Meteor garden-12

Meteor garden-12

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Эгч: Дао Минсигийн эгч

 

Гарчиг: Солирын орд. 12-р анги 

Санцай: Би ирлээ.Гэрлээ асаахгүй яасан юм бол? Аав аа. Ээж ээ. Та хоёр энд байсан юм уу? Хоолоо хийгээгүй юмуу? Юу болсон бэ?

Ээж:Бид нар энэ байшинд цаашид амьдарч чадахгүй болсон.

Санцай:Яагаад?

Ээж: Аавыг чинь ажлаас нь халчихсан.

Санцай: Аав аа, энэ үнэн үү?

Ээж:Энэ байшингийн түрээсийг төлж чадахгүй.

Аав: Санцай, эдийн засаг муу байгаа болохоор компаний байдал ч гэсэн тааруу байгаа. Тэгээд аавыг ньхалчихлаа.

Ээж: Юунд уйлсан юм бэ? Би л уйлах ёстой. Дахиад жаахан тэсчихгүй яасан юм? Яагаад халагдаж байгаа юм? Болгоомжтой байхгүй яасан юм?

Аав: Би ч гэсэн ингэхийг хүсээгүй. Эхнэр, би компанидаа хорь гаран жил ажилласан. Гэтэл захирал намайг өнөөдөр гэнэтхэн халчихсан. Би ч гэсэн яахаа мэдэхгүй байна. Өдий насан дээрээ ажилгүй болчихдог. Би ч хэрэггүй амьтан юм даа. Хэрэггүй амьтан. Санцай, аав нь чиний урмыг хугалчихлаа.

Санцай: Ээж ээ.

Ээж: Юу ч хэлэх хэрэггүй. Санцай. Юу ч болж байсан чи Индэд сурах ёстой шүү. Яасан ч Индэгээс гарч болохгүй. Бидний ирээдүй чиний ирээдүйн нөхрөөс шалтгаална. Дао Минси байна уу, Хуа Зилей байна уу хамаагүй. Бид нарын төлөө чи  тэнд сурах ёстой шүү.

Аав: Тийм ээ. Санцай. Аав нь өөр ажилд орохын тулд хичээнэ ээ. За юу.

Ээж: За.

Аав:  Бид хоёр...

Ээж: Бид хоёр... хичээнэ ээ.

Аав: Тийм ээ.

Ээж: бүгдээрээ хамтдаа...

Аав: Хамтдаа хичээцэгээе.

Ээж: Тэгье.

Аав: Амжилт.

Ээж: Амжилт.

Санцай: Амжилт.

******************

Санцай: Ганцхан энэ өрөө юм уу?

Аав: Тийм. Аймаар юм. Энд хүн амьдарч болох юм уу? Тэгээд ч ганцхан унтлагын өрөөтэй юм байна. Гурвуулаа яаж амьдрах болж байна аа?

Ээж: Чамаас болж байгаа юм. Дуугүй бай.

Аав: Би...

Ээж:Холдооч. Санцай. Манай гэр бүл чамд найдаж байгаа шүү. Чи сонсож байна уу?

Аав: Тийм ээ, Санцай. Бид нар чамд л найдаж байгаа шүү. Амжилт.

Санцай:Лей бид хоёр салчихсан, Дао Минси бид хоёрын дунд юу ч байхгүй гэж хэлбэл уурласандаа намайг хөөх байх даа. Яавал дээр вэ? Өөрөө л учраа олж, дахиад нэг ажил олж хийхээс.

***************

Эм: Би Дао Минси Нью Йорк явах гэж байгаа гэж сонссон.

Эм: Үнэхээр үнэн юм уу?

Эм:Тийм ээ.

Чин: Санцай. Санцай, баларлаа.

Санцай: Яагаад гүйгээд байгаа юм? Юу болоо вэ?

Чин:Чи мэдсэн үү? Дао Минси сургуулиасаа гарсан. Нью Йорк явна гэж байна.

Санцай: Нью Йорк уу?

Чин: Хүмүүс бүгд энэ тухай ярьж байна. Чи сонсоогүй юм уу? Чи бид хоёрыг хамт байг гээд тэгж шийдсэн байх аа. Санцай.

******************

Мей: А Си, энэ үнэн үү?

Ши: Англиар сайн ярьж чадахгүй байж. Тийшээ явж яах юм?

Дао: Тэгээд л Англи хэл сурахаар явж байна.

Мей: Гэхдээ...

Ши: Хэр удах юм?

Дао: Хоёр жилдээ эргэж ирэхгүй байх.

Мей: Юу? Хоёр жилээ?

Дао: Би маргааш өглөө явна.

Ши: Маргааш?

Лей: А Си.

Дао: Буруугаар ойлгох хэрэггүй. Чамаас болж ийм шийдвэр гаргаагүй. Аав намайг дуудаад байна. Дао Минси би, дэлхийд танигдчихаад эргээд ирнэ.

Мей: А Си, дахиад бодоод үз л дээ. 

Санцай: Чи Нью Йорк явах гэж байгаа юм уу?

Дао: Тийм ээ.

Мей: Санцай, тэрэнд сайн хэлээдхээч. Бид нарын үгэнд орохгүй байна.

Дао: Аль хэдийн шийдчихсэн хэрэг. Намайг хэн ч ятгаж чадахгүй. Би маргааш өглөө явна.

Санцай:Юу? Маргааш уу? Маргааш явах гэж байгаа юм бол... яагаад надад хэлээгүй юм? Яагаад?

Дао: Чамд хэлж яах юм? Тэгээд ч намайг явчихаар Лей та хоёрт амар байх болно.

Лей: А Си.

Дао: Та нар сайн сууж байгаарай. Би Нью Йоркт очоод шаргал үстэй сайхан бүсгүйтэй болно.

Санцай: Явж л байхгүй юу. Америк ч байна уу, Африк ч байна уу. Хурдан яв. Гурван жил, таван жил ч бай, яг одоо хурдан яв. Чи Тайванид байхгүй байсан нь дээр. Би гунигласандаа уйлаагүй. Баярын нулимс унагаж байна. Харин ч баяртай байна. Тэртэй тэргүй дахиад уулзахгүй юм чинь баяртай гэж хэлэхгүй. Тэнэг амьтан... Уг нь надад уурлах эрх байхгүй л дээ. Гэхдээ явах гэж байгаагаа яагаад надад хэлээгүй юм бэ? Хэтэрхий гэнэтийн байна. Хуа Зилей бид хоёр салахад ийм байгаагүй. Тэр үед гунигтай байсан ч гэсэн... өөр ямар ч сонголт байхгүй гэдгийг би мэдэж байсан. Гэтэл одоо... Тэрнийг эндээс явна гэж төсөөлж ч байсангүй. Хэтэрхий гэнэтийн байна.

Лей:Санцай. А Си маргааш Нью Йорк явна. Чи үнэхээр зүгээр үү?

Санцай:Чи хэзээ ирсэн юм?

Лей:Чамд хэлэх үг алга уу?

Санцай:Явна уу, байна уу надад хамаагүй.

Лей:Жин Франц руу явна гэж хэлснийг санаж байна. Чи намайг зоригтой байж, тэрнд сайн гэдэгээ заавал хэл гэж ятгасан. Тэгээд чи яах гэж байна? А Сийг ингээд явуулчих юм уу?

****************

Ши: А Си, сайн яваарай.

Мей:  Дараа ирэхдээ Англиар сайн ярьдаг болоод ирэх байх.

Дао: Мэдээж шд. Над шиг “хэмжээтэй хүн” юу ч байсан хурдан сурна.

Мей: “Мэдрэмж” за юу? Мэдрэмж. Ямартай ч тэнд очоод хэлээ сайжруулсан чинь дээр юм байна.

Эгч: А Си анх удаа та гурвыг орхиод явж байгаа юм байна.

Ши: Тийм байна. Гэхдээ тэрний явж байгаад харамсах юм алга. Та явж байгаа нь харамсалтай.

Мей: Тийм ээ. Харин ч сайн хэрэг. Муухай аашийг нь тэвчих хэрэггүй боллоо.

Ши: Нью Йоркт  очоод гурван хар залуу олж аваад Хар4 гэж нэрлээрэй.

Дао:  Гурвыг олох амаргүй ч гэсэн. Та нарт намайг орлох хүн олдохгүй юм чинь.

Чин: Би байна. Тэр өөрөө намайг Ф4-т орж болно гэсэн шд.

Дао: Хэн чамаас асуусан юм бэ?

Ши: Гайгүй байлгүй. Мөрөөдөх ч хэрэггүй.

Лей: Ф4 бол Ф4. Хэнийг ч орлуулах боломжгүй.

Эр: Нью Йорк явах Си Ай-1604-р нислэгийн зорчигчид 18 дугаарын хаалган дээр ирнэ үү.

Дао: За, би явлаа.

Лей: Санцайг хүлээхгүй юм уу? Чамайг гаргаж өгөхөөр ирэх байх.

Чин: Ирэхгүй байх аа. Санцай чамайг яваасай гэж хүсч байгаа.

Дао: Чамд хамаагүй.

Эгч: А Си.

Чин: За за. Уучлаарай даа. Санцайд чамайг гаргаж өгөх зав байхгүй байгаа. Аав нь ажлаасаа халагдчихсан болохоор тэднийх хэцүүхэн байгаа. Тэгээд өөр жижиг байранд нүүж орсон. Чамайг бодох завгүй байгаа.

Эгч: Үнэнийг хэлэхэд Санцай надад таалагддаг. Ийм юм болно гэж даанч...

Дао: Тэрний асуудал. Бид нарт хамаагүй. Явъя.

Эгч: Явъя. Цаг болчихлоо.

Лей: А Си. Хэлэх юм байна.

**************

Эм: Хатагтай ноёд оо, бид удахгүй хөөрөх гэж байгаа тул та аюулгүйн бүсээ зүүнэ үү. Сандлаа босоо байрлалд оруулж, ширээгээ хураана уу. баярлалаа. /Англиар ярна/.

Эгч: Яагаад гөлөрчихөө вэ?

Лей:Үнэнийг хэлэхэд тэр шөнө Санцай бид хоёрын дунд юу ч болоогүй.Тэр чамд сайн.

Дао: Би Нью Йорк явахаа болилоо.

Эгч: А Си. Галзуураа юу? Онгоц хөөрөх гэж байхад болилоо гэдэг чинь.

Дао: Би явахгүй ээ.

Эгч: Дуугүй суу гэж байна.

Дао: Яагаад нүд рүү цохиж байгаа юм бэ?

Эгч: Сайн сонс. Чи өөрөө л Нью Йорк явна гэсэн. Хэн ч чамайг хүчлээгүй. Жаахан хүүхэд шиг аашлахаа боль. Дуугүй суу. Онгоцон дотор хүн эвгүй байдалд уулахаа боль.

Эм: Танд юугаар туслах вэ?

Дао: Би буумаар байна.

Эгч: Уучлаарай. Зүгээр ээ.

Санцай: Дао Минси.

*******************

Ю: Тэгээд Дао Минси Нью Йорк явчихсан юм уу? Ф4-ийн царайлаг залуусыг дахиад хамт харахгүй гэж бодохоор л... харамсалтай  юм аа.

Санцай: Шиао Юу, юу яриад байгаа юм бэ?

Ю: Юу ч биш ээ. Гэхдээ Дао Минси чамд өөр ханддаг шд.

Санцай: Өөр ханддаг гэнэ шүү. Явчихсан юм чинь.

Ю: Хуа Зилей та хоёрыг жинхнээсээ үерхэж байгаа гэж бодоод явчихсан байх аа. Сэтгэл нь шархалсан байх даа. гунигтай юм аа.

Санцай: Шиао Юу, тэрнийг дахиад ярих хэрэггүй. Одоо би ажлаа сайн хийгээд мөнгөтэй болох хэрэгтэй байна. Аав ажил хайж байгаа ч олдохгүй байгаа. Гэрийн уур амьсгал сайнгүй л байна. Би давхар ажил олж хийдэг юм билүү.

Ю: Аан? Давхар ажил хийх юм уу?

Санцай: Аанхан.

Ю: Чи хийж чадах юм уу? Ажил ажил гэж байгаад өвдчихөв өө. Гэхдээ завгүй байх тусам шархалсан зүрх хурдан эдгэдэг гэсэн. Чамд тохирох юм байна.

Санцай: Тийм биш ээ. Олон юм ярихаа болиод, хурдан ажлаа хий. Захирал бизнес сайн байвал нэмэлт цалин өгнө гэсэн шд. Олон бялуу зарна шүү.

Ю: Хөөе. Санцай, хаачих гээ байгаа юм?

Санцай: Бялуу аваарай. Амттай бялуу аваарай.

Ю: Хөөе. Санцай, чи яаж байна аа?

Санцай: Хөөе. Эрхэм ээ, хүн хашгираад байхад. Ирж бялуу аваач. Эрхэм ээ.

Ю: Хөөе.

Санцай: Харамч амьтан. Шиао Юу, хоёулаа хамт хашгиръя. Амттай бялуу аваарай. Амттай бялуу аваарай.

Ю: Боль л доо.

Ши:Ажилсаг бүсгүй юунд хашгираа вэ?

Санцай: Та гурав энд яах гэж ирсэн юм?

Ши: Чамд туслахаар ирлээ.

Санцай: Яаж туслах юм?

Лей: А Си Нью Йорк явахаасаа өмнө чамд тусалж байгаарай гэж захисан.

Ю: Сэтгэл хөдөлчихлөө. Дао Минси явсан ч гэсэн чамд сайн хэвээрээ юм байна.

Санцай: Шиао Юу, дэмий юм ярихаа боль.

Лей:Тэрний хэлдэг зөв. Чи л мэдэхгүй байгаа болохоос.

Мей: Ямартай ч ядуу бүсгүй Санцай бид нар бялууг чинь зарж туслахаар ирлээ. Ямар вэ?

Санцай:Бялуу зарахад тусална гэсэн үү? Бялуугаа бүгдийг нь зарчихвал би гэртээ харимаар л байна. Та нар юу ярьж байгаагаа мэдэж байна уу?Бялуу зарах амархан гэж бодоо юу?

Ши: Ингэж хашгирлаа гээд зарагдахгүй ээ. Бид нар байхад болно.

Мей: Тийм ээ.

Лей: Бялуу зарахыг энэ хоёрт даатгачих.

Ши:Биднийг дэмжихээр ирсэнд баярлалаа. Бүгдээрээ ар араасаа дугаарлаад зогсоорой. Удахгүй эхэллээ шүү. Хөөе. Би тооцоо хийнэ, чи үнсээрэй.

Мей: Яагаад би гэж?

Ши: Яагаад болохгүй гэж?

Мей:Лейг дуудаад үнс гээд хэлчих.

Ши: Санцайд туслахаар ирсэн юм чинь ичих хэрэггүй дээ. Зүгээр л дур татам байдлаа ашигла. За юу? Авхай, эхэллээ шүү. Та ямар бялуу авах вэ?

Бүгл: Би авъя. Надаа. Надаа. Би хоёрыг авъя.

Ши: Дарааллаараа, дарааллаараа үйлчлүүлээрэй.

Мей:Түр хүлээгээрэй. Нэг нэгээрээ.

Ши: Таван ширхэг үү? Одоохон. Түр хүлээж байгаарай. Битгий түлхээрэй. Нэг нэгээрэй үйлчлүүл. Та хэдийг авах вэ?

Эм: Арвыг.

Ши: Ямраас нь авах вэ?

Эм: Гүзээлзгэнэтэй.

Ши: За, ийшээ зогсоорой. Та ямрыг авах вэ?

Мей: Баярлалаа.

Эм: Би арвыг авсан. Баярлалаа.

Санцай:Тэр одоо юу хийгээд байна аа? Охин үнсэх гэж ирсэн юм байх даа. Тийм ээ, Шиао Юу? Шиао Юу хааччихав аа? Ичмээр юм аа.

Ши: Энэ таны бялуу. Баярлалаа. Ийшээ очоорой. Дараагийнх нь. Та хэдийг авах вэ?

Эм: Авсан бялууны тоогоор үнсэх юм уу?

Санцай:Шиао Юу. Чи яагаад уруу царайлчихаа вэ?

Ю: Надад хүрсэнгүй.

Эм: Санцай. Баярлалаа. Найзуудад чинь ч гэсэн баярлалаа. Эдийн засаг тааруу байгаа ч гэсэн манай борлуулалт сайн байгаа.

Санцай:Зүгээр ээ, захирал аа.

Ши: Захирал аа, уучлаарай. Бид нар төвөг удчихсан уу?

Эм: Үгүй ээ, үгүй. Та нарыг байнга ирвэл баярлана шүү.

Мей: Санцайд нэмэлт цалин өгөхөө мартав аа.

Ши: Энэ хөөрхөн бүсгүйд ч гэсэн. 

Эм: Мартахгүй ээ, мартахгүй.

Лей: За за. Цаг орой болчихож. Бид  нар явлаа. Баяртай.

Мей: Зүгээр харж суучихаад ядарчихсан юм уу?

Ши: өдөрт 15цаг унтдагийг нь мартаа юу? Мэдсээр байж.

Ю: Баяртай, баярлалаа.

Эм: Дахиад ирээрэй.

Санцай: Баяртай.

Ши: Ажилсаг охин, баяртай.

Эм: Баярласан шүү. Баярлалаа. Хэдүүлээ цэвэрлэгээгээ хийгээд дэлгүүрээ хаая.

Санцай: За. Эд нарыг дээ.

Ю: Санцай. Тэд нар сонирхолтой юм аа.

Санцай: Шиао Юу.

Ю: Нэг нь байхгүй нь харамсалтай. Нэг л юм дутагдаад байна. Тийм биш гэж үү?

Санцай: Дао Минси надад тусалж байгаарай гэсэн гэсэн. Одоо Нью Йоркт оччихсон байх даа.

******************

Аав:Өө. Ээж, ирчихсэн үү?

Ээж:Олон захиа ирсэн байна. Ярилцлагад дуудсан байна уу, сайн хараарай.

Аав:Тэгнэ ээ, тэгнэ тэгнэ. Санаа зоволтгүй...

Ээж:Яасан?

Аав:Юу... юу... Эхнэр?

Ээж:Аан?

Аав:Ганц ч хариу алга.

Ээж:Аан?

Аав:Бүгд төлбөрийн баримт байна. Хар даа. усны төлбөр. Цахилгааны төлбөр. Утасны төлбөр. Хийн төлбөр. Төлбөрөө хурдан хий гэсэн байна. Хачин л  юм даа. Ээж ээ. Тийм олон ажилд орох хүсэлт илгээж байхад. Яахаараа ганц ч хариу байдаггүй байна аа.

Ээж:Сонин дээр ажилгүйдлийн тоо ихэссэн гэж биччихсэн байсан. Үнэн юм шиг байна.

Аав:Тийм ээ. Зүгээр. Би ажилгүй болсноосоо хойш... би өдөрт гурван удаа хоолондоо юу иддэг билээ? Лууван бас бас байцаа. Ганц ч удаа мах идээгүй. Хүмүүс цагаан хоолтон болбол аз тохионо гэж хэлдэг байх аа. Би яагаад ийм азгүй юм бэ?

Ээж:Би өнөө өглөө нэг төлөгчтэй таарсан. Тэрний хэлсэн үг биелнэ гэж найдахаас.

Аав:Аан?  Тэгээд юу гэж байна?

Ээж:Миний амьдрал нөхрөөс шалтгаалгүй, хүүхдүүдээсэ шалтгаална гэж хэлсэн.

Аав:Хүүхдүүдээс шалтгаална аа?

Ээж:Тийм.

Аав:Хөөе. Би яагаад тэгж бодоогүй юм бол?

Ээж:Юу гэсэн үг вэ?

Аав:Хүүхдүүдээс шалтгаална... хүүхдүүдээс... 

Ээж:Аан, одоо л ойлголоо. Дахиад хүүхэдтэй болж байгаа юм байна. Ийм хурдан дахиад хүүхэдтэй болно гэж бодсонгүй. Санцай гэртээ байхгүй байгаа юм чинь...

Аав:Байз байз. Эхнэр, чи яагаад хувцасаа тайлаад унав аа?

Ээж:Юу юу... Азтай болохын тулд дахиад хүүхэдтэй болох хэрэгтэй юм биш үү?

Аав:Үгүй ээ, үгүй үгүй.

Ээж:Хүүхэдтэй болохгүй юм уу?

Аав:Үгүй ээ, буруу ойлгосон байна. Энийг хар. Доор нь бичсэнийг унш даа. Зарлал байна. Манай энд байдаг айл хүүхэд хайртай, хүлээцтэй хүүхэд асрагч хайж байна гэж байна. Өдөрт 8цагаар ажиллана. 1000долларын цалинтай гэсэн байна. Цалин нь давгүй юм байна.

Ээж:Наадах чинь надад ямар хамаатай юм?

Аав:Төлөгчийн хэлсэн үгийг одоо л ойлголоо. Чамайг хүүхэд асрагч бол гэсэн байна шд.

Ээж:Хөөе хөөе. Хүлээгээрэй.

Аав:Тэгвэл төлбөрөө төлж чадах нь байна.

Ээж:Наана чинь цагийн ажилтан, хар бор ажил хийх хүн авна гэсэн зар алга уу?

Аав:Байхгүй ээ. Байхгүй. Юу ч алга. Хар л даа, байхгүй байгаа биз дээ? Эхнэр. Уучлаарай. төлбөрүүдээ төлөхгүй бол болохгүй нь. Энийг чамд даатгалаа шүү. Санцайгийн сургуулийн төлбөрийг мартав аа. Бас компьютерийн зээл төлөх ёстой шүү.

Санцай: Бялууны газар хүн ихтэй байсан болохоор бүр ядарчихлаа.

****************

Мей: Эгчээс мессеж ирсэн. А Сигийнд очих уу? Ши Мен тийшээ явж байгаа. За, удахгүй уулзъя. Баяртай.

Санцай: Чи Нью Йорк яваагүй билүү?

Дао:Явсан. Гэхдээ эргээд ирсэн.

Санцай: Хоёр жил болно гэсэн биз дээ? Яагаад хүрээд ирсэн юм?

Дао:Би би Тайванид хайртай.

Санцай: Тайванид хайртай? Чи ямар сонгуульд өрсөлдөж байгаа юм уу? Тэнэг гэдэг нь. Манайхыг энд нүүж ирснийг яаж мэдсэн юм? Хариулах хэрэггүй. Чамд олоход амархан байх. Юу хийгээд байгаа юм?

Дао:Нью Йоркт очингуутаа эргээд наашаа нисчихсэн. 30 гаран цаг тасралтгүй ниссэн болохоор...

Санцай: Бие чинь муу байгаа юм уу?

Дао:Толгой өвдөөд байна. Удаан ниссэнээс болсон байх. Толгой хагарах гэж байгаа юм шиг л өвдөж байна.

Санцай: Толгой нь өвдөх нь аргагүй байх. Гуч гаран цаг завсарлагагүй ниссэн гэхээр... Энэ залуу ноёнтон үнэхээр... Байж байгааг нь. Босоод ир...

Дао:Би яасан гэж? Чи тэгвэл гуч гаран цаг нисээд үзэхгүй юу?

Санцай: Хэн чамайг галзуу хүн шиг наашаа цаашаа нис гэсэн юм?

Дао:Галзуу хүн шиг гэнэ ээ?

Ээж: Дао Минси. Дао Минси мөн үү? Манай Санцайг гэрт нь хүргэж ирээ юу?

Санцай: Ээж ээ. Тийм биш ээ.

Дао:Би дөнгөж сая ирсэн болохоор цагийн зөрүү гарахгүй...

Ээж: Ийм ойрхон ирэх гэж онгоцоор явсан юм уу? Би ганц ч удаа онгоцонд сууж үзээгүй шд. Алив оръё, оръё. Бие чинь муу байгаа бол хурдан орж амар.

Санцай: Ээж ээ. Хэрэггүй ээ. Ээж ээ.

Ээж: Хурдан орж амар.

Санцай: Ээж ээ, хэрэггүй.

Ээж: Зүгээр ээ. Манайх энд байж байхад.  Хурдан орж амар. Дао Минси залуу ноёнтон.

Санцай: Ээж ээ. Хэрэггүй гээд байхад.

Ээж: Санцай, хурдан ороод ир. Манайх саяхан нүүж ирээд тохижиж амжаагүй л байна. Алив. Аав аа. Дахиад хулгайгаар юм идэж байна уу? Дао Минси залуу ноён  ирсэн. Хурдан наадахаа цэвэрлэ.

Дао:Яасан жижигхэн өрөө вэ.

Санцай: Дуугүй бай. Хөлөө амраах газар олдсонд баярла.

Ээж: Уучлаарай. Дао Минси залуу ноёнтон, уучлаарай. Түр хүлээж байгаарай. Бид нар амрах газар бэлдээд өгье.

Аав: Зөв. Зөв зөв.

Санцай: Энэ одоо юу вэ?

Ээж: Дао Минси ноёнтон, энэ орон дээр хэвтээд амар. За алив. Алив. Дао Минси ноёнтон, хурдан амар. Санцай,  чи ч гэсэн амар.

Аав: Тийм ээ. Тийм. Өнөөдөр та хоёр орон дээр унт. Ээж бид хоёр чинь. Тагтан дээр унтчихна.

Ээж: Тийм ээ.

Санцай: Тийм жижигхэн тагтан дээр та хоёр яаж багтах юм бэ?

Аав: Зүгээр ээ. Багтана багтана.

Ээж: Тэнд хамаагүй тухтай.

Аав: Зүгээр.

Ээж:   Санаа зовох хэрэггүй.

Аав: Тийм ээ. Тийм. Бид хоёр зүгээр. Хэрэггүй ээ, хэрэггүй.

Санцай: Хөөе.

Аав: Чи Дао Минси залуу ноёнд хань бол.

Санцай: Юу? Та хоёр галзуураа юу?

Ээж: Тийм ээ. Дао Минсийг сайн халамжлаарай.

Аав: Зөв зөв зөв.

Санцай: Хаалгаа нээ л дээ. Юу хийгээд байгаа юм бэ? Гараад ир. Аав аа, ээж ээ гараад ир.

Аав: Санцай, Санаа зоволтгүй. Бид хоёр зүгээр.

Аав ээж: Бид нар та хоёрт яасан ч саад болохгүй.

Санцай: Аав аа, юу яриад байгаа юм бэ? Галзуураа юу? Гараад ир. Наанаа ганцаараа унт. Дургүй хүрчихлээ.

Лей: Тэр чамд сайн.

Дао: Хөөе.

Санцай: Яасан?

Дао: Намайг эзгүйд чамд ямар байсан?

Санцай: Юу гэнэ ээ?

Дао:Зүгээр байсан уу? Ганцаардаагүй юу? Март март. Чамд ямар ч байсан хамаагүй. Би унтлаа.

***************

Ши: А Си хаашаа алга болчихов оо? Лиу даамал нисэх буудал дээр очоод А Сигийн тээшийг л олсон гэсэн. Бид нар руу ч утсаар яриагүй. Хаашаа явсан гэж бодож байна?

Мей:Би яаж мэдэх юм? А Сигийн оронд байсан бол хамгийн түрүүнд найз охин дээрээ очих байсан байх.

Ши: А Си, жирийн хүн шиг сэтгэх хүн биш. Бид нар эгчийн мессежийг аваад шууд энд ирсэн. Гэтэл А Ситай уулзаж чадсангүй.

Мей:Лей. Чи юу гэж бодож байна?

Лей: Өөрийнх нь хувьд хамгийн чухал хүнтэй уулзахаар явсан байх.

Мей:А Сигийн хувьд чухал хүн гэхээр...

Ши: Ойлгомжтой юм биш үү.

***************

Дао:Хөөе. Энэ яагаад ийм богинохон байгаа юм?

Санцай: Богинохон? Тэгвэл өөрийнхөө хувцасыг өмс.

Дао:Над шиг хүмүүс нэг хувцасаа хоёр өдөр дараалж өмсдөггүй юм.

Санцай: Тэгээд л аавын хувцасыг өгсөн биз дээ. Битгий голоод бай.

Дао: Чи өөрөө хар л даа, хачин байгаа биз дээ?

Санцай: Харин ч өмсөх юмтай байгаадаа баярла.

Дао:Хөөе. Энэ хувцас надад зохиж байгаа биз дээ?

Санцай: Хан боргоцой шиг толгойтой их зант. Тэвчих арга алга. Өөрийнхөө хувцасыг өмсөөд, аавын хувцасыг тайлж өг.

Дао:Хөөе. Яагаад үглээд байгаа юм бэ. Би “хэмжээтэй” хүн шүү.

Санцай: Мэдрэмж гээч.

Дао:Хэмжээтэй. Албаар тэгж хэлсэн юм.

Аав: Хөөх. Иймхэн юмнаас болж ингэж муудалцаж болдог юм байна шд.

Ээж: Тэгэлгүй дээ. Залуу хосуудад маргах юм юу мундах вэ дээ.

Аав: Юу яриад байгаа юм?

Ээж: Үгүй ээ, буруу ойлгоод байна. Хайртай хосууд чи тэгсэн, би тэгсэн гээд маргаж байгаа юм шиг хайраа тэгж илэрхийлдэг байхгүй юу.

Аав: Нээрэн үү?

Ээж: Тийм ээ.

Аав: Эхнэр. Тэгвэл чи надад их хайртай юм байна. Гэрлээд энэ олон жил болж байж чи намайг өдөрт хэд  хэдэн удаа ингэж загнадаг шд. Намайг арай жаахан хайрлаж болно шүү. Тэгэхгүй бол заримдаа хэцүү байна.

Ээж: Чи загнуулах юм хийдэг болохоор л чамайг загнаж байгаа шд. Харин ч улам их загнана гэж мэд. Тэр чинь хайртай ямар ч хамаагүй.

Аав: Зүгээр ээ.

Ээж: Тийм ээ.

Санцай: Хурдал аа, хичээлээсээ хоцорлоо.

Дао:Хоцорсон ч хамаагүй ээ.

Санцай: Чи Да Минси юм чинь хоцорсон ч хамаагүй л дээ. Би чамаас өөр хүн. Аав аа, ээж ээ бид нар явлаа. Хурхирсан уу? Хурдан явъя.

Аав:Эхнэр...

Ээж:Аан? Аан? Энийг хар даа. Энэ манай хүснэгт. Их хурдан дүүрч байна. Манай охин ч хурдан байна шүү.

Аав:Тэгээд ч зогсохгүй. Нэг дор бүр хэдэн алхам урагшилчихлаа.

Ээж:Олимпийн наадамд орсон ч болохоор хурдан байна.

Аав:Уртын харайлтаар. Сайн байна. Сайн байна. Тэр хүү манай охинтой унтчихлаа.

Ээж:Манай гэрт хоноод явсан гээч. Хоноод явсан.

Аав:Ялгаагүй ээ, ялгаагүй. Манай охин удахгүй гэрлэх нь ээ.

Ээж:Тийм ээ.

Аав:би уйлах нь ээ.

Ээж:Тэгвэл уйлахад бэлдэх хэрэгтэй юм байна.

Аав:Уйлж яах юм?

Ээж:Ээж нар охиныхоо хуриман дээр уйлдаг шд. Ингээд... Миний охин. Чамайг явчихаар би яах юм бэ?

Аав:За за, эхнэр. Битгий уйл.

Ээж:Би хадам ээж болох нь.

Аав:Би ч гэсэн уйлах гээд байна шдээ. Манай ганц охин хүний хүн болох нь. Би ийм эрт хадам аав болно гэж бодсонгүй.

Ээж:Бид нар ийм хурдан баян болно гэж бодсонгүй.

*****************

Эм: Дао Минси залуу ноёнтон, тавтай морил.

Санцай: Хичээлээсээ хоцорлоо шдээ.

Дао:Шинээр ирсэн хувцаснууд байгаа биз дээ? Аваад ир.

Эм: Байлгүй яах вэ. Энд байгаа.

Дао: Надад хувцас сонгоод өг.

Санцай: Надаар сонгуулж яах юм?

Эм: Энэ ямар байна? Энэ Парисаас ирсэн хамгийн сүүлийн үеийн загвар.

Дао:Өмсөөд үзээдэхье.

Санцай: Үнэтэй харагдаж байна. 58мянга? Энэ цамц 58мянган юм уу? Манай гэрийн хоёр сарын зарлага байна шд. Баян хүн ч өөр юм аа. Ийм үнэтэй хувцас өмсөөд л. Үрэлгэн гэдэг нь.

Эм: Хөөх. Танд сайхан зохиж байна.

Дао:Ямар байна?

Санцай: Дургүй хүрчихлээ. Юу ч өмссөн сайхан зохих юм аа. Онцгүй харагдаж байна.

Дао:Тийм үү?

Эм: Энэ ямар байна? Танд сайхан зохиж байна. Үнэ нь 120-хон мянга.

Дао: Энэ ямар байна?

Санцай: Сайхан зохиж байна. Тэнэг амьтан шиг харагдаж байна.

Дао:Энэ ямар байна?

Эм: Энэ 160-мянгын үнэтэй.

Санцай: Муухай.

Дао:Уур хүрчихлээ.

Санцай: Яагаад ийм үнэтэй хувцаснууд гоё зохиод байдаг байна аа? Бас миний хэлсэн үг тийм чухал юм байх даа?

Дао:За. энэ ямар байна?

Санцай: Түрүүнийх нь дээр байна.

Дао:Надаар тоглоод байгаа юм уу?

***************

Ши: Тэрнийг удаан тэсэхгүй гэж мэдэж байсан ч... энэ арай л хурдан байлаа.

Мей:Бид нарыг санаад үснийхээ засалтыг өөрчилчихөө юу?

Дао: Надгүйгээр  та нарын амьдрал “хэцүү” байсан байлгүй.

Ши: Дахиад л буруу ярьчихлаа уйтгартай байсан уу гээч? Нью Йорк явж англи хэл сурахаасаа өмнө Хятад хэлээ сайжруулсан нь дээр юм биш үү.

Мей: Чи өнгөрсөн шөнө хаана байсан юм? Онгоцноос буучихаад гэртээ ч ирэхгүй. Хаашаа явсан юм?

Чин:Юу вэ? Та хоёр яагаад цуг байгаа юм?

Дао: Гэнэт баяжигчийн хүүхэд ээ, сайн сонсож бай. Би өчигдөр Санцайгийнд хоносон.

Мей:Санцайтай юу?

Санцай: Дэмий юм ярихаа боль. Онгоцоор удаан яваад толгой нь эргээд байна гэхээр нь...

Дао:Хөөе. Унтаж байхдаа ёстой царай муутай юм байна лээ.

Санцай: Худлаа ярихаа боль...

Чин: Санцай, энэ үнэн юм уу? Танайд хоносон нь үнэн юм уу?

Санцай: Урд шөнө манай гэрт хоносон.

Чин: Үгүй байлгүй дээ. Худлаа байлгүй дээ.

Санцай: Үнэн. Гэхдээ чиний бодож байгаа шиг биш.

Чин:Тэгж болохгүй шдээ.

Санцай: Чинхө, тайвшир л даа. Манай гадаа ирчихээд, онгоцоор удаан явсанаас болоод толгой нь эргээд байна гэсэн чинь ээж гэр рүү аваад орчихсон. Өөр юу ч болоогүй.

Дао:Лей. Би чамд муухай зан гаргаж, сургуулиас хөөлгөнө гэсэн. Тэгсэн ч гэсэн эцсийн мөч хүртэл надаас үнэнийг нуух хэрэг байсан юм уу?

Лей: Чи ганц өөрийгөө зальтай гэж бодоо юу?

Дао: За яах вэ. Одоо мэдэж авлаа.

Ши:Ингээд асуудал шийдэгдсэн биз дээ.

Мей: Ф4 эргээд нэгдлээ. Явцагаая. Хичээлтэй.

Дао: Санцай, хичээл эхэллээ.

Санцай: За.

Мей: Гэнэт баяжигчийн хүүхэд ээ, Санцайг зүгээр байлга.

Санцай: Уйлахаа боль л доо. Хурдан хичээлдээ ор оо... Олон сэтгэл хөдлөл зөвхөн дурсамж болон үлддэг.

*****************

Санцай: Би үргэлж чамайг боддог. Чи яагаад аз жаргалтай  байж болдоггүй юм бэ?

Лей:Би ч гэсэн нэг хүнийг хамгаалахыг хүсч байна.

Санцай: Хуа Зилей.

***************

Санцай: Би ирлээ. Ээж ээ. Юу болсон бэ? Ээж ээ. Юу болоод байгаа юм бэ?

Ээж:Аав чинь мөнгө хүүлэгчдээс нэг сая доллар зээлчихэж.

Санцай: Сая доллар аа?

Ээж: Лоттерей худалдаж авсаар байгаад бүх мөнгөө дуусгачихаж.

Санцай: Аав аа. Энэ үнэн юм уу?

Аав: Би мөнгө хожино гэж бодсон юм. Бас чамайг удахгүй баян залуутай суучихна гэж бодоод... жаахан мөнгө зээлэхэд яах вэ гэж бодсон юм. Даанч надад аз таарсангүй. Би бүх мөнгөө алдчихлаа.

Санцай: Аав аа, та хэтэрч байна шдээ. Яаж тэгж болдог юм?

Ээж: Аав аа. Хоёулаа салъя. Санцайг би өөрөө авна.

Санцай: Ээж ээ.

Ээж: Би дахиад тэсэхгүй нь. Дахиад тэсч чадахгүй нь. Амьдрал хичнэн хэцүү байсан ч би тэвчсээр ирсэн. Мөнгө олохын тулд би айлын хүүхэд харж, тэвчээртэй, хүлээцтэй байх гэж хичээж байгаа. Гэтэл би сая долларын өртэй  болчихсон байна. Би тэвчиж чадахгүй. Тэвчиж чадахгүй. Чи биднийг бүгдийг нь алах гээ юу?

Санцай: Ээж ээ. Ээж ээ.

Аав: Би тэгж хүсээгүй. Би хүсээгүй ээ.

Санцай: Ээж ээ, тайвшир л даа. Битгий ингэ л дээ. Ээж ээ.

Аав: Тайвшир л даа. Уучлаарай. Миний буруу.

Санцай: Ээж ээ.

Ээж: Ингэж амьдрахыг хүсэхгүй байна. Бид нар тэр их мөнгөний хүүг нь ч төлж чадахгүй. Мөнгө хүүлэгчид ирээд, мөнгйг нь өгөхгүй бол бид нар амиа хорлохоос аргагүй болно.

Аав: Санцай, аавынх нь буруу. Надаас л боллоо. Ээжийн чинь хэлдэг зөв. Хоёул... хоёулаа салъя.

Санцай: Аав аа.

Аав: Над шиг хэрэггүй амьтнаас болж зовох хэрэггүй.

Ээж: Үгүй ээ. Аав аа. Би уурандаа буруу юм хэлчихлээ. Уучлаарай. уучлаарай.

Санцай: Нэр хүндээ худалдаад ч хамаагүй, ямар ч хамаагүй аргаар тэр мөнгийг заавал олно доо.

12-р анги төгсөв.

 

 

Back to episodes Go home