Meteor garden-13

Meteor garden-13

Үргэлжлэх хугацаа: 38мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Х: эр, хоолны газар ажилладаг залуу

 

Гарчиг: Солирын орд. 13-р анги 

Эм: Санцай авхай.

Санцай: Аан, баярлалаа.

Дао:Ийм орой ямар хэргээр ирээ вэ? Яасан?

Санцай:Уучлаарай. Орой болчихсон байхад төвөг удчихлаа. Надад гуйх юм байна. Нэг сая доллар зээлүүлээч. Манай аав мөнгө хүүлэгчдээс мөнгө зээлчихэж. Зээлийг нь буцааж төлөх гэсэн ч, манайх одоохондоо өдөр өдрөөр л аргацааж байна. Энэ янзаараа манайх тэсэхгүй юм шиг байна.

Дао:Ийм болохоор л би ядууст дургүй байдаг юм.

Санцай: Би... би ядуу нь үнэн. Гэхдээ өөр арга байсан бол би чамаас гуйхгүй байсан. Даанч өөр ямар ч арга алга. Тэгээд ч... би...

Дао:Чамд мөнгө зээлүүлж болно.

Санцай:Нээрэн үү? Сая доллар зээлүүлэх юм уу? баярлалаа. Богино хугацаанд буцааж төлж чадахгүй ч гэсэн, хичнээн ч удсан бай заавал буцааж төлнө өө.

Дао:Өгөхгүй байх нэг арга байгаа.

Санцай:Өгөхгүй байж болох юм уу? Нээрээ тийм арга байгаа юм уу?

Дао:Танай гэрт барьцаанд тавих юм байхгүй байхгүй биз дээ?

Санцай: Барьцаа гэнэ ээ?

Дао:Тийм.

Санцай: Чи сая өгөхгүй байх  арга байгаа гэсэн шд.  Ямар арга юм? Надад хэлчих. Би юу ч байсан хийнэ.

Дао: Хагас сайнд гэрийнхээ ойролцоо байдаг уулзвар дээр нэг цагт хүлээж бай. Тэгээд хэлж өгье.

Санцай:Аан?

Дао:Хурдан гэртээ харь аа. Би Лиу даамлаар хүргүүлээд өгье. Хурдан яв аа. Баяртай.

Санцай: Дао Минси яаж байгаа юм бол? Нэг сая долларыг буцааж авахгүй гэсэн.

*****************

Мей:Ши Мен.

Ши: Аан?

Мей: Чи дахиад шинэ найз охинтой болчихоо юу?

Ши: Шинэ хүнтэй болохгүй бол чи гайхах байлгүй. Байнга л шинэ хүнтэй байдаг шд.

Мей: Тийм дээ. Хэл дээ. Бид нарыг яах гэж энэ музейд авчирсан юм?

Ши: Шинэ найз охин маань зураачаар сурдаг. Тэрэнтэй ярилцахын тулд жаахан мэдлэгтэй байх хэрэгтэй.

Мей: А Си өнөөдөр хачин байна. Энд ирсэндээ баяртай байх шиг.

Ши: А Си, чи баяртай харагдаж байна. Чи үзэгслэн үзэх дургүй байх аа?

Дао:Юу гэж дээ. Би урлагийн “хэмжээтэй” хүн шүү. Мэдлэгтэй хүн шүү.

Лей: Муугүй шүү. Мэдлэг гэдэг үгийг санаж байна.

Дао:Би юу ч байсан хурдан сурдаг. Юу ч байсан “хүнд” биш.

Ши: “Хэцүү” биш гээч. А Си, Хятад хэлээ яаралтай сайжруулах хэрэгтэй байна.

Дао:Хэн чиний бодлыг асуусан юм? Хөөе Лей, наад хуруу чинь юу вэ? Атаархаж байгаа юм.

Ши: Лей, атаархсан? Яагаад чамд атаархана гэж? Юунд атаархах юм?

Дао:Та нар ойлгохгүй ээ. Удахгүй хагас сайн болох гээд би баяртай байна.

Бичиг: Бямба гараг.

Санцай: Очилоо. Ван эгч ээ, сайн уу.

Эм: Сайн уу. Баярлалаа. Ээж чинь байгаа юу?

Санцай: Ээж үү?

Эм: Тийм.

Санцай: Гадагшаа гарсан.

Эм:Өө.

Санцай:Юу болоо вэ?

Эм: Би өнөөдөр ажилтай болчихоод. Шиао Лоныг харах хүн хэрэгтэй байна. Одоо яах вэ? Санцай, чи завтай юу?

Санцай: Би юу?

Эм: Завтай бол өнөөдөр манай Шиао Лоныг хараад өгчих. Эгч нь цалинг нь нэмж  өгнө шүү.

Санцай: Гэхдээ, би...

Эм: Зүгээр ээ, зүгээр. Завгүй бол зүгээр. Бид хоёр явлаа. Шиао Лон. Ганцаараа гэртээ байж чадах уу? Хөргөгчинд хоол байгаа. Богино долгионы зууханд халаагаад идэж болно. Чи чадна биз дээ?

Санцай: Ван эгч ээ. Би гадагшаа гарах гэж байгаа. Шиао Лоныг аваад явж болох уу?

Эм: Нээрэн үү? Тэгвэл баярлалаа, Санцай. Шиао Лон, томоотой байгаарай. Санцай эгчийнхээ үгэнд ороорой, за юу? Санцай, чамд баярлалаа.

Санцай:За. зүгээр ээ. Би одоо очилоо... Яавал дээр вэ? Өөр ямар ч арга алга. Явъя. Уучлаарай,  би хоцорчихлоо.

Дао:Яасан орой ирдэг юм бэ? Болзоонд явахаар дандаа хоцорч байх юм.

Санцай: Болзоо? Юун болзоо вэ? Надад өрөө цайруулах арга хэлж өгнө гээ биз дээ?

Дао:Тэнэг гэдэг нь. Надтай нэг өдрийг өнгөрөөвөл өрийг чинь цайруулна гэж байна.

Санцай: Юу гэнэ ээ? Юу яриад байгаа юм бэ?

Ш: Аанхан. Санцай эгч ээ, та мөнгөний төлөө ийм ажил хйидэг байсан юм уу?

Дао:Энэ юун жижигхэн чөтгөр вэ?

Ш:Юун бяцхан чөтгөр вэ? Бүдүүлэг гэдэг нь. Намайг Шиао Лон гэдэг, тэнэг.

Санцай: Манай ээж заримдаа хүүхэд харж цагийн ажил хийдэг юм. Өнөөдөр ээж гэртээ байхгүй болохоор би дагуулаад ирлээ.

Дао:Гурав нь нэгээр илүү гэдгийг  мэддэггүй юм байх даа. Тэнэг охин.

Ш: Санцай эгч ээ. Энэ хөгшин зөнөг сайн хүн биш юм шиг байна.

Дао: Хөгшин зөнөг өө? Намайг хөгшин зөнөг гэсэн үү? Яаж чадаж байна аа? Хэнийг зөнөг гээд байгаа юм?

Ш: Яагаад хашгичаад байгаа юм?

Дао: Хэн хашгичсан юм?

Санцай:Та хоёр тайвшир л даа.

Дао Ш: Дуугүй бай. Эрчүүдийн хэрэгт оролцохоо боль.

Дао:Энийг тэгээд яах вэ?

Ш: Санцай эгч ээ. Та түрүүн хоёулаа амьтны хүрээлэн явна гэж хэлсэн биз дээ? Хурдан явъя, тэгэх үү?

Санцай:Амьтны хүрээлэн?

Дао: Хөөе хөөе хөөе.  Эмэгтэй хүн харахаараа тэр заль гаргаж байгааг нь. Зальтай амьтан.

Санцай: Дао Минси. Шиао Лон амьтны хүрээлэн үзмээр байгаа юм уу?

Ш: Тийм.

Санцай: Хөөе. Би мөнгийг чинь заавал буцааж өгнө. Өнөөдөр гурвуулаа хамт тоглоё тэгэх үү?

Дао:Ийм бяцхан чөтгөртэй хамт явахгүй.

Ш: Би хөгшин зөнөгтэй явмааргүй байна.

Дао: Дахиад хэлээдэх.

Санцай: Больж үз. Ядаргаатай юм. Явах юм уу, үгүй юу?

Дао: Явахгүй.

************************

Ш: Санцай эгч ээ, хурдлаарай. Би оцон шувуу үзмээр байна.

Санцай:За.

Дао:  Би амьтны хүрээлэнд дургүй.

Санцай: За за. Тэгье. Хоёулаа явъя.

Ш: За.

Дао: Хөөе, битгий яв л даа. Наана чинь өмхий үнэртэй шд.

Ш: Санцай эгч ээ. Тэр сармагчин нэгийгээ яагаад байна аа?

Санцай:Бөөсийг нь түүж байгаа юм.

Ш: Бөөс өө?

Санцай:Тийм.

Ш: Бөөс гэж юу юм?

Санцай: Нэг тийм жижигхэн шавьж, үсэн дотор нь байдаг юм.

Ш: Тэгвэл үсэн дотор нь амьдардаг амьтан юм уу?

Санцай: Тийм.

Ш: Хар даа. тэр тахь ус ууж байна. Хар даа, толгойгоо сэгсэрч байна. Тэр дахиад сэгсэрч байна. Хар даа. бас сүүлээ сэгсэрч байна. Санцай эгч ээ, явж тэмээ үзье.

Санцай: Тэгье. Яасан бэ, Шиао Лон?

Ш: Хөл ядраад байна. Жаахан амаръя.

Санцай: За. тэгвэл тэнд очоод сууж байгаад амаръя.

Ш:Үгүй ээ. Цаг үрж болохгүй. Амьтны хүрээлэн удахгүй хаана. Тэгвэл үзэж чадахгүй.

Санцай:Аан. Тэгвэл яах вэ?

Дао: Миний мөрөн дээр суучих. Тэгээд үз...

Ш: Санцай эгч ээ. Тэр тэмээг хар даа.

Санцай:Тийм байна. Хөөрхөн юм аа.

**************

Санцай:Унтчихсан байна.

Дао:Жаахан юм байж, их зантай амьтан.

Эм: Хөөх. Залуухан аав ээж байна.

Санцай: Шиао Лон та хоёр адилхан харагдсан байх.

Дао: Би хамаагүй хөөрхөн шүү.

Санцай:Тийм үү?

Дао: Тэгэлгүй дээ. Хөөе.

Санцай:Яасан?

Дао: Тэр мөнгийг буцааж өгөх хэрэггүй. Яасан? Энэ хүүхэд хүнд юм аа. Гар өвдөөд байна. Хурдан явъя.

Санцай: Дао Минси. Яагаад надад тусалж байгаа юм? Би чамайг гомдоосон шд. Яагаад надад тусалж байгаа юм бэ? Яагаад надад ийм сайн хандаад байгаа юм?

Дао:Тэр... яагаад гэвэл... тэнэг болохоор чинь.

Санцай: Тэнэг ээ? Яахаараа би тэнэг байдаг юм. Чи өөрөө тэнэг.

Дао: Наад тархиа ашиглаач.

Санцай:Хөөе. Би чамтай чухал юм ярьж байна шд.

Дао: Би ч гэсэн чухал юм ярьж байна. Надтай уулзана гэчихээд яах гэж хүүхэд дагуулж ирсэн юм?

Санцай: Хөөе.  Яаж ингэж болдог юм? Ингэж байгаад унагаад гэмтээчихвэл яах юм?

Дао:Үхэв л гэж.

Санцай: Чам шиг тэнэг болчихвол яах юм? Сайн хүн гэж бодсон чинь. Би том андуурч байж. Өөдгүй амьтан байж.

Дао: Хэн чамайг хүүхэд дагуулж ир гэсэн юм?

Санцай: Харин ч дагуулж ирсэн нь болж. Дагуулж ирээгүй бол чи юу ч хийх байсан юм билээ? Чамд угаасаа итгэж болохгүй. Сайн сонс. Зуун сая байсан ч би биеэ худалдахгүй.

Дао:Би чиний биеийг авах гэсэн юм уу?

Санцай: Тийм. Чамд хэлчихье. Чам шиг тэнэг амьтантай яасан ч ойлголцохгүй юм байна.

Дао:Би ч гэсэн. Тэнэг охин.

Ш: Санцай эгч ээ. Та надаас болоод хөгшин зөнөгтэй муудчихсан юм уу?

Санцай: Үгүй ээ. Чамаас болоогүй. Алив, хоёулаа гэртээ харъя. Шиао Лон, том болоод тэр ах шигээ ийм муухай ааштай болж болохгүй шүү.

Ш: Гэхдээ тэр ах аав шиг намайг мөрөн дээрээ суулгасан шд. Бас манай ааваас илүү царайлаг байсан. Тэр ах муу хүн биш ээ.

***********************

Дуулна.

Мей: Хөөе. Хүрээд ирсэн үү?

Ши: нааш ир. Нааш ир. Нааш ир.

Мей: Хүрээд ир. Хүрээд ир.

Ши: Нааш ир ээ. Хэн ирснийг хар даа.

Мей: Нааш ир.

Мей: Наашаа наашаа.

Ши: Санцай та хоёрын болзоо юу болсон?

Дао:Та нар яаж мэдсэн  юм?

Мей: Бид нараас юу ч нууж чадахгүй гэж мэд.

Ши: Чи өчигдөр уруул чинь чихэндээ хүрэх нь холгүй инээгээд байсан. Мэдэх амархан байсан.

Мей: Санцай, чи үнэхээр хөөрхөн.

Ши: Дао Минси. Чи царайлаг юм аа. Ингэсэн үү? Эсвэл бүр илүү нялуун байсан уу? Яагаад уурлачихаа вэ? Та хоёр муудалцаа юу? Хөөе, би таачихсан уу?

Мей:Чи үнэхээр урам хугалж байна шүү. Ганц охины учрыг олчихож чадахгүй. Санцай ч мундаг юм аа.

Ши: Яах аргагүй чиний наад муухай аашнаас л болсон байж таараа.  Азгүй гэдэг нь.

Мей: Лейгээс зөвлөгөө аваад үз л дээ. Санцай тэрэнд сайн байдаг шд.

Лей: Хөөе. Та хоёр амаа тат.

Дао:Манай гэрээс хурдан яв. Хэн та нарыг дуудсан юм? Хэрэггүй амьтад.

*******************

Ю:Чи итгэлтэй байна уу?

Санцай:Өөр арга алга. Манай гэрийн байдал хүнд байгаа. Бас би Дао Минсигээс мөнгө зээлчихсэн. Давхар ажил олж хийхгүй бол болохгүй.

Ю: Тавтай морил. Та юу авах вэ?

Эр: Тэр бялууг авъя.

Ю: За. Санцай.

Санцай:Аан?

Ю: Миний бодлоор Дао Минси...

Санцай:Хөөе. Дао Минсийг ярих хэрэггүй. Би ажил олж хийгээд, мөнгө олох хэрэгтэй байна.

Эр: Авхай, ажил хайж байгаа юм уу?

Санцай:Аан...

Эр: Энэ миний нэрийн хуудас.

Санцай:Загварын агентлаг?

Эр:Чи хөөрхөн охин байна. Чөлөөт цагаараа модель хийх үү?

Санцай:Модель уу? Би чадахгүй байх аа.

Эр: Бид нар фото модель хайж байгаа. Тэгэхээр зурагаа авахуулна гэсэн үг. Хэрвээ захиалг ирвэл өдөрт  наймаас арван мянган доллар авах боломжтой.

Ю: Хөөх. Санцай, оролдоод үз л дээ. Давгүй юм байна шд.

Эр: Авхай, уучлаарай. миний бялуу.

Санцай: Аан. Уучлаарай.

Эр: Хэд болсон бэ?

Ю: 90доллар.

Эр: 90доллар?

Ю: Тийм.

Эр: 90. Энэ.

Ю: Баярлалаа.

Эр: За, баярлалаа.

Ю: Хөөх. Санцай. Чамд ажлын санал тавьж байна шд. Модель байх гоё байх аа. Чи оролдоод үзэхгүй юм уу?

Санцай:Үгүй ээ. Надад тохирохгүй ажил. Ийм биетэй байж модель гэнэ шүү.

Ю: Ихэнх загвар өмсөгч нар их туранхай харагдаад байдаг шд. Тэгээд ч чамд мөнгө хэрэгтэй. Ажил олдохгүй байсан ч алдах юм байхгүй. Тэгээд ч моделийн ажилд харагдах байдал чухал. Чиний эелдэг төрх тохирох ч юм билүү.

Санцай:Шиао Юу, чиний хэлж байгаа ойлгож байна. Чи миний царайг байдаг л нэг царай гэж хэлж байгаа биз дээ. Тийм үү? Хүнийг ингэж ятгадаг юм уу?

Ю: Үгүй ээ. Зүгээр л сайхан санаа гэж бодож байна. Тэгээд ч, Санцай чи хөөрхөн шд. Модель болоод үз. Эндээс ажил хайх хэрэггүй. Олигтой юм юу ч байхгүй.

Санцай:Оролдоод үзвэл буруудахгүй л байх. Надад үнэхээр өөр арга алга.

*********************

Ю: Нэрийн хуудсыг нь авсан уу? Залгаж үзэхгүй юм уу?

Санцай:Цүнхэндээ хийчихсэн. Намайг модель болно гэхээр хачин санагдахгүй байна уу?

Ю: Үгүй ээ. Харин ч сайхан боломж. Оролдоод үз ээ.

Эм: Хөөе. Охин. Чамайг хэлж байна.

Санцай:Би юу?

Эм:Би чамд мэрэг тавиад өгье.

Санцай:Мэрэг үү?

Эм: Чи жирийн хүн шиг харагдахгүй байна. Тийм болохоор би мэрэг тавьж өгмөөр байна.

Санцай:Тийм үү?

Эм: Танайх ядуу айл байх нь.

Санцай:Тийм ээ тийм. Яаж мэдсэн юм бол оо. Миний нүүрэн дээрээс харсан юм бол уу?

Ю: Үгүй байлгүй дээ.

Эм: Одоохондоо амьдрал чинь хэцүүхэн байгаа. Бас... Амьдралд чинь орж ирсэн эрэгтэйг мэдэх үү?  Тэрэнтэй хамт байхаар бүх зүйл чинь бүтэлгүйтдэг.

Санцай:Эрэгтэй?

Эм:Аз жаргалтай байхыг хүсч байвал тэр хүнээсээ салсан нь дээр.

Санцай:Тэр хүн нь... Дао Минис юм бол уу?

Эм: Хэрвээ найз залуутай болох гээд хайж байгаа бол... чамаас насаар залуу хүн байвал илүү тохиромжтой. Бас...

Ю: Баярлалаа. Баярлалаа, бид нар яараад байна. Уучлаарай. Санцай, тэр хүн их хачин байсан. Тэрний хэлснийг тоох хэрэггүй.

Санцай:Тийм үү? Гэхдээ үнэн хэлээд байх шиг байсан шд.

Ю: Тийм хүнд итгээд байгаа юм уу?

******************

Санцай:Ямар хачин газар вэ. Энд л юм шиг байна.

Эр: Хэн бэ?

Санцай:Уучлаарай. Нэг хүн надад энэ нэрийн хуудсыг өгөөд ирээрэй гэсэн юм.

Эр:Шалгаруулалтанд орохоор ирээ юу?

Санцай:Тийм. Танайх ямар хүн хайж байгаа юм?

Эр: Чи тохирох юм байна. Ороод ир. Ор ор.

Эр2: Сайн байна. Дахиад нэг. За, инээгээрэй. Биеэ барих хэрэггүй. Болж байна. Сайн байна. Түр хүлээж байгаарай.

Эр: Алив, юм уу. биеэ барих хэрэггүй. Удахгүй дасчихна аа. Камернаас айх хэрэггүй... Болсон уу?

Эр2: За. Окей.

Эр: За эхэлье.

Санцай:Баярлалаа.

Эр: Сандрах хэрэггүй. 

Санцай:За.

Эр2: За, Сандрах хэрэггүй. Биеэ сулла...

Санцай:За.

Эр2: Жаахан урагшаа  боль. Наашаа. Болж байна. Дээд талын товчоо тайлчих.

Санцай:Аан?

Эр2: Товчоо тайлчих. Хэтэрхий даруухан харагдаад байна. Дахиад нэг товч тайлчих.

Санцай:Дахиад нэгийг үү?

Эр2: Тийм.Оюутан гээ биз дээ? Ийм юм мэдэхгүй юм шиг аашлахаа боль.

Санцай: Юу гэсэн үг вэ?

Эр2: Их сургуулийн оюутнууд хамаагүй нээлттэй байдаг биз дээ?

Санцай:Тэр энд ямар хамаатай юм?

Эр: Хамаатай байлгүй яах вэ. Манайх насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүл гаргадаг юм.

Санцай:Уучлаарай. Буруу газар ирчихэж.

Эр2: Хаачих гэсэн юм бэ? Хурдан суу.

Санцай:Хөөе.

Эр2:Нэгэнт ирсэн юм чинь оролдоод үз л дээ. Царай чинь болж байна. Бид нарын хайж байгаа гэнэн царай яг мөн байна. Энэ салбарт амжилтанд хүрье гэж бодож байгаа бол хувцасаа тайлахаас аргагүй.

Санцай: Надад энэ салбарт ажиллах сонирхол байхгүй.

Эр: Худлаа ярихаа боль. Сонирхдоггүй байсан бол энд юу гэж ирэх юм?

Эр2: Тийм  ээ. Хувцасаа тайлахгүй байж болно оо. Зүгээр л товчоо тайлчих.

Санцай:Үгүй ээ. Намайг тавь. Авахуулахгүй гэж байна.

Эр2: Хурдан тайл.

Санцай: Намайг тавь. Гараа тат.

Эр2: Эсэргүүцэхээ боль.

Санцай:Үгүй ээ. Гараа тат. Үгүй.

Эр2: Алив ээ, ганцхан удаа.

Санцай:Үгүй гэж байна. Намайг тавь...

Эр2: Эсэргүүцэх хэрэггүй.

Санцай: Намайг тавь. Туслаарай. Туслаарай.

Эр: Хоолны хүргэлт байх. Амыг нь дар...

Х: Уучлаарай. хаалга чинь онгорхой байна.

Эр: Хөөе хөөе хөөе.  Хэд болсон бэ?

Х: 600доллар. Юу хийж байгаа юм?

Эр:Оролцох хэрэггүй.

Х: Эмэгтэй хүнийг хүчийг барьчихсан байна. Хурдан явуул.

Эр: Энийг аваад, юу ч хараагүй гээд бодчих. Эндээс гараад хэнд ч, юу ч хэлж болохгүй шүү. Яв.

Х: Муу гаж донтон.

Эр2: Муу новш чинь..

Санцай:Миний цүнх.

Х: Цүнхээ орхи оо. Хурдан явъя.

Эр: Хөөе...

Санцай: Чамд баярлалаа.

Х: Чи тэнэг юм уу? Юу бодож байсан юм? Од болохыг хүсээ юу? Та нар яахаараа ийм тэнэг байдаг юм? Эмэгтэй хүн байж өөрийгөө ч хайрлахгүй.

Санцай: Тэнэг гэсэн үү?

Х: Наад толгойгоо ажиллуулаач. Заавал модель болох хэрэг байгаа юм уу? Тэр хүмүүс чамайг худлаа ярьж, хуурч авчирсан байлгүй.

Санцай: Дуртайдаа ирсэн гэж бодоо юу? Манай аав ажлаасаа халагдаад, өрөнд ороогүй байсан бол, сургуулийн төлбөр маань өндөр байгаагүй бол би ингэж явахгүйл байсан. Угаасаа би модель болоход тохирохгүй. Намайг тэнэг гэсэн үү? Тийм ээ, би тэнэг болохоороо хүмүүст хууртаад явж байна. Тэгсэн ч байсан чамд ямар хамаатай юм?

****************

Санцай: Баярлалаа.

Х:Чи оюутан уу? Надаас тийм л олон эгч биш байх. Тэгсэн мөртлөө тийм хүнд ачаа  үүрч явдаг. Өрөвдмөөр л юм.

Санцай: Намайг өрөвдөх хэрэггүй. Амьдрал угаасаа л тийм байдаг шд.

Х:Хөөе. Би чамайг өөрийнхөө ажилладаг түргэн хоолны газарт ажилд оруулж өгөх үү? үндсэн цалин нь 80доллар. Тэгж харах хэрэггүй. Би түрүүний хүмүүс шиг хүн биш шүү.

Санцай: Тэгвэл баярлалаа.

Х:Сүртэй юм биш ээ. Хөөе. Одоо очвол ямар вэ? Би захиралдаа хэлээд өгье.

Санцай: Одоо  шууд очих юм уу?

Х:Тийм. Явъя.

Санцай: За. Түрүүн тусалсанд үнэхээр баярлалаа.

Х:Үнэнийг хэлэхэд өшөө олон хүн байсан бол би балрахгүй юу.

***************

Чин: Чи давхар ажил хийж байгаа юм уу?

Санцай:Тийм.  Баяртай.

Чин:Санцай.

Санцай:Аан? Яасан?

Чин: Би...

Санцай:Чухал юмбиш бол маргааш хэлчих. Би яараад байна. За юу? Баяртай.

Чин:Өрөвдөлтэй гэдэг нь. Өдөр нь хичээлдээ яваад, орой нь хоёр ажил хийгээд.

Дао:Яагаад хоёр ажил хийж байгаа юм?

Чин:Мэдэхгүй.

Дао:Ямар ажил хйиж байгаа юм гэж асууж байна шүү.

Чин:Юу ч биш ээ. Үнэн шүү. Бялууны газраас гадна, түргэн хоолны газарт цагийн ажил хийж байгаа гэсэн. Яагаад уурлаад байгаа юм? Чамаас авсан мөнгөө төлөх гэж ажил хийж байгаа шд.

Дао:Хэн авна гэсэн юм.

Чин:Авахгүй гэсэн юм уу?

*****************

Санцай:  Таны захиалга. 119доллар болж байна.  Баярлалаа.

Эм: Тахианы махтай бургер, шарсан төмстэй авъя.

Санцай:За, одоохон.

Х: /ам нь хөдөлнө/ Амжилт... Чи сайн байсан шүү. Хөөе, ядарч байна уу?

Санцай:Ядралгүй яах вэ. Гэхдээ зүгээр ээ. Би өрөө төлж дуусах яагаа ч үгүй байна. Тэр болтол аав ээж хоёртоо туслах хэрэгтэй. Сайн ажиллахгүй бол болохгүй.

Х:Муугүй шүү. Эерэг бодолтой байна. Би чамайг энд ажиллаж чадахгүй байх гэж бодож байсан юм. Ажиллаж байгааг чинь хараад сэтгэл амарлаа. Манай ээж хүн их эмзэг байдаг гэж ярьдаг байсан. Ямар нэг юм болбол хажуудаа хэн нэгнийг байгаасай гэж хүсдэг. Тийм болохоор, юу ч болж байсан аавтайгаа дотно байгаарай. За юу? Яасан? Надад баярлаж байна уу? би чамд чухал юм хэлж өглөө шүү.

Санцай:Чамд үнэхээр баярлалаа. Ганц ажил өгсөнд ч биш, хийсэн бүх зүйлд чинь баярлалаа. Талархсанаа илэрхийлээд би чамайг мөстэй амттанаар дайлъя.

Х: Тэгье.

Санцай: Дао Минси. Дао Минси, чи яаж байна аа? Болиоч.

Дао:Хүзүүг нь жаахан мушгиа л биз. Юун сүртэй юм.

Эм:... Амьдралд чинь орж ирсэн эрэгтэйг мэдэх үү?  Тэрэнтэй хамт байхаар бүх зүйл чинь бүтэлгүйтдэг.

Санцай:Чи хэтэрч байна шүү.

Х: Чи хэн юм? Яагаад хүн зодож байгаа юм?

Дао: Амаа тат. Сайн сонс, Дао Минси байна.

Санцай:Чи яахаараа ийм тэнэг юм?

Дао: Чи өөрөө хэн юм? Нэг залуугаас, нөгөө залуу руу үсчээд. Сайхан байна уу?

Санцай:Юу гэнэ ээ?

Дао:Шалиг амьтан.

Санцай:Зайл. Тэр миний найз. Найзуудын харилцаа чиний бодож байгаа шиг төвөгтэй байдаггүй юм. Чам шиг их зантай, баян айлын залуу ноёнд яаж ч тайлбарлаад ойлгохгүй л дээ.

Дао: Санцай.

Санцай:Чамайг үзэн ядаж байна. Надаас хол бай.

Дао: Санцай. Санцай.

****************

Ши: Уучлаарай. Надаас л боллоо. Би уг нь тэгж хэлэх гээгүй юм. Зүгээр л уурандаа... чамайг өөр эрэгтэй хүнтэй дотно байхыг хараад тэсч чадсангүй.

Мей:Гэмшсэн царай гаргахаа мартав.

Дао: Та нар галзуураа юу?

Мей: Дуугүй бай. Хурдан дуурайгаад хий.

Дао:уу уу уу ууч...

Ши: Болж байна. Болж байна.

Дао:Би яахаараа уучлалт гуйдаг юм? Гайгүй байлгүй. Яасан ч гуйхгүй.

Ши: Чи тэр залууг цохиод, Санцайг шалиг гэж хэлсэн. Яаж ч бодсон чи хэтрүүлсэн байна. Тэгж болохгүй.

Мей: Би ч гэсэн Санцай байсан бол чамайг үзэн ядах байсан.

Дао:Лей, чи юу гэж бодож байна? Наадах чинь юу гэж байгаа юм?

Лей: Санцайгаас уучлалт гуйхгүй бол тэр чамтай дахиад хэзээ ч ярихгүй.

Дао:Ярихгүй л байна биз. Надад дуртай байна уу, үзэн ядна уу хамаагүй... Санцайг хараад тэгж хэлье гэж бодож байсан чинь...

Ши: Хурдан очиж уучлалт гуй.

Мей: Угаасаа чиний л буруу.

Дао:Би яасан гэж...

Дао:Ссан...

Лей: Санцай. А Сийд юм хэлье гэж байна.

Чин: Санцай, Дао Минси ууртай харагдаж байна.

Санцай:Тэгж л байг. Хэнд хамаатай юм. Миний хувьд үл үзэгдэгч.

Чин: Үл үзэгдэгч ээ?

Санцай: Тийм. Би дахиад тэрэнтэй ярихгүй.

Ши: Харав уу?

*****************

Санцай: Тавтай морил.

Эр: Баярлалаа.

Санцай: Энд юу хийж байгаа юм? Гэртээ амрахгүй яасан юм?

Х:Зүгээр ээ. Гэртээ зүгээр сууж чадахгүй болохоор нь хүрээд ирлээ. Ажил дээрээ ирсэн нь хамаагүй дээр.

Санцай: Тавтай морил.

Х: Та юу авах вэ?

Санцай: Дарга аа, бид нар явлаа.

Ши: Хурдал л даа. Тэгэхгүй бол Санцайтай явчихна.

Мей:Зөөлөн аятайхан яриарай. Битгий өрөө авах гэж байгаа хүн шиг харьцаад байгаарай.

Дао:Надад өртэй нь үнэн шд.

Ши: А Си ноёнтон, уучлалт гуйхаар ирсэн гэдэгээ битгий март. Жаахан боловсон бай.

Мей: За юу?

Санцай: Надаас болоод шалгруулалтандаа орж чадсангүй. Уучлаарай.

Х: Хөөе хөөе. Яасан бэ? Хөөе. Тэр намайг зодсон залуу биш үү?

Санцай: Уучлаарай, Шиао Шун. Надаас л боллоо.

Х: Ингэхэд яагаад намайг зодсон юм?

Санцай: Яагаад гэвэл...

Х: Би  таая. Чамд сайн биз дээ? Чиний надтай ярьж байгааг хараад уур нь хүрсэн байх.

Санцай: Тийм биш ээ. Тэр Дао Минси галзуу амьтан.

Х: Нөгөө хоёр нь Ф4-ийн гишүүд байх. Намайг зодохоор ирсэн юм бол уу?

Санцай: Үгүй байх аа. Гэхдээ л тэд нараас хол байсан нь дээр.

Мей: А Си. Юу хүлээгээд байгаа юм бэ?

Ши:Санцайгийн хэлсэн үг тэрэнд том цохилт болсон байх. Уучлалт гуй гэж хэлсэн биз дээ?

Дао:Дуугүй бай. Би яахаараа тэрнээс уучлалт гуйх ёстой юм?

Санцай: Уучлалт гуйхаар ирсэн юм биз дээ.

Дао:Би яагаад уучлалт гуйх ёстой юм? Би ямар буруу юм хийсэн биш.

Ши: Тэгвэл уучлалт гуйх хэрэггүй. Санцай тэртэй тэргүй чамд тохирохгүй. Хавтгай цээжтэй, өгзөг байхгүй, ямар ч галбир байхгүй. Бид нараас өөр. Тэгсэн ч гэсэн чи дуртай гээд байгаа биз дээ?

Дао:Дуугүй болохгүй бол хохь чинь шүү.

Мей: Үнэнийг хэлэхэлд Санцай эмэгтэйлэг биш шд.

Ши:Тэгээд хэлээд байна шд, нидрүүлэг шиг л харагддаг.

Х: Тэнэг амьтад. Новшнууд.

Мей: Хэн хэлсэн бэ?

*********************

Санцай:Ф4-ийг тэгж хэлж болж байгаа юм уу? Танхай этгээдүүдээс дор гэдгийг нь мэдэхгүй юу? Ялангуяа Дао Минси. Тэр араатнаас өөрцгүй. Чамайг гэж мэдэх юм бол  чамайг яасан ч зүгээр орхихгүй.

Х: Гэхдээ, чамайг хавтгай цээжтэй, нидрүүлэг гээд байсан шд.

Санцай:Битгий сануулаад бай. Дургүй хүрчихлээ. Гэхдээ... чамайг тэгээд хэлчихсэн чинь сэтгэл сайхан байна. Тэхдээ л аюултай юм хийлээ. Дахиад битгий тэгээрэй, за юу?

Х: Тийм үү? Өнөөдөр би олон зүйл мэдэж авлаа.

Санцай: Юу мэдэж авсан гэж?

Х: Нэг найз маань хүмүүс шударга байж чаддаггүй гэж хэлдэг байсан. Тийм болохоор жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэггүй гэсэн. Өөрийнхөө айдсаас салж чадахгүй бол хэзээ ч шударга байж, эрх чөлөөг мэдэрч чадахгүй.

Санцай:Шударга зан, эрх чөлөө гэнэ ээ? Яагаад ийм хүнд сэдвээр яриад байгаа юм? Чамайг ийм юм боддог гэж мэдээгүй юм байна.

Х: Тийм ээ. Гэнэтхэн ярьчихлаа. Орой болчихсон байна. Явъя. Манай найз сэтгүүлдээ найзуудын тухай нийтлэл бичиж байгаа гэсэн. Тэгээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний зураг авна гэж байсан. Ямар вэ? Хийгээд үзэх үү?

Санцай:Би юу? Тийм юм болсны дараа, намайг очино гэж бодож байна уу?

Х: Зүгээр ээ, манай найз байгаа. Маргааш очъё. Очоод зурагаа авахуулаад үз. Таалагдахгүй бол авахуулахгүй байсан ч болно.

Санцай:За.

**********************

Эр: Шиао Шун, найздаа биеэ битгий барь гэж хэлээрэй. Сандрах хэрэггүй.

Х: Сандрах хэрэггүй.

Эр: За, зураг аваад үзье. Сандрах хэрэггүй. Өөрийнхөөрөө л бай. За.. Позоо солиорой. Аан болж байна. Сайн байна. Өөрөөрөө бай. Шиао Шунд ойртоод зогс. Тайвшир... Болж байна. За... Та хоёр сайн найзууд. Надад хэр сайн найзууд болохоо харуул даа. Шиао Шун, бэлхүүсээр нь гараараа тэвэр. Эмэгтэй нь тэрний гар дээр гараа тавь. За, авлаа шүү. Инээгээрэй. Болж байна. Сайн байна. Шиао Шун, чанга тэврээрэй. Болж байна.

Х: Ямар байна? Ядарсан уу?

Санцай:Зөндөө ядарч байна. Дасаагүй болохоор ч тэр юм уу. Хөөе...

Эм:Амьдралд чинь орж ирсэн эрэгтэйг мэдэх үү?   Тэрэнтэй хамт байхаар бүх зүйл чинь бүтэлгүйтдэг.

Х: Яасан бэ?

Санцай:Аан. Тэр эгч мэрэг тавихдаа сайн юм байна лээ.

Х: Тэгж харагдахгүй л байна даа.

Санцай:Эмээ, та намайг санаж байна уу?

Эм: Уучлаарай, санахгүй байна. Энэ...найз залуу чинь уу?

Х: Ү-үгүй ээ.

Эм: Миний нөхөртэй адилхан харагдаад байна.

Х: Аан? Нөхөр өө?

Эм: Охин минь, чамд нэ зөвлөгөө өгье. Өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь орхи. Бодох хэрэггүй. Аз жаргалтай амьдрахыг хүсч байвал миний хэлснийг битгий мартаарай.

Санцай:Өнгөрснийг өнгөрсөнд нь орхи. Бодох хэрэггүй. Ойлголоо, эмээ.

Эм: Энийг  битгий мартаарай.

Санцай:Танд баярлалаа.

Х: Хөөе. Саяных хэн бэ?

Санцай: Мундаг мэрэг төлөгч байж магадгүй.

Х: Аан. Гэхдээ тэгж харагдахгүй байсан.

Санцай:Тийм үү? Надад тийм л юм шиг харагдсан.

Эм2: Ашгүй дээ олчихлоо. Та энд юу хийж байгаа юм бэ?

Эм3: Яагаад зугтчихсан юм бэ? Хурдан явъя.

Эм: Чи маргааш үхнэ дээ.

Эм3: За за. Би маргааш үхэх юм байна.

Эм: Чи маргааш лоттерей хожино.

Эм2: Лоттерей хожих юм уу....

Санцай:Тэр хүний хэлснээр хийх хэрэгтэй. Ф4-ийн савраас өөрийгөө аврах хэрэгтэй.

****************

Л: Би сэтгүүл үзээдэхье

Ч: Хүлээ л дээ, хүлээ. Би ч гэсэн  Кристиан Диорын шинэ цүнх худалдаанд гарч уу үзээдэхье.

Л: За. Хөөе. Нээрээ мартсанаас. Чиний уулзаад байсан нөгөө Силикон Валлигийн залуу чинь юу болсон бэ? Тэрнийг өөрийн болгож чадсан уу?

Ч:Сануулах хэрэггүй ээ.

Л:Яасан бэ?

Ч: Эхэндээ ч гайгүй л байсан л даа. дараа нь... /шивнэнэ/

Л: Нээрэн үү? Заваан юм аа.

Ч: Тийм байгаа биз дээ? Заваан байгаа биз дээ.

Л: Тийм. Энэ... энийг унш даа.

Ч: Эрчүүдийн сэрлийн цэг. Би ийм юм уншдаггүй шдээ.

Л: Яав л гэж дээ.

Ч: Алив, дахиад харъя даа.

Л: Хүлээгээрэй. Энэ... энэ чинь...

Ч: Аан? Санцай?

Л: Тийм ээ.

Ч: Нөгөө Санцай чинь, сэтгүүлд зурагаа авахуулчихсан байна шд. Үгүй байлгүй дээ.

Л: Бэлгийн  хавьтлын үеэр хамтрагчаа яаж өдөөх вэ? Заваан юм аа. Яаж ийм юманд зурагаа авахуулдаг байна аа?

Ч: Ичдэггүй юм байх даа.

Л: Харин тийм.

Ч: Сургууль дээр Ф4-ийг өддөг нь хангалтгүй санагдсан юм байх даа?

Л: Харин тийм.

Ч: Ийм хачин сэтгүүлд хүртэл зурагаа авахуулчихсан байдаг. Ичих нүүр алга. Бид нар тэрнийг найзаа гэж бодож байсан чинь...

Л: Ф4-т энийг үзүүлээд, тэрний хэн болохыг харуулъя. Тэгвэл дургүй хүрэх байх.

13-р анги төгсөв.

Back to episodes Go home