядарсан харагдаж байсан. Уучлаарай, чи үнэхээр супер харагдаж байна, нээрэн шүү.
Фан - Тийм гэж үү, би бодохдоо...
Ели - Үнэн, үнэн, бас хэн ч чамайг цагдаа гэдгийг мэдэхгүй.
Фан - Бурхан минь. Корсеь амьсгал боогдуулаад байна.
Ели - Гэхдээ ямар гоё харагдаж байна гээч.
Фан - Муухай.
ххх
Фан - Сайн байна уу.
Эр - Сайн байна уу. Сонирхолтой харагдаж байна.
Фан - Баярлалаа.
Ама - Сайн байна уу.
Зур - Сайн байна уу.
Ама - Чи ингэж намайг өөртөө татах гэж үү.
Зур - Муугүй биш гэж үү?
Ама - Минийхээр бол тэнэг.
Зур - Яагаад?
Ама - Яагаад гэвэл чи хов зөөдөг.
Зур - Сайн байна уу.
Ама - Сайн байна уу.
Зур - Сайн байна уу.
Эр - Хараач, эзэн хаан байна.
Ник - Таатай байна хаан. Сайн байна уу, эзэн хааны санд би санаа зовох хэрэггүй гэж бодож байна.
Ама - Найзуудаа, бүгд цугларсан байгаа учраас би дуу дуулж өгье. Та нарын төлөө.
Фан - далавч.
Эр - Гар утас.
Эр2 - Браво, браво.
Эр3 - Ахтырцев, одоо уухаа боль.
Эр2 - Браво.
Зур - За больцгоо. Покер бол хаадын тоглоом.
Ник - Магадгүй л юм.
Эр - Дэмжиж байна.
Зур - Шууд энд зохион байгуулъя. Би хааны флэш хийнэ шүү. Зөвхөн танд бас надад л зөвшөөрнө.
Ама - Энд хөзөр тоглохгүй шүү, Ипполит одоохон боль. За найзуудаа уйтгартай болж байна уу? Алив ямар нэг юм тоглоцгоое.
Ахт - Нээрэн тэгье, тоглоцгоое.
Ама - Коля...
Ахт - Гэхдээ үнэнээ хэлнэ шүү. Бидэнд манай эзэгтэй хариулна.
Ама - Чи юу хэлэх гээд байна?
Ахт - Шударга хариулт. Ямарч асуулт байсан хамаагүй. Хожсон хүнийх шүү.
Ама - Чи бослого өдөөгөөд байна уу? 17 он шиг. Шударгаар тоглоцгоое, гэхдээ үнэнээс айхгүй биз дээ?
Эр3 - Түүнийг дээдсийн үдэшлэгт ирнэ гэж бодсонгүй.
Фан - Хэн бэ?
Эр3 - Юу хэн гэж, тэр бол Виктор Ульянов, хөрөнгөтөн-зураач. Өөрийн гэсэн арт-нэгдэлтэй. Та чинь өчигдрийн Эзэнт гүрний нулимас нэртэй үйл ажиллагааны тухай сонсоогүй гэж үү?
Ама - Фрол Лукич, хүссэн хүмүүсийн фантыг хураагаарай.
Эр - Дуртайя, ноёд оо оролцохыг хүссэн хүмүүс фантуудаа хийгээрэй. Алив.
Эр3 - Тэр Ленины гуч гэдгийг мэднэ биз дээ? Яагаав нөгөө, тийм ээ, тийм. Та Аргентинд Ленинд бунхан байгуулсаныг сонссон уу? Тэр тэнд занданшуулсан хэлбэртэй хэвтэж байгаа. Харин нутгийн иргэд тэрнийг харах гэж очдог, тэр ч бүү хэл бүр мөнгө төлдөг гэсэн.
Эр - Ноёд оо нэрэлхэх хэрэггүй, ирээрэй.
Фан - Өршөөгөөрэй.
Эр - Хэн азаа үзэх вэ. За алив, хэн нэгэн байна уу? За алив хүн байна уу, зоригтой байгаарай. Зоригтой. Баярлалаа. Та оролцолгүй яахав, тийм ээ. За энд бүгдээрээ орсон уу? Магадгүй, та оролцох уу?... Баярлалаа. За баярлалаа. за одоо фантууд хангалттай гэж бодож байна. эсвэл өөр хэн нэгэн хийх үү?
Фан - Уучлаарай...
Эр - Та хаана хайгаад байна аа? Эхэлцгээе, Амалия цаашаа хараарай. Бид эхэллээ. Анхаараарай. Энэ фантад юу өгөх вэ?
Ама - 30 насаар залуужина.
Эр - За тэр, харав уу? Энэ фантад юу өгөх үү?
Ама - Даруухан байх хэрэгтэй.
Эр - Одоо яая гэхэв.. Пөөх, энэ фантад юу өгөх үү?
Ама - Өвөг дээдсээ оршуул.
Эр - Тантай бүрэн санал нийлж байна. Харин үүнд?
Ама - Энэнд юу өгөх вэ гэж үү? Юу ч өгөхгүй, цаашаа явцгаая.
Ахт - Тэгж болохгүй, чи надад өртэй.
Эр2 - Тэр чамд ямарч өргүй, гөлөг минь.
Ахт - Бусдын хэрэг бүү хошуу дүр.
Ама - Алив больцгоо, зогс. Үргэлжлүүлцгээе.
Эр - Үргэлжлүүлцгээе ноёд оо. Энэ фантад юу өгөх вэ?
Ама - Энэ сүүлийнх үү?
Эр - Үгүй ээ, дахиад нэг байгаа.
Ама - Тийм бол сонголт байна. Тэгэхээр энэ фантад бүх зүйл маш хялбар олддог юм байна. Эрхэлчихсэн хүн байна. тэгэхээр сүүлийнхэд нь өгнө, шийдсэн.
Эр - Шийдсэн. Авна уу.
Ама - Дугаар 7.
Фан - Би, энэ миний дугаар.
Ама - Хэнд аз таарсаныг харцгаая. Ингэхэд хамгийн зоригтой залуу, яаж хувцасласныг нь хар даа. Би хүний эр зоригийг хамгийн ихээр үнэлдэг. Бусдыг нь бүгдийг нь хуурамчаар хийж болно. Намайг бүжгэнд уриач.
Эр - Браво.
Ама - За яасан, ямар нэг тэнэг зүйл битгий асуугаарай. Хэн гэлээ, сануулаад өгөөч.
Фан - Эраст. Эраст Петрович.
Ама - За Эраст Петрович, даашинз хэнээс авсан бэ, ээжээсээ юу?
Фан - Үгүй.
Ама - Надад чамтай бүжиглэхэд таалагдаж байна. Одоо асуух цаг нь болсон.
Фан - Та Пётр Кокорины үхлийн талаар юу мэдэх вэ?
Ама - Чи яах гэсэн юм?
Фан - Би, би дараа нь тайлбарлая. Эхлээд хариулаач.
Ама - Кокориныг нэг маш харгис хатагтай алсан. Тэр хатагтайн нэр хайр.
Фан - Танд хайртай байсан уу? Тэр энд ирж байсан уу?
Ама - Бид нэг гэж тохирсон, хэтэрхий олон юм асууж байна.
Фан - Хүлээгээч, яагаад Ахтырцев ч гэсэн өөрийгөө буудсан юм бэ? Тэр энд ямар тоглоомны тухай яриа байсан бэ? Яагаад гэрээслэлийг гүнгийн авхай Эстерт бичсэн юм?
Ама - Сонс, чи энд ганцаараа хүн шиг харагдаж байна. Ахтырцевыг аваад яв, тэр муу байна. Түүнийг битгий орхиорой, гуйж байна.
Фан - За... Явугаая, Амалия намайг тантай хамт яв гэсэн.
Ахт - Гэсэн гэнээ. Тэгсэн бол одоо явахаас. Хоёулаа нэг газар орж дахиад ууцгаая.
Ник - Тэгсэн тэр надад чи өрөвдөлтэй амьтан гэсэн. Тийм ээ, би өрөвдөлтэй, мэдэж байна. Би өөр өрөийгөө өрөвдөж байна. Бүр чөтгөр ав.. эхнэрээ хуурч чадахгүй байна. жирийн нэг орос эр шиг. Бүгд чаддаг харин би.. орос улсын эзэн хаан, чадахгүй. Бас тэр Клеопатра гэж хүүхэн. Өлөгчин, өлөгчин, өлөгчин. Өрөвдөлтэй тэнэг амьтан.
Эр - Объект явж эхэллээ. Дараагийн уулзварыг хаалаа.
Эр2 - Мошковын уулзварын хаалтыг авлаа.
ххх
Ахт - Фандорин явцгаая, дараа нь сайн хараарай.
Эм - Манай нэрийн коктейль Галт нулимас.
Ахт - Чи хэдэн настай вэ?
Фан - 21.. 20.
Ахт - Харин би 23-тай. Гэтэл яг 223-тай юм шиг. Чи яагаад энэ хүүхнүүд рүү хараад байгаа юм? Тэд чинь эмэгтэй хүмүүс ч биш. Ямарч байсан гэсэн Амалиягийн дараа. Чи ч гэсэн ялгаагүй, тийм үү? Бас дурлачихсан уу? Чи гарын үсгийг нь авч байсан. Дараа нь үдэшлэгт ирсэн, би саналаа. Ингэхэд эцэст нь чи тэрнээс юу асуусан бэ? Хэлээд хэрэггүй, надад хамаагүй. Чөтгөр ав, би тэр Амалиягаас болж юу үзсэн гээч.
Фан - Ярьж өгөөч.
Ахт - Чи сонссон уу, өчигдөр зуны цэцэрлэгт нэг залуу амиа хорлосон. Кокорин.
Фан - Сонссон.
Ахт - Би тэрнийг алсан юм. Тэр манай ангийн залуу. Бид хоёр найзууд байсан. Дараа нь Амалиятай танилцсан. Тэр нэг бол түүнийг, нэг бол намайг өөртөө ойртуулдаг. Гэхдээ унтдаггүй, бүхэл бүтэн систем байсан. Миний бодлоор энэ системийн гол зүйл унтахгүй барих. Эрчүүдээр тохуурхдаг систем. Чи ч гэсэн тийшээ орох гэсний хэрэггүй, мэдэв үү. Бид хоёр халз тулаан шиг юм хийсэн. 21-р зууны халз тулаан, ойлгож байна уу? Бид хоёр юу болж хувирсаныг мэдэж байна уу? Үдэшлэг дээр би үнэнээр тоглое гэсэн, санаж байна уу? Харин Амалия, Петя бид гурав үйлдлээр тоглосон. Яах гээд ч юм картинг руу явцгаасан.
Ама - Би түрүүлсэн. Миний хүсэл бол энэ, бие биенээ ал.
Кок - Тайвшир, тодорхой болзолтой.
Ахт - Тодорхой болзолтой бол би ч алж чадна.
Ама - Тодорхой болзол нь би юу?
Кок - Яг зөв.
Ама - За яахав, тохирлоо. Хэрвээ та хоёрын нэг нь нөгөөхөө үнэхээр алах юм бол түүнд тодорхой нөхцөл болъе. Мөнгөө ямар нэг сайн үйлдсэд гэрээслээрэй. Та хоёроос бага ч гэсэн тус болно.
Кок - Өнчин хүүхдүүдэд. Ямар нэг хүүхдийн асрамжийн газарт.
Ахт - Гүнгийн авхай Эстерт өгсөн нь дээр, түүнд хувийн сангууд байдаг, би уншсан.
Ама - Сайн байна. Албан тушаалтнуудыг ардаа орхи.
Ахт - Хагас сайнд тэгсэн юм, дараа нь бүтэн сайнд уулзаад бүгдийг тохирсон. Өмгөөлөгчийг дуудаж гэрээслэл бичсэн.
Кок - Хөөе, хэнд ч юу ч битгий яриарай.
Эр - Ойлголоо.
Кок - Орос рулетка тоглоцгоое. Шоо орхих уу? Хэн бага тоо буулгана тэр түрүүлж буудна. Хэрвээ түүнд аз таарвал нөгөөх нь буудна. Хоёуланд нь аз таарвал дахиад шоогоо хаяна.
Кок - Гудамжинд гарцгаая.
Ахт - Би гудамжинд л амьд байгагааа ойлгосон. Харин Кокорин, үнэнийг хэлэхэд тэр маш тайван байсан.
/хятадаар/
Ахт - Харин дараа нь ёстой ёстой аймаар тоо буусан. Би ингээд дууслаа л гэж бодсон... Дараа нь дахиад шоогоо шидсэн. Дахиад надад буучихсан. Петроградкад болсон явдал. Харин би, би, би ойлгосон...
Фан - Чи сумыг гаргаж авч.
Ахт - Чи яаж мэдэв? Тимй э,э товчхондоо тэгсэн. Би дахиад чадахгүй нь гэдгээ ойлгосон. Кокориныг хараагүй үед нь би сумыг аваад гол ру ушидчихсэн. Би хулчийсан. Би Кокоринд хэлэх гэсэн боловч чадаагүй. Тэр мэдээгүй учраас бид үргэлжлүүлсэн. Гэхдээ үнэхээр тэнэг тоглоом болсон.
Фан - Хэрвээ сумгүй байсан юм бол, гэхдээ л буудсан ш дээ.
Ахт - Петя сум уначихсан гэж бодоод шинээр хийчихсэн байх. Түүнд цаг байсан, намайг тэнэж байх хойгуур...
Фан - Үгүй ээ.
Ахт - Юу үгүй гэж?
Фан - Бүх зүйл өөрөөр өрнөсөн. Тэр сум хийгээгүй, та хоёр хоёулаа байгаагүй. Та нар гурвуулаа байсан, та хоёрыг байнга ажиглаж байсан.
Ахт - Хэн ажигласан гэж, юу ч ойлгохгүй байна.
Фан - Алуурчин, тэр бол хүн амины хэрэг байсан. Ажилчны хувцас, цэцэрлэгч.
Эр - Өчигдөр нэг ажлын хувцас байхгүй байгааг анзаарсан. Би олоогүй.
Фан - Тэр тийшээ харж байж, бүгд амиа хорлох гэж байгаа хүн рүү харж байсан. Тэр өөр тийшээ харж байсан. Яагаад? Яагаад гэвэл тэр илүү сонирхолтой зүйл харсан. Алуурчныг.
Ахт - Чи хэн юм бэ? Чи яаж.. Гадаа гарцгаая, энд чимээтэй байна.
Фан - Би бүгдийг ойлгосон, жуулчин, хөлөг онгоц, түүнийг ч гэсэн алсан.
Эр - Залуучууд аа, та хоёрт шүдэнз байгаа юу?
Ахт - Азазель.
Эр - Хүлээгээрэй. Би хамт явъя.
Эм - Та орно уу. Ноёд оо, сууцгаагаарай. Бүгдэд нь тухтай байна уу?
Фан - Энэ та байжээ. Та түүнийг алсан.
Эр - Азазель.
Төгсөв.
Back to episodes Go home